Таван хошуу малынхаа ямар ясыг юунд хэрэглэж байгаа талаарх мэдээллийг цуглуулан, амьдрал ахуйдаа хэрэглэж ач тусыг нь хүртэх зорилготой байна.
Хүүхэд насандаа
- шагай цуглуулж, шагайгаар тоглож,
- богтос ясаар хийсэн цэцэн бэр тоглоом,
- чанасан ястай мах идэхдээ ясыг мөлжих ёстой, сайн мөлжсөн хүүхдийг аман хишигтэй гэдэг,
- намар хичээл эхлэхэд зуны даалгаварт цуглуулсан 5, 10кг ясаа сургуульдаа тушаадаг,
- хонь ямааны толгой, шийрийг паяальникаар хуйхалдаг байсан.
- унасан шүдээ өөхөнд боогоод нохойд өгдөг, өгөхдөө миний муу шүдийг аваад, сайн шүд өгөөрэй гэж хүслээ хэлдэг
Эргэцүүлэл:
- хонь, ямаа, үхрийн шийрийг хуйхлахгүйгээр арьсыг нь өвчөөд чанахад болох юм байна
- Үсийг нь хуйхалдаг, арьсыг нь зөөлөртөл чанадаг хоолны технологи хэзээ гарсан юм бол оо?
Ямар ясыг яаж хэрэглэж болохыг танилцуулсан мэдээлэл бэлтгэлээ.
Танд хэлэх, ярилцах зүйл байвал бидэнтэй 99861326 утас, Бий Соё (Bee Soy) фасебуук хаягаар харилцахыг уръя.
Гарчиг
- Толгой
- Хүзүү
- Дал
- Хавирга
- Сээр
- Богтос
- Шагай
- Шийр
- Ясны тос
Ясаар сийлсэн яндашгүй ухаан
Монголын үндэсний музейгээс ясаар сийлж урласан бүтээлүүдтэй танилцаарай.
МУСТА дуучин, зураач Т.Баттогтох
Далны ясаар урласан бүтээлийн үзэсгэлэн
Оготно Нямаа ах
Ясаар жижиг оготно, амьтад хийдэг Нямаа гээд ахтай Баянзүрх зах дээр 2022.2.9 өдөр таарсан. Энэ ах, түүний гэргий Цэвэлмаа эгчтэй ярилцлаа
Ясаар жижиг оготно, амьтад хийдэг Нямаа гээд ахтай Баянзүрх зах дээр 2022.2.9 өдөр таарсан. Энэ ах, түүний гэргий Цэвэлмаа эгчтэй ярилцлаа
Өвөр Монгол урлаачийн тухай
Тамир тэнхээг тэтгэхэд ясны шөл уудаг
Настай хүмүүс, хөл хүнд бүсгүй, мөн ясны бэртэлтэй хүмүүст ясны шөл уулгаж хүч тамир нөхөж, цог золбоо бадардаг
Монгол анагаах ухаанд ясны шөлний хөлөгтэй эмийг одоог хүртэл хэрэглэсээр байна
Ясаар хутганы хуй, чөдрийн чагт, ясан савх хийх зэрэгт ашиглаж байсан
Хөдөө нутгаар сурвалжилж явахад нэг малчин: "Энэ юуны тос вэ?" гэж надаас асуулаа. "Шар тос байна" гэхэд "Би бас андуураад байдаг юм чинь та андуурах нь түмэн зөв" гэсэн билээ. Ясны тос байсан ажээ (үхрийн булууны яс, чөмөгний тос байх?). Шар тос шиг шар өнгөтэй. Амт нь арай өөрөөс биш ялгарах юмгүй байв. "Үүгээр тосон ороомог хийгээд идэх юм бол чихийг чинь огтолсон ч мэдэхгүй" гэсэн малчны яриа ясны тосны үнэ цэнэ, охь шимийг бодолд мөнхөлж үлдээв.
Соёл, аялал жуулчлалын хөгжилтэй зохицуулан ясан урлалыг хөгжүүлснээр яс дахиад л өөрийн үнэ өртгөө олно.
Мандах гэгч Сөнид баруун хошуугаар нутагтай нэгэн гар урлаач бий. Тэр тэмээний богтос болон хүзүүний ясаар сар гаруйн хугацаанд луу урлаад 300000 юаниар худалдаж байсан гэвэл хүн бүхэн гайхах байх.
