Нүүдлийн соёл

"МОНГОЛ ДОМЧИЙН СУДАР"аас
НҮҮДЭЛЧИН СОЁЛ ба Тахал
Их Биет Онгод: Ургамал нь дотроо эр, эм ургамал гэж байна. Эр ургамал идэх аваас узуур эс төлждөг. Жишээг ургамлын хувьд ярья. 
Эмийн ургамлын үр салхи, чийгний нөлөөгөөр ойр орчимдоо тархан ургадаг. Байгал орчны таагүй нөлөө олон жил давтагдвал узуур эсүүд цөөрч уг ургамал мөхдөг байгалын жамтай. Харин мал уг ургамлаар хүнсэлснээр ялгадас, малын хөл туурайгаар үр нь зөөгдөн өөр газар, хол зайд нүүж очсоноор узуур эс хүчирхэг болно. Хүмүүн ургамлын үрийг түүж хэдэн нутгийн цаана өөр газарт таривал узуур эсүүдийн хүчирхэг шинж чанар нэгдэж тэсвэртэй бүл ургамал үүснэ. 
Нүүдэлчин амьдрал нь ургамал бэлчээрийн сэлгэлтийг маш эрчимтэйгээр явуулдаг. Нүүдлийг дагаад өвсний сор шилжсэнээр газрын хөрс, хүмүүн, мал эрүүл байх нөхцөл бүрдэнэ. 
Бэлчээр талхлагдаж, өвс ургамлын сор сэлгэгдээгүйн улмаас ургамлын узуур эс цөөрч газар, мал, хүмүүний бие доройтно. Өвсний сорыг сэлгэж нүүх ухаан бол бэлчээр, байгал дэлхийгээ хайрлах үндэс юм. 
Нүүдэлчид малынхаа махаар өөрсдийгөө эмчилдэг. Мал нь өвсний сороор идээшилдэг тул эрүүл. Тахал, тутранга үүсэхгүй. Тутранга гэж ургамлын тахлыг хэлнэ. Тахал нь гадны бичил биетэн биед орохыг хэлдэг. Тутранга нь хордлого, тахал нь өвчлөл. 
Ямар ч төрлийн ургамалд шимт чанар байдаг. Шимт чанар нь дутах аваас хор, ихдэх аваас хор. Бэлчээрт идээшлэх мал дутсан зүйлээ зөнгөөрөө олж иддэг амьтан. Ямар эрдэс бодис хэрэгтэй түүнийгээ иднэ. Шим нь ханасан уурагт бие буюу малын махыг идсэн хүмүүн өөрт дутагдсан шим тэжээлээ бүрэн нөхнө. 
Монгол Домч

Comments