Сэтгэлийн сэв ба Дом засал

Хүмүний мууг хэлсээр 
Хөвгүүн нь тэнэг төрөв...
Эртний Монгол сургааль

Хэл, сэтгэхүй, ухамсар гурав нэг эхтэй. 

Хүмүний амнаас гарах сайн ба саар зүйлийн давтамжийн хэмнэл  хагас жилийн дараа цусанд нь шингэнэ. 
Цусанд шингэсэн  үйл дахин хагас жил болоход ясанд шингэмүй.  
Тэр цагаас даруй гурван жилийн хугацаа өнгөрөхөд сүнсэнд шингэмүй.
Ингэж шингэсээр удмын заяанд нөлөөлмүй. Тийм учраас Монголчууд хүмүний удмыг харахдаа тэднийхэн хүний мүс муутай, бусдыг байнга мууд хэлж, дооршоон үзнэ, ямаан омогтой, ямагт ханилж үл болно гэдэг. 
Харин сайн үйлтэй, сайхан үгтэй хүмүүсийг тэдний удам сайн, түшигтэй, хүмүний гол алдахгүй, нөхөрлөх хийгээд ураглахад сайн, ухаантай  үр хүүхэд заяамуй хэмээнэ.
Эцэг эх нь сайн түвшин хүмүүс дээ, тэдний бага нь л жоохон буруудаад байна.  Эцэгт нь эхэд нь нэг хошуу хүргэе дээ гээд хөгшчүүл санаа зовж, сууна.
Тэгэхээр таны амнаас гарах үг зөвхөн танд биш танаас гарах үр хүүхэд, ураг удамд ийн уламжлан удамшмой.
Тэднийхэн урт гартай, орж гарахад нь анзаарч байгаарай, тэднийхэн найдвартай түүнд итгэж болно гэх зэргээр ярилцана.
Хэрвээ та хүмүнийг элдвээр тааруухан хэлэх аваас Монголчууд зээлж хэллээ гэнэ. Яагаад гэвэл ирээдүйд төрөх үрс нь яг түүн шиг гарах учраас...

Монгол ёс заншил судлаач
В.Эрдэнэсувд

"Төр өө үгүй хүмүн танаа" номноос

***
2026.1.14нд нэмэв

БӨӨ МӨРГӨЛИЙГ ДЭЭДЛЭХҮЙ  нь 

байгаль дэлхий, тэнгэр, өвөг дээдэс, онгод сахиусны хүчийг дээдэлж, хүн өөрийгөө зөв залах, хийморь сүлд, гэр бүл, гал голомтоо хамгаалах учиртай юм. 
- Хүний халуун суудалд бүү суу: Бөөгийн ёсонд хүний халуун суудалд суухыг таагүйд тооцдог. Учир нь тухайн хүний эрчим, хийморь, сүнсний сэв муу бүхнийг өөртөө шингээж, өвчин зовлон хийгээд бүтэлгүй явдлыг дуудах магадлалтай. Хэрэв хүний халуун суудалд суух зайлшгүй тохиолдолд дараах ариусгал хийгээрэй. 
 • Утлага хийх: Арц, хомоол, ганга, жамц давс хольж уугиулж, биеэ ут.
 • Галаар тойрох: Галаа тойрон, “Сэв дарж, сүлд сэргээ” гэж онгод тэнгэрээсээ залбир.
 • Усаар ариусгах: Ганга, арцны хандтай усаар нүүр гараа шавшиж, сэвийг гадагшлуул.

- Хэл ам хийхээс зайлсхий: Хэл ам хийх нь хүний сүнс сүлдийг доройтуулж, хийморийг бууруулдаг. Бөө мөргөлд үгийн хүч асар их бөгөөд хэрүүл маргаанаас үүдэлтэй энергийн бохирдол үүсдэг гэж үздэг. Хэрэв хэл ам хийсэн бол доорх зан үйл үйлдээрэй. 
 • Бор давсны уусмал: 200 гр усанд бор давс хийж, нар буруу долоон удаа хутган хэл ам, муу бүхнээ шингээж асга.
 • Галаа аргадах: Галаа тойрон, онгод тэнгэрээсээ өршөөл гуйж, өргөл барь.
 • Үг хэлээ цэгнэ: Билэгтэй үг хэлж, “Муу үг холуур, сайн үг дэргэд” хэмээн тарнид.

