Монгол ардын хөлөгт тоглоомын "Есөн даваа богц" - Алаг мэлхийтэй боллоо

алаг мэлхий өрөг 3 хувилбар

Алаг мэлхий

Есөн даваа тоглоомын богцныхоо ар талд шагай, шоогоор тоглодог Алаг мэлхийн өргийг оёлоо.

... Алаг мэлхийгээ тоглож хүүхдийн жилийн цээрийг арилгадаг.
... Уламжлалаас харахад аливаа тоглоомыг ээж аав нь оройдоо хамт тоглодог байсан. Тоглоом тоглож байхдаа гаргаж байгаа хүүхдийнхээ зан аашийг нь ажиглаж, дараагийн тоглох тоглоомоо занг засахад туслахыг нь сонгож, өөрчилж тоглодог байжээ.
(Монголын радиогоор ахмад буурал зөвлөсөн)

Алаг мэлхий тоглоомын энгийн өрөг, хүндэтгэлийн өрөг гэсэн 2 хувилбарыг naadgai.mn вэбээс эх сурвалж болгож, Буурь өрөгийг Монголын бөөгийн ёсны үйлд орохдоо харж мэдэж авсан.
- Энгийн өрөг 92 шагай
- Хүндэтгэлийн өрөг 108 шагай
- Буурь өрөг  108 шагай

энгийн өрөг 92 шагай

Д.Пүрэвдорж яруу найрагчийн Тусгаар тогтнол шүлгийн "Азын алаг мэлхийний Наян нэгэн шагайн дээр" гэсэн мөрөөс харахад алаг мэлхий өрөх хувилбаруудыг эрж хайвал сонирхолтой санагдлаа.
Хэрвээ танай нутагт Алаг мэлхийн өөр өрөлт байдаг бол бидэнтэй 99861326 утсаар харилцаж, мэдээлэл солилцохыг уръя.

Алаг мэлхий тоглох заавар




Монгол ардын хөлөгт тоглоомын Есөн даваа богц

Монголчуудын оюун ухаан, сургалт, хүмүүнжил шингэсэн хөлөгт тоглоомуудаас сурч мэдэхэд нь туслах зорилгоор бүтээсэн.
Монголын хөлөгт тоглоомуудын мэдээллийг 1966 онд хэвлэгдсэн Н.Намжилдорж "Монголын хөлөгт тоглоом" номоос эх сурвалж болгосон.

Тоглоомын богцны онцлог
Монгол ардын хөлөгт тоглоомд суралцах 9 дараалал
Даавуун богцыг угааж, цэвэрлэх боломжтой
Хүүг шагай, яс, модоор хийсэн тул байгальдаа, хүндээ ээлтэй
Богцондоо тоглоом, эд зүйлсээ хийж хураахад тохиромжтой
Монголын хөлөгт тоглоомуудын хэвлэмэл болон цахим заавар


9 даваа тоглоомын богцын дотор талд дараах 9 хөлөг багтсан:

1 хүний тоглодог хөлөгт тоглоом

Хөлөгт тоглоомын нэр: Чүү чамай 

2 хүний тоглодог хөлөгт тоглоом

Хөлөгт тоглоомын нэр: Тооно


Хөлөгт тоглоомын нэр: Үүд

Хөлөгт тоглоомын нэр: Тулга
Хөлөгт тоглоомын нэр: Тугал туух

Хөлөгт тоглоомын нэр: Уул талын буга


3 хүний тоглодог хөлөгт тоглоом

Хөлөгт тоглоомын нэр: Олон санаа


4 хүний тоглодог хөлөгт тоглоом
Хөлөгт тоглоомын нэр: Паж


Хөлөгт тоглоомын нэр: Байр



Тоглолтын онцлог

- Байр сэлгэдэг : Тооно, Байр
- Төгсгөлийг тооцдог: Чүү чамай, Есөн ухаан
- Хашиж хаадаг: Үүд, Уул талын буга
- Хөөцөлддөг: Тугал туух, Эвэр бух
- Зоос, шооны буулт хэрэглэдэг: Олон санаа, Паж, Алаг мэлхий
- Жиргэх - зэрэгцүүлэлт: Тулга
- Идэх буюу хөлгөөс хүүг авдаг: Уул талын буга, Их шатран буга

- 1 тоглоом тоглодог хөлөг
- 2 тоглоом тоглодог хөлөг
- 3 тоглоом тоглодог хөлөг

Хүн төрөлхтөний оюун ухаан, сургалт хүмүүнжил шингэсэн Монголын хөлөгт  тоглоомын соёлоос эзэмшиж, ирээдүйгээ өнөөдөр бүтээцгээе!

Гэр бүлийн харилцааг дэмжиж Монголын хөлөгт тоглоомуудаас сурахад туслах
Есөн даваа тоглоомын богцын дэлгэрэнгүй тайлбар танилцуулга




алаг мэлхий энгий өрөг, хүндэтгэлийн өрөг



Шагайтай холбоотой бидний бусад нийтлэлүүд



- шагайтай үүргэвч аялалын тэмдэглэл


Comments