Шагайг таах
Атгасан тоог таах
Тоглогч 4 шагайгаа авч, 2 гарыг нурууны ард гаргаад, шагайнаас 1-4ш атгана. Гар хоосон байж болдоггүй.
Тоглогч шагай атгасан гарыг биеийн урд гаргаж, нэг хүнээр таалгана. Тааж байгаа хүний хэлсэн тоо, атгасан шагайны тоо таарсан бол таасан хүнд 1 оноо өгнө, таараагүй бол шагай атгасан хүнд 1 оноо өгнө.
Тоглогч гарыг нурууны ард гаргаж, дахин шагай атгаж, биеийн урд гаргаж, дараагийн хүнээр таалгана.
Малыг таах
Тоглогч бүр 1 шагайг гарын алгаар хааж, ямар нэг буултыг сонгоод гарын алгаар хагас, бүтэн хааж бусад тоглогчдоор ямар малын буулт байгааг таалгана.
Атгасан гарыг таах
Хоёр гарыг биеийн ард нууж, 1 шагайг гартаа атгаж, 2 гарыг биеийн урд зөрүүлж барьж, аль гартаа шагайг нуусаныг таалгах
Морь уралдах
Тоглогчид 4 шагайг ээлжээр орхино.
Өөрийн орхисон шагайны морь буултын тоог өөрийн морины давхилтын зай (км) гэж нэмж цээжилнэ.
Хамгийн хол зайд морио хурдлуулсан хүнийг ажилтай, азтай гэж билэгшээнэ.
Шагай авах
Нэг нэгээр авах.
4 шагайг эгнүүлж тавиад, эхний шагайг авч дээш шидээд бууж ирэхээс нь өмнө 2 дах шагайг атгаж, мөн бууж ирэх шагайг тосч авна.
Одоо гарт 2 шагайтай болсон. Нэг шагайг нь дээш шидээд бууж ирэхээс нь өмнө 3 дах шагайг нэмж атгаж, мөн бууж ирэх шагайг тосч авна.
Одоо гарт 3 шагайтай болсон. Нэг шагайг нь дээш шидээд бууж ирэхээс нь өмнө 4 дэх шагайг нэмж атгаж, мөн бууж ирэх шагайг тосч авна.
Ингээд гарт 4 шагайтай болно.
Хамж авах
3 шагайг цувуулж өрнө. 1 шагайг дээш шидээд, цуваа 3 шагайг бүгдийг хамж атгаад, бууж ирэх шагайг тосч авна.
Товшиж авах
3 шагайг энд тэнд тавина. 1 шагайг дээш шидээд, 3 шагайгаа 1,1-ээр нь товшиж аваад, бууж ирэх шагайг тосч авна.
Дөрвөн бэрх
4 шагайгаа орхиод дараах буултанд тохирох оноог цуглуулна.
4 ижил буулт 4 оноо;
2,2-оороо ижил буулт 2 оноо;
4 бэрх 8 оноо
Лан цэн бодох
4 шагайгаа орхиод дараах буултанд тохирох оноог цуглуулна.
тэмээ 50 лан,
морь 40 лан,
хонь 30 лан,
ямаа 20 лан
- бөгцөг няслах (чигчий хуруугаар няслана)
- төгс хаях (морь +5, тэмээ -5)
- бөх барилдуулах
- та нэмнэ (ямаа, тэмээ +1, морь -1)
Андгайцах
Гарын алган дээр тавьсан шагайг дээш шидэж, шагайг гарын ар дээр буулгаад, түүнийгээ дээш шидэж шүүрч авах.
1ш шагайгаар, 2ш шагайгаар гэх мэт 4 шагайгаар андгайцахаас гадна, баруун, зүүн гараар ээлжлэн тоглоно.
- гарын ар талд цувуулан тавьсан шагайг дээш шидээд бууж ирэхэд нь тоншиж авах
- цагаан тэмээцэх (2 шагайг орхиж, тэмээ буусны тоогоор нийт 20 тэмээнээс хувь хүртэх)
- бөгцөг няслах (5 хуруугаараа ээлжлэн няслаж тоо авна)
- гүү саах
- нэг шагайг нэг гарын алганаас дээш шидэж, шагайг бууж ирэхэд нь нөгөө гараар тосч авах
Зуут хаях
Тоглогч бүр ээлжээр 4 шагайгаа орхиж, тоотой буулт байвал өөрийн тоогоо нэмэгдүүлсээр эхэлж 100 тоонд хүрсэн нь хожно.
1 морь+3 хонь 25 тоо;
1 тэмээ+3 ямаа 15 тоо;
3 морь+1 хонь 75 тоо;
3 тэмээ + 1ямаа 65 тоо;
2 хонь+2ямаа 2 тоо;
4 тэмээ - 90 тоо;
4 морь - 100 тоо
- 4 зүс
- гэр барих
- түгд булаах
- долоон халз харвах, есөн зээр харвах
- шагай тонших
Ижил мал
Тоглогч 4 шагайг орхино. Хэдэн ижил байгааг нь зэрэгцүүлж тавиад, 2 ижил буусан бол 2 оноо, 3 ижил байвал 3 оноо, 4 ижил байвал 4 оноо өгнө. Тоглогч бүр 4 шагайгаа 3 удаа орхиход нийт хэдэн оноо цуглуулснаар нь байр эзлүүлж тоглоно.
эх сурвалж
Ч. Чулуун, Шагайгаар тоглох тоглоом, 1958 он, БНМАУ Гэгээрлийн яамны хэвлэл
Б. Сарантуяа, Монголын цэнгээн наадам: Шагай наадгайн үг, нэр томъёо, 1996 он, Улаанбаатар хот
"Эрхийн чинээ биетэй
Эрхэм дөрвөн нэртэй" тэр юу вэ?
Шагайн тоглоомыг цаг улирал, тэнгэрийн байдлыг харж тоглох эсэхээ шийддэг болохыг аав ээж, эмээ өвөө, ах дүү нараасаа лавлаж асууж мэдээрэй.
Бөртэ үжин хатан өндрөөс доош унагасан шагай ямар малын буултаар буухыг урьдчилан хэлж чаддаг байсан гэдгийг Зөв үү Тав уу подкастаас сонсож байсан.
Шагайг аялал жуулчлалд хэрэглэх
Манайх гэртээ ирсэн гадаадын #айлчин найзууддаа шагайг хэрхэн тайлбарлаж таниулдаг туршлагаас
Эхнэр бид хоёр гадаад улсад #шагайтайүүргэвч аяллаар явахдаа шагай авч явж, очсон айл, зам нийлсэн азтай хүмүүстэйгээ шагайн тоглоомоор тоглодог.
Өвөр гүнтээс замын машинд дайгдаж, хот руу хүргэж ирсэн азтай айлынхандаа 4 шагайтай уутаа бэлэглэдэг.
Comments