Модон хувин, сав





Манайх 2025 оны 3-р сараас сүүн сүрэгтэй болж, модон хувин, өрөмний домбо савтай болж байна.


Анхны хувингаа нарантуул захын эмээл хазаар, хуучны эдлэл зардаг худалдаанаас 150к аар авсан модон хувингийн хагсааг усаар гаргах гээд чадаагүй, хэдийгээр моднууд нь хоорондоо ховилтой, сайн шахагдсан мэт боловч хагсаа нь гарахгүй, завсараар нь гоожоод байсан.
Төмөр томбогор 3ш бүслүүрээ мод руугаа бууддаг нарийхан хадаасаар хадсан, хадаас нь дотроо харагддаг нь шингэн зүйл хийхэд зэврэх магад зэргээс болж буцааж, төлсөн мөнгөөсөө 120к авсан.


2-р сав.
Агар брэндийн саалийн хувинг наадмын хямдралтай байхад нь 130к аар авч, ус хийж үзэхэд 1,2  дуслаад хагсаа нь гарсан тул үнээ саахдаа хэрэглэж байна.
Энэ хувингийн бүслүүр нь нимгэн никель төмөр учраас үнээ саахад саадгүй.




3-р сав
Байцаа дарахаар аваад 1 удаа хэрэглэж үзээд, хадгалсан байсан модон торхоо зарна гэсэн зарын дагуу холбогдож, 100к аар авч, 2 бүслүүрийг нь мулталж задлаад, мод, төмрийг зүлгүүрээр өнгөлөөд, буцаагаад угсарч, шар сүүнд хийж хагсааг гаргаад, өрөм хурааж байна.




Модон хувин авахдаа,
- хүнсийг амт оруулдаггүй улиас, хусаар хийсэн байх
- модны хатаалгыг сайн хийж, хатаж хагсаад зай гардаггүй байх
- ямар нэг байгалийн биш лак, түрхлэг гадна, дотор талд түрхээгүй байх
- төмөр бүслүүр нь хувиндаа бэхлэгдээгүй, өөрөө цагираглагдсан, модоо шахдаг байх
- ямар нэг хадаас, төмөрний зүйлийн үзүүр дотор болон гадна талд байхгүй байх
- ёроолын модыг нийлүүлж наасан уу, наасан бол ямар цавуугаар, эсвэл өргөн мод хэрэглэсэн үү гэдгийг анхаарч асуух

Агар брэндийн саалийн хувин

Модон хувин сав зах, худалдаанаас авахаас илүү урлаач, дархан хүнээс нь шууд холбогдож аваарай.

Саалийн хувин, ус зөөдөг бортого, агаруу, тараг айраг бүрэх сом, андуу, сүү зөөхийлдөг түмпэн сав зэргийг өөрийн орны байгальд ургадаг модон сав суулгаа уламжлуулан хэрэглэцгээе. Гадаад орноос ирсэн хуванцар савыг халцгаая❗️Цагаан идээгээ худалдахад надтай хамтарч ажиллах айлуудад энэ шаардлагыг таььсан юм. Тэд ч урайлгахан хүлээж авсан. Өвөрханай аймгийн Богд сумын залуу малчин Батжаргал, түүний гэргий Мандах нар маань уламжлалт хэрэглээгээ хэрэглээд эхэлж байгаа. Тэднийх хуванцар савыг огт хэрэглэдэггүй айл. Энэ мэтчилэн өөртөө болон өрөөл бусдад хор уршиггүй сав суулга хэрэглэцгээе Монголчуудаа. Аяга таваг, халбага сэрээгээ хүртэл анхаарах хэрэгтэй. Мөн малын арьс ширээр зөвхөн хөхүүр хийгээд зогсохгүй дээр дурдсан сав суулга цөмийг нь хийдэг. Та бидний агуу их өвөг дээдэс олон зуун мянгандаа уламжлалт соёлоо гаран доорх юмсаараа хийж бүтээж эдэлж хэрэглэсээр л ирсэн.  

Өвөрхангай аймгийн Уянга сумын мужаан Лувсандорж хэмээх хүмүүний гарын ур хийцээр бүтэн бүрэлдсэн энэхүү савнуудын үнэ өртөг ч боломжийн юмсанж. 80-100 литр ордог модон сом, андууны үнэ 600- 800 мянга. Хамгийн жижиг таван литр ордог сав нь 150 мянган төгрөгийн үнэтэй. Манайхны нэг муухай зан бий. Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээ үнэтэй байна гээд авдаггүй. Мэдээж шүү дээ, модны үнэ өртөг юу билээ, урлаж хийхэд ямар хөдөлмөр шингэх билээ дээ. Урд хөршөөс оруулж ирдэг хог шиг элбэг, хорт хавдар үүсгэгч пиор сав буюу хуванцар сав зэрэгтэйгээ жижих нь тэнэглэл юм шүү дээ❗️Заа тэгээд цаашид Монгол хүн мөн л бол эдэлж хэрэглэх хэрэглээ, ууж идэх хүнс цөм Монгол байх хэрэгтэй. Монгол улс үндэстэн минь бие эрүүл, ухаан саруул, Монгол эх орон минь бүрэн бүтэн орших сон, та минь ээ❗️ Мужаантай Холбогдох утас. 89506296. 89862880

Эх сурвалж: Хумбагарын Батмэнд
2025.7.1


Модыг таньж хэрэглэдэг уламжлалаас

- Хус модны талаар дэлгэрэнгүй мэдэх


Модыг үр, мөчрөөр тарьсан жишээнүүд

- 6-р сарын эхээр Хайлаас модны үр боловсордог
- 8-р сарын эхээр Шар хуайсны үр




Comments