2022.4.2 Ж.Нямдорж ахын гэрт |
2022 оны хавар бог мал төллөх үеэр
- малчин ах дүүсдээ зорин очиж
- тэднийхээ ажил хөдөлмөрт туслаж ажиллаад,
- мал маллах ухаанд суралцан,
- 45 насандаа ойлгож ухаарч байгаагаа ярьж танилцуулан,
- өөрийн мал хөрөнгөтэй болохыг зорьсон.
Энэ хүсэл зорилгоо танилцуулж, сонирхсон хүмүүстэй харилцаж эхэлсэн.
Ах Д.Найрамдах, дүү Ж.Лувсандоржтойгоо ярилцаж,
Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р багт 1000 гаруй малаа маллан, ашиг шимийг хүртэж, түгээж буй Ж. Нямдорж ахынд очиж, мал ахуйд туслаж, суралцсан,
бүтэн аялал 2022.3.30-4.14 өдөрт боллоо.
Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р багт 1000 гаруй малаа маллан, ашиг шимийг хүртэж, түгээж буй Ж. Нямдорж ахынд очиж, мал ахуйд туслаж, суралцсан,
бүтэн аялал 2022.3.30-4.14 өдөрт боллоо.
Гарчиг
Өвөг дээдсийн өлгий нутаг Будар хайрхан, Бумбат дэрсэнд зочилж,
хамаатан садны олон хүмүүстэй энгэр цээжээ дэлгэн мэнд мэдэж, хуучилж ярилцан танилцаж,
төллөх ямааг хариулж, мал ахуйгаас суралцан,
ганга, дэрсэнд тогтож үлдсэн хогийг цэвэрлэсэн
14 өдөр, аяллын замд 2 өдөр, нийт 16 өдрийн тэмдэглэлээ тандаа дэлгэе.
14 өдөр, аяллын замд 2 өдөр, нийт 16 өдрийн тэмдэглэлээ тандаа дэлгэе.
- Аяллын 1-р өдөр. Улаанбаатар хотоос Баруун-Урт сум орох аяллын замд
- Аяллын 2-р өдөр. Баруун-Урт сумтай танилцаж, Халзан сум руу айлдаа хүрсэн
- Аяллын 3-р өдөр. Мал ахуйтай амьдрал, Өглөөнөөс орой хүртэл юу хийх вэ
- Аяллын 4-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Ном унших дуртай ах дүүс
- Аяллын 5-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба 10 шүдэнзний бодлого
- Аяллын 6-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Таавар тааж үдшийг өнгөрүүлэв
- Аяллын 7-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Өвгөдийн өвлүүлсэн нутаг ус, алтан хууч
- Аяллын 8-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Саахалт айлдаа зочилно
- Аяллын 9-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Арын албыг даах хугацаатай алба
- Аяллын 10-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Үндэсний онол, Төр гэж юу вэ
- Аяллын 11-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Байгалийн агаар, салхи, ус, ургамал
- Аяллын 12-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Малаа маллах уу, малдаа маллуулах уу
- Аяллын 13-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Сум, аймаг, улсын аварга малчин
- Аяллын 14-р өдөр. Мал ахуйтай амьдрал ба Итгэл бишрэл, зан үйл
- Аяллын 15-р өдөр. Мал ахуйтай амьдрал, Аймаг руу буцах, Мялаалга
- Аяллын 16-р өдөр. Баруун-Урт сумаас Улаанбаатар хот орох аяллын замд
Аяллын бэлтгэл
- аяллын үүргэвчээ угааж цэвэрлэж,
- иргэний үнэмлэх, тэмдэглэлийн дэвтэр, өдрийн тэмдэглэлийн дэвтэр, бал,
- ээлжийн ноосон цамц, нимгэн өмдөөс гадна, хувийн ариун цэврээ сахих
- аяга халбага, цагаан хэрэглэл, бусад эд зүйлс, мөн танилцуулж ярилцах
- Есөн даваа тоглоомын богц, Есөн түлхүүр тоглоомууд, очсон айлдаа бэлэглэх
- 10000 алхам ном, Хөх толбот Монгол хүн ном, Оньсого ном, үзгэн балны запас, харандаа зэргээ багтаалаа.
Монгол малгай, юүдэнтэй куртик, богино түрийт арзгар ултай гутал, өвдөг давсан урт ноосон оймсоо аяллын замдаа өмсөхөөр бэлтгэлээ. Очсон айлаасаа дээл асууж өмсөнө гэж бодсон.
Дүү нар маань аян зам, аяллын өлзийг хүсэж, хувийн бэлтгэлээ хангахыг зөвлөж, мөн түгээл (гал тахилгын үнс) өгч, олон зуун эрдэмтэй энэ зүйлийг яаж хэрэглэхийг тайлбарлахад нь бичиж авлаа.
Ноднин хавар, 2021 оны 3-р сард Хэнтий аймгийн Дархан суманд очиж отроор яваа малчин айлын төл малын ажилд 1 сар ажиллаад ирсэн тэмдэглэл, туршлагаа санаж,
биеийн бүтцээ
3 сарын 29-ны 8 цагт хэмжиж,
64кг жин, 22.5% өөх, 56.7% ус, 47кг булчин, 5 биеийн галбир, 1360 ккал, 41 биологийн нас, 2.6 ясны жин, 11+ дотор өөхний түвшин гэсэн тоон хэмжээсүүд тэмдэглэж авсан.
Аяллаас буцаж ирээд, 4 сарын 16нд биеийн бүтцээ хэмжиж, жин яаж өөрчлөгдсөн, бүтэц яаж өөрчлөгдсөн байгаад дүгнэлт хийж үзсэн.
64кг жин, 22.5% өөх, 56.7% ус, 47кг булчин, 5 биеийн галбир, 1360 ккал, 41 биологийн нас, 2.6 ясны жин, 11+ дотор өөхний түвшин гэсэн тоон хэмжээсүүд тэмдэглэж авсан.
Аяллаас буцаж ирээд, 4 сарын 16нд биеийн бүтцээ хэмжиж, жин яаж өөрчлөгдсөн, бүтэц яаж өөрчлөгдсөн байгаад дүгнэлт хийж үзсэн.
#ШагайтайҮүргэвч 2022 аяллын өдрүүд
Шагайтай үүргэвч 2022 аялал. 1-р өдөр
Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум хүртэлх замд
Өглөө цас хялмаалж, газрын өнгийг засаж, тэр өдрийг тэнгэр мялаалаа.
Офицеруудын ордоны автобусны буудлаас Налайх руу автобусаар ирж, Налайхын зүүн талд гартал алхлаа.
Офицеруудын ордоны автобусны буудлаас Налайх руу автобусаар ирж, Налайхын зүүн талд гартал алхлаа.
Зам нийлсэн аялагч №1
Хүрэлтулга
Хүрэлтулга
Налайхын зүүн талаас Төв аймгийн Эрдэнэ сум хүртэл
22-ийн товчоонд дахивар авдаг ажил албатай энэ залуу жил бүрийн хавар 7 хоног аав ээж, ах дүүсдээ очиж, мал төллөх ажилд тусладаг гэнэ. Түүний дараагаар дүү нь 7 хоног ажиллахаар зөрж ирдэг гэсэн.
Монголынхоо нутаг болон гадаадын улсуудаар хийсэн #ШагайтайҮүргэвч 2016, 2018 аяллаа уламжлал болгож, дэлгэрүүлэн ийнхүү аялж байгаагаа хуучиллаа.
10:41 цаг
Эрдэнэ сумын МСҮТ-ийн урд талд Мянганы замын тэмдэглэл бүхий чулуун хөшөөний зургаас энэ замын тухай товч мэдээлэл авлаа.
Төв аймаг Эрдэнэ сум МСҮТ-ийн эсрэг талд |
Зам нийлсэн аялагч №2
Мөнхтогтох ах
Төв аймгийн Эрдэнэ сумын зүүн урд захаас Багануур дүүргийн төв руу эргэдэг замын уулзвар хүртэл
Аяллынхаа тухай, цэргийн инто амбаартай машин, Монголын нууц товчооны аудио ном, Ардын дуу сонсож явахдаа дууг дуулж хоолойн хүрдээ хөгжүүлдэг талаарх Монгол Домч youtube сувгаас сонсож дуулсанаа дамжуулж ярилцлаа.
Зам нийлсэн аялагч №3
Нэрийг асууж чадаагүй
Нэрийг асууж чадаагүй
11:50 цаг
Багануур дүүргээс урагшаа гарахад байдаг 24 цаг үйлчилгээний төвд нутгийн эмэгтэй машинаараа хүргэж өгсөн.
Зам нийлсэн аялагч №4
Баточир, Мягмарпунцаг, Хонгор нар
Баточир, Мягмарпунцаг, Хонгор нар
Багануурын урдаас Хэнтийн Чингэс хотоор дайрч, Сүхбаатарын Мөнххаан сум хүртэл
Үе тэнгийн 25-26 настай эдгээр залуус Төв аймаг Баянжаргалан сум, Завхан аймаг, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумаас цэргийн албанд нийлж, танилцсан төдийгүй, ажил амьдралд нэг нэгнийхээ ажил үйлсэд тусалдаг, оролцдог. Энэ удаад Баяндэлгэр сум руу очиж найзынхаа аав ээжийн мал аж ахуйд 2-3 өдөр тус дэм болохоор зорьж буй нь энэ гэнэ.Өөрсдийнх нь аав шиг хүн зам дээр гар өргөн зогсохыг хараад,
"... Аав минь та
Зуун зуунд тасраагүй амь та
Аав минь та
Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу..." дууг сонсож яваад, хоорондоо ярилцаж, машинаа зогсоож, надтай ярилцаж, машиндаа суулгасан болохыг би мэдэж, гялайлаа.
"... Аав минь та
Зуун зуунд тасраагүй амь та
Аав минь та
Амьдрал тэмцэлд нугараагүй нуруу..." дууг сонсож яваад, хоорондоо ярилцаж, машинаа зогсоож, надтай ярилцаж, машиндаа суулгасан болохыг би мэдэж, гялайлаа.
Монгол банхар нохойгоо өсгөн үржүүлж, амьдрал ахуйдаа хэрэглэхийг зорьдог Бат-Очиртойгоо үг нийлж, зам зуурт таарах нутаг ус, зам харгуйг бие биедээ танилцуулж байгаа мэдээлэлд нь нэмэр болгож, TEDxChinggisCity 2020 үйл явдалд оролцох үеийн аяллын замд сонсож дуулсан түүхэн аялал жуулчлалын мэдээллээс ярьж дуулгаж явсан.
Чингэс хотод ирж, зам дагуух хоолны газарт үдэлж, халуун савтай цайнаас очоод уух хэмжээгээр хэдэн ч удаа авч ууж болдог үйлчилгээтэй газарт орж,
"хол замын жолооч нар гоймон, пүнтүүзтэй хуурга авч иддэг нь удаан шингэцтэй байдагт нь гэсэн"
гэж ярилцан ундаалж, хооллох цагаар би гэрээсээ авч гарсан эхнэрийнхээ хийж бэлтгэж өгсөн боов, чанасан адууны махаас дэлгэн хуваалцаж, цай ус хослуулж аян замын алжаалаа ходоодны алжаал болголоо.
Тамхи татахын хор уршигийг бодохгүйгээр, тамхи татаж сурчихсан гэж бодоод яваа эдгээр залуустаа "тамхи = тамын хий" гэж судар номд анхааруулж, тамд л байдаг хий, амьсгалахад хордож үхэхийн зовлон болдог, чихэр өвсний модыг зажлаж, бор цайгаа ууж явсаар тамхиа хаяж болдогийг Бельги залуугийн туршлагаас мэдсэнээ дуулгалаа. Хүний тавилан нь мэдэх болтугай.
Чингэс хотын урдах Хэрлэнгийн гүүр даваад түр зогсохыг хүсэж, урсгал усан мөрөндөө "түгээл"-ээсээ нэг чимхийг өргөж
"Эрдэмт түгээл Эрдмээ хайрла.
Их төрийн минь сүлд өршөөг" гэж залбиран хөдөлж, 50 км яваад Сүхбаатар аймаг руу салдаг замд орж аяны жолоог нутгийн зүг өргөн, Наран мандах нутаг дуугаа дуулж явж, Мөнххаан суманд ирсэн.
"Эрдэмт түгээл Эрдмээ хайрла.
Их төрийн минь сүлд өршөөг" гэж залбиран хөдөлж, 50 км яваад Сүхбаатар аймаг руу салдаг замд орж аяны жолоог нутгийн зүг өргөн, Наран мандах нутаг дуугаа дуулж явж, Мөнххаан суманд ирсэн.
Энэ сургуулийн жижүүр ангиар нь энэ өдөр Скаутын клуб ажиллаж байна, аймагтаа тэргүүний үйл ажиллагаатай гэнэ. Жижүүр дээрх олон залгуурт утасны цэнэглэгчээ залгаж цэнэглэнгээ, хамаатан багшийгаа асууж, ярилцаж, дуудуулж уулзлаа.
Миний аавын ээж (бид залуу ээж гэж дууддаг байсан)-ийн төрсөн дүүгийн хүүхэд, Мөнххаан сумын ЕБС-д англи хэлний багшаар ажиллаж байгаа Н. Рэгзэдмаагийн өрөөнд орж ярилцлаа.
