2021 оны 11-р сард Library Update 2021 - номын санч-мэдээллийн ажилтаны Улсын 8-р зөвлөлгөөнд оролцсон уу?
Номын сангийн үйлчилгээг өнөөгийн цаг үеийн байдалд нийцсэн байдлаар зохион байгуулах, тоон номын сангийн үйлчилгээг шинэ шатанд гаргах, нийгэм, хүний хөгжилд номын сангийн оролцоо, хамтын ажиллагааг Найз нөхдийн холбоогоор бэхжүүлэн гаргаж ирэх зорилтууд тавигдаж, улс орны төлөвлөгөөт болон олон нийтийн санаачлагат ажлууд өрнөж эхлэх хэрэгтэйг олж мэдсэн.
Ийм бүлэг цахим орчинд үүсгэж, номын сантай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж үзлээ. Өнөөдөр энэ бүлгийг хаасан. Яагаад гэвэл ийм байдлаар ажил явахгүйг олж харлаа. Цаашид чат үүсгэж харилцана.
Хамтын ажиллагааны өөр нэг хувилбарыг гаргаж ажиллахад санаж сэрэхэд тустай гэдгээр Бүлгээ хэрхэн тодорхойлж, яаж ажиллаж үзсэн, бүлэгт нэгдсэн гишүүдийн идэвхи оролцоо, хүсэл зорилго бичигдэж байсаныг хуулбарлаж энд нийтэллээ.
- Бүлгийн зорилго ямар байв
Бүлэгт нэгдсэн гишүүний оролцоог харуулах
- Гэрийн даалгавар №1
- Гэрийн даалгавар №2
- Гэрийн даалгавар №3
Номын сангийн МТ-ийн найз Бүлгийн танилцуулга
Бид мэдээллийн технологийн хөгжил дэвшлийг Монголын номын сангуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд нэвтрүүлэхийг дэмжиж, зөвлөж, санал гаргаж, хамтран ажиллана.
- Онлайн уулзалтыг тогтмолжуулж, санал бодол, хүсэл зорилгоо ярилцана.
- Монголын номын сангуудын мэдээллийн технологийн өнөөгийн байдалтай нь очиж танилцаж, мэдээллийг түгээнэ.
- Гадаадын улс орнуудад нэвтэрч байгаа технологийн шийдлийг судалж, ярилцана.
- Тухайн номын сангийн онцлогт нийцсэн мэдээллийн технологийн шийдлийг танилцуулж, хамтран ажиллана.
Бүлэгт нэгдэх хүмүүс Join даруулд дараад, дараах 3 асуултанд хариулт өгөхөд, бүлэгт автоматаар зөвшөөрөгдөж нэгддэг.
1. Номын санд ажиллаж байсан уу?
2. Номын сангийн уншигчийн үнэмлэхтэй юу
3. "Номын сангийн мэдээллийн технологийн найзууд" бүлгээс ямар сэдвээр мэдээлэл авах, нийтлэх хүсэлтэй байгаа вэ?
Бүлгийг эхлүүлэгч, зохицуулагчдын багийн гишүүн
Ж.Бэгзсүрэн
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн мэдээллийн технологийн мэргэжилтэнээр 1998-2012 онд ажилласан.
Утас: 77861326, 99861326
Мессенжер: @Bee Soy Mongols
Гантулга
Монголын номын сангуудын консорциум
Koha системийн анхны инсталл, тохируулга
утас:
Мессенжер: @
Ганхуяг
Волвес компани. Lib4U програм
утас:
Мессенжер: @
Хайдав
Open Biblio
утас:
Мессенжер: @
Bee Soy Mongols
Author Admin
энэ бүлгийн Админ эрхийг
Khaidav Tumur,
Gantulga Chonos,
Lhagva Ganaa,
Tsengel Maidar нарт шууд олгоно оо.
