Эрүүл хэвшил - Тархи

Тархи ба Шийдвэр гаргах ур чадвар

Хүний тархи ар дагзнаасаа эхэлж хөгжиж, 23 насны үед урд духны хэсгийн үйл ажиллагаа тогтворжиж хөгжлийн шатандаа хүрдэг. Тархины дунд амигдала - стрессын гармоныг ялгаруулдаг хэсэг бий. Тархины урд хэсэг хамгийн сүүлд хөгждөг - шийдвэр гаргах ур чадвар

23 нас хүртлээ бид айхгүй байж сурах хэрэгтэй. 3 дасгал зааж өгье: Бусдын дэмжлэгийг авч байгаарай,


 

 

Тархи ба ходоод 

Тархи бол энергийг хамгийн их зарцуулагч

бүрэн сонсоорой


Тархи ба мэдээ, мэдээлэл

Хүнд өдөр тутамд харуулж байгаа нэвтрүүлэг, сонсгож байгаа мэдээлэл нь тархины хөгжил, үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа

Өнгөрсөн түүхээр чинь дамжуулаад ирээдүйг чинь өөрсдийн хүсэж байгаа гольдрол руу залах гээд байгаа!!!
Өнөөгийн залуу үе бол маргаашийн шийдвэр гаргагч нар


Хүний амьтнаас ялгагдах гол хүчин зүйл нь бодож, сэтгэх чадвар

 Тэрхүү бодож, сэтгэх үйл ажиллагааг хүний тархи гүйцэтгэдэг. Тархи нь баруун, зүүн гэсэн хоёр талтайг хүн бүр мэдэх биз. Тэгвэл хүн бүр яагаад адил, тэгш бус ур чадвартай байдаг вэ. Зарим хүмүүс унших, бичих дуртай байхад зарим нь тоо тооцоолол, технологид түлхүү дурладаг. Энэ онцлог нь хүний баруун, зүүн тархины хөгжилтэй холбоотой юм.

Зүүн тархины хөгжил давамгайлсан хүн анализ хийх, тоо бодох, логик сэтгэхүйг түлхүү ашигладаг бол баруун тархины хөгжил давамгайлсан хүн илүү бүтээлч, урлагийн мэдрэмж өндөртэй, зөн билэгтэй, мөрөөдөмтгий байдаг.

Баруун тархи зүүдний үүрэг гүйцэтгэдэг

Баруун тархинд голчлон зөн совин давамгайлж байдаг. Баруун тархи нь маш олон янзын мэдээллийг нэгэн зэрэг боловсруулж чаддаг бөгөөд үүнийг үгээр биш харин бэлгэдэл, дүрс хэлбэрээр илэрхийлдэг.

Баруун тархи нь байршил, орон зайн чиг баримжаа зэргийг бүхэлд нь хариуцдаг. Хөгжмийн чадвар, түүнчлэн хөгжмийг мэдрэх чадвар нь баруун тархиас хамаардаг боловч зүүн тархи нь хөгжмийн боловсролыг хариуцдаг.

Баруун тархи нь мөрөөдөж, төсөөлөх боломжийг бидэнд олгодог. Баруун тархи тусламжтайгаар бид янз бүрийн түүх зохиож болно. Ташрамд хэлэхэд "Хэрэв ... Хэрэв ..." гэсэн асуулт нь баруун тархинаас урган гардаг.

Баруун тархи нь нүүр царайг таньдаг бөгөөд үүний ачаар бид зан чанарын нийт байдлыг бүхэлд нь мэдэрч чаддаг. Хэдийгээр сэтгэл хөдлөл нь баруун тархины үйл ажиллагааны үр дүн биш боловч энэ нь зүүн талаасаа илүү өндөр түвшинд байдаг.

Баруун тархи нь ид шид, шашин шүтлэгийг хариуцдаг мөн зүүдний үүргийг гүйцэтгэдэг.

Биеийн зүүн талын хөдөлгөөнийг хянадаг. Зүүн гараа дээш өргөхөд түүнийг өргөх тушаал баруун тархинаас ирсэн гэсэн үг юм.


Зүүн тархи мэдээллийг үе шаттайгаар, дараалан боловсруулдаг

Зүүн тархийг мэргэшүүлэх гол чиглэл нь логик сэтгэлгээ бөгөөд хүний хүлээж авсан бүх мэдээллийг боловсруулж, ангилж, дүн шинжилгээ хийж, учир шалтгааны холбоог тогтоож, дүгнэлт гаргадаг.

