Гэзэг үс, сэвлэг даахь, шивэлгэр гэзэг

Үс гэзэгнийхээ шинж, амин, мөн чанарыг танихуй 


Үс, гэзэгний талаар бид юуг мэдэх билээ?
Үсний хүндэтгэлийн нэр нь сийвэг, үдаа гэдэг үгс байдгийг mongoltoli.mn-ээс уншлаа.

***
🇲🇳Монголчууд "Үйл мэтгэж суугаа хүний ухаан бодол тогтдог. Үйл урлаж байгаа хүн үйлийн үрийг үргээдэг" гэж ярьдаг. Тийм учраас ээжүүд тусдаа гарч байгаа хүүхэддээ ширмэл ширдэг ширж өгдөг. Хүүхдийг анх хөлд орж, даахийг нь үргээх үед эсгий ширмэл ширж өгөөд суудлын цээрийг нь гаргаж өгдөг уламжлал бий.

***

ҮСЭЭ ЗАДГАЙЛДАГГҮЙН УЧИР


Тахил шүтээнтэй айл, 
сурах боловсрох тэнхим, ба 
чухаг яриа тохироонд,
 ахмад настай хүнтэй айл, 
хүн эргэх гэж явах, 
их зарга, их үйлэнд, өвгөдийн газар эргэх, талийгчийг үдэх, 
найр хурим, хүндэтгэх шалтгаан бүхий л зүйлд…

эр ч бай, эм ч бай гэзэг бүү задгайл. 

Гар шуу далд, өвдөг давсан хормой бүхий эсвэл бүтэн хувцас халхавчлан очих гэдэг учир байна. Жимбийтэл барьж боогоод, хэргээ бүтээгээд явахдаа задгайлна уу яан вэ хамаагүй дур ажээ. Яагаад ингээд байгаа юм, хүний эрх бла бла хэнд хамаатай юм, хөгжил дэвшил хөл гар нийлүүлэх гэх л байх. 
Гэхдээ хүн жаргахдаа бөө лам далдын орчил, өнгөрсөн ирээдүйн талаар сураг ажиг тавих гэж ирдэггүйг анхаар. Задгайлж сэгсийсэн үсэнд чинь, заяа заманд чинь хортон суулгах сэв болж, чигжих шороо мэт, бусдын гөвөгдсөн сэв шигдвэл яана? Сэвээ гөвүүлж буй хүний чанх ард бүү суу. Сугарсан сэвэнд өртөнө гэх. Загвар үзүүлж тайзнаа алхах гэж тэнд очдог биш тийм үү? Үсэнд сэв хурна, үсэнд мэдээлэл хадгалагдана. За, та бүгдийн ярьж шуурдагаар үсээ үлдээгээд явахад өнөө ховс мовс дууддаг, дурлуулдаг талаар бас эргэцүүлнэ үү дээ ай... "Тэнгэрийн хүү" кинонд охины үсийг ац модонд ороогоод, нутаг орондоо байхын эцэсгүй болгож хараадаг. Үзсэн байлгүй дээ…
Үс задгайн сэтгэл задгай. 
Сэтгэл задгайн бодол цэгцгүй, хормой сэвэлзүүр гэх мэт шинжээ ч бий биз!
 Удган зайрангуудын урт үс, түүнийг үйл хийх бөөлөхдөө сур ороо, гөрж сүлж, хоёр хагла гэх нь ч учиртай. Өмнийн өвгөд нь урт үстэй байсан байж магад. Бас сэв үүрвэл өөрийгөө засах өгөөшинд тайрах нэг төрлийн төөрүүлэгч болох маш олон сайн талтай. Юманд ороогдоод, бие өвдөөд, арай гэж хэвтэхдээ үсний үзүүрээсээ хэмжиж тайраад бөөлж, босч ирсэн зүгтээ шатааж, үнсийг нь үлээдэг ч дом байна. Тахилын гэрээр орж гарах хүмүүсийг хараад байхад их л үсээ нэвсийлгэж маяглах нь их юм. За, сорри. Би чинь өөрөө гоо зүйн төрлийн хүн  биш болхоор бүдүүлэг байж магад шүү.
Улаахан Уужаа 

***
2018 онд Беларусын Минск хот руу 58 хоногийн #ШагайтайҮүргэвч аялал хийж ирээд, Монгол хүний онцлогийг харуулах үс гэзэгтэй болохоор шийдэж, шивэлгэр гэзгийг сонгосон.


 2019 оны 9-р сард Хэнтий аймгийн Норовлин сумын нутагт өглөөний нарнаар, Уран дөш уулын зүгт

2018 онд гэргий бид хоёр Шагайтай үүргэвч аяллаа Беларус улсын Минск хот руу хийж 16000 км замаар 150 гаруй хүмүүстэй харилцан, нөхөрлөж бүтээж байсан. Энэ аяллаас ирээд Монгол хүнийг талархан хүлээн авсан Дэлхийн хүмүүсээр бахархаж,

мөн Монгол өнгө төрх, утга билэгдэл дүүрэн Шивэлгэр гэзэгний тухай Холливудын жүжигчин Стивен Сигалийн гэргий Монгол бүсгүй Б.Эрдэнэтуяагийн бичсэн нийтлэлийг цахим орчинд 2018 оны 10-р сард уншиж мэдээд,
Сүхбаатар аймагт төрж өссөн хүүхэд насны дурсамж, 3 настай эрэгтэй дүүгийн даахиа үргээж, үлдээсэн 2 гэзгэндээ торгон гурвалжин хэлбэртэй унжлага чимэглэл зүүж авахуулсан зураг санаанд орж,

тэр даахин үсээ насан турш хусахгүйгээр улам ургуулах байж гэж сонирхож, улмаар Алтай хамтлагийн Шаавай Балганы Ганзоригтай санал солилцож, өөрийн үлгэрлэлээ эхэлсэн.




***
ҮСНИЙ ТУХАЙ ҮНЭН ҮГС
1.Үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогтоожээ. Урт үс тэдэг нэг зүйлдээ хэм-ийн богц юм гэнэ.
Урт үстэй хүн энерги ихтэй байдаг бол богино үстийх нь энерги их үрэгддэг гэнэ.Үүнийг мэддэг Юндэн гөөгөө нар гурваар дарсан гэзгээ боож, сүлжиж нурууныхаа дагуу унжуулдаг нь өөрийн эрчмийн сувгийг улам хүчтэй болгохоос гадна харваа намнаанаас хааж халхлах хэрэгсэл болгодог байжээ.

2.Үс нь дурсамжийн дэвтэр.
Үсний сэвээ хаа хамаагүй хаяхыг ээж минь хориглодог ч учрыг нь төдий л ухдаггүй байв.Гэмт хэргийн газраас олдсон ширхэг үснээс шинжлэх ухаан мэдээлэл уншдаг болсон. Бие тамирдаад ирэхэд цуглуулсан сэвээ наран сүлжээ хавьдаа бүсэлж байгаад бөөлөхөд бас л их хүч их эрчим дамжуулж хамгаалалт ч болдог, Хүн үхсэн ч үс, хумс ургах нь генийн мэдээлэл амьтайгаа байдагт оршино. .

3.Үс нь шидийн саваа.
”Алтан үст” үлгэрийг уншсан хүн шидэт саваа болохыг төвөггүй ойлгох бөгөөд үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч тул мэдээлэл чөлөөтэй уншигдана.

4. Үс нь мэдээ хураах өд гэнэ.
Хатад үсээ ширхэгчлэн сүлжээд бортого малгайныхаа орой өөд гаргаж өмсөх нь тэнгэрээс ирэх мэдээллийг авах орон зай гэж үзнэ. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас л мэддэг байжээ.

5.Үс нь онгодын тархи юм.
Онгодын хэмээр үсний мэдээллийг унших, өгөгдөх мэдээллийг үсэндээ хурааж цуглуулахаас үүдэлтэйгээр үсээ боож сүлжиж явах дэг гарсан байна. Задгай үсийг чөтгөр шулам мэт хэмээн адлах бөгөөд оюун ухааны төвлөрлийг сааруулдаг гэж үзнэ. Нялх хүүхэд задгай үстэй хүнээс айж хөлссөн байдаг нь таагүй харагддагийх юм.Хар муу бүхэн хамгийн түрүүнд үсэнд сэв болон наалдаж ирдэг ажээ. Тиймээс хаалганы гадна ирээд үсээ задгайлан сэгсрээд орж байхыг бууэрэл-үүд сануулдаг.

6.Үс нь махан бие-ийн хөө хуяг болдог.
Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг. Мөн тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна. Хөмсөг нь нар болон хөлснөөс хамгаалдаг бол нүүрний үс нь сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Охид гангачуул шар үсээ хусаад байдаг нь осолтой л юм байна даа.
Зайрдууд эрдэм чадлаа сахалдаа шингээдэг байсан бол Жанжин онгодууд сахлыг хүртэл шидтэй болгодог байжээ Эзэн хааны үед гэмт хэрэгтний үсийг хусдаг, түүнийг "Халзан" гэдэг байж.Нэр төрөө эрхэмлэгчид энэ нь хатуу ял, нэрээ ч алдаж, яс хугарам ичгүүртэй үйл байжээ.. Энэ нь тэнгэрийн мэдээллээс нь салган яллаж байгаа зэм болой.Саяхан болтол манайд 111-р зүйл ангиар шийтгэгдвэл үсийг нь хусчихдаг байсан нь үүний улбаа мэт.
Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав.Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан аж.
Харин хумсны уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтээ шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан нь юм байна. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул харуй бүрий цагаар хамаа бус тайрах, огтлох, хаяхыг цээрлээд байгаа учиртай.
”Бүсгүй үрсүүд Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хусаж хаядаг.Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” гэнэ. Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа.
Хөх Тэнгэр мину... Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдаж мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах л...,ай хөөрхий гэж...
#МядагмааТэнгэрМОНГОЛгазар 
 #Төрсөннутагтүшихөв

