3 жил хүлээж, хөөцөлдөж байгаа шагналаа ковидын энэ үед авахын тулд Монгол улс дах БНХАУ-ын Элчин сайдын яаманд захидал хүсэлт өгсөн боловч ямар нэг хариу аваагүй байгаа.
Шагналын өргөмжлөл дээр Монгол улсын Засгийн газар, Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын олон байгууллага нэгдлийн нэр байдаг.
Sport tourism шагналаа Унадаг дугуйны шагнал болгох хүсэлт гаргаж, шагналыг хариуцсан байгууллагууд зөвшөөрсөн гэдгээ хариу имэйлдээ бичсэн.
Үзэсгэлэнт Улаанбаатарын цом нэртэй өртөөт марафон 2018 тэмцээнд амжилттай оролцсон хүмүүсийн нэрс зохион байгуулагч, хамтран зохион байгуулагч байгууллагуудын хуудсанд нийтлэгдсэн байдаг.
Миний амьдралд тохиолдож, өнөөг хүртэл хөөцөлдөж байгаа шагнал
Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү?
2018 оны 9 сарын 22 өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монгол, Хятадын хамтарсан "Үзэсгэлэнт Улаанбаатарын цом" нэг бүс - нэг зам өртөөт марафоны тэргүүн байрны шагнал 2,520,000 төг-ийн sport tourism шагналаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй байгаа юм.
Энэхүү тэмцээн нь Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Нэг бүс нэг зам хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан.
Үзэсгэлэнт Улаанбаатарын цом нэг бүс- нэг зам өртөөт марафоныг Монгол улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Спортын газар, Нийслэлийн спортын газар болон бусад ТББ-ууд БНХАУ-ын талаас Гранд Чайна Спортс Аж үйлдвэрийн групп, Монгол дах Тяньжин хотын бизнесийн холбоо, Монгол Хятадын Биеийн тамир спортын ерөнхий холбоо, Монгол дах Хятадын худалдаа аж үйлдвэрийн танхим гэх мэт байгууллагуудын нэр Бидний тэргүүн байрны шагналын гэрчилгээнд бичигдсэн байгаа.
БНХАУ-ын Grand China Sports байгууллага тэргүүн байрын шагналыг олгоно, хил нээгдэхийг хүлээхээс өөр аргагүй гэж Монгол улсын ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраас мэдэгдсээр байгаа.
Удаа дараа хойшилсоор,
- 2019 оны 1-р сарын эхээр аялуулна
- Улаанбаатар -Тяньжины шууд нислэгтэй болохоор аялуулна
- Олон улсын дугуйн уралдаан зохиогдож түрүүлсэн тамирчидтай хамт аялуулна гэсэн боловч хугацаа нь тодорхойгүй байсаар, бид аяллын эрхээ Унадаг дугуйны шагнал болгох хүсэлтийг 2020 оны 12-р сард ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газраар дамжуулан Grand China Sports -д уламжилж, зөвшөөрөгдсөн боловч, ковид эхэлж, хил хаагдсан, одоо хил нээгдэхээр шагналыг олгоно гэх боловч хугацаа тодорхойгүй байсаар байна.
Энэ тэмцээнийг Grand China Sports нэрээрээ ивээн тэтгэсэн БНХАУ-ын байгууллага нь Сэн Ши Зун Ти Спорт аялал жуулчлалын компани гэж Монгол улсад бүртгэгдсэн болох нь албан бичгээс нь харагдана. Албан бичиг дээрх 77071688 утас нь өөрчлөгдөөд, ашиглалтанд байхгүй байна.
Энэ тэмцээн, шагналыг хоёр улсын Засгийн газрын хамтын ажиллагааны үр дүн гэдгээр анхааралдаа авч, Монгол улс дах БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниас "ковидгүй болж хэвийн үйл ажиллагаа явагдахаар шагналыг олгоно" гэдэг хариултыг хүлээгүйгээр Монгол улсын засгийн газраас шагналыг шийдвэрлэж өгөхийг хүсье.
