"Оюун ухаант хүн үүсэж, хөгжсөн 950000 жилийн ухаарал, сэхээрэл шингэсэн Үндэсний хөлөгт тоглоомоо таньж, хэрэглэснээр гэр бүлд төдийгүй нийгэмд харилцаа, хүмүүнжил, бахархал, бүтээлч байдал өсөн нэмэгдэнэ"
Есөн даваа богцыг санаачилж, бүтээсэн БүтээлчАйл БийСоё
Есөн даваа богцод ямар хөлөгт тоглоомууд багтсан, яаж богц болж хумигддаг
2022.1.14
Монголын Үндэсний Радиогийн өглөөний нэвтрүүлэг
Монголын хөлөгт тоглоомуудаас танилцуулж, ач холбогдлыг сануулахдаа Есөн даваа богцоо хэрэглэлээ.
2021.10.9
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Монгол өв соёл хөтөлбөр нэвтрүүлэг
Н.Намжилдорж зохиогчтой "Монголын хөлөгт тоглоом" 1966 оны номтой 2006 оноос танилцаж, тоглож сурч эхэлсэн. Төгсгөлийг урьдчилан тооцож тоглодог, байраа сэлгэж уралдаж нүүдэг, нэг нэгийнхээ хүүг нүүдэлгүй болгож хааж тоглодог гэх мэт олон төрлийн зорилт тавьж тоглодог болохыг мэдсэн. Мөн ганцаараа тоглодог, хоёр тоглогч тоглодог, 3, 4 тоглогч тоглодог хөлөгт тоглоом байсан.
Биеийн хүчээр 9 давж бөхийн аварга болдог шиг Монголын хөлөгт тоглоомын 9 хөлөг дээр тоглож сурч оюуны аварга болохыг билэгшээж 9 даваа богцийг Бүтээлч Монгол багийнхан хамтран бүтээсэн.
2021-10-9-ны 21:10 цагт түгээгдсэн Монгол өв соёл нэвтрүүлгээс хуулбарлаж авав.
2024 оны шинэчилсэн хувилбар
Монгол ардын хөлөгт тоглоомын Есөн даваа богцын Алаг мэлхийг 108 шагайн өрөгтэй хувилбар сонгож, мөн 9-р хөлөгт тоглоомд Пажыг сонгож, 7-р хөлөгт тоглоомд 16, 25 буудалтай хөлөгт тоглоомуудыг оруулж өөрчилсөн. Гурван хүний тоглодог Олон санаа хөлөгт тоглоомын чөдөр хэлбэртэй хөлгийн дүрслэлийг шинэчилсэн. Гарын авлагыг шинэчилж, тоглоомын зааврыг илүү хялбар, ойлгомжтой болгосон.Шинэчилсэн хувилбартай танилцах холбоос
2020-2023 оны хувилбар дараах байдлаар танилцуулагдсан
Богцоо дэлгэн, тойрч суугаад
- 1 хүний хөлөгт тоглоом Чүү чамай, Есөн ухаан
зорьсон төгсгөлөө бүтээхээр боломжуудыг эрэлхийлж тоглодог.
зорьсон төгсгөлөө бүтээхээр боломжуудыг эрэлхийлж тоглодог.
- 2 хүний хөлөгт тоглоом Тооно, Үүд, Тугал туух, Тулга, Уул талын буга, Байр, Их шатран буга, Наян нэг, Даам, Шатар
байр сэлгэх, хашиж хаах, хөөцөлдөх, жиргэх ойлголтуудаар тоглоно.
байр сэлгэх, хашиж хаах, хөөцөлдөх, жиргэх ойлголтуудаар тоглоно.
- 3 хүний хөлөгт тоглоом Олон санаа
ачаатай тэмээг өөр өөрийнхөө гэр рүү авчрах авчрах гэж өрсөлдөн, буцаалдахгүй байхын учрыг ухаж тоглоно.
ачаатай тэмээг өөр өөрийнхөө гэр рүү авчрах авчрах гэж өрсөлдөн, буцаалдахгүй байхын учрыг ухаж тоглоно.