***

Үс цэгцтэй бол Үйлс мөн цэгцтэй 


Өнөөдрийн үсээ задгай тавьсан охид маргааш нөгөөдрийн  амьдрал нь задгай байх магадлал өндөр байна.  
Үсээ байнга задгайлсан охид яваандаа хүний үг авахаа болино. Эцэг эх, ойр дотны хэний ч үгийг үл тооно. Ааш, авир догшин, ширүүн болно.
Энэ бол байгалийн хууль.
Үсээ байнга самнаж, сүлжиж боовол муу эрчис эрчим самнагдан арилна. 
Охид бүсгүйчүүдийн үс задгайрвал
Улс үндэстэн задгайрна гэж эртний мэргэд зүгээр ч нэг хэлээгүй. ЕБС-ийн эрдэм ном сурахаар явж байгаа охид үс нь задгай, хувцас нь хэт богино байвал юун эрдэм сурах вэ?
Үсээ задгайлсан хүмүний ухаан санаа үл тогтворжино. Ухаан санаа гүйлгэн болно.
Харин үсээ сүлжиж, боосон охид, эмэгтэйчүүд эмх цэгцтэй, ухаан санаа тогтвортой болдог. Насанд хүрээд  цэгцэлж, эмхэлж, ороож, буржийлгаад үсээ задгай  тавихад ч бас хөөрхөн.
Банкны ажилтан яагаад үсээ цэгцэлж боогоод цэмцийтэл сууж байдаг вэ? 
Яг үнэндээ элдэв зүйлд сатаарахгүй, мөнгө төгрөгөө алдаж, асгахгүй байх бас нэг ухаан.
Бар, ресторан, шоу цэнгээнд бол задгай үс зохимжтой байж болох л байх. 
Бар бол баартахын эхлэл. Үс бол мэдээллийг соронз адил татдаг тул ялангуяа үдэш оройн цагаар хэдий чинээ задгай тавина, төдий чинээ сөрөг муу эрчим татаж ухаан бодол нь булингартаж, толгой тархины өвчин олно.
Сүүлийн үед хоол хийж байгаа эмэгтэйчүүд үсээ задгай тавьчихаад зааж зааварлаад байгаа нь ариун цэвэр, аюулгүй ажиллагаа талаасаа ч тун чиг зохимж үгүй.
Үсээ самнасан эхнэр үргэлж цэвэр, цэмцгэр гэдэг дээ.
Үс эмхлүүн бол амьдрал эмхтэй шүү, охид, бүсгүйчүүд минь.
Монгол ёс заншил судлаач В.Эрдэнэсувд

***

Миний бие үсний талаар нэлээн судалгаа хийдэг ба “Төрөө үгүй хүмүн танаа” номонд үсний талаар бүлэг сэдэв бий.


  Нэгэн цагт алдарт зохиолч Э.Оюун абугай " Ветнам эмэгтэйчүүд үсээ их задгай тавих юм. Их зовох байхдаа. Та нар гэзгээ чанга боо, гэдсээ сайн бүсэл" гэж сургаж байж.  Түүнээс ч болсон уу Ветнамчууд дайнаар их зовсон гэдэг." хэмээн нэгэн настан хуучилж байсан.

Энэ удаа ОХУ, Буриадын БНУ-ын түүхийн ухааны эрдэмтэн, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, будда, төвөд судлалын археологи, угсаатны зүйн салбарын тэргүүлэх ажилтан Марина Михайловна Содномпиловагийн үс гэзэгний тухай бичсэн сонирхолтой бичвэрийг хөрвүүлэн, бяцхан тайлбартайгаар та бүхэндээ хүргэж байна.  

Эртний Монгол овог аймгийн дунд дэлгэрсэн үсний тухай 

Үс хийгээд түүний гарал үүсэл, сэвлэг үргээх үйлийн талаар ард түмний дунд яригддаг түүх домог, таамаглал миний сонирхол анхаарлыг татдаг юм.. 

Эртний Саяаны Түрэг, Хоорой (Хакас), Тува нар хүний биеийн үсийг “Умай эх” бурхан заяасан гэх итгэл, үнэмшилтэй байсан. 
(“Умай эх” бурхан – Эм хүмүнийг ивээгч, тэнгэрлэг хүч, эхийн ивээл. Монголчууд “Умай эх”  бурхан эм хүмүний биед эхийн хэвлий, умай заяаж, үр хүүхэд төрүүлэх эрх, нярай хүүхдийн заяа, сүнсийг тээх өлзий хишиг хайрласан, эм хүмүнийг ивээх тэнгэр. Хөрвүүлэгч)

“Мүнхэ тэнгэр” бүтээгч бурхан дэлхийн анхны хүмүүсийг биеийн бүх хэсэг өтгөн үсээр хучигдсан байдалтайгаар бүтэээжээ. Харин Шитхир (Шутхала) хүний бие үрүү амнаасаа нэгэн ус тургисанаар үсний ихэнх хэсэг ариун бус болсон байна. “Мүнхэ тэнгэр” бүтээгч бурхан хүмүүсийн биеийн үсийг гүйцэт цэвэрлэж чадаагүй бөгөөд толгой дээрх цэвэр хэсэг байсан тул тэр үсийг үлдээж, бусад биеийн үсийг цэвэрлэн илж, тэгшлээд, үл мэдэгдэм болгожээ” хэмээн Буриад ардын домогт өгүүлдэг.  

Түрэг, Монгол ард түмний уламжлалт соёлд хүүхдийн унаган үс, сэвлэг онцгой байр суурь эзэлнэ. “Мүнхэ тэнгэр” бүтээгч бурханаас заяасан энэхүү ариун үсийг хүүхдийн сүнс орших газар хэмээнэ. 
Дундад Ази болон азийн бүс нутагт амьдардаг Түрэг, Монголчуудын дунд түгээмэл байдаг энэхүү уламжлал нь тэдгээрийн олон түүх, домог, итгэл үнэмшил, ёс, зан заншил, цээрлэлд тусгагдсан байдаг.
 
Тува нар хүүхдийн үс ургаж гүйцтэл амь нас (сүнс) аюулд өртөмтгий байна гэж үзэх тул тухайн хүүхдийн сэвлэг үргээх (анхны үс авах) зан үйл хийгдэхээс өмнө хүүхдийн толгойд гадны болон танихгүй хүмүүс хүрэхийг хориглодог байжээ. 
Якут нарын дунд хүүхдийн эндэгдэл өндөр байсан тул хөвгүүдийн толгой дээр урт гэзэг үлдээх заншилтай бөгөөд гэзэг хамгаалагч “Яйексит” бурхан тэр гэдэгнээс барьж байдаг хэмээн итгэдэг байв.

Каракорины Киргиз (Хиргис) нар хүүхдийн амийг аврахын тулд толгой дээр нь "кокил/кекел" (хөхөл) хэмээх хэсэг багц үс үлдээж, гэзэгний бурхан, тэнгэрт зориулан мазар (ариун газар/бунхан) босгодог байсан байна. 
Хүүхдийг насанд хүрэхэд эцэг нь дагуулан “Гэзэг”-ний бурхан, тэнгэрийн “Мазар”-т очиж, тахил өргөн, хүүхдийн үсний хөхөлийг хайчилж аваад хадгалдаг байв.

Казах үндэстэн хөвгүүдийн толгойг бүхэлд нь хусч, зөвхөн дагз хэсэгт хэсэг багцалсан үс үлдээж, түүнийг нямбай сүлжин үлдээдэг өвөрмөц үсний засалттай. 
Энэхүү үс засалтыг "Айдар" гэж нэрлэдэг бөгөөд өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн дунд ч ийм үстэй байх нь харагдана. 

(Айдар - Эрэгтэй хүүхдийн үсийг ар шилд багцлан үлдээж, сүлжиж боон ургуулахыг хэлэх ба хүүхдийг хамгаалах, нас бие гүйцэх, удам угсааны үргэлжлэлийн бэлгэ тэмдэг болно. Эртний Енисейн Киргиз, Хакас, Түрэгийн түүхэнд "Айдар" үсний засалт их бий.  Монголчууд 18 нас хүртэлх насыг “Айдар, айдархан залуу нас” хэмээнэ. Хөрвүүлэгч)

Буриад ард түмний дунд хүүхдийн унаган сэвлэг үсийг "эхийн үс" гэж нэрлэх ба сэвлэг үргээлгэсэний (үсээ авахуулсан) дараа үлдсэн үсийг "хабхаг/қақпақ" ( бүрхүүл, хучлага) гэж нэрлэдэг байв.

Тува нар унаган сэвлэг (анхны) үсэнд хүүхэд хамгаалах онцгой шинж чанар байдаг хэмээнэ. Сэвлэг үсийг нь хөндөж,  авсаны дараа хүүхдийн "амийг хадгалах" зорилгоор, тусгай уутанд хийгээд удаан хадгалах, цэвэр газарт хадгалдаг. Хүүхдийн толгойд үлдээсэн үсийг хөвүүн хүн насан туршдаа хадгалдаг бол охин хүн гэрлэх хүртлээ нэг сүлжсэн гэзэгтэй явдаг байж. 
(Эртний Монгол нүүдэлчдийн ёсоор охин хүүхэд эрд гарах буюу гэрлэсэний дараа үсээ хагалж, самнаад хоёр салаа сүлжинэ. Хар үсээ хагалаад самнасан нь зохисон байна гэж ардын дуунд гарна. Хөрвүүлэгч)
Монгол, Тува нар эртнээс хүүхдийн унаган сэвлэг үсийг тусгай бэлтгэсэн торгон уутанд хадгалдаг заншилтай бөгөөд хэрэв хүүхэд өвдөх, гэмтэхэд энэ ууттай үсийг түүний толгой дээр тавьж домноно. 
Тухайн хүүхдийн унаган үс авах буюу сэвлэг үргээх ёс заншилд хүүхдийн дотны төрөл төрөгсөд оролцож, ерөөл хайрладаг тул ахан дүүс, ураг удмын эрчис, эрчмийн хүчээр өвчин, зовлон, хатуу бэрхийг хамт даван туулах учиртай хэмээгээд хүүхэд бурхан болсон ч (нас барсан ) үсийг нь хадгалдаг байна.

Ер нь төв азийн эртний нүүдэлчдийн соёл, зан заншилд хүмүүний  болон бусад араатан жигүүртэн, амьд биетийн амин хүч нь тэдний үстэй холбоотой байдаг хэмээх итгэл үнэмшил байдаг. 

