Гэргий бид хоёр 2018.9.22-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан өртөөт марафон гэдэг сонирхолтой тэмцээнд гэр бүлийн ангилалд тэргүүн байрын амжилтыг үзүүлсэн.
Энэ шагналаа өнөөдрийг хүртэл хөөцөлдөж, лавлаж асууж байдаг ба, энэ удаад эцсийн байдлаар БНХАУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ өгөх ёстой юм байна гэж өөрсдөө шийдээд,
өргөдөл бичээд, баримтууд хавсаргаад өгөхөөр очиж асуухад, ЭСЯ нь шуудангаар хүлээж авна гэсэн хариултыг авч, энэ өдөртөө Төв шуудан дээр очиж, А4 хэмжээтэй бичгүүдээ дугтуйлж (280), яаралтай биш гэдгээ хэлж, марк наалгаж (1320), 60 орчим грамм баталгаат шуудан болгож (660) , нийт 2260 төгрөг тушаагаад явуулчихлаа.
Бидний хүсэлт ажлын 3 хоногт хүргэгдэж, Монгол улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын анхааралд орсноор шийдвэрлэгдэх байдал хурдасна гэж итгэж байна.
Гараар бичсэн хүсэлтийн хуулбар текст:
Монгол улс дахь БНХАУ-ын элчин сайдын яам, ноён Элчин сайд Цай Вэньруй танаа
туслаж дэмжинэ үү?
2018 оны 9-р сарын 22-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод "Үзэсгэлэнт Улаанбаатарын цом" нэг бүс - нэг зам Монгол-Хятадын өртөөт марафон зохион байгуулагдсан.
Монгол улсын Засгийн газрын агентлаг Биеийн тамир спортын газар, "Grand China Sports" групп компани хамтран зохион байгуулж, Монгол улс дах "Жүнхуа" бизнес холбоо, "Жүнхуа" биеийн тамир спортын ерөнхий нийгэмлэг, Монгол улс дах Тяньжинь хотын бизнес холбоо дэмжиж, Монгол улсын "Franch Town" орон сууцны компани хандив өгсөн энэ спортын үйл явдалд Ж.Бэгзсүрэн би гэргий Б.Мөнгөнсоёмбын хамт оролцож, гэр бүлийн "D" ангилалд тэргүүн байр эзэлж, Спорт аялал жуулчлалын 2520000 төгрөгийн эрхтэй болж шагнуулсан.
Энэ шагналын аялал нь 2019.1-р сард болно, Тяньжинь руу шууд нислэг эхлэхээр аялуулна гээд 2019 оны 7-р сар хүртэл хойшилж, зохион байгуулаагүй явсаар ковид-хөл хорио эхэлж, өнөө цагт хүрч, 2 жил 6 сар хөөцөлдөж байна.
2019 оны 12-р сард бид санал гаргаж, шагналын аяллын эрхээ Унадаг дугуйны шагнал болгуулахаар хүсэлт гаргасныг Монгол улсын ЗГ-ын БТСГазар дэмжиж, цааш уламжилж, Grand China Sports групп компанийн зөвлөлийн дарга Хөү Давэй зөвшөөрч дэмжсэн.
Хөл хорио 2020 оны 1-р сараас эхэлж, энэ шагнал олгогдоогүй байгаа, цаашид хурдан шийдвэрлэх арга замыг хайж, Монгол, БНХАУ хамтын ажиллагааны нэг үр дүнг хурдан гаргаасай, биелэлээ олоосой гэж хүсэж байна.
Ковидын нөхцөл байдал нь биднийг харилцаа холбооны орчин цагийн гар утас, аяллын бичлэг хийх зургийн аппараттай болохыг хүсэж мөрөөдөхөд хүргэсэн. Иймд 2.5 сая төгрөгийн эрхийн бичгээ Унадаг дугуй болгох хүсэлтээ цуцалж, гар утас, алхалт аяллын бичлэгийн камер болгох бидний санал хүсэлтийг дээрх нэр бүхий, тэмцээний 1-р байрын шагналыг хариуцсан Grand China Sports компани, Тяньжинь хотын бизнес холбоо, "Жүнхуа" бизнес холбоонд уламжилж, богино хугацаанд шагналыг олгоход туслаж дэмжихийг хүсье?
