Хүүхдээ амьдралын ухаантай, арга билгийг хосолсон хүмүүн болгож төлөвшүүлэхдээ Монгол Үндэсний хөлөгт тоглоомуудаа хэрэглэхийг уриалж энэхүү Есөн даваа тоглоомыг богцыг бүтээлээ.
ЕСӨН ДАВАА тоглоомын богц
Есөн даваа тоглоомын богц (C) БийСоё 2020 |
Тоглоомын богцны онцлог
• Монгол ардын хөлөгт тоглоомоос сурах, дадлагажих 9 даваа, дараалал
• Даавуун хөлөг тул угааж, цэвэрлэхэд хялбар
• Хөлгийн зураас буудлыг гоёлын оёдлоор давхарлаж оёсон
• Тоглоомын хүүг шагай, яс, модоор хийсэн тул хог болохгүй, байгальд шингэх ээлтэй
• Шагай, ясны сайн тосоор гар бие тослогдож, эд эсийн нөхөн төлжилтөнд тустай
• Бусад өрдөг, эвлүүлдэг тоглоомоо хийж, богцоо дэлгэж тоглох, тоглоомтойгоо эвхэж хураахад хялбар
• Өнгө ялган оёсон 9 хөлөг дээр тоглох хэвлэмэл танилцуулга, интернэтэд гарын авлага
• Хэлбэр дүрс, өнгө, тэгш хэм, шинж байдлыг таних
• Монгол ахуй соёлыг ярилцах боломж
Иж бүрдэл
- 90см диаметртэй, 9 хөлөг багтаасан даавуун богц
- шагай, яс, модон хүү
- тоглоомын хэвлэмэл заавар
- айл гэрт байвал зохих богтосны яс - 1ш цэцэн бэр тоглоом
- үнэгүй хүргэлт
Лавлах утас 99861326, 90861326
Хөлөгт тоглоом 1-р даваа. Есөн ухаан
Өөртэйгээ тоглож, өөрийгөө шинждэг нэг хүний хөлөгт тоглоом. 4 настай хүүхдэд аав, ээжийгээ хажуунаас нь харж, өөрөө сонирхон тоглож, боломжит хувилбаруудыг туршиж, тэвчээр, анхаарлаа төвлөрүүлж сурна.
Дараах 2 хувилбараар тоглоно.
- 1-р хувилбар. Арван нүдний ес дээр нь чулуу тавьж, зураасны дагуу даамын хүүгийн адил бие биесийг идэлцсээр байтал хэн бодол ухаантай нь нэг чулууг үлдээж чаддаг. Нэг чулууг анхаарлаа төвлөрүүлж, арай л гэж үлдээдэг байснаас Чүүчамай гэж нэрлэдэг.
- 2-р хувилбар. Хөлгийн цувраа гурван буудлыг 1, 2, 3 гэж чигээр нь тоолоод 3-ын тоо таарсан буудал бүхэнд шагай тавина. Дараа, дараачийн тоололт бүрд өмнөх тоололтын нэгийн тоонд таарсан буудал бүхэнд дараачийн залгаа тоололтын гурвын тоог зориуд тохируулан тоолж тэр бүрд шагай тавина. Үүнд, 1, 2, 3 гэж тоолоход нэг ба гурвын тоонд ноогдсон буудал бүхэн шагайгүй байх байх ёстой. Гагцхүү хоёрын тоонд ноогдсон буудал бүхэн шагайтай ч байж болно, шагайгүй ч байж болно. Тоолохдоо буудлыг алгасан тоолж болохгүй.
Амьдралын өдрүүдээ ямар эрдэнэтэй байлгах, хаана байлгахаа тооцоолдог энэ тоглоомыг заавал сураарай!
Амьдралын нэн чухал 9 эрдэнээ тогтоож, байранд нь байлгахад хичээдэг болно.
Хөлөгт тоглоом 2-р даваа. Тооно
25 буудалтай. 6, 6 чулуугаар тоглоно. Тоглоомын зорилт бол нөгөө тоглогчийн 6 чулууны анхны байрыг эзлэхийг эрмэлзэх. Тоглоомын бэлтгэх байдал нь 6, 6 чулууг дээд, доод зэргэлдээ 6 буудалд байрлуулна. Цагаан нь эхэлж нүүнэ. Нүүхдээ зураасны дагууд нэг, нэг буудлаар нүүнэ. Хэрэв шулуун зураасны дагууд зэргэлдээ буудалд аль нэгний чулуу байгаад цаадах зэргэлдээ буудал чулуугүй байвал түүнийг давж нүүж болно.