админ эрх авах хүмүүс энд сэтгэгдэлд нэр, танилцуулгаа бичээрэй
Номын сангийн Мэдээллийн технологийн найз (Library ICT Friend) бүлэгт өөрийнхөө номын сангийн Мэдээллийн технологи хариуцсан ажилтан, мэргэжилтэнийг нэгдэхийг зөвлөж, мөн энд нэрийг нь tag хийгээрэй.
Хариуцсан ажилдаа санаачлага, үр бүтээлтэй байхын тулд
- Бүлгийн гэрийн даалгавар №1, 2, 3-ийг хийх
- Бүлэгт 7 хоногт тутамд яригдах сэдэвт нийтлэл оруулж, шийдэл, зөвлөлгөөг ярилцаж идэвхитэй байх бүлэгт уръя
Bee Soy Mongols
Author
АНХААР!
Бүлэгт нэгдэх хүмүүс Join даруулд дараад, дараах 3 асуултанд хариулт өгөхөд, бүлэгт автоматаар зөвшөөрөгдөж нэгддэг.
1. Номын санд ажиллаж байсан уу?
2. Номын сангийн уншигчийн үнэмлэхтэй юу
3. "Номын сангийн мэдээллийн технологийн найзууд" бүлгээс ямар сэдвээр мэдээлэл авах, нийтлэх хүсэлтэй байгаа вэ?
Энэ бүлэгт идэвхитэй "суралцах"-ыг хэн хүсч байна вэ?
Удаанжаргал Г.
Сайн байна уу монголын цахим номын санг өндөр түвшинд хөгжүүлэх үйл ажиллагаанд гар бие оролцон хийж бүтээх суралцахыг үнэхээр их хүсэж байна
Амар мэнд үү,
Хүсэж, зорьж нэгдсэн бүлгийнхээ идэвхитэй гишүүн байхыг хүсье!
#гэрийндаалгавар №1, 2, 3-аа хийж бүлэгтээ үлдээрэй. Удахгүй болох онлайн уулзалтын сэдэвт танилцуулах мэдээллээ бэлтгээрэй.
Таны зүтгэлээс бид бүгд урам авна!
2022.1.14 онлайн уулзалт
Энэ бүлэгт нэгдсэнд баяр хүргэе.
Library Update 2021 - номын санч-мэдээллийн ажилтаны Улсын 8-р зөвлөлгөөнд оролцсон учраас энэ бүлгийг бид үүсгэж ажиллуулах гэж байна.
- Номын сангийн үйлчилгээг өнөөгийн цаг үеийн байдалд нийцсэн байдлаар зохион байгуулах,
- тоон номын сангийн үйлчилгээг шинэ шатанд гаргах,
- нийгэм, хүний хөгжилд номын сангийн оролцоо, хамтын ажиллагааг Найз нөхдийн холбоогоор бэхжүүлэн гаргаж ирэх зорилтууд тавигдаж,
- улс орны төлөвлөгөөт болон олон нийтийн санаачлагат ажлууд өрнөж эхлэх хэрэгтэйг олж мэдсэн.
1. Бүлгээ pin хийж, хялбар ханддаг болгоорой
2. гэрийн даалгавар №1, №2, №3-аа гишүүн бүхэн хийгээрэй
3. уншигч бүртгэлийг онлайн болгож байгаа туршлага, хүсэл, оролдлого юу байна вэ
жич: Debut Video Capture Software програмаар дэлгэцийн бичлэг хийсэн.