Үсний талаарх энэхүү ойлголт нь нүүдэлчин дайчдын соёлын гол бэлгэдэл болох туг (бунчук)-тай холбоотой байв. 
(Бунчук- Нүүдэлчин аймаг болон Түрэг, Монголын төр, цэргийн уламжлалд холбогдох туг, сүрийн бэлгэдэл бүхий зэр зэвсгийн шинжтэй төрийн тэмдэг юм. Туг, сүрийн урт ишний оройд багцалсан хэлбэртэйгээр бэхэлсэн адууны сүүл, дэл голдуу цацагт орой бөгөөд “Бунчук” нь зүгээр нэг чимэглэл төдий бус төрийн эрх мэдэл, цэргийн сүр хүч, хаад ноёдын зэрэг дэв, туг хиурын дохио, бэлгэдэл юм. Хөрвүүлэгч)

Туг хиурын урт ишний оройд адууны сүүл, дэл, заримдаа өөр төрлийн зүйл оролцуулан, чимэглэн  бэхэлсэн байдаг. Хүннү зэрэг эртний нүүдэлчдийн язгууртан нугудын булшнаас ийм туг, хиур, эмэгтэйчүүдийн тайрмал гэзэг, сүлжсэн үс олддог. Тайрагдсан сүлмжэл үс нь амьд хүнийг үсээр нь орлуулдаг уламжлалтай холбоотой. 
(Эрт цагт бэлбэсэрсэн эмэгтэй гэрийн эзэн бурхан болсон тохиолдолд гэзгээ тайрч, хамт оршуулдаг байсан ба гурваас таван жилийн дараа үс хэвийн ургасан үед гашуудлаа тайлдаг байв. Хөрвүүлэгч)
Хожим энэ нь зан үйл морьдод ч хамааралтай болж, амьдаар тахил болгон өргөхийн оронд талийгаачийн бие дээр өөрийн хайртай  морины дэл, сүүлний хэсгийг тавих ёс тогтсон байна. 
Нэгэн хүний үсэнд агуулагдах амин хүч нь зөвхөн тухайн хүндээ бус, гэр бүл, ураг удмын хүрээний бүх хүмүүст хамааралтай, удам дамжин уламжлагдах онцгой нэгэн зүйл болохыг нүүдэлчин түмний  ертөнцийг танин барих ухаан үүгээр дамжуулан илэрхийлжээ. 

Тиймээс эртний нүүдэлчид тухайн охины үс нь нэг эхээс төрсөн бүх ах, эгч, дүү нарынх нь амин хүчийг өөртөө агуулна хэмээн үзнэ. Охин хүүхэд үсээ ургуулж эхэлснээс хойш гэзгээ тайрахыг хориглодог байжээ. Энэ нь нүгэл хэмээгээд хэрвээ үсээ тайрвал түүний ах, эгч, дүү нар аз жаргалгүй болдог гэж үзээд зарим тохиолдолд тэр [эгч/дүү] ах, эгч, дүү нартаа уурлавал гэзгийнхээ үзүүрийг тайрдаг байсан бөгөөд тэгвэл ах, эгч, дүү нарынх нь нэгэнд нь муу зүйл тохиолдох болно гэсэн цээр ёс байсан байна. 

Мөн охин хүүхэд хүнтэй гэрлэж, бараалсаны дараа эмэгтэй хүний үсний амьдралын хүч чадал нөхөрт нь шилждэг хэмээгээд хэрэв эмэгтэй хүн нөхөртөө хайргүй бол үсээ тайрч, улмаар нөхрийнхөө үхлийг түргэсгэх боломжтой гэсэн ёсон байв. Энэ нь хүний үсийг тайрах нь тухайн хүний үсэнд агуулагдах ид шидийн мэт хүч чадлаас нь салгах тухай ерөнхий утга юм.  

Монголын эзэнт гүрэнд хүний гэзгийг хүчээр авахыг гэмт хэрэг гэж үзэн, хатуу шийтгэдэг байсан нь учиргүй хэрэг биш байлаа. Ялангуяа 16-р зууны сүүлчээс 17-р зууны эхний гуравны нэг хүртэлх үеийн Халх түмний нийгмийн зан заншлыг тусгасан "Тал нутгийн арван найман хууль" хэмээх Монголын хууль цаазын бичигт “Эмэгтэй хүнтэй дур мэдэн харьцах”-ыг хориглосон заалтууд багтсан байдаг. Тухайлбал, эмэгтэй хүний гэзгийг хулгайлах, үсийг нь тайрах, зулгаах, эсвэл эмэгтэй хүний толгойд сам хэрэглэхийг хориглон шийтгэдэг байв.
Үснээс нь салгах явдал нь нүүдэлчдийн дунд түгээмэл байсан дайчдын уламжлалт ёсны нэг байжээ. 

Монгол дайчид ялагдсан хүнийхээ гэзгийг сэлмээр тасдаж авдаг байсан бөгөөд хэрэв дайчид өөрсдийн гэзгийг алдвал нь том гутамшигт тооцдог байв. Хожим нь хүнийг үснээс нь салгах замаар гутаан доромжлох үзэл санаа нь нийгмийн хууль зүйн соёлд нэвтэрч, Түрэг, Монгол ард түмний ёс заншлын эрх зүйд тусгалаа олсон байна.
Жишээ нь:
“Киргизийн хууль зүйн ёс заншилд зохисгүй үйлдэл үйлдсэн,  эсвэл завхайрсан эрийн сахлыг хусах, эмэгтэй хүний гэзгийг тасдан тайрах, шийтгэл байсан тухай” К.К.Юдахины “Киргиз хэлний нэвтэрхий толь” номонд тусгагдсан байдаг.

Үүнд: 
"чач кырук" - "гэзэг тасдах" 
(эмэгтэй хүний хувьд хамгийн гутамшигтай шийтгэл); 
"чачы кырукылган аял" — "гэзэг нь тасдагдсан эмэгтэй"
 (гэзэг нь тасдагдсан эмэгтэйг цаашид хүн гэж тооцдоггүй байв); "гэзэг нь тасдагдсан эмэгтэйчүүдийг хүн гэж үзэхээ больсон",
"гэзгээ тасдуулах хэмжээнд хүртэл явсан ичгүүр сонжуургүй эмэгтэй".
Хакасчуудийн (эртний Киркиз) дунд гэрлэсэн эмэгтэй нь охин ахуй цагийн "сурмес" хэмээх олон салаа сүлжмэл үсний засалтаа "тулан" гэх хоёр салаа сүлжмэл болгон өөрчилдөг байв.
Гэрлэсэн эмэгтэй хоёр салаа сүлжмэлийнхээ үзүүрт нөхрийнхөө үснээс хийсэн нэмэлт үс (үсээр хийсэн сүлжмэл) залгадаг байсан бөгөөд энэ нь түүнийг (муу ёроос) хамгаалах сахиус хэмээгээд, "Амины хуяг" хэмээн нэрлэдэг байж. Ийм нэмэлт сүлжмэл үсэнд хадам эх эсвэл урьдын гэргий байсан  эмэгтэйн үсийг нэмж ашигладаг байсан тул хакас эмэгтэйчүүд эдгээр сүлжмэл үс “хиймэл сахиус”-ийг гэзэгнээсээ авч хаядаг байсан байна. 
Хэрвээ нас барах дөхсөн эмэгтэйн "Амины хуяг" буюу хиймэл сүлжмэл,  нэмэлт үснээс нь салгаж чөлөөлдөг байсан ба энэ нь нөхрийнх нь үс түүнийг зовлон шаналалгүй, хурдан хугацаанд бурхан болох боломж олгодоггүй хэмээн үздэг байсантай холбоотой бөгөөд ингэж салгасан үсийг дараагийн эхнэрт нэмэлт үс болгон уламжлуулдаг байв. 

М.М. Содномыполова
"Эртний нүүдэлчин Түрэг, Монголын ард түмний үсний зан үйлийн тухай", 
"Түүх ба археологи" зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэл
Хөрвүүлсэн Монгол ёс заншил судлаач В.Эрдэнэсувд

***



Монголчуудын шивэлгэр гэзэг үс, түүний нууц учир ба ач холбогдол


Та бидний үзсэн, харсан, мэдэхээр их эзэн Чингэс хааны хөрөг зурагт хоёр чихний араар сүлжмэл гэзгээ нугалсан, духны хэсэгтээ хэсэг үс малгайн дороос цухуйсан байдаг нь 13-р зууны үеийн язгууртан монголчуудын үс зассан байдлын гол хэлбэр болж хадгалагдан иржээ.
Үндэстэн бүхэн өөр өөрийн хэв маягаар үсээ засаж янзлан дадсан байдаг бөгөөд энэ нь угсаатны зүй, билэгдэл, ёс заншил, хүн судлалын талаас өөр өөр учир холбогдолтой байдаг ажээ. Тэгвэл дэлхийн талыг эзэлж алдар суугаа гайхуулж байсан 13-р зууны Монголчуудын үс зассан хэв маягт ямар учир холбогдол, нууц оршин байна вэ?

Монголчууд эрэгтэй хүүхдийг сондгой насанд нь үсийг хусаж духны хэсэгт нь гөхөл үс, чихний ард нь хоёр салаа гэзэг үс үлдээн засдаг байсан ба 13 насанд нь ар талын хоёр салаа гэзгийг сүлжиж нугалаад эр хар сураар боодог заншилтай байжээ.
Аливаа судар номд бурхдын үс буюу үснирээс гэрэл цацарсан туяа татаж тэд хувилдаг тухай бичиж үлдээсэн байдаг ба домогт бурхад анх хүнийг бүх биеэр нь үстэй бүтээгээд амь оруулж амжаагүй байхад нь чөтгөр ирж шээсэн учир толгой, суга, цавинаас бусад газрын үс бузартсан тухай өгүүлсэн байдаг.
Иймээс толгойд үлдсэн ариун үс нь төрсөн цагаас хүнийг элдэв муу зүйлээс хамгаалдаг учиртай юм. Манай ээжийн аав Лхагва тайж гэдэг тав гэзэгтэй төрийн хар хүн байсан бөгөөд нутаг орныхон нь хөлсдөг хүүхэдтэй айлд залж оруулдаг, элдэв осол, эвгүй байдлаар амь насаа алдсан хүн дээр эхэлж очдог, жил тохироогүй хүний яс барихад эхэлж гар хүргэдэг хүн байжээ. Энэ нь Монголчуудын дунд төрийн хар хүн буюу унаган үстэйгээ хүнд муу зүйл халддаггүй гэсэн ойлголт байдаггай холбоотой зан үйл байжээ.

Монголчууд эрэгтэй хүүхдийн даахийг үргээхдээ бүх үсийг авахаас цээрлэж тодорхой хэсэг газарт гөхөл үлдээдэг нь хүүхдийг айж цочих, элдэв ад донд хөнөөгдөхөөс нь сэргийлэх зан үйл бөгөөд унаган үстэй хүн сахил хүртээгүй төрийн хар хүн болох тул мал муулах, цэрэг дайны үйл зэрэг хатуу үйлсэд төрийн зүгээс дайчлагдаг учиртай юм. Хэрэв үсээ авахуулсан бол сахилтан болж унаган үсний хамгаалах чадвараа алддаг.

