Малчин айл, хөдөө нутаг зорин очиход юу нь гоё сайхан, эрүүл байдаг вэ? Нэрлэж байгаа сайхан зүйлсээ хэвээр нь хадгалж, эргэн очиж байхын тулд хөдөө нутагт юуг авч очихоо бодож тунгаах хэрэгтэй байна.
Малчин айлын хэрэглээний өөрчлөлт буюу ахуйн дадал, хэвшил багахан солигдоход, өөр соёл болж өөрчлөгдөж байдгийг бид анхаарч ойлгосон. Мөн элдэв сав баглаа боодолтой гялгар цаас, хуванцар савтай хүнс, бараа, 1 хэрэглээд хаягдал хог болох зүйлс хотын дэлгүүртээ үлдсэн нь дээр.
Малчин айл нь
- хүнс хоол, хувцас хунар, эд хэрэглэлээ өөрсдөө хийж бэлтгэдэг,
- хот айл, саахалт айл, нутаг усныхантайгаа хоршиж хамтраад хийх, солилцоод авдаг чадвар, харилцаатай байдаг.
Алтан дээд Гэр ИЭ - Үндэсний амьдрахуйн онол, арга зүйд Малчин хүмүүнийг 1393 мэргэшил (мөргүншил) -тэй гэж тодотгосон билээ.
Нутаг ус, газар орны онцлогоо таньж, ахуй соёлоо бүтээж, онцлог шинж байдлаараа бусадтайгаа нэгдэж, хоршиж, хариуцаж АМ+АР мэнд жаргадаг гэдэг.
(Боролзгоно гэдэг)
Малчин айл өглөөний нар мандахтай зэрэгцэн босоход үнээ тугал мөөрөлдөж, хонь хурга бэлчээд, эздээ дуудаж, орой харуй бүрий болохоос өмнө гаднах ажлаа бүтээсэн байдаг ажил амьдралын хуваарьтай.
Өглөө сэрээд, булгийн рашаан усаа ууж, үнээгээ сааж, үхрийн нойтон баасаа дэлгэх, өдөр тугал харах, аргал түүх, орой үхэр хотлуулахаас эхлээд бүхий л ажилд өрх айлын, хот хорооны, зочин гийчидийн хүүхэд, хүн бүхний тус нэмэр хэрэгтэй.
Бэлтгэх зүйлс
- Өдөртөө буцах уу
- Хэд хонох уу гэдгээ тооцож, ярилцаад,
1. Дээл, малгай, бээлий, гутал, оймс
2. Нүүр, гарын алчуур, ор, хөнжлийн даавуу
3. Хүн бүр хувийн аяга тагш, халбага
Та өөрөө болон хамт явж байгаа хүүхэд, залуус, хэн бүхнийг тал хээрийн салхи, элс шороо, бороо цастай эсэх гээд цаг агаарын урьдчилсан мэдээг харж, малгай, дээл, хагас түрийтэй гутал, дулаан хувцаслахыг зөвлөөрэй. Малчин ах дүүсийндээ ирчихээд даараад байна, цаг агаар ийм тийм гэж ярих хэлэх нь хэн хүний сэтхэлийг тавгүйтүүлнэ.
Хүн бүр хувийн аяга, халбага, аяганы алчуураа аваарай. Малчин айл илүү аяга, халбага хадгалдаггүй, нүүдэл суудалд илүү ачаа, цаашилбал Нүүдэлчин ахуй соёлд хүн бүхэн хувийн тагш, савх, хутга хэрэглэлээ өөрөө хариуцдаг гэж ойлгоорой.
Модны суулгац авч очвол ямар вэ?
Тухайн нутаг оронд ургадаг мод, ургамлыг нь асууж байгаад, ургамлын үр, модны суулгац авч очиж, тарьж ургуулаарай.
Хувийн аяга халбага
Аваад очих нь эрүүл мэндэд төдийгүй айлдаа аяга, халбага бэлтгэх, цэвэрлэх ажил нэмэхгүй.
Хувийн аяга халбагатай байх нь эрүүл мэнд, эдийн засагт 10 давуу талыг авчирдаг.
Хөнжлийн углаа мөн дэвсгэр даавуу, гар нүүрийн алчуураа авч ирж, хувийн ариун цэврээ хадгалаарай.
