Зуны дэлгэр цагт сүү цагаан идээгээ өдөр тутамд боловсруулан хүнс тэжээл болгон хэрэглэх, ирэх өвөл, хаврын хүнсээ бэлтгэх бодол, хүсэл танд байдаг уу?
Сүүг боловсруулахад хүүхдүүд хомоол, аргал, түлшээ түүж цуглуулан бэлтгэж, гэргий тогоо шанага, сав суулганы цэвэр ариун байдал, галын илч, таргийн хөрөнгө, сүүний хэр хэмжээг цаг агаар, тэр өдрийн эрчим энергиэр тохируулж гардан боловсруулж, нөхөр айлуудад зарлаж түгээх, бусад ажилд гар бие оролцсоноор бүтэж байна.
Сүүний тухай, шим тэжээлийн талаарх мэдээллийг интернэтээс хайж, үргэлжлүүлэн уншиж болно:
Зүрх, нарийн гэдэсний улирал Зун цагт
Бид малтай айлтай гэрээлэн өглөө бүр шинэ сүү 20-40 литр хүлээн авч, сүүгээ хөөрүүлж, таргаа бүрж, мөн ээдэм, шар сүү гарган гэрийн хоол хүнсээ сүү цагаан идээгээр бялхуулж байна.
Чанартай сүүгээр хангаж байгаа малчин залуусдаа талархалаа илэрхийлж, дараах утгатай захидал өгч, харилцаа холбоогоо батжууллаа.
Сүүн сүргийнхээ буян хишиг, нүнжиг тостой, шинэ сүүгээр өглөө бүхэн хангаж байгаад нь Амармэнд, Сараа хоёртоо гялайлаа.Ингээд бид 5 сарын 12 өдрөөс эхлэн 7 сарын 1 өдөр гэхэд 1000 л сүү авч, үйлчилгээнд нь 1122000 төг тушаасан байна.
Гэртээ гадаад, дотоодын айлчин найзуудаа ирүүлж, Монгол ахуй соёлоо танилцуулдаг ХоостАйл БийСоё-ийнх Өвөр гүнтийн зусланд нүүж ирээд танай гэр бүлтэй танилцаж, хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.Фасебуук дээр Host family BeeSoy, мөн Creative Mongolia хуудсаар бидний ажил үйлс түгээгдэж байгаатай танилцахыг уръя.Цаашид манайх энэ Өвөр гүнтэд намаржиж, өвөлжвөл байнгын харилцаатай байж, харилцан тус дэмээ авч, малын буян хишгээ хүртээж байгаарай.
Хэрвээ уншигч та сүү хөөрүүлэх, тараг бүрэх, ээдэм гаргах, шар сүүг хэрэглэх гэхчилэн сүү цагаан идээг боловсруулах туршлага, мэдлэгээ нэмэгдүүлэх хүсэлтэй бол, бидний LIVE хийх хүсэлтэй нэгтгэн, сүү цагаан идээг боловсруулах талаарх асуулт болон LIVE хийх дататай гар утастайгаа манайд хүрэлцэн ирэхийг уръя.
Лавлах утас 96070315 ХоостАйл БийСоё-ын эзэгтэй Б.Мөнгөнсоёмбо
Сүү, тараг, өрөм, ээдэм, шар сүү захиалан авах утас 99861326
Бид 2007-2016 онд Дарь эхд үнээ маллаж, сүү цагаан идээ боловсруулж байсан туршлагатай, мөн хүнс тэжээлийн талаарх орчин цагийн шинжлэх ухааны мэдээлэл, уламжлалт мэдээллийг үргэлж эрэлхийлж суралцаж, сурч мэдсэнээ сургалт, уулзалтыг онлайнаар болон гэртээ зохион байгуулж түгээдэг.
УБ хотын зуслангийн ногоон бүс, Дарь эх, Бэлх, Дамбадаржаа зэрэг нутаг дэвсгэрт үнээ мал маллахыг хориглосон учраас бид үнээгээ 2016 онд зарсан.
Манай гэрт айлчлан ирсэн гадаад найзуудтайгаа бэлчээрийн мал, фермерийн мал, тэдгээрийн сүү, цагаан идээний чанарын ялгааг ярилцаж байгаад, сүү уухаар харшил нь хөдөлдөг Финлянд залууд хөөрүүлсэн сүүнээс амсуулж, туршиж, харшил нь хөдлөхгүй байгаад урамшиж, сүү таргаар дайлж билээ.
Ширээн дээрээ 5л бетонтай тараг тавиад өдрийн хоол, оройн хоол гэж идэж, Дарь эхийн айлуудад тараг зарж, хамтдаа алхаж байсан Польш залуугаас таргийг хатаасан сонгино, карригаар амтлан иддэг Энэтхэг халуун орны хүнсний соёлыг сонсож, туршиж билээ.
Өнөөдөр өөрийн малгүй боловч, малчин залуус, малчин өрхтэй нөхөрлөж чанартай сүүг хүлээн авч, тогооны өрөм, элгэн тараг, шингэн сүүний чанарыг зусландаа гарсан айлуудад хүргэж, тэднийг баярлуулж байна.
Сүү хөөрүүлэх тоосгон зуухаа өөрсдөө барьж, галын илчийг тохируулж, сүүг боловсруулах үеийн ариун цэврийг сав суулга, сайхан сэтгэлээр хангаж байгаагийн дүнд манай цагаан идээг хүртсэн хүмүүс ам сайтай байгаа.