Үхрийн далан дээр сийлсэн ясан урлалын бүтээгдэхүүн олонхдоо 1000 гаруй юаниар худалддаг ажээ.
Мандах хонины толгойноос эхлээд сүүлний үзүүр хүртэлх бүх ясаар гар урлалын бүтээгдэхүүн урлаад 6000 юаниар худалдаж байсан түүхтэй.
Ясан урлал хийхийн төлөө бус ястай холбоотой соёл түүх, зан заншил, цээр ёсыг уламжлах гэж хичээсээр байгаа.
Ясан урлалын онцлог нь ясны уг дүрс хэлбэрийг өөрчлөхгүйгээр урладагт ажээ.
Ав адилхан хоёр шагай олддоггүйг шагай тоглоом тоглож үзсэн монгол хүн бүр мэдэх л ёстой.
эх сурвалж: Ясаар сийлсэн яндашгүй ухаан
Толгой
Хонь, ямааны толгойг чанаж шөл гаргаж ууж, ясыг мөлждөг.
- арьсыг нь өвчөөд, эсвэл
- хуйхалж, хярвасыг нь хэд дахин угааж цэвэрлээд,
Бид хамгийн хүндтэй зочиндоо хонины толгой чанаж, шөлийг ууж, аян замын ядаргааг нь тайлдаг гэж тайлбарлан гадаадын айлчин найзуудаа чанасан толгой (хүндэтгэлийн нэр - төөлөө)-оор дайлж, өөрсдөө ч махсаагаа гаргадаг.
Чанахын өмнө эрүүний орчмын олон булчирхайг түүж хаядаг.
Хонины толгойноос махыг нь шулж 200 бууз хийдэг гэж ярьдаг.
- арьсыг нь өвчөөд, эсвэл
- хуйхалж, хярвасыг нь хэд дахин угааж цэвэрлээд,
Бид хамгийн хүндтэй зочиндоо хонины толгой чанаж, шөлийг ууж, аян замын ядаргааг нь тайлдаг гэж тайлбарлан гадаадын айлчин найзуудаа чанасан толгой (хүндэтгэлийн нэр - төөлөө)-оор дайлж, өөрсдөө ч махсаагаа гаргадаг.
Чанахын өмнө эрүүний орчмын олон булчирхайг түүж хаядаг.
Хонины толгойноос махыг нь шулж 200 бууз хийдэг гэж ярьдаг.
Чанасан хонины толгойны тархийг дахин хуурч идэж болохыг гөёө маань харуулсан. Их тосорхог.
Үхрийн толгойны арьсыг өвчиж, эрүү, нүд ухархай, шанааны махыг шулахад 2-3кг мах гардаг гэдэг.
Хийморьлог мал адууныхаа толгойг уулын орой, өндөрлөг газарт аваачиж тавьж, араатан, жигүүртэний хоол болгодог.
Хүзүү, аман хүзүү
Хүн болоод амьтны хүзүүний яс бол хамгийн бат бэх холбоосын үүрэгтэй. Тийм болохоор хүзүүний нугаламууд нь нэгэнтэйгээ араалж, солбиж бэхлэгдсэн байдаг биз. Түүнээс сээр, нурууны залгаас нугаламууд тэгтлээ бат бэх бэхлэлтгүй зөвхөн үеийн зөөлөн эдээр голдуу холбогдсон байх жишээтэй.
Аман хүзүүний тухай тайлбарлах гээд их л аслаас дөхөж байгаа нь үнэн бол уу гэсэн итгэл төрүүлэх үүднээс юм шүү. Аливаа хийсвэрлэл бодитойн суурин дээр хөгждөг. Тийм болохоор бодитойгоос наашлуулан ухаарч байна.
Аман хүзүүний тухай домог зүйн олон хувилбар ард түмний дунд ам дамжин яригдсаар өнөөдөрт хүрч иржээ.
