Зайран ба Удган

ОНГОДТОЙ БАЙСАН Ч БӨӨ БОЛГОЖ БОЛОХГҮЙ 10 ШАЛТГААН
1. 25 нас хүрээгүй буюу сургуулиа төгсөөгүй оюутан хүүхдийг бөө болгож болохгүй. Учир нь уг хүүхдийг хичээл сургуульдаа анхаарч цаг заваа зориулан сургуулиа амжилттай төгсөн мэргэжил боловсролтой болоход саад болдог. Энэ талаар ганц жишээ дурдахад Манай ахын нэг охиныг 18 настайд нь нэг удган хүүхэн угийг нь бариулж байна гээд сүүлдээ бөө ч болсон юмгүй, мэргэжил боловсрол ч байхгүй амьдралаараа хохирсон доо.
2. Хүнд өвчтөй хүнийг бөө болгож болохгүй. (Элэгний хорт хавдартай хүнийг "Та  угаа авчихвал эдгэнэ, эрүүл болчихно" гээд чанар хийж угийг нь бариулж байна гээд нэг бөө бөөн зардал чирэгдэл болгоод тэгээд нөгөө нь хүн удаа ч үгүй өөд болж байсан тухай сонсож байсан юм байна)
3. Хүний ганц хүүг бөө болгодоггүй. Энэ бол хуучны уламжилж ирсэн зүйл юм
4. 55 наснаас хойш бөө болдоггүй. 
5. Сэтгэцийн  элдэв асуудал өөрчлөлттэй хүнийг бөө болгож болохгүй. Сэтгэцийн асуудалтай хүн бөө удган болчихвол ямар байдгийг та нар мэдэж байгаа болов уу. 
6. Хар тамхи, архины хамааралтай буюу өөрийгөө удирдах хянах чадваргүй хүнийг бөө болгож болохгүй. 
7. Гэр бүлгүй ганцаараа амьдардаг, өөрөөр хэлбэл үр хүүхэдгүй,  ах дүүгийн дэмжлэг тус байхгүй хүнийг бөө болгож болохгүй. Уг  хүнд түшээ хийгээд өгчих хүн ч олдохгүй хэцүү байх нь тодорхой
8. Ёс суртахууны доройтолтой  буруу зуршилтай хүлээц тэвчээргүй хүнийг бөө болгож болохгүй.
9. Зан аашийн хувьд төлөвшөөгүй, атаа жөтөө ихтэй уур омогтой, бардам зантай, эдийн шуналтай, онгироо сагсуу зантай хөнгөн  хийсгэлэн  хүнийг бөө болгож болохгүй
10. Бусдыг уучилж өршөөх өрөвдөх сэтгэлгүй, хар хор ихтэй, хатуу сэтгэлтэй муу явдалтай хүнийг бөө болгож болохгүй.    (сopy)

Comments