ГЭРИЙН ДААЛГАВАР №1
бүлгийн гишүүн та өөрийн ажил үйлс, хүсэл зорилгоо танилцуулаарай
Munguntuya Tuvdendorj
ГЭРИЙН ДААЛГАВАР №1 хариулт:
Т.Мөнгөнтуяа: 2007-2009 онд Соёлын дээд сургуулийн номын сангийн ангийг дипломын зэрэгтэй, 2019 онд СУИС-ийн Соёлын сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн. 2006-2012 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын номын санч, 2012 онд Булган аймгийн Төв номын санд уншлагын танхимын номын санч 2013-2020 онд ахлах номын санч, номзүйч, арга зүйч, 2021 оноос захиралаар ажиллаж байна. Орон нутгийн номын сангуудыг хөгжүүлэхэд нэгдсэн бодлого, төлөвлөлт, шинэчлэл, хамтын ажиллагаа, хүний нөөцийг чадваржуулахад ойрын хугацаанд анхаарч ажиллаасай гэж боддог. Нэн тэргүүнд бидэнд нэгдсэн каталог, нэгдсэн програм, ангилал нэг байх хэрэгтэй байна, анхан шатны бүртгэл шинэчлэх шаардлага байна
Bee Soy Mongols
Author Admin
гэрийн даалгавар №1-ээ хийе:
Ж.Бэгзсүрэн, би программ хангамжийн мэргэжлээр МУИС МКС-ийг 1994-1998 онд сурч төгсөөд, 1998-2012 онд UB Public Library - Хотын Төв Номын Санд мэдээллийн технологи хариуцан ажиллаж байсан, нийтийн номын сангийн маань үйлчилгээ онлайн байгаасай гэж хүсэж, одоо мэдээллийн технологио хариуцан ажиллаж байгаа инженерүүдтэй зөвлөлдөж, ярилцаж, шийдэлд нь тусалдаг байх, Монголын номын сангуудыг хамарсан технологи ашигласан үйлчилгээг бий болгох хүсэлтэй байна
Munguntuya Dulam
Д. Мөнгөнтуяа-нийтийн номын санч- номын үйлчилгээний чанарт оюун бодлоо уралдуулах мэдээллийн технологийг үйл ажиллагааны нэг хэсэг болгоход өөрийгөө бэлтгэх зорилготой
Naidandorj Boloroo
Orhon aimgiin msut-n nomiin sanch. Nomiin sanchaar 30 jil ajillaj bn. Medeelliin tehnologtoi hul niiluulen alhmaar bn
Бямба Рагчаа
Б.Бямбарагчаа 2015 - 2019 онд СУИС Соёлын сургуулийн Номын сан судлал мэргэжлээр төгссөн.
2018 оноос Хүүхдийн төв номын сан
2020 оноос Дотоод хэргийн их сургуулийн төв номын санд цахим сан хариуцсан номын санчаар ажиллаж байна.
Ганболдын Энхбилэг
Гэрийн даалгавар №1:
Г.Энхбилэг би англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр МУИС-ийг 2003 онд сурч төгсөөд, 2006 онд Булган Төв Номын Сан-д мэдээлэл технологийн ажилтанаар ажиласнаас хойш 17 жил өнгөрчээ. Номын санч-мэдээллийн ажилтанаар эчнээд суралцаж байсан боловч өвчний учир сурах боломжгүй болж үргэлжлүүлэн сурах зорилготой л байна. Миний бодлоор бүх номын сангуудын үйлчилгээ онлайн байж, программ хангамжийн инженерүүдэд дадлага дээр тулгарч буй асуудлыг хүргэж дор нь шийдвэрлэдэг байхыг л хүснэ
Туяацэцэг Ганзориг
Даалгавар 1.
Баянхонгор аймгийн Лаборатори Номундалай Цогцолбор сургуулийн номын санчаар 8дахь жилдээ ажиллаж байна. Мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхаж өөрийн мэдлэг чадвараа ахиулан хүүхэд багачуудыг хөгжүүлэх, сургуулийн номын сангаа цахим номын сан болгох зорилготой.
Д. Ганцэцэг
Гэрийн даалгавар 1.Д.Ганцэцэг би номын санчаар 30 жил ажиллаж бна.ШМТДС- ийн номын сангийн эрхлэгч.Хэдий нас залуу биш ч цахим номын сангийн мэдээллээс хоцормооргүй санагдаад энэ группд элссэн.Дээдсургуулийн номын сан цахим номгүйгээр хөгжих боломжгүй цаг үе ирээд бна.Их юм бичихгүй ч гэсэн энэ бүлэгт сонсох эрх байгаа гэж бодож бна.