Өвлийн идэшээ төхөөрөх өдөр "Аман хүзүү”-г хонинд явсан хүүхдэд өгдөг гэх ойрын үг байна. "Хүргэн хүүгийн хүзүү бөх” гэсэн хэлц хэллэг байна. "Буруу өссөн хүүхэд бухын хүзүүнээс хатуу” гэсэн зүйр үг байна. "Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай” гэсэн үг ч байна. Уурганы хуйвийг оонын хүзүүний арьсаар хийдэг уламжлал манай нутагт байсан. Хүзүү дагасан мах нь булчинлаг, арьс нь бөх бат байсны илрэл юм. Энэ бүхнээс ажиглаж үзвэл "хүзүү” гэдэг бат бөхийн бэлэгдэл ажээ. Амьдрал дээр хүзүү гэдэг нуруу болоод сээрнээс урагш хамгийн өмнөд хэсэгт байрлах зургаан нугалам юм. Энэ зургаан нугаламын хамгийн үзүүрийн нугаламыг "аман хүзүү” гэж нэрлэдэг. Энэ нэрлэлт үнэндээ бол эхэнд нь, аман талд нь гэсэн утгыг зааж байгаа нь илт боловч бас нэмж хэлэх зүйл гараад байгаа юм. Ам гэдэг үгэнд "Ам барих, ам авах, аманд гарах, ам давах, ам нийлэх”...гэхчлэн олон хэлц хэвшмэл хэллэг байгаа ч тэр бүхэн аман хүзүүтэй тэгтлээ шууд холбогдохгүй юм. "Монгол хэлний их тайлбар толь”-д "хүзүүний нэгдүгээр нугалам, толгойн яс, хатан хүзүү хоёрын хоорондох хүзүү” гэсэн тайлбар хийжээ.
Мөн ч хүзүүний тухайд тодорхойлохдоо: "Толгойг тулax хүзүүний ясыг аман хүзүү гэж бид нэрлэдэг.” хэмээсэн нь бий. Энэ хэллэг хэдий үед монгол хэлэнд хэвшмэл болсныг тааж хэлэхэд тун бэрх. Бас "Эртний нүүдэлчин овог аймгуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн ёсонд аман хүзүүний ясанд хүний амь тээгддэг, гол тасрахад амин сүнс эндээс тэнгэрт хальдаг, мах шөл хатаж барагдахад махан сүнс зайлан оддог, сүүжний нүх сэтрэхэд ясан сүнс алга болдог хэмээн үздэг.” байна. Тиймээс мөлжсөн хонины сүүжний ясыг сэтлэлгүйгээр гэрт хонуулдаггүй цээрийн монгол ёс байдаг. Зарим нутагт хэрвээ сүүжний яс гэрт хонуулахад хүрвэл нэг бол сүүжний нүхний махыг идэлгүй битүүгээр нь хонуулах, аль эсвэл нүхэнд ямар нэг юм чихэж хонуулах заншил манай нутагт байдаг. Одоо ч энэ заншил байсаар байгаа билээ. Хүзүү хүзүүний дундаас аман хүзүүг дээдлэх ёс нь түүхэн талаасаа нэлээд сонирхол татаж байгаа юм. Бөх Бэлгүдэйн аман хүзүү хэмээгч хоёр талдаа сэнжтэй, арван найман сантиметр урт бөгөөд хүний гap орж багтах нэгэн ясны чулуужмалыг бөх Бэлгүдэйн үр хойчис болох дөрвөн авга хошуу oлон зуун жил шүтэн тахиж иржээ. 1960 он болтол авга хошууны Хаяын сүмд тахиж байсан энэхүү чулуужмалыг хожим нь хүмүүс шашинтай тэмцэх, мухар сүсгийг арилгах, хуучныг эвдэх үзэл суртлын нөлөөнөөс болж нэг их шүтэж тахихгүй болсон тухай судлаач Сарандуулга нийтэлсэн байдаг. Энэ хүзүүний яс нь одоогоор Шилийн голын Авга хошуунд Бөх Бэлгүдэйн тахилгын ордонд хадгалагдаж байна. Сүүлийн жилүүдэд энэхүү том хэмжээний амьтны чулуужмал ясыг энд шүтээн болгон хадгалж, Бөх Бэлгүдэйн хүч чадлын бэлэгдэл болгосноор тойрсон хошуу нутгийн бөхчүүл ирж хүч чадалтай байх хүслээ илэрхийлэн мөргөн залбирч бишрэн шүтээд явдаг болсон тухай нутгийн хүмүүс ярьж байна. Энэхүү ордонд бөх Бэлгүдэйн түүх домогтой холбоо бүхий зэс шуумал , хөөмөл сэлт нэлээд зүйл урласан нь хадгалагдаж байна. Энэ бүхэн бол Бөх Бэлгүдэйн домгоос үүдэн