Танайд очих гэж байна, юу авч очих вэ, захих зүйл байна уу гэж асууж холбогдоорой. Тэгээд захисан зүйлээс нь өөр зүйл нэмж авч очих хэрэггүй.
Холбогдож асуух боломжгүй бол, хэрэгтэй байх гэсэн хүнс, барааг өөрсдийн сонголтоор бэлэг болгон авч очихгүй байх нь тухайн айлын ахуй, соёлд хүндлэлтэй байгаагийн шинж.
Малчин айл нь хөргөгчинд хагас боловсруулсан болон бэлэн хүнсээ хадгалдаггүй, харин чанар шимтэй дээр нь айл хотол, ах дүүсээрээ хуваарилан хүртдэг.
Сүү, цагаан идээгээ өдөр өлөрт нь боловсруулж, дэлгэж хатаах, айраг, тараг исэг болгож хүртдэг.
Малчин айлаас зочид, садан төрөл тандаа сүү, тараг, өрөм, өөрсдөө бэлтгэсэн ааруул, ээзгий, цагаан тос гэх мэт цагаан идээгээ хишиглэх нь тодорхой учраас төмөр битон, хүнсний зориулалттай хуванцар сав, тагтай шил сав гэх мэтийг бэлдэж ирээрэй.
Харин очсон хойноо данс руу нь мөнгө шилжүүлж, эсвэл бэлэн мөнгө өгч тэр айлаа өөрсдөө худаддаж авах боломжийг олгоорой. Малчин хүн зээл авахгүй байхад анхаарч, элдэв мөнгөн зээлээс болж АМ+АР амгалан байдлаа бусниулж байгааг ярилцахад, "өргүй бол баян, өвчингүй бол жаргал", "авах хүнд нэг үг эрдэнэ" гэх сургааль - амьдралын хууль ойлгогдоно.
Энэ бүхэн нь та бид аялалд хувийн бэлтгэл, төлөвлөлт шаардлагатай байдгийг ярилцах, эрүүл мэндээ хамгаалах, байгальд хог хаягдал авчрахгүй байхад, малчин эрдмээ хадгалахад нь дэмжихэд зориулагдлаа.
Япон улсаас ирсэн аялагчийн хүсэл зорилгоос дараах бодол санааг олж таньлаа.
Мөн газар орон, нутаг усны онцлогоороо ахуй соёл бий болсоныг хүндэтгэн ойлгож, онцлогийг хадгалцгаая.
Манайх өрх бүлд зориулж өдрийн хөтөлбөрт аялал зохион байгуулдаг.
2025.7.12нд нэмэв
Эх сурвалж: Tsedenbaljir Oyungerel
#Дайжаа
#Хол замд зундаа хэрчсэн гурил огт хэрэггүй амархан хөгцөрнө! Түүний оронд савласан гурил будаа нь салхиагүй!
#Нойтон мах бас дэмий, ногтруунд л хаяж өгнө! Түүний оронд борц нь дээр! Борц бага орно! Тэгээд ч халуунд их махан хоол дэмий! Хөнгөхөн хооллох!
#Чихэртэй, өнгөтэй уснууд дэмий дэмий! Бор цай хярам мөн ч сайхан! Хямд төсөр эрүүл мэндэд ээлтэй!
#Талх амархан хөгцөрнө түүний оронд хиншүүтэй боорцог догь, муудахгүй мундас үүсгэхгүй, цайнд дэвтээгээд идчихнэ!
#Хиаман төрөл дэмий, дороо хөөгөөд тос нь гоожоод цул хор!
#Замд чихэрлэг хүнснээс татгалзчихвал их ч идэх гээд бхгүй, гэхдээ болгосон буцалгасан халуун хоол заавал хүртэх нь зүй!
#Хээрийн чанасан цай амттайхан, хөг нэмээд хөнжил пүүгээгээ зэхээд аялбал нэн догь шүү!
#Нээрээ ингэсхийгээд аялалдаа ард Монголчууд гарна даа!
#Аяншиж ядраад буурилсан газраа арц ганга аргал хомоол унгасгаж аргадаж тойлж газраа аясуулаарай. Аюул үгүй амгалан аялах болно оо!
#Аа тийм зам асуух айлдаа атга чихэр боов өгчих нь гоё шүү хө! Амирлатугай!
#Төрсөннутагтүшихөв

Comments