Бид тэмцээнд оролцсон тухайгаа блогтоо бичиж байсан тэмдэглэл
Гэрчилгээ
2018 оны 10-12 сард харилцсан байдал
Монгол улсын ЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газартай Шагналын аялал хэзээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байгааг лавлаж асуусан
2019.1.21
Шагналыг шийдвэрлэх боломж, 3-р уралдааны ялагчдад ийм хүлээлт бий болгохгүйн үүднээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт өргөдлөө өгсөн.
2020.6.3
Унадаг дугуйны шагналаа авъя
нийтлэлийг блогтоо бичиж, мөн МУЗГ-ийн хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газарт илгээж, 11-11.mn өргөдөл гомдлын системд өргөдөл бичсэн.
2021.3.5
Монгол улсад суугаа БНХАУ-ын ЭСЯаманд нөхцөл байдлыг танилцуулж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж захидал илгээсэн. Ямар нэг хариу аваагүй.
2021.9.14
Монгол улсын Засгийн газар шийдэх үү эсвэл БНХАУ-ын нэр бүхий байгууллага шийдэх үү?
2022.2.8
Өвлийн олимп БНХАУ-д зохион байгуулагдаж байгаа болон дараах мэдээлэл зэрэгтэй уялдан шагналыг хэрхэн шийдэж байгааг лавлаж асууж, имэйл бичих, цахим орчинд сэтгэгдлээр хүсэлтээ илэрхийлсээр байна.
2021.10.22
Биеийн тамир спортын газрын удирдах ажилтан Баасан даргын өрөөнд очиж Grand China Sports байгууллагаас ирүүлсэн албан бичигтэй танилцаж, Тяньжин руу аялахгүй, харин Унадаг дугуйны шагнал авах сонголтоо бататгаж ярилцлаа.
Мөн 2022 оны 2-р сард БНХАУ-д зохион байгуулагдах Өвлийн олимпийн тоглолтонд оролцох Монгол улсын тамирчдаар "Үзэсгэлэнт Улаанбаатарын цол -2018" өртөөт марафон тэмцээний шагналыг явуулах боломжтойг албан бичигтээ бичсэн байгааг мэдэж, тэр хугацааг хүртэл харилцаатай байхыг хүслээ.
2022.3.2
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс фасебуук хуудсанд сэтгэгдэл үлдээсэн. Дараах харилцаа чат-аар өрнөж байгаа.
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс is responding to a comment you made on their Page.
Сайн байна уу, таны ирүүлсэн захиаг бид хүлээн авсан, танд тулгарсан байдлыг ойлгож байгаа. мөн арга хэмжээ зохион байгуулсан талд байдлыг ойлгуулсан.
зохион байгуулагч талаас таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж хариулсан. учир нь та товлосон хугацаанд ирж шагналын зүйлээ аваагүй, хугацаа их өнгөрсөн болохоор зохион байгуулагч тал танд зориулж дангаар бэлдэх боломжгүй.
түүнчлэн таныг шагналын зүйлээ солих хүсэлт гаргахад арга хэмжээний шагналын зүйлс нь тогтсон байсан зохион байгуулагч танд солиж өгөх боломжгүй.
хэрвээ танд өөр хүсэлт байвал арга хэмжээ зохион байгуулагч талтай шууд холбогдохыг санал болгож байна.
15 Feb 2022, 18:48
- You replied to БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
Сайн бна уу,
энэ хаанаас хэн гэдэг хүн хариулт бичиж байна вэ
Дараах хариултыг хэн хэлсэн вэ?
"зохион байгуулагч талаас таны хүсэлтийг биелүүлэх боломжгүй гэж хариулсан. учир нь та товлосон хугацаанд ирж шагналын зүйлээ аваагүй, "
Миний хүсэлт гэвэл, та ямар байгууллагатай харилцаад дээрх хариултуудыг авсан гэдгээ хариу бичнэ үү?