Англи хэлний багш нарын мэдвэл зохих 50-тын хүрд аргачлал, түүнийг зохиосон Ц.Майдар хэл судлаач, орчуулагч, багштай харилцахыг зөвлөлөө. Тэрээр Англи хэл, Монгол хэлний үйл үгийн бүх боломжит дүрмийн хувирлын хамаарлыг судлаж, хүснэгт, томъёолол, заах арга зүйг боловсруулж, Oxford клубын онлайн болон ганцаарчилсан сургалтаараа энэхүү 50-тын хүрд аргачлалаа зааж сургадаг.
Аян замаа үргэлүүлэхээр төв зам руу алхаж хүрлээ. Эндээс Баруун-Урт сум хүртэл 102км.
сургуулийн хашаан доторх цэцэг, бутны савны загвар нь ямар байна? |
юмандаа эзэн болох юмсан |
машинаар малаа хариулдаг, зам гаргаж давхидаг машинтай хүмүүс зогсоод уншаасай, мэдээсэй |
0.1мм хөрс бүрэлдэн бий болоход 100-1000 жил зарцуулагддаг учир та шинэ зам бүү гаргаарай
Мөнххаан сумын зүүн урд талд төв зам дагууд байрлуулсан энэ маш чухал мэдээллийн самбарын энэ талыг цаанаас ирж байгаа машин хардаггүй, харин нөгөө урсгалын жолоочид бичиг нь уншигддаг болов уу? |
Зам нийлсэн аялагч №5
гэр бүл Мөнхөө, Аззаяа, хүүхэд Тэмүүлэн, Ану
Мөнххаан сумын урдах Замын хяналтын цэгээс урд давааг давж 145 дах км тэмдэгт
Арын суудалд ганцаараа суусан хүүтэй нь сургууль, хичээлийг нь асуухад хөдөө гэр рүүгээ явж байгаа энэ гэр бүл сумын төв дээрх гэртээ орой буцаад ирнэ гэнэ. Хүүд үзгэн балны запас, дүүд нь балын харандаа бэлэглэж, оньсого таалгаж үзлээ. Сумынхаа номын сангийн үйлчилгээний журмыг асууж, гэрээр ном авч, оньсого, зүйр үг хүүхэддээ уншиж өгөхийг залуу гэр бүлд зөвлөөд, 18:14 цагийн үед 145км тэмдэгтэй засмал замаас гарахад нь бууж үлдлээ.
Зам нийлсэн аялагч №6
Цогтоо, Сайхантуяа, Зоригт нар
Мөнххаан сумаас урд давааны урд урууддагаас Баруун-Урт сумын төв талбай хүртэл
Онгон суманд ажиллаж амьдардаг энэ Цогтоо ах Улаанбаатар хотоос машин авч, түүнийгээ дүүгээрээ бариулан Баруун-Урт сумаар дамжин явах гэж байгаатай тааралдлаа.
Гурван дуу өргөж, шинэ машины эздэд талархалаа илэрхийлж, 7:30 цагт аймагт хүрлээ.
Аймгийн Усан спорт сургалтын төвд ирж, хамаатан дүү Б. Доржпаламтайгаа уулзлаа. Энэ төв нь улсын төсвийн хөрөнгөөр баригдсан, аймгийн Биеийн тамир спортын газарт хамаардаг гэж сонслоо. Гаднаас ороход хананд өлгөсөн цаг, хувцсаа өмсөөд гарахдаа өөрийгөө харах толь байрлуулбал зүгээр дээ, байгууллагын удирдлагадаа санал гаргаарай гэж ярилцлаа.
Тэдний гэрт очиж, эхнэрийнхээ бэлтгэж өгсөн боов идээнээс дэлгэж, үзгэн балны запас бэлэглэн, хүүхдүүдтэй нь ярилцаж,
цэцэрлэгийн 5 настай охин нь Монголын хөлөгт тоглоомууд зурсан даавууг харуулж, оёж ирээрэй гэсэн даалгавартай болохыг мэдэж,
Монголын хөлөгт тоглоомоос сурах, тоглоход зориулагдсан Есөн даваа тоглоомын богцоос санаа авч ийм хэрэглэгдэхүүнийг хийж байгаа, өөрийн авч очсон тоглоомын богц дээрээ
хүн өөрөө өөртэйгөө тоглодог Чүү чамай тоглоомыг зааж өгч, цэцэрлэгээс зурж өгсөн тоглоомын хөлгүүдэд 2 засвар хийх хэрэгтэйг зааж үзүүлээд,
2017 оны Нутгийн хүн нэвтрүүлгийг дурсаж яриад, амарлаа.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 2-р өдөр
Баруун-Урт сумтай танилцаж, Халзан сум руу айлдаа хүрсэн
Өглөөний цайгаа заавал ууж, цөс, ходоодоо дэмждэг
5 цагт цагаан гэгээ аль хэдий орж, өдөр шиг л болсон тул босоод, биеэ засаж, гар нүүрээ угаан, хийцтэй сүүтэй цай, ааруул, боов боорцгоос идээд, цүнхээ үлдээж, даавуун уутандаа аяга болон бусад шаардлагатай гэсэн зүйлсээ хийж аваад, өнөөдөр аймагтайгаа танилцах, мөн хэд хэдэн айлуудад очих, нийтийн төв номын сангийнхантай уулзах бодолтой гарлаа.
Бадарч ах, Отгоо эгчтэйгээ очиж золголоо
Эхлээд Бадарч ахын руу ороод гарахаар утас руу нь залгаж, гэрийн хаягийг нь мэдэж аваад алхлаа. Бадарч ахынд очиж, дарс, манай гэрийн нарийн боов бэлэг барьж, аягаа гарган ширээнд тавьж, банштай цай ууж, аялал-ажлынхаа талаар танилцуулж хууч хөөрөлдөж, мөн хаврын эхэн сард 5 ах дүүс аав ээжтэйгээ авахуулсан зургыг Отгонбаяр эгчээр яриулж, хүүхдүүдийн нь ажил үйлстэй танилцлаа.
Бадарч ах маань байшингийнхаа цонхоор хажуу сургуулийн хүүхдүүдийн ирцийг бүртгэдэг юм байна шүү дээ гэж хошигнон хөгжилдлөө. Намайг хүүхэд байхад Отгоо эгч Аймгийнхаа худалдаа үйлчилгээний трестийн талх, нарийн боовны цехийн нарийн боов үйлдвэрлэлд ээлжээр ажилладаг байсаныг дурслаа.
компьютерийн хэвлэх үйлчилгээг дүү нар эрхэлж явуулдагыг мэдлээ, Морины хусуур дээр хээ, билэгдэл хэвлэжээ |
арчилгаатай Алимны мод Дижитал фото төвийн наран ээвэр талд ургажээ |
хувь хүний санаачлага, хандиваар бүтсэн хөшөө бололтой, аймагт хүлээлгэж өгсөн эсэхийг мэдсэнгүй, энэ түүхэн хүнийхээ тухай ихийг мэдэж, хөшөө дурсгалыг засаж сэлбэх цаг иржээ |
хөшөө бүтээлийн нэр, танилцуулгыг байрлуулж сурах юмсан, Энэ хөшөөний нэр хөсөгтөн гэж сонслоо |
Хүүхдүүд, дүү нартаа Эвтэй 4 амьтаны домог үлгэрийг ярьж өгөөрэй |
Авдар дээрээ хөл бөмбөг тоглодог ямар ухаан байна аа? |
сайхан зам, удахгүй хажуудаа мод, ургамалтай, тэгээд явган хүний замтай болох байх даа |
хариуцсан эзэн нь очиж засвар үйлчилгээ хийхээр болсон Өүлэн эх цогцолбор |
Аймагтайгаа танилцлаа
Эндээс гараад Бадарч ахын хүү Баяртөгсийн ажил руу очиж, хэвлэх үйлчилгээтэй нь танилцан, хулс модон дээр 4 хүчтэн, бусад хээ угалз хэвлэсэн морины хусуур бэлгэнд авч,
- үйлчлүүлэгчийн бэлэн болсон захиалгыг өрж байрлуулдаг намхан тавиур хийвэл,
- өрөөнийхөө эд зүйлсийг эмхэлж цэгцлэвэл доор нь дарагдсан хэрэгтэй байж болох зүйл ил болохыг зөвлөж,
Дижитал фото төв орж Болд хүргэнийхээ хамаатануудтай уулзаж, утсаа цэнэглэж, Төв талбай, Баруун гол, Өүлэн эх цогцолбор, Төв номын сан, сурч байсан сургууль (одоо 3-р сургууль болж), амьдарч байсан хашаа зэргээр орлоо.
Аймаг маань цомхон юм аа, хүүхэд байхад хол санагдаж байсан зам өнөөдөр богино, ойрхон санагдлаа.
Аймаг маань цомхон юм аа, хүүхэд байхад хол санагдаж байсан зам өнөөдөр богино, ойрхон санагдлаа.
Явган хүний зам нь бүрэн тавигдаагүй шинэ засмал зам, хэзээ яагаад ямар утгатай боссоныг нь олж унших хаяг мэдээлэлгүй боржин чулуун хөшөөнүүд, засвар үйлчилгээг хариуцан хийдэггүй цэцэрлэгт хүрээлэн байгааг харж аймгийн хүн бүр эзний ёсоор хандаасай, аймаг дотроо машин унаа их харагдаж байна - үүн шигээ унадаг дугуй олон харагдаасай гэж хүслээ.
Нутагтаа сайхан амьдаръя уриатай Сүхбаатарын өнгө сонины 2022.2.10 өдрийн тусгай дугаараас 2021 онд хийсэн хөрөнгө оруулалтын ажлууд, Улсын болон орон нутгийн төсвөөр 2022 онд хийх ажлуудтай танилцлаа. Энэ сонины лавлах утас 90099027, ekhoron21.mn вэбээс тус сонины нийтлэлүүдээс уншиж болно гэжээ.
Цахим орчинд, Монголын номын санчдын цахим бүлэгт харилцаатай байдаг, аймгийн төв номын сангийн гэрээр ном олгохын номын санч Энхтуяатай уулзан Судар эгшиглэн 2021 аяны хүрээнд бүтээгдсэн эмхтгэл ном, номын хавчуургын шилдэг загвараар шалгарсан ямааны арьс, зэс төмрөөр хийсэн гэх мэт номын хавчуургуудаас бэлгэнд авч,
бага ангийн найзууд Түвшинжаргал, Т.Аззаяа нарынхаа ажил сургууль, цэцэрлэг дээр нь очиж, Спортын ордонд тэмцээнтэй байсан номын санч-мэдээллийн ажилтанууд дээр Энхтуяатай хамт очиж цахим үйлчилгээний номын санч-мэдээллийн ажилтануудтай нүүр хагарч, Усан спорт сургалтын төв дээр очиж утсаа цэнэглэх үед
Ж.Нямдорж ахын өргөө |
тэмээн тэрэг, чингэлэг бол Бэгзсүрэн миний хэтийн унаа, гэр болно |
өвлийн улиралд үхрийн хэвтэрийн хөлдүүсийг овоолж амждаг уу |
яагаад морь уралдуулдаг вэ? одоо бол жилд хэдэн ч удаа уралдах гээд байгаа юм |
Малчин айлдаа очлоо
Халзан сумаас малчин ах утасдаж, эхнэр нь аймагт ирээд, одоо буцах гэж байгааг мэдэж хоорондоо утсаар харилцлаа. Ийнхүү би Усан спорт сургалтын төв дээр хүлээж байгаад Ж.Нямдорж ахын эхнэрийг машинтайгаа ирэхээр нь сууж, Паалаагийнхаа гэрээс цүнхээ аваад, мал төллөх ажилд туслаж суралцах айл руугаа давхилаа.
17 цагтай уралдан Халзан сумын 2-р багийн нутаг, Бударын ганга, Бумбатын дэрсэнд өвөлжиж, хаваржиж байгаа, манай гөеө, мөн аавын ээжийн талаас хамаатан садан болох энэ айлдаа сайн яваад ирлээ.
Би аягаа гаргаж цай уугаад, цүнхээ уудалж, авчирсан бэлэг дээлийн хоёр өнгө, манай хийсэн үзэмтэй боов, морины хусуур зэргээ өгч, түгээлээ тайлбарлаж авдар дээр нь тавьлаа.
Эхнэрийн нь дүү Баяраатай танилцан, оройн ажил, ямаанд ишгийг нь тавьж өгч хөхүүлэх, тэжээж байгаа 4 хургыг 250мл сүүгээр угжаад, 2 савыг усаар зайлж цэвэрлээд тавихыг заалгаж,
гэрийн гадуурх тамхины ишийг түүж, хог хийдэг уутанд хийсэн.
Оройн шөлтэй хоол нэг аяга идээд, ирэх өдрүүдэд надад зориулж оройн хоол хийх шаардлагагүй, би оройдоо мах, гурилтай хоол бараг иддэггүй, аарц цагаа, тараг уудагаа хэлээд, мяндас давхарлаж 3-аар сүлжиж,
зөөлөн буйдан орон дээр унтдаггүй, газар гудас дэвсүүлж, өөрийн даавуугаа дэлгэж, айлаасаа хөнжил авч уутандаа хийгээд, зорьсон газраа ирсэн тул сайхан унтаж амарсан.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 3-р өдөр
Мал ахуйтай амьдрал, өглөөнөөс орой хүртэл ямар ажил хийх вэ
Өглөө 6 цагт сэрж босоод, баруун урагш элсэн манхан, дэрсний ард биеэ заслаа.