бүтээсэн урлагийн зүйлүүд ажээ. Аман хүзүү нь ордоны баруун этгээдэд тусдаа залаастай байдаг юм билээ. Энэ хүзүүний чулуужмалын тухай олон хувилбарт домгоос эхлээд судлаачдын судалгаа шинжилгээний үр дүнд хэдүй үеийн яс болохыг тогтоосон баримт судалгааны бүтээлүүд ч байна. Бөхөөгийн эмхэтгэн найруулсан "Бөх эзэн Бэлгүдэй ноён” хэмээх 2013 онд хэвлэгдсэн номын оршил өгүүллээс энд ишлэе. "Бөх Бэлгүдэйн шүтээний нэг болох "Аман хүзүү нь” дөрөвдүгээр галавын үеийн "мамут” буюу арслан зааны чулуужмал болохыг хууч судлаачид тодолж шинжилсэн билээ. Мамут бол эртний хөхтөн амьтан. Галбир төрх бие бялдар нь одоогийн заантай төстэй. 300 түмэн жилийн өмнө умард хагас бөмбөрцөгт амьдарч байсан хүдэр том биетэй их төлөв 3-5 метр өндөр, хүнд нь 5-10 тонноос дээш өвс, бутлаг ургамлаар идэшлэдэг. Хүн төрөлхтөн хуучин чулуун зэвсгийн үед агнадаг байжээ. Энэ амьтан сөнөөд 10000 жил болжээ...” гэсэн байна. Энэ баримт бол Бөх Бэлгүдэйн хүзүү биш, бэлэгдлийн шинжтэй зүйл гэдгийг нотолж байна. Гагцхүү "аман хүзүү”-ний шүтлэг тахилга, зан үйлийн зүйл гэдэг нь нотлогдож байгаа юм. Дээрх чулуужмалыг хэрхэн шүтээн болгосон нь хаанаас олж хадгалсан нь нууц хэвээр л байгаа юм. Мэдэгдэж байгаагаар бол 10000 жилийн өмнө сөнөсөн /өвсөн тэжээлт арслан заан маягийн/ амьтны хүзүү гэсэн ухагдхуун л байна. Ер нь монголчууд ихэнх тохиолдолд үхрийн аман хүзүүг шүтэх, тахих ёслолд хэрэглэсээр ирсэн байдаг. Авгачуудын Бөх Бэлгүдэйтэй холбон тахидаг дээрх чулуужмал нь "Соёлын хувьсгалын үед сүм хийдийг нурааж бурхан шүтээнийг талхидаж байсан цагт... аман хүзүүний яс нь овоолоостой аргалын дэргэд хаягдсан байсныг Го. Ванчиг олж хадгалж байсныг хожим нь Го. Жамъян нараас аймгийн улстөрийн зөвлөлгөөнд хүргэж өгч дараа нь аймгийн хууч судлалын газраас шинжилгээ хийлгэсэн тухай мэдээ бий. Гэвч дараа нь тойрсоор байж дахиад Го Ванчигийн дэргэд буцаж ирснийг миний бие 1996 онд гэрэл зургаар буулгаж aвсан билээ.
Бөх Бэлгүдэйн аман хүзүүний ясны тухай монгол судлаач Ринчингиваа гуай их дээр үед Өвөр монголын өдрийн coнинд нэг удаа мэдээлж өнгөрсэн гэдэг бөгөөд авга нутгийн түүхэч Го. Жамъян Шилийн голын "Өдрийн coнин”-д мэдээлж өнгөрчээ. Түүнээс хойш coнин сэтгүүл дээр харагддаг болсон юм. Бөх Бэлгүдэйн аман хүзүүний яс хэмээгч энэхүү чулуужмалыг ардын дунд хүний яс биш, тэмээний хүзүүний яс, аварга гүрвэлийн яс гэх мэтээр ярьдаг байсныг тэмдэглүүштэй. Гэвч үнэн хүний яс мөн эсэхийг нийтэд зарласан тодорхойлолт гараагүй боловч соёлын үзүүлэлтээрээ тэр өөрийн гэсэн үнэ өртөгтэй юм. Бөх Бэлгүдэй бол Есүхэй баатарын Сочгил хатнаас төрсөн хөвгүүн бөгөөд бяр чадалтай, бөх caйн барилддагаараа алдартай, дайнд гарамгай, эрэлхэг баатарлаг хүн байсаи юм. Чингис хаан мoнголын oлон аймгийг хураан нэгтгэхдээ Хасарын хаваар, Бэлгүдэйн бөхөөр ялсан гэж магтаж өнгөрсөн юм. Дөрвөн авгачууд төдийгүй үзэмчин, хуучид, сөнөд зэрэг Шилийн голын чуулганы бусад ястнууд ч бөх Бэлгүдэйн аман хүзүүнд мөргөж бөх caйн төрөх гэж адис авдаг байсаи нь өнөөхний учир байсаи юм...” гэж судлаач Ж.Сарандуулга бичжээ.