Өнөө үед хүмүүс хүүхдэд санчиг үлдээж үсийг нь авах нь элбэг тохиолддог бөгөөд үстэй үлдээсэн газарт яс нь товойж өөрчлөгддөг нь тодорхой ажиглагддаг. Хүүхдийн толгойд үстэй хэсэг үлдээснээр тэр хэсгийн яс зузаарч овойдог бус харин гадагш түмбийж овойдог боловуу гэж би боддог. Ингэж гадагш түрсэнээр дотор эзлэхүүн ихэсч тархины тодорхой төвүүдийн хөгжилд сайнаар нөлөөлдөг байж болох талтай. Хэрэв яс зузаардаг бол ялангуяа бага насны хүүхдийн тархийг дарж оюуны хомсдолтой болгодог байх ёстой. Энэ эмгэгийг орчин үеийн анагаах ухаанд тархи жижгэрэх буюу микроцефали гэж нэрлэдэг. Хүний тархины бор давхрагын хэсэг бүрт оюун санааны өөр өөр төвүүд байрладаг ба духны хэсгийн зүүн талын атираануудад хэл ярианы төв, баруун талын атираануудад сэтгэн бодох төв байрладаг юм.

Оюун сэтгэлгээ сайжирсанаар хүн өөрийн биеийн хүчийг зөв удирдах бүрэн ашиглах чадвартай болж уураг тархины хэсгүүдийн хоорондын уялдаа өндөр түвшинд хүрч зургаадах мэдрэхүй зөн билэг үүссэнийг дотоод хүч гэж нэрлэж болох бөгөөд бид өөрийн биеийн хүчийг зөв ашиглаж сурвал одоогийнхоос дөрөв дахин өндөр үсэрч дөрөв дахин хурдан гүйх боломжтой гэж өнөөгийн шинжлэх ухааны дүгнэлт хийгээд байгаа юм. Тэгэхлээр дотоод хүч гэдэг бол бид бие, оюуныхаа нөөцийг илүү ашиглах чадвар эзэмшсэнийг хэлж байгаа юм.

Тэгвэл хятадын бурхад, манай Монголчуудын цамын цагаан өвгөн зэргийг зурахдаа духны хэсгээр нь хүчтэй товойсон байдлаар дүрсэлсэн байдаг ба Хятадын зодоон, бие хамгаалах урлагийн сэдэвтэй зохиолуудад духны хэсгээрээ овгор хүмүүсийг дотоод хүч сайтай гэж үздэг тухай бичсэн байдаг бөгөөд олон жил ци-гуны дотоод дасгал хийсэнээс аяндаа дух нь овойдог байна. Яг духны энэ хэсэгт тархины сэтгэн бодох, хэл ярианы төвүүд оршдог бөгөөд энэ хэсэгт үс үлдээж ясыг нь товойлгосноор хүүхэд багаасаа хэл яриа сэтгэн бодох төв нь илүү хөгжилтэй дотоод хүч сайтай болдог байсан байж болох юм. Дотоод хүч сайжирсанаар хүний зургаа дахь мэдрэхүй илүү хүчтэй хөгжиж урьдчилан мэдрэх зөн совин нэмэгдэж энгийн хүнээс хэд дахин илүү хүчтэй болдог байсан байна.

Монголчуудын цөөн тоотой ч ялагдашгүй цэргийн нэг нууц энд оршин байж болох юм. Чихний ард чулуулаг хэсэгт хөхлөг сэртэн гэдэг товгор яс байх бөгөөд энд үс үлдээж овойлгосноор хүний дотоод чих, дун, тэнцвэрийн эрхтэнд сайнаар нөлөөлж хөдөлгөөний эвсэл сайтай болгодог бөгөөд уг товгор ясанд трапец булчин, өвчүү, эгэм, хөхлөгийн булчингийн төгсгөл бэхлэгдсэнээр хүзүүний 1, 2-р үеийг гэмтлээс хамгаалж тархи доргилтыг багасгадаг сайн нөлөөтэй юм.
Дотор чих, дунгийн эрхтэн нь хүний биеийн тэнцвэр зохицуулалтыг удирдагддаг бөгөөд сууж байгаад эргэж харахаас эхлээд циркийн жүжигчид, спортын гимнастикийн тамирчид, уран гулгалтын тамирчдын эргэлттэй хүнд дасгалууд хийхэд энэ эрхтэн л мэдэрч зохицуулж өгдөг юм. Иймээс тэнцвэрийн тогтолцоо сайтай хүн бүх талаараа давуу чанартай бөгөөд ялангуяа барилдах, тулалдах, уралдах үед бусдаас хол илүү байх нь ойлгомжтой юм.

Хүний тэнцвэр алдах өвчнийг Меньерийн өвчин гэж нэрлэдэг бөгөөд энэ өвчинд нэрвэгдсэн хүн хөдөлгөөний ямар ч тэнцвэргүй болж толгойгоо дохиход хүртэл нүд эрээлжлэн унах гээд байдаг хүнд зовиуртай болдог юм. Хүний хүзүүний нэг хоёрдугаар үе буюу аман хүзүү, хатан хүзүү нь хамгийн их хөдөлгөөнтэй үе бөгөөд ихэнх гэмтэл энэ хэсэгт учирдаг юм. Хүзүүний трапец булчин, өвчүү эгэм хөхлөгийн булчин сайн хөгжсөн хүмүүсийн хүзүүний нэг, хоёрдугаар үе бэхжиж гэмтэл авах нь бага болдог байна. Дэлхийн хүнд жингийн аварга боксчин Майк Тайсон хүчирхэг булчингаараа хүзүүгээ цаашилбал тархиа хамгаалуулж байдагтаа олон олон өрсөлдөгчдөөсөө илүү их цохилт даадаг гэдгийг анхаарахгүй байж болохгүй юм. Манай алдарт аварга асан Д.Дамдин гуай хүнд, том төмөр бөмбөлгийг өндөрт хөөргөн шидээд мөн л хүзүүгээрээ тосон авдаг байсныг бид мэднэ. Трапец булчингийн дээд төгсгөл бэхлэгддэг хөхлөг сэртэн дээр үс үлдээж товойлгосноор хүзүү бүдүүрч хүзүүний гэмтэл цаашдаа тархины доргилтыг багасгадаг нөлөөтэй юм.

Бөөгийн ёсонд амин сүнс зүрхэнд, махны сүнс аман хүзүүнд, ясны сүнс сүүжинд байрладаг гэж үздэг. Үлгэр туульсад гардаг баатрууд арван таван толгойтой атигар хар мангасыг аман хүзүү хатан хүзүү хоёрын заагаар нь цавчин дардаг тухай өгүүлсэн байдаг. Нүүдэлчин монголчууд өвгөдөө нутаглуулсан газраа эргэж очихдоо араг яс, тэр дундаа хүзүү толгой салаагүй байвал цээрлэж салгадаг байжээ. Хүний амьд байхдаа хайрлан хамгаалж байгууштай биеийн нэг чухал хэсэг бол хүзүүний нэг хоёрдугаар үе болохыг дээдэс маань таниж мэдээд энэ хэсгийг хамгаалах бэхжүүлэх арга нь хүзүүг бүдүүрүүлэх тэр дундаа хөхлөг сэртэнд гэзэг тавьж хүүхдийн өсөлт бойжилтын замыг зөв ашиглах аргыг олжээ. Иймээс хөхлөг сэртэн дээр зүгээрч нэг үс үлдээдэггүй байсан нь ойлгомжтой юм.

Монголчууд эртнээс нааш билэгдлийн ухаан, байр зүйн ухааныг ихэд нарийвчлан судлаж мэдсэн түүнийгээ ахуй амьдралдаа гүн гүнзгий нэвтрүүлж хэрэгжүүлж ирсэн ба тэр ч утгаараа аливаа зүйлийг материаллаг талаас нь бус оюунлаг талаас нь илүү дүгнэж илүү үнэлдэг нийтлэг сэтгэлгээтэй ард түмэн юм. Энэ байдал ч бидний ярьж байгаа сэдэвтэй холбоо уялдаатай байдаг. Үүнд: Эзэн Чингэс түүнээс өмнө үеэс Мөнх хөх тэнгэрийг дээдлэн шүтэж, аливаа бүхнээ тэнгэрт даатгах, тэнгэрийн хүсэл зоригийг асуух зан үйлийг үйлддэг байсан ба өргөө гэрийнхээ тооноор хөх тэнгэрээ ажин аж амьдралаа зохицуулж, адуу малаа өсгөн, нүүдэл суудлаа хийж явахдаа өөрсдийн толгойтой үсийг өрхийг нь татсан өргөө гэр шигээ хэлбэрт оруулан засаж түүгээрээ хөх тэнгэрт ойртох, Мөнх хөх тэнгэртэй саадгүй харьцахыг бэлэгддэг байжээ. Чингэс хаан улс гэр монгол туургатны өмнө аливаа хүнд бэрх асуудал тулгарах үед малгайгаа авч сугандаа хавчуулаад, бүсээ тайлж хүзүүндээ эгэлдрэглэж сөгдөн суугаад мөнх хөх тэнгэрээс хүч чадал гуйж, арга ухаан заалгаж тэнгэрийн санааг асуудаг байсан тухай Монголын нууц товчоонд тод өгүүлсэн байдаг билээ. Ингэж малгайгаа авдаг нь Мөнх хөх тэнгэртэй шууд харьцах боломжтой болж байгаа ба бүсээ тайлдаг нь өөрийн биеийг Мөнх хөх тэнгэрийн мэдэлд өгч байгаа явдал юм.

Ер нь аливаа хэрэг төвөгт орооцолдож төрөөс албадлаганд орж байгаа хүний бүсийг тайлуулдаг болохыг бид бүгд мэднэ. Энэ нь нэг талаас хамгаалах, урьдчилан сэргийлэх агуулгатай боловч нөгөө талаас тэр хүний өөрийн биеэ мэдэх мэдлийг цуцлаж төрийн зүгээс биеийг нь мэдэх болсныг гэрчилдэг байжээ.
Эмэгтэй хүнийг бүсгүй хүн гэж ярьдаг нь бусдын мэдэлд өөрийн биеийг тушаасан хүн гэсэн утгатай юм. Монголчууд өөрсдийн үс засалт, сэтгэл санаагаараа Мөнх тэнгэрийн хүчинтэй холбогдоод байгааг мэдсэн манж нар билэгдэл сэтгэлийг нь мохоох, өөрсдийг нь эсэргүүцэх арга замаас нь салгахын тулд дээдсийн минь шивэлгэр гэзгийг тав гэзэг болгон засуулж өрхийг нь бүтээсэн гэр мэт толгойтой болгон мөнх хөх тэнгэрээс нь салгажээ. Энэ үеэс монголчууд үргэлж доройтон буурах замд орсон юм. Манжууд өөрсдийгөө тэнгэрийн хөвгүүн Айсингироогийн хүүхдүүд гэж үздэг атлаа тэнгэрээс нүүр буруулж холбоогоо таслан тав гэзэг тавьсанаар үндэстнээрээ мөхөн зөвхөн түүхийн хуудсанд бичигдэн үлдэх болтлоо устаж үгүй болсон нь маргашгүй үнэн юм.