Alimaa Dambiinyam
Мэдээллийн эрин зуунд өөрийн мэдлэг чадвараа ахиулах, сурч боловсрох, номын сангаа цахим болгох зорилготой.
Jadamba Dugar
Ж. Дугар Даалгавар 1.
Баянхонгор аймгийн Номгон сургуулийн номын санчаар 12 дахь жилдээ ажиллаж байна. Номын сангаа цахим болгох орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдах. Цахим номын сантай болох зорилготой байна.
Л. Отгонцэцэг
Гэрийн даалгавар 1: Л.Отгонцэцэг. 2020 онд утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль төгссөн. 2010 оноос эхлээд Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын ЕБС номын санчаар ажилладаг. 2016 онд Monbiblio, 2020 онд lib4u программыг номын сандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Цаашид номын сангийн үйл ажиллагааг бүх бичиг баримтыг цахимжуулах шаардлагатай гэж үзэж байна
Бороо Б.
EBS-in nom sanch 5 jil ajillaj bna. Suisin soylin surguuli 2016 ond togsson. Nomin sanch bolon nomin sangin vnelemjig saijruulmar bna.
Нацагдорж Цэдэнсамбуу
ГЭРИЙН ДААЛГАВАР №1 хариулт: Ц.Нацагдорж 2018 оны 11 сард МУБИС-ийн номын санд мэдээллийн технологичоор ажилд орсон. Одоо 4 дахь жилдээ ажиллаж байна. Бусад номын сангийн мэдээллийн технологичийн туршлагаас суралцах, зөвлөлдөх, цаашдын боломжуудыг туршиж үзэх. Гадаадын номын сангийн хөгжлөөс суралцах хүсэл зорилготой байна
Dunchigmaa Dugerjav
Гэрийн даалгавар №1. Эрдэм шинжилгээний байгууллагад номын санчаар ажилладаг. Соёлын дээд сургуулийг төгссөн. Номын сангийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвтрүүлэх, боловсронгуй болгох
Б. Цэцэгсүрэн
Сайн байцгаана уу. Дархан-Уул аймгийн Төв номын сангийн захирал Б.Цэцэгсүрэн байна. Сэтгүүлч мэргэжилтэй, боловсрол судлалын магистр, номын санч - мэдээллийн ажилтнаар түргэвчилсэн сургалтаар суралцаж төгссөн. Соёлын байгууллага тэр дундаа номын сангийн байгууллагын үйл ажиллагаа хариуцаж эхэлсэн үеэс эхлэн номын сан нь орчин үеийн техник технологийн дэвшлийг бүрэн нэвтрүүлсэн, уншигчдад хамгийн ойр, шуурхай хэлбэрээр үйлчлэх боломжтой, номын санч өөрөө багш, зөвлөгч, судлаач байх шаардлага байнаа гэж үзэж байгаа юм. Энэ талаар мөн өөрийн хэмжээнд эрж хайж, судалж явнаа 🙂
Д. Болормаа
гэрийн даалгавар 1. Хөдөө аж ахуйн төв номын сангийн мэдээлэл зүйчээр 2020 оноос эхлэн ажиллаж бна. номын сангийн мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн групп санаачлан үүсгэж, мэдлэгээ хуваалцаж байгаад баяртай байна. энэхүү грүппд туршлага судлах, суралцах зорилготой нэгдлээ.
Sambuu Tungalag
Хүүхдийн төв номын сангийн мэдээлэл технологи арга зүйн хэлтсийн эрхлэгч, номзүйн С.Тунгалаг байна.
Tsenddorj Myagmarsuren
ҮБХИС-ийн номын сангийн захирал Ц. Мягмарсүрэн бна. Номын сангийн ажил үйлчилгээндээ мэдээллийн технологийн шинэ дэвшлийг нэвтрүүлэх, чадвар, чадамжаа дээшлүүлэх зорилготой мэргэжлийн грүпт нэгдэж байгаадаа баяртай бна. Та бүхэндээ амжилт хүсье.
