Аялал жуулчлалаас ойлгосон нэгэн зүйл: Шинж чанар, Мөн чанар, Амин чанар

Зочиндоо хайлмаг идээг бэлтгэх
Зургийг 834 дэх айлчин Жүдит


Гадаадын аялагч, жуулчдад төдийгүй Монгол хүн надад ч Монгол орны байгаль, нутаг усны унаган байдал, нүүдэлчин ахуй соёл нь үзэж байгаа баримтат кино, нэвтрүүлэг, аялаад ирсэн хүмүүсийн ярианаас маш их гайхам сайхан харагдаж, таалагдаж, эргэн эргэн зорьж очиж аялдаг.

Ингэж харагдах байдал, шинж чанараар аялахад амралт нэрээр халхавчлан, ядарч ирлээ, ууж идэхээ түрүүнд барьж, авч очсон хүнс хоолны сав баглаа, шил, хуванцар, хэрэглэсэн сальфетка, цаасаа орхиж бохирлоод буцах энүүхэнд байдаг.

Тухайн уул, ус, нутаг орны домог хуучийг эрж хайж, асууж сураглаж олж мэдээд, итгэж биширч, өвс ургамал, хад чулууг хайрлан, хүмүүстэй харилцаж, танилцаж, хүний үгийг сонсож, ойлгож, машин унаагаа холхон зогсоож, уул ханхайдаа идээ будаагаа өргөж, мөргөж, түүхээс суралцан мөн чанарыг таньж аялдаг хүмүүс олон.

Ийм нутаг усны шимээр амьдран жаргах хүмүүс нь хэдэн зуу, мянган үеэрээ хүртэж, эрдэнэт  мал сүрэг нь өвс ургамал, ус рашааны шим, уул давааны нөмөр нөөлгөө мэддэг, тугал бяруугаа дагуулж сургадаг ахуй соёлтой ард түмэн уламжлал буюу амьдран оршихуйн шилдэг шийдлээ хэрэглэн амьдарсаар байгаа мөн чанарыг таньж мэдсэн, энэ бүхнийг хүндэлж  биширсэн, хувь хишгээ түгээдэг аялагч, жуулчид мөн байдаг.

Аялал жуулчалын салбарын үйл ажиллагаанд хүн бүхэн шууд, шууд бус замаар оролцдог, тус нэмэр өгч, хувь хишгээ тосдог тул 
бид эх Монгол хэлний үг, утга, авиа зүйг ойлгон, тээж өртөөлж өвлүүлэх үнэт зүйл босон түүхээ мэдэхийг илүү зорьж,  мэндлэх хүндлэх, зочлох эрдэмд шамдаж,  харилцааны гадаад хэлтэй, амар мэнд буюу амандаа артай байх шаардлагатайг Алтан Дээд ГэрИЭ - Үндэсний онол, арга зүйн мэдлэгийг дэмч багш зэрэгт зорьж, сургалт уулзалтаас олж таньсан.

Ингэж аялал жуулчлалын шинж, амин, мөн чанарт тэмүүлсэндээ манай ХоостАйлыг зорин ирсэн #айлчин нөхөддөө өөрийн өргөө гэр доторх, гаднах ахуй соёлоор үлгэрлэн, амьдран суугаа нутаг орныхоо өв уламжлал буюу эрүүл энх, аз жаргал дүүрээ, элбэг дэлбэг амьдрах шилдэг шийдлээ олж танин, хэрэглэж амьдрах урам зориг, итгэлийг дүүргэж, судалж мэдэх, хийж бүтээх гэрийн даалгавартай ганзага дүүрэн мордуулдаг болсон.

Олон зуун, мянга, 33000 үеийн эцэг өвгөдийн нь туулж таньж ойлгосон амьдрах ухаан нь уламжлалт тоглоом наадгайд нь байдгийг гадаадын  аялагч, жуулчдад дуулгаж сануулж, 
яс цусандаа шингэсэн авьяас чадвараа тоглож наадан, алхаж гүйнгээ, дуулж хуурдангаа,  гүн бат унтаж амрахдаа, галын өргөл мөргөлийн үедээ  таньж мэдэх эрчим энергийн хуультайг дуулгадаг.

Аялагч, жуулчид Монголчуудаас, Монгол хүнээс яаж ингэж өв уламжлалаа хэрэглэн амьдарсаар байгаа вэ #AskMongols гэж асуудаг.



ХоостАйл БийСоё-ын хувьд анх эхлэлдээ аялал жуулчал нь гадаад хүнтэй танилцах, ярилцах, Монгол гэр доторх ахуй соёлоо ярьж таниулах байсан бол
 одоо цагт харагдаж байгаа сүр хүчит, өнгө төгөлдөр бүхнийг үлдээн, өвлүүлж амьдарсан ухаант мэргэн эцэг өвгөдөө танилцуулах, тэднийхээ сүр хүч эрчим энергийг үр хойчдоо өвлүүлэх эрхэм үүрэг зорилготой өнөө цагийн маш чухал ажил хөдөлмөр, ахуй соёлтой хүмүүн гэдгээ харуулах, энэ их үйлсийг таньж мэдэн, амгалан цэнхэр Дэлхийдээ  эрүүл энх, аз жаргал, элбэг баян амьдрахыг хамтран зүтгэж бүтээхээр Монгол орныг хүсэн, зорин ирсэн эрхэм аялагч, жуулчин танд баярлалаа.

Гадаад хүмүүс биднийг, Хүннү гүрний Аттила хаан, 13-р зуунд Дэлхийн их амар амгаланг (Pax Mongolica) хариуцан босгосон  Их эзэн Чингэс хааны үр сад ямар ухаанаар, ямар бодолтой, юуг хүсч мөрөөдөж амьдарч байгааг нь #AskMongols харж мэдэх, асууж лавлахаар аялан ирсээр байна.



Ойрын 3-4 жилд, манайх 999 дэх айлчинаа хүлээн авч,
 Дэлхийн 60 гаруй улсуудаас манайд ирсэн 2000 #MongoliaFriend -уудаа Монгол улсад эргэн ирэх өдрийг товлон урьж залан

 1000 дах зочлолын баяраа 7 хоног тэмдэглэн, Монгол улсын 20 жилийн санамж дурсамжаа ярилцаж хуучлана.

ХоостАйл БийСоё 2026.10.13

Comments