Гэргий бид хоёрт ижил зөн бодол, ухаарал үйлдэл байсан.
баяр, хурим, найр хийдэг байдлыг өрх бүл дотроо хийхгүй өнөөг хүргэж, нэг л утга учир нь дутагдаад байдаг байлаа.
Үндэсний төслийн удирдлагын хүрээлэн ТББ-ын үйл ажиллагаанд гар бие оролцож эхэлж, улмаар
Их Монгол Язгууртан ГҮТББ-ийн үйл ажиллагаатай танилцсанаар, Алтан дээд гэрээ, Үндэсний онол дээр суурилсан Үндэсний хэмжээний хөгжлийн төсөл, хөтөлбөртэй танилцаж, гардан хэрэгжүүлэгч түмэн олон, манлайлагч эзэн эрхтэн язгууртныг төрүүлэх мэдээлэл хүртэж гялайсан.
Хурим (гал тахилга) ын өдөр, дэгийг өвгөд товлодог
сар шинийн өмнөх, болон дараах өдрүүдэд ээж, ах дүүсийн хүч оролцоотойгоор
- буулт тосоход тодорхойлж өгсөн бэлтгэл хангах,
- өргөө гэрээ бэлтгэх,
- биесээ бүтэн хувцаслах,
- аав ээж, ах дүүс, анд нөхөддөө урилга заллага түгээсэн билээ.
Гал тахилгын зан үйлийн ар дээр орчин цагийн водка архигүйгээр, ерөөл хүсэж, дуугаа өргөхийг хүсэн айрагаа ээлж дараагаар зочиддоо барьж дуу хуур, найр наадам болж хишиглэсэн.
Энэхүү нийтлэлийг минь уншиж байгаа эрхэм та дээрх бүх зүйлс
47 настай бидний туулсан амьдрал, биеэр үйлдэж байгаагийн хувьд илүү ойлгоцтойг анхаарч, няхуур нямбай хандахыг хүсье.
Та минь бидэнтэй биеэр уулзаж танилцан, ярилцахыг эрхэмлээрэй.
Хөх удамт Мөрөн хан,
Хөх гэрэлт Номун гоо
алдар нэрээ тосч авч, бие сэтгэл дүүрэн болсондоо гялайн талархсан!
энэ бие халихын цагт эрчим холбоосоор эхэс дээдэстэйгээ золгох цагт мөр дүүрэн байхыг билэгшээж байна.
Төр минь, үр минь мөнх орших болтугай гэж ерөөе!
Монголыг мөнх ТНГР ивээг!
Гэргий бид хоёр Монголоо илүү ихээр, бүрэн дүүрэн таньж мэдэх, Монгол ахуй соёлоороо амьдрахын төлөө улам тэмүүлнэ.
2020 онд фасебуук нэрээ Bee Soy Mongols болгож өөрчилж байхдаа, Монгол хүн байхын тулд Монголоо судалж суралцсан зүйлээ амьдралдаа хэрэглэдэг хүмүүстэй ойр байж, уншиж ухаарч,
үйлдэн таньж,
үр дүн хүртэхийг хүсч байсан.
Бидний 10 хаврын ажил үйлс
"10 жилийн сургуулийн ангийн анд та минь гэргийнхээ хамт зорилго тавьж, үйлийн төлөө морио унажээ" санааг уран зургаар буулгаж бидэндээ урам хайрласан бага насны анд Arigun Calligraphy (Э. Ариунболд, түүний хань Г. Гэрэлчулуун) тандаа гялайлаа.
2023 оны хавар
бид Creative Camp дээрээ түмэн олноо хүлээн авч, дотоод, гадаад орчны харилцааны тоглоом хэрэгслэлээр сургалт хөтөлж, 10 ханатай их өргөө үүдээ дэлгэлээ.
2022 оны хавар
#шагайтайүүргэвч аяллаар төрсөн нутаг, Ж. Нямдорж ах, дүүдээ очиж, ямаа төллөх ажилд гар бие оролцож, 10 хурга, 10 ишиг хишиг хүртсэн.
2021 оны хавар
Хэнтийн Дархан суманд отроор очсон малчин айлд гэргий бид хоёр 1 сар хонь төллөх ажилд гар бие туслаж ажиллаж, хишиг хүртсэн.
Цаг хугацаа, он тооллын талаар уншиж, бодол тэрлэж,
Монгол ахуй соёлдоо эзэн нь байж, Дэлхийн хүмүүст үүдээ дэлгэж зочилдог #ХоостАйл нь аялал жуулчлалд нутгийн иргэдийн оролцоо гэдэгтэй хэрхэн холбогдох нийтлэлүүдээ эмхтгэж суусан
2019 оны хавар
Бүтээлч Монголчуудын нэгдэл Creative Gallery - зургаан мэдрэхүйн урлангийн үйл ажиллагаанд эхнээс нь оролцож, Үндэсний онцлох брэндүүдийг бүтээгч урлаачидтай хамтран ажиллаж эхэлсэн.
2018 оны хавар
16, 18 нас хүрсэн хүүхдүүддээ зориулсан ямар нэг зан үйл байдаг байсан бол гэж тунгааж, бодол тэрлэж,
Дахин хэрэглэе, дахин ашиглая үйл явдлаас Монгол гэр дотор, ахуйн цомхон байдалд урамшиж байсан
2017 оны хавар
6-р ангийн сурагчдын эцэг эхд зориулсан Миний аав - Миний баатар сэдэвт уулзалт сургалтанд оролцож, нэгийг бодож, хоёрыг тунгааж байсан.