ГЭРИЙН ДААЛГАВАР №2
2021-11-16 өдөр зохион байгуулагдсан Library Update 2021 үйл явдалд оролцсон уу, дараах бүрэн бичлэгийг үзсэн үү?
Энэ зөвлөлгөөнд мэдээллийн технологитой холбоотой ямар сэдэв хөндөгдөж, танд ямар бодол санаа, зорилго зорилт бий болсон вэ?
Baatar Aasuren
Энд оролцоогүйээ.Орон нутагт буюу Говьсүмбэр аймгийн ННсангийн НСМА ажилладаг би. Сонирхон үзэж байсан.Цахим үйлчилгээний талаар болон бусад номын сангийн дэвшилтэт үйлчилгээнүүд сонирхолтой байсан.орон нутагт хөрвүүлж нутагшуулж болох юу бна гэдэг байдлаар анхаарсан.Одоо ахин үзнээ
Munguntuya Tuvdendorj
ГЭРИЙН ДААЛГАВАР №2 хариулт: Би цахим зөвөлгөөнд оролцож чадаагүй нөхөж үзэж ч амжаагүй байгаа
Naidandorj Boloroo
Tsahim zubluguun saihan bolson
Бямба Рагчаа
Оролцоогүй цахим зөвөлгөөнийг үзэж амжаагүй байгаа
Ганболдын Энхбилэг
Гэрийн даалгавар 2: Энэ зөвөлгөөнд цахимаар Булган Төв Номын Сан хамт олноороо оролцсон цахим үйлчилгээний мэдээлэл нь сонирхол татаж байсан ч дахин ухрааж үзээгүй л явна одоог хүртэл
Altuk Tseren
Оролцоогүй цахим зөвөлгөөнийг үзэж амжаагүй байгаа
Munguntuya Dulam
Технологитой холбоотой хэрэгжүүлэх ажлуудын жагсаалт гаргасан энэхүү арга хэмжээнээс уншигчдаа бэлтгэх шаардлагатай номын санчдаас оновчтой санал гарч үзэл бодлын орчин бүрдүүлж байгаа явдал нь энэ салбарын хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэнэ хэмээн ойлголоо
Туяацэцэг Ганзориг
Даалгавар 2
Зөвлөгөөнд оролцоогүй, цахим зөвлөгөөн үзээгүй.
Munguntuya Dulam
Ахин үзээд даалгавараа хий гэж ойлгосон
Alimaa Dambiinyam
Цахим зөвөлгөөнийг хагас дутуу үзсэн. Нөхөж үзээгүй л явна
Jadamba Dugar
Даалгавар 2
Зөвөлгөөнд оролцоогүй, Цахим зөвөлгөөн үзээгүй
Lkhagwasuren Tserenjargal
Зөвлөгөөнд оролцоогүй
Lkhagwasuren Tserenjargal
Oroltsoogvi.
Чимгээ Чимгээ
Зөвлөгөөнд оролцоогүй
Maya Monhmaa
Цахим зөвлөгөөнийг үзээгүй л бна.
Baigalmaa Tsi
Зөвлөгөөнд оролцоогүй.
Bee Soy Mongols
Author Admin
энэ пост Гэрийн даалгавар №2 -ийг уншаад, 102 гишүүний бүгдийнх нь хариулт сэтгэгдэлд бичигдэх хэрэгтэй байна?! Бусаддаа сануулж, зөвлөж хэлнэ үү?
Oyuka Oyuntsetseg
Зөвлөгөөнд оролцоогүй
Бороо Б.
Oroltsoogui
Dunchigmaa Dugerjav
Зөвлөлгөөнд оролцоогүй, бичлэгийг үзэж амжаагүй байна. Гэхдээ үзнэ ээ.
