Өнжмөл хөх бууц дэвсдэг юмаа шар бууц хөлдөнө дороос нь хайрдаг юм. Үхэрт хэвтэр их нөлөөлдөг шүү.
Овоолж байгаад тоосго халаагаад голд нь хийчих тэгэхээр халаад хөхрөнь шар өтөг үхрийн хэвтэрт дэвсвэл хөлдөхөөс гадна үхэр ширхэндээ баригдана
Манай нутагт бол хониндоо хөрзөн хороо болгоод барьчихдаг, үхэрт өнгөрсөн жилийн бууцыг намар сайхан хатаагаад дэвсдээд өгдөг юм шинэ шар бууц чийгтэй байдаг хөлдөөд байдаг юм
Наад шар өтөг чинь хөлддөг дотроосоо шатсан хөх бууц өнжсөн бор бууц хамгийн сайн хэвтэр дулаахан бдаг шүү
Өнжөөхгүй бол үхрийн дор хөлдөнө ширхтүүлнэ....Их юм болноо... Үхрийн баасны хөх өтөг бууц болдог юмшүү
***
2025.11.9
Цасан дээр өвсөө цувуулж тарааж өгөхөд үхэр үлдээлгүй иддэг
Хүйтрээд ирэхээр, цас орж бэлчээрийн өвс хомсдохоор Үнээгээ оройдоо сааж, өглөөд хивэг өгөөд бэлчээнэ
Хүйтэнд үнээг өглөө саахаар норсон хөх хайрагдах хөлдөх гэмтэй. Иймд орой бэлчээрээс ирэхэд нь гадаа өвс өгч, саахын тулд пүнзэнд оруулж эвэрдийлээд, хивэг өгч, идсэний дараа саана. Бүх үнээгээ саагаад, тугалуудыг нэг зэрэг хашаанд нь хөөж оруулна.
Цахилдаг өвс нь шүлтлэг чанартай гэнэ. Үхэр их идэхэд чацга баадаг.
***
2025.11.23 Вандан ах
Үнээний нуруун дээрх цасыг пүнзэнд буулгавал хэвтэр нордог, иймд биеийн халуунаар нь хайлуулдаг.
Үнээг 2 өнжөөд саахад аажимдаа ширгэж, тугал эхийгээ санагалзах багасна. Ирэх зун тугал, бярууг хамт хариулахад бяруу шинэ тугалыг дагуулдаггүй. Мөн бярууны эх нь эрт тэнхэрч, хээл эрт авдаг.
Одоо цас 2 дах удаагаа их орж, бэлчээр цасаар хучигдсан тул, өглөө үнээндээ хивэг өгч гаргаад, тугалдаа хивэг өгч гаргаад, орой үнээндээ өвс өгч тэжээж бөйна.
***
Цаг уурч Д.Шагдарсүрэн:
“Ойрын өдрүүдэд Монгол орны зарим нутгаар эрс хүйтэрнэ. Ганц айл ч гэсэн хашаандаа утаа май тавиасай гэж бодож байна.”
Хотны салхин талд утаа май тавьснаар хүйтэн агаарын доод давхарга утаандаа бага зэрэг бүлээсч, хот бүтэн хөлдөхөөс сэргийлдэг ажээ.
. 🐎🐫🐂🐏🐐🙏 copy
***
2026.1.21
7 хоног шөнөдөө 35-45 хэм хүрч хүйтэрлээ. Тугал, үнээний хөл туурайгаараа хөлдөх гэмтэй тул пүнзэнд хэвтрийн хөлдүүсийг зөөж, модны нарийн хуурай үртэс дэвсээд дээр нь бууцаа асгаж, шээсийг модны үртэс руу шингээдэг гэнэ.
Өвлийн хөлдүүсийг далагнуулж асгасанаар хавар сэврээд ирэхээр нь хамж авч тусад нь овоолж нойтон баасаар шавж, цаад хөлдүүсийг гаргаж нэмсээр ирэх өвлийн аргал түлш төдийгүй үнээ, тугалын хэвтэрт нунтаг нь бууц болдог гэнэ.
Үхрийн хэвтэр бууцыг зун хамж гаргаж, доод талыг бүрэн хатааж, хөх хомоол, ганганы утаагаар ариусгаж, овоолгыг норохоос хамгаална.
