Шөлөөр цадаж, төлөөр баяжина


"ҮРИЙГ ХҮМҮНЖҮҮЛЭХ”судраас
- Үхрийн булууны ясны шөл цус төлжүүлдэг. 
- Хонины  ясны шөл ясыг бэхжүүлдэг. 
- Ямааны ясны шөл хорыг гадагшлуулдаг. 
- Тэмээний ясны шөл нарны туяаны  хордлогыг тайлдаг. 
- Адууны ясны шөл шүүрэл булчирхайг тэтгэдэг тус тусын онцлогтой. 
Ахуйдаа зохицуулан хэрэглэнэ буй за.

- Бөөрний үйл ажиллагаа доголдож байгаа үед ямааны булууний яснаас гаргаж авсан шөлөөр шөллөвөл дэмтэй. Гэхдээ энэ нь бүр үрэвсэлт өвчний үед нэмэргүй. Бөөр шохойжоод, доош татаж өвдөхөд энэ шөл тустай.
- Судсан дотор тосон давхарга үүсгэчих гээд байдаг учраас тэмээний ясны шөлийг ихээр хэрэглэдэггүй.
- Адууны яс өөрөө халуун шинж чанартай учраас хүмүний гаднах арьсаар хооллох тэжээл болно. Тиймээс цус төлжинө, ядаргаа тайлна. Эдийн гадаад давхарга бөхжинө, элэг тэтгэгддэг. Хэрэв шөлийг уувал элэгний сульдаа өвчин тайтгардаг. Гэхдээ их хэрэглээд байвал хүмүн цочмог ууртай болчих гээд байдаг талтай учир арвин хэрэглэдэггүй. 
- Цус төлжүүлдэг арвин хэрэглэж болдгоор нь үхрийн булууны яс, яс төлжүүлдэг учраас хонинны ясны шөл уудаг. Амьтны чөмөг өөрөө нэхлэг болоод байгааг ойлгох хэрэгтэй. 
- Адууны булууны толгой хүүхдэд чанаж өгөх зүгээр. Ялангуяа бие нь их сульдаж, олон дараалан өвдсөн хүүхдэд булууны толгой олон дахин хөрөөдөж байгаад сайн чанаад шөлийг өгнө. Энэ нь дархлааг хурдан сайжруулдаг. Мөн хөвж байгаа тосыг авч байгаад биеийг тослох зүгээр. Гол үйлчлэл нь цус төлжүүлэх. Их тамирдах үед хүмүний цус булингартдаг. 
- Цусыг төлжүүлэхэд биеийн дархлаа хурдан сэргэдэг. Цусыг төлжүүлэхийн тулд булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцагийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уух аваас цус төлжүүлэх шөл болно. Цус алдаж тамирдсан, цусны дутагдалд орсон ямар ч хүмүнд эл шөлийг өгч болно. Дархлаа муудаж байгаа гэдэг нь цус булингартсаны тэмдэг. Тиймээс цусыг тэтгэх аваас дархлаа сайжирна.
Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхлэг хэвээр хэрэглэхэд мөн цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгт халуу дүүгтэл үрж хэрэглэнэ. ....

 ***          ***         ***

Үхрийн булууны ясыг бутартал нь ус нэмж буцалгаж байж кальци гаргаж авдаг. Яс нь гарсан булууний яс сийрэг хөнгөн цагаан өнгөтэй хэврэг болдог. Уг кальцтай шөлийг хөлдөөгөөд бага багаар тасалж авч 7 хоног, нэг шаазан аяга 200 граммаар орой унтах даа бүлээсгэж уувал ясны сийрэгжилтийг нөхөн төлжүүлнэ.

***

Ясны шөл бол зүгээр ч нэг “халуун хоол” биш — байгалиас заяасан гэдэсний эмч юм.

Коллаген, желатин болон чухал амин хүчлүүдээр баялаг энэ шөл нь таны биеийг дотроос нь нөхөн сэргээж, гэдэсний ханыг бэхжүүлдэг. Зуун зууны турш уламжлалт анагаах ухаанд ясны шөлийг сэргээн тэнцвэржүүлэгч хүчтэй хүнс гэж үзсээр ирсэн бол орчин үеийн шинжлэх ухаан ч үүнийг баталж байна.

Ясыг олон цаг буцалгах үед кальци, магни, фосфор зэрэг эрдэс бодисууд нь коллаген, глицин, глутамин гэх амин хүчлүүдтэй холилдон гарч ирдэг. Эдгээр бодисууд гэдэсний салст бүрхэвчийг нөхөн сэргээж, хорт бодис болон шингэх ёсгүй тоосонцруудыг цусанд нэвтрэхээс сэргийлдэг. Үүний үр дүнд үрэвслийг бууруулж, тэжээлийн шимийг илүү сайн шингээж, хоол боловсруулах системийг тэнцвэржүүлдэг.