Өглөөний цайны өмнө айлынхаа хүмүүстэй хамт зөгийн балтай ус ууж,
Өглөөний цайны өмнө айлынхаа хүмүүстэй хамт зөгийн балтай ус ууж,
- сүүтэй цай боов идээд, гарч
- усны тэргэнд төмөр сав, савраар үхрийн баас хийж зөөж,
- ишиг тавьж хөхүүлж, чулуун хашаанд мотоциклиор сундалж ирээд хашаанд хоносон ямаанд ямаа ишиглэсэн эсэхийг харж, буцаж гэртээ ирж,
саванд хийсэн ээзгийтэй ус авч,
- ишиглэх ямаанд мотоциклиор хүргүүлж, хойд худгийн зүгт бэлчээж, услаад байхад араас унах морь авчирч өгсөн.
- өдрийн хоолонд адууны мах (үүц)-тай бууз идэж, дахин ямаандаа мордож, ишиглэх ямааг дагаж, 3 ишиг хүлээж авч, хариуллаа.
- ямаагаа хариулж байхдаа дэрс, худагт хийсч ирсэн байгалийн биш бүхнийг түүж цэвэрлэх,
- орой төллөх ямаагаа гэртээ ойртуулж, хашаанд оруулж,
- ишиглэсэн ямаанд ишгийг тавьж өгч хөхүүлж, буцаагаад хашиж, төллөх ямаагаа хашиж,
- мориныхоо эмээлийг авч, хашаанд оруулж, хазаарыг авч, мориндоо өвс тавьж өгч, энэ өдрийн мал ахуйн ажил дүүрлээ.
- мориныхоо эмээлийг авч, хашаанд оруулж, хазаарыг авч, мориндоо өвс тавьж өгч, энэ өдрийн мал ахуйн ажил дүүрлээ.
ЕБС-ийн сургууль 5 хоног амарч, энэ айлын 11-р ангийн сурагч хүү Билгүүн нь гэртээ амралтаараа аймгийн төвөөс ах Баттөртэйгээ ирж, уулзаж, ярилцлаа. Билгүүн дүүд үзгэн балны цөөн запас болон номын сангаас дурсгасан номын хавчуургаас өгч, ясаар хийсэн Есөн түлхүүр тоглоомыг сонирхож тоглоод буцааж өгөөрэй гээд гардууллаа.
Өнөө цагт Есөн түлхүүр тоглоомыг хүмүүс бараг санахгүй байгааг олж мэдлээ.
Өнөө цагт Есөн түлхүүр тоглоомыг хүмүүс бараг санахгүй байгааг олж мэдлээ.
Би аймаг дээр ирээд бага ангийн андууд Түвшинжаргал, Аззаяа нартай зургаа авахуулсаныг Баттөрийн гэргий нь ангийн бүлгээс үзээд, надтай 1-3 ангид хамт сурч байсанаа дурсаж, ой сайтайгаа харууллаа.
Англи хэл сурахад дэм авч, өдөртөө шинэ үг сурч байхаар ярилцахад, анх манайх гэртээ гадаад хүн ирүүлж эхлэхэд анхны америк залуугаас замын хажуугийн явган хүний явдаг зам руу зааж "what is this?" гэж асуугаад "sidewalk" - хажуу тал алхах гэсэн утгыг ойлгож цээжилж байсанаа дурслаа.
Англи хэлийг сурахдаа Монгол хэлээ сонсож, ярьж сурч байсанаа санаад, үг яриаг радио, нэвтрүүлгээр тогтмол сонсох, мөн Mongol Messenger сониныг уншихад үг цээжлэгдэж, тогтоно.
Англи хэлийг сурахдаа Монгол хэлээ сонсож, ярьж сурч байсанаа санаад, үг яриаг радио, нэвтрүүлгээр тогтмол сонсох, мөн Mongol Messenger сониныг уншихад үг цээжлэгдэж, тогтоно.
Билгүүн дүү өглөө, оройдоо гар дээрээ суниаж, гэдэсний таталт хийж, фитнес явж байхдаа сурсан дасгалуудаа тогтмол хийдэг, зорилготой тууштай юм байна. Өвлийн амралтаараа гэртээ мөн ирж, морь унахаар ирсэн хамаатны дүүтэйгээ хамт дасгал хийж 40 суниадаг болгож байсан гэнэ.
Мөн Нямдорж ахын эрэгтэй дүү нар Батсуурь, Баттөр, яг дээдэх ах нь Байгаль орчны яаманд ажиллаж байхдаа миний ажиллаж байсан Хотын төв номын сан дээр Д.Энэбиш "Амьдрах ухаанд суралцах бичиг" номыг авчирч танилцуулсан Осоржамаа ах болохыг таньж мэдлээ.
Энэ суманд Төвд банхар нохой авчирч тэжээсэн айлууд байдаг, тэр нохой хоточ болдоггүй, хоолоо харамлаж эзнээ урах шахсан тохиолдол байдаг гэж сонслоо.
#ШагайтайҮүргэвч 2018 аяллаар Беларусын Минск хот хүрч, өнөөгийн дайн болоод байгаа Украйн улсын Чернигев хотоор дамжиж аялаж, Украйн айлд очсон зэргээ хуучилсан.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 4-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Ном унших дуртай ах дүүс
Өглөө 6 цагтаа сэрж, биеэ засаад, зөгийн балтай усаа ууж, 4 мяндсаар бөөрөнхий сүлжихийг гэрийн эзэгтэйгээр заалгаж, сурлаа.
Өглөөний цайгаа уугаад,
- ямаанд ишиг тавьж хөхүүлэхэд туслаж, самнах ямааг ялгахыг харж,
- үлдсэн ямааг урд худагт услаж ирээд,
- хөхсөн ямааг ишигтэй нь хашиж, ишгийг үлдээж, ямааг услаад бэлчээв.
Худаг нь мотороор усаа татдаг, усаа онгоцонд хийхээс гадна усны 1 тонн саванд хийж хадгалаад, түүнээсээ услаж болдог, мөн ховоо татаж болдог боловч одоогоор худаг дотор их мөстэй учраас ховоо багтаж орохгүй байна. Худгийн 2 төмөр онгоцтой, нэг богино нь боошгийг ёроолыг нь авч, уртааш нь таллаж, урт болгож залгаж гагнаад, ирмэгт бүдүүн төмөр утас гагнаж бэхэлжээ.
- ямаанд ишиг тавьж хөхүүлэхэд туслаж, самнах ямааг ялгахыг харж,
- үлдсэн ямааг урд худагт услаж ирээд,
- хөхсөн ямааг ишигтэй нь хашиж, ишгийг үлдээж, ямааг услаад бэлчээв.
Худаг нь мотороор усаа татдаг, усаа онгоцонд хийхээс гадна усны 1 тонн саванд хийж хадгалаад, түүнээсээ услаж болдог, мөн ховоо татаж болдог боловч одоогоор худаг дотор их мөстэй учраас ховоо багтаж орохгүй байна. Худгийн 2 төмөр онгоцтой, нэг богино нь боошгийг ёроолыг нь авч, уртааш нь таллаж, урт болгож залгаж гагнаад, ирмэгт бүдүүн төмөр утас гагнаж бэхэлжээ.
Баруун урдаас салхитай өдөр байна, оройдоо тэнгэр онгойсон.
Сумын засаг дарга, тамгын газарт ажилладаг Уранчимэг эгчийн нь нөхөр Бэхбат ах энэ айлд иржээ, хэдүүлээ уулзаж ярилцсан дурсгалын зураг татууллаа.
Намайг ирэхээс 4 хоногийн өмнөөс ямаа ишиглэж эхэлжээ. Эдний ямаа бага насных юм байна. Ямааны нэг эврийн дотор талд ногоон будгаар будаж тэмдэг тавьжээ.
Ишгийг төлийн гэрт оруулж дулаан хонуулдаг, өдөр хашаанд нь байлгаж, атга өвсийг мяндсаар ороож, зүүж өлгөхөд ишиг гоочилж, өвс идэж эхэлдэг гэнэ. Өнөөдөр 4 ишиглэж, 1 ямаа нь ишгээ хөхүүлсэнгүй. Энэ айл ямааг гардаж ишиглүүлдэг мал маллагааны онцлогтой гэнэ.
Ишгийг төлийн гэрт оруулж дулаан хонуулдаг, өдөр хашаанд нь байлгаж, атга өвсийг мяндсаар ороож, зүүж өлгөхөд ишиг гоочилж, өвс идэж эхэлдэг гэнэ. Өнөөдөр 4 ишиглэж, 1 ямаа нь ишгээ хөхүүлсэнгүй. Энэ айл ямааг гардаж ишиглүүлдэг мал маллагааны онцлогтой гэнэ.
Та үүнийг мэдэх үү?
- Хуц, ухна шөнө тавихад хонь, ямаа нь өдөр хургалж, ишиглэдэг гэнэ.
- Гүү унагалах хаврын цагт шагайгаар тогловол унага маажиг болдог.
- Төрсөн хургийг хэд хоногийн дараа өглөө имнэх хэрэгтэй, орой имнэвэл шөнө хүйтэнд чих нь хөлддөг талтай.
Айлын эхнэр нь Халзан сумын хамгийн өндөр хүн байсан аавыгаа дурсаж, хүү Билгүүн нь өндөр биетэй өсгөлүүн байгаа байх, мөн мал ахуйн ажилд нь туслахаар дүү Баяраа ирсэн байгааг танилцууллаа.
Манайх Улаанбаатар хотод Дарь эхд гэртээ баруун ор, баруун талаа гадаад хүмүүст зориулж, тэднийг өөрсдийн гадаад найз гэж адилтгаж, Монгол гэр дотор, гаднах ахуй соёлоо танилцуулан 14 жил болж байгаагаа ярьж хуучлах зуур,
"Монгол орноор жуулчлах зуун зам" номыг бичсэн Шагдар гэдэг хүн нь айлын эхнэрийн аавын ах болохыг олж таньлаа. Би Сүхбаатарын талбай дээр хэдэн жилийн өмнө Шагдарын хүүтэй Эвт дөрөв модон эвлүүлдэг тоглоомоор нь танилцаж байсанаа дурслаа.
Өдөр борцтой шөлтэй хоол идэж, хөлсөө гаргалаа.
Бударын ганга, Бумбатын дэрсний хөрс нь сул шороо ихтэй, дэрс, хазаар өвс, хамхуул, харгана, бударгана олонтой, шүүт хөрс, цөөн хайлаас модтой байна.
Энэ айлын хүү ээжийнхээ төрсөн өдрөөр Цойлогсод номыг бэлэглэж, хүү өөрөө Гүюг хааны тухай түүхэн роман, аав нь түүхэн дурсамж дээр суурилсан Наминчимэд судлаачийн Цагаан бороо роман уншиж дүүргээд, одоо маршал Чойбалсангийн тухай түүхэн роман гэх мэт орой бүхэн 5, 10 нүүр уншдаг хэвшилтэй юм байна. Ах дүү нар нь мөн ном унших дуртай, номыг нэг нэгнийдээ дамжуулан уншдаг гэж ярьсан нь таалагдлаа.
Аймгийн төв номын сангаас гэрээр ном авч уншиж болохыг зөвлөлөө.
Аймгийн төв номын сангаас гэрээр ном авч уншиж болохыг зөвлөлөө.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 5-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба 10 шүдэнзний бодлого
Өглөө 6 цагт босоод, ишигний гэрт байгаа ишгүүдийг босгож, хөдөлгөөд, бээрсэн эсэх, дарагдсан эсэхийг нягталж үзэхийг өчигдөр орой зөвлөсөнийг санаж шалгалаа.
Морио эмээллэж унаад, өөр нэг морио хөтлөөд, 5-6 морьд туугаад, Нямдорж ахтай хамт урд худагт услаад авчрав.
"Ишигтэй ямаанд ишгийг нь гэрээс авч амлуулж, хашаанаас гарган хөхүүлж, буцаагаад эхтэй нь хашаанд хөөж оруулж, эхийг цувуулж гаргаж бэлчээдэг." - ишгийг гардаж хөхүүлэх арга
Ногоо цухуйтал, 20 хоног гардана, тэгээд ихэр ишгийг гардаж (ихэр ишигний нэг нь нөхөөгүй, цадаагүй байх, эхийгээ олохгүй байх тул) хөхүүлнэ, бусдыг буюу сөөнгө ишигтэйг хаалгыг нээгээд гаргахад тэд эхийгээ олоод, эх нь ишгээ олоод хөхүүлдэг.
Морио эмээллэж унаад, өөр нэг морио хөтлөөд, 5-6 морьд туугаад, Нямдорж ахтай хамт урд худагт услаад авчрав.
"Ишигтэй ямаанд ишгийг нь гэрээс авч амлуулж, хашаанаас гарган хөхүүлж, буцаагаад эхтэй нь хашаанд хөөж оруулж, эхийг цувуулж гаргаж бэлчээдэг." - ишгийг гардаж хөхүүлэх арга
Ногоо цухуйтал, 20 хоног гардана, тэгээд ихэр ишгийг гардаж (ихэр ишигний нэг нь нөхөөгүй, цадаагүй байх, эхийгээ олохгүй байх тул) хөхүүлнэ, бусдыг буюу сөөнгө ишигтэйг хаалгыг нээгээд гаргахад тэд эхийгээ олоод, эх нь ишгээ олоод хөхүүлдэг.
Эхийгээ хөхөөгүй ишиг хавчигнаад, майлаад, эх нь ишгээ хайж майлдаг. Ишгээ голсон бол майлдаггүй. Бороо цас, гэнэтийн шуурганаар эх нь ишгээ бодохгүй, амиа яая гээд олон ишиг өлдөж, эхдээ гологдож энддэг. Юм болгон учир утгатай.
Өнөөдөр 1 ямаа ишиглэж - хэвтээд босоод байхлаар нь очиж үзээд, төлийн хөл цухуйсанд бээлийгээ өмсөж байгаад татаж гаргасан.