Хүсэлт гаргасан
Ж.Бэгзсүрэн
Б.Мөнгөнсоёмбо
(Жич хавсралт 5 хуудас)
утас,
гэрийн хаяг
Хавсралтанд: өргөмжлөл, 2 имэйлийн хуулбар, Grand China Sports компаниас ирүүлсэн албан бичгийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар
2021.4.13 Мягмар
БНХАУ-ын ЭСЯ-нд 12:00 цагт очиж, өнгөрсөн хугацаанд хөдөө байгаад утсаа байнга асаалттай байлгаж чадаагүй, хариу өгсөн болов уу гэж асуухаар ирсэнээ хэлэхэд, 320955 утсаар холбогдохыг ЭСЯ-аас зөвлөсөн. Ингээд гадаа нь зогсож байгаад утас руу нь залгахад, цаашаагаа нарийн бичиг руугаа холбож залгадаг юм байна.
Харамсалтай нь нарийн бичиг нь өрөөндөө байгаагүй байх, хэд хэд залгуулаад холбогдож чадсангүй.
2021.4.14 Лхагва
320955 утас руу залгаж, 2018-9-22 өдөр зохиогдсон Монгол Хятадын хамтарсан Өртөөт марафоны шагналыг хөөцөлдөж байгаа хүсэлтээ Ноён элчин сайдад захидал хүсэлтээр уламжилсан байгаагаа дахин хэлэхэд нарийн бичигтэйгээ холбож өгөхөөр цаанаас утас руу нь залгасан ч утсаа авсангүй.
2021.4.15 Пүрэв
320955 утас руу залгаж, нарийн бичиг рүү нь холбогдох гээд цаанаа утсаа авсангүй
2021.4.16 Баасан
9:00 цагт 320955 утас руу залгаж ярилцахад, энэ утас нь жижүүрийн утас гэнэ. Хөл хорионоос зарим ажилтанууд нь ажиллахгүй байгаа гэнэ. Нарийн бичгийн утас руугаа залгаж, холбож өгөхөөр оролдсон боловч утас нь дуудсаар салчихлаа.
2022.4.26
Бэлэн мөнгөөр 2520000 төгрөгийн шагнал хүлээн авлаа.
Өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хороонд очиж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлага, хамт олон, Grand China Sports компанийн төлөөлөл, тэмцээний 3 ангилал (ахмад, залуус, гэр бүл)-д тэргүүн байр эзэлсэн бидэнд бэлэн мөнгөөр шагналыг гардуулж, дурсгалын зураг авахууллаа.
Тэмцээний шагналыг олгох энэ хугацаанд төр захиргаа, БНХАУ Элчин сайдын яам зэрэгт гаргасан өргөдөл гомдол байгаа бол дуусгавар болгохыг хүссэн.
2017 оны өртөөт марафон тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэж байсан хүү, 2018 оны тэмцээнд мөн амжилттай оролцож алтан медаль хүртсэн болохыг шагнал авах үедээ шагналын эзэн хүүгийн авчирсан хүрэл, алтан медалийг харж ярилцаж мэдлээ. Хамт гүйсэн эмэгтэй хүүхэд нь гадаадад сурч байгаа тул ээж нь ирж шагналыг авч байна. 2017 онд тус тэмцээний эхний 3 байрын бүх ангилалын тамирчид Шанхай, Бээжин хотоор аялж байсан гэнэ.
Ахмадын ангилалд тэргүүлсэн Ванданочир ахаас Нийтийн биеийн тамирын хөгжлийн нэг шат нь марафон гүйлт, хэт холын зайн гүйлт, та бүгд оролцож бусаддаа үлгэр дуурайлал болно, цаашилбал гүйж дасгал хийдэг хүмүүс бие эрүүл, жин нэмэгдэхгүй гэхчилэн давуу талууд их байна гэж зөвлөмж сонсож гялайлаа.
Comments