2016 оны хавар
Барилга байшингийн хог хаягдлаас зайлсхийх сонголт, боломж сэдвээр эргэцүүлж, байгалийн материалаас бүрдсэн Гэр сууцаараа бахархаж байлаа
2015 оны хавар
Цагаан сарын өдрүүдээс юуг суралцаж мэдсэнээ бодож, тэмдэглэж
манай гэрт ирсэн Айлчин найзууд Монголын тухай, манай гэр бүлийн тухай юу гэж бичиж тэмдэглэсэн зэргийг эргэн уншиж, хуулбарлаж эхэлж, өөрийн бодол санаа, үг үйлдлийг бусдын бичсэнээс олж мэдэхэд чиглэсэн.
2014 оны хавар
Өрхийн төсөв, автобус унаа, унадаг дугуйнд зарцуулсан мөнгөө 2001-2013 оны тооцоолол хийж, нийтлэл бичиж байжээ
***
Хуримын тухай хуудуугүй үнэн
Хурим хураах хуримтлуулах хур хишгээ тогтоох баяр. Харин баян ядуугаараа уралдах баяр биш. Байгаа байгаараа бахархалтай цугларч хэмээ алдахгүй хэтээ хэвийлгэхгүй хэвлүүхэн тэмдэглэх халуун баяр. Өр тавьж өргөн олонд баян мэт харагдах, дараа нь багтрах, ардаа балаг нь өр болон зузаарч өнөө хосуудын хосыг шувтрах баяр бол биш ээ. Бардам байлгүй л яахав баярхаж цэнгэлгүй л яахав бяраа мэдэж багалзуураа бодож баярхах нь зүй шүү. Монгол сайхан гэртээ хуримлаж монгол сайхан дээлээ өмсөж монгол сайхан гутлаа жийж жирийн сайхан монгол хурим жинтэй сайхан. Найр хурим гэдэг гэрт ирсэн гийчид нарийн бүдүүн хоолойгоор найрал үүсгэж дуулдаг хуримлагч хосын өргөөнд хур хишиг хураадаг цэнгэл юм аа. Хуур таталгүй л яахав. Түүнээс биш нийтийн дуучдын концерт үзэх театр биш. Гадаадад хуримлаж гангарах бол бас Монгол гоёл соёл биш ээ. Хурим бол чамирхал биш ээ чансаа шалгасан уламжлалт ёс соёл мөн. Цагаан даашинз толгойдоо цагаан углааштай бол бидний заншил биш ээ. Христийн ёсоор тэмдэглэх баяр ч биш ээ. Битүү морьд лугаа залуу нас заавал хийтэй, бусдыг дууриах бузар биш ч бурханлаг биш ээ. Бас бусын ёсыг даган хуримлах тусам салалт сарнайлж, үрс өнчрөх өгөгдөл болсоор өрөвдөм хуримын өлөн тоос ардаа тунарч арын хонхорхой нь адтай үлдэнэ. Аглагт болсон ариун цагаан монгол ёсоо даган хийсэн даруухан тостой хурим тормойх хосын тохь тухыг бэхэлнэ. Тодрох заяаг бэхэлнэ. Тором тонголзож тугал мөөрч туулай дэгдэн дэлхий баясан дэнж налайх хурим сайхан даа. Санаа зөв бол заяа зөв. Сайхан даруухан хурим даажингүй шүү хө. Мөнгөний хордлого гээд мөөрүүлдэг мөн ч тайлагдахгүй бузар буй. Барсан хүн бараг үгүй ээ. Бат хэт баярхах хэнээ хэнд ч хэрэггүй хэтдээ барцадтай балагтай байх тул хэмээ анзаар хэлээ бүү зажилцгаа даа таминь ээ. За эрт хэллээ шүү. Хэвэндээ нэг их хэлтийлгүй яваарай хө.
Нацагийн Дуламсүрэн #Төрсөннутагтүшихөв
***
2024.10.20 нэмэв
Галын тахилгат ёслол нь Энергийн хамгийн дээд засал юм.🔥
Галаа тахиснаар галын илчинд бие сэтгэлээ ариусгаж бүгдийг сайн сайханд хөтөлнө.
Гал тахих нь ямар ч бурхан шашинтай холбоогүй. Уламжлалт ёс дэг юм.
Айл өрх бүр жилдээ олон удаа галаа баясган тахиснаар
хишиг буян дуудах
Эр хүмүүний хийморь доройтох архи дарсанд автах
Үр хүүхэд өвдөх явган хэрүүл тасрахгүй байх
Гэр бүлээс гадуур харилцаа үүсэх гэх мэт олон муу зүйлээс хамгаалж байдаг.
Галын бурхан баясахад
1. Галын тэнгэр
2. Үүдэн тэнгэр
3. Ханийн тэнгэр
4. Үрийн тэнгэр
5. Эдийн тэнгэрүүд баясдаг.
Мөн айл өрх гэрийн гишүүдийн
1. Нүдний гал
2. Сэтгэлийн гал
3. Итгэлийн гал
4. Хайрын гал
5. Хийморийн гал бүхэн сэргэж гэрэлтдэг.
Үүдэн тэнгэр баясахад
1. Олзын үүд
2. Жаргалын үүд
3. Баялгийн үүд
4. Хүргэний үүд
5. Бэрийн үүд бүхэн нээгддэг юм байна



Comments