Аягаа долоохын 10 үр дүн

Монгол хүн аяга тагшаа уут, даалинд хийж бүсэндээ хавчуулж, өвөртөлж авч явдаг талаар олон сонссон.

Drawn by #MongoliaFriend Maria and Ide

Ийнхүү хүүхэд наснаас аав ээжийн бэлдэж, оноож өгсөн модон тагшаар цай хүнс хүртэж, улмаар өрх бүл болж хуримлах цагтаа дархан хүний бурхан ухаанаар бүтээсэн үнэт өмч аягатай болж насан турш хэрэглэн, үр хүүхэддээ өвлүүлдэг байсан даа гэж төсөөлж урамшдаг.

Өөрийн өмч аягаа долоох нь дараах 10 үр дүнтэй.

1. Хоол цай нэмж хүртэхгүй, цадсан гэдгээ илэрхийлдэг биеийн хэлэмж

2. Аяганд наалдсан тос, шөл, сүү, таргийг бүрэн долоож, хүнсний хаягдал гаргахгүй, бүрэн хүртэнэ

3. Аягаа долоосон, долоож байгаа хүний буян хурж, хүнс хоол элбэг байх ерөөл оршино

4. Бактерын эсрэг үйлчлэлтэй шүлсээр цэвэрлэгдсэн аягаа хуурай алчуураар арчиж уут саванлаа хийнэ. Угаах усаа хэмнэж, угаалгын бодис гэх мэт элдэв бараанд мөнгө зарахгүй.

5. Аяга долоож байхад шүлс залгигдаж байгааг анзаараарай. Олон удаа долоох тусам залгиур орчмын олон булчирхай төрөл бүрийн фермент ялгаруулж, хоол боловсруулалт дэмжигдэнэ.

6. Хэл нь онцгой булчин тул долоох дасгал залгиур хоолой, улмаар зүрхний үйл ажиллагаа, эрүүл байдлыг дэмжинэ




Бусад үр дүнг  ХоостАйл БийСоё-ынд зочлож ярилцаж, таниарай.


Хувийн аягатайгаа аялдаг гадаад найзуудтай болсон


Аяганы уут


Дотор нь цагаан наалттай бор өнгийн тааран материалаар, нүүрэн талдаа өлзий хээг гоёлын оёдлоор оёж бүтээсэн.
Үнэ: 8000 төг


Comments