Монгол хүн хувийн ариун цэврийг эрхэмлэдэг тул



Хүний аяга угааж цэвэрлэх цаг хугацаа Монгол хүнд байхгүй


Хувийн аягаа авч явдаг хэвшил, зан заншил хэзээ бий болсон бол?

Хүний хэрэглэсэн аяганд тухайн хүний эрчим үлдсэн тул Хувийн аяганы хэрэглээ, соёл маш чухал.

- Хүүхдээ нялх, балчир цагаас нь модон тагш, модон халбагатай болгож, өөр хүний эрчим энерги (нян бактери)- тэй аяга, халбага бариулдаггүй байжээ

- өөрийн аягаа долоож, цэвэр уут савтай, гамтай хэрэглэхийг эрхэмлэж өөрсдийн зан заншил, өдөр тутмын үйлдлээрээ сургадаг

- хүний аяга угаалгаж цэвэрлүүлдэг ажил гэж байдаггүй, учир нь хүний гарын бохир, шүлс, ходоодны вирусээр бохирлогдсон аяга, таваг, халбагыг цэвэрлэхийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүнээр ч хийлгэхгүй

- хуран цугласан олон түмэн өөр өөрийнхөө аяга тагшинд хүнсэлж, ундаалж, долоож, аяганы хавтаг уутандаа хураадаг нь хэн нэгэнд аяга цэвэрлэх ажил, мөн аягийг цэвэрлэх үеийн элдэв хэрэглээ, цаг хугацаа шаарддаггүй ёс заншил, уламжлал Нүүдэлчин ахуй соёлд байна

- нүүж суухад, 2 тэмээнд гэр сууц, эдлэл хэрэглэл цөм багтдаг арвич хямгач ахуй соёлтой Нүүдэлчин түмэн хүний ухааныг богиносгодог, бэлэнчлэх сэтгэлгээ, өөрийн эрүүл мэнд, эд баялаг, аз  жаргалд эзэн биш болгодог илүү хэдэн ширхэг аяга халбага авч хадгалахгүй байх ухаалаг амьдралыг уламжилжээ

- "хүнийг амьтнаас ялгах нэг хэрэглээ бол Хувийн аяганы ахуй соёл" 

ХоостАйл БийСоёМонголс
2026.10.8


Бусад нийтлэлүүд

- Хувийн аягаа хэрэглэхийн 10 ач тус
- Дэлхийн иргэд Хувийн аяганы соёлын Элчин сайдууд болж эхэллээ


Comments