Зүүн тархи нь амаар дамждаг мэдээлэл, хүний хэлний чадварыг мөн үг хэлэх, бичих, унших чадварыг хариуцдаг. Хүний янз бүрийн баримт, үйл явдал, огноо, нэр, дараалал, тэдгээрийг санах чадварыг агуулдаг.

Зүүн тархи нь хүний аналитик сэтгэлгээг хариуцдаг бөгөөд үүний ачаар баримт логик, дүн шинжилгээ хийх, тоо, математикийн томъёоллуудыг боловсруулдаг.


Зүүн тархи нь зөвхөн үгийн шууд утгыг ойлгож чаддаг ба мэдээллийг үе шаттайгаар дараалан боловсруулдаг.

Биеийн баруун тал дахь хөдөлгөөнийг хянаж байдаг. Баруун гараа дээш өргөхөд түүнийг өргөх тушаал зүүн тархинаас ирсэн гэсэн үг юм.

Хоёр тархиа тэнцвэртэйгээр хөгжүүлэх нь чухал

Баруун, зүүн тархи нь 300 сая мэдрэлийн эсээс тогтох дамнуур судас (corpus callosum)–аар дамжуулж өөр хоорондоо мэдээлэл солилцдог. Хэрэв та ихэнхдээ судалгаа шинжилгээ болон арга зүйн талаар боддог бол таны зүүн тархи чинь илүү хөгжсөн байна гэж бодож болно. Харин илүү бүтээлч ба урлаг, уран бүтээлийн сонирхолтой бол баруун тархи тань илүү хөгжсөн байна.

Хоёр тархины хөгжил тэнцүү болсноор хүний тэр дундаа хүүхдийн логик сэтгэлгээ, бүтээлч чадвар нэгдмэл болж чаддаг байна. Улмаар хүн оюуны чадвараа 10-аас дээш хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн эрдэмтдийн судалгаа байдаг байна. Хэрэв 2 тархиа зэрэг хөгжүүлж чадвал тархины эсүүдийн хооронд холбоос үүсдэг. Тэрхүү холбоос их үүсэх тусам оюуны чадамж нэмэгддэг.

Мөн бидний хоёр тархи нь бие биенээ нөхөж чаддаг. Тархины аль нэг хэсэгт гэмтэл гарсан тохиолдолд түүний функцүүд нөгөө тал руу шилждэг байна.

Таны аль тархи илүү хөгжсөн байна вэ?

Доорх аргуудаас туршиж үзээд таны аль талын тархи илүү хөгжсөн байгааг мэдэж болох юм.

    Хоёр алгаа нийлүүлэн хуруугаа салаавчлан барь. Аль гарын эрхий хуруу хамгийн дээр байна вэ?
    Та гараа энгэр дээрээ зөрүүлэн зогс. Аль гарын бугуй дээр нь байна?
    Хөлөө ачиж суугаад аль хөлөө дээр нь тавьснаа хар.
    Алга таших үедээ аль гар чинь дээр нь байгааг анхаараарай.
    Нүдээ ирмэ. Аль нүдээрээ ирмэсэн бэ?

Эдгээрийг туршиж үзсэний дараа таны сонголт баруун тал нь давуу байвал таны зүүн тархины хөгжил илүү байна гэж үзнэ. Харин зүүн тал нь давуу байвал таны баруун тархины хөгжил илүү байх нь ээ.

Баруун, зүүн тархиа тэнцвэртэй хөгжүүлэх хялбар дасгалууд

Тархи хөгжүүлэх хэд хэдэн энгийн арга байдаг. Эдгээрээс хамгийн хялбар нь хагас бөмбөрцөгт чиглэсэн ажлын хэмжээг нэмэгдүүлэх явдал юм. Баруун тархи хөгжүүлэхийн тулд биеийн зүүн талтай ажиллах, зүүн тархи хөгжүүлэхэд баруун талтай ажиллах шаардлагатай.