Бударгана гэж аль ургамал вэ, хүрэнтээд байгаа мөн үү?
Нямдорж ахынх 1998 оны 10-р сард анх энэ нутагт гэр барьж байсан. Будрын ганганд чоно нохойтой, орой болохоор хэцүү нэрт ульдаг байв. Одоо бараг харагдахгүй болсон.
Дэрс, худгийн орчим, хайрханы ганга жалганд тогтож үлдсэн, салхинд идэгдэж хэврэгшсэн ундааны хуванцар сав, гялгар уут, чихэр боовны цаас, нэг хоёр архины шил, пивоны лааз зэргийг олсон цементийн уутанд түүж цуглуулан, энэ байгалийн өгөөж хишгийг хүртэж буй ах дүүсд минь ухаарал хайрлаж, мал ахуйг эрхшээж байгаа Будар хайрхандаа гялайж, залбирч алхдаг боллоо.
Өдрийн хоолонд борцтой шөлтэй хоол. Орой Нямдорж ахын найз дүү, машин засдаг Тогтохын гэр бүлд Есөн даваа тоглоомын богцоо дэлгэж танилцуулж, тэд өөрсдийн борлонгоо самнаад буцаж байгаа тул дуу дуулж баяр хөөр бүтээв.
Нямдорж ах орой 10 шүдэнзний бодлого (3 шүдэнз хөдөлгөөд эрвээхий нөгөө тийшээ харна) бодуулав. Би Есөн түлхүүр ясан тоглоомоо гаргаж морины хүүхдүүдэд үндсэн 2 үйлдэл үзүүлж, эхний 3 цагирагийг гаргаад, буцаагаад оруулж тоглоорой, энэ тоглоомыг хүүхэд хонинд явахдаа авч явж, янз бүрээр оролдож, аргыг олж тоглодог, зааж өгдөггүй гэв.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 6-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Таавар тааж үдшийг өнгөрүүлэв
Бумбатын дэрс - өвөлжөө, эндээс баруун зүгт байгаа төмөртэй овоотой дэнж - зунжаа
Хүүхдийг бага насанд нь бие чадалд нь тохирсон ажлыг тохоох - зориг зүрхийг мохоохгүй байх - ажилд нухлагдаж зүрх нь үхээгүй бол одоо өсвөр насандаа ажлыг сайн хийнэ
Хүүхдийг бага насанд нь бие чадалд нь тохирсон ажлыг тохоох - зориг зүрхийг мохоохгүй байх - ажилд нухлагдаж зүрх нь үхээгүй бол одоо өсвөр насандаа ажлыг сайн хийнэ
Энэ хүртэл миний тэмдэглэлийг уншаад ирсэн тандаа дараах ярилцлагыг сонсохыг уръя
Хүүхдийг хүмүүжүүлэх талаар, хүүхэд ядардаггүй, гэртээ бүгд завгүй байх гэх мэтийг олж сонсож, бодож тунгаацгаая.
Ямаанд ишгийг авахуулахдаа - ЧойА авиаг уянгалуулж, сүүлнээс нь уяж, ишигтэй нь хамт жижиг хашаанд үлдээдэг.
Баяндэлгэрийн улаан ямаа малладаг. Халзангийн цоохор ухна тавьсан - эрээн зүстэй төл гардаг болсон.
VEF 205 радиогийн LW201 суваг дээр Монголын радиог сонсож байна
Эсгийг өнхөрүүлж, тохом, гудасны эсгийг гараар хийж байсан
- хурганы ноосоо хайчлаад савсан ноос
- берзент дээр уртын том ноос дэлгэж, хурганы ноосоо зулж
Өвлийн хөрзөн ирэх намар гэхэд хатна - одоо нойтон, өвөл хөлдүү байхад нь хурааж өрдөг.
Ишгийг эхд таниулж, эхийг дагуулж эсвэл чирээд хашаанаас гаргаж, ишгийг арын 2 хөлнөөс өргөж хашаанаас гарсан эхийг дагуулан хашаанаас жаахан холдуулж, эх нь майлаад эргэж харахаар нь ишгийг тавьж өгдөг.
- берзент дээр уртын том ноос дэлгэж, хурганы ноосоо зулж
Өвлийн хөрзөн ирэх намар гэхэд хатна - одоо нойтон, өвөл хөлдүү байхад нь хурааж өрдөг.
Ишгийг эхд таниулж, эхийг дагуулж эсвэл чирээд хашаанаас гаргаж, ишгийг арын 2 хөлнөөс өргөж хашаанаас гарсан эхийг дагуулан хашаанаас жаахан холдуулж, эх нь майлаад эргэж харахаар нь ишгийг тавьж өгдөг.
Ямааны эвэрт скочдсон тал хөзөртэй эх ямаа + зүүн хөлөнд хөзрийн талыг нь скочдоод таних тэмдэг, ихэр ишигтэй ямааны чихэнд өнгийн ноосон утас тэвнээр хатгаж тогтоож, ишигний хөлөнд ижил өнгийн ноосон утсыг уясан тэмдэг
Өдөр цагаан будаатай хуурга 2 аяга идлээ.
Өдөр цагаан будаатай хуурга 2 аяга идлээ.
Ишигтэй ямаагаа услаж, худгийн орчимд байгаа хуванцар савыг түүж шуудайлаад үлдээв.
Хонины нэхийгээр өвөл худгийн амыг дулаалдаг юм байна.
17:30 цагийн үед сувай ямаагаа Будар хайрханы энгэрт ойртуулаад, төлтэй ямаагаа авчирч, ишгээ хөхүүлж байхад их шороон шуурга эхэлж, тэнгэрийн хаяа харлаад ороод ирсэн. Хөхүүлээгүй эх ямааг жижиг гэрт ишиг руу нь оруулж, хөхүүлсэн ишгийг эхтэй нь хашаанд оруулж амжсан.
1 цаг гаруй дараа шуурга намдаж алсын бараа харагддаг болж, сувай ямааг төв шороон зам (УБ хотоос аймгийн төв дамжихгүй, шууд Халзан, Онгон, Наран явдаг зам) дагуу урагш 1км орчимоос хөөж авчирч, хашсан.
Ноднин Хэнтийн Дархан суманд хонь, ямаа төллөх ажилд туслаж ажиллах үед олж мэдсэнээр,
эм ямааны нас: ишиг-борлон-зусаг-сагал-соёолон-нас гүйцсэн
зусагтаа хээл авч сагалдаа ишиглэвэл сайн, борлондоо хээл авбал үр төл нь төдийгүй эх зусаг өөрөө давжаардаг гэсэн?
Мобикомын сүлжээ барьдаг дугуй тавьсан тэмдэгт цэг дээр миний утас сүлжээ барихгүй байгаа нь утас хуучирсан болохыг харууллаа. Будар хайрханд ямаагаа эргүүлж байхад нэг удаа юнителийн сүлжээ орж ирж, мессеж ирсэнээ гэрийн эздэд ярихад, сүлжээ орж ирж байгаа тэр цэгтээ зогсох хэрэгтэй, хөдөлбөл сүлжээгүй болдог гэнэ.
зусагтаа хээл авч сагалдаа ишиглэвэл сайн, борлондоо хээл авбал үр төл нь төдийгүй эх зусаг өөрөө давжаардаг гэсэн?
Мобикомын сүлжээ барьдаг дугуй тавьсан тэмдэгт цэг дээр миний утас сүлжээ барихгүй байгаа нь утас хуучирсан болохыг харууллаа. Будар хайрханд ямаагаа эргүүлж байхад нэг удаа юнителийн сүлжээ орж ирж, мессеж ирсэнээ гэрийн эздэд ярихад, сүлжээ орж ирж байгаа тэр цэгтээ зогсох хэрэгтэй, хөдөлбөл сүлжээгүй болдог гэнэ.
Шаазгай шагшираад байсан, зочин ирэх хэл дуулгажээ.
Нямдорж ахынд ямаа, мал нь байдаг, мөн хүүхэд нь уралдааны морь унадаг, найз Балдандоржийн Мөнхтулга (сургуульд мужаан ажилтай байсан) гэргий Уугантуяа, хүүхдүүдтэйгээ Аймгийн төвөөс ирж, 4ш мяндсаар чанга сүлжихэд ямар болдогийг харуулж, миний аавын төрсөн дүү Найрамдах ахтай 2011 онд танилцаж, нөхөрлөж байгаагаа хуучиллаа.
Гэргий Уугантуяа нь хурганы арьс элддэг, адууны дэлийг урж, түүдэглэж, томж, гэрийн бүслүүр хийдэг. Өөрийнх нь гэрийн бүслүүр адууны дэлээр хийсэн ба одоо хавар чийг аваад сулардаг гэнэ, тэгэхлээр нь бүслүүрээ чангалж татдаг.
Хонины ноосоор тугалын хүзүүвч, ногт хийдэг - шууд түүдэглээд.
Манай айлын эхнэр нь арьс шүүлдэг гэнэ.
Хонины ноосоор тугалын хүзүүвч, ногт хийдэг - шууд түүдэглээд.
Манай айлын эхнэр нь арьс шүүлдэг гэнэ.
Ая дуугаа өргөж, Шүдэнзний бодлого бодож, Таавар тааж үдэш хөгжилдөв.
- Морь унаж уралдах 2 хүнд нэгэн хэцүү даалгавар өгчээ. Хэн хоцорч ирсэнд нь шагналтай гэнэ. Хоцорч ирэхийн тулд ерөөсөө л давхихгүй явж байтал нэгэн настай хүнтэй тааралдаж, учраа хэлэхэд тэр настан 2-хон үг хэлж зөвлөжээ. Ингээд уралдаан ширүүн болж, шагналаа ч эзэн нь авчээ. Настан буурал ямар 2 үг хэлсэн вэ?
- 10ш модыг зэрэгцүүлж тавиад, дурын 1ш-ийг аваад хажуу тийш 1, 2, 3 гэж тоолоод 3 дах мод дээр тэгнүүлж тавина, энэ үйлдлийг давтан хийсээр бүх модыг тэгнүүлж тавихыг зорино.
- Морь унаж уралдах 2 хүнд нэгэн хэцүү даалгавар өгчээ. Хэн хоцорч ирсэнд нь шагналтай гэнэ. Хоцорч ирэхийн тулд ерөөсөө л давхихгүй явж байтал нэгэн настай хүнтэй тааралдаж, учраа хэлэхэд тэр настан 2-хон үг хэлж зөвлөжээ. Ингээд уралдаан ширүүн болж, шагналаа ч эзэн нь авчээ. Настан буурал ямар 2 үг хэлсэн вэ?
- 10ш модыг зэрэгцүүлж тавиад, дурын 1ш-ийг аваад хажуу тийш 1, 2, 3 гэж тоолоод 3 дах мод дээр тэгнүүлж тавина, энэ үйлдлийг давтан хийсээр бүх модыг тэгнүүлж тавихыг зорино.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 7-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Өвгөдийн өвлүүлсэн нутаг ус, алтан хууч
Энэ өдөр ишигээ эхд нь тавьж хөхүүлж, ямаагаа усалж, ишигтэй ямааны хашааны нөмөр даавууг засаж янзлаад, ишиглэх ямаагаа хариулах ажлаа хийнгээ завсар чөлөөгөөр дараах алтан хуучийг сонсож, нутаг устай танилцлаа.
Өдрийн хоолны цагаар гэрт ирэхэд Цэрэнгомбо ахтай танилцаж, хуучлах боломж гарлаа.
Ж.Нямдорж ахын гэргий Ц.Эрдэнэцэцэгийн ууган ах Ц.Цэрэнгомбо ахын алтан хууч
Миний өвөө Дулмаагийн саарал гэж хурдан хүлэг ба Дамдинжав гуайн адуу хурдтай болсон
Дулмаа өвөө маань Халзан сумын наадмын талбайн зураг, зохион байгуулалтыг гаргаж, асар, сүүдрэвч, бусад байгууламжийг чулуугаар барих ажлыг удирдаж, гар бие оролцож байсаныг дурслаа.
Энэ ах 1996 онд мал эмнэлэг хувьд шилжихэд, эхнэр Гэрлээгийн хамт мал дээрээ гарсан. Хадмын гадаа ирээд, эхнэр авч, 25-26 жил болжээ.
Жамъяншарав ах Улаан худагт нутагладаг байсан. Үхтийн худгийн урд Жамъяншарав ах мод тарьсан түүхтэй, одоо 1 мод сайн ургаж үлдсэн. Үхтийн рашаан ус - амны ус. 25 жил болоход - өнгөрсөн онд их бороо орж, тарьсан модны хойд дэрснээс нь ундарга гарч нарийн гол урсаад, амнаас цүнхээл гараад зун, намаржин үхэр ус уусан
Бороо зурвас ордог боллоо - овоог тахихыг би тахъя - зөвхөн үрээ насны морьд уралдуулъя - унаач хүүхэд болгонд бэлэг өгье - ууц, идээг овоонд тавьж - 100000 төгрөгөөр түрүүлсэн үрээг байлж, хүүхдүүддээ 2-5 байрны үрээг байлахыг даалгаж, жил бүр тахиж байгаарай - ингээд нэлийсэн бороо орсондоо. Сүүлдээ ч овоогоо тахихгүй болсон. Судар нь олдохгүй байгаа.
Овоо тахисан цагаас олон хурдан төрсөн - 60 сая төгрөг үнэ хүрч зарагдаж байсан.