- 4 хүний хөлөгт тоглоом Паж
шагайн буултаар аз сорин, энэ махан биеийн амьдралын эхнээс эцэс хүртэлх замыг тооцож тоглоно.
- Гэр бүлийн Алаг мэлхий тоглоом
Битүүний орой алаг мэлхийгээ өрж, шинийн нэгэнд шоогоо орхиж тоглож, жилийн засал, аз хийморио бэлэгдэнэ.
шагайн буултаар аз сорин, энэ махан биеийн амьдралын эхнээс эцэс хүртэлх замыг тооцож тоглоно.
- Гэр бүлийн Алаг мэлхий тоглоом
Битүүний орой алаг мэлхийгээ өрж, шинийн нэгэнд шоогоо орхиж тоглож, жилийн засал, аз хийморио бэлэгдэнэ.
Тоглоом тоглосноор дараах ач тусыг хүртээсэй
- ясан хүүгээр тоглох нь биед сайн тос шингэх, мөн даавуун хөлөг хэрэглэх нь байгальд ээлтэй
- бие махбодын хөгжлийн хэрэгцээг дэмжиж, гар, хуруу, бие, харааны хөдөлгөөний дасгал болно
- бие махбодын хөгжлийн хэрэгцээг дэмжиж, гар, хуруу, бие, харааны хөдөлгөөний дасгал болно
- сэтгэл санааг хөгжүүлэх хэрэгцээг дэмжиж, бусдыг хүндэтгэх, эрэмбэ дараатай байх, журмыг мөрдөх, өөртөө итгэх итгэл олж авдаг, хөөр баясал авчирдаг, авхаалж самбааг шаарддаг, үйл хөдлөл, биеийн хэлэмж агуулсан
- оюун ухааны хөгжлийг дэмждэг тоглоом - IQ хөгжүүлж, гарц шийдлийг олж харах хэвшилтэй болно
Есөн даваа богц
Богцны онцлог
• Монгол ардын хөлөгт тоглоомд суралцах дараалал бүхий 9 хөлөг багтаасан
• Даавуун богцыг угааж, цэвэрлэх боломжтой
• Хүүг шагай, ясаар хийсэн тул байгальдаа, хүндээ ээлтэй
• Богцондоо тоглоом, эд зүйлсээ хийж хураахад тохиромжтой
• Монголын хөлөгт тоглоомуудын хэвлэмэл заавар
• Youtube-д болон фасебуук хуудсанд видео заавар байрласан
• Хэрэглэгчийн бүлэгт нэгдэж асууж лавлах, бусад тоглоомыг сурах боломж
Дараах 2 хувилбараас сонголтоо хийгээрэй. бид захиалгаар хүргэж өгнө.
Зурмал хөлөг
- өвөр талд 12 тоглоом тоглох боломжтой 9 хөлөг багтсан
- ар талд алаг мэлхий өрөг
- 90см диаметртэй даавуу
Тоглоомын бүх хөлгийг даавууны будгаар зурсан.
- шагай 12ш
- шагай 12ш
Үнэ 35000 төг
Оёмол
- 9 хөлөг багтсан 90см диаметртэй даавуун хөлөг
- ар талд Алаг мэлхий өрөг
- бүх хөлгийг singer оёдлын машины гоёлын оёдлоор оёсон
- шагай 12ш
Үнэ 65000 төг
Захиалга авч хүргэнэ: 89811326, 96070315, 99861326
1-р даваа. Чүү чамай
Нэг хүний тоглоом. 9 чулуугаар тоглоно. 10 буудалтай.
Арван нүдний дурын ес дээр нь чулуу тавьж, зураасны дагуу даамын хүүгийн адил бие биесийг идэлцсээр байтал хэн бодол ухаантай нь нэг чулууг үлдээж чаддаг. Хөлөг дээр нэг чулуу үлдээхийг зориж тоглодог.