Ажил үйлс гэдэг нь байр сэлгэх бус нүүдэл байдаг, ажил үйлсээ бүтээхийн тулд нарны эртэд амжуулдаг болохыг ухаарахын тулд ардын хөлөгт тоглоом Тооныг сурч, бага насны хүүхэддээ зааж, тоглож байгаарай.
Хөлөгт тоглоом 3-р даваа. Үүд
12 буудалтай, 4, 4 хүүгээр тоглоно. Үүд тоглоход бэлтгэсэн байдал нь 4 цагаан хүүг босгонд, 4 хар хүүг тотгонд өрнө. Тоглох журам бол цагаан нь эхэлнэ. Хүүг зураасны дагууд, зэргэлдээ сул буудалд хаашаа ч нүүж болно. Тоглогчдын зорилт бол, тоглогчдын аль нэг нь нөгөөгийнхөө нэг буюу хэсэг хүүг бусдаас нь таслан, тэдгээрийн нүүвэл зохих бүх талын замыг өөрийн хүүгээр хаахыг эрмэлзэнэ. Ингэж хаасан нь хожино. Хаагдсан нь хаагдаагүй өөр хүүтэй байвч хожигдоно.
Ёс бусыг таниад, олж мэдээд хориглож хаах мэдрэмжийг Үүд тоглоомоос олж аваарай.
Хаалганы дээд талыг тотго, доод талыг босго, ханатай холбогддог талыг хатавч гэдэг. Тотгоны зүүн талд богтос ясыг өлгөж, гарзыг хааж бэлгэддэг.
Гэрээс гарах үедээ босгонд бүдэрвэл, энэ гэрээс гарз гарахгүйн дом болгож, буцаж орж ирээд галдаа аргал нэмээд гардаг.
Гэрт орж ирэхдээ босгонд бүдэрвэл, том олз орж ирэх нь дээ гэж бэлэгшээн хэлж, бүдэрсэн хүний сэтгэлийг баярлуулдаг.
Хатавчаар битгий хар, хулгайч болохын шинж гэж хэлж хүүхдэд сайн хүн болох мөрөөдлийг сэтгэлд нь суулгадаг.
Хөлөгт тоглоом 4-р даваа. Тулга
10 зам, 9 буудалтай. Тулга тоглох журам гэвэл эхлээд цагаан, дараа нь хар чулууг ээлжилж нэг нэгээр хөлгийн 9 буудлын 8 дээр тавьж гүйцнэ.
Нэг өнгийн чулуу цувраа 3 буудалд байрлахыг жиргэсэн гэж нэрлэдэг. Жиргэсэн бол нөгөөгийн жиргээгүй (жиргээгүй чулуу байхгүй бол жиргэсэн) чулууг хөлөг дээрээс авна. Энэ мэт жиргэж тоглосоор байтал тоглогчдын аль нэг нь хожих найдваргүй болж бууж өгөх буюу хоосорч хожигдоно.
Бодол, үг, үйлдлээ нэг шугаманд байрлуулахад хүч үүсдэгийг энэ тоглоом мэдрүүлнэ.
Хөлөгт тоглоом 5-р даваа. Тугал туух
Энэ хөөх тоглоом бол 2 морьтой хүүхэд тугалаа эхтэй нь нийлэлгүй, тугалын билчээрт гаргахыг хичээдэг. Тугал нь буцаж эхтэйгээ нийлчих гээд байдаг бодит байдлыг илэрхийлсэн, амьдрал тэмцлийн утга учиртай тоглоом.
1-р буудал (доод зүүн тал) нь үнээний бэлчээр, 14-р буудал (дээд үзүүр) нь тугалын билчээр болно. 2 ба 3-р буудал нь хоёр морьтой хүүхдийн гараа, 4-р буудал нь тугалын гараа болно. Тоглоход бэлтгэхэд, Үнээг 1-р буудалд, тугалыг 4-р буудалд, хоёр хүүхдийг 2, 3-р буудалд тус тус өрнө. Тоглох журам: 2 хүн тоглодог. Нэг тоглогч нь үнээ болон тугалыг, нөгөө нь хоёр хүүхдийг барьж, зураасны дагууд хааш нь ч нүүж зохих буудлууд дээр тавьж тоглоно. Эхлээд тугалыг нүүнэ. Дараа нь хоёр хүүхдийн аль нэгийг нүүх мэтээр тоглогч хоёр ээлжлэн нүүж тоглоно. Үнээг нүүхгүй. Хоёр хүүхэд барьж тоглосон хүүхэд нь тугалыг эхтэй нь нийлүүлэлгүй тугалыг билчээрт тууж аваачихыг зорино. Тугал болон үнээг барьсан хүүхэд нь тугалаа эхтэй нь нийлүүлэхийг эрмэлзэнэ.
