1000 дах зочлолын баяр болно





1000 дах зочлолын баяр ойрын жилд болно

Манайх 2008 оноос гэртээ гадаадын #айлчин найзуудаа ирүүлж байна.

2026 оны 3.26 өдрийн байдлаар 787 удаа гадаадын #MongoliaFriend найзуудаа хүлээн авч,  

- Монгол гэр доторх ахуй соёл, 
- хувийн аягатай байж, аягаа долоож эрүүл мэндээ дэмжих хэвшил болон бусад 10 гаруй ач тус,
- сүүн сүргээ өсгөн маллахтай холбоотой ажил хөдөлмөр, 
- Монгол хүн хүнс хоолоо бэлтгэн хүртэх ёс уламжлал
- Шагайн болон хөлөгт тоглоомын хэрэгцээ шаардлагыг таниулж, тайлбарласан.

Ирэх ойрын жилдээ 999 дэх зочлолоо дүүргээд, 1000 дах зочлолын баяраа зохион байгуулах мөрөөдөл, төлөвлөгөөтэй болсон.

Манайд ирсэн бүх гадаад найзууддаа Монголд дахин аялах, зочлохыг хүссэн урилга илгээж,
- Монгол улсын Засгийн газар, Соёлын яамнаас жил бүрийн 8-р сарын дундуур зохион байгуулдаг Нүүдэлчин соёлын Дэлхийн  фестивалийг нэгдсэн зохион байгуулалттайгаар, тайлбартайгаар үзэх

- Хөх отог дээрх Нүүдэлчдийн жимээр өдрийн хөтөлбөрт урамшуулалтай оролцох

- Монгол улс, Монгол хүнээс Та ямар бодол ухаарал авч, таны амьдралд ямар үр дүн бий болсон түүхээ ярьж, бүтээлч Монголчуулын гарын бэлгийг хүртэхийг уриална.

Оролцогч нь
-  Монгол малгай, дээл, гуталтай буюу бүрэн бүтэн хувцаслана
- хувийн аяга, халбага, аяганы ууттай байх,
- онлайнаар оролцох боломжийг олгоно.

Дэлхийн аль улсуудаас хэн гэдэг #айлчин найзууд ирсэн жагсаалт


Дэмжиж, хамтран ажиллах таны санал хүсэлт, зөвлөгөөг хүлээн авах утас 99861326, санаачлагч  ХоостАйл БийСоё Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо.


***
🌏“НҮҮДЭЛЧИН" ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ 
Монголын үндэстэн, угсаатны өвөрмөц зан заншил, язгуур урлаг, соёлын өвийн гайхамшгийг нэг дороос мэдрэх “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 21–23-ны өдрүүдэд Налайх дүүргийн "Тайж хайрхан"-ы бэлд болно.
Соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд шилдэг өвлөн уламжлагчдын тоглолт, үзүүлбэр, үзэсгэлэн худалдаа, үндэсний спортын олон төрөлт уралдаан тэмцээн зэрэг олон талт хөтөлбөрт арга хэмжээ болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

🌏"NOMADS" WORLD CULTURAL FESTIVAL IS COMING!
Experience the wonders of Mongolia's ethnic traditions, folk arts, and cultural heritage all in one place at the "NOMADS" World Cultural Festival, happening August 21-23 rd 2026 at the foot of Taij Khairkhan in Nalaikh District.
Covering 362 elements across 7 domains of intangible cultural heritage, this multifaceted program will feature performances and demonstrations by master tradition-bearers, exhibition-sales, and a wide range of national sports competitions. 
We warmly invite you all to attend.

#Нүүдэлчин2026 
#Nomads2026 
#NomadsWorldCulturalFestival
***

Comments