Манай аав мужаан хүн байсан. Дамдинжав гуай ирээд тоононы рам хийлгэсэн. Тунгалагбаатарын аав Дамдинжав нь бригадад сонин түгээдэг байсан. Цэрэнгомбоо чи моринд дуртай хүн - ам цагаан байдас, шар байдас байгаа, дуртайг нь өгье.
Найз минь өгч юм гээд ам цагаан байдас авсан, Манай аавын адуунд хурдан зээрд азарга гарсан. Аав маань саарал сүүг бэлэгшээж, Дамдинжав гуайг бурхан болох цагт, өгсөн гүү нь 3 боллоо - даага, сарваа, тэгээд төмөр аваад пин хийж, будаад, аймагт байгаа хүүд нь хүргэж өгч байсан. Аав маань сумын алдарт уяач болсон. Аав маань надад байдас өгсөн энэ Дамдинжав гэдэг хүний гавъяа гэдэг байв.
Будар хайрхан уул минь манай үхрээс авахаа аваарай, эргүүлж өгөхөө буцааж өгөөрэй
Түмэнцогтын залуу: Төл малаа бүрэн бойжуулаад, газрын өндөр дээр буугаад, гэрийн хаяагаа шуугаад, тарган хонины мах идээд суух ч малчин хүний жаргал даа
Ж.Нямдорж ахын нэг хүсэл мөрөөдөлтэй танилцлаа
Энэ өдөр Тэрбиш гуайн зурхайн зурлагаар ханш нээж байгаа өдөр гэнэ, иймд хурдан морьдоо сужигандаа уяж, унаач хүүхдүүдтэйгээ морио хөлөргөж давхиж,
үдээс хойш сужигныхаа зүүн урд талд арц уугиулан эхэлж, зүүн урдаасаа хот хороогоо нар зөв тойрон галын тахилгын түгээлээ газартаа өргөж, Эрдэмт түгээл Эрдмээ хайрла, Төрийн сүлд өршөө гэж ерөөлөө.
Будар хайрханы рашаан устай ам, яст мэлхий хадтай энгэрт мотоциклиор хүрч, сайн эр 2 морио нуудаг чулуун хөндий, нуугддаг чулуун агуй зэргийг сонирхуулж, цасны ус хайлж урсаж байгаа, зундаа хайлаас мод ногоорч, уулын ус горхи хоржигнож, энэ байгалийн цогцолборт амралт сувиллын 1-2 гэр ажиллуулах хүсэлтэй гэнэ.
Оройн шөлтэй хоолоос идээгүй, нар шингэж ходоодны хаалга хаагдсан, харин бор цай ууж, үхрийн чанасан шийрийг яснаас нь салгаж, хуйх, шөрмөсийг жижиглэж туслав.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 8-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Саахалт айлдаа зочилно
Өнөө өглөө цэлцэгнүүр-стужень, талх, өдөр шөлтэй хоол идлээ.
3 дүүтэй хамт ишгээ тавьж, эвэрт нь хөзөрийн дүрс скочдсон ямаанд хөлөнд нь ижил хөзөр скочдсон ишгийг тавьж өгч, чихэнд утас зүүсэн ихэр ишигтэй эх ямаанд ижил утас уясан ишгийг хөхүүлэхэд амар байсан.
Ишиглэх ямаа (69 эм ямаа, борлон) ялгасаныг өнөөдрөөс хариулж эхэлнэ. Самнасан эр борлон, ямааг, энд байсан хургатай хоньтой хамт хоньчин айл руугаа хүргэж өгөхөөр хүү Билгүүн хөөгөөд явжээ.
Ямаа хариулангаа, гэрээс баруун хойно байгаа Хар толгойн нуурыг анх үзлээ. Энэ нуур захаасаа гэсээд, бод мал ирж ууж эхэлжээ. Шаварлаг, шар устай, нуурын зүүн тал халцгайдуу, хулганын нүх, үлий ихтэй.
Сүү шиг цагаан Сүх шиг номхон байг гэж домнодог.
Уржигдар оройн шуурганаар Бударын ганганд сүргээс хоцорч үлдээд, ишиглэсэн ямаа зүүн хойно хадны завсарт ишгээ нууж, өөрөө ойрхон өвс идэж байгааг би олж хараад, Баяраа дүүтэй хамт мотоцикльтой хамт очиж авчрав.
Мөн хойд дэрсэнд буруу талын чих урдаасаа цуулбар, зөв талын чих бүтэн шаргал ямаа ишигтэйгээ байгаатай тааралдаж, гэрийн эзэгтэй, адуучин Пүрэв нартаа хэлж дуулгалаа.
Ж.Нямдорж ахын танил ах эгч Ганбаяр, Оюунцэцэг нар үдээс хойш ирж, бид танилцлаа.
1972 оны үед Халзан суманд миний өвөө Дулмаа нь засварын ледушк машинтай, ажилсаг, мөн зарчимч хүн байсаныг дурсаж, сумын наадмын талбайг барьж байгуулах ажлын удирдлагад нь ажиллаж байсан гэнэ. Ганбаяр ах цэрэгт явж ирээд, аймгийн баазад даргын жолоочоор 2 жил ажиллаад, аавын дүү Цэрмаа эгчийн нөхөр Даваа ахд ажлаа өгөөд, том тэрэгний жолооч болж байсан зэргээ дурслаа. Мөн Оюунцэцэг эгч Аймгийн НААҮГазарт ажиллаж байснаар миний ээж М.Чимидрагчааг таньдаг гэнэ. Энэ эгч Киргизэд гутлын технологиор суралцаж ирээд НААҮГазарт гутлын цехийг удирдаж ажиллаж байсан гэнэ.
Мөн орой бүгдээрээ 20 цагт дүү Ж.Батсуурь, Ж.Баттөр нарын хотонд очиж, хуушуураар дайлуулж, хуучиллаа.
Онгод тэнгэрийн буултыг бичиж түгээсэн, сонсох боломжийг олгосон Зөв үү Тав уу подкаст, Үндэсний онол сургаалыг систем, бүтэцтэйгээр танилцуулдаг Их Монгол Язгууртан ТББ - тус байгууллагын харъяа Бизнес нэгдлийн зөвлөл дээр 21 аймгийн иргэдийг үнэ төлбөргүй хамруулдаг Төслийн сургалт зохион байгуулдагт суралцахыг зөвлөсөн. Ингэснээр өнөөгийн бэлчээр, мал аж ахуй, хөдөө аж ахуй, малчин, ажил бизнесийн нэгдмэл, хамтын хариуцлагат загварыг олж мэдэх боломжтой.
Батсуурь дүү нутгийнхаа чулуунаас цуглуулсанаа үзүүллээ. Би нутгийн чулуугаа хөдөлгөхгүй байхыг зөвлөсөн.
Батсуурь дүү нутгийнхаа чулуунаас цуглуулсанаа үзүүллээ. Би нутгийн чулуугаа хөдөлгөхгүй байхыг зөвлөсөн.
Дондогийг эхнэр нь аюултай загнадаг байв - нүдийг чинь сохолно доо гэж. Одоо хэдэн жилийн дараа Дондогийн нүд сохорсон гэнэ.
Урд нутгаар хэрээ хурганы хэл сугалж, нүд тоншсон гэнэ. Манай энүүгээр амгалан тайван байна.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 9-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Арын албыг даах хугацаатай алба
Өглөөний цайнаас өмнө ишгээ тавьлаа.
Өглөөний цайнд гэрт чанасан боорцог, сүүтэй будаатай цайгаа уулаа. Цайндаа цагаан тосны хэлтэрхий хийж баяжууллаа. Өдөр адууны махтай цуйван.
Миний эхнэр Соёмбоо малчин ахын жимобайл суурин утас руу ярьж, 2018-9-22 өдрийн Өртөөт марафон тэмцээний шагналыг ирэх 7 хоногоос олгохоор болсоныг надад дуулгалаа. Шагналыг биеэр гардан авах шаардлагатай юм байна.
Морио эмээллэх үед, Нямдорж ах эмээлээ газарт тавихдаа хойд бүүргээр нь тавьдаг, тохомоо тэгшилж, голлуулж тавиарай, мөн эмээллэхээсээ өмнө мориныхоо бартагийг нь арилгаж байгаарай, цулбуурыг зөв талын цагираганд уядаг болохыг анхаарч хийж сурлаа.
Ишиглэсэн ямаагаа услаад, дараа нь ишиглэх ямаагаа услаж, баруун талаар зунжааны энгэрээр алхангаа 2 шуудай төмөр, шилний хагархай түүж, бэлчээрээ цэвэрлэлээ.
Төлийн гэр, ишиглэсэн ямааны хашааны зүүн талд тугалын хашаагаар нэмж хашаа босгож, тэндээ ишиглэх ямаагаа хашиж байхаар боллоо.
Төлийн гэр, ишиглэсэн ямааны хашааны зүүн талд тугалын хашаагаар нэмж хашаа босгож, тэндээ ишиглэх ямаагаа хашиж байхаар боллоо.
Баруун талаар хойшоо гарсан ямаа салхидаж явсаар хойд худгийн тэнд хүрчээ. Ямаагаа эргүүлээд задгай ус руу залаад, идүүлээд явж байтал Ж.Нямдорж ах мотоциклиор адуу хөөж ирээд, чулуун хороо руу аваачихыг хэлж, тэнд очоод хонины морио юүллээ.
Энэ морийг уяж уралдуулж байсан, нилээн омголон байлаа.
Нямдорж ах хазаараас барьж байгаад анх мордоход булгих гэж үзэж байна, би урд бүүрэгнээсээ барьтал, арын бүүрэгнээсээ бариарай гэж хэлэв. Шилбүүрээ Нямдорж ахд өгчихлөө, тэгэхгүй бол энэ морио унахад сурах хэрэгтэй боллоо. Жаахан давхитал эмээл нь хүзүүн дээрээ шахуу гараад ирлээ. Бууж байгаад урд, хойд олмоо суллаж, эмээлээ засаад, олмоо татаж дахиад мордож, энэ мориндоо дасаж эхэлсэн.
Пүрэв дүүгийн ярианаас үг оллоо
"Бэл алдсан хятад шиг""Хүн үг хэлээд байхад хүний үг ойлгохгүй дөл нь эргэсэн юм уу хаашаа юм"
Хоёр борлон ишиглэж, хоёулангийн нь ишгийг татаж гаргалаа.
Өдрийн хоолонд ирэхэд гэрийн эзэн Ж.Нямдорж ах, гэргийн хамт хот руу ажлаар явжээ.
Өчигдөр ярьж байснаар
арын албыг Ганбаяр ах манлайлж, хашаанд үлдээсэн борлонд ишгийг авахуулах, 4 хургийг угжих, гэргий нь гал тогоо, үнээ саахыг хариуцаж, би ямаагаа, Пүрэв дүү адуугаа, Билгүүн дүү 2 дүү нартайгаа уралдааны морио тэжээх, ямааны ажилдаа туслах гээд ажил хуваарилагджээ.
Малчин ах дүүстэйгээ тодорхой хугацаагаар, орчин нөхцөлөө сольж амьдрах хүсэл сонирхол, хэрэгцээг нь асууж мэдэхэд цаг гаргана аа. Өвлийн 1 сар тэд маань хотод ирж, бид өвлийн цагт хонь дагаж үзнэ ээ.
Малчин ах дүүстэйгээ тодорхой хугацаагаар, орчин нөхцөлөө сольж амьдрах хүсэл сонирхол, хэрэгцээг нь асууж мэдэхэд цаг гаргана аа. Өвлийн 1 сар тэд маань хотод ирж, бид өвлийн цагт хонь дагаж үзнэ ээ.
Задгай усанд сарваа шавардчихжээ - наадах Улаан нуур шавартай, цаадах нуур шаваргүй.
Бурхандаа мөргөнгөө Бухаа сургана гэдэг шиг энд ирэхдээ өөх авчирч, хайлах гэж байгаа гэнэ. Аргалын гал, том тогоо бүхэн нь энд байна. Өөхөө хяраад, халуун буцлам ус хийж хутгаад, маргааш базаж аваад, базсан ч гэсэн ус үлдэнэ, шаргааж тосыг ялгаж аваад, шимэлдгээр галаа асаана.
Оройн ажлын дараа Ганбаяр ах бид гурав Билгүүн дүүгээр газарчлуулж, Осоржамаа хүргэн ахынд очиж, адууны махтай, шүүстэй болдог чимхэлттэй буузаар дайлуулангаа,
Хурдан морь, наадмыг аав ээж, өвөг дээдсийнхээ амьдрал, өөрсдийнхөө хүүхэд насны дурсамжийг хуучилж байгааг сонсож, сонор мялаалаа.
Ганбаяр ахын эхнэрийн аав нь Халзан сумаас анхны Улсын алдарт уяач цол хүртэж, хоёрдугаарт энэ цолыг авсан хүн бол Осоржамаа ахын аав нь байсаныг дуулж мэдлээ.
Ганбаяр ахын аав, манай хүргэн Болдын аав Дүүрэнбилэгийн аав нар ах дүүс гэнэ.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 10-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Үндэсний онол, Төр гэж юу вэ
Үүрээр 4 цагийн үед нуруу өвдөж, хөдлөхөд хөндүүртэй байгааг мэдэрч, өглөө 6 цагтаа босоод удаавтар алхаж биеэ засаж ирээд, өвдөг дээрээ урагш сунаж хэвтэх, дөрвөн хөллөж алхах дасгалаа санаж хийж, сүүлд эмээлээ тохоод морио унаад явтал нуруу өвдөлтгүй боллоо.