Хэрэв та ясны шөлийг тогтмол хэрэглэвэл гэдэс цанхайх, хүнсний харшил, хоол шингэцийн асуудал зэрэг зовиураа багасгаж чадна. Шөлөнд агуулагдах коллаген нь желатин болон хувирч, гэдэсний ханыг бүрхэн тайвшруулж, гэмтсэн эдийг хурдан нөхөн төлжихөд тусалдаг. Ясны шөл гэдэсний дулааныг сэргээж, дотроос нь тэтгэн эргэн тэнцвэрт байдалд оруулдаг. 

Гэхдээ ашиг тус нь зөвхөн гэдсээр хязгаарлагдахгүй.
Коллаген нь арьсыг гэрэлтсэн болгох, үе мөчийг уян хатан байлгах, үсийг бэхжүүлэхэд тустай бол амин хүчлүүд нь биеийн хоргүйжүүлэх үйл ажиллагааг дэмжиж, дархлааг идэвхжүүлдэг. Өдөрт ердөө нэг аяга ясны шөл уухад л таны энерги, сэтгэл санаа, биеийн эрч хүч мэдэгдэхүйц сайжирна.

Үүнээс бид нэг зүйлийг ойлгож болохоор бна — байгалийн энгийн зүйлс л биеийг жинхэнэ утгаар нь эдгээдэг. 
Эрүүл мэндээ сахин хамгаалах нь заавал төвөгтэй байх албагүй.
Заримдаа хамгийн үр дүнтэй шийдэл бол удаан буцалгасан, шим тэжээлтэй ганц аяга шөл байхад хангалттай. Орчин үеийн хүнс хооллолтод мартагдаад буй тэрхүү энгийн уламжлал — таны биеийг эргүүлэн сэргээж чадна.

Тайвнаар шимж уу. Биеэ дотроос нь амраа.
Таны бие хүнснээсээ өөрөө тэнцвэрээ олох болно. 

📌Эх сурвалж: National Institutes of Health (NIH) / PubMed — “Effects of collagen and amino acids on intestinal barrier integrity and inflammation.” 
https://pubmed.ncbi.nlm.nih.gov/40180691/

#Пүрвээгийн_БАЯРХҮҮ

***

"ХҮҮХЭД ХАНИАД ХҮРСЭН ҮЕД ХӨЦ БУДААТАЙ ШӨЛ ӨГВӨЛ УРХАГГҮЙ ЭДГЭРЭЛТИЙГ ДЭМЖИНЭ" 
Хөц будаа нь УАУ-ы хальст үрийн аймагт багтдаг нь одоо шинжлэх ухааны бүхэл үрийн гэх тодотголтой дүйцэж байна. Хөц будаа нь: 
🔸Сэрүүн хөнгөн чанартай
🔸Бадган шарыг арилгах үйлдэлтэй үүнийг задлавал: 
1. Тамиржуулах
2. Уруу арилгагч хийн үйлдлийг сайжруулах буюу гэдэсний дүүрэнгэ арилгана, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, өтгөний гарцыг нэмэгдүүлнэ. 
3. Цэрийг ховхлох
4. Хүүхдийн ханиадны эхэн болон дунд үед хэрэглэх
5. Астмийг дарж амьсгалыг уужруулах
6. Хоолойд цэр тээглэхийг гаргах 
7. Өөхийг шууруулах зэрэг үйлдэлтэй. 
💌 Зөвөлгөө:
1. Өөрсдөө болон хүүхэд тань ханиад хүрсэн үедээ адууны махтай хөц будаатай хар шөл хийж уугаарай. 
2. Уушги шимжүүлэх зорилгоор ханиад хүрээгүй үедээ үнээний сүүнд хөц будаа чанаад зөгийн балаар амтлаад идэхэд хүүхдийн ханиаднаас сэргийлж уушгийг чийрэгжүүлнэ.
3. Мэдээж бадган буюу өөхийг шууруулах үйлдэлийг ашиглан хөц будаатай янз бүрийн хоолоо хийгээд идчихнэ.
4. Хөц будаагаар бас уушгиа тэтгэх бресс хийж болно /Заавал цагаан будаа байх алба байхгүй болов уу? / Үзэм нь уушгийг шимжүүлэх үйлдэлтэй учир хөц будаандаа үзэмээ хийн цөцгийн тосоороо хутгаад бор сахараар амтлаад идэхэд жин нэмэхгүй бас сайхан дессерт болж чадна 😉
❄️ Өвөл болоод ханиад ихсэж байгаа үед эмийн эмчилгээний хажуугаар хоолоор нь бас эмчилгээгээ явж л байгаарай та нар минь 🙏
#Ардын_уламжлалт_арга
#Авах_гээхийн_ухаан

***

Хар шөлийг бага залуу хүн уухыг хориглодог байв. 