- Архины сэвээс зайлсхийх: Архи бол хийсвэр ертөнцтэй холбогдох хүчтэй зүйл бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл онгод сахиусаа доромжилж, хувь тавилангаа доройтуулах аюултай. Архи хэтрүүлэн хэрэглэж агсам тавьдаг хүмүүсийн гэр бүл, ажил үйлс доройтдог учир сэвийг дараах байдлаар арилгадаг:
 • Өвөг дээдсийн онгодуудаасаа өршөөл эрэх: Гал голомтондоо мөргөж, уучлал гуй.
 • Төрсөн нутагтаа очиж ариусах: Гол горхи, дагшин рашаанд орж, усаар ариусгах зан үйл хийх.
 • Сэв дарах үйл хийх. 

- Эцэг эхээ хүндлэх ёсон: Бөө мөргөлд эцэг эхийг “Хөх тэнгэрийн хишиг”, “Өвгөд дээдсийн сахиус” гэж үздэг тул тэднийг хүндлэх нь үр удамын буян хишгийг дэлгэрүүлэхэд нөлөөлнө. Заяа төөрөг тэгш явахын тулд дараах зан үйлийг хийх хэрэгтэй:
 • Мөнгөн аягатай сүү өргөх: Эцэг эхдээ сүү барьж, тэдний ерөөлийг хүртэх.
 • Гал голомтоо сахих: Тэнгэртээ мөргөж, эцэг эхийн буянд талархах.
 • Эцэг эхийн захьсан үгийг чандлан сахих: Тэдний ерөөл, сургаалыг дагаж, зөв замаар явах.

- Гэр бүлийн галыг хамгаалах: Гэр бүл бол онгод сахиусны өргөө, гал голомт нь тэнгэрийн хүчтэй шууд холбогддог. Тиймээс гэр бүлээ батжуулж, муу бүхнээс хамгаалах нь маш чухал. Үүнд:
 • Галд мөргөх зан үйл: Хань ижлээ гомдоосон бол галдаа шар тос өргөж, уучлал гуйх.
 • Гадны хүн гэртээ оруулахдаа болгоомжтой байх: Эрчим нь зохицохгүй хүн гэр оронд халдаж, сэв суулгаж болзошгүй.
 • Нэгнээ гомдоосон бол засал хийх: Сүүлтэй хонины сүүлээр галдаа өргөл өргөж, “Хайр галдаа үлдэж, гомдол түгшүүр арилаг” хэмээн залбир.

- Ажил үйлс бүтэлгүйтвэл өөрийгөө шинж: Аливаа ажил бүтэмжгүй байгаа бол сүнс сүлд доройтсон, буруу үйл хийсэн байж болзошгүй. Үүнийг засахын тулд:
 • Гэрийн ариун байдлыг хангах: Гэртээ ариусгал хийж, гаднын хүний үлдээсэн сэвээс сэргийлэх.
 • Өөрийн үйлдлээ эргэцүүлэх: Хүмүүст хор хүргэсэн эсэхээ бодож, уучлал хүсэх.
 • Өвөг дээдсийнхээ онгодод өргөл өргөх: Хийморь сүлдээ сэргээхийн тулд сүү өргөж, сан тавиулах.

- Ариун гэр орон, эрүүл амьдрал:Гэрийн энерги ариун байх нь ажил үйлс бүтэмжтэй байх гол хүчин зүйл. Гэр орноо хамгаалахын тулд:
 • Янз бүрийн хүн дагуулж ирэхээс зайлсхийх: Гэрийн сахиус гаднын энергийг хүлээж авахгүй байж болзошгүй.
 • Идэж уусан хоолны шавхрууг ил үлдээхгүй байх: Хог хаягдал, ил мах муу энерги дуудаж, өвчин зовлон дууддаг.
 • Сар бүр гэрээ цэвэрлэж, утаа май тавих: Арц, хомоол уугиулж, сөрөг муу энергиэс ангижрах.

- Онгод сахиусаа дээдэлж, зөв явахыг эрхэмлэх: Бөө мөргөлд зөв зам мөрийг дагах нь амьдралын гол зарчим. Үүнд:
 • Онгод сахиусаа шүтэх: Өдөр тутам мөргөж, галаа өргөж, зөв амьдралын хэв маягийг баримтлах.
 • Буруу үйлээс зайлсхийх: Худал хэлэх, хов жив ярьж, бусдад гай болох нь өөрийн заяаг хорлодог.
 • Сайн үгс хэлж, буян үйлдэх: Өдөр бүр талархал илэрхийлж, сайныг бодож явах.