Жишээлбэл:

    өдөрт 20 минут идэвхтэй алхалт хийх, үүнээс 5-7 минутыг ухарч алх
    тоог араас нь тоолох (100-1 хүртэл)
    зүүн гараараа ямар нэг зүйл бич. (Хэрвээ та зүүн бол баруун гараараа бич.)
    хоёр гараараа нэгэн зэрэг зурах, бичих
    шүдээ угаахдаа хоёр гараа ээлжилж ашиглах гэх мэт

Идэвхигүй талаа ашиглах нь оюун санаанд нөлөөлж цочроох бөгөөд ингэснээр тэр талыг хянаж байдаг хагас бөмбөлгийг хөгжүүлж өгдөг байна.

цэгээр наадъя - хоёр гараар зэрэг бичдэг зурлага бичвэрийн дэвтэр
Эх сурвалж: Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ

 

2022.9.21 Лхагва гарагт Монголын радиогийн өглөөний нэвтрүүлгээр тархины үйл ажиллагаанд 

Тархинд хортой 10 зуршил

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Ингээд энэ эсээ үхүүлэхгүй, гэмтээлгүй байхад тань тус болох хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

  
1. Өглөөний цай уухгүй байх - Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг
 
2. Хэт идэх - Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг
 
3. Тамхи татах - Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг
 
4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх - Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг
 
5. Агаарын бохирдол - Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг
 
6. Нойрны дутагдал - Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг
 
7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх - Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй
 
8. Өвчтэй үедээ ажиллах - Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархинийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна
 
9. Бодож сэтгэх дутагдах - Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг
 
10. Бага ярих - Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг

Чанаргүй хүнс, Уур уцаар, Сөрөг бодол, Утасны долгион мөн толгойгоо хөнжлөөрөө бүтээж унтах, агааржуулалт муу өрөөнд олон цаг байх буюу агаарын дутагдал гэх мэт

- өвлийн хүйтэнд малгай өмсдөггүй - тархины судас нарийсч - нулимс гоожоод эхэлдэг шинж

- усны дутагдал тархины үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлждөг - тархины 70-80 хувь нь ус

Тархины эд эсийн холбоосыг архи, тамхи нь гэмтээдэг

Тамхи нь тархийг агшаадаг

Дасгал хөдөлгөөний дутагдал нь тархинд сөргөөр нөлөөлдөг

Өглөөний цайгаа уухгүй байх

хатуу хоолны дэглэм

тархи толгойд сайн хүнс тэжээл: 1-рт цэвэр агаар, цэвэр байгаль, 2-рт ширгээсэн ус, 3-рт ясны тос, шар тос, 4-рт байцаа ургамал, хушга самар гэж тунгааж бодлоо

Тархи, оюун ухааныг дэмжих - Ном унших

Тархины эрүүл мэндийн төвийн доктор Чапманы судалгаанд Тархи цэнэглэх 7 нууцаас танилцуулсан:  Нэг ажлаа чанартай хийх


Дээд Эрүүл Мэндийн "Оточ Одь" эмнэлэг

🧠👍🧘Тархины үйл ажиллагааг дэмжих бясалгалын гарын байрлалыг хүргэж байна.
Hakini mudra-г өдөр бүр дадлагажуулснаар



🏋️‍♀️🧠🏋️‍♀️Тархины үйл ажиллагааг дэмжинэ.
🎈⛳️🎈Анхаарал төвлөрөлтийг сайжруулна.
👵👨‍🦳🧒Ой тогтоолтыг сайжруулна.
📍📍📍Аутизмтай хүүхдийн үндсэн дасгал.
😆😆😆 Стрессийг бууруулна.
 

Билгийн мэлмий дээр анхаарлаа төвлөрүүлэн баруун, зүүн гарын хурууны өндөгнүүдийг нийлүүлэн духны голд, цээжний урд, хэвлийн урд эсвэл уулзалтын үед ширээн дээр, ер нь хаана ч хийж болно.
#ДээдЭрүүлМэнд #Бясалгал #ӨөртөөОточ


Өнчин тархи

Хүний дотор эрхтнүүд хоорондоо уялдаа холбоотой ажиллан хэвийн өсч, хөгжин улмаар үр удмаа үлдээхэд нь дотоод шүүрлийн эрхтэнүүд нь даавар нэртэй тусгай бодис ялгаруулж байдаг. Дотоод шүүрлийн эрхтэнүүд дотроос хамгийн чухал нь өнчин тархи нэртэй жижиг булчирхай юм. Энэ булчирхай нь тархины “турк эмээл” гэж нэрлэгддэг хэсэгт байрладаг.

