2018.9.22 "Үзэсгэлэнт Улаанбаатарын цом" Нэг бүс Нэг зам Монгол-Хятадын өртөөт марафонд оролцсон тэмдэглэл

Өртөөт марафон гэж сонссон уу?

2018.9.22 "Үзэсгэлэнт Улаанбаатарын цом" Нэг бүс Нэг зам Монгол-Хятадын өртөөт марафон
"Beautiful Ulaanbaatar Cup" the belt and road Mongolia & China orienteering marathon

Цахим орчинд Улаанбаатар Марафон ФБ хуудсанд энэ спортын тэмцээний мэдээлэл нийтлэгдэж,
- бид эрүүл, идэвхитэй амьдралын хэв маягийг өөрсөддөө хэвшүүлэхээр 6 жил зорьж байгаадаа  тэмцээний мэдээллийг сонирхон, тэр өдөртөө
- иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээгээ авч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт  унадаг дугуйгаараа очиж ажил тарахаас өмнө бүртгүүлсэн.


Энэ өртөөт марафон гэж ямар арга хэмжээ байдгийг мэдэхгүй ч, сонирхож, 2017 онд анх зохион байгуулагдаж байсан мэдээг хайж уншаад, энэ 2 дах удаагийн арга хэмжээнд оролцож  яг ямар марафоныг өртөөт марафон гэж нэрлэдэг болохыг мэдэхийг хүссэн.

Өртөөт марафон арга хэмжээ зохион байгуулагдах журмыг онлайнаас уншиж танилцахад, чип хэрэглэж гараа, бариа нь цагаа бүртгүүлэх, сонирхолтой даалгаварыг замдаа биелүүлэх, мөн 4 насны ангилалтай, өсвөр нас, идэр нас, ахмад нас, нээлттэй ангилалын гэсэн эрэгтэй, эмэгтэй хос баг болж оролцох нь гэр бүлийн идэвхитэй амьдралын хэв маягийг дэмжсэн байгаа нь таалагдсан.

Мөн Монгол, Хятад улс хамтран зохион байгуулж байгаа олон улсын арга хэмжээ гэдгээрээ сайхан байсан.

Бид энэ арга хэмжээнд дээрх ач холбогдол өгч, мэдээллийг өөрсдийн фасебуук профайл болон "Биеийн бүтэц-Амьдралын зорилго, Сэтгэлийн бүтэц - Амьдралын чанар" бүлэгтээ хуваалцаж, идэвхитэй оролцсондоо үнэхээр их баярлалаа. Учир нь D буюу Гэр бүлийн ангилалд 1-р байр эзэлж, анх удаагаа Олон улсын спортын арга хэмжээнээс
шагнал урамшуулал хүртээд байна.


Энэхүү өртөөт марафон буюу orienteering marathon нь бидэнд их таалагдлаа. Жил бүр Дэлхий даяар 9 сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэж, спорт, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийн олон нийтийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм байна.

Улаанбаатар хотод энэхүү өртөөт марафон жил бүр зохион байгуулагдана гэж ойлгосон, иймд хүн бүр оролцох арга хэмжээ мөн байна, учир нь хос хамтын амжилтыг бүтээхээс гадна нутаг дэвсгэрээ таньж мэдэж, өв уламжлалаа сэргээн санах,  бие оюун ухаанаа тогтмол тэтгэж байхын ач тусыг эндээс хүртэж болно.

Үнэхээр бид сүүлийн 6 жил буюу 36 наснаасаа бие, сэтгэлээ тэнцвэржүүлсэн шим тэжээл, эрүүл амьдралын хэв маягаар тэтгэж, илүү эрүүл, идэвхитэй биеийг бүтээсээр 42 нас хүрсэнээ өнөөдөр мэдэрч, үр дүнг хүртсэн. Тэр үед биеийн жин 73.8кг, өөхгүй жин 45.5кг байсан бол өнөөдөр 62.8кг биеийн жин, 50кг өөхгүй жинтэй болж, биеийн бүтцээ сайжруулж, хадгалж байдаг.

