Цаг хугацаа тооллын тухай


Амар мэнд үү,

Өнөөдөр хэдэн вэ?

- Григорийн тооллоор тооцогддог календариа дагаад 2020-4-1 өдөр гэж бид хариулна.
- Харин хурим найр, буяны ажил явдал гэх мэт онцгой нэгэн тохиолдолд Тэрбиш гуайнхаа цаг тооны бичгийг харж байгаад л, хаврын дунд сарын шинийн 8 гэж харж, ажил үйлсээ өрнүүлдэг.

Бурхан болоочдынхоо төрсөн өдөр, бурхан болсон өдрийг Алтан сав нээдэг "зөвхөн тэр" ламд хэлж байсан, болон, бага насандаа зурхайн ном хэвлэлийг сонирхон уншиж байхад гарч ирдэг "хий нас" ойлголт зэргийг санаж, тунгааж өнөөг хүрчээ.

Сүүлдээ ч олны жишгээ дагахаас аргагүй гээд зурхайн цаг тооллын зөрүү, болно болохгүйг тоохгүй амьдарч байсан ч, дахиад л цаг улиралд нь ажлыг амжуулаагүйгээс
бэлтгэлээ муу базааж, байгалийн өнгийг шинжиж чадаагүйн улмаас зуд, ганд малаа үхүүллээ гэдэг мэдээг сонсох зэрэгт дахин эргэцүүлэн бодож тунгааж эхэлдэг.

Нарыг 9 гариг (10 жилд сурч байсанаас хойш, одоо ч бараг 11 болсон байхаа :-)) тойрч байгаа, тэдгээрийн нэг нь Дэлхий, Дэлхийг Сар тойрч байгаа. Ингээд л улирал ээлжлэн, өдөр шөнө ээлжлэн байдгийг Цаг тооллоор бүртгэн харуулж, хэм хэмжээтэй болгож байгааг тооцож гаргасан календарь, цаг тооны бичгийг харж л байсанаас бүр бодож тунгааж байсангүй.

Та хэдэн настай вэ 

гэж асуухад
- орчин цагийн бүртгэлээр, өнөө оноос төрсөн оноо хасаад л төдөн настай гэчихнэ,
- Гандан хийдэд очих үед, цаг тооны бичгээр бидний нас, эхийн хэвлийд бойжсон 9 сар буюу 1 "хий" насаар нэмэгдэж тооцогддог.
- Солонгос хүн 1 нас нэмж наса хэлдэг гэсэн
- Монгол ухаанд эхийн хэвлийнд үр тогтохоос өмнө сүнс бэлтгэгддэг 6 сар хугацааг 1 нас гэж нэмдэг гэж мөн сонсож байсан


МОНГОЛ ЯЗГУУРЫН ЦАГ ТООЛОЛ БУЮУ “АНХ, ЭНХ МӨНХ”-ИЙН “АМИН” ЗУРХАЙ
2018.2.2

... Монгол дээдсийн язгуур зурхай гэвэл одоо мэдэгдэж байгаагаар хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний цаг улирлын тоолол буюу зурхайн нэгд тооцогдох улирлын мөчлөг бүхий нарны тоолол юм. 2000-аад оноос эхлэн нэрт түүхч, зохиолч, профессор Н.Нагаанбуу агсан нарын эрдэмтэн, судлаачид эл тооллын талаар судлаж 2009 онд “Монголчуудын Анх, Энх, Мөнхийн Амин” зурхай хэмээх зурхайн судрыг хэвлэн гаргасан байна !

Дээр дурьдсанчилан Монголчууд оны эхлэлийг намрын сараас эхлэж тооцдог байсан нь Монгол газар нутгийн төлөв байдал, үндэсний аж төрөл, ахуй байдлын онцлог шинжээс үүдэн гарсан аж. Шинэлэх өдөр нь одоогийн европ тооллын ёсдүгээр сарын 22-нд байсан хийгээд энэ үед мал сүргийн тараг тэвээрэг гүйцэж, сүү, цагаа дэлгэрч, бүх зүйл тэгширсэн байдаг цаг билээ. “Анх Энх Мөнхийн зурхай”-н цаг улирлын бичигт үгүүлсэнчилэн намар жил эхлүүлэхийн гол учир холбогдол нь

Нэгэн жилийн ажлаа намрын өвсний сөлтэйд хийж амжуулсан байх,
Хаврын төл малаа нас дэвшүүлж “даага далантай, бяруу булчинтай” золголдон шинэлэх тав тух нь таарсан байх,
Цагаан идээний үе дуусч, улаан идээний үе эхлэхийн өмнө аль, аль идээний дээжээр жилийнхээ шинж төлөв, байгаль дэлхийн дохио тэмдэгийг үзэж шинжих,
“Цагийн толгой цаашаа, цасны толгой наашаа” гэх улирлын эхэнд цагаан идээний таваг тахилга,
бэлгэ ёсоо үйлдэх зэрэг давхар давхар учир жанцантай байсан аж.
...
Эх сурвалж: http://newsmedia.mn/15557


Монголын залуучуудын холбооны ФБ хуудас, Алтан дээд гэрээ ном эрдэнээс Монголчуудын эртний цаг тоолол
















Өдөр хэдэн цагт эхэлдэг талаар

зурхай юуг харж, хулгана цагт, 23:40 цагаас эхэлдэг, мөн
компьютер, Дэлхий даяараа 00 цагт шинэ өдөр эхэлдэг гээд л би ойлгодог байсан. Гэтэл дараах бичлэгийг үзээд, хулгана цагт шаазгай шагширав гэж сударт бичсэн байдаг гэнэ, гэх мэт тайлбаруудыг сонсоод нэгийг бодож тунгааж байна.


Ингээд ургахын улаан нартайгаа хамт шинэ өдөр эхэллээ шүү?

Comments