Хөлгийн цувраа гурван буудлыг 1, 2, 3 гэж чигээр нь тоолоод 3-ын тоо таарсан буудал бүхэнд шагай тавина. Дараа, дараачийн тоололт бүрд өмнөх тоололтын нэгийн тоонд таарсан буудал бүхэнд дараачийн залгаа тоололтын гурвын тоог зориуд тохируулан тоолж тэр бүрд шагай тавина. Үүнд, 1, 2, 3 гэж тоолоход нэг ба гурвын тоонд ноогдсон буудал бүхэн шагайгүй байх ёстой. Гагцхүү хоёрын тоонд ноогдсон буудал бүхэн шагайтай, шагайгүй ч байж болно. Тоолохдоо буудлыг алгасан тоолж болохгүй. Сонгосон нэг буудлыг шагайгүй байлгахаар зорьж тоглоно.
2-р даваа. Тооно
Хоёр тоглогч 6, 6 хүүгээр тоглоно. 25 буудалтай
Бэлтгэх байдал: 6, 6 чулууг дээд, доод зэргэлдээ 6 буудалд байрлуулна.
Зорилт: нөгөө тоглогчийн 6 чулууны анхны байрыг эзлэхийг эрмэлзэх.
Тоглох журам: Цагаан нь эхэлж нүүнэ. Нүүхдээ зураасны дагууд нэг, нэг буудлаар нүүнэ. Хэрэв шулуун зураасны дагууд зэргэлдээ буудалд аль нэгний чулуу байгаад цаадах зэргэлдээ буудал чулуугүй байвал түүнийг давж нүүж болно.
Хоёр тоглогч 4, 4 хүүгээр тоглоно.12 буудалтай.
Тоглоход бэлтгэсэн байдал: 4 цагаан хүүг босгонд, 4 хар хүүг тотгонд өрнө.
Тоглох журам: цагаан нь эхэлнэ. Хүүг зураасны дагууд, зэргэлдээ сул буудалд хаашаа ч нүүж болно.
Зорилт: тоглогчдын аль нэг нь нөгөөгийнхөө нэг буюу хэсэг хүүг бусдаас нь таслан, тэдгээрийн нүүвэл зохих бүх талын замыг өөрийн хүүгээр хаахыг эрмэлзэнэ. Ингэж хаасан нь хожино. Хаагдсан нь хаагдаагүй өөр хүүтэй байвч хожигдоно.
4-р даваа. Тулга
Хоёр тоглогч 4, 4 чулуугаар тоглоно. 10 зам, 9 буудалтай.
Тоглох журам: эхлээд цагаан, дараа нь хар чулууг ээлжилж нэг нэгээр хөлгийн 8 буудал дээр тавьж гүйцнэ. Нэг өнгийн чулуу цувраа 3 буудалд байрлахыг жиргэсэн гэж нэрлэдэг. Жиргэсэн бол нөгөөгийн жиргээгүй (жиргээгүй чулуу байхгүй бол жиргэсэн) чулууг хөлөг дээрээс авна. Жиргээ үүсгэж нөгөө тоглогчийн нэг чулууг хөлгөөс авахын төлөө дараагийн тоглогч нь өөрийн чулуугаа зураасны дагуу зэргэлдээх буудалд нүүнэ. Энэ мэт жиргэж тоглосоор байтал тоглогчдын аль нэг нь хожих найдваргүй болж бууж өгөх буюу хоосорч хожигдоно.
5-р даваа. Тугал туух
Хоёр хүний тоглоом.
1-р хувилбар. Тугал туух
Тоглоход бэлтгэх: Үнээг 1-р буудалд, тугалыг 4-р буудалд, морьтой хоёр хүүхдийг 2, 3-р буудалд тус тус өрнө.
Тоглох журам: Нэг тоглогч нь үнээ болон тугалыг, нөгөө тоглогч нь хоёр хүүхдийг барьж, зураасны дагууд хаашаа ч нэг буудал нүүнэ. Эхлээд тугалыг нүүнэ. Дараа нь хоёр хүүхдийн аль нэгийг нүүх мэтээр ээлжлэн нүүж тоглоно. Үнээг нүүхгүй.
Зорилт: Хоёр хүүхэд барьж тоглосон хүүхэд нь тугалыг эхтэй нь нийлүүлэлгүй билчээрт буюу 14-р буудалд тууж аваачихыг зорино. Тугал болон үнээг барьсан хүүхэд нь тугалаа эхтэй нь нийлүүлэх (2 эсвэл 3-р буудал)-ийг эрмэлзэнэ.
