Шагайтай үүргэвч 2022 - Мал төллөх ажилд туслаж ажиллаад малтай болох аялал

Бар жилийн хаврын ажил үйлсээ төлөвлөж байна, бид.

шагайтай үүргэвч 2022 онд хаашаа үргэлжлэх вэ
цас ханзарч хавар ирлээ - төл хүлээн авах ажилдаа

Дэлхийн улс, иргэдэд үлгэр жишээ болох Монгол ахуй соёлынхоо хаврын ажил үйлс - бог малын төл хүлээн авах, мөн хаврын улирлын идээ ундаатай танилцан, түүнийгээ хэрэглэн амьдрах #ШагайтайҮүргэвч аяллаа Сүхбаатар аймгийн нутагт хийхээр төлөвлөж байна.

- Хонь, ямаа төллөх цагаар хүн хүчний тус дэм хэнийд хэрэгтэй байна вэ?

Таны таньдаг малчин айлд хаврын мал төллөх цагаар хүн хүчний тус дэм хэрэгтэй байгаа бол бидэнтэй холбогдохыг хүсье. Утас 99861326, 89661326, 96070315 Фасебуук мессенжер Bee Soy Mongols -ээр холбогдохыг хүсье. Бид өөрсдийн дараах зорилго, зорилтоо таниулан ярилцаж, шийдвэр гарган, хамтран ажиллана.

Одоогоор хэнийд очиж ажиллах боломжтойгоо мэдээгүй, шийдээгүй байна. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан сумаас айлууд утсаар ярьсан. Утсаар ярихаас гадна, ойлголцож шийдвэр гаргахын тулд Фасебуук мессенжерээр харилцах хэрэгтэй байна.
Бид мал төллөх үеэр хүн хүч хэрэгтэй айл, малчны бүлэгтэй харилцаж, хамтран ажиллах хүсэлтэйгээ дараах захидлаар уламжилъя. 

Нээлттэй захидал

Амар мэнд үү,
Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
2022 оны энэ хавар бог мал төллөх үеэр төрж өссөн
Сүхбаатар нутагтаа очиж, малчин айлд 1 сар ажил хөдөлмөрт нь туслаж,
суралцах хүсэлтэй байгаа.

Монгол ахуй соёлдоо эзэн байх, биднийг амьд байлгадаг
байгаль орчиноо тэтгэх боловсролыг түгээгч та бүхэнтэй
цахимаар харилцан ярилцаж, нутаг орондоо очиход дайх үг,
санамж байгааг мэдэх хүсэлтэй байна.

Миний аав Халзан сумын Дулмаагийн Жамсранжав,
ээж Наран сумын Моломын Чимидрагчаа.
Би ууган хүү нь Сүхбаатар Баруун Урт суманд төрж өсөж,
2-р 8 жилийн сургууль байхад 1984 онд Отгон багшийн шавь,
Одончимэг багшийн удирдсан ангид суралцаж 1994 онд төгссөн.

Малчин айлын хаврын улирлын ажил үйлс, идээ цагааг
танилцуулсан бичлэг хийхийг зөвшөөрөх, мөн мал төллөх үеэр
хүн хүчний дэм тус хэрэгтэй айлд очих бодол хүсэлтэй байгаа.

Яг хэнийд очихоо мэдэхгүй байгаа.
 Энэ ажлынхаа үр дүнд өөрийн гэсэн төл малтай болж,
цаашид Алтан дээд үнэний аялгуу Үндэсний онол номоо баримтлан
 хамтын хариуцлагат АЙЛ-ыг бүтээх хүслээ тээж очно.

Аймгийн төвд, аавынхаа төрсөн дүү Найрамдах ахынд очиж,
аймгийн баруун талд эхэн шанд, дунд шандаар явж,
улмаар Халзан сум, Дарьганга, Наран сум гээд явах байх.

Ер нь аялал, ажил гэж тооцож 3-р сарын эхээр эхэлж,
чөлөөт байдлаар малчин түмэнтэйгээ танилцан, хөөрөлдөж явсаар,
5-р сарын эхээр Хотод буцаж ирнэ гэж төсөөлж байгаа.

Бид тамхи татдаггүй, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй хэвээрээ байгаа.
Мах, цагаан идээ, дотор гэдэс, толгой шийрээ идэж, сүүтэй цай, хярамаа ууж,
ургамал хандалсан усаа ууна. Хоол унданд зохицно.
Нутаг орон, уул усныхаа төлөө үгээ хэлж, сэтгэл зүрхээ зориулж явдаг
 та бүхнийхээ үг сургаалийг сонсож,
дайх үгийг нутаг орны хүн арддаа авч очъё гэсэн хүсэл дүүрэн байна.