Өнчин тархи нь тусгай даавруудын тусламжтайгаар бусад дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг хянан зохицуулж байдаг. Жишээлэхэд, өнчин тархины ялгаруулдаг тиреотроп даавар нь бамбай булчирхайн үйл ажиллагаа зохицуулна. Өнчин тархины дааврууд нь өндгөвчний үйл ажиллагааг хангаж, сарын тэмдгийн мөчлөгийг зохицуулна. Өнчин тархи нь бусад булчирхайн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй өөрөө өсөлтийн даавар зэргийг ялгаруулж байдаг.

Ерөнхий

Өнчин тархины дааврын дутагдал ба илүүдэл нь олон төрлийн өвчинд үүсгэдэг, үүнд:

    Гипопитуитаризм. Өнчин тархины бүх дааврын дутагдлын үед үүснэ.
    Хэт томролт, хэт өсөлт, одой. Өсөлтийн дааврын хямралын үед үүснэ.
    Гиперпролактинеми. Пролактин дааврын илүүдлийн үед үүснэ.
    Иценко-Кушингын хам шинж. Адреноткортикотроп дааврын илүүдлийн (АКТГ)үед үүснэ.
    Чихрийн биш шижин. АД дааврын дутагдлын үед үүснэ.  АД даавар нь харааны төвгөрт ялгарах ба дараа нь өнчин тархинд орж, тэндээсээ цусанд ялгарна.

Шалтгаан

Юуны өмнө өнчин тархи нь тархины төвд оршдог, тархины нэг хэсэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнчин тархины дээгүүр харааны мэдрэл, хажуу талаар нь том судсууд ба нүд хөдөлгөгч мэдрэлүүд явж өнгөрдөг. Улмаар өнчин тархины дааврын илүүдлийн шалтгаан нь ихэнх тохиолдолд өнчин тархины өөрийнх нь хавдар  буюу аденома байдаг. Энэ үед хавдрын эсүүдийн ялгаруулж байгаа даавруудын түвшин ихэсч, харин бусад даавруудын ялгарал буурч болно. Цаашид хавдар буюу  аденома томорсноор ойролцоох харааны мэдрэл, судас ба тархийг дарах аюултай. Иймд өнчин тархины аденомтой бараг бүх хүмүүсийн толгой нь ихээр өвддөг бөгөөд харааны хямралтай байх нь ч цөөнгүй. Өнчин тархины үйл ажиллагааны дутагдлын шалтгаан нь цусан ханагамжын хямрал, цус харвалт, өнчин тархины төрөлхийн дутуу хөгжил, тархины бүрхүүлийн үрэвсэл ба тархины үрэвсэл, өнчин тархи хавдраар дарагдах, гавал-тархины гэмтэл, мөн түүнчлэн зарим эм, туяа ба мэс ажилбар байна.

Оношлогоо

Өнчин тархины өвчнийг дотоод шүүрлийн эмч үздэг. Орчин үеийн шинжилгээний аргууд нь өнчин тархины хамгийн хэцүү өвчнийг ч эрт үед нь оношлох боломжтой болгосон. Оношлогоонд ихэвчлэн цусны дааврын шинжилгээ, (тиролиберинтэй сорил, синактентэй сорил), тархины компьютери томографи, тархины соронзон цуурайт томографи зэргийг хэрэглэдэг.

Эмчилгээ

Өнчин тархины өвчний эмчилгээ нь хоёр чиглэлтэй явагддаг. Нэгд нь, цусан дахь дааврын хэмжээг хэвийн болгох. Хоёрт  нь аденомын буюу хавдартай үед тархины бүтэц ба ойролцоох эд эсээ шахахыг багасгах. Өнчин тархины дааврын дутагдлын үед дааврын орлуулах эмчилгээ хийнэ. Ийм эмчилгээг насан туршид нь хийнэ. Өнчин тархины хавдар хортой байх нь туйлын ховор бөгөөд тохиолдсон нөхцөлд эмчилгээ нь тун ярвигтай байдаг.

Эрүүл хэвшилд дурлагсад хамтдаа бүлэг

Фасебуук бүлэг, telegram дээр нэгдэж мэдээ, мэдээлэл солилцож, бүлэг, клубт гишүүн болоорой


Comments