2-р хувилбар. Эвэр бух
Хөлгийн доод захын хоёр буудалд 2 морьтой хүн, 3-р буудалд нэг бух байрлана. Зураасны дагууд нэг буудлаар нүүнэ. Эхлээд бух нүүнэ.
Зорилт: бух авсан тоглогч 1 эсвэл 2-р буудалд ирэх, 2 морьтой хүнийг авсан тоглогч бухыг 14-р буудалд нүүх нүүдэлгүй болгож хаших.
6-р даваа. Олон санаа
Гурван хүний тоглоом
Олон санааны хөлөг нь чөдөр хэлбэртэй, 13 буудалтай байна. Чөдрийн баруун, зүүн хаа, сум бүхэнд тус бүр 3 буудалтай.
Тоглоход хэрэглэгдэх зүйл: хиймэл ачаатай тэмээ, хөлөг, гурван зоос эдгээр болно.
Зорилт: Чөдрийн зангилаа дээр буюу хөлгийн төвд байгаа ачааг нэгдэх хүн 1-р буудалд (гэртээ), хоёрдох хүн 2-р буудалд (гэртээ), гуравдах хүн 3-р буудалд (гэртээ) аваачих гэж тоглогч гурван хүн тэмцэлддэг.
Тоглох журам: Гурван хүн ээлжээр гурван зоос орхино. Гурван зоосны хичнээн нь цагаанаар буувал өөрийн гэр тийш ачааг төчнөөн буудлаар ахиулна. Энэ мэтээр гурвуул тоглоно. Гурван зоосны тоотой тал буувал нүүхгүй өнжинө.
7-р даваа. Паж
2-4 хүн тоглоно. 81 буудалтай.
Хэрэглэгдэх зүйлс: Пажийн шил гэж нэрлэгддэг 6 ш тал бөөрөнхий шил (явуу). Пажийн шилийн гүдгэр хэсэг нь цагаан яс, хавтгай тал нь ясны улаан эд байдаг.
Пажийн бух 4 байна. 2 хүн тоглоход хоёр, хоёр бух авна, түүнээс олон хүн нэг, нэг бух авдаг.
Тоглох журам: Тоглогчид ээлжээр пажийн шилийг орхино.
- 5 гүдгэр (цагаан), 1 хавтгай (хар) тал буувал 16-аар гарна.
16 дугаартай буудал дээр өөрийн бухыг тавина. Тоглолтын аль ч үед ийм таван цагаан буувал 3 шантай байдаг. Энэ нь ээлжгүй дараалан 3 удаа орхино гэсэн үг, харин шангийн шан гэж байхгүй.
- 5 хавтгай, 1 гүдгэр
Энэ мэт буувал 2-оор гарна. Энэ нь хөлгийн 2-р буудал дээр өөрийн бухыг тавина гэсэн үг. Тоглолтын аль ч үед ийм таван хар буувал 1 шантай. Нэг шан гэдэг нь ээлжгүй ахиад нэг орхино гэсэн үг. Харин шангийн шан гэж байхгүй.
- 4 гүдгэр, 2 хавтгай
3 гүдгэр, 3 хавтгай
2 гүдгэр, 4 хавтгай
Энэ мэт буувал хичнээн цагаан буусны тоогоор бухыг төчнөөн буудлаар урагш ахиулна.
- 6 хавтгай. Энэ мэт буувал бух нь зургаан буудлаар ухарна.
- 6 гүдгэр. Ингэж буувал 3 удаа орхих эрхээ хасагдана. Пажийн шил орхих ээлжээ 3 удаа өнжинө гэсэн үг.
а. 80 дугаартай буудлыг түг гэдэг. Бухаа түгт оруулсан хүн 5 хар эсвэл 5 цагаан буулгаж, 2 эсвэл 16-р буудалд бухаа нүүлгэж түгээс гарна.
б. Нэг тоглогчийн бухын байгаа буудал дээр нөгөөгийн бух бууж ирвэл түрүүчийн бух нь цохигдож гараад, дахиж тоглолтод шинээр оролцох болно.
