Хөх отог үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Манай гэрт зорин ирж дараах ажил үйлсээс суралцаарай.
- байгаль дэлхийдээ сүү цацлаа өргөх
- сүү цагаан идээ боловсруулж, хярам бэлтгэх, ээзгий ширгээх, тараг бүрэх, хүртэх
- малын эд хэрэглэл, шилбүүр, хазаар ногт, чөдөр, ташууртай танилцана
- мяндас, сур хавтгай, бөөрөнхий сүлжиж уяа бэлтгэнэ
- мод хөрөөдөх, хагалах, аргал түүх, аргал шавна
- гал түлж зуух дээр боорцог хайрах, өдрийн хоол хамтарч бэлтгэж хүртэх
- хувийн аяга, халбагатай байж, аягаа долоосноор 10 ач тусыг таних
- монгол ардын хөлөгт тоглоомуудаас сурах
- 4ш шагайгаар 15 тоглоом тоглох
- зочдын сэтгэгдлийн дэвтэр уншиж, гадаад хүмүүсийн бодол хүсэлтэй танилцана
- аялагчийн сонирхол, хүслээрээ нэгдсэн аялагчдын хэрэглэдэг вэб хуудас, апп-тай танилцана
Хаана
Налайхын наана Хонхор нуур. Хотын төвөөс 28км. Төв замаас 2км.
Бэлтгэл
- ирж очих унаа, автобус Офицероос Х:5 шугам
- дээл, бүс, хагас түрийтэй гутал, цаг агаартаа тааруулж хувцаслах
- хувийн аяга, халбага, аяганы алчуураа авчрах
- гар нүүрийн алчуураа авчрах
Хураамж
аав, ээж нь хүүхдүүдтэйгээ нийлээд 108000 төг.
Малчин айлын гадаах, доторх ажлуудад идэвхитэй оролцсон өрх бүлд өрөм, тараг хишиглэдэг.
Захиалгаа урьдчилан өгнө.
99861326 Бэгзсүрэн
Мессенжер чат: Bee Soy Mongols
ХӨХ ОТОГ
ЭРХЭМ ТА БҮХЭНДЭЭ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ МЭДЭЭЛЛЭЭ ХҮРГЭЖ БАЙНА:
1. ЗАХИАЛГАТ ҮЙЛЧИЛГЭЭ
Хурал чуулган, сургалт семинар
Хурим найр, тэмдэглэлт өдөр
Буяны цайллага
Монгол хоол, зоог
2. ХАМТ ОЛНЫ ӨДРИЙН АЯЛАЛ:
Байгууллага, хамт олны соёлын хөтөлбөр: Баг хамт олны багийн ажиллагаа, ойлголцолын чухал үйл ажиллагаанууд болох амралт, аялал, зугаалга, цасны баяр, ойн баярт зориулсан орчин үеийн багийн тоглоом болон үндэсний өв соёл хослосон хамт олны коллектив хөтөлбөр.
3. “НҮҮДЭЛЧИН” СУРАГЧДЫН АЯЛАЛ:
Монгол ахуй соёлын орчинд нүүдэлчдийн амьдрах ухаан, авъяас чадвараа хөгжүүлэх арга ухаанаас өвлөн суралцаж, монголоороо өсөж хөгжих суурийг бүрэлдүүлэхэд чиглэнэ.
Анги хамт олноороо хүрэлцэн ирж бүтэн өдрийн турш үндэсний болон олон улсын тоглоомноос суралцаж хөгжилтэй, бүтээлчээр утасны хамааралгүй орчинг бүтээнэ.
4. “НҮҮДЭЛЧДИЙН ЖИМЭЭР” жуулчидад зориулсан өв соёлын өдөрлөг:
Үзүүлэн биш бодит мэдрэмж. Нүүдэлчдийн өв соёлыг нэг доор үзэж танилцах, өв соёлын аялал, байгалийн аялал, нутгийн иргэдэд түшиглэсэн аялалын бодит туршлага, мэдрэмжийг хуваалцахаар өв тээгч, малчид, уран бүтээлчид хамтарсан эко системд тулгуурласан хөтөлбөрийг нийлүүлж байна.
5. БАЙГУУЛЛАГЫН СУРГАЛТ ХӨГЖЛИЙН ЦОГЦ ХӨТӨЛБӨР:
Уялдаа холбоо өгөөж багатай мэдээлэл хуулах төдий трэнд давамгайлсан гоёмсог лекцээс татгалзаж байгууллагын хөгжлийн үе шат болон баг хамт олны хөгжил- сэтгэлгээнд нэгэн том үсрэлт- шинэчлэл болохуйц хувь хүний хөгжилрүү чиглэсэн цогц сургалт нэн шаардлагатай байна.
6. ГЭР ТҮРЭЭСИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
Монгол өв соёлоо дээдлэгч эрхэм танд монгол гэртээ ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулах, хурим найр, нэвтрүүлэг бүтээхийг хүсвэл өөрсдийн үйл ажиллагааны онцлогт тохируулан 5- 15 ханатай, уламжлалт болон ёслол хүндэтгэлийн төрөл бүрийн тохижилттой гэрүүдийг санал болгож байна.
тус тус хүргэж байна.
📳ЗАХИАЛГЫН УТАС: 88028241, 99149527, 89811326
#Урьдчилан захиалгаа өгч баталгаажуулна.
📍Байршил: Налайхын Оргил худалдааны төвийн баруун талд, Хонхорын рашаан (хотоос 28км)
Е-майл хаягаа үлдээж дэлгэрэнгүй танилцуулга мэдээлэл аваарай!
#ХөхОтог #ӨөрӨөрАял #ЁслолТөгөлдөр



Comments