Сонгинохайрхан уулнаас буух үедээ БийСоё бид Лоовуузан малгайгаар гангарсан нь |
Энэ нь эрүүл, идэвхитэй амьдралын нэг чухал хэсэг гэж үзэж 7, 14 хоног тутамд Улаанбаатар хотынхоо эргэн тойрны 4 ууландаа алхах ажлаа 2020 ондоо үргэлжлүүлж байгаа.
Ууланд гараад Халуун элгэн нутаг, Хүмүүн заяаны өлгий дууг дуулдаг боллоо.
Бидэнтэй харилцаж, эчнээ танилцаж байгаад аль ууланд хэзээ алхахыг мэдэж аваад,
хамтдаа алхаж, сонин сайханыг ярилцаж илүү дотно танилцаж нөхөрлөхийг уръя.
Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Жамцын Бадраагийн шүлэг
Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Цэгмидийн Намсрайжавын ая
1971 онд Төрийн шагнал хүртсэн бүтээл.
1999 онд Зууны Мэдээ сониноос явуулсан санал асуулгаар XX зууны манлай дуу гэж алдаршсан.
Эх орондоо хайртай хүн бүхний зүрх сэтгэлээс уяатай байдаг энэ дуу нь зөвхөн Монголд бус Халимаг, Буриад, Өвөр Монголд дуулагдан, Монгол туургатны сүлд дуу болсон бөгөөд энэ дуунд зориулан хөшөө босгосон.
Халуун элгэн нутаг
шүлэг Ж.Бадраа хөгжим Ц.НамсрайжавЭлэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь
Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчилхад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ
Сэрүүн салхи сэвсүүлсэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь
Хүмүүн заяаны өлгий
шүлэг Д.Сосорбарам хөгжим С.ЭнхтайванУртын дууны тансаг аялгуу
Талаан дүүрээд л шуранхайлна
Ухаант ээжүүдийн амгалан харц
Танхилхан үрсээ аргадаастай яа
Аргалын утаандаа ариусдаг
Хулангийн сүүтэй говь мину
Адууны хиймориор хөглөгддөг
Хуурын цэнхэр хангай мину
Ажнай хүлгийн омголон төвөргөөн
Уудам хөндийг доргиулна
Ачлалт аавуудын эрэмгий зан
Ухааны минь чагтагыг бөхөлнө
Номин зэрэглээ нь тунаран
Тахийн унага үүрссэн говь мину
Бугын урамдаандаа уясдаг
Буян нь дэлгэрүүн хангай мину
Дээлтэйгээ давхисан миний их өвгөд
Дэргэдээ морио цулбуурдаж
Дэрэндээ сэлэмтэй давхийхдээ
Дэлхийгээ бодол дотроо гэр шигээ ачаалж
Алган дотроо хөөрөг шигээ эргүүлж
Эх монгол хэлээрээ амар амгаланг эрж давхисан юм
Дээлтэйгээ мандсан миний их өвгөд
Дэргэдээ морио аргамжиж
Дэрэндээ номтой дуг хийхдээ
Дэлхийгээ бодол дотроо гэр шиг ээ барьж
Алган дотроо аяга шигээ хорголж
Элэг монгол cуугаараа энх амгаланд золгуулж мандсан юм аа
Ихэс дээдсийн гэгээн үйлс
Ундаршгүй домгийг нь хорвоо биширнэ
Эцэг өвгөдийн минь мөнхийн тавилан
Дэлхийн дээвэрт аагирхана
Зүрх сэтгэл омогшуулан
Зүйдэлгүй тэнгэрийн дор мөнхөрнө
Хүлгийн туурайн доор энхэжсэн
Хүмүүн заяаны өлгий мину
Баянзүрх хайрхан
2020.1.2Чингэлтэй хайрхан
2020.02.02
Энэ ууланд алхах замд байрлуулсан ан амьтны тухай мэдээлэл монгол, англи хэл дээр бичигдсэн нь гадаад хүмүүстэй алхахад сайхан байдаг. Франц залуу Адриан бидэнтэй хамт алхсан.
Алхалтын замд байрлуулсан Домог үлгэрүүдийг унших сайхан байдаг. Үүнийг англиар орчуулахад анхаарцгаая.
Алтан тэвшийн хөндийн домог - Улаанбаатар хотын төв байгаа газар орон |
Алтан тэвшийн хөндий - Домог үлгэр |
Алтан тэвшийн хөндий - Улаанбаатар хотын төвийн нутаг дэвсгэр |
Чингэлтэй уулын алхах замын эхэнд байрлуулсан анхааруулга |
Чингэлтэй уулын домог |
Чингэлтэй уулын домог |
Сонгинохайрхан уул
2020.2.9
Франц залуу Baptiste бидэнтэй нэгдэж алхлаа.
Энэ ууланд сүүний шимийн архи өргөдөг гэж өмнө нь сонссон учраас Монгол архи авч очсон. Мөн энэ уулын савдаг нь газарт нь байдаг болохоор тэнгэр рүү архиа өргөдөггүй, харин газар руу даялж цацаж өргөдөг юм байна.
Савдаг нь бурхан, хүн биш учраас мөргөдөггүй, зөвхөн толгой гудайлгаж хүндэлдэг гэнэ.
Бидэнтэй харилцаж, эчнээ танилцаж байгаад аль ууланд хэзээ алхахыг мэдэж аваад, хамтдаа алхаж, сонин сайханыг ярилцаж илүү дотно танилцаж нөхөрлөхийг уръя
Лавлах утас 99861326 Бэгзсүрэн
Comments