в. Бух эхлэж гарахдаа 5 хар буюу 5 цагаан буухаас нааш гарахгүй. Хэрэв 5 хар буюу 5 цагааны аль нэг нь бууснаар бух анх гарч, цаашид хөлгийн нүдээр нар зөв тойрон нүүнэ.
г. Таван цагаанаар эхлэн гарч нүүсэн хүн пажийн шилийн цагаан буусныг тоолж нүүдэг, таван хараар эхлэн гарч нүүсэн хүн пажийн шилийн хар буусныг тоолж нүүх ёс байдаг.
д. Таван хараар эхлэн гарч нүүсэн хүн таван цагаан буувал бухаа 16 буудал нүүлгэхээс гадна шангаа хараар тоолж бухаа нүүдэг ёс бас бий.
е. Бух батын бууц дээр цохилцохгүй.
ё. Бух түг дээр давхарлавал цохилцохгүй.
ж. Тоглогч бүхний пажийн шил зургаан хар буюу зургаан цагаан дэс дараагаар буувал хүчингүй болно.
з. Таван цагаан буюу таван хар буувч 14 буюу 2 нүүх буудал хүрэлцэхгүй байвал шан гэж 1 нүүнэ.
и. Таван цагаан гурав дахаа буувал түлэгдэж хүчингүй болно.
й. Бух хожлынхоо төвийн (81-р) буудалд орохдоо пажийн шилийн буулт үлдсэн буудлын тоог тохируулж болно.
8-р даваа. Уул талын буга
2 хүний тоглоом. 35 буудалтай.
Нэг тоглогч 2 буга, нөгөө тоглогч 24 нохой барьж тоглоно.
Тоглоход бэлтгэх: 2 бугаа 2 талын байцын ам багалзуур дээр тавьна. 8 нохойг гол тойрсон 8 буудал дээр тавьна.
Тоглоомын зорилт: Буга барьсан хүний зорилго аль болох олон нохойг тоглоомоос хасах, нохой барьсан хүний зорилго аль болох цөөн нохойны хохиролтойгоор бугыг хорьж барих, байцад шахаж оруулах явдал юм.
Тоглох журам: Буга барьсан хүнээсээ эхэлж нүүнэ. Буга нь шулуун замаар нэг нохой дээгүүр үсэрвэл нохойг тоглоомоос хасна. Хоёр нохой дээгүүр үсэрч болохгүй. Зэргэлдээх хоосон буудал руу нүүж болно. Буга барьсан тоглогч нэг үсрэхэд нохой барьсан тоглогч нэг нохойгоо тавина.
Нохой барьсан хүн найман нохойныхоо араас бүх нохойгоо нэмж тавьсаар, тавих нохойгүй болсоны дараа л хөлөг дээрээ нохдоо зураасны дагууд зэргэлдээх буудалд нүүх байдлаар бугыг гарцгүй болгож шахна.
Тоглоомын мэдээллийг Ц.Даш-орших. Хөвсгөл аймаг, Шинэ идэр сумын иргэн, өв тээгч.
Эх сурвалж: Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан
Эх сурвалж: Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан
9-р даваа. Байр
2 буюу 4 хүний тоглоом. 64 буудалтай.
Байр эзлэх уралдааныг 4 хүн тогловол тус бүр 4 булангийн 6 хүүг авч тоглоно. Нүүхдээ зэргэлдээ буудалд бууж нүүнэ. Давах хүү байвал хөндлөн, босоо, хушуулдаж хичнээнийг хаашаа ч даван нүүж болно.
Тоглох зорилт: зүүн доод булан дахь хүүнүүдийг баруун дээд буланд аваачиж байрлуулах, баруун доод булан дах хүүнүүдийг зүүн дээд буланд аваачиж байрлуулах зэргээр зөрүүлж байр эзлүүлэх явдал мөн.
Их шатран буга
Хоёр хүний тоглоом. 81 буудалтай.
Хөлөг дээр 27 цагаан хүү, 27 хар хүүгээ шатар шиг хоёр тал болгож, 3 мөрөнд өрнө.
Цагаан эхэлж нүүнэ. Нүүхдээ зураасны дагууд зэргэлдээ сул буудалд давшиж (чигээрээ ба хошуулдаж) нүүнэ. Хажуу тийшээ буюу буцаж нүүхгүй.