Хүний биеийг олж төрөхөд эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал нийлэлдэх цагт тийн мэдэхүй буюу сүнс ирсэнээр сая амилдаг билээ.Энэхүү сүнс нь үндсэн гурван бүрэлдхүүнтэй байдаг бөгөөд салган үзвэл:

1. Амин сүнс: Сүнсний гол бүрэлдхүүн бөгөөд зүрхэнд оршдог.

2. Үсгийн дүрээр биед гүйх сүнс: Сүнсний хоёрдахь хэсэг бөгөөд шинийн нэгнээс хөлийн хуруунаас эхлэн өдөр бүр байрлалаа өөрчлөн шилжин явдаг ба хануур, самнуур, хатгуур хийхдээ энэ сүнсний байрлалыг тооцохгүй гэмтээвэл амь нас, эрүүл мэндэд аюул учруулдаг.

З. Амьсгалтай холбоот сүнс: Хүний нас буюу амьсгалын тоог заагч сүнсний хэсэг бөгөөд гарын бугуйд бүлх шөрмөсний завсарт байрладаг. Энэхүү сүнсний судлын цохилтыг зөв тоолж чадвал тэр хүний хэд наслахыг хэлж болох ба энэ судал эс бүрэлдвэл үхэхийн тэмдэг буюу сүнс зайлсны тэмдэг болой. Бөөгийн шашинд ч сүнсийг гурван хэсгээс бүтдэг гэж үздэг байсан ба зүрх, аман хүзүү, сүүжинд байрладаг гэж үздэг ажээ. Сүнс буцахад түүний гол хэсэг буюу амин сүнс биеэс толгойн оройгоор гардаг гэнэ.

Бидний өвөг дээдэс “Муу амьд явахаар сайн үх” гэдэг сургаал зарчмыг баримтлан эрэлхэг зоригтойгоор аливаа үйлсэд зүтгэн тэмцэж хэн ч байгуулаагүй их гүрнийг нэгтгэх замдаа өөрийн амь насаа алдахад сүнсээ Мөнх хөх тэнгэртээ даатган дараа төрөлдөө энэ нутагтаа эргэн төрөх гэж хэсэг болох амин сүнсийг тэнгэрт гарахад саадгүй болгож амар нас нөгцөхийн үүдийг нээх зорилгоор оройн үсээ хусдаг байжээ. Энэ бүгдээс цааш дүгнэн бодоход эртний язгууртан монголчуудын шивэлгэр гэзэг нь билэгдэл, угсаатны зүй, хүн судлал, хүний эрүүл мэндтэй нарийн учир холбогдолтой анхаарч судлууштай зүйлсийн нэг бөгөөд монголчуудын мандан бадралын билэгдэл их Чингэс хаантай минь үеийн үед хадгалагдан уламжлагдаж ирсэн нэг нууц болохыг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.

Тайлбар. Шивэлгэр гэзэг нь чихний ард: дагзны чулуулаг хэсэгт байрладаг бөгөөд анагаах ухааны судар номуудад чулуулаг хэсгийн доод хонхрыг гэзгийн хонхор гэж бичсэн байдаг нь үүний баталгаа болж байгаа юм. Хэрэв гэзгийг гавлын ясны чулуулаг хэсэг дээр байрлалтай гэж үзвэл үсний дээд зах нь чихний дээд ирмэгтэй ойролцоо түвшинд байх бололцоотой юм.

Хариад Пүрэвжавын Эрдэнэ-Очир
Хөвсгөл. Мөрөн сум
“Олонд туслах” хувийн эмнэлэгт эмч

эх сурвалж:
Монголчуудын шивэлгэр гэзэг үс, түүний нууц учир ба ач холбогдол
olloo.mn 2008-11-26 14:17:48 , Мэдээний дугаар: #1142554

***
Эх: Natsag Dulamsuren

Сэвээр сэв арилгана


Бүсгүй хүний үсний сэв үнэхээр шидтэй. Үүнийг үрэлгэн загнаж үл мэдэх газар хаях, зуухны ам онгойлгоод шидэх хэрэггүй ээ. Зууртаа зовлон ирдэг хэмээх. Зүгээр л ид шидийг бүтээх итгэлт эм гэсэн үг. Үсээ самнахаар үсний сэв гарна үүнийг уутанд хадгалж урьд одоо ирэх насны итгэлт засал хэмээн итгэн, бие эвгүйцэх билэггүй зүүд зүүдлэх зөн төөрөх зүрх давчдах үед сэвийг шүдэнзээр зурж үнэрт нь засал одоож болдог увьдастай гэлцэх нь оргүй үг биш бололтой. Одоо буй байрандаа ч орон гэртээ ч юм уу үүнийг мэдэх бүсгүй хүн ховордсон тул бүхнийг эхнээс нь эмхэлж цэгцэлж бичиж буй нь энэ буюу. Зууханд үсний сэвээ шидэхийн оронд шилээврээрээ чучил гаргаад түүндээ тусгайлан сэвээ мандаан өргөх учиртай. Түүнээс биш гал руугаа шууд шидэхгүй ээ. Сэв хатууг ч дарна хайлганыг ч тэгшилнэ, сэтгэлийн сэв сэмрээг ч арилгана. Харин уутанд хийж хадгалаад уушиглан ариусгах арц ганга аргал хомоолын шидтэй гэдгийг хожим ойлгосон. Мэдсэнээ та нартаа түгээх нь мэргэн монголчуудын ёсон билээ хө. #Төрсөннутагтүшихөв


Үнэрлэх сайхан үрийнхээ унасан газар эцэг өвгөдийн их хишигийг тосож сэв юуг нь үргээж сэвлэг даахийг нь хөндөн сав бүхэнээ дүүргэж санасан бүхэнээ дэлгэлээ....
Зорин ирсэн нутагийн зон олон ахан дүүстээ ГЯЛАЙЛАА 🙇

Ирээдүйн их үйлийн эзэн эрхэндээ мөнхрөх болтухай. 9 хүсэл нь биелж, ерөөл дүүрэн түвшин сайхан амьдарч яваарай хүү минь.



***

Хүүхдийн даахь үргээх ерөөл


Зээ. Түмэн өлзий бүрдсэн
Түвшин сайхан энэ өдөр
Эрхэм хайрт хүүгийнхээ
Сэвлэг даахийг үргээж
Ивээл жилтэй хүнийг урин залж
Эрхэм олон түмэндээн урьдчилан хэлж
Алтан хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай алтан бариултай хайчаараа
Гар мутар бүрийдээ дамжуулан үргээж
Баруун талын шанаанаас нь авч үргээхэд
Бадамлянхуй цэцэг дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэнэ цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Оюун ухаан нэмэгдэж байгаа мэт
Ар шилээс нь авч үргээхэд
Агуу хүчин төгөлдөр мэт
Эрхэм хайртай хонгор хүүгийн
Эрдэм чадал билгийг нь яриваас...
Номонд мэргэн Нойронд сэргэг
Дайнд баатар Далайд усч байж
Элгээрээ энх сайхан
Төрлөөрөө төвшин сайхан
Үрээн танихгүй өнөр 
Үрээгээн танихгүй хуртай болж
Нас сүүдрээр урт
Найр цэнгэлээр их
Баярын магнайд
 Баясан жаргахын 
Билэгт ерөөлийг
Дэвшүүүлэн өргөж айлтгая аа.  /ХУРАЙ ХУРАЙ ХУРАЙ/

***

Эм хүмүний сүр нь үсэндээ буй



Үс гэзгээ байнга задгай тавьж явахад хүний эрчим их алдагдаж, үс унах, аливаа өвчин олоход хялбар болно.
Мөн хичээл номын мөр хөөж яваа бага залуу хүнд сануулахад үсээ задгай тавихад ухаан бодол үл төвлөрөх бөгөөд сэтгэл санаа гүйлгэн болно.

Охид эмэгтэйчүүдийн үс задгайрахад улс задгайрна, үсээ сүлжиж байхдаа ухаанаа сүлжиж байдаг хэмээн хөгшчүүл хэлдэг.
Үс нь эрчмийн холбогч бөгөөд хий биений гадна эрхтэн юм.
Уламжлал талаасаа бол бүүр хатуу хэлнэ.

Ямар нэгэн уй гашуу тохиолдоход, эсвэл зөгнөсөн, сэтгэл мэдрэлийн өвчин тусаж галзуурсан тохиолдолд л үсээ задгайлж үсээ үгтээнэ /зулгаана/ гэжээ.

Нэгэнт богино үстэй бол одоо яах вэ.
Бас сайхан засаж янзалсан үсээ задгай тавиад тэр шоу цэнгээндээ явах нь юун буруу байх билээ.
Орос охидуудыг хараад байхад үсэндээ янз бүрийн хавчаар, зүүлт зүүж гоё янзалсан байх юмаа. Үсээ задгай тавихыг тэднээс сурсан юм чинь үүнийг нь бас суралцмаар л.
За тэгээд

Үүлээ хөөсөн тэнгэр нэг цэмцгэр
Үнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Үсээ самнасан эхнэр нэг цэмцгэрээ гэж ертөнцийн гурван сайхныг хэлжээ.
Эм хүмүний сүр нь үсэндээ буй

Монгол ёс заншил судлаач В.Эрдэнэсувд
#монголухаан

Хөх Тэнгэр мину ... Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдаж,
мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах л ...


ҮС
1. Үс гэдэг нэг зүйлдээ хэм-ийн богц юм гэнэ. Урт үстэй хүмүүс бага ядарч, илүү эрч хүчтэй мөн бухимдал багатай байдаг болохыг шинжлэх ухаан ч тогтоожээ. Урт үстэй хүн энерги ихтэй байдаг бол богино үстийх нь энерги их үрэгддэг гэнэ.Үүнийг мэддэг Юндэн гөөгөө нар гурваар дарсан гэзгээ боож, сүлжиж нурууныхаа дагуу унжуулдаг нь өөрийн эрчмийн сувгийг улам хүчтэй болгохоос гадна харваа намнаанаас хааж халхлах хэрэгсэл болгодог байжээ.

2. Үс нь дурсамжийн дэвтэр. Үсний сэвээ хаа хамаагүй хаяхыг ээж минь хориглодог ч учрыг нь төдий л ухдаггүй байв. Гэмт хэргийн газраас олдсон ширхэг үснээс шинжлэх ухаан мэдээлэл уншдаг болсон. Бие тамирдаад ирэхэд цуглуулсан сэвээ наран сүлжээ хавьдаа бүсэлж байгаад бөөлөхөд бас л их хүч их эрчим дамжуулж хамгаалалт ч болдог. Хүн үхсэн ч үс, хумс ургах нь генийн мэдээлэл амьтайгаа байдагт оршино.