Морь унахад яс, булчин шөрмөс, үе холбоос байх ёстой байрандаа ордог бололтой
Өглөө боорцог, сүүтэй цай, өдрийн хоол адууны махтай бууз
Монголын радиогийн өглөөний нэвтрүүлгээр шүдний эрүүл байдал, шүдээ бүрэн бүтэн байлгах талаар ярьж мэдээлэл түгээж байна:
Халуун хоол, цай иддэггүй - шүдэнд муу, пааланг халуун, мөн хүйтэн хоол, ундаа ус гэмтээдэг гэнэ
энэ үгийг радиогоос сонсоод Баяндэлгэр сумын өндөр настан 80 гаруй настай, Монголын 22 хүүхэдтэй айлын энэ охины шүд бүрэн бүтэн гэж Пүрэв дүү хуучиллаа.
Ноднин азарга адуунаас 1 шуудай дэл гарч байсан. Баяндэлгэрийн улаан ямааны шүдлэнгээс 500гр, борлонгоос 400гр ноолуур самнагдаж байна.
Энэ Будар хайрхантай нутгаас баруун урд 100км-т Баяндэлгэр сум, баруун хойш 30км-т Уулбаян сум, зүүн урагш 100км-т Онгон сум байгаа, зүүн хойш 60км-т Баруун-Урт сум бий.
Пүрэв дүү:
Биенээс гарахгүй ажлыг эртхэн хийсэн нь дээр = өөрөө л хийх ажил учраас
Энэ айлд Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны гарын авлага, 2019 он эмхтгэлийг үзлээ:
Сангийн яам, Швейцарын ХА, World bank, Тогтвортой амьжиргаа 3 төсөл багийнхан энэ эмхтгэлийг хамтран хэвлүүлжээ.
Орон нутгийн хөгжлийн сан ОНХС - иргэдийн оролцоот төлөвлөлт, -төслийн үнэлгээ эрэмбэлэлт, хэрэгжилт худалдан авах ажиллагаа, -хяналт шинжилгээ үнэлгээ, -хөрөнгийн удирдлага
Багийн ахлагч нь Удирдлагын академи В.Данаасүрэн
Сангийн яам, Швейцарын ХА, World bank, Тогтвортой амьжиргаа 3 төсөл багийнхан энэ эмхтгэлийг хамтран хэвлүүлжээ.
Орон нутгийн хөгжлийн сан ОНХС - иргэдийн оролцоот төлөвлөлт, -төслийн үнэлгээ эрэмбэлэлт, хэрэгжилт худалдан авах ажиллагаа, -хяналт шинжилгээ үнэлгээ, -хөрөнгийн удирдлага
Багийн ахлагч нь Удирдлагын академи В.Данаасүрэн
Энэ орой ямаагаа хашаад, оройн ажил дүүрээд,
малгай, оймсоо угааж, подволка сольж өмсөөд байтал, Ж.Батсуурь, Ж.Баттөр, хүргэн ах Осоржамаа нар гэр бүлээрээ ирж, хөзрийн тоглоом, бэлчээр ашиглагчдын холбоо (БАХ) гэж ярьж байгаад,
жишээ татаж, энд мэддэг тоглоом байна уу,
Намжилдорж гэдэг хүний цуглуулж эмхтгэж 1966 онд хэвлүүлсэн Монголын хөлөгт тоглоом 2 боть номыг 2006 онд мэдэж аваад, уншиж танилцаж, тоглож үзсээр өнөөг хүрч 2020 онд энэхүү тоглоомын богцийг бүтээсэнээ дуулгаж,
Тоглоом нь амьдралаас урган гарч, улмаар Амьдралыг зааж сургадаг гэж хэлсэн Оюун ухааны олон улсын музейг байгуулсан З.Түмэнөлзий гуайн үгийг сануулж,
Тоглоом нь амьдралаас урган гарч, улмаар Амьдралыг зааж сургадаг гэж хэлсэн Оюун ухааны олон улсын музейг байгуулсан З.Түмэнөлзий гуайн үгийг сануулж,
бидэнд Монгол тоглоом наадам төдийгүй мэдэхгүй зүйлс их байгаа, суралцах Үндэсний онол хүртэл бий, хамтын хариуцлагат аж амьдралын талаар, ах дүү нараа төлөөлөн нэг нь Их Монгол Язгууртан ГҮТББ-тай танилцах, Бизнес нэгдлийн зөвлөлийн сургалтаас мэдээ, мэдээлэл, хамтын ажиллагаа олж авахыг зөвлөж ярилцлаа.
Мөн аав ээж нь хүүдээ Баттөр гэдэг нэрийг өгжээ, Төр гэж юу вэ, төрийн минь сүлд өршөө гээд залбирч цайны дээжээ өргөдөг нь юу вэ, Төр гэдгийн утга учрыг таньж мэдэхэд цаг гаргах, ингэснээр бидний өнөөдрийн бодож мэдэж байгаа нилээн зүйлс цэгцэндээ орох учиртайг зөвлөж чиглүүллээ.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 11-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Байгалийн агаар, салхи, ус, ургамалыг үнэгүй хүртсэн бид байгалиа юугаар тэтгэж, эзний ёсоор ханддаг вэ
Шөнө 1 ямаа ишиглэжээ. Мөн миний гэдэс шөнө өвдөөд, өчигдрийн адууны махтай, адууны өөхтэй буузны араас оройхон яриандаа халуун сүүтэй цай уусан нь бялууруулж, бөөлжихөөс наагуур огиулж, 2 удаа биеэ засаж давлаа. Агаар салхи, бор цай намайг ариуллаа.
Өглөө биеэ засаад, ишгээ тавьж хөхүүлж, цайгаа уулаа - асууж байгаад бор цай + боорцог + ээзгий идлээ. Өдөр цагаан будаатай адууны махтай хуурга идсэн. Агшаасан цагаан будааг нь нэмж идлээ.
11 цагийн үед шороо босч, шуурга тавьж эхэлсэн. 13 цагт ишиглэх ямаагаа хашив. Дэрс нь шороо салхийг зогсоож, нөмөртэй дулаан байна гэнэ. Ишигтэй ямаа шуурганы дараа өөрсдөө Бударын ганганы хаднаас бууж, ишгэндээ ирлээ. 1 ямаа хоцорч үлдсэн байсан нь орой араас нь ирлээ.
Шороон шуурга түр намдахад, ишгээ тавьж хөхүүлж, буцаагаад хашив.
Өчигдөр орой Баттөр дүү намайг хүүтэйгээ утсаар ярилцаж, англи хэлээр яриулж үзэхийг хүссэн. Өнөөдөр өдөр Ганбаяр ах утас руу нь залгаж, Баттөрийн хүү 11-р ангийн сурагч Б.Таржидтай утсаар 22 минут ярилцаж, хүсэл зорилгыг нь сонсож, англиар асуулт асууж, мөн зарим нэг хариултыг англиар хэлүүлж үзлээ. Энэ хүү Junior шалгалт өгсөн гэнэ, тэтгэлэг (grant, fellowship) авч эдийн засгаар гадаадад сурах зорилготой, миний гадаад найзуудтайгаа ярилцсан #MongoliaFriend ярилцлагыг хайж үзээд надтай асуух, ярилцах зүйлээ интернэтээр бичихийг хүслээ. (I studying English since 4 years - I have been learning English at school last 4 years)
Гадаад хүмүүс Монгол орны тал нутаг, уул ус, агаар салхи, ургамал амьтан, энэхүү байгальдаа ээлтэй нүүдлийн мал аж ахуйтай амьдралын хэв маягийг харж үнэмших гэж, хэцүү бэрх эсэхийг мэдрэх гэж аялан ирдэг. Ямартаа л Монголд ирээд нисэх буудал дээр буугаад өндөр байшинг хараад гайхдаг, уул нь хөдөө тал, мал ахуй харна гэж бодсон гэдэг.
Нүүдэл гэдэг нь байр сэлгэн нүүх ойлголтоос давж, байгалийн өнгө, малын зохилдлогоог таньсан, газар бэлчээрийн нөхөн сэргэлт, чанарын дэвшилт юм гэж ойлгож тунгааж явдаг.
Энэ орой Ганбаяр ах бид урд 2км орчимд байгаа саахалт айл Осоржамаа ахынд очиж, борцтой (борцоо нүдэж, дэвтээж амжаагүй, хөшиглөж хийжээ) шөлтэй хоолоор дайлуулж, хууч хөөрлөө. Осоржамаа ахын гэргий Ж.Уранбилэг нь цэцэрлэгт нярав ажил хийдэг, амралтын өдрүүдээр хөдөө гэртээ ирдэг. Нөхөр, хүү нь мал ахуйгаа хариуцдаг. Энэ айл ааруулаар идээ тавьсан нь сайхан санагдаж байгааг би хэлсэн.
Ж.Уранбилэг эгч Франц хүмүүстэй Хөвсгөл нутагт аялснаа ярьж, Франц хүмүүс пиводъя гэж хэлээд дэлгүүр яваад ирэхдээ 1ш лаазтай пиво авчирч, 4 аяганд хувааж хийгээд тулгаж ууж байсан нь санаанд үлдэж, хүний хөгжлийн ялгааг олж харсанаа дурслаа. Надад ааруул, цагаан тосоор хишиг өгсөнд гялайлаа.
Ж.Уранбилэг эгч Франц хүмүүстэй Хөвсгөл нутагт аялснаа ярьж, Франц хүмүүс пиводъя гэж хэлээд дэлгүүр яваад ирэхдээ 1ш лаазтай пиво авчирч, 4 аяганд хувааж хийгээд тулгаж ууж байсан нь санаанд үлдэж, хүний хөгжлийн ялгааг олж харсанаа дурслаа. Надад ааруул, цагаан тосоор хишиг өгсөнд гялайлаа.
Баттөр дүүд би ахмад хүмүүст сөн түшихгүй байхыг зөвлөлөө.
Учир нь хүүхэд багачууд 40 хүрээд дөнгөж амс, 50 хүрээд тавьж хүрт, 60 хүрээд жаргаж уух гэсэн Монголын сургаал худлаа юм уу эргэлзэхэд хүргээд байна. Мөн Монгол сүү цагааны шимийн архиа хүртэхээс орчин цагийн улаан буудайн үйлдвэрийн архийг хэрэглэж байгааг би таашаадаггүйгээ хэллээ.
Настай хүмүүс архи уумаар байвал эхнэрээрээ сөнгөө түшүүлж, орой унтахдаа 1-2 хундагаа ууна биз ээ.
Настай хүмүүс архи уумаар байвал эхнэрээрээ сөнгөө түшүүлж, орой унтахдаа 1-2 хундагаа ууна биз ээ.
Баттөрийн гэргий бага ангийн дурсамж хуучилж, 30 жилийн уулзалтын талаар ярихад нь дэмжиж, нутаг орондоо, хариуцсан эзэнтэй 30 мод тарих юм байна гэж санал дэвшүүлсэн.
Билгүүн дүү: Асгат сумыг "хуурай" гэж хочилдог нь гэртээ орж ирсэн хүнд цай тавьж өгдөггүй болохоор
Ганбаяр ахыг гэргийнхээ хамт Аймаг дээр төв номын сантай хамтран сард 1 удаа мяндас сүлжих олон төрлүүдийг заадаг, улмаар сураар сүлждэг, мөн чөдөр ногт, тугалын уяа, морины уяа - тооно туших гэх мэт уяа, зангилааг заадаг үнэ төлбөргүй сургалт явуулж, өөрийн үр ач төдийгүй энэ цагийн балчир хүүхдүүдэд эрдмээ өвлүүлж заахыг хүслээ.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 12-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Малаа маллах уу, малдаа маллуулах уу
Өчигдөр эрт хашсан ишиглэх ямаагаа 6:30 цагт хашаанаас гаргаж хойшоо бэлчээгээд,
4 дүүтэй хамтд ишгээ эхд нь тавьж хөхүүлж хашаанаас нь гаргаад,
4 дүүтэй хамтд ишгээ эхд нь тавьж хөхүүлж хашаанаас нь гаргаад,
4 дүү адуугаа гаднаа усалж, овъёос, хивэг тэжээл өгч дараа нь цайгаа ууна гээд үлдэв.
Өглөөний цайгаа уусан: стужень+талх+боорцог+сүүтэй цай, өдөр хонины гэдэстэй ороомог бууз, орой 18 цагт бор цай+ээзгий+цагаан тос
Ганбаяр ах зөвлөж байна: цаг агаар тогтуун, ишиг торниод ирэхээр нь ишгээ орой эхд нь тавьж өгч хөхүүлээд, эхтэй нь хамт хонуулаад, маргааш өглөө нь ишгээ ялгаад авч үлдээрэй
Нямдорж ахынх хэд хоногоос ишгээ чангараад ирэхээр хэд хоногоос тэгэх байх.
Ишиг нялх байхад, салхи шуурга, хүйтэн хонох шөнө ишгийг эх ямаа хонуулахад, амиа бодсон даарсан ямаа нь ямар нэг ишгийг дарчихдаг осолтой гэнэ.
Хойд дэрснээс нөгөө ишиг ганцаараа үлдсэн, зүүн хөлний хаан дээр нь шувуу тоншсон байна, олж ирлээ, гэтэл эх нь манай ишиглэсэн ямаанд нийлсэн байгааг орой мэдлээ - хамгийн сонирхолтой нь энэ ямаа манай айлынх, эвэр дээрээ будаггүй нь эднийх айлаас авсан ямаа гэнэ.
Өнөөдөр хүүхдүүд аймаг, сумын төв руу буцна, маргааш хичээл орно
Өглөө эрт, өдрийн хоолны дараа хэдэн минутын чөлөө байдаг ч, морины хүүхдүүд морины ажил ихтэй гээд, үхрийн баас ч авдаггүй юм байна, юун тугал хариулах. Бие хөнгөн, моринд дуртай морины хүүхэд олдохгүй байдаг гэнэ.