Дулаан цагт залуу хүн хар шөл уух юм бол цус хөөрдөг, хүйтэнд залуу хүн хар шөл уугаад байвал бээрэг даараг болдог гэж үзнэ. Тийм учраас залуу хүнд бол хольцоотой шөл уухыг л зөвлөнө. Хар шөлийг ер залуу гэлтгүй ахмад настай хүн их уувал нүдний хараа мууддаг санж. Тийм учраас хар шөл уугаад үстэй дээл хөдөрч унтах, их гал түлсэн гэрт хар шөл уунгуут яаран унтахыг цээрлэнэ. Дамаа сарлаг үхрийн мах идээд хар шөлийг уувал гарч малын цаагуур наагуур явж хөдөлгөөн хийж сэрүүцэхийг шаарддаг. Хар шөл баахан уугаад л гал хөс их түлсэн гэрт унтаад л, мөн цасан шуурга сөрж алхаад байвал нүдний хараанд халтай. 

Хар шөлийг мэдрэлийн ядаргаа туссан хүнд машид бага багаар эмийн журмаар уулгахад ядаргаа тайлагддаг. Уухаасаа өмнө үнэрийг алсаас авхуулдаг. Ядаргаанд ороод их дордсон хүний гэрт бүхэл мах чанавал хий харгаж унах осолтой. Тийм учраас зэрэгцээ хоёр гэрийн салхин талд нь бариатай гэрт чанаж уурыг нь аажмаар үнэрлүүлэх, мах чанаж буй гэрийн салхины эсрэг талд аваачаад тооноор савсах махны ууранд суулгадаг. Хуучин цагт хатуу чанга дэглэмтэй орон шоронд яваад ядарч ирсэн хүнийг, мөн өвдөж хавдаад их ядарсан хүнийг эхлээд тийн алсаас утдаг байж. Давхар аргалийн утаагаар бас утчихаж байгаа юм. Ингэхдээ нар баруун хойш ташаад илч буурсан үед үйлдвэл зохилтой хэмээжээ. Өглөөн нарнаас илүү үдээс хойших наранд гэж заалттай. Мэдээж жин үдийн нар бол хортой. Их ядруу биетэй хүнд эхлээд тийн алсаас үнэртүүлэх төдий, маргааш нь харин дөнгөж халуун уурыг хий оочлох төдийхнөөр домнодог. Дараа нь харин бага зэрэгхэн балгуулдаг байжээ. 

Гөрөөсний мах чанаж идээд хар шөлийг нь уунгуут бие нь жигтэйхэн болоод тэрнээсээ шалтаглаж өвчин тусдаг хүн ч бий. Зарим нь бүүр баахан эрч хүч орж буй мэт зүйл мэдэгдээд хэд хоногийн ардтаа хөдөлж чадахыг байгаад аажмаар үл ялиг олиг олох нь цөөнгүй. Хар шөл уувал ердөө гурав балгаад л болно. Аяга аягаар нь уугаад байвал алсдаа зүрх судасны өвчтэй болж аажмаар даралт хөдөлдөг болно. Гурил будаа ховор цаг үед Монголчууд хар шөлөө л уухаас өөр яалтай. Харин хөдөлж биеэ халааж ууснаа тараадаг байжээ. Гурил будаагүй үед хар шөлөнд халтар арвай, хөх тарианы гурил багашаархан хийгээд буцалгаж орхивол хор нь гарчихдаг юм аа гэлцэж байдаг сан. Ерөнхий ойлголтоор бол хар шөл их уугаад байвал ямар ч хүний цусны эргэлтэнд тодорхой хүч өгч нөлөөлдөг юм сан уу. Тийм учраас буцалмал халуун цустай хүүхэд залуучууд хар шөл даамай их уувал зохимжгүй, бүр хор болж зүрх судсанд өөрчлөлт ордог юм болов уу. Хар шөл уусан болгон гэм цохино ч гэж юу байхав. Гэхдээ л зарим хүнд таарч тохирохгүй тал бий тул уухдаа болгоомжлох хэрэгтэй. Уусан бол хөдөлж хөлсөө гаргавал их сайн. Манай хөгшин ээж хар шөл уусан л бол хөлсөө жаахан сэврээж байгаад гараад алхчихдаг байв. Тэгээд хэсэг зуур үүгээр түүгээр аргал түлээ хормойлж асгаад жаал зугаа хөдөлсний дараа орж ирээд жаахан хажуулчихна. Хар шөл уулгаад унтаж амрах гэвэл тачигнадаг байлаа. 
- Толгойд чинь цус хөөрнө, хөлсөө дарчхаад юм давхарлаж өмсөөд гадаа гар, мал эргүүл гэх мэт. Эрлийн хижээл хүн ирвэл, түүнийг ялимгүй аяншиж явааг анзаарсан бол яг мордохын өмнөхөн аяга хар шөл хийж өгнө. Цаад хүн нь андана гэж үгүй, хар шөлөө хүртээд махыг нь идчихээд нэгэнтээ тамхи нэрээд л яаран мордоод шогшчихно. Монголчууд бидний идээ ундааны дэг соёл гэдэг гүн гүнзгий утга агуулгатай билээ. 