Б. Цэцэгсүрэн
Албан байгууллагаараа бүгд үзэж оролцсон. Олон шинэ санаа тэр дундаа ковидын үеийн нөхцөл байдалд дасан зохицож ажиллах арга зүй, техник технологийн дэвшил, номын санчид байх ёстой чадамж гээд нэлээд мэдээлэлтэй болсон. Номын сангийн цахим үйлчилгээний талаар илүү их мэдээлэл өгнө гэж найдаж байна.
Sambuu Tungalag
Энэ зөвлөгөөнд оролцож чадаагүй, бичлэг үзэж амжаагүй байгаа. Уучлаарай одоо болтол бичлэгийг үзээгүй яваа.
Oyuka Oyuntsetseg
Зөвлөгөөнд оролцоогүй, цахим зөвлөгөөн үзээгүй.
Удаанжаргал Г.
Сайн байна уу оролцох гэж бодож байсан амжаагүй ээ бичлэгийг хялт үзсэн удахгүй сайн анхаарал тавьж үзнээ
Bee Soy Mongols
Author Admin
Номын сангийн салбарт яригдаж эхэлсэн Untact гэдэг үгийн утгыг зөвлөгөөний бичлэгээс олж мэдсэн үү
Д. Болормаа
Оролцоогүй
Bee Soy Mongols
Author Admin
манайхан дээдэх бүтэн бичлэгийг гүйлгээд үзээрэй, мэдээллээс тэмдэглэж аваад, бусадтайгаа хуваалцаарай
Энэ зөвлөгөөнд оролцсон миний тэмдэглэл, товчлол
Энэ зөвлөгөөнд оролцсон миний тэмдэглэл, товчлол
Munkh Erdene, Library Update 2021-ийн илтгэл, товчлол мэдээллийг хуваалцана уу?
- энэ бүлгийнхэн Номын сангийн салбарт ямар боломжууд тус 8-р зөвлөгөөн дээр танилцуулагдсаныг түргэвчилсэн, товчилсон байдлаар ойлгож авахад нь дэмжинэ үү?
Гэрийн даалгавар №3
Library ICT Friends - энэ бүлгээс ямар үр дүн гараасай гэж хүсэж байна вэ?
Munguntuya Dulam
Bee Soy Mongols юм үзэж нүд тайлсан хүнийхээ үгийг авдаг идэвхи санаачлагыг нь дэмждэг соёлыг өөртөө төлөвшүүлэх . сурч мэдэхийн төлөө мэдэхгүй бол ичиж зовохгүй асуудаг хүний шинэ санаачлагыг ойлгодог алга ташдаг нэмээд сайжруулдаг ... уралдаан зарлаж идэвхжүүлэх.. Уралдаандаа утга учиргүй уралцаад байлгүй соёлтой оролцдог болмоор бн .
Naidandorj Boloroo
Bee Soy Mongols nomiin sanchdiig chadavhjuulsan. Medeelel tehnologiin medlegiig ahiulsan baih ni chuhal. Nomiin sanchiin mergejliin medlegiig deeshluulsen
Dunchigmaa Dugerjav
Монгол Улсад номын сангийн үйл ажиллагаа эрхэлдэг бүх төрлийн номын сангууд нэгдсэн зохион байгуулалтайгаар мэдээллийн технологи, номын сангийнхаа мэргэжлийнхээ талаар санал бодол, туршлагаа хуваалцдаг, зөвлөлдөг байгаасай гэж хүсэж байна
Bee Soy Mongols
Author Admin
гэрийн даалгавар №3-аа хийе:
Ж.Бэгзсүрэн би энэ бүлэгт Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг бүх төрлийн номын сангуудын мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтэнүүд энэ бүлэгт нэгдэж, бие биенээсээ суралцдаг, ажил үйлсээ ярилцдаг, нэгдмэл зохион байгуулалтаар ажиллаж байгаа номын сангийнхаа удирдлага, Монгол Улсын Үндэсний номын сан /National Library of Mongolia/, Соёлын яам https://www.facebook.com/Moc.gov.mn даа санал, зөвлөмж өгөхүйц чадавхижихад бүлгийн гишүүдээ нэгдээсэй гэж хүсэж байна.
