Хээ, өлзий хээ




ӨЛЗИЙ хээний УТГА, БЭЛГЭДЭЛ

Өлзий хээ нь зуун зууны туршид Монголчууд бидний амьдрал ахуй, гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ хэрэглэж ирсэн бэлэгдэл зүй өндөртэй хээ дүрс юм.
Монголчууд морьдоо ихэд дээдлэн шүтдэг байсан ба 6 насны морь дотроос соёолон морины идэр нас, хүч чадлыг дээдлэн бэлэгддэг байжээ. Соёолон морийг дээрээс нь давхиж явааг дүрслэн урд, хойд дөрвөн туурай, толгой, сүүл хэсгээс Өлзий хээ бүтсэн гэсэн хувилбар байдаг.
Тус хээ нь эзэндээ баяр жаргал, эд баялгийг дуудан, урт удаан наслахыг бэлэгддэг учир эрт дээр үеэс Монголчууд гэрийн эд хэрэгсэл, гоёл зүүлт, хувцас эдлэлдээ өргөн хэрэглэсээр ирсэн уламжлалтай.
Айл гэрийн авдар, үүд хаалга, хашаа зэрэгт оруулсан байдгийн учир нь тухайн айл, цаашлаад улс гүрэнд өвчин зовлонгүй, дайн дажингүй, хулгай дээрэмгүй байхыг бэлэгдэн домнодог байжээ.
Өлзий хээг сайн ажиглавал дотроо “Хас” хээг багтаасан байдаг ба энэхүү хээ нь хулгай, хар, цагаан хэл амыг домнодог домтой. Мөн “Хас” хээг эрт үеэс Монголчууд хэрэглэж байсныг ӨМӨЗО-ны Монгол хээ судлаач профессор, доктор Чулуун судалгаандаа баталсан байдаг.
Гол хэсэгт байрлах Ромбо дүрс нь аливаа гаднаас ирэх муу энергийг дотогш нь оруулдаггүй, гадагш буцаадаг увидастай тэмдэгт бол Өлзий хээний уялага буюу эхлэл төгсгөлгүй үргэлжилсэн зураас нь урт удаан наслах, хэзээд төгсгөлгүй сайны дээд өлзий учралыг ерөөн бэлэгддэг байна.


***
Хээний бэлгэдэл:  Өлзий хээ: Урт удаан наслахын бэлгэдэг
Ханан хээ: Халдашгүй дархан, мөнхөд үргэлжлэхийн бэлгэдэл
Хамар угалз: Анхилуун байдал, амьдралын холбоог бэлгэдэл 
Эвэр угалз: Олз омог ихтэй байхын бэлгэдэл
Өнгөний бэлгэдэл
 • Алтлаг – язгуур, эрхэмсэг
 • Хөх – тэнгэр, ухаан
 • Улаан – гал, хүч, хийморь
 • Номин/хар суурь – тогтуун, бат бөх

#Төрсөннутагтүшихөв

***
2026.3.12

ӨЛЗИЙ. Өлзий гэдэг нь олзын үүд буюу нөгөө бидний хайгаад байдаг баян Намсрай юм.
Босоо өлзий нь “Төгс дүүрэн жаргалан”, хэвтээ өлзий нь “Тэгш дүүрэн жаргалан”-г бэлгэдэнэ.
Өлзий нь ертөнцийн тамгыг бүтээдэг бөгөөд босоо хэвтээ буюу арга, билиг байна.
Тамга гэдэг нь тамыг гартаа атга гэсэн утга ажээ.
Өлзий хээ өөрөө 10 нүхтэй, энэ нь 10 тамын хаалгыг атгаж хаахын билэгдэл учраас Монголчууд эртнээс шүтэж ирсэн байна.
Яагаад өлзийг айл болгон үүд, хашааны хаалган дээрээ байршуулдаг вэ. Өлзий зурж тамыг хааж билэгддэг. Мөн довцог буюу сампин зангидаж малгай буюу бүрхний оройд хийж оройн галаа манадаг, дээлээ товчилж хий оруулахгүй хамгаалдаг байсан байна.
Тамганы хэвтээ өлзий усан суурьтай, босоо өлзийг тойроод нар, сар, гал, тив дэлхий дүрслэгдсэн байдаг.
Өлзийг мөн дүүрэнгийн хууль гэж үздэг.
ГЭГЭЭНТНИЙ АЙЛДВАРААС...
#copy



***

Comments