Тугалаа хариулж, ашиг шимт мал сүргээ таних нь амьдралын анхны алхам гэдгийг энэ тоглоомоос мэдэрнэ.
Хөлөгт тоглоом 6-р даваа. Өлзий
23 буудалтай, 7, 7 хүүгээр тоглоно. Өлзий тоглоход бэлтгэсэн өрөг: Хар 6 хүү нь 1,4; 2,3; 3,2; 4,1; 5,2; 6,3; 7,4 буудалд, цагаан 6 хүү нь 1,6; 2,7; 3,8; 4,9; 5,8; 6,7; 7,6 буудалд байрлана. Өлзий тоглогчдын зорилт нь а) тоглогчид өөрийн 7 хүүг нөгөө талын байранд урьтаж аваачих зорилт тавина б) байраас хөдлөөгүй нөгөөгийн хүүг (тэнд нь нүүдэлгүй болгож хаасан) байр эзэлсэн өөрийн хүүгийн тоонд оруулна в) аль ч тал нь эзлэх буудлаасаа өнгөрч нүүж болохгүй. Тоглох журам гэвэл цагаан нь эхэлж нүүнэ. Нүүхдээ давшиж ахих журмаар зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нүүж бууна. Хэрэв өөрийн эсвэл бусдын хүү нэг нэг сул буудал алгасаж байвал тэдгээрийг давж хаашаа ч нүүж болно.
Хийсэн үйлдлээ буцаах боломжгүй байдал, өөрөө хөдлөхгүй бол бусдын эрхшээлд ордог зэрэг мэдрэмж тоглогчидод сууна.
Хөлөгт тоглоом 7-р даваа. Зургаадай
7 буудалт хөлөг дээр 3, 3 хүүгээр тоглодог. Зургаадайн хөлөг дээр 8 янзаар тоглодог.
Зургаадай тоглоход тоглолтын эхний хэсэг, эцсийн хэсэг гэж буй. Эхний хэсэгт хэн эхлэхийгээ шодох, цагаан авсан нь хөлгийн аль нэг буудалд нэг цагаан хүүгээ тавина. Хар хүүг авсан тоглогч нэг хар хүүг хөлөгт тавих мэтээр тоглож гурав, гурван хүүгээ хөлгийн хоосон буудал дээр тавьж дуусахыг Зургаадай тоглох эхний хэсэг гэнэ. Зургаадай тоглох эхний хэсэг нь хаах, идэх, жиргэх янзаар тоглоход ижил байна. Зургаадай тоглох эцсийн хэсэгт тоглогчид ээлжээр өөрийн хүүг зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нүүж тоглодог. Хөлгийн аль буудалд хүү тавих, хаанаас хаашаа нүүх нь тоглох зорилтоос хамаарна.
1. Зургаадай хаах ёс
Тоглогчдын аль нэг нь нөгөөгийн гурван хүүг нүүх нүүдэлгүй болгож хаахыг эрмэлзэж тоглоно.
2. Зургаадай идэх ёс
Хөлгийн захын буудал дээр байгаа хүү нь хөлгийн дундах буудалд байрлах өөр өнгийн хүүгийн дээгүүр шулуухан давж, яг цаад талын сул буудалд буугаад тэрхүү өөр өнгийн хүүг хөлөг дээрээс авахыг зургаадай идэх ёс гэнэ. Тоглогчдын зорилт бол нэг нь нөгөөгийнхөө гурван хүүг идэхийг эрмэлзэнэ.
3. Зургаадай жиргэх ёс
Зургаадай жиргэх ёс 4 янз буй.
а. Зургаадай шулуун жиргэх ёс хөлгийн шулуун зураасны дагуу дах цувраа гурван буудалд нэг өнгийн гурван хүү байрлахыг хэлнэ. Тоглогчдын зорилт бол өөр өөрийн гурван хүүг нөгөөдөхөөс урьтаж шулуун жиргэхийг эрмэлзэнэ
б. Зургаадай бага гурвалжин дээр жиргэх ёс гэж хөлөг дээрх 6 ижил гурвалжны аль нэг гурвалжны гурван орой дээр нэг өнгийн 3 хүү тавихыг хэлнэ.
в. Зургаадай их гурвалжин дээр жиргэх ёс гэж хөлөг дээрх хоёр их гурвалжны аль нэгний гурван орой дээр нэг өнгийн гурван хүү тавихыг хэлнэ.
г. Зургаадай зах жиргэх ёс гэж хөлгийн захын зэргэлдээ гурван буудалд нэг өнгийн гурван хүү тавьж байрлуулах юм.