***
Малын тоо олон болох тусам 4 үнээ тугал шиг тэжээх боломжгүй, олон малд өвс тавтж өгсөн ч хүчтэй нь идээд, тэнхээ муутай нь идэж чадалгүй улам муудах тул, сул доройг тусад нь хашиж тэжээж малладаг гэнэ. Олон малыг өдөр бүр тэжээхэд ажил зардал их учраас аль болох бэлчээрлүүлэх нутагт өвөлжинө.
Малыг задгай булаг шандны урсгал усаар услах нь чухал учраас өвөлжөө сонгохдоо хөлддөггүй рашаан булагтай газар ойр байх
Өглөөд хивэг өгч пүнзнээс гаргаад, намрын хатсан эсвэл хөлдүү хомоол идэх бэлчээрт гаргаж, үдээс хойш өвс тавьж өгөөд, пүнзэнд орсон хойно хивэг өгч байна.
Манайх өглөөд хивэг, өвс, орой хивэг, өвс өгсөн. Хүйтэнд хивгээ адууны ясны шөлөөр зуурч, хивгэнд МИМО классик тэжээлээс нэмж өгөхөд саваа сайн долоодог.
2 хоноод рашаан руу тууж усалж, замдаа хөлдүү хомоол идээд ирдэг.
Тугалын хөлдүү хорголон баас хавар эрт хатдаг учраас тусад нь хураавал сайн.
Хавар
Өвлийн хөлдүүсийг гэсэхээс нь өмнө пүнзний хашаанаас зөөж гаргах
Тугалыг эхний 7, 14 хоногт цадтал хөхүүлж, өдөрт аль болох олон удаа хөхүүлж цатгах, ингэснээр гэдэсний хөгжил сайн байж, элдэв шороо долоож гэдсээ өвтгөхгүй
***
Вандан ах:
Хавар цагт малдаа өвс тэжээлийг бага хэмжээтэй тогтмол өгөөд л байх хэрэгтэй, энэ цагт монгол үхэр, адуу ядраад унадаг явдал их.
***
2026.4.30
Батка анд, түүний найз хоёр:
Зун халуун, өвөл ид хүйтэнд адуу, үхэртээ хивэг тэжээлд нв 1 халбага шохой хольж өгдөг
Хивэг тэжээлд нь 1ш лууван, эсвэл төмс нэмж өгөөд байвал сайн.
Өвс 3 хуруу ургатал үнээндээ тэжээл өгнө
***
Годрон өвчин туссан ямааны сүүлний үзүүрээс нэг үе тайрч хаядаг байсан гэдэг. Годронтсон ямааг,
- Өмхий годрон зайл, өмхий годрон зайл! Гэж хэлээд өмхий хүрэнгийн арьсаар шавхуурдаж хөөдөг байжээ. Өмхий хүрэнг алаад хотныхоо салхин талд өлгөдөг байсан гэлцдэг. Өмхий хүрэнг олноор алж устгаж болдоггүй. Машид уур хилэнтэй догшин амьтан учраас хараадаг гэж үзжээ. Өмхий хүрэн хавханд орсон бол амалж алдаг ёстой. "Алтай дэлхий аварч өршөө! Хангай дэлхий хамгаалж өршөө, хатуу үйл тулгарлаа, халдварт өвчин гаарлаа, хамаг малыг минь аварч хайрлаач ээ" гэж гуйж байж алдаг домтой ажээ. Монгол хүний, тэр тусмаа малчин хүний хамгийн том соёл бол аливаа өвчнөөс малаа хамгаалах дом засал. Түүний эхэнд баримтлах зүй ёсны ажил хэрэг болбоос мал сүргийг "Суурилах" суурь зохион байгуулалт❗️Энэ бол оршихуйн хамгийн чухал дархлаа мөн. Үүнийг ойлгохгүй бол монгол малчин гэж байгаад ч яах юм. Бэлчээрийн мал сүрэг гэж байгаад ч яах билээ дээ... Үүнийг бүрэн гүйцэд уншвал зохино❗️
Ямаа их өсгөхийг бүүр хэзээнээсээ хориглож байсан түүхтэй. 100 хонинд 30 ямаа яг таардаг. Түүнээс олон ч үгүй, цөөн ч үгүй яг таардаг. 