2022 оны энэ хавар

гэргий бид хоёр Сүхбаатар аймгийн малчин айлд очиж, бог малын төл хүлээн авах ажилд 1 сар туслаж ажиллахдаа 
- малчин айлдаа байрлах, гэр бүлийн нь гишүүн болж амьдрах, 
- ажлын урамшуулал, хөлсөнд төл малтай болох,
- хамтарч ажил үйлсээ өрнүүлэх "хоост айл, бүтээлч айл"-ын бичлэг, систем бүтээж, малчин хүний хаврын ажил хөдөлмөр, хаврын улирлын онцлог хүнс хоолыг таниулах бодол, хүсэлтэй байна.

Мөн аймаг орон нутгийн байгууллага, иргэдтэй хамтран дараах сэдэвт уулзалт, сургалт зохион байгуулах хүсэлтэй байгаа.

- малчдын бүлэг, бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг иргэдийн оролцооны байгууллагуудтай танилцах, тэдний ажил амьдралд Аялал жуулчлалд нутгийн иргэдийн оролцоо сэдвээр мэдээлэл хүргэх

- сум, аймгийн нийтийн номын сангийн үйлчилгээнд Бүтээлч танхим бий болгох уриалга, танилцуулга өгч, орон нутгийнхаа ажлын байр, бүтээлч хүмүүсийг дэмжиж Номын сан хамтран ажиллах боломжтой

- экологийн ул мөр багатай (less or no ecological footprint) амьдрахын учир, дахиварыг таньж, цуглуулж ашиглах, байгалийн баялагийн талаарх ойлголт

- мод тарих, мод тарьсан туршлага мэдээлэл

эх дэлхийн өдөр



Бид 2021 оны 3-р сард Хэнтий аймгийн Дархан суманд очиж,
Баянхонгор аймгаас отроор очсон аймгийн аварга малчин айлын сувай болон төллөх хонь, ямааг хариулах, гар худгаас адуу услах зэрэг мал маллагаанд гар бие оролцож,

  "Эх орны дуудлага - Төл хүлээн авах ажил" 30 өдрийн тэмдэглэл бичсэн.
гар худгаас хонь услаж байна


2015 оны хавар SB нутгийн телевиз манай гэрт ирж,
Нутгийн хүн нэвтрүүлэг бэлтгэн түгээсэн.
Монгол хүн Монгол хүнээрээ л байхыг эрхэмлэж амьдрахыг зорьдог болсон байсан.


2019 оны намар 25-р суваг ТВ-ийн
Танайд хоноё нэвтрүүлгээр ажил үйлсээ танилцуулан ярилцаж байсан.


2022 оны 1-р сард
Монголын радиогийн Өглөөний нэвтрүүлгээр
Монголын хөлөгт тоглоомуудаас өөрсдийн бүтээсэн Есөн даваа тоглоомын богцоор жишээ татан танилцуулсан


Урьд жилүүдийн Шагайтай үүргэвч аялал

2016 онд гэргий бид хоёр Улаанбаатар хотоос ОХУ-ын Новосибирск хот руу аялж ирсэн
Энэ аялал бидний 40 насны ойдоо зориулж, анх удаагаа хилийн дээс хамтдаа алхаж, сайхан сэтгэлт хүмүүстэй танилцаж, аялж сурахад нэмэртэй байсан.

2018 онд Монголынхоо газар нутгаар Ховд аймгийн Булган сумаар хил гарч, БНХАУ Өрөмч, Казакстан улсыг урдаас нь хойш хүртэл 5 хоногт, Украйны Чернигев хотоор дайрч, Беларусын Минск хотод хүрээд, буцахдаа ОХУ-ын Москва, Казань, Новосибирск хотуудаар дайрч Баянөлгий аймгаар Монгол улсдаа орж ирсэн аялал байсан.
Ховд нутгийн малчин айл зусландаа тэмээн жингээр нүүж байсан, Говь-Алтай аймгийн 101 дэх км дээрх айлд орж танилцсан, буцахдаа мөн л энэ айлдаа орсон гээд сайхан хууч дурсамж бидэнд бий.

2020 онд хил түр хаагдаж, бид Өвөр гүнтийн зуслан руу гэрээ нүүлгэж, Ар гүнт, Партизаны малчин айлуудтай танилцаж, сүү цагаан идээнийхээ ач тусыг санаж, үнээгээ бэлчээрлүүлдэг малчин айлаас сүү авч, цагаан идээ бэлтгэж, зуслангийн айлуудад түгээх болон мод тарих ажилд тэмүүлсэн.

2022 онд бид төрсөн нутаг Сүхбаатар аймагтаа очиж, мал төлийн ажилд 1 сар ажиллах хүсэлтэйгээр, энэ мэдээллийн дагуу бидэнтэй холбогдож байгаа хүмүүстэй санал бодлоо ярилцаж байна.



Comments