4. Зургаадай тохируулах ёс
а. Зургаадай нэмж тохируулах ёс. Хөлгийн шулуун зураасны дагууд цувраа гурван буудал дээр байрлуулсан гурван тооны нийлбэр бүхэн өөр хоорондоо тэнцүү байхаар ямар нэг дэс дараалсан долоон тоог хөлгийн 7 буудалд байрлуулахыг хэлнэ.
б. Зургаадай хасаж тохируулах ёс. Хөлгийн шулуун зураасны дагууд цувраа гурван буудлын захын хоёр тооны нийлбэрээс дундах тоог хасахад ялгавар бүхэн нь тэнцүү байхаар дэс дараалсан 7 тоог хөлгийн 7 буудалд байрлуулахыг хэлнэ.
Тэмдэглэл. Энэхүү Зургаадай бол шинэ бүтээл оновчтой саналын асуудал эрхэлсэн улсын комиссоос 1962 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд 3-р байр эзэлсэн тоглоом юм.
Монгол тоглоом 8-р даваа. Долоодой
Эвлүүлэх тоглоом. Долоодойгоор олон янзын дүрсийг танигдахуйц аятайханаар эвлүүлж, оюун ухаанаа нээгдүүлж, эвлүүлэх уран чадварыг эзэмшинэ.
Долоодой бол гурван тэг дөрвөлжин, хоёр гонзгой дөрвөлжин, хоёр шударгуу гурвалжнаас бүрдэнэ. Тэг дөрвөлжин цаас, нимгэн мод хавтгайг дараах байдалтай 7 хэсэгт болгоно.
Долоодойгоор 1000 дүрсийг ч эвлүүлж болох юм. Жишээ: зогсож байгаа хүн, гэр, хултай айраг барьсан хүн
Өөдөс, хаягдлыг эвлүүлж юм хийж чаддаг болгох зэрэг аж амьдрал, эдийн засгийн ба сурган хүмүүжүүлэх ач холбогдолтой тоглоом юм.
Тэмдэглэл. Энэхүү Долоодой бол БНМАУ-ын Гэгээрлийн яам, Монголын урчуудын эвлэлийн холбооноос 1961 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд 3-р байр эзэлсэн.
Дашрамд, Монголын Эв долоо, 1958 онд Баяр гуайн зохиосон Арга билгийн алтан түлхүүр, 4000 жилийн тэртээд Хятадын эрдэмтэн Та-нг зохиосон Жигтэйхэн долоон хавтаг (Тангр), 1940 онд Вьетнамын Чи уан эрдэмтэний Эверето хавтаг, МЭӨ 3-р зууны үед амьдарч байсан, Эртний Грегийн эрдэмтэн, математикч Архимедын зохиосон Стомахион хэмээх 14 дүрстэй эвлүүлдэг тоглоомуудтай танилцаарай.
Үзсэн, үзээгүй бүхнээ 7 дүрсээр эвлүүлэн бүтээж, харуулж ярилцахад илүү ойлгомжтой байдаг мэдрэмж энэ тоглоомыг тоглогч хүмүүнд төрнө.
Есөн даваа тоглоомын богц 9-р даваа. Хөлөг
Бид даам, шатрын хөлгийг 64 нүд (буудал)-тэй гэдэг. Зураасны огтолцолыг буудал гэж үзэх үед 81 буудалтай болдог.
Олбог, Гэр, Бага тугал, Жиргэмэл, Унага, Мөнгөн үүр, Хурга ишиг, Найгал, Энх, Алтан хараацай, Алтан үүр, Цахиур, Хонь ямаа, Энхжаргал, Зэрэгцээ, Зургаа, Дөрвөлжин жиргэ, Тэрэг, Ханхай, Шаа, Их шатран буга, Хянгарцаг, 81-тэй жиргэ, Шатрын бод хүү, Өрөөлтэй морь, Ес, Шатран буга, Байр, Дөчин ес, Хорин тав, Наян нэгтийн буга, Наян нэг, Даам, Шатар зэрэг 30 тоглоомын хөлөг нь энэхүү том хөлөгт багтах тул, тоглоомтойгоо танилцаж мэдээд, хөлгөө тодруулж хүрээ тавиад тоглох боломжтой.
Монгол Үндэстэний оюуны эрдэнийн санг үргэлжлүүлэн уудлахыг хүсэж байгаа хүмүүст зориулагдсан хөлөг.
Тоглосон та үр дүнг олно
Өөртэйгээ тоглож, өөрийгөө шинждэгАмьдралын өдрүүдээ ямар эрдэнэтэй байлгах, хаана байлгахаа тооцоолдог энэ тоглоомыг заавал сураарай!