Идэлцэхдээ давж иднэ. Идэх идэш байвал хаашаа ч хэдээр ч идэж болно. Идшийг заавал иднэ. Идэхдээ гүйцэд иднэ.
Цагаан ба хар хүү нь нөгөө захын есөн буудлын аль нэг дээр очвол “буга” болно. Нүүлгэн аваачих байдлаар буга гаргаж болно. Идэш идэж очих байдлаар буга гараад цаашид үргэлжлүүлэн идэх идэш байвал идэж болно. Буга бол шулуун зураасны дагуу хичнээн ч буудлыг алгасан нүүж, идэш байвал хэдээр ч идэх эрхтэй.
Наян нэг
Хоёр хүний тоглоом. 81 буудалтай.
34 цагаан чулуу барьж тоглосон хүн нь хөлөгт нэг чулуу эхэлж тавихад, 34 хар чулуу барьсан хүн нь хөлгийн сул буудалд нэг хар чулуу тавьж, ээлжлэн 1, 1-ээр тавьж дуусгана. Ингэж тавихдаа өөрийн чулуу бүхнийг хөлөг дээгүүр нүүх нүүдэлтэй байхаар тавихыг эрмэлзэнэ.
Хөлөг дээр 64 чулуугаа тавьж гүйцсэний дараа ээлжлэн нүүдэг. Гэхдээ нүүдэл бүхийн өмнө
1) Хохирол
2) Олз
3) Тал байвал эдгээрийг урьдаар янзална.
1-рт хохирлыг хурааж хөлөг дээрээс авч бүр мөсөн хасна.
2-рт олзыг олзлон хурааж авна.
3-рт талыг өөрийн чулуугаар байранд нь солино.
4-рт олзлон хурааж авсан олзыг өөрийн чулуугаар сольж аль шаардлагатай буудалд тавина.
5-рт өөрийн чулууг аль ашигтай буудалд нүүнэ.
Хохирол
нэг өнгийн нэг буюу хэсэг чулуу нь ижил өнгийнхөө чулуунд хаагдаж нүүдэлгүй болохыг хохирол гэнэ.
Эсрэг тоглогч нь ээлжийнхээ нүүдлийн өмнө хохирсон чулууг хөлөг дээрээс авч бүрмөсөн хасна. Иймл тоглогчид өөрийн чулуугаар өөрийн чулууны нүүдлийг хаахгүйн төлөө аль болохоор чармайж тоглох хэрэгтэй.
Олз
зөвхөн бусдын чулуунд хаагдаж нүүх нүүдэлгүй болсон өөр өнгийн нэг буюу хэсэг чулууг олз гэнэ. Ингэж олзлогдсон бусдын чулууг хөлөг дээрээс авч тоо ёсоор өөрийн чулуугаар солиод өөр ашигтай, хаа шаардлагатай буудалд аваачиж тавьдаг юм.
Тал
хар, цагаан чулуунуудын завсарт хаагдаж нүүх нүүдэлгүй болоод баригдсан хар буюу цагаан чулууг тал гэнэ.
Нөгөө тоглогч нь өөрийн талд орсон бусдын чулууг өөрийн чулуугаар байранд нь сольж өөрийн болгож авдаг юм.
Талаас хохиролд шилжих ёс бас буй. Хэрэв тоглогчид нэг буюу хэсэг чулууг дараалж өөр өөрийн талд ахин дахин (2, 2 удаа) оруулаад байхад энэ байдал нь үргэлжлэх төлөвтэй байвал тоглогчид тэдгээр чулуунуудыг хохирол болгож бүрмөсөн хасна.
Тоглож эхлэхдээ 68 чулуу тус бүрийг заавал нүүх нүүдэлтэйгээр өрнө. Эхний өргийг цаашид аль болох зөвөөр нүүж үргэлжлүүлэн тоглож хохирол, олз, талыг анхаарч тоглох нь нэн чухал юм.
Дээрх тоглоомуудын тайлбар мэдээллийг Н.Намжилдорж Монголын хөлөгт тоглоом 1966 он номоос эх авлаа.
