2011 онд 6 ам бүлтэй миний гэр бүлийн орлого, зарлага
Нийт орлого: 11.568.935
Нийт зарлага: 20.003.933
Дээрх хоёр тооноос харахад өмнөх жилүүдийн хуримтлалаасаа 8.434.998 төгрөгийг зарцуулах, эсвэл зээл авч мөнгөний хэрэгцээгээ хангасан байж таарна? Хэрвээ зээл авсан бол 2012 онд орох орлогынхоо ихэнхийг зээлээ төлж дуусахад зарцуулах маш муу төлөв харагдаж байна.
Өрх гэрийнхээ дээрх нийт орлогыг хуваан харвал,
- өрхийн тэргүүн миний бие Хотын нийтийн төв номын сан төсөвт байгууллагад ажиллаж,
хөдөлмөрийн хөлсөндөө татвар төлөгчдөөс 5.638.240 төгрөгийн цалин, амралт, шагналт цалиныг гар дээрээ авсан,
- Монгол улсын нийгмийн халамж, хүний хөгжлийн сангийн хууль журмын дагуу миний гэр бүлд 1.632.000 төгрөгийг бэлнээр олгож,
- Миний гэргий 3.316.166 төгрөгийг хуримтлуулж,
- банкны хадгаламж, картын хүүнд 900209 төгрөг төлөгдөж,
- хүүхдүүдэд 82320 төгрөг бэлгээр иржээ.
Нийт зарлагаасаа тоймлож харвал,
- 1.978.880 төгрөгөөр бараа, эд зүйлс,
- 1.687.390 төгрөгөөр хүнсний бараа,
- 510670 төгрөгийг автобус унаа, цахилгаан эрчим хүч, банк, хими цэвэрлэгээ, хог ачилтын хөлс, бусад үйлчилгээний хураамжинд,
- 497960 төгрөгийг бэлэг, тусламж,
- 490000 төгрөгийг сургалт, дамжаа,
- 179850 төгрөгийг амьтан, ургамал тэжээх,
- 118800 төгрөгийг эмнэлгийн бараа, эмчилгээнд
- 66250 төгрөгийг ЕБС-ийн дүрэмт хувцас, ном хэрэгсэлд,
- 19520 төгрөгийг ус худалдаж авах зэрэгт зарцуулжээ.
Харин одоо зарим нэг сонирхол татахуйц зарлагуудыг харвал,
- 731000 төгрөгөөр цахилгаан бараа,
- Монголын хүүхдийн ордоны Морин хуурийн дугуйлангийн 8 сарын төлбөрт 400000 төгрөг,
- 1100кг 2-р гурилд 397240 төгрөг,
- 100кг хонины маханд 292930 төгрөг,
- өөртөө хувцас авахад 118400 төгрөг,
- 1400квт эрчим хүч хэрэглэж 110290 төгрөг,
- 7 шил зөгийн бал 76400 төгрөг,
- 204ш бактерын эсрэг үйлчлэлтэй гарын саван 69860 төгрөг,
- би 206 удаа автобусаар үйлчлүүлэхэд 68500 төгрөг
- 26л ургамлын тос 63710 төгрөг,
- 20ш тоглоомд 42000 төгрөг,
- гар утасны нэгжинд 21000 төгрөг,
- 20500л усанд 19520 төгрөг,
- 13кг угаалгын нунтагт 19500 төгрөг,
- 17600 төгрөгийг телевизийн хураамжинд,
- унадаг дугуйндаа 10700 төгрөг,
- 5ш Белла ариун цэврийн хэрэглэлд 6500 төгрөг,
- 48983 төгрөг яасан нь мэдэгдэхгүй байна гэх тооцооллууд харагдаж байна.
Өөрийн 2003 оноос хойш зохиож, сайжруулж ашиглаж байгаа өрхийн орлого, зарлагын бүртгэл дээр суурилж тооцоолол хийж харуулдаг Өсөх өрх програмынхаа тусламжтайгаар дээрх тооцоонуудыг 16 секундын дотор гаргаж, ийнхүү буулган бичиж, 4 дэх жилдээ уншигч та бүхэндээ дэлгэн үзүүллээ.
Юуны учир ингэх болов гэхлээр, иргэн баян бол улс баян, мөнгийг үрж дуусгах нь олохоосоо хэцүү, их мөнгийг олохдоо бус бага багаар хэмнэхдээ, үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, та идэхийн тулд амьдардаг уу, амьдрахын тулд иддэг үү, таны өдрийн хэрэглээ хэдэн төгрөг вэ гэх мэт бидэнд хааяа сонирхолтой, бодууштай санагддаг асуултуудад бодит хариулт олж харахын тулд, мөн цаашилбал
их дээд сургуульд эдийн засгийн хичээл үзэж, кредит цуглуулж сургалтын төлбөр тушааж байсан мөртлөө би тэрхүү хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй ямар хэрэгцээгээ хангах гээд байгаагаа олж харж, тэрхүү эдийн засгийн хичээлийн хэрэглээгээ өдөр тутмын амьдралдаа оруулж ирж байгаа жишээ болж чадна гэж бодсон билээ.
Тодруулж хэлэхэд, Өсөх өрх програм нь 2011 оны 365 хоногийн зөвхөн мөнгөн орлого, зарлагын тооцооллыг харуулж байгаа тул бэлгэнд хүлээн авсан ном, эд зүйлс, хэрэглэгдэж дуусаагүй үлдсэн эд зүйлсийн хэмжээ, миний гэр бүл ашиглаагүй бараа зэргийг нарийн гаргаж тооцдоггүй юм.
Эцсийн том зорилго бол, Монгол гэдэг улсад хүн болж төрсөн миний бие нийгэмдээ хэрхэн туслаж чадах вэ, Эх дэлхийнхээ агаар, ус, салхи, байгалийн сайхан бүхнийг нь авч хэрэглэчихээд, буцаагаад юуг үлдээж байгаагаа олж харахад энэхүү бүртгэл тооцоолол маань туслаж чадна гэдэг итгэлтэй байдаг.
2012 онд өрхийн төсвөө Өсөх өрх програмаар бүртгэж эхэлье гэж шийдсэн, гэртээ компьтертай гэр бүлүүд надтай mcl_begee@yahoo.com имэйлээр бодол санаагаа бичиж, холбоо барьж, програмын инсталлыг төлбөргүйгээр хүлээн авч, хамтран ажиллана уу.
Хүн бүр амьдралын хором бүхнээ Эх орныхоо эрх ашгийг өмнөө тавьж, Эх Дэлхийгээ хайрлаж өнгөрүүлцгээе.
Жич:
өмнөх онуудын өрхийн төсвийн тооцоололоос
2008 онд: http://biznetwork.mn/network/topic/show/3281/page/1
2009 онд: http://biznetwork.mn/network/topic/show/10341/page/1
2010 онд: http://jbegzsuren.posterous.com/2011/01/6-2010.html,
http://biznetwork.mn/network/topic/show/24356/page/1

Comments