3. Үс нь шидийн саваа.
”Алтан үст” үлгэрийг уншсан хүн шидэт саваа болохыг төвөггүй ойлгох бөгөөд үс нь хүний цахилгаан соронзон энергийг дамжуулагч тул мэдээлэл чөлөөтэй уншигдана.

4. Үс нь мэдээ хураах өд гэнэ. Хатад үсээ ширхэгчлэн сүлжээд бортого малгайныхаа орой өөд гаргаж өмсөх нь тэнгэрээс ирэх мэдээллийг авах орон зай гэж үзнэ. Толгойн орой дахь үс нь антенны үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бас л мэддэг байжээ.

5. Үс нь онгодын тархи юм. Онгодын хэмээр үсний мэдээллийг унших, өгөгдөх мэдээллийг үсэндээ хурааж цуглуулахаас үүдэлтэйгээр үсээ боож сүлжиж явах дэг гарсан байна. Задгай үсийг чөтгөр шулам мэт хэмээн адлах бөгөөд оюун ухааны төвлөрлийг сааруулдаг гэж үзнэ. Нялх хүүхэд задгай үстэй хүнээс айж хөлссөн байдаг нь таагүй харагддагийх юм. Хар муу бүхэн хамгийн түрүүнд үсэнд сэв болон наалдаж ирдэг ажээ. Тиймээс хаалганы гадна ирээд үсээ задгайлан сэгсрээд орж байхыг бууэрэл-үүд сануулдаг.

6. Үс нь махан бие-ийн хөө хуяг болдог.
Хөлийн үс гэхэд булчирхайн системийг зохицуулж, соронзон энергийн талбайг тогтворжуулдаг. Суганы үс нь сэтгэл мэдрэлийн системтэй холбоотой маш эмзэг хэсгийг хамгаалдаг. Мөн тархи болон энергийн түвшинд нөлөөлдөг байна. Хөмсөг нь нар болон хөлснөөс хамгаалдаг бол нүүрний үс нь сарны хэт их энергийн нөлөөллөөс хамгаалдаг байна. Охид гангачуул шар үсээ хусаад байдаг нь осолтой л юм байна даа.

Зайрдууд эрдэм чадлаа сахалдаа шингээдэг байсан бол Жанжин онгодууд сахлыг хүртэл шидтэй болгодог байжээ Эзэн хааны үед гэмт хэрэгтний үсийг хусдаг, түүнийг "Халзан" гэдэг байж. Нэр төрөө эрхэмлэгчид энэ нь хатуу ял, нэрээ ч алдаж, яс хугарам ичгүүртэй үйл байжээ. Энэ нь тэнгэрийн мэдээллээс нь салган яллаж байгаа зэм болой. Саяхан болтол манайд 111-р зүйл ангиар шийтгэгдвэл үсийг нь хусчихдаг байсан нь үүний улбаа мэт.

Бас нэг сонирхолтой нь “Та нарын зүрх сэтгэлээс гарч буй нөж хатуурч гэзэг болдог. Ингэхээр та үрсийг илтгэгч “БИ“ гэдэг ухаан чинь гэзэг болж байгаа юм даа” гэхийг уншаад их л сонин санагдав. Үүнээс харахад үс бол хүний цусан талын мэдээллийн их сан аж.

Харин хумсны уг дахь цагаан толбоор ясны сийрэгжилтээ шинждэг нь хумс бол ясан талын мэдээллийн их сан нь юм байна. Тиймд үс, хумсыг ашиглан хар шидтэнгүүд хараал жатга хийдэг тул харуй бүрий цагаар хамаа бус тайрах, огтлох, хаяхыг цээрлээд буй нь учиртай.

”Бүсгүй үрсүүд Хараацайн даль жигүүр шиг xөмсөгтэй болох гээд ээжийнхээ их ерөөлийг зулгааж хусаж хаядаг. Өөрөөс чинь сүү ялгардаггүй бол хөмсгөө зулгаагаад байгаарай, ухав уу?” гэнэ. Тэгэхээр хөмсөгний үс нь хөхний суваг, үржихүйн хүрдтэй холбоотой байж таарлаа.

Хөх Тэнгэр мину ... Мэдэхгүйгээсээ мөн ч ихийг алдаж мэдэх тусмаа юу ч мэдэхгүйгээ ухаарах л ..., ай хөөрхий гэж...
#МядагмааТэнгэрМОНГОЛгазар


***
2026.3.9

Үсээ бүү задгайл бүсгүйчүүд ээ
Тавилан задгайрна хэмээнэм
Хар зэгэл хувцас өмсөмгүй гэх
Харц доогуур, удам дундыг илтгэдэг гэнэм
Гуя хас, цээжээ ил бүү харуул
Нууцлаг эрхэмсэг орш үнэ цэнтэй гэнэм
Бор сархад бүү хүрт
Буртаг үргэлжид дагана гэнэм
Амаар гарч буй үг тань амьтай учиг
Аман ерөөл хэлэлц гэнэм
Эх орон Эхээс эхтэй
Эх дэлхий Эхээс эхтэй
Эгэл та Эхээс эхтэй
Цэх байх аваас бүгд цэгцэрнэ гэнэм


Эх: ХүрэлӨвУрлал


***
2026.1.1нд нэмэв

ҮС ЗАСАЛТАА ӨӨРЧЛӨХӨД ЭСВЭЛ ҮСЭЭ ТАЙРАХАД УЧИР БИЙ

Бямба гараг бол үс засуулахад тохиромжтой өдөр. Энэ өдөр үс засуулахад үйлийн үрийн зарим нүгэл хасагддаг. Ням гараг Үсээ тайрахгүй байх нь дээр. Хувь заяа эсвэл азаа өөрөө тайрч байна гэсэн үг.
Үс бол хамгаалах ёстой зүйл юм. Үс нилээд удаан ургадаг, хүний ​​биеийн байгалийн антен болж үл үзэгдэх орон зайг бие махбодид өгдөг. Эрт дээр үед хүний ​​толгой орчим мандал байсан. Энэ нь гэгээнтнүүдийн толгойн эргэн тойрон дахь дүрс дээр харагддаг хэмээх домог байдаг бөгөөд тэдэнд Үс байхгүй толгой нь хөвсгөр зүйлээр бүрхэгдсэн байдаг хэмээсэн нь бий. Шинээр төрсөн хүүхдийн толгойд буй тийм зөөлөн үсэрхүү эд.
Хүн нүгэл үйлдэж эхэлснээр толгойг нь тойрсон сансрын энергийн туяа хүндэрч, үс болон хувирсан аж. Энэ бол хүн ба тэнгэрийн холбоос юм. Үс бол бидний сансрын хүч чадлын эх үүсвэр. Үсэнд ямар нэгэн зүйл тохиолдвол хүнийг биоэнергийн долгионоороо угаадаг үл үзэгдэх голын урсгалыг өөрчилдөг гэж мэдэгджээ.
Тиймээс үсэнд үзүүлэх аливаа нөлөө нь зөвхөн бидний гадаад төрх байдал төдийгүй бидний амьдралын нэг чиглэлд эсвэл өөр чиглэлд өөрчлөгдөж болно. Нэг дэх дүрэм: Үсээ хэн нэгнээр хамаагүй тайруулж болохгүй. Үсийг чинь тайрсан хүн таны био талбарыг өөрчилдөг. Үсчин дээр очвол загварлаг үс засалт төдийгүй эрч хүчтэй, хөгжилтэй мастерыг сонгон үсний засалт хийсний дараа таны амьдрал сонирхолтой өөрчлөлт авчрах магадлал өндөр. Нас ахих тусам үсчин таны амьдралд илүү хүчтэй нөлөө үзүүлдэг. Хоёрдугаар дүрэм: Үсээ өөрөө тайрахгүй байх нь дээр. Энэ бол “мухар сүсэг”, гэхдээ хүн өөрөө өөрийгөө эмчлэх нь маш хэцүү байдаг. Хичнээн хүчтэй, зоригтой хүн байсан ч өөрийн био талбайнхаа хэв гажилтыг засах нь түүнд маш хэцүү гажигтай энерги хураагддаг хэмээдэг.
Гуравдугаар дүрэм: Үс засах үед таны эфир, астраль ба сэтгэцийн био талбар өөрчлөгдөж, улмаар бид хэн нэгний нөлөөнд амархан автдаг. (Библийн домогт Самсон үсээ тайрсан эмэгтэйд алагджээ). 
Дөрөвдүгээр дүрэм: Хэрэв та үс засалт хийсний дараа үсээ хурдан ургуулахыг хүсч байвал бүтэн сараар үсээ арчлах хэрэгтэй.
Эртний Славяд хэрэв ханиад хүрсэн бол үсээ бага зэрэг тайруулаарай, ингэснээр өвчний сөрөг энерги нь тайрсан үзүүрээр арилдаг, бие нь илүү амархан цэвэрлэгддэг хэмээдэг. 
Тавдугаар дүрэм: Сарны тодорхой өдрүүдэд сарны хуанлийн дагуу 9, 15, 23, 29 хоног, түүнчлэн нар, сар хиртэх өдрүүдэд үс тайрч болохгүй. Ийм процедурын дараа өвдөж, эсвэл эрт дээр болгоомжилдог байсан “ой санамж, оюун ухаан муудах” боломжтой.
Дүрэм зургаа: Үсчинд очихоосоо өмнө амьдралаа хэрхэн өөрчлөхийг тодорхойл. 
Даваа гарагт үс засах: Энэ гарагт амьдралд хуримтлагдсан олон тооны сөрөг сэтгэл хөдлөл, шийдэгдээгүй асуудлуудыг арилгаж чадах бөгөөд үс будахад таатай байна.
Мягмар гараг: Хэрэв бие махбодийн хүч чадал хангалтгүй эсвэл зарим чухал асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэлгүй, идэвх султай эсвэл амьдралын нэгэн хэвийн байдалд санаа зовдог бол мягмар гарагт үсчинд очих нь дээр.
Лхагва гараг: Шинэ эсвэл сонирхолтой зүйлийг сурч мэдэх, шинэ найз нөхөдтэйгөө уулзах эсвэл хуучин найз нөхдөө татах, аялах, бусадтай харилцах тоог нэмэгдүүлэх дуртай өдөр бол лхагва гараг юм.
Пүрэв гараг: өөрчлөлтийг дэмждэг Бусадтай харилцах харилцаа, хүний ​​нэр хүндийг өсгөх, аз, сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг.
Баасан гараг: эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнгийн өдөр. Долоо хоногийн энэ өдөр үсчинд зочлохдоо зөвхөн үс засалтаа биш, гадаад төрхөө өөрчилдөг. Тиймээс, хэрэв та долоо хоногийн энэ өдөр хэрхэн харагдаж буй даа сэтгэл хангалуун байвал үсээ засуулахгүй байх нь дээр.
Бямба гараг: бол үс засуулахад тохиромжтой өдөр. Энэ өдөр үс засуулахад үйлийн үрийн зарим нүгэл хасагддаг. 
Ням гараг: Үсээ тайрахгүй байх нь дээр. Хувь заяа эсвэл азаа өөрөө тайрч байна гэсэн үг. Таны үс таны эрчим хүчний эх үүсвэр.