2 хоногийн өмнө Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хороонд очиж, энгэрийн зүүлт, болон номероо авах үедээ хүртэл энэ арга хэмжээ хэдэн км гүйдэг, ямар даалгавар биелүүлэх зэрэг нь нууцлагдмал байсан, өнөөдөр 2018 оны 9 сарын 22 өдөр уг арга хэмжээний Гэр бүлийн ангилалд оролцсоноор энэ ангилалын гүйлтийн зам, даалгаварууд ил боллоо.
Бусад 3 ангилал нь өөр замаар, өөр даалгавар гүйцэтгэж хосоороо гүйсэн.
Гарааг бүлэглэн, дөрвөлжлөн зохион байгуулж, 8 минутаар хэсэгчлэн эхлүүлж байсан нь эмх цэгцтэй болгосон. Мөн гараанд гарахын өмнө чип буюу баркодон дугаар, гүйх замын тойм зураглал, өртөөний тамга даруулах хуудас зэргээ авсан нь энэ арга хэмжээний онцлог байлаа.

Бидний ангилалд,
1. Сүхбаатарын талбайгаас Цэрэндоржийн гудамжинд байрлах 1-р өртөөн дээр хосоороо очоод, очсон дарааллын дагуу баркодоо уншуулж цагаа бүртгүүлээд, Талархалаа бичих, гарын үсгээ зурах даалгавраа гүйцэтгээд, өртөө тамгаа хуудсан дээрээ даруулж, дараагийн өртөө руу явах тойм зураглалаа аваад үргэлжлүүлэн гүйсэн.

2. 2-р өртөө Гандангийн хашаанд байрласан байж, тэнд очоод баркодоо уншуулж, 3 сумаар дартс шидээд, нийт оноо шаардлагад хүрсэн тохиолдолд бүх оноогоо авч, өртөөний тамгыг зохих хэсэгт даруулж, 3-р өртөө руу явах тойм зургаа авсан.

3. Жигжиджавын гудамжинд байрлах 3-р өртөөнд ирж, мөн баркодоо уншуулж цагаа бүртгүүлээд, шагайн тоглоом тоглож зохих оноогоо аваад, өртөөний тамгаа даруулж, 4-р өртөөнд хүрэх тойм зургаа авч, гүйсэн.

4. Токиогийн гудамжинд байрлах 4-р өртөөнд очиж, баркодоо уншуулаад, оюун ухааны тоглоомыг тоглож үзүүлж оноогоо аваад, тамгаа даруулж, барианд хүрэх тойм зургаа авсан.

5. Барианд хүрч ирэхэд тосон авч, Өртөөнүүдийн тамга дарагдсан хуудсыг хураан авч, тэр ширээн дээр оч гээд нэрс, дугаарыг бичиж аваад, цэвэр ус олгож, сууж хүлээхийг хүссэн.

Бид 5 тойм зураг дээр зөв ажиллаж, өртөөт марафон арга хэмжээний үндсэн дүрмийг биелүүлж, өртөөгөө зөв олж очсон, мөн хөгжилтэй даалгаваруудаа амжилттай гүйцэтгээд 80 минутын дараа барианд ирсэн.



Энэхүү өртөөт марафон үнэхээр сонирхолтой юм байна, дараах улам сайжруулах санаа төрлөө.

- чип буюу зураасан кодтой зүүлтийг олгохдоо ширээнд шавуулах бус оролцогчдын дугаарыг дуудаж олгох
- өртөөний тамга дардаг хуудас дээр тамга зэрэгцээ цагийг бичих
- гүйцэтгэх даалгаврыг хүн тайлбарлаж өгөх бус тайлбар бичсэн цаас, самбараас оролцогч өөрөө уншиж ойлгох нь маш чухал
- барианд орж ирж байгаа хос өөрсдөө аль ширээн дээр очиж бүртгүүлэхээ хаяг ялгагчийг хараад өөрсдөө очдог байх
- ийм төрлийн арга хэмжээний ач холбогдлыг нийт иргэдэд таниулж, олон олон гэр бүлийг хамтад нь оруулж, Шагналын тавцан дээр гэр бүлд 1 өргөмжлөл гардуулаасай, учир нь бид 20-иодхон хоногийн өмнөөс мэдэж, амжилттай оролцож,  гэргий бид хоёрын нэрс бичигдсэн 2 өргөмжлөл авсан.