100 хонины хордож болзошгүй хортой ургамлыг ямаа иддэг. Ямаа бол шиншээ, цовхорго, эргүү өвчнөөр өвддөггүй. Ямаа цөөдвөл хонины халдварт "Хорхироо" гэдэг өвчин гарах магадлал их. Ямаа хэт цөөрвөл хонин сүрэг элдэв хортой ургамал идэж хордож үхэх нь ихэсдэг. Тэгвэл ямаа хэт их өсвөл "Годронтох" магадлал гарч болзошгүй гэж үздэг байсан санж. Годрон өвчин хэр барагтай гардаг өвчин биш. Ямаан сүргийн тоо ихсэхээр годронг эсэргүүцэх өөрийн дархлаа нь байхгүй болдог гэж хууччуул хэлцдэг байлаа. Социалист нийхэмийн үед л ямаан сүргийг тусгайлан суурь болгоод бүр ямаан сүргийн баг бригад хүртэл бий болгож байв. Ноолуурыг нь ашиглах, бас сааль сүүг авах гэж тийнхүү зохион байгуулалтанд оруулж байжээ. Тухайн үед мал эмнэлгийн лаборатори сайтай, малын эмч нар хариуцлагатай ажилладаг, малчид малдаа гярхай ханддагийн дээр төр шиг төртэй байсных ямааны элдэв өвчин гарах нь нэн ховор байв. Хамгийн гол нь урд хөршийн хил гааль чанга хатуу хаалттай, урд хөрштэй нэн болгоомж сэрэмжтэй харьцдаг, манай хилийн цэрэг хил хязгаараа сайтар хамгаалж чаддаг байсных шүү дээ!
Ер ганц ямаа гэлтгүй таван хошуу мал аль нь ч бэлчээр усны хүрээ хүрэлцээнд яв цав таарахуйц хэмжээг мянган мэргэжлийн эзэн малчин түмэн мэдэхийн ихээр мэддэг тул хэнбугай ч тэрхүү байгалийн жамыг зөрчихгүй. Бүр хатуу чанга баримталж ирсэн түүхтэй. Их дээр үед хэтэрхий эрх мэдэлтэй хаад ноёдын адуун сүргийн тоо толгой жам зөрчиж хэт өсөөд ирмэгц "Сэдэргэ" гээч өвчин гардаг байсан гэлцдэг. Сэдэргэ өвчин нь ихэвчлэн адууны туурайнаас эхэлж өвдөж хавддаг өвчин. Үхэр мөн ялгаагүй тоо толгой ихсэх тусам мөн л байгалийн жам ёсны дархлаа нь унаад "Мялан" өвчин үүсдэг. Тэмээг харин сайн мэдэхгүй юм. Тэмээний өвчин гэвэл "Гууртах" гэж өвчин. Хэр барагтаад гууртах нь үгүй. Мөн л өнөөх тоо ихсэж чанар муудмагц гууртдаг болов уу. Зөвхөн таван хошуу малаар тогтохгүй, тарвага, зурам, чоно, ирвэс гээд бүхий л амьтад байгалийн тогтсон тоо хязгаарт баригддаг. Энэ орчлон дэлхий дээр тоо тоймгүй, хэм хэмжээгүй ямарваа бодгаль нэгээхэн ч үгүй. Дэлхийн хүн төрөлхтөн бол зохих тоо хэмжээнээс хэд дахин өсчхөөд байгаа. Тийм учраас элдэв халдварт өвчин тахал ба мэдэх мэдэхгүй өвчинд ээрэгдэж байна. Дээр нь хүн төрөлхтөн хэт өссөний харгайгаар хоорондоо дайсагнаад эрүүл саруул ухаанаар ойлголцохыг байчихсан. Тийм болохоор үйлийн үр нь баахан газар аваад баахан дайтаж бие биенээ хөнөөнө. Тэр нь угаасаа байгалийн шалгарал явагдаж ертөнцийн хууль үйлчилж буй за❗️
Манай гариг дээрх аливаа амьтас байтухай, агуу их ертөнцийн оршихуйн жам хууль хүчтэй үйлчилж өөрөө өөрийгөө цэвэрлэж буй явдал болой❗️Манай дэлхий хүн төрөлхтний үйл лай ланчгийг даахаа больжээ. Ямарваа зүйлс цөм тов тодорхой хэм хэмжээтэйг анхаарцгаая агуу их түүх соёлтой монголын ард түмэн минь ээ❗️"Хүний буян, худгийн ус хоёр хэмжээтэй" гэдэг үг машид өргөн утгатайг ухаарцгаая❗️Зөвхөн хэн нэгэн хүний эдлэх буян, хаа нэгэн худгийн усны тухай явдал төдий хэмээн мухар мугуйд ойлголтоосоо салцгаая❗️Зүгээр л хэн бүхэнд энгийнээр ойлгуулах гэсэн зүйр цэцэн үг боловч цаанаа машид гүн гүнзгийг эргэцүүлэх сөхөө байна уу, та минь ээ?! Иймд бүхий л зүйлс тогтсон хэм хэмжээнээс хэтрэхээрээ л эмзэг өвчлөмтгий болдог. Тэрний нэгэн тод жишээ бол нэгэн уул нуруу, бүс нутгийн бэлчээрийн хавтгайд таарахуйц хэмжээг байгал эх өөрөө хууль батлаад өгчихсөн юм. Түүнийг хүмүүн төрөлхтөн эс сахиж чадваас тэнгэрийн тамгатай хөх монголчууд заавал сахиж баримталдаг үүрэгтэй улс билээ л.