- Гэр бүл, үр хүүхдээ хамгаалах: Өглөө, орой бүр галын энергийг авч, гэр бүлээ хамгаалахын тулд:
 • Сүүгээр үр хүүхдийн мэлмийг арчих: Хийморь сүлдийг нь сэргээж, өвчин зовлонгоос сэргийлэх.
 • Давстай усаар нүүр гараа угаах: Сэв дарах, муу нөлөөнөөс хамгаалах зан үйл хийх.

Эдгээр зөвлөгөөг дагаж мөрдвөл хувь заяа тэгширч, онгод сахиус ивээж явна.
(Oyuk Oyuk)


***

“7 ХЭРЧИМ МАХААР БАРЦАД СОРОХ”хүчтэй домын арга. 

Танд хэрэгтэй буян тус хүргье.

 Монголчууд эртнээс л дом үйлийн аргаар бүхий л зүйлээ билэгдэж ирсэн ард түмэн, хар дарсан зүүд, зүүдлэх дээ хар хэл ам цагаан хэл ам.
Өөр хоорондоо хэл зөрөлдөхдөө.
хүртэл цэрвэж сэжиглэж байдаг. 
Хүний буяны ажил үйлийн идээ ундаанаас хүртэх, түүнээс хүртэх хүн хүртэхгүй хүн ч гэж бий  мөн ямар хүнтэй хэл үг хийхэд хүртэл учир бий. Бие сэвтэх нь олон шалтгаантай  жишээ нь:
- Хэл амны сэв  өвчин их ороолгодог.
- архины сэв гэмтэл бэртэл дагуулдаг.
- Үхээрийн сэв гар хөл татах бөөлжих
уйлах зүүд зөн эвгүйрэх нь аливаа зүйлийг сануулж дохио өгдөг.
- галын сэв гэр оронд юм тогтохгүй гай барцад их дагуулдаг
 - биеийн сэв уур уцаар ихтэй болгож  бүх л зүйлийг уруу доройгоор харж амьдрах хүсэлгүй болдог. 
Тиймээс аливаа зүйлийн утга учрыг танин мэдэж байвал энэ бүхнээс биеэ татаж хамгаалж явж болно. Та бүхэндээ нэгэн дом үйлийнхээ аргаас хуваалцъя.
Бие нь шалтгаангүй өвдөх толгой тархи эргэх  өөрийн эрхгүй уйлмаар санагдах амьдралд гутарч ямар  ч зүйл хандах хандлага идэвхгүй болох уур уцаараа дийлэхгүй байх хүн бүхэнд гомдоллох хурдан ядрах сулдах  хүчгүй болох өөрийгөө яг яагаад буйг ойлгохгүй хүмүүс хийвэл зохилтой арга.
- 7 хэрчим адууны  мах бэлдэх түүхий өөхгүй байх. 
- Тогооны хөө 3 чимх бэлдэх 
- Амьдарч буй газрынхаа уснаас 1 аяга 
- босгоны шороо 3 чимх  
- зуухны үнс 3 чимх бэлдээрэй
- зарааны үс 3 ш
- хар лаа 1ш, улаан лаа 1ш, ногоон лаа 1ш  бэлдэж тавина
Энэ домыг харуй бүрийд хийвэл нэн сайн харыг хараар хорийг хороор гэдэг дээ. Муу зүйлийг муу юманд шингээдэг.
лаануудаа асаагаад ужиг муу бүхнийг минь энэ биеэс  холдуулж хайрла түлж устгаж хайрла гэж бодон асаана.
Түүнийхээ дараа бэлдэж тавьсан усандаа өөрийн болохгүй байгаа бүхэл зүйлээ хэлж  шившинэ. Тэгээд 7 хэрчим махаа гартаа атгаж нүдээ анина. Бүх л зүйлийг мах сорж авч байна гэж төсөөлөн харамлахгүй итгэлтэйгээр өгнө. 10 минут махаа гартаа хөдөлгөн эргүүлж тойруулаад бүхэл зүйлийгээ бүрэн шингээсэн хэсгээ шалгана. 
Нэг л дутуу санагдаад байвал сэтгэл дүүртлээ шившиж болно. Атгасан махаа ямар нэг муу уут саванд хийнэ.  Адууны мах муу эрчим маш сайн сордог учир дээд зан үйлд ашигладаг. Түүнийхээ дараа тогооны яг гол хэсгээс авсан хөө байвал сайн. Хөөгөө хийгээд мөн үнс шороо бүгдийг хийгээд нар буруу 7 хутгана. Хутгаж байхдаа энэ биеэс минь  гадны нөлөө бүхэн арилаг гэж чагахан хэлнэ. Тэгээд 7 хэрчим мах дээрээ шившсэн уснаас гурав дусаагаад зарааны үсээ махандаа хатгана, хатгахдаа өөрийн хийсэн гэм нүгэл байвал маханд шингэг. Гадны нөлөө гай барцад өвчин зовлон нулимс гомдол бүхнээ маханд өгье шингээе гэж бодоорой. Тэгээд махаа зүүн хойд зүгт ямар нэгэн хүнд зүйлээр даруулж тавина усаа аягатай нь шиднэ муу бүхэн үнс мэт хийсэг биеэс минь арилаг гэж хүчтэй үгээр дарна. Орж ирээд гар нүүрээ угааж нар зөв ганга хомоол бор давс 3ийг хольж асаагаад биеэ утаарай мөн сүү балгахаа мартав анхаар !!!
Энэ домыг туршиж хийж үзсэн хүн бүхэн баруун урд зүгт 3 хоног морин цагт өргөл өргөөрэй  Том хүч буян эргэх болно. Хэрэгжүүлж хүч буянг мэдрээрэй Амжилт. Та бүхний сэв барцад  арилаж сэтгэл санаа засраг үйлс нь дэлгэр байг
 Хүчтэй нэгэн домноосоо товч бичлээ.