Сүүг боловсруулахад хүүхдүүд хомоол, аргал, түлшээ түүж цуглуулан бэлтгэж, гэргий тогоо шанага, сав суулганы цэвэр ариун байдал, галын илч, таргийн хөрөнгө, сүүний хэр хэмжээг цаг агаар, тэр өдрийн эрчим энергиэр тохируулж гардан боловсруулж, нөхөр айлуудад зарлаж түгээх, бусад ажилд гар бие оролцсоноор бүтэж байна.
Сүүний тухай, шим тэжээлийн талаарх мэдээллийг интернэтээс хайж, үргэлжлүүлэн уншиж болно:
- Сүү бол эмэгчин хөхтөн амьтны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн.
Хөхтөн амьтдын эмэгчингийн сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг. Төрсний дараа дэлэгнэх сүүг уураг гэдэг. Уураг нь эх амьтны эсрэг биетийг нярай үр төлдөө дамжуулагч сүү юм. Энэ нь эх, үр төл хоёр төрөл бүрийн өвчний халдвар авах эрсдэлийг багасгадаг.
Хөхтөн амьтдын эмэгчингийн сүү ялгаруулах энэхүү чадвар нь тэднийг хөхтөн амьтан хэмээн тодорхойлогч шинжүүдийн нэг нь юм. Нярай төл амьтад үндсэн хүнс тэжээлээ идэж суртал сүү нь тэжээлийн гол эх үүсвэр байдаг. Төрсний дараа дэлэгнэх сүүг уураг гэдэг. Уураг нь эх амьтны эсрэг биетийг нярай үр төлдөө дамжуулагч сүү юм. Энэ нь эх, үр төл хоёр төрөл бүрийн өвчний халдвар авах эрсдэлийг багасгадаг.
Түүхий сүүний найрлага нь тухайн амьтны төрөл, зүйлээс хамааран өөр өөр байдаг. Гэхдээ түүхий сүү нь ерөнхийдөө тодорхой хэмжээний ханаагүй тослог, протейн, кальци зэргийг агуулдаг.
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D2%AF%D2%AF
https://mn.wikipedia.org/wiki/%D0%A1%D2%AF%D2%AF
- Сүү юунаас бүтдэг вэ?
Сүүний үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь ус, өөх тос, уураг, лактоз (сүүний сахар), эрдэс бодис (давс) юм. Сүү нь мөн бусад бодисын ул мөр, пигмент, фермент, амин дэм, фосфолипид (өөх тос шиг шинж чанартай бодис), хий агуулдаг.
- Сүү
Сүүний найрлаганд ус, тос, чихэр, уураг, төрөл бүрийн амин дэм, эрдэс бодис гэх мэт 300 орчим зүйлс тодорхой хэмжээгээр байдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүн нь бие махбодын өсөлт хөгжилтөд зайлшгүй шаардлагатай үл орлогдох амин болон тосны хүчил, аминдэм А, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын эх үүсвэр болдог.
Зүрх, нарийн гэдэсний улирал Зун цагт
цагаан идээний амт шимт, үр ашгийг тохируулан хүртэхэд анхаарцгаая:
- аль болох малчин ах дүүс, хамаатан садныдаа зочлон очиж, 7, 10 хоног үнээ тугал, хурга ишиг, байгалийн амьд бактер, нар, агаар, усны эрчим энергид амьдран ирэх өвөл, хаврыг эрүүл чийрэг давах бие сэтгэлээ бэлдэх
- хүүхдэд хярам уулгах нь шим тэжээллэг ундаа болж, шингэний хэрэгцээг нь нөхөх төдийгүй кальци, Д, бусад амин дэм, эрдэс бодисын нөхөлтөнд нь тустай
- үзэм, овъёосны няцалбар (геркулес)-тай тараг нь чанартай оройн хоол болж чадах,
- шар сүүг шингэлэн хүүхдээ усанд оруулж, элсэн дээр тоглуулах
- боролзгонотой сүүтэй цай
- өрмийг амтлахын төдий хүртэх
Танд ямар бодол, хүсэл байдаг вэ?
ХоостАйлд зочлох хөтөлбөрийг мэдэж авахыг уръя.
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх хүсэлтэй гэр бүл, залууст зориулсан, нэг өдрийн ХоостАйлд зочлох хөтөлбөрт хамрагдаж,
цэвэр агаарт гарч, Монголынхоо хөлөгт, шагайн тоглоомуудаас заалгаж, учрыг тунгааж, тараг бүрээд авах, гэр бүлийн амьдралдаа бүтээлч дурсамж бүтээхийг дэмжсэн.
2020.7.22 өдөр нэмэлт
2021.3-р сар
Өдөр бүр хэмнэе туршлагын уралдаанд Зуслангийн сүү, цагаан идээ нэртэй бүтээлээр оролцож, хүнс хоолонд зарцуулах мөнгийг хэмнэх, байгаль орчинд сав баглаа боодлын хаягдал гаргадаггүй сайн талтай, малчин айлуудтай хөдөлмөрөө хоршуулах боломжтойг танилцуулж оролцлоо
Гэр бүлийн бүтээлч аялал
Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.
Comments