Эцэст нь хэлэхэд "Годрон" гээч өвчний вирус байдаг аа, байдаг. Түүгээр өвчилнө гэдэг өөрөө дархлаагүйнх. Урд хилийн цаадах малчдын ахуй амьдралын орчин манайхаас тэс өмнөө болчихсон тул тэдний мал амьтдын элдэв өвчин зүгээр л арзганаж байгаа нь мэдээж. Гэтэл манай эх орны ямаан сүргийн тоо толгой хэтэрчихсэн учраас тэр дүнгийн муу вирусийг давах дайны дархлаа алга болчихжээ гэсэн үг❗️Хамгийн сүүлд 1950 хэдэн оны эхэнд Монгол оронд нэгдэлжих хөдөлгөөн эхлээгүй байх үед ямааны годрон өвчин гараад монголчууд уламжлалт аргаахаа устгаж чадсан байх. Түүнээс өмнө гараагүй биш, хаа нэг үзэгдэх төдий үзэгдэл байж. Хятадын хил дээрээс голчлон орж ирдэг халдварт өвчин юм байх. Одоо өмхий хүрэн алах гээд тэнэж явтал хэдэн ямаагаа дуусгаж мэдэхээр харагдана. Өөр ч бас арга чарга бий. Одооны малчид уламжлалт ахуйн соёлоосоо хэтэрхий холдсон, юмны учир мэддэг хүнээс үг сонсох юм алга. Учир мэддэг хэдэн хөгшчүүл нь тэнгэртээ морилцгоочихсон наад захын юмс үзэгдлийн учир начрыг ухаарах сөхөөтэй нь өдрийн од шиг ховорджээ... Ээ малчид минь, наад малынхаа бэлчээрийг жаахан ч болсон амраагаад аль❗️Адаглаад наад годронг чинь эдгээдэг Уртуудын цэцэг ургахаа байчихлаа шүү дээ. Манай оронд бол мал хүний бүхий л өвчин эмгэгийг эдгээдэг үй түмэн эмийн ургамал ургадаг байлаа. 1980 хэдэн оны сүүл үеийн судалгаагаар нэг га газарт ургах бэлчээрийн ургамлын тоо хэдэн зуугаараа тоологддог байжээ. Гэтэл одоо яг тийм хэмжээний газарт ургаж буй өвс ногооны тоо хэд гэж санана! ердөө дөрөв тавхан, их олондоо арав орчим төрөл зүйл ургамал ургаж байх жишээтэй. Ийм болчихсон байхад хүнтэй малтайгаа элдэв өвчний вирусийн яаж давах вэ дээ. Жаахан юм бодоочээ, тэнэгүүдээ❗️Хэлэх муу үг олдохгүй юм, яая даа байз. Дээр нь жаахан аяншиж ядрахаараа буянт малаа бузар өвчний нэрээр хэлж зүхнэ. Жишээ нь ямаагаа "годронгууд" үхэрээ "мялангууд" хонио "хорхироонууд" адуугаа "сэдэргэнүүд" тэмээгээ "гуурнууд" гэж харааж зүхэхийг яана.. Монгол хүний амны билэг гэж нэг агуу их хүчтэй зүйл бий сэн. Буянт малаа маллахад харааж зүхэхийг тэвчиж, тоо толгойг нь өсгөхөд учир бийг анхаарахгүй бол бэлчээрийн мал аж ахуй хэцээд лээ та минь ээ….❗️
Хумбагарын Батмэнд. 2026. 10. 06.
***

Comments