Энэхүү арга хэмжээг дээр нэр дурдагдсан төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудаас гадна нийслэлийн цагдаа, замын цагдаагийн газар зохицуулалтанд оролцож, Grand China Sports, Santekh Resource LLC, Дагшин байгалийн эрдэслэг ус, Монголын ультра марафоны холбоо байгууллагууд ивээн тэтгэж, дэмжиж хамтран зохион байгуулжээ.

Арга хэмжээний үеэр идэвхитэй сайхан хүмүүстэй танилцаж, Ханбүргэд, түүний гэргий Дорной, Ren, Мөнхбаатар, Арслан ах нартайгаа найзлах эхлэлээ тавьсандаа мөн баяртай байна.


4000 гаруй хүмүүс бүртгүүлж оролцсон энэ арга хэмжээний зохион байгуулалт, мэдээлэл түгээлт улам өргөжиж, цаашид олон байгууллагууд нэгдэн зохион байгуулж, мөн олон гэр бүл бие, оюуны чадвараа сорьж, өндөр гүйцэтгэлтэй оролцоно гэдэгт итгэж байна.


Мөн энэхүү Дэлхий даяарх олон хотуудад машингүй өдөр гэж тэмдэглэж, хүмүүсийг эрүүл, идэвхитэй амьдралын үндэс нь тэр хүний хэрэглээгээ зохицуулах, хэрэглээний сонголтоо ухамсартайгаар хийхэд чиглүүлэх зорилготой сургалтын олон үйл ажиллаагаа энэ өдөр зохион байгуулагдаасай.




Хурай, хурай, хурай!



Гэрчилгээ



2018 оны 10-12 сард харилцсан байдал

Монгол улсын ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газартай Шагналын аялал хэзээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгааг лавлаж асуусан




2019.1.21
Шагналыг шийдвэрлэх боломж,
3-р уралдааны ялагчдад ийм хүлээлт бий болгохгүйн үүднээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт өргөдлөө өгсөн.






2020.6.3
Унадаг дугуйны шагналаа авъя
нийтлэлийг блогтоо бичиж, мөн МУЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт илгээж, 11-11.mn өргөдөл гомдлын системд өргөдөл бичсэн.


2021.3.5
Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯаманд нөхцөл байдлыг танилцуулж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж захидал илгээсэн. Ямар нэг хариу аваагүй.


2021.9.14
Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү?


2021.10.22
Биеийн тамир спортын газрын удирдах ажилтан Баасан даргын өрөөнд очиж Grand China Sports байгууллагаас ирүүлсэн албан бичигтэй танилцаж, Тяньжин руу аялахгүй, харин Унадаг дугуйны шагнал авах сонголтоо бататгаж ярилцлаа.
Мөн 2022 оны 2-р сард БНХАУ-д зохион байгуулагдах Өвлийн олимпийн тоглолтонд оролцох Монгол улсын тамирчдаар "Үзэсгэлэнт Улаанбаатарын цол -2018" өртөөт марафон тэмцээний шагналыг явуулах боломжтойг албан бичигтээ бичсэн байгааг мэдэж, тэр хугацааг хүртэл харилцаатай байхыг хүслээ.

2022.3.2
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс фасебуук хуудсанд сэтгэгдэл үлдээсэн. Дараах харилцаа чат-аар өрнөж байгаа.

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс is responding to a comment you made on their Page. 

Сайн байна уу, таны ирүүлсэн захиаг бид хүлээн авсан, танд тулгарсан байдлыг ойлгож байгаа. мөн арга хэмжээ зохион байгуулсан талд байдлыг ойлгуулсан.
зохион байгуулагч талаас таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж хариулсан. учир нь та товлосон хугацаанд ирж шагналын зүйлээ аваагүй, хугацаа их өнгөрсөн болохоор зохион байгуулагч тал танд зориулж дангаар бэлдэх боломжгүй.
түүнчлэн таныг шагналын зүйлээ солих хүсэлт гаргахад  арга хэмжээний шагналын зүйлс нь тогтсон байсан зохион байгуулагч танд солиж өгөх боломжгүй. 
хэрвээ танд өөр хүсэлт байвал арга хэмжээ зохион байгуулагч талтай шууд холбогдохыг санал болгож байна.
15 Feb 2022, 18:48