Эх сурвалж: Наука сайт Орчуулсан: Р.Сайхан-Уул

* * *  
2024.8.20 өдөр нэмэв

ҮС ЗӨВХӨН ГОЁО БИШ ЭЭ, ҮСНИЙ ИД ШИД


Энэхүү мэдээлэл миний хувьд маш сонирхолтой санагдсан тул хураангуйлан орчууллаа.

Одоо бидний үед "үс" гэдэг ойлголт нь зөвхөн гоо сайхантай холбоотой асуудал болжээ. Арай эртхэн үед, тодруулбал " Вьетнамын дайн"-ы үед эргээд очвол тухайн үед хүмүүсээс нууцалж байсан, үсний талаарх шал өөр зүйлийг мэдэж болох юм.
Салли (нэрийг өөрчилсөн) 1990-ээд оны эхээр ахмад дайчдын асуудлыг хариуцсан яамны эмнэлэгт ажилладаг сэтгэл зүйчтэй гэр бүл болжээ. Эмнэлэгт хэвтэх ахмадуудын ихэнхи нь вьетнамын дайнд оролцож байсан аж. Нэгэн орой нөхөр нь хэд хэдэн зузаан хавтастай ажлаасаа ирэв. Хавтсан доторхи олон зуун цааснуудыг уншаад нөхөр нь үнэхээр цочролд орсон бөгөөд түүний уншсан зүйл амьдралыг нь үндсээр нь өөрчилсөн юм. Тэр цагаас эхлэн ихэмсэг нямбай нөхөр нь сахал, үсээ огт авахаа больж урт ургуулж эхэлжээ. Яагаад гэдэг учрыг энэхүү материалыг уншсан хойноо л Салли ойлгов.
Вьетнамын дайны үеэр америкууд нууц тагнуулын албандаа сонгон шалгаруулж нутгийн америк индиануудыг олноор нь армидаа элсүүлэн авчээ. Армид ямар ч чимээ гаргалгүй явдаг, мөр мөшгөхдөө байгалийн онцгой авьяастай бараг л шидтэй гэмээр индиан анчдыг хайж олон татсан байна. Гэтэл маш сонирхолтой нь, армид ирэнгүүтээ бүгдийнх нь тэр онцгой чадварууд зүгээр л алга болчихжээ. Шалгалтнаас шалгалтанд бүгд уналаа, байлдааны даалгавруудыг нэг нь ч биелүүлж чадсангүй. Учрыг удаан хайсны эцэст нэг л дүгнэлтэнд бүгд хүрчээ. Энэ нь тэднийг армийн ном журмаар халимаг болгон үсийг нь засахад зургаа дахь мэдрэхүйдээ мэдээлэл хүлээж авдаг нууц чадвараа алдсан болох нь тодорхой байлаа. Туршилтанд урт үстэй, халимаг үстэй хос байлдагчаар даалгавар гүйцэтгүүлэхэд, урт үстэй нь саадгүй бүх үүргийг биелүүлж, халимаг үст нь чадаагүй байна. Баримтаас нотлоход, дайны сүүлийн өдрийг хүртэл индиан дайчдыг бүгдийг үсээ засуулах армийн дүрэм журмаас чөлөөлж байжээ.
Жич: Биеийн хэсэг бүр оршин тогнох өөрийн учир шалтгаантай. Үс нь мэдрэлийн системийн үргэлжлэл бөгөөд "биеийн гадаргуу дээрхи мэдрэлүүд" хэмээн нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл нарийн хөгжсөн зохион байгуулалттай антеннууд бөгөөд тархинд маш их мэдээллийг дамжуулдаг. Зөвхөн мэдээлэл дамжуулах төдийгүй, орчны энергийн цахилгаан соронзон долгионыг тээгч юм.
Үүнийг Кирлианы эффектээр тогтоосон ба урт, богино үстэй хүний фото зураг орчны дохиог дамжуулахдаа өөр байдгаас мэдэж болно. Үсээ богино тайрснаар байгаль орчин, эргэн тойрны мэдээлэл авах, мэдрэмж мууддаг байна. Иймээс үс нь  зөвхөн гоо сайхны тулд заяагдаагүй болох нь илт байна. Урт үстэй хүний зөн билэг мэдрэмж өндөр байдаг, урт үстэй эмэгтэйгээс ямар ч хордлогогүй хүүхэд төрдөг гэх мэт.
"Тэнгэр газрын ахуй" хэмээх эртний сударт урт үстэй Самсон гэдэг баатар Далила бүсгүйд дурлаад санамсаргүйгээр түүнд:" - Хэрэв миний үсийг тайрвал би хүч чадалгүй болно" гэж ярьснаасаа болж унтаж байхад нь хорт бүсгүй үсийг нь тайрч дайсандаа ялагдан тээрэмд ажиллаж байгаад үс нь ахин ургахад эргэн ялж буй хэсэг гардаг.
Бас нэгэн түүх. Онц сурдаг бүсэлхий хүрсэн гэзэгтэй охин шалгалтын өмнө үсээ ганган тайруулсан бөгөөд маргааш нь шалгалтандаа унасан юм. Тэрээр хичээлээ санахгүй байсан бөгөөд ой санамжаа тайрсан аж. Хүнд зовлон үзсэн, өвчилсөн хүнд үсээ тайрахыг зөвлөдөг нь үсэнд ой санамж хадгалагдаж байдагтай холбоотой. Харин хүүхдийн үсийг тайрч болохгүй. Учир нь хүүхэд өдөр юм сурч байдаг бөгөөд үсийг нь тайрвал дахин эхнээс нь сурах хэрэг гардаг бөгөөд хөгжлийн хоцрогдол гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, ой тогтоолтоос нь тайраад байнаа гэсэн үг.
Охидууд багадаа хөвгүүдээс өсөлт хөгжилт нь илүү байдаг нь үсийг нь тайрддаггүйтэй холбоотой гэж үздэг.
Оварог бурхны сургаальд: "Үсээ тайруулбал эрүүл мэндээ алдана" хэмээн сургажээ.
Эрт үед бараг бүх ард түмний дунд эр эм гэлтгүй үсээ тайрддаггүй байжээ.
Үсийг ямар ч үед будаж болохгүй. Физикийн хуулиар, алив юмны өнгө нь долгионыг шингээх процессын дүнд үүсдэг. Улаан өнгө л гэхэд, нарны туяаны бусад бүх өнгө нэвтэрч ганц улаан өнгийг ойлгож байгаа учраас улаан өнгөтэй харагддаг. Улаан өнгөтэй аяга нь аяганы гадаргууны молекулууд тийм учраас л улаан харагддаг. Үүн шиг үсний өнгө нь маш олон янз нарийн байдаг. Цэвэр дан өнгө гэж бараг байддаггүй. Үс тодорхой урттай долгионы энергийн урсгалыг нэвтрүүлдэг бөгөөд зөвхөн танд бие организмд хэрэгтэй энергийг нэвтрүүлдэг. Хэрэв та үсээ будвал юу болох вэ? Таны биед зохихгүй өөр энерги нэвтэрнэ гэсэн үг. Тэгэхээр мэдээж өвчин!  Иймээс будахын өмнө буурал үс таныг тэгтэл гутаах нь уу, бодож үзээрэй. Загвар гоо сайхны үлгэр болдог франц бүсгүйчүүд хэзээ ч үсээ буддаггүй.
Эмэгтэй хүний үс бүсэлхий хүртлээ байх ёстой, хүний энергийн хангалттай нөөцийг өвдөг хүртэлх урттай үс бүрэн нөөцөлж чаддаг гэдгийг та мэдэх үү? Урт үстэй эмэгтэй маш хүчтэй энергитэй байдаг бөгөөд нөхрөө гай зовлонгоос хамгаалж чадах энергийн хамгаалалтын тойрог бий болгох чадварыг агуулж байдаг. Хэрэв нөхөр нь эхнэрийхээ үсийг самнаж өгвөл эхнэрийнхээ хамгаалалтыг авдаг гэнэ. Үсийг зөвхөн гэртээ эсвэл байгальд задгай тавих хэрэгтэй бөгөөд сайн энергийг шингээдэг. Харин богино буюу задгай тавьсан үс эргэн тойрны муу энерги бүхнийг шингээж явдаг. Жишээлэхэд, багадаа тайрмал үстэй явсан ба гэзэгтэй байсан 2 охины хувь заяа өөр байдаг байна. Ертөнцийн гэгээлэг энерги үсээр дамжин нуруунд ирж бүх бие, сэтгэлийг амьдралын хүчээр дүүргэн ирээдүйн эх болох ариун үүрэгт охиныг бэлддэг. Нөхөрт гарсан эмэгтэй үсээ 2 салаа сүлждэг нь,өөртөө болон ирээдүйн хүүхэддээ тусад нь энерги цуглуулахын тулд гэнэ.
Мөн үснээс гадна биеийн бусад үс бас адил үүрэг гүйцэтгэдэг аж. Эртний Римийн хаан Нерон гадаадын элчин төлөөлөгчдийн үсийг хусахыг тушааж байжээ. Хайхшран түүнээс учрыг асуухад: - Би тэднийг юм бодож эргэцүүлэхийг хүсэхгүй байна, тэд зөвхөн миний тушаал зарлигийг биелүүлэхэд хангалттай хэмээн хариулж байжээ. Арми, шорон зэрэг газарт яагаад заавал үсийг нь хусдаг юм бол гэж хэзээ нэгэн цагт та бодож үзсэн үү?
Халзан толгойг удирдахад амархан байдаг гэнэ.
Үс нь хүнд сэтгэл зүйн хүч өгдөг бөгөөд шидийн гэмээр чадварыг олгодог.
Эрт үед үс гэзгийг хүчтэй хамгаалалт хэмээн тооцдог байсан. Нурууны дагуу хүний үндсэн чакранууд байрладаг бөгөөд гэзэгний сүлжээ бүхэн түүнийг муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг байжээ.
Зүйрлэн хэлэхэд үсээр дамжин тог гүйж байдаг бөгөөд үс урт байх тусам тогны хүч их байдаг байх нь. Амьдралын хүч султай, эрүүл мэнд муу хүнд ямар ч ийм тог ажиглагддаггүй.
Мөн үс энергийг хадгалагч аккумлятор бөгөөд энергийг дэмий үрэлгүй хадгалж, хүний мэдрэмжийг хүчтэй болгон цэнэглэж байдаг. Таагүй энергитэй газар, энерги бохиртох үед үс түүнийг өөртөө татаж толгой руу дамжуулддаггүй юм. Хэрэв тэгдэггүйсэн бол толгой өвдөх, сэтгэл зүйд маш муу нөлөөлөх байсан. Үснээс муу энергийг зайлуулахдаа  дараа нь зүгээр үсийг самнахад л бүх бохир энерги цэвэрлэгддэг юм.
Үс нь энерги хадгалагч болдог бөгөөд заримдаа үсээ засуулсны дараа толгой хөнгөрч сэргэх шиг болдог. Энэ нь харамсалтай нь, үсэнд хадгалагдсан энерги чөлөөлөгдөж түрхэн зуурын сэргэлтэнд дэмий үрэгдэж байгаа нь тэр.
Үс энерги дамжуулагч гэх бас нэгэн баталгаа нь гэнэтийн аюул тохиолдох, айдаст автах үед үс босох мэт болдог мэдрэмж. Учир нь түүгээр дамжин энэ үед асар их хэмжээний энерги алдагдаж хамгаалах үүргээ биелүүлдэг юм. Яг энэ үед үсээр дамжих их энерги түүнийг босгож ангижруулах нөлөө үзүүлдэг.
Эрэгтэй хүмүүсийн хувьд сахал нь зөн билэг мэдрэмжийг сайжруулах энергийн эх үүсвэрийн үүрэг гүйцэтгэдэг байна.