Шатар
подкастын 25:46 минутанд
... Шатрын хүү нь хонь, тэрэг нь ямаа, морь нь морь, тэмээ нь тэмээ, хаан, бэрс хоёр нь тухайн хүнийхээ хонжоо,
... Шатрын хүү нь хонь, тэрэг нь ямаа, морь нь морь, тэмээ нь тэмээ, хаан, бэрс хоёр нь тухайн хүнийхээ хонжоо,
- тухайн хүний хонжоо гэдэг нь тэр хүн юу дуртайгаа тавина гэсэн үг.
Өөрийгөө төлөөлүүдээд, хаан гэхлээр ихэвчлэн хүзүүний зүүлтээ, бэрсэнд бэлзэгээ тавьдаг байсан.
Шагай нь олдохгүйгээр хүмүүс л дуурайлгаж хийдэг байсан, хүү гэхлээр хүүхдийн дүрс хийгээд л, тэмээ гэхлээр тэмээ хийх гэж ядаад л.
Даам
Хоёр өнгийн шагайгаар даам тоглоно. Манай тал хонь, морь хоёрыг авна, даам гарах юм бол морь болно, нөгөө тал ямаа, тэмээ хоёр байна. Даам гарвал тэмээ болно. Халуун цустан, хүйтэн цустанаараа тоглож байна.
Анх тэгж зохиогдсон. Газар дээр 10-тын 10 тор зурж байгаад нүүжихнэ. Хүүхдүүдэд даамаар 100 хүртэл тоолуулахад их амархан байдаг.
Шатар, даам тоглоомын мэдээллийг Зөв үү? Тав уу? #88. Хөлөгт тоглоомын соёл подкастаас сийрүүлэн бичлээ
Алаг мэлхий
Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм.
Битүүний өдөр 108 шагайгаар хүндэтгэлийн өрөг өрж тавиад, шинийн нэгэнд тоглож, хүүхдийн жилийн цээрийг арилгадаг.
Яст мэлхийн эрхтэн
давсаг 1 шагай,
зүрх 1 шагай,
нүд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сүүл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ),
сарвуу 5 шагай (4 тавхай),
нуруу 6 шагай (6 эгнээ),
хүзүү 6 шагай, нийт 92 шагай.
Алаг мэлхий тоглох журам
Алаг мэлхийг шагай өрж дүрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.
Хэрэв шоо хоёр нүхээрээ буувал тэр хүн 2 нүд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хүн шоог зургаа нүдээр нь буулгавал хүзүү нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.
Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дүрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхүү дууссан эрхтний шоо буувал шооны нүхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хүн авсан шагайгаасаа нөхөж тавина.
Хамгийн олон шагай авсан хүн нэгдүгээр суурийг эзлэн хожно.
Монгол ардын тоглоомыг тоглож байхын ач тус
Ардын хөлөгт тоглоом бол
Арга бодлын гимнастик мөн
Хөгжөөнт боловсон тоглоом бол
Хүүхэд гэр бүлийн баясгалан мөн
Авъяас хөгжүүлэх тоглоом бол
Арга билгийн түлхүүр мөн
Арга билгийн түлхүүр мөн
Сэтгэхүйг сэлбэх тоглоом бол
Сэргэлэн ухааны ундрал мөн
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж манай монголын ард түмэн хүүхдээ балчир бага наснаас нь эхлэн зөвөөр тоглуулан өсгөж, ажил хөдөлмөрт дасган сургаж, амьдрал тэмцэлд хатуужуулдаг.
Монголын (хөлөгт) тоглоом бол жинхэнэ ард түмнийхээ аж байдал, ажил хөдөлмөр, амьдрал тэмцлийг тусгаснаараа өвөрмөц байдалтай, тоглох арга барил ихтэй, хүмүүжлийн болоод оюун билгийн талаар утга санаа учир холбогдолтой төдийгүй, тооны ухаан, тоглоомын онол, сурган хүмүүжүүлэх ухаан, түүх, угсаатны судлалын зэрэг шинжлэх ухаануудтай ихээхэн холбогдолтой зүйл юм.