Пүрэв дүү:
Ажлыг бөгсөндөө баасгүй хийсэн үү
Морины ажил: хурдан, уядаг морьд хашаандаа сул хонодог. Өглөөд услаж, ууттай овъёос, хивэгний холимогийг хошуунд нь өлгөж идүүлдэг, өдөрт сужигандаа уяад, бартагийг арилгаж, хөлөргөж, тарлаж, оройд дахиад овъёос хивэг тэжээл, мөн өвс тавьж өгнө. Идээгүй өвсний үлдэгдэлийг хамж тээвэрлэж холдуулаад асгахад үхэр иддэг.
Хурдан морийг тэжээж, байнгын чадал тэнхээтэй байлгахад үүнээс ч их, амин дэм, нэмэлт тариа, эмчилгээ, их зардал гардаг гэнэ. Яагаад морь уралдуулдаг шалтгаанаа эргэн харах болжээ.
Үнээгээ өглөө саагаад, тугалтай нь бэлчээрт явуулж, орой тугалтай үнээгээ хөөж ирээд, тугалаа хашиж, эх нь ойрхон бэлчээрлэдэг.
Билгүүн: Сүүлийн 5-6 жилд тугалаа эхтэй нь өглөөд явуулдаг болсон.
Ээж Эрдэнэцэцэг: Асгат, Эрдэнэцагаан сумын нутгийн заагт 10-аад жил отроор нутаглахад тэндэхийн малчин айлууд ингэдэг байсан, өглөөд 25 үнээ саагаад 50-60л сүү өдөр бүр сааж авч цагаан идээгээ боловсруулж амжуулдаг, өөрсдийн идэх, хураахаас гадна 3-4 сая төгрөгийн цагаа идээ борлуулдаг, намар тугал нь том биетэй, жин их татдаг.
Ээж Эрдэнэцэцэг: Асгат, Эрдэнэцагаан сумын нутгийн заагт 10-аад жил отроор нутаглахад тэндэхийн малчин айлууд ингэдэг байсан, өглөөд 25 үнээ саагаад 50-60л сүү өдөр бүр сааж авч цагаан идээгээ боловсруулж амжуулдаг, өөрсдийн идэх, хураахаас гадна 3-4 сая төгрөгийн цагаа идээ борлуулдаг, намар тугал нь том биетэй, жин их татдаг.
Билгүүн дүү: нялх тугалтай сартай мухар үнээг битгий хөөж ирээрэй, хүн мөргөж ална шүү гэж надад санууллаа.
Тугалсан үнээний уургаас хүртэж баярлах, манай гөёөгийн бидэнд харуулж, идүүлж байсан шиг үнээний хагийг хуурч идэх зүйл алга болжээ.
Тугалсан үнээний уургаас хүртэж баярлах, манай гөёөгийн бидэнд харуулж, идүүлж байсан шиг үнээний хагийг хуурч идэх зүйл алга болжээ.
Тугалыг ногтолж зэлнээс уях, татаж чангаалгаж булчин шөрмөсийг чангаруулах, үнээ саах үед тугал татдаг хүүхэд,
шүдлэн, хязаалан эр үхрийг сургаж, тэргэнд хөллөх, ус аргалд үхэр тэргээр явах гэх мэт ажил үйлс хаана байна?
шүдлэн, хязаалан эр үхрийг сургаж, тэргэнд хөллөх, ус аргалд үхэр тэргээр явах гэх мэт ажил үйлс хаана байна?
Оройдоо тугалтай үнээг ойрхон бэлчээрээс хөөж ирэх үед, сүүндээ цадсан тугал гүйж харайх хурд их, мөн тугалд эртхэн ус уулгаж сургахгүй бол хорголоор бааж байна, бараг бааж чадахгүй дүлээд больж байгаа харагдсан.
Хоньчин айлтай гэнэ - Нямдорж ахын хонь өвөл энэ Бумбатын дэрсэндээ өвөлжөөд, хавар 23км-д урагшаа нүүсэн гэнэ.
Хонь, ямааны сүү нь үнээний сүүнээс илүү шим тослог, онцлогтой гэдэг.
Хашаа хороо, пүнз сав чухал
Орой 100 боодол өвс аймгаас ачиж ирсэнийг зөөж, хураахад оролцлоо.
Орой 100 боодол өвс аймгаас ачиж ирсэнийг зөөж, хураахад оролцлоо.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 13-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Сум, аймаг, улсын аварга малчин
Шөнө цас шуурч, нимгэн цасан бүрхүүл тогтож, одоо салхилж байна.
Хэд хоног том ахындаа очиж ямаа самнасан Баяраа дүү өчигдөр орой ирж, эр ямааг 12000төг-р самнадаг, борлон, эм ямааг 8000-10000 төгрөгөөр самнажээ. 1 өдөрт 10 эр ямаа самнасан чадал гаргажээ.
Монголын радиогийн өглөөний Малчин нэвтрүүлгээр Дундговь аймгийн аварга малчин Баатар ишиг гардах талаар туршлагаа ярьж байна. Энэ чинь бидний энд хийж байгаа ажил даа гэж бодсон.
Уурганы хуйв цээлхэн байгаасай гэж хүсдэг
Миний очсон хоост айл Ж.Нямдоржийнх
2020 оны мал тооллогоор 1000 гаруй мал тоолуулж, Мянгат малчин цолны болзол
2021 онд Сумын шилдэг хөдөлмөрч өрх өргөмжлөл
Өвөг дээдсээс уламжилсан малч ухаан, уламжлалт ёс заншлаа дээдлэн мал сүргээ өсгөн үржүүлж, өөрсдийн ахуй амьдралыг дээшлүүлэхийн зэрэгцээ уламжлан ирсэн малч ухаан, өөрийн хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөөр бусдыгаа манлайлсан тул 2020 оны шилдэг хөдөлмөрч өрхөөр шалгаруулан өргөмжилж, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулав. 2021.12.26 Хатавч
2017 онд Сумын сайн малчин цол
2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 500-аас дээш мал тоолуулсан амжилтыг үнэлж Сумын сайн малчин цол тэмдгээр шагнав
Д.Бүжинлхам. Цойлогсод номоос
31-р нүүрэнд: шаргуу хөдөлмөр + сахилга бат = тууштай чанар
79-р нүүрэнд: еврей ээжийн гараас хамгийн амттай хоолыг бүү хүлээ. Харин хамгийн эрүүл хоолыг зөвхөн танд хийж өгч чадна. Еврей эмэгтэйчүүдийн дунд "тахианы шөл хийхэд хамгийн хэрэггүй орц бол гарын хир" хэмээх явган шог байдаг.
79-р нүүрэнд: еврей ээжийн гараас хамгийн амттай хоолыг бүү хүлээ. Харин хамгийн эрүүл хоолыг зөвхөн танд хийж өгч чадна. Еврей эмэгтэйчүүдийн дунд "тахианы шөл хийхэд хамгийн хэрэггүй орц бол гарын хир" хэмээх явган шог байдаг.
Ганбаяр ах:
1990 онд хөдөө гараад Хулангийн ундаа ургамал түүж цай чанадаг байсан - гоё хүрэн цай болдог.
Өглөө сүүтэй цай ууж, өдөр адууны махтай цуйван 2 аяга идэж, орой сүүтэй цай уухгүйгээр бор цай уусан
Өнөөдөр ямаагаа урьдын өдрүүд шиг хариулж, дэрсний хогийг цэвэрлэж, морио амгайвчгүй унадаг болж, хөтлөж өвс идүүлдэг болсон. Ямаа ишиглээгүй.
Өнөөдөр ямаагаа урьдын өдрүүд шиг хариулж, дэрсний хогийг цэвэрлэж, морио амгайвчгүй унадаг болж, хөтлөж өвс идүүлдэг болсон. Ямаа ишиглээгүй.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 14-р өдөр
Мал ахуйтай амьдрал ба Итгэл бишрэл, зан үйл
Өглөө 6 цагийн үед туйлаас (ингэн туйлаас) - хаврын зөөлөн, түр зуурын бужигнасан цас орж байна.
Өглөө талхтай, сүүтэй цай, өдөр үхрийн махтай шөлтэй хоол, орой 3 аяга аарц уусан. Аарц сайхан байна, бага зэрэг чихрээр амталжээ. Манайх хотод амтлахгүйгээр уудаг.
Цагаан идээний амт мэддэг хүмүүс, ялангуяа хүүхэд дэлгүүрийн пакеттай сүүний амтыг голоод уудаггүй, таргийг иддэггүйг хуучиллаа.
Буд эгчийн хүү Өлзий машинтай ирж, бухыг ачиж, өөр айлд хүргэж өгнө гэнэ.
Энэ махны үүлдрийн Сэлэнгийн том бухыг 4 жил энд байлгалаа, өөр үхэрт мөн 3-4 жил байлгаад, хот руу ачуулах байх даа гэж хуучиллаа.
Гамбаа ах мяндсаар чөдөр зангидаж байна, айлд бэлэг болгоно гэнэ. Өнөөдөр 2ш чөдөр зангидаж амжсан байх.
Нямдорж ах, гэргий Эрдэнэцэцэгийн хамт өдрийн хоолноор Улаанбаатар хотоос үүрийн 4 цагт гарч давхиад хүрээд ирж байна. Зорьсон ажил үйлсээ бүтээжээ. Замдаа машинаа ээлжилж бариад, зогсолтгүй давхидаг гэнэ.
Та нар 2 факттай байна, бусад зүйлс сайн байна гэнэ: Морины хашааны амны банзыг сайн уяагүй болохоор бух сэжиж цуулж эвдсэнийг мяндсаар боосон байна, нөгөөх нь ус зөөж ирсэн машиныхаа арын гэрлийг хагалсан байна, юунд хагалав, мөн гаднаа ус уух гээд бух мөргөв үү?
Аймаг, суманд хүмүүс очиж, авдарт дараах 9 зүйл байх ёстой: 5 өнгийн хадаг, хурганы арьс, алд сур, 9 эрдэнэ, арвай будаа, арц ганга, жижиг зоосон мөнгө, цаасан төгрөг, 5 хошуу мал зургаар байж болно, орлогын дээж гэх мэт. Энэ ахынх маань тэр жил тийм сургалтанд суугаад гадаа хүмүүсийг зарж байсан жижиг авдрыг авч, энэ 9 зүйлээ хийгээд том авдар, бурхан тахилынхаа дэргэд тавьж, цоожилжээ.
Монгол ухаан, Монгол ахуйд хэрэглэдэггүй зүйлийг хадгалдаггүй, бүр цаашилбал эд зүйлийг хурааж олон жилээр цуглуулдаггүй, дор бүрнээ хэрэглээд үр шимийг хүртэж амьдардаг талаар цухас ярилцлаа.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 15-р өдөр
Мал ахуйтай амьдрал, Аймаг руу буцах, Мялаалга
Өдөрт хийх, ямаагаа хариулах үндсэн ажил, тугалтай үнээг орой авчирч, тугалыг хашаанд оруулж барьж уях, ишгийг ямаанд тавьж хөхүүлэх, буцааж ишигтэй ямааг хурааж хашаанд нь оруулаад, эх ямааг хашаанаас цувуулж гаргах, мөн хонины морио эмээллэх, өдөртөө идүүлэх, өвсөнд тавих ажилдаа мэргэшиж байна. Ишиг торниж, эхээ сайн хөхөж байгаа тул уржигдраас орой ишгээ эхд нь тавьж, орой салгахгүйгээр хамт хашаанд нь хонуулаад, өглөө хөхсөн, цатгаланг нь майлж байгаа эсэхээр нь нягталж, эх ямааг ялгаж бэлчээж байгаа.
Өнөө өглөө салхитай болохоор ямаагаа 9 цаг өнгөрүүлж бэлчээрт гаргалаа. Ишигтэй ямааг услаад урагш гаргав. ишиглэх ямааг хойш бэлчээлээ.
Үнээний эхэс оройтоход - унахгүй удахад - мод малын сүүжний яс судаснаас зүүдэг дом
Хонины морь - өчигдөр орой өвс тавьж өгсөн хашаанаасаа морио хазаарлан, сагалдаргыг уяж, жолоог хүзүүнд эвхэж, амгайвчлах шаардлагагүй - худагт очоод ус уусны дараа амгайвчилна, тооно тушиж шонгоос уяж, бартагыг төмөр самаар цэвэрлэж, эмээлээ жижиг гэрээс авчирч, эмээллээд, арын олмыг чангалж татахгүйгээр түр үлдээж, жолоог бүүрэгт тохож үлдээдэг.
Эрдэнэцэцэг: Хонь ямаа төлийн ажил дүүрээд, 5-р сарын 1-ээс үнээ саалийн ажил эхэлнэ, зэрэг зэрэг олон ажил амжихгүй.
Үнээгээ өглөө саагаад, эхлээр нь бэлчээдэг. Тугал эхтэйгээ явж өвсөө идэж сурна, усаа онгоцноос ууна. Хашааны тугал, зэлний тугал хатлаа гэдэг үг байдаг. Намар тугал том биетэй болдог.
Эрдэнэцагаан сумын тугал манайх ондоо, том биетэй ийм учиртай.
25 үнээнээс 50-60л сүү гарна. 9-р сарын дунд хүртэл саадаг, хөөж ирээд л, сүүлдээ тугал ялгараад ирдэг болно, тугалыг хашиж, маргааш өглөө нь саана.