Munguntuya Tuvdendorj
ГЭРИЙН ДААЛГАВАР №3 хариулт: Энэ бүлгээс шинэлэг мэдээлэл, шинэ санаа авч мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтын ажиллагааг сайжруулах, санал бодлоо хуваалцаж мэдэхгүй чадахгүй байгаа ажлынхаа гарц гаргалгааг олж авах хүсэлтэй байна
Туяацэцэг Ганзориг
Гэрийн даалгавар 3
чадвараа ахиулахад туслах шинэ шинэлэг мэдээ мэдээлэл түгээдэг.
Бямба Рагчаа
Гэрийн даалгавар 3
Энэ бүлэгт нэгдсэн шалтгаан маань мэргэжил нэгт номын санчдаад мэдлэг хуримтлуулах цаашлаад номын сангийн автоматжуулалтын талаар мэдлэг хуримтлуулах юм.
Ганболдын Энхбилэг
Гэрийн даалгавар №3:
Номын сангийн мэдээлэл технологи хариуцсан мэргэшсэн мэргэжилтэнтэй болох, зөв зүйлийг бие биенээсээ суралцдаг байх, ажилдаа туршлага болгон хэрэгжүүлдэг байх, хэнээс ч хараат бус санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг байх
Alimaa Dambiinyam
Шинэ санаа авч ажилдаа хэрэгжүүлж, мэдээ мэдээллээ бусадтай хуваалцах
Jadamba Dugar
Гэрийн даалгавар 2 Санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх. Туршлага судлах.
Чимгээ Чимгээ
Шинэ санаа шинэлэг бүхнийг сурч мэдэх суралцах хэрэгжүүлэх
уулзалтын сэдэв: Таны номын сангийн мэдээллийн технологийн өнөөгийн байдал
Munguntuya Tuvdendorj
19 Jan ·
"library update 2021" зөвөлгөөнд Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэгийн мэдээлэлд маш хэрэгтэй мэдээлэл маань байж байна. Та нарт маань ч бас хэрэгтэй байх гээд оруулчихлаа. Үзэж амжаагүй байтал үзэхийг санал болгосон Bee Soy Mongols танд их баярлалаа. ☺️👏👏👏
Нийтийн номын сангуудын үйлчилгээ нь иргэдийнхээ information literacy, technology literacy-д туслаж, дэмждэг, сургадаг байхаар зохион байгуулагдсан, тогтмолжсон байхыг би хүсдэг.
Энэ уралдаанд хүмүүс бүтээлээ илгээхэд нь Номын сангийн ямар нэг үйлчилгээгээр туслаж хэрэгтэй санагддаг.
Та ямар бодол санааг хэлж, ажил үйлчилгээг танилцуулах вэ?
Sambuu Tungalag
Өнөөдрийн уулзалтаа сая үзлээ. Номын сангийн салбарын мэдээлэл технологийн найзуудадаа ажлын өндөр амжилт хүсье. Бид урьдах уламжлалт ажлаа сайн хийдэг хүмүүсээ. Харин одоо мэдээлэл технологийн шинэ арга барилд хурдан суралцаж, уншигчдаас нэг алхам урд явмаар байнаа. Бид бол үнэн зөв, бодитой мэдээллийг эх сурвалжтай нь уншигчдад хүргэх ёстой. Бас ямар номыг ямар уншигчдад ямар аргаар хүргэхээ маш сайн мэдэж байж хэмээж ажлаа чанартай гүйцэтгэнэ дээ.
Номын сангийн МТ-ийн найз үргэлжлэх нь
Сум, аймаг, хотын нийтийн номын сангийн компьютер, интернэт, мэдээллийн технологи хариуцсан ажилтан, номын санч-мэдээллийн ажилтантай танилцаж, ажил үйлсэд нь нэмэр тус болохын тулд ярилцах Групп Чат-ыг үүсгэсэн.