Хүүхдийн наадах тоглох явдал бол тэдний төрөлхийн авъяас чанар мөн. Хүүхдийн төрөлхийн сайхан авъяас чанарыг боловсон тоглоомоор хөгжүүлэн хөтөлж, бахдалт сурлага, баясгалант хөдөлмөрийн талбар өөд тэднийг үргэлжид удирдах хэрэгтэй.
Хүүхэд тоглож байх үедээ байгаль нийгэмлэгтэй харьцах арга дадлага чадварыг олж хөдөлмөрийн дадлагатай болж сурч боловсорно.
Боловсон тоглоом бол хүүхдийг зөвөөр хүмүүжүүлэх нэгэн чухал зэвсэг мөн.
Авъяасыг арвижуулагч, билгийг бадруулагч, оюуныг ундруулагч, сэтгэлийг сэргээгч хөлөгт тоглоомоо эцэг эх, ахмад хүмүүс сурч мэдээд, хүүхэд багачуудтайгаа өргөнөөр тоглоцгооё.
Н.Намжилдорж. Монголын (хөлөгт) тоглоом. УБ. 1966
“Тоглоом наадам гэдэг нь үндэсний соёл иргэншил, улс орны хөгжилд хүчтэй нөлөөлж чадахуйц философи, математик, техник сэтгэлгээг тусгасан бүх насны хүмүүсийн өдөр тутмын нэн зайлшгүй хэрэгцээ болсон сургалт хүмүүжлийн хэрэглүүр байдаг.Улс орны ирээдүйн хөгжлийг хүүхдээр нь, хүүхдийн ирээдүйг тоглож нааддаг тоглоомоор нь шинжиж тодорхойлдог бөгөөд энэ нь өөрийг чинь, улмаар эх орныг тань хөгжүүлэх гол хэрэгсэл тоглоом наадам гэдгийг танд маш энгийн ойлгомжтойгоор сануулж байгаа хэрэг”.
Оюун ухааны олон улсын музейг үндэслэгч Ө.Түмэн-Өлзий
Ээж аав, эмээ өвөө нь оройдоо хамт тоглодог уламжлалтай. Тоглож байхдаа хүүхдийнхээ гаргаж байгаа зан аашийг нь ажиглаж, дараагийн тоглох тоглоомоо занг засахад туслахыг нь сонгож, өөрчилж тоглодог байжээ.
Бүтээгчдийн Үндэсний Экосистем Creative Mongolia
Эх сурвалж
Н.Намжилдорж Монголын хөлөгт тоглоом 1966 он
Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан
Бүтээгчдийн Үндэсний Экосистем Creative Mongolia
Есөн даваа тоглоомын богцийн загварын шинэчлэл
2020.8 сар
2021.7.21
Хөлөгт ирмэгээр нь уяа гүйлгэхээ больж, товч-шилбэ оёж, товчлогдож эвхэгддэг загвартай болгосон.
2021.10.26
Алаг мэлхийг өрөх "Буйр" хувилбарыг сонгосон. 5 цул эрхтэнийг 8 шагайгаар, толгойг 8 шагайгаар, 2 шагайгаар самсаа, 1 шагайгаар зуулт өрдөг. Алаг мэлхийг Монгол ёсоор цагаан эсгийн дээр өрж, тодорхой хоног байлгаж, сүүлд нь цагаан эсгийгээр хийсэн хишгийн уутандаа 1 аргай шагайн хамт хадгалдаг.
2022.1.13 Пүрэв
мини хувилбартай болголоо. мини буюу бяцхан Есөн даваа тоглоомын богц нь 50см диаметртэй даавуун богцонд 7 хөлөг багтааж, 1 товчоор товчилж хумьдаг.
Монголын хөлөгт тоглоомоос онлайнаар заалгаж сурах
Онлайнаар заалгах гэр бүл урьдчилан өдөр, цагаа тохирч, гэр бүлээрээ ширээгээ тойрон суугаад, Монголын 2 хөлөгт тоглоомын хөлгийг зурж, тоглож сурах боломжтой.
2021.7.22
Эцэг эх, эмээ өвөө нар нь эхлээд Есөн даваа тоглоомын богцонд багтсан Монголын хөлөгт тоглоомуудыг сурч мэдэхийг уриалсан.
“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ
#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргаяГэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Comments