Ойн цэвэр агаарын урсгалыг мэдрэх хүсэлтэй байна уу?
Гэр бүлийн гишүүнийхээ төрсөн өдрийн баярыг тэмдэглэдэг аргыг өөрчлөх хүсэлтэй байна уу?
Хүүхдүүдтэйгээ хамт эцэг эх бид ямар ажлыг хамтдаа хийх боломжтой, түүгээрээ үлгэрлэх хэрэгтэй байна вэ?
Хүүхдийнхээ бага насны дурсамж санамжинд юуг үлдмээр байна вэ?
40 нас давсан аав ээжийн бодол, хүсэл юу байдгийг олж мэдмээр байна уу?
Хүүхдүүдтэйгээ хамт эцэг эх бид ямар ажлыг хамтдаа хийх боломжтой, түүгээрээ үлгэрлэх хэрэгтэй байна вэ?
Хүүхдийнхээ бага насны дурсамж санамжинд юуг үлдмээр байна вэ?
40 нас давсан аав ээжийн бодол, хүсэл юу байдгийг олж мэдмээр байна уу?
Гэр бүлээрээ Өвөр гүнтийн зусланд, цэвэр агаар, байгальд ирээд,
- манай гэр эсвэл модон байшинд байрлан,
- сүү цагаан идээ, ургамал, байгалийн хүнсээс хүртэн,
- Монголын хөлөгт тоглоом, 4 шагайгаар олон тоглоом тоглохтой танилцаж,
- дараах боломж, туршлагаас гэр бүлдээ танилцуулж, мөн
- танайх хүнс хоолоо авчирч аялаарай.
- манай гэр эсвэл модон байшинд байрлан,
- сүү цагаан идээ, ургамал, байгалийн хүнсээс хүртэн,
- Монголын хөлөгт тоглоом, 4 шагайгаар олон тоглоом тоглохтой танилцаж,
- дараах боломж, туршлагаас гэр бүлдээ танилцуулж, мөн
- танайх хүнс хоолоо авчирч аялаарай.
“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ
#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргая
Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүлж байна.
"Гэр бүлийн бүтээлч аялал"-ыг төлөвлөцгөөе
Та дараах боломжуудаас гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн сонголт хийнэ.
1. Билгүүн хайрханы энгэрээс адууны хомоол, хайрханы ойгоос модны гишүү хамт түүж алхана
2. Улиас, хайлаас, шар хуайсны үр, үрсэлгээ, ургаж байгаатай танилцаж, үрсэлгээ шилжүүлэн суулгана
3. Уулын цэцэг, ургамал ажиглан, ургамлын лавлах номоос суралцана
4. Уламжлалт хөлөгт тоглоомууд, Чүү чамай, Тооно, Үүд, Тулга, Олон санаа, Паж, Уул талын буга хөлөгт тоглоомтой 1966 онд хэвлэгдсэн Монголын хөлөгт тоглоом номд тулгуурлан, Есөн даваа богц дээр тоглож сурна.
5. Шагай гэдэг яс малын хаана байдаг, яаж байрласан ямар онцлогтой яс болох, 4ш шагайгаар хэдэн тоглоом тоглох боломжтойг сонсож, ярилцаж, тоглоно
6. 3-5 насны хүүхэдтэйгээ харилцахад туслаж, Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-ийн бүтээлүүд Сайн мууг ялгая ном, зурлага бичвэрийн Цэгээр наадъя дэвтэртэй танилцана
7. Гэр бүлийн харилцаа, бүтээлтэй болохыг дэмжсэн, Зураач В.Ундраагийн UMandala буддаг номтой танилцаж, будна
8. Дээлийн товч яаж зангидахыг харж, заалгана
9. Бий биелгээний үндсэн суудал, мөрний хөдөлгөөн зэргийг заана
10. Сүү хөөрүүлж, сүүгээ самарч хөөсрүүлэн, өрөм загсаахыг хийж үзэх боломж
11. Тараг бүрэх, бүрсэн таргаа аваад явна
12. Ээзгий ширгээх, шар сүүг нь хүнс, ахуйд хэрхэн хэрэглэх талаар ярилцаж, зөвлөнө
13. Гишүүнэ (айраг) түүж, чанамал хийнэ.
санамж: дээрх боломж нөхцөлөөс өдрийн аялалдаа багтахуйцаар сонголт хийхдээ цаг улирал, нөхцөл байдлаас хамаарч зарим сонголтыг хийх боломжгүй үе байдаг тул ярилцаж, шийднэ.
Хүнс хоол
- өдрийн турш цай унд, хамтарч бэлтгэсэн өдрийн хоол, оройн тараг, манайд байгаа шинэ хүнсээр үйлчилнэ. Өөрсдийн хүнсээ авчирч болно.
Унаа тээвэр
Гэр бүл өөрсдөө унаагаа хариуцаж ирж, буцна
- Өвөр гүнт-Тэнгис кино театр чиглэлд
ЗҮ1 зуслангийн шугамын автобус 6-8-р саруудад нэг талдаа 500 төгрөгөөр үйлчилдэг.
ЗҮ1 зуслангийн шугамын автобус 6-8-р саруудад нэг талдаа 500 төгрөгөөр үйлчилдэг.
Гэр бүлийн бүтээлч аяллын бэлтгэл
- хүүхэд, эцэг эх хамтдаа оролцоно
- сонгосон аяллын өдөр болон аль боломжуудыг сонирхож байгаагаа интернэт, утсаар ярилцаж сонгоно
- сонгосон аяллын өдөр болон аль боломжуудыг сонирхож байгаагаа интернэт, утсаар ярилцаж сонгоно
- ирж, буцахаа цагаа ярилцана
- цаг агаарын мэдээтэй танилцаж, хувцас, гутлаа тохируулж өмсөнө
хувийн бэлтгэлээр авчрах зүйлс:
- хувийн аяга, халбага
- нүүр гарын алчуур
- гар утас, зургийн аппаратаа цэнэглэх
- тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа авчирвал маш сайн.
- гар утас, зургийн аппаратаа цэнэглэх
- тэмдэглэлийн дэвтэр, үзэг харандаа авчирвал маш сайн.
Бүтээлч, хоост айл Бий Соё
#ШагайтайҮүргэвч аяллаар гадаад улсуудад аялж байсан, гэртээ гадаадын аялагчдыг ирүүлдэг #Хоостайл, гадаад найзуудаараа Монголын талаарх сэтгэгдлийг нь яриулж #MongoliaFriend бичлэг хийдэг зэрэг санаачлага, ажил үйлсийг 2008 оноос хийж байгаа.
Монгол үндэсний 200 гаруй хөлөгт тоглоом байдгаас тоглоомын шинж чанар, гэр бүлийн харилцааг дэмжих онцлогийг харгалзан 9 хөлгийг сонгож Есөн даваа богцыг 2020 онд бүтээж, Монголын хөлөгт тоглоомын олон талт байдал, ач тусыг таниулж эхэлсэн.
2019 оны 9-р сар.
25-р суваг ТВ.
Танайд хоноё нэвтрүүлгийн бичлэг
Өвөр гүнтийн зуслангийн байгаль
Comments