🥰Дарш бэлтгэсэн аргачлалаа хуваалцаж✍️ байна. 🥰👇
Халгайн дарш
👉Орц:
Халгай 89%
Хивэг 10%
Шар сүү
👉Технологи ажиллагаа:
Даршлах сав бэлдэх пошиг уут
Хэрчигч бутлагч
Хүрз хадуур гэх мэт хэрэглэгдэх багаж төхөөрөмжөө сайтар бэлтгэнэ.
Эхлээд өвсөө хадаж бэлтгээд хэрчигчинд хийж жижиглэнэ. 2,6 см урттай хэрчсэн халгайг хивэг хийж багсарна. Тухайн ургамлын чийг хэр байгаагаас шалтгаалан шар сүү нэмж хийж чийглэж даршны чийг 70% байхаар тооцно. Үүний дараа бэлтгэсэн галгар уут бүхий саванд бага багаар хийж дээрээс нь гишгэж нягтруулсаар сав дүүрсэний дараа амсар дээр 1.5 см давсаар хучиж уутны амсарыг агаар оруулахгүйгээр сайтар бооно. Савны амсарыг таглана. Үүнээс хойш 45 хоног дотор даршийг нээж үзэж болохгүй учир нь даршны исэлдэх процесс явагдаж байгаа юм. Болж өгвөл малаа тэжээх үедээ нээж үзээрэй.
👍Луувангийн ногоон ишээр дарш хийсэн нь:
Орц:
Лууван 70 %
Хивэг 10 %
Лууль 20 %
Дээрхтэй ижил боловч шар сүү огт хийгээгүй. Учир нь луувангийн иш маш их шүүстэй байсан тул хивэгээр багсраад даршилсан.
👍Луулин дарш
Орц:
Лууль 89%
Хивэг 10%
Шар сүү /Үндсэн түүхий эдийн чийгээр хамаарч шар сүү оронд эсвэл огт орохгүй/
Халгайн дарштай ижил технологи ажиллагаатай.
🥰Та бүхэнд амжилт хүсье. 🥰
❤️Арга зүй зөвлөмжөө харамгүй хайрласан эрхэм багш нартаа маш их баярлалаа. Gurbazar Damdinsuren Baasanjalbuu Bayaraa Бат-Эрдэнэ Амарбатын ❤️❤️❤️❤️❤️❤️❤️
❤️
***
Мал маллах арга ухаан
* Өвөлжөө нь уулын нөмөр, баруун талыг барьж нар жаргахыг эрхэмлэдэг. Зүүн талд хүүшлэхэд хот цэвдэгшдэг.
* Мал өсгөж бэлчээгээд, уруудаж хотлоход сайн. Эсрэг бол малд хэцүү.
* Намаржаа устай, зуслантай ижилдүү газар байвал сайн.
* Өглөөний жавраар мал бэлчээх нь муу, мал зутардаг.
* Ногоо өвс гүйцэхэд тарга чавхарч, өөх нь тослог болдог.
* Хужиртай, халуун өвс цэцэг навч ихтэй газар маллавал сайн.
* Элс шавар дээрээ байвал сайн, намар довцог дээр сайн гэдэг.
* Сэрвээ өндөр, борви босоо, хэнхдэг өргөн, өвчүү хавирга өндөр эцэг малаар тавьдаг.
* Адуу, үхрийг хязаалан насанд нь сургавал сайн.
* Малын гэдэс хөөхөд ханадаг.
* Эх мал төлөө голбол хамарт нь цагаан хальсыг үнэртүүлж авхуулдаг.
* Шар шороо авах нь сөрөг юм.
* Малын хүч тарга алдахаас өмнө бага тэжээл өгвөл сайн хүч тогтоно. Доройтсон үед тэжээх нь их ажилтай, услах нь сайн.
Угсаатны зүйн хээрийн судалгаанаас
***
Хэрэг болж магадгүй шүү ! Манайхаан хадгалаад ав !
Муудсан малыг хурдан тэнхрүүлдэг ийм сайн арга байдаг юм байна шүү 🙌
Одоо л малчдад туслах цаг шүү. Мал нэгэнт дор ороод турчихаар хаврын хахир хүйтнийг давахад хэцүү болчдог. 1980 хэдэн онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд малчдад туслах мэргэжилтнээр сар гаруй ажилласан туршлагаа хуваалцая. Бэлчээр мал бэлчих аргагүй болоод Орос улсын Барда тэжээлийг сумын төвийн дулаан байр болгонд их хэмжээгээр бэлтгээд айлуудад трактороор зөөвөрлөн өгч мал тэжээх аргыг нь гардан зааж байлаа.
Мал нь өлдөж үхэхгүйг мэдсэн малчид маань гэр гэртээ хийж малаа тэжээгээд малын хорогдол тун багатай давсан даа.
Барда тэжээлийг хийх тун амархан.
🇲🇳 Хивэг халуун ус исгэгч хивгээ исгэх тагтай томхон сав зэргийг бэлтгэнэ
Жишээ нь 10 литр тэжээл бэлтгэхийн тулд 10 л -ийн саванд 5 л орчим буцлам халуун ус хийгээд дээр нь 2 шанага хивэг нэмээд сайн хутгаад
1 уут исгэгч хийж хутгаад сайн дулаан хучаад галын хажууд хонуут байлгахад исдэг.
Исэлт дууссаны дараа саваа дүүртэл халуун ус нэмээд малаа тэжээнэ. Хашааны аман дээр зогсоод малаа цувуулж гаргахдаа 5 бог малд
1 шанагыг хуваагаад өгнө.
Бод малд нэг шанагыг өгч байсан. Иссэн хивэгний шимт бодисууд нь малын биед хялбар шингэх төлөв байдалд орсон болохоор амь тариа хийсэн шиг сайн нөлөө үзүүлдэг шүү.
Бас багахаан хивэгээр олон мал аврах боломжтой.
Малчиддаа туслах гэсэн сайхан сэтгэлт хүмүүс минь энэ аргыг сайн түгээж өгөөрэй.
Мал, малчид минь урин хавартайгаа хохирол багатай золгоосой.. 🇲🇳🇲🇳🇲🇳🙏🏻🙏🏻
Давстай хар цай бас, дастай усаар хивэг зуураад өгвөл мал даарахгүй муу мал өнгө ороодл явдаг юм
Tim shu yadarhaasan umun ehlej ugch ehelvel sain havar bolgon esgej ugdug uugad surhaaraa hurdan uuh geel tesej yadan
https://www.facebook.com/tseregbaatar.odgerel
***
Малыг усаар цангаав. Шуурах, хүйтрэх цас орохоос урьтаад ханатал нь сайн услаж бай. Бог мал идсэн 1кг тэжээлээ 3 литр усаар шингэлж байж шим тэжээлийг нь биедээ авдаг байгаа шүү,
⁃ Яагаад ядарсан малын хамарнаас цустай нус гардаг вэ? Эрээн хэдгэнэ, шимэгч хорхой авгалдайгаа малын үсний уг руу шахдаг адуу мал биеээ шүдээрээ маажихдаа угтвар ходоод руугаа оруулдаг. Мал ядрах үед энэ авгалдайнууд (гуур) хоолойн угнаас бүдүүн гэдэсний үзүүр хүртэл байрлаад идсэн тэжээлийн шимийг нь сорчихдог. Эвэр, туруу, ясыг шатааж хүхэр ихтэй утаагаар нь уг малыг утангуут авгалдайнууд нь хордож үхээд гадагшилдаг юм. Хөдөлмөрийн баатар зоотехникч Бараадууз гуайн ярилцлагаас…
***
...
Comments