2008 онд манайд зочилж, найзалж нөхөрлөж, суралцсан гадаад найзууд
2008 оны 7-р сард
- Америкийн энх тайваны корпус байгууллагын шугамаар Беларус улсад сайн дурын ажил хийгээд нутаг руугаа буцахын өмнө Бээжингийн олимпын наадам үзэх замдаа Монгол улсаар аялж яваа Америк залууг 2008-7-8 өдөр номын сан дээрээ ирүүлж, танилцаж, couchsurfing вэбийг мэдэж аваад, гэртээ түүнийг 2 хонуулж, хууч хөөрсөн байдаг.
- Herbalife компанийн бие даасан гишүүд анхны клубын үйлчилгээг 7 сарын 1, 2-ны өдрүүдэд нээж байсаныг 2012 оны 7-р сард бид мэдэж авсан
- УИХ-ын сонгуулийн дараа хэд хоног Улс орон даяар Онц байдал зарлаж, циркийн хойд талд зогссон хоёр танкны өмнө ажлын залуу Одхүүтэйгээ зургаа авахуулж байсан
Үнэ төлбөргүй ашиглаж болдог Couchsurfing вэбийг хэрэглэн гадаад аялагчидтай харилцаж, гэртээ ирүүлэх боломжийг мэдэж авсан миний амьдралд онцгой, азтай үйл явдал байлаа.
Couchsurfing вэбд бүртгүүлээд, ямар хүмүүс бүртгүүлж хэрэглэж байгааг нь харахад ихэнх нь Монголд ажиллаж амьдарч байгаа гадаад хүмүүс байсан, Монгол хүн энэ вэбийг идэвхитэй хэрэглэх хэрэгтэй гэж бодсон.
Гадаадын аялагч хүнийг Улаанбаатар хотод ирэхэд нь найз нөхөр, танил нь мэт тус дэм болохын зэрэгцээ, Монгол айлтай танилцаж, аялал нь илүү сонирхолтой болно, мөн манай гэрийн хоол хүнсэнд гадаад хүмүүсийн авч өгөх мах, ногоо хэрэгтэй, хүүхдүүдтэй тоглох, ярилцах дуртай гадаад хүмүүс нь эерэг дулаан уур амьсгалыг манай гэрт авчирсан.
Айлчин найзуудаас 4-р зочид Франц залуус Зочдын дэвтэр нээж, эхлүүлсэнийг бид өнөөдрийг хүртэл үргэлжлүүлэн 8 дах дэвтэр хөтлөгдөж байна.
2008 оны 7-12 сард 19 удаа зочид хүлээн авч, 28 айлчин найзуудаа гэртээ ирүүлжээ.
19. #MongoliaFriend Michiel and Rick from Netherlands
18. #MongoliaFriend Chris Adam from Canada
17. #MongoliaFriend Manu and Simon from France
Ману гэдэг энэ залуу цагаан хоолтон байсан. Цүнхнээсээ күс-күс (couscous) будаа гаргаж ирж, шар будаа шиг жижигхэн цагаан өнгөтэй будааг халуун усанд хийгээд 2-3 мин байлгаад иддэг болохыг анх харуулж байсан.
16. #MongoliaFriend Gea and Sebas from Netherlands
Энэ хоёр залуу гэргий бид хоёроос асууж байгаад, Улаан вино гаргаж ирж хамтдаа тулган ууж байсан.
15. #MongoliaFriend Donagh from Ireland
Архитектур мэргэжилтэй, Хойд Ирландын уугуул энэ залуу Москвад хэдэн жил ажиллаад, гэртээ буцахын өмнө аялж байгаагаа ярьж байсан.
14. #MongoliaFriend Cristina and Roger from Catalonia, Spain
Хил хязгааргүй эмч нар (Doctors without Border) байгууллагын шугамаар Дэлхийн улс орнуудад очиж ажиллаж үзсэн эмч залуус Монгол орныг сонирхон аялж ирсэн байсан.
13. #MongoliaFriend Fleur from England
Энэ зохиолч бүсгүй нь couchsurfing системийг хэрэглэн аялж, ном бичсэн. 2009 онд хэвлэгдсэн "On the couch / Tales of couchsurfing a continent" номоо бидэнд шуудангаар илгээсэн.