16 Feb 2022, 09:16
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
我们与“盛世中体”联系收到的。
16 Feb 2022, 19:42
Original message:
我们与“盛世中体”联系收到的。
We contacted "Shengshi Zhongti" and received it.
- "Shengshi Zhongti" гэж ямар байгууллага вэ
17 Feb 2022, 10:12
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
Тэр бол зохин байгуулагч, тамагийн дээр компани.
17 Feb 2022, 10:38
- Улаанбаатарт оффис нь байна уу
очиж уулзаж, үгийг нь сонсоё
17 Feb 2022, 11:42
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс
Та доор бичсэн имэйлээр тэр байгууллагатай холбогдоорой. Имэйл хаяг: sszt20150616@163.com
- гялайлаа
БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын хэлтэс is responding to a comment you made on their Page. View comment.
сайн байна уу, манай яамны зүгээс танд ямар байгууллагатай холбогдох талаар хэлсэн
тул бид дахиж таны энэ асуултад хариу өгөх боломжгүй юм.
Монгол улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төвийн 11-11.mn вэб хуудсаар хүсэлтээ 2021 оны 5-р сараас тогтмол илгээж байгаа
2022.3.16
Бээжингийн олимпод оролцсон Монголын тамирчдаар шагнал ирээгүй. Хятадын байгууллагаас ямар хариу мэдээлэл өгч байна гэж Биеийн тамир, спортын газраас лавлаж асуухад,
Шагналыг хариуцсан БНХАУ-ын байгууллагын хүмүүс Монголд ирж шагналыг олгоно гэсэн гэж хариу авлаа.
Шагналыг хариуцсан БНХАУ-ын байгууллагын хүмүүс Монголд ирж шагналыг олгоно гэсэн гэж хариу авлаа.
Одоо бид тэрхүү Grand China Sport-ийн хариуцсан хүмүүсээс төлөвлөсөн хугацаа, хоногийг мэдэх хүсэлтэй байгаагаа БТСГазрын бодлого, төлөвлөлтийн дарга Баасанд хүсэлтээ илгээж, харилцаж байна.
2022.4.26
Бэлэн мөнгөөр 2520000 төгрөгийн шагнал хүлээн авлаа.
Өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороонд очиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, хамт олон, Grand China Sports компанийн төлөөлөл, тэмцээний 3 ангилал (ахмад, залуус, гэр бүл)-д тэргүүн байр эзэлсэн бидэнд бэлэн мөнгөөр шагналыг гардуулж, дурсгалын зураг авахууллаа.
Тэмцээний шагналыг олгох энэ хугацаанд төр захиргаа, БНХАУ Элчин сайдын яам зэрэгт гаргасан өргөдөл гомдол байгаа бол дуусгавар болгохыг хүссэн.
2017 оны өртөөт марафон тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан хүү, 2018 оны тэмцээнд мөн амжилттай оролцож алтан медаль хүртсэн болохыг шагнал авах үедээ шагналын эзэн хүүгийн авчирсан хүрэл, алтан медалийг харж ярилцаж мэдлээ. Хамт гүйсэн эмэгтэй хүүхэд нь гадаадад сурч байгаа тул ээж нь ирж шагналыг авч байна. 2017 онд тус тэмцээний эхний 3 байрын бүх ангилалын тамирчид Шанхай, Бээжин хотоор аялж байсан гэнэ.
Ахмадын ангилалд тэргүүлсэн Ванданочир ахаас Нийтийн биеийн тамирын хөгжлийн нэг шат нь марафон гүйлт, хэт холын зайн гүйлт, та бүгд оролцож бусаддаа үлгэр дуурайлал болно, цаашилбал гүйж дасгал хийдэг хүмүүс бие эрүүл, жин нэмэгдэхгүй гэхчилэн давуу талууд их байна гэж зөвлөмж сонсож гялайлаа.
Comments