- You replied to БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
Сайн бна уу,
энэ хаанаас хэн гэдэг хүн хариулт бичиж байна вэ

Дараах хариултыг хэн хэлсэн вэ? 
"зохион байгуулагч талаас таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж хариулсан. учир нь та товлосон хугацаанд ирж шагналын зүйлээ аваагүй, "

Миний хүсэлт гэвэл, та ямар байгууллагатай харилцаад дээрх хариултуудыг авсан гэдгээ хариу бичнэ үү?
16 Feb 2022, 09:16

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
我们与“盛世中体”联系收到的。
16 Feb 2022, 19:42

Original message:
我们与“盛世中体”联系收到的。
We contacted "Shengshi Zhongti" and received it.

- "Shengshi Zhongti" гэж ямар байгууллага вэ
17 Feb 2022, 10:12

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
Тэр бол зохин байгуулагч, тамагийн дээр компани.
17 Feb 2022, 10:38

- Улаанбаатарт оффис нь байна уу
очиж уулзаж, үгийг нь сонсоё
17 Feb 2022, 11:42

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
Та доор бичсэн имэйлээр тэр байгууллагатай холбогдоорой. Имэйл хаяг: sszt20150616@163.com

- гялайлаа

БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс is responding to a comment you made on their Page. View comment.

сайн байна уу, манай яамны зүгээс танд ямар байгууллагатай холбогдох талаар хэлсэн
 тул бид дахиж таны энэ асуултад хариу өгөх боломжгүй юм.

2022.4.21
Биеийн тамир, спортын газарт очиж, өргөдөлд гарын үсэг зурлаа.
Шагналыг хариуцаж байгаа БНХАУ-ын байгууллагын орчуулагчаар ажилладаг бүсгүй болон Биеийн тамир, спортын газрын мэргэжилтэн нар бидний 16 цагт ирэхийг урьж, шагналыг бэлэн мөнгөөр ажлын 2-3 хоногт олгоно, Засгийн газрын 11-11 санал хүсэлтийн систем болон Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын хэлтэс зэрэгт гаргасан өргөдөл, гомдол байгаа бол шагналыг бэлэн мөнгөөр авах болсоноо мэдээлэх үүрэгтэйг сануулж өргөдөлд гарын үсэг зуруулж авсан.


2022.4.26
Бэлэн мөнгөөр 2520000 төгрөгийн шагнал хүлээн авлаа.

Өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороонд очиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, хамт олон, Grand China Sports компанийн төлөөлөл, тэмцээний 3 ангилал (ахмад, залуус, гэр бүл)-д тэргүүн байр эзэлсэн бидэнд бэлэн мөнгөөр шагналыг гардуулж, дурсгалын зураг авахууллаа.


Тэмцээний шагналыг олгох энэ хугацаанд төр захиргаа, БНХАУ Элчин сайдын яам зэрэгт гаргасан өргөдөл гомдол байгаа бол дуусгавар болгохыг хүссэн.

2017 оны өртөөт марафон тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан хүү, 2018 оны тэмцээнд мөн амжилттай оролцож алтан медаль хүртсэн болохыг шагнал авах үедээ шагналын эзэн хүүгийн авчирсан хүрэл, алтан медалийг харж ярилцаж мэдлээ. Хамт гүйсэн эмэгтэй хүүхэд нь гадаадад сурч байгаа тул ээж нь ирж шагналыг авч байна. 2017 онд тус тэмцээний эхний 3 байрын бүх ангилалын тамирчид Шанхай, Бээжин хотоор аялж байсан гэнэ.

Ахмадын ангилалд тэргүүлсэн Ванданочир ахаас Нийтийн биеийн тамирын хөгжлийн нэг шат нь марафон гүйлт, хэт холын зайн гүйлт, та бүгд оролцож бусаддаа үлгэр дуурайлал болно, цаашилбал гүйж дасгал хийдэг хүмүүс бие эрүүл, жин нэмэгдэхгүй гэхчилэн давуу талууд их байна гэж зөвлөмж сонсож гялайлаа.



Comments