"Тайгын Хар бүргэд" удган бичив. 2024.09.19.


***

Талархал хэлж байх нь маш хүчтэй засал болдог юм байна. 


Нар өөдөө харж эсвэл өндөр уул хайрханруу  харж байгаад талархал хэлж мөргөөрэй!

Алтан нарандаа Талархъя.
Мөнгөн сарандаа Талархъя.
Алаг дэлхийдээ Талархъя.
Аав, Ээждээ Талархъя.
Амь биеэндээ Талархъя.
Тэнгэр эцэгтээ Талархъя.
Дээд удамдаа Талархъя.
Тусгаар Монгол орондоо Талархъя.
Төр улсдаа Талархъя 
 Үр хүүхдүүддээ Талархъя
Үргэлжлэх угсаандаа Талархъя
Дээд оршихуйдад Талархъя
Дэмнэн тэтгэх эрчим хэм бүхэнд Талархъя
Өөрт байгаа бүхэндээ Талархъя
Өөртөө бий болох бүхэнд Талархъя
Өнгөрсөн бүхэнд Талархъя
Ирээдүйд ирэх бүхэнд Талархъя
Дээд ухамсартаа Талархъя
Дэргэдэх хүмүүстээ Талархъя
Өргөө гэртээ Талархъя
Өөрийн биеэндээ Талархъя
Оршихуй ертөнцөд Талархъя
Оршин буйдаа Талархъя
Хүн бүрийн, хүүхэд бүрийн есөн цагаан хүсэл нь биелэх болтугай.
Хурай Хурай Хурай 🙏🙏🙏

***

1. Сүүгээр ариулах дом


Сүү хамгийн ариун зүйлд тооцогддог.
 • Хэрэглэх нь: Өглөөний наранд шинэ саасан сүүгээр хүүхдийн дух, алга, цээжин дээр нь гурван удаа түрхэж, “Сүү шиг цагаан заяатай, сүүн мэт ариун амьдралтай яваарай” гэж ерөөдөг.
 • Утга учир: Сүү нь амьдралын эх булаг, буян заяаны билэгдэл учир хүүхдийг муу нүд, муу үг, муу энергиэс цэвэрлэнэ гэж үздэг. (Шинэхэн саасан сүү олдохгүй бол үнээний цэвэр хольцгүй энгийн сүүгээр домноно. Хөхний сүү бол бүр сайн)

2. Галын дөлөөр ариулах🔥🔥🔥

Гал бол гэрийн голомт, амьдралын халуун илчийн билэгдэл.
 • Хэрэглэх нь: Орой унтахын өмнө эсвэл өвчин эмгэг ойртсон гэж үзвэл гэрийн голомтын дөлөн дээгүүр хүүхдийн өмсдөг жижиг хувцсыг гурвантаа эргүүлж, дараа нь хүүхдэд нь өмсүүлдэг.
 • Утга учир: “Галын дөл муу муухайг шатааж, зөвхөн ариун гэрлийг үлдээдэг” гэсэн итгэл бий. (Плиткатай айлууд плитка асааж домноно)