Амьдралын нэн чухал 9 эрдэнээ тогтоож, байранд нь байлгахад хичээдэг болно.
2-р даваа. Тооно
Ажил үйлс гэдэг нь байр сэлгэх бус нүүдэл байх ёстойг, ажил үйлсээ бүтээхийн тулд өдрийн нартай уралддаг болох,
Ардын хөлөгт тоглоом ТООНО-ыг сурч, бага насны хүүхэддээ зааж өгч тоглож байгаарай.
Ажлаа нарны эртэд амжуулах, аливаа ажил бол байр сэлгэх бус нүүдэл юм гэдгийг энэ тоглоомоор тэд ухаарна.
3-р даваа. Үүд
Болохгүйг олж, хааж хориглохын төлөө тоглоно
- Ёс бусыг таниад хориглох, Үүдээ хаахыг сурна
Хаалганы дээд талыг тотго, доод талыг босго, ханатай холбогддог талыг хатавч гэдэг.
Тотгоны зүүн талд богтос ясыг өлгөж, гарзыг хааж бэлгэддэг.
Гэрээс гарах үедээ босгонд бүдэрвэл, энэ гэрээс гарз гарахгүйн дом болгож, буцаж орж ирээд галдаа аргал нэмээд гардаг.
Гэрт орж ирэхдээ босгонд бүдэрвэл, том олз орж ирэх нь дээ гэж бэлэгшээн хэлж, бүдэрсэн хүний сэтгэлийг баярлуулдаг.
Хатавчаар битгий хар, хулгайч болохын шинж гэж хэлж хүүхдэд сайн хүн болох мөрөөдлийг сэтгэлд нь суулгадаг.
4-р даваа. Тулга
Бодол, үг, үйлдлээ нэг шугаманд байрлуулахад хүч үүсдэг, Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийг нэгэн мөчид бүтээдэг болохыг ТУЛГА тоглоом мэдрүүлнэ.
5. Тугал туух
Тугалаа хариулж амьдралыг танина
- Ашиг шимээр баян мал сүргээ маллах ухаанд суралцаж эхлэх алхам,
6. Өлзий
Буцаж нүүхгүй, байрнаас хөдлөөгүй хүү нь хүнийх болчихдог
Хийсэн үйлдлээ буцаах боломжгүй байдал, өөрөө хөдлөхгүй бол бусдын хоол болдогийг ойлгох,
7. Зургаадай
Хаах, идэх, жиргэх, тохируулахыг багтаасан
Хаах, идэх, жиргэх, тохируулах боломжийг нэг хөлгөөс таних,
8. Долоодой
Үзсэн, үзээгүй бүхнээ эвлүүлэн өрж харуулдаг
Үзсэн, үзээгүй бүхнээ 7 дүрсээр эвлүүлэн бүтээж, харуулж ярилцахад илүү ойлгомжтойг,
9. Хөлөг
Хөлгөө ямар байдалтай харж байгаагаас хамаарч 30 тоглоом тоглох боломжтой
Монгол Үндэстэний оюуны эрдэнийн санг үргэлжлүүлэн уудлахыг хүсэж байгаа хүмүүст зориулагдсан
Есөн давааг давж аргыг олж, амьдралыг бүтээж, хүмүүжлийг хэвшүүлье.
Тоглосон та үр дүнг олно
4 шагайгаар тоглох тоглоомуудтай танилцаарай.
Шагайгаа энэ богцондоо хурааж, тоглоход хялбархан.
ХоостАйлд зочлох өдрийн хөтөлбөртэй танилцах
Монгол тоглоомоо хаана очиж заалгаж, тоглож болох вэ?
Өвөр гүнтийн зусланд байрлах Creative Camp дээр хүрэлцэн ирж, Есөн даваа тоглоомын богцны хөлөгт тоглоомууд болон 4 шагайгаар тоглох тоглоомуудыг заалгаж (хүүхэдтэйгээ ирвэл хүүхдэд хүүхэд заана), цайлах хөтөлбөрийг санал болгоё. Захиалгаа өгөх утас 99861326ХоостАйлд зочлох өдрийн хөтөлбөртэй танилцах
2021 оны 1-р сар
9 даваа тоглоомын богц. хувилбар 2.
9 даваа тоглоомын богц. хувилбар 2.
- Хөлгийн ард Алаг мэлхий
- Үндсэн 9 хөлгийн 3-ийг нь сольсон - олуулаа тоглодог Олон санаа, Паж, Буга тоглоомуудыг оруулсан
Comments