12. #MongoliaFriend Rosanne from France
Энэ франц бүсгүйг манайд ирэх үед манайх аяллын уутан хөнжил хэрэглэдэггүй, бараг мэддэггүй байсан.
11. #MongoliaFriend Mathieu and Ludovic from Canada
Матю нь couchsurfing системийг идэвхитэй хэрэглэж аялагч байсан ба тухайн системийн итгэлтэй төлөөлөгч nomadic ambassador өргөмжлөлтэй байсанаар надад тус системийн vouch үнэлгээг өгч, city ambassador-д нэр дэвшүүлж, өргөмжлүүлж байсан.
10. #MongoliaFriend Katja and Daniel from Denmark
Энэ хоёр залуус манайхыг гэр барихад туслалцаж, гэрт гал тогооны хэрэглэлээ тавих тавиур, гутлын тавиур хийцгээе гэхэд нь бид зөвшөөрч, хамтдаа хийсэн.
9. #MongoliaFriend Nicole from Germany
Энэ бүсгүй нь манай Зочдын сэтгэгдлийн дэвтэрт юм бичээгүй нь эргэн санахыг хойш татжээ.
8. #MongoliaFriend Anna and Antoine from France
Франц залуус ажил тарангуут надтай хамт манай гэр руу явахаар хүлээж байгаа мөч. Жижигхэн, аяллын нотебуук нь сонин.
7. #MongoliaFriend Nico from France
Энэ франц залуу Ирландад олон жил ажиллаад, Монголд аялж байхдаа манайд ирсэн Давид, Өөдсө нартай хөдөө аялж байхдаа танилцаад, манайд ирж байсан.
6. #MongoliaFriend Jesse and Rotem from Israel
Израйл охидууд хоол хийх бүрэн хэрэгсэл, хувин, шанага, хутга хэрэгслэлтэй аялж байсан.
5. #MongoliaFriend Martina from Switzerland
Энэ бүсгүй БНХАУ-д суралцах тэтгэлэгт (Chinese Government Grant to study in China) шалгарч, суралцахаар явахдаа Транс сибирийн төмөр замыг сонгож, мөн Монгол улсад зогсохоор төлөвлөсөн байсан.
4. #MongoliaFriend David and Aude-so from France
Манайд зочилсон анхны франц залуус, мужаан, оёдолчин мэргэжлээрээ Монгол гэр өөрсдөө хийж, гэрээ Францын хотын номын дэлгүүрийн эзний хашаанд барьж амьдардагаа ярихад бид модон байшингаасаа гарч Гэр барьж амьдарч эхэлсэн түүхтэй.
3. #MongoliaFriend Santos from Portugal
Энэ аялагч залуу 2008 оны 8-р сард 41 настайдаа Монгол орноор аялж байсан. Антарктидын ойролцоо, Шинэ Зеландаас доошоогоо далай дотор халуун рашаан байдаг, рашаанд орж байгаа зургаа бидэнд харуулж байсаныг би санадаг.
2. #MongoliaFriend Chris from Scotland
Энэ оюутан залуу бол couchsurfing системд бүртгүүлж, аялагчидтай харилцаж, гэртээ ирэхийг зөвшөөрч ирүүлсэн анхны зочин байлаа.
1. #MongoliaFriend Andrew from US
2008 оны 7 сарын 8-ны энэ өдөр, миний ажил дээр Америк залуу Андрью ирж уулзаж, бид танилцаж, түүнийг гэртээ би дагуулж очсон байдаг.
Гадаад, дотоодын ХүнНомтой жам ёсны амьдралын
#ХоостАйл хэв маягийн тухай
Host family BeeSoyХоостАйл гээд бидний нэрлээд байгаа нь Гэртээ гадаад, дотоодын жуулчдыг ирүүлдэг мэргэшсэн айл гэсэн утгатай. Жуулчин гэдэг нь бидний ойлгодогоор өөр ертөнц, өөр амьдрал байдгийг үзэж мэдэх хүсэл зорилгоор аялан ирж байгаа хэн бүхэн юм.
Гэртээ жуулчдыг яаж ирүүлдэг талаар, жуулчдыг гэртээ байлгахад юу анхаарах, ямар боломж ач тус тухайн айлд бий болж болохыг 12 жилийн туршлагаасаа ярьж, санал солилцох бид дуртай.
Comments