Монголын номын санч-мэдээллийн ажилтануудын нэгдсэн Фасебуук бүлгийн алийг нь би сонгосон вэ?🕵️♀️
Аль нэгийг нь сонгож, төвлөрч, бүлгийн гишүүдтэй тулж ажиллахгүй бол, бүлэг хоосон хөндий, 2 бүлэг рүү ижил мэдээлэл хуваалцаж цаг алдах гэх мэт сул тал ажиглагдсан.
Private group 1.3K members
Үүсгэсэн өдөр: 2016.9.6
Зорилго: Монголын номын сангуудын өмнө тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг хэрхэн даван туулах тухай энд хэлэлцье.
Админ, модератор 5: Tuvshintogtokh Vandan, Bee Soy Mongols, Khaidav Tumur, Baatarsuren Janchivdorj, Munkh Erdene
Би нийтлэлээ давхар нийтлэж мэдээллийн давхардал үүсгэхгүй байх, мөн цаг хугацаагаа хэмнэх үүднээс дараах бүлгийг 2022.2.14 өдөр орхиж гарсан.
"Номын сангийн хөгжилд" хамтдаа
Private group 1.9K members
Үүсгэсэн өдөр: 2015.10.21
Зорилго: Монголын номын санчид энэ цахим бүлэгт цуглаарай, суралцаарай, номын сангаа Хүний хөгжлийн төв болгоорой
Админ, модератор 6: Баатарсүрэн Жанчивдорж, Б. Эрдэнэтуяа, Tuvshintogtokh Vandan, Khaidav Tumur, Munkh Erdene, Төмөрбагана Одгэрэл
Номын сангийн хөгжил дэвшилд таны оролцоо
Номын сангийн удирдлага, санхүү, үйлчилгээнд "мэргэжлийн биш" хүмүүс ажиллахдаа сэтгэл зүрхээ зориулж, үг үйлдлээрээ номын сангийн хөгжлийг бүтээж байгаа олон хүмүүс байгаа гэж итгэж байна.Тэдгээрийн нэг нь яах аргагүй М.Саруул-Эрдэнэ болохыг номын сангийн салбарынхан зөвшөөрөх байх.
Монгол хэл, хэл шинжлэлийн мэргэжлийн энэ хүнтэй 2010 онд АНУ-ын Конгрессын номын санд очиж уулзаж, аяллын тэмдэглэлдээ нийтэлж, Монголынхоо номын санчдад танилцуулж байсан.
Энэ эрхэм Мягмар Саруул-Эрдэнэийг Монголын Үндэсний Телевизийн Монголын мэдээ сувгаас ОЮУНЛАГ ХҮМҮҮН-ээр сонгож, дараах ярилцлагыг түгээжээ. Энэ ярилцлагад номыг компьютерт бүртгэхдээ MARC стандартыг хэрэглэж, номын сангууд хоорондоо цахим каталогийн мэдээллээ солилцдог талаар дурдсан.
Номын сангаас шууд мэдээлэл - Mongolian Libraries Live хуудас
Номын сангийнхаа өнөөгийн үйлчилгээ, техник технологи нэвтрүүлсэн байдлыг Лайв мэдээллээр түгээхэд зориулагдсан, нэгдмэл хуудсыг Ж.Бэгзсүрэн би санаачлан мэдээлэл нийтэлж эхэллээ.
2022.2.16
Иргэний нисэхийн Үндэсний төвийн Нисэхийн сургалтын төвийн номын сан
Иргэний нисэхийн Үндэсний төвийн Нисэхийн сургалтын төвийн номын сан
2022.2.21
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүргийн салбар номын сан
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Баянзүрх дүүргийн салбар номын сан
Номын сангаас шууд мэдээлэл - Mongolian Libraries Live фасебуук хуудсанд зочлох
Comments