Хумбагарын Батмэнд. 2025. 12. 10.

***
Эх: Авиан Баатархуяг

 хар шөл гэдэг шимт махаар хийсэн, давснаас өөр хольцгүй шөл юм. Хар гэдэг нь ямар ч хольцгүй л гэсэн үг. Харин өөр хийц нэмбэл сайхан шөлтэй хоол л болно. Монголчууд голдуу шөлтэй хоол иддэг. Харин хар шөлийг тун ховор голдуу эмчилгээний, тэнхрүүлэх зорилгоор уудаг.


Би одоо ч хар шөл уудаггүй л юм, ялангуяа битүүг бол бүр амсахгүй л яваад байгаа... 

Мах чанасан шөлөнд жаахан сонгино, төмс, ногоо хийчихэд л хар шөл биш болчихно. Голдуу л гоймон хийгээд сорчихдог доо!

Залууд хар шөл уух гэхээр настайчуул "50 гараад юугаар тэнхрэх юм!?" гээд огт уулгадаггүй байж билээ. Мягмар заан хөлөө бэртээчихээд "Хар шөл уух уу?" гэхэд бас ингэж хэлж байсан гэж хүргэн нь ярьсан. Хар шөл амттай ч хоол биш, ер нь эмчилгээний тэнхрүүлэх эм... Бүр хагалгааны дараа "0" шөл гэж давс ч үгүй амсуулахад хүн тэнхэрдэг тийм л тан! Амьдрал адармаатай, хүндхэн үе тохиовол аяга хар шөл оочоод тэнхэрдэг байхад тустай л гэж бодож ингэж нөөж байгаа хэрэг шүү дээ!

Хүүхдүүдээ дан шөл уухгүй гэхээр нь уулгадаггүй. Эрүүл хүнд ч тустай хоол биш л дээ, их хүчтэй нөлөөтэй. Ер нь залуу хүмүүс ийм үг сонсож байхад гэмгүй, алсдаа тустай...

***

Цэрэгт 3 жил хар шөл хийлгэж уусан хал цэрэг халагдахдаа бие тэнхэл муудсан гэж дуулсан.  Ийм л байж л дээ.

Сонин бичвэр байна Энэ дууё  хүү хэн хүн анзаарууштай юм бичдэгт нь баярлаж суудаг даа.

    Манай Цээлд  амаржсан хүнд ялангуяа тулгур(анх амаржиж буй эх)эхэд шөл, давс,сүүтэй цай,өөх идүүлбэл насан турш оёгтой болно хэмээх заншил байсан юм  
  Мэдэх абугай нар олон буй байх аа
 МУИС-ийн багш Жигмиддоржийг оюутан байхад нь түүний авга аав өвгөн лам байдгийг сонсоод за чи өвгөөсөө амаржсан хүнд ямар хоол цээртэйг асууж бичээд ир гэхэд ёсоор болгосон бөгөөд түүнд миний дээр. бичсэний заримыг  дурдсан байлаа

Хэвийн амаржсан эхэд сүү, өөх,давс, цай өгвөл оёгтой болдог гэж үздэг болохоор давсгүи хярам(хямар гэж ч ярьдаг) давсгүй усанд таглаагүй тогоонд сайн чанасан хонины мах идүүлж өдөр унтуулахгүй, хэвтэхгүй, 2 араг -аа түшиж 3 хоног болгодог байсан юм


Бага байхад аав ээж маана аян замд гарахдаа битүү хоол иддэггүй гэдэгсэн Харин шөл иддэг байж билээ







Comments