3. Усны дом💧💧💧

Ус нь бүхнийг ариусгах хүчтэй гэж үздэг.
 • Хэрэглэх нь: Цэвэр булаг уснаас авчирч, усаа сайхан ерөөгөөд ерөөсөн усаа хүүхдийн дух, ар нуруу, алган дээр нь түрхээд, үлдсэнийг нь гэрийн үүдэнд цацдаг.
 • Утга учир: Ус энерги мэдээлэл өөртөө шингээж түгээдэг гэж үздэг тул усаа ерөөж ерөөсөн усаар гэнэтийн осол, саадаас хамгаална. (Ус нь аль болох цэвэр ариун, байгалийн ус байх!)

4. Хөх толбо хамгаалах 🌠🌠🌠

Монгол хүүхдүүдийн ихэнх нь нуруу, өгзөг орчимдоо хөх толботой төрдөг. Үүнийг тэнгэрийн тамга гэж үздэг.
 • Арга: Эцэг эх хүүхдийнхээ хөх толбыг илж, “Тэнгэрийн тамга нь хамгаалж, тэнгэрийн ивээл нь ивээлдээ авч хайрлаарай” гэж шивнэдэг.
 • Утга учир: Энэ бол хүүхдийг төрмөл заяагаар нь муу муухайгаас хамгаалах.

5. Өвс ургамлаар хамгаалах 🌿🌿🌿

 • Арга: Арц, ганга эсвэл сонгино, сармисыг гал дээр уугиулж, утааг нь хүүхдийн толгой, гар, хөл рүү нь тойруулан домноно. Зарим нь хүүхдийн дээлний энгэрт жижигхэн сармис зүүж өгдөг.
 • Утга учир: Үнэр утаа нь муу хий, муу сүнсийг үргээж, өвчин зовлонгоос хамгаална гэж үздэг.(Үнэрт ургамал нь сөрөг мэдээллийг зайлуулах чадвартай.)

***

УС БУЮУ ЛУСЫН ДОМНООСОО ТОВЧХОН ОРУУЛЛАА.


Домын арга буюу шид шившлэгийн хүч гэж байдаг. 
Үйлийн үр үүд хаалга андуурдаггүй шиг 
Өвчин зовлон хүртэл учиртай ирдэг юм
Үг үсэгний хүч гэж байдаг юм шүү.
Их зовлон үзээд байгаа хүн болон  өвчинд ороогдсон хүмүүс ихэвчлэн ажиглахад, сүнс нь гэмтсэн байдаг.
Хүний сүнс сүлд гэмтэхээрээ асар их ядарч сульддаг,юманд өртөмтгий болдог. Эмнэлгээр яваад ч эдгэдэггүй өвчин гэж бий тийм өвчтэй хүнийг байгалийн өвчтэй ч гэж тайлдаг.
Энэ домыг ямар хүмүүс хийх вэ гэвэл? 
Хагалгаанд  их орсон, мөн архи уудаг, зүүд зөн муудсан өвчин их ороодог, цус харвасан хүн болон хэл аманд их өртдөг, сэв ихтэй, сүнс сүлд гэмтэж доройтсон бөгөөд сэтгэл санаа тогтворгүй хүн хийхэд нэн сайн.
Тиймээс тус болох үүднээс домын аргаасаа хуваалцъя:

Өөрийн төрж өссөн нутгийн  усыг бэлдэх, бэлдсэн усандаа ганга, жамц давс, сода гурвыг хийж ариутгах домоо бэлдэнэ.
Усаа бэлдчээд улаан лааг асааж тавина.Байрны хүмүүс ванндаа усаа хийж дээр нь ус нэмж аривлаж болно.
Байрных биш хүмүүс  толгой дээрээсээ асгаж угааж болно
бэлдсэн усандаа 20 минут хэвтэнэ хэвтэхдээ... 
Биений минь хэр сэв, өвчин эмгэг бүхнийг минь угааж, устгаж, цэвэрлэж хайрлаарай
Нутгийн минь ус, ужиг бүхнийг минь угааж цэвэрлэж ахин төрсөн мэт шинэ хүн болгож хайрла гэж чин сэтгэлээсээ бодно.
Хэлж байгаа үг чинь үнэмшилгүй бөгөөд хуурамч харам байвал, өвчин сэв чинь хүртэл арилж өгөхгүй харам байх болно анхаар !!!
Тиймээс харамгүй өгөөрэй.
Усандаа бүх хэр, барцдаа өгье  энэ биеээс минь зовлон бүхнийг арилгаж хайрла гэх мэт хүчтэй үг хэлнэ.Усанд ороод гарсныхаа дараа  цайвар өнгийн хувьцас өмснө.Биеээ  гангаар утна нар зөв 3 удаа сүнс сүлд минь сэргэг гэж хэлнэ.
Түүний дараа сүү балгана. Балгасан сүүгээ дүүргээд баруун урд зүгт өргөнө.