Баттөр: 8-р сард ирээд, 9 сарын дунд хүртэл өөрийн гэрийн сүү цагаан идээгээ бэлтгээд авч болно. 9-р сард үнээний сүү татарч, хотондоо ирэхгүй болдог гэнэ.
Нямдорж ахын хүү, ХААИС-д малын эмчээр сурч төгсөж байгаа, найзуудтайгаа УБ хотоос ирж, шинэ аргачлалаар эр бяруугаа бахиар заслаа (судсыг тасалж, төмсөгийг үлдээдэг).
Буцах цаг, өнөөдөр орой 21 цагийн үед Нямдорж ахын найз дүү Тогтох машинтайгаа ирж, морь ачих бүхээг авах юм байна, иймд аймаг орох энэ унаагаар аймаг руу буцах, Хоост айл Нямдоржийнд байх томилолтоо дүүргэж, бэлэг гардан авлаа.
Нямдорж ахынх: сонголтоороо охин бяруу эсвэл 5 хурга, 5 ишиг аваарай гэж мялаалаа. Мөн 60000 төгрөгийг ууттай чихэр дээр тавьж өгсөн, гэргий нь борц (дотор махыг борцолж хатаадаг юм байна), ээзгий, сорсоор мялаалаа.
Баттөр: шөлний хонь - хэзээ хэрэгтэй байна, төхөөрч бэлдээд явуулна гэж мялаалаа.
Би Нямдорж ахд бэлгийг хүлээн авч гялайлаа, энэ мал маань Төмөр сүрэг (өсдөггүй, тоо, нас нь хэвээр хадгалагддаг мал гэсэн үг) болж байг, Ах, дүү нартайгаа ярилцаж ямар малыг сонгохоо шийдье гэдгээ хэлсэн.
Шагайтай үүргэвч 2022 аялал. 16-р өдөр
Баруун-Урт сумаас Улаанбаатар хот хүрэх аяллын замд
Өчигдөр шөнө Бадарч ахын үүдэнд Тогтох дүүгийн машинаас бууж,
Бадарч ахынд 01 цагт орж, цай хоол гэхгүй гэдгээ Отгонбаяр эгчдээ хэлж, чацарганатай ус уугаад, Бадарч ахынд Туул эгч ирсэнийг мэдэж, өглөө хуучлахаар, сайхан амарлаа.
Өглөө эртлэн босоод толгойгоо угаагаад, Туул эгч 1-2 хоног сумдаар яваад хот руу буцахыг мэдээд, хамт буцахаар болж, 2 айл ороод буцаад ирье гээд гарлаа. Найрамдах ахтай уулзах, мөн Нямдорж ахын ээжд золгохоор гарч, Найрамдах ахтай холбоо барьж чадсангүй, харин Нямдорж ахын гэр рүү утсаар ярьж, ээжийн нь хаягийг мэдээд очиж, Насаночир эгчид золголоо.
7 хүү, 4 охины ээж Насаночир эгч:
Ах дүүстэйгээ танилцах сайхан
Ах дүүстэйгээ танилцах сайхан
гэж намайг урамшуулж, бүрлээчийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон авч найр хийх үед ээж Чимэдрагчаа маань очиж байсаныг дурсаж, би тэтгэвэрт гараад хөдөө гарч, гүү барьж тогоо нэрж байсанаа дурсаж, сүүлд аймгийн төв руу орж ирсэн.
Тогоочийн ажил хийсэн, сүүлд ахуйн үйлчилгээнд оёдолчиноор ажилласан гэнэ.
Би 1942 онд төрсөн. Миний гарсан ээжийн ах Хатавчийн хийдэд лам хүн байсан, төрсөн дүүгээсээ өргөж авсан нь хүүхэд нь би. Гозоон Дамиа бид хоёр өргөгдөж ирж нэг гэрт өссөн.
Намайг 7, 8 настай үед байх, эгч Цэрэнбалтав маань хүнд очиж байсан, 1м-ийн торгоор толгойн алчуур хийдэг байсан. Дулмаа өвөөг Хар ах гэдэг, ажлын төлөө төрсөн хүн. Сумын нэг өвгөн төрсөндөө хэрэггүй, тэлсэндээ сайн хүн гэдэг байсан. Дандаа хүний төлөө ажилладаг, дандаа зөв үг хэлдэг. хүүхэд шуухад халуурсан ч эм тан ойртуулж өгдөг. 2 дүүтэй: Бадам эгч - Очир ахын гэргий, Үржинханд - өргөгдсөн, манай хадам аав Сэрээтэр өргөж авсан. Сэрээтэр нь 10-р их хуралд оролцож байсан, сумын даргаар ажиллаж байсан.
Манай өвгөний ах Дамдинжав нь Дулмаа өвөөтэй нь нас чацуу.
Манайх ач зээ, бэр нийлээд 65 ам бүл болжээ. Дэлгүүр хоршоо, эм, ахмадын хороо дээр 14 хоногоод болдог цэнгүүнд очдог, өглөөд дээж өргөхөөр байшингаас гардаг ажилтай гэж хуучиллаа.
Ингээд буурайдаа золгож, Дүү ирж магнай тэнийлээ гэсэн сайхан үг сонсож, утасны дугаараа солилцож, Насаночир эгч маань тэмдэглэлийн дэвтэртээ миний нэр, утасны дугаарыг бичиж авч байгааг харахад ухаан саруул, хөдөлгөөн бүрэн, бахархам сайхан байлаа.
Насаночир эгч минь та 100 наслаж, удаан жаргаарай.
Бадарч ахын буцаад ирэхэд Туул эгч машиндаа миний цүнх, хувцсыг ачаад, тээврийн товчоон дээр хүлээж байя гээд хөдөлжээ. Мөн Улаанбаатар хотоос гэргий маань ярьж, маргааш орой сарны тахилгатай, ирэх шаардлагатай гэснээр, төлөвлөгөө өөрчлөгдөж, Туул эгчдээ би шууд хот явахаар болсоноо хэлж, эгчдээ амжилт хүслээ.
Хамаатан Бандихүү рүүгээ залгаж ярихад, ажил бууж байна, очиж уулзъя гэснээр,
Бандихүүтэйгээ уулзаж, хуучиллаа.
Хүн бүхэн 10, 20, 30, 40 нас гэхчилэн үечлэлээр хийж бүтээх ажил үйлсүүдтэй байдаг, бид 40 хүрч, алс холын тэмээн жингийн ачаа даах бяр чадалтай, чадахгүй мэдэхгүй гэж хойш суух эрхгүй, үр ачдаа хамаатан саднаа танилцуулах цаг нь болсон, амьдралын хойчийг боддог цаг үедээ ирсэнийг Бандихүүтэйгээ ярилцаж, Ичинхорлоо эгчийн хүү, бурхан урлаач Энхмандах (Маагий) ахтайгаа уулздаг, харилцаатай байдгаа хуучилж
Зам нийлсэн аялагч №7
Б.Бандихүү
Аймгийн төвөөс Дунд шанд хүртэл
баруун гол руу очиж, Эрдэмт түгээл Эрдмээ хайрла, Төрийн сүлд өршөөг гэж хүсэж түгээлээ өргөж, дунд шанд харагдах хүртэл давхилаа.
Ээлжний 40 гаруй ажиллагсад нийлэн, баруун голд хийсч ирсэн хогийг цэвэрлэж, ТВ, радиод ярилцлага өгч, олны анхааралд орж, цалингаа нэмүүлэх шаардлагыг бүтээлчээр тавьж, хөөцөлдөх боломж байгааг зөвлөлөө.
Тэнд очиж, нутаг орныхоо уул усны эздэд мөргөж, аян замын ерөөл хүсэж, хурайлаад, Бандихүүгээ буцааж, өөрөө аян замаа үргэлжлүүллээ.
Зам нийлсэн аялагч №8
Батбаяр, Батмөнх
Дунд шандаас Түмэнцогт руу салдаг 58 км тэмдэгт рашаан ус хүртэл
Холбоо сүлжээний техникийн ажлаар Түмэнцогт сум руу явж байгаа аймгийн МЦХ-ны ажилтан залуустай зам нийлж, Халзан суманд очиж мал ахуйн хаврын ажилд туслаад буцаж байгаагаа хуучлан, Хотын нийтийн төв номын санд 1998-2012 онд мэдээллийн технологи хариуцан ажилласан туршлагаараа та бүхний ажил үйлсийг ойлгож байна гэж ярилцаж,
хэдхэн 7 хоногийн өмнө,
И-Монгол апп, түүний танилцуулга, сургалтын үйлчилгээ явуулахыг Сум, Аймаг, Хотын нийтийн төв номын сангуудын үйлчилгээнд оруулж болох уу? саналыг дэвшүүлснээр,
И-Монгол апп, түүний танилцуулга, сургалтын үйлчилгээ явуулахыг Сум, Аймаг, Хотын нийтийн төв номын сангуудын үйлчилгээнд оруулж болох уу? саналыг дэвшүүлснээр,
И МОНГОЛ АКАДЕМИ улсын төсөвт үйлдвэрийн газрын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албаны дарга Э.Оюунгоотой уулзаж, ярилцсанаа дурслаа.
Энэ залуус таны зорьж байгаа газарт бид очихгүй болохоор эзгүй хээр газарт хүргээд үлдээчихдэг, болохгүй байхаа гээд сэрэмжлэхэд нь дүү нар минь 45 нас хүрсэн, аялагч хүнтэй уулзсан байна, санаа бүү зов гэж зоригжуулж, зам нийлэх шийдвэр гаргасан.
Зам нийлсэн аялагч №9
Отгонсүрэн
59 км тэмдэгтээс Мөнххаан сум хүртэл
Зам нийлсэн аялагч №10
П.Гармаа
Мөнххаан сумын хойд Баясгалант давааны ар, 107 км тэмдэгтээс Хэнтий аймгийн Чингэс хотын хойд зах хүртэл
Энэ залуутай мал ахуй, бэлчээр ус, малч Монгол хүний талаар санал солилцон, хамхуул ургамал, хүүхэд байхад хамхуул хийсч ирэхэд хадны мангаа ирж байна гэж айлгадаг байсанаа, хамхуул нь судаг жалганд ургадаг бүдүүн өвснөөс үүсдэг,
хазаар өвс - нарийн өвсний толгой, шивээ унасаны дараа нарийн өвсний толгой мушгирч унадаг талаар ярилцаж, намайг Хэнтий аймгийн хойд захад хүргэж дэмжлээ.
Зам нийлсэн аялагч №11
Нямдаваа
Хэнтийн Мөрөн сум хүртэл
Дархан хотод ажилладаг энэ залуу нутаг орондоо амралтаараа ирсэн ба Малчны хороолол руу явах энэ цаг үедээ надтай таарч, миний аяллын тухай сонсож дуулаад 28кмд орших Мөрөн сум руу найзуудтайгаа уулзахаар шийдэж, зам нийллээ.
Мөрөн сумын урд талд 1980-аад онд Оросын мэргэжилтэнүүдийн тарьсан 100 модны талаар сонсож дуулж байсанаа хэлж, мод тарихад цаг зав гаргахыг уриаллаа.
Зам нийлсэн аялагч №12
Магнайн гэр бүл, гэргий Цэвэлмаа, охин Лхагвахатан
Мөрөн сум дах авто замын хяналт, хураамжын цэгээс Улаанбаатар хот 13-р хороолол хүртэл
Хэнтий аймагт 2017 оноос Хэрлэн зайрмаг үйлдвэрлэж байгаа энэ гэр бүлтэй зам нийлж, хүмүүс удирдаж, ажил хөдөлмөрт сургаж, тэмүүлэлт зан чанарт нь талархаж, хүнс үйлдвэрлэлийн салбарын хэн бүхэн тамхи, архинаас хол байж, тамхийг хаяхдаа чихэр өвс модыг зажлан, бор цайгаа ууж байгаад гарах боломжтойг хуучиллаа.
2016, 2018 онуудын #ШагайтайҮүргэвч аяллаа сонирхуулж, 40 насаа аялал хийж тэмдэглэхээр шийдэж анх аялж байсанаа хуучиллаа.
Аяллын үеэр сурсан Заллага дууг шинээр сурсанаа ярьж, дуу өргөлөө.
Зам нийлсэн дүү нарт талархал илэрхийлж, С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг нарын дуулсан Мөнхийн урсгалт амьдрал дууг өргөж, залууст бодол ухаарал нэмэхийг хичээлээ.
Бид өвөө, эмээгийнхээ төрсөн нутаг усанд мод тарих ажилд санал, санаачлага гаргаж амьдарна
2022.4.15
Аяллын замд зам нийлж, танилцаж хуучилсан хүмүүстэйгээ утас, сошиалаар холбогдож, хамт авахуулсан аяллын зургаа илгээхийг хүслээ.
2022.4.16 7:10
61.8кг жин, 20.4% өөх, 58.3% ус, 46.6кг булчин, 5 биеийн галбир, 1344 ккал, 35 биологийн нас, 2.6 ясны жин, 10+ дотор өөхний түвшин.
Аялал эхлэхийн өмнө биеийн бүтцээ хэмжиж тэмдэглэсэн үзүүлэлттэйгээ харьцуулахад, бие чангарч, хэвлийн өөхлөлт багассан нь мэдрэгдэж байна.
Аялал эхлэхийн өмнө биеийн бүтцээ хэмжиж тэмдэглэсэн үзүүлэлттэйгээ харьцуулахад, бие чангарч, хэвлийн өөхлөлт багассан нь мэдрэгдэж байна.
Гэр бүлийн бүтээлч аялал
Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.
Comments