Эх сурвалж.    "Невероятно,но факт" сайт
Орчуулсан.             Ц.Ганцэцэг

***

Үс гэзгийг ургамлаар угааж эрчимжүүлж бэхжүүлж




***

Мэдлэгт нэмэр

ИССЭН ТАРАГ, ГАНГА ӨВСНИЙ ХАНДААР ҮС БОЛОН ХУЙХАА АРЧЛААРАЙ.

Үс тань унаад өнгө алдаад байна уу. Тэгвэл үсээ бүдүүн ширхэгтэй, гялалзсан, хуйхны өвчлөлгүй эрүүл болгох монгол аргыг туршаад үзэхэд тун ч үр дүнтэй аж. Хийх арга нь их энгийн.
1. Тараг (лаазтай биш бүрсэн тараг) ийг халуун дулаан газар байлгаж маш сайн исгэх.
2. Ганга өвсний байван бэлдэх. Ганга өвсийг усанд ахиухан хийж буцалгаад усыг нь шүүж авах
3. Иссэн тарагаа толгойдоо түрхээд 5 хором ( минут) байлгана. Үүнээс хэтрүүлдэггүй гэсэн шүү.
4. Тараг түрхсэн толгойгоо шүүж авсан ганганы буцалгасан усаараа сайтар зайлж угаана. Ганганыхаа усыг сайн бүлээн болсоны дараа угаахаа мартваа толгойгоо түлчихвээ кк
5. Гангаар угааж зайлсаны дараа үсээ алчуураар хөнгөхөн цохиод өгөх хэрэгтэй гэсэн шүү. Бас дараа нь үсээ дагууд нь сайн самнах нь чухал.

Угаахын өмнө өөрийн үсээ сайтар шинжээрэй. Үсний өнгө, хуйхны байдал, хаг, өвчин, үсний өвчлөл гэх мэтээ сайтар ажиж байгаад угааж үзвэл үр дүнг нь илүүтэй мэдрэх болно.

Иссэн тарагны тухайд Онгод БууЭрЭлүүд хэлэхдээ: Ердөө аравхан минут байлгаад угаахгүй бол арьсны эд эс рүү орох тул түүнээс илүү минут бүү байлга.

Учир нь иссэн тараг нь өөрөө бичил биетүүд бөгөөд тэр нь үсний хаг, хирийг идчихдэг гэнэм. Угааж дуусаад гангатай усаар сайхан угаахаар өнгө нь сэргэж, сайхан үнэртэй байдаг. Ямар ч шампунь хэрэггүй гэсэн.

Үйлдвэрийн савлагаатай тараг биш гар аргаар бүрсэн тараг хэрэглэхийг анхаарна уу.

Тараг бүрэх тухай: Таргийг хонь, ямаа, үхэр, сарлагийн сүүгээр бүрдэг. Бог малын сүүний таргийг амт чанарын хувьд нэлээд дээгүүр үнэлдэг байна. Халааж буй сүүндээ ядам хуруугаа дүрэхэд халахуйц буюу 40-50 хэм халааж тусгайд нь зуурч бэлтгэсэн хөрөнгийг нэмж сайн хутгаад 35-40 хэмийн дулаан газарт хучиж 2-3 цаг хөдөлгөөнгүй байлгаж таргийг бүрэлдүүлнэ. Ийн бүрсэн элгэн таргийг идэхэд бэлэн болгож хөргөнө.

Сайн буцалгаагүй сүүгээр бүрснээс, эсвэл бүрэлдсэн даруйд сайн хөргөлгүй халуун газар байлгаснаас, мөн хөрөнгө хийгээд олигтой хутгаж самраагүйгээс шар сүү ялгардаг.

Ганганаас гадна халгайгаар угааж болох ч ганга, халгай хоёрыг хольдоггүй гэнэ. Хэрэв халгайгаар угаавал дангаар нь юм уу, шар сүүгээр угаасны дараа хэрэглэдэг. Гангаар угаасны дараа нойр сайжрах ёстой. Тараг болон гангаар 7 хоног угаахад үсний уналт багасна. Үсээ эрүүлжүүлж эмчилгээ хийж буй учир бага зэрэг тослогтохоос санаа зовох хэрэг үгүй. Харин 7 хоногийн дараагаас дан Ганга өвсний байвангаар угаадаг. Дараа нь үсээ сэвсгэр зөөлөн алчуураар бага зэрэг цохих буюу алгаа хавсарч цохилон арчдаг. Энэ хатаалт цохилтдоо гол нууц бий. Ингэж хатаавал үс зөөлөн сэвсгэр болно. Хоёр хоногтоо нэг угаахад болдог. За манайхаан туршаад үзээрэй. Олон хүн туршиж үзээд хаггүй болсон байна. Энд нас хамаарахгүй бөгөөд хэдхэн сарын дараанаас өтгөн үстэй болдог. Харин намуун цэцгээр үс хэт өтгөрөх үед угаадаг юм байна. Үсний уг бүдүүрч ирвэл буржийдаггүй гэв.

Гэрлийн өргөөнөөс хэвлэгдсэн “Домчийн судраас”…

***
2026.2.8

ҮС НЬ ХҮНИЙ ХИЙ БИЕ АУРАНЫ СУУРЬ БОЛЖ МЭДЭЭЛЭЛ ЭРЧМИЙГ ХОЛБОЖ БАЙДАГ. 


Тиймээс сэвээ ч хүртэл гадаа хаядаггүй, шатаадаг.
Үс муу бол зүс муу
Үүд муу бол гэр муу
Монгол ардын зүйр цэцэн үг буй.
... дахиад л үсний тухай бичиж сууна. Урьд хэд хэдэн удаа бичсэн болохоор …
Дээрх цэцэн үгээр бол үс зүсээ засаж яв, үүд гэрээ өөд нь татаж яваарай гэсэн үг л дээ. Ялангуяа охид бүсгүйчүүдийг үсээ задгай тавихад нэг их таатай ханддаггүй л дээ. Надад таалагдах гэж бас үсээ сүлжих ч алба үгүй. Гэхдээ нэг учир байна аа. Монголын тэжээхүй ухааны онолоор бол үс бол цусны цэцэг.
Үсээ хайрлана гэдэг цусаа, цаашлаад цусаар тэжээгддэг биеэ хайрлаж буй хэрэг.  Хар үгээр хэлэхэд цус төгөлдөржөөд ирэхээр үс нь цэцэг мэт ургаж байгаа гэсэн утга. Цусны гол тэжээл бол төрсөн нутгийн шимт рашаан ус. Мөн үс нь хий биений эрчим энергийн холболт, мэдээллийн холбоос болох тул сэвээ хүртэл хаядаггүй шүү дээ. Тийм ч болохоор Тэсийн голын унага хурдан Тэрхийн голын хүүхнүүд гоо гэж Монголчууд хэлэлцдэг.
Үүнийг юугаар батлах вэ?
Монголчууд эвгүй зүйл харахаар үс бослоо, толгойтой үс арзайлаа, хуйхны үс өрвийлээ гэнэ. Мөн нас ахиад, ядраад ирэхээр үс цайлаа гэдэг. Хүнд өвчтэй хүний үсийг авдаг нь цусны шимийг татахаас л сэргийлж буй хэрэг. Үсээ задгай тавих нь өвчин олохын эх суурь болж буйг анхаарах болжээ.
Ерөнхий боловсролын охидуудыг үсийг сүлжүүлж баймаар л байна. Эцэг эхчүүдээ! Багш сурган хүмүүжүүлэгч нараа!
Эрдэм ном сурч буй хүүхдүүдийн үс задгай байхад ухаан санаа тогтворгүй, гүйлгэн болдог. Амарч байх үед нь задгай тавьж болох л байх. Монгол эмэгтэй хүн анхны шөнөө эр нөхөртөө үсээ задгайлдаг л гэдэг. Тийм ч учраас охидын үс задгайрвал улс задгайрахын шинж, эр хүмүний сахал задгайрвал үндэстэн садарлахын шинж гэж өвгөдийн сургааль номонд байна аа. Бяруу болоогүй байж бухын баасаар баахын үлгэрээр хүүхэд залуучууд олноороо сахал тавих болжээ.
Харгис ноёны зөөлөн үгнээс хэдэр зарааны үс дээр гэсэн зүйр үг нь муу ч гэсэн өөрийн үсээ арчилж, сүлжиж, боож явах утга юм. Гэзгээ чанга боо
Бүсээ чанга бүсэл гэж нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч Э.Оюун багш хэлсэн билээ.
Үс сайхан бол зүс сайхан
Үүд сайхан бол гэр сайхан
#МонголӨв Erdenesuvd Bandandorj

***



Comments