Өргөхдөө:
Эд эс бүхнийг минь эрүүл байлгаж хайрлаарай
Энхийн цагаан тэнгэр минь гэж хэлээрэй.
Овог нэр он жилээ хэлэхээ мартаж болохгүйг анхаарах!!! 
Нутгийн ус гэдэг бол асар хүчтэй рашаан юм.
Нутгийн усаа цэвэр зэсэн аяганд хоноуулаад дотороосоо  9 өдөр ууж хэрэглээрэй, уухдаа бас л хүчтэй  үг хэлнэ.
Төрж өссөн нутгийн минь ус эд эс болгонд минь шингэж эрүүл энх байлгаарай гэх мэт өөрийн хэлмээр байгаа үгнүүдээ нэмж хэлж болно.
Уухдаа энэ хорвоогийн хамгийн дээд эм танг ууж байгаа мэт шимж уугаарай.
Их хүчтэй том дом юм шүү хэрэгжүүлж үзээрэй.
Энэ домыг хийснээр бие хөнгөрч сэтгэл сэргэж сэв арилсан нь илт мэдэгдэнэ.
Сэвгүй биед буян тогтоно тиймээс туршиж үзээрэй  та бүгд минь
Ус бол бүхнийг цэвэрлэгч  хүч юм...
Эрүүл энх эрхэм жаргалыг хүсье.

"ТАЙГЫН ХАР БҮРГЭД" Удган

***

МЭСЭН ХҮРДНИЙ СУРГААЛ

1. Бие махбодид чинь өвчин зовлон илэрвэл: - Бусдын бие махбодийг гэмтээж явсны хариу мэсэн хүрд эргэсэн болой, одоо та эдлэгтүн.
2. Сэтгэл санаанд чинь гуниг уйтгар илэрвэл:
- Бусдын сэтгэлийг хямрааж явсны хариу мэсэн хүрд эргэсэн болой, одоо хүлээн авагтун.
3. Өлсөн цангах ундаасах зовлон ирвэл:
- Худал хуурмаг, хулгай дээрэм, шунал тачаалын хариу хүрд эргэсэн болой, одоо өлбөрлийн зүдгүүрийг эдлэгтүн.
4. Доромжлол муушаал чихэнд тань сонсогдоод байвал:
- Хэлний муу үйлний мэсэн хүрд нь хариу эргэсэн болой. Одоо буртаг сэтгэлээ засагтун.
5. Харьцаж учирсан бүхэн дайсагнаад байвал: 
- Хар муу санаа агуулж явсны мэсэн хүрд нь хариу эргэсэн болой. Одоо хорт муу сэтгэлээ засахтун.
6. Үймээн хөгжөөнд сэтгэл чинь алдраад байвал: 
- Үхэх тавилангийн мэсэн хүрд нь хариу эргэсэн болой. Одоо орчлонгоос уйсахад бэлдэхтүн.
7. Буян хийгээд ч сэтгэл тань эс номхорвол: 
- Энэ насны явцуу шунаг сэтгэлд автасны шинж. Одоо та гэгээрэлд автагтун.
8. Сайн сайхныг үйлдээд ч муу үйл болон урваж байвал:
- Ач элбэрлийг хөсөрдүүлж явсны мэсэн хүрд нь хариу эргэсэн болой. Одоо ачлал журмыг оройдоо дээдлэгтүн.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj
https://www.facebook.com/share/17H67s8p9r/


***
Хэрэв ажил дээр чинь хов тасрахгүй байвал хар утаснаас тасалж аваад 3 удаа зангилаад “Хов жив, хэл ам” тасрагээ гэж хэлээд зангилаатай утсаа хогийн саванд хаяарай.
Эх: Арга Билэг




Comments