***
***
Эх сурвалж: Тархины хакер
Эвийн цагаан сүлдний Өргөлийн ерөөл
Мөнх Хөх ТНГР эцэг минь
Өндөр ТНГРтээ эвлэн чуулсан
Уг ИХ гарвалын Дээд ЭСүүд минь
Ураг удмын ӨВӨГдүүд минь
Эвлэх ИХ 40 ясны ИХ ЭСүүд минь
ИХ 13 ясны ДЭЭД ЭСүүд минь
Ерөөлийн 9 Төр ИХ ЭСүүд минь
ТӨР ҮР ЭСийн ИХ ЭСүүд минь
Түмэн олны ДЭЭД ЭСүүд минь
Эрхэт ТНГРийн ЭЗдүүд минь
Хан ТНГРийн ХААДууд минь
Хүчит ТНГРийн БААТАРууд минь
Ижий олон ТНГРүүд минь
ЭВийн ТНГРийн Элч нар минь
Аливаа бүхнийг бүтээгч АТАА 5 ТНГРүүд минь
ОРны сайхан ТНГРүүд минь
ОРОН ГАЗАРын ЭЗЭДүүд минь
Уул овооны ЭЗЭДүүд минь
Ургамал моддын ДЭЭД ЭСүүд минь
ХӨХ лусын ХҮЧТЭНгүүд минь
ХАР лусын ХААДууд минь
Лус 8 аймгийн ЭЗЭДүүд минь
ХӨХ тамгат ҮР ЭС эвлэлдэн нэгдэж
ХӨХ МОНГОЛоо сэргээн мандуулах
ЦАГийн ТНГРийг урин дуудаж
ЭВийн дор ХҮЧ буулган
Түмэн ЭЭЖийн ЕРӨӨЛөөр
Түмэн ЭХийн ӨР сэтхэлээр
Түмэн АРДын ҮЙЛийн дэмээр
Түмнийн ЭВийг дэлгэн түвшитгэн
Тэнгэр газар ЭЕтэлдэж
ЭВийн цагаан сүлдээ үүтгэн
ЭВийн эрчлийг дэлгэн
ИХ үйлийг нь ТНГРт таниулан
___ өөрийн нэр алдарыг хэлнэ ___
Шимтэй малын шингэн сүүгээ
Дээжлэн өргөж байна
Таалан болгооно уу
Эвийн цагаан сүлд минь
Энхийн цагаан сүлд минь
Түмний цагаан сүлд минь
Төгөлдөр цагаан сүлд минь
ТНГРт танигдаж
ЭТҮГЭНд ивээгдэж
Эв эеийг үүтгэх болтухай
ИХ сууг онох болтухай
ХӨХ МОНГОЛын ҮР ЭС бүр
ХӨХ ҮНЭНий тэнхэл ОНОЖ
ҮР ЭС минь ЭВтэй байх болтухай
ҮР ЭС минь ЭРДЭМтэй байх болтухай
ҮР ЭС минь ТЭНХЭЛтэй байх болтухай
ҮР ЭС минь СУУтай байх болтухай
ҮР ЭС минь ТНГР заяандаа ТЭНСЭН гийх болтухай хэмээн
Эвийн цагаан сүлдэндээ
ҮР ЭСээ даатган залбирч байна
Ураг удамууд эвлэн хүчирхэгжих болтухай
Улс Монгол минь эргэн сэргэн мандах болтухай
Түмэн олонд эвийн эрчил гийх болтухай
Төр улсад минь эвийн эрчил гийх болтухай
ХӨХ МОНГОЛ минь сэргэн мандах болтухай
Хөрст Дэлхийд амар амгалан тогтох болтухай
Эвийн цагаан сүлдэндээ
Ураг удмаа даатган залбирч байна
ЭВийн цагаан сүлдэндээ
Төр улсаа даатган залбирч байна
ЭВийн цагаан сүлдэндээ
Түмэн олныхоо эв эеийг даатган
Шимтэй малын шингэн сүүгээ дээжлэн өргөж байна
Төр улс минь төвшин байх болтухай
Түмэн олон минь эвтэй байх болтухай
Хөх Монгол гүрэн улс минь сэргэн мандаж
Хөрст Дэлхийд амар амгалан тогтох болтухай
Хурай Хурай Хурай
***
Эх сурвалж: Тархины Хакер
ЭР ХҮНИЙ ЕРӨӨЛИЙГ ЭТҮГЭН БӨХИЙЖ ТОСДОГ
Үр хүүхдүүдийнхээ үлгэр дууриал нь болсон
Өрх гэрийнхээ өмөг түшиг нь болсон
Ураг удмынхаа уул нуруу нь болсон
Төр улсынхаа тулах тулгуур нь болсон
Үүдэн хоймрын дундах халуун гал мэт
Хүндэт аавууддаа дуулгах нэгэн учиг байна
Эвийн цагаан сүлдний тахилгын үндсэн нэг том зорилго нь ураг удам бүрийг хүчирхэгжүүлэх. Ураг удмыг хүчирхэг болох үндэсийн үндэс эв. Энэ эвийг аавууд үүтгэх учигтай. Иймд аавуудыг, удмын АХАС-ыг хүчирхэгжүүлэх үйл хэрэг бол Тэнгэр үзэлтнүүдийн хийх ёстой хамгийн том үйл. Хүчирхэг ураг удмууд хүчирхэг ёс зүйг дээдэлж САЙН нэр төрөө, ураг удамдаа өв болгон үлдээхийг чухалчилдаг. Өнөө цагт ийм хүчирхэг ёс зүйн төлөвшилийг өөгшүүлэн дэмжих цагийн тохироо бүрдсэн.
Энэ учгаар “Эвийн цагаан сүлд”-ний тахилгын хамгийн оргил хэсэг нь 99 ааваар ерөөл дэлгэрүүлэх үйл. Энэхүү 99 аав маань эвийн ерөөлөө дэлгэж “Эвийн цагаан сүлд”-эндээ хүндэтгэл үзүүлээд, түүний эрчмийг хуран чуулсан түмэн олондоо хувь хишиг, эрчим дэм болгон түгээнэ.
Улмаар энэхүү ерөөрөө өөрийн үр хүүхэд, ураг удамдаа дэлгэж удмын сэрэхүй, ураг удмынхаа сэргэн мандалтыг түүчээлнэ. Мөн “Эвийн цагаан сүлд”-ний дараагийн тахилга хүртэл түмэн олноо ерөөн үйл хэргийн мөр бүрийг нь тэгшлэн засаж явах учигтай.
Эвийн цагаан ерөөл дэлгэсэн 99 аавыг “Эвийн цагаан сүлд”ний ХИШИГТЭН хэмээн өндөр тэнгэрт мэдүүлж, өргөн түмэндээ зарлан таниулна.
“Эвийн цагаан сүлд”-ний ХИШИГТЭН болох түмэнээ гэсэн халуун өр сэтгэлтэй аавуудын бүртгэл эхэллээ.
Утас: 95262348, 98106064
***
Comments