"Аман хүзүү”-рүүгээ ахиад нэг анхаарья. Юуны өмнө аман хүзүү бол их бие толгой хоёрын залгаас болохын хувьд хамгийн чухал байрлалд оршдог. Хамгийн хүнд үүрэг гүйцэтгэнэ. Удирдлагын хэсэг их бие хоёрын залгаас болохын хувьд энэ хүзүү их үүрэгтэйгээс гадна амин хэсэг юм. Зарим үндэстэн малын амийг аман хүзүүний үеэр нугаслаж егүүтгэдэг, зарим үндэстэн аман хүзүүгээр нь огтолж, мал муулдаг заншил одоо ч байсаар байна. Дээр дурдсан аман хүзүүнд "амин сүнс” байдаг тухай ойлголт байна. Нүүдэлчдийн аян дайны гол зэвсэг нь сэлэм байсан. Хамгийн оновчтой хөнөөл нь хүзүү толгойн завсраар цавчих явдал байлаа. Удирдлага их бие хоёрыг салгасан цагт үхэл хамгийн хурдан үйлчилдэг болохоор л тэр. "Аман хүзүүг идэш хийх үед салгахдаа өвс тавьж огтолдог ёс одоо ч бий.
Харийн нутагт монгол хүний оюуны царааг гайхуулж яваа эрдэмтэн судлаач бол Ширчингийн Баатар юм. Тэр өөрийн блогтоо "Аман хүзүү юм уу, амин хүзүү юм уу” гэсэн өгүүлэл нийтэлснийг миний бие ихэд олзуурхан уншиж билээ. Хоёр сарын өмнө ӨМӨЗО-ны Шилийн голын Авга хошуунд очиж Бөх Бэлгүдэйн тухай хууч хөөрүүлж, дурсгалд нь зориулсан зүйлсийг үзэж явахад Баатар судлаачийн бичсэн дээрх өгүүлэл сэтгэлд ирээд хургачихсан. Энэ өгүүллээс ишлэе. "... Монголчуудаас гаралтай гэж өөрсдийгөө үздэг арлын япончуудaд үүнтэй төстэй соёлын улбаа бий. Самуурай нар дайнд үрэгдсэн хүмүүсийнхээ аман хүзүүний ясыг заавал олж аваад хүндэтгэн оршуулдаг эртнээс уламжилж ирсэн онцгой сонин заншилтай ажээ. Ийм заншил ёсоор амь үрэгдсэн олзлогдсон япончуудын шарилыг чандарлахдаа аман хүзүүний ясыг олж авах шаардлага тавьж байсан гэж тухайн үед Монголд ажиллаж байсан Ямаха компанийн байнгын төлөөлөгч Какимото Юутака гуай дурсан ярьж байлаа. Түүний хэлсэн үгийг олон жил сэтгэлдээ тээж яваад Сан Франциско хотын Японы байнгын төлөөлөгчийн газар ахлах консулаар ажиллаж байсан Тацүки гуайгаас лавлан асуухад "-Харин тийм, тийм ёс байдаг. Нарийн учрыг нь би сайн мэдэхгүй” гэж ойлгомжтой сайхан монгол хэлээр цэргийн хүн шиг (уг нь тагнуулын хүн л дээ) товч тодорхой хариу өгөөд, татаж буй янжуурынхаа үнсийг ядам хуруугаараа сурмагхан унагаж, харцаа тэртээ уулын оройд шилжүүлж, эл сэдвээр ярих дургүй байгаагаа хөдөлгөөнийхөө аясаар илэрхийлж билээ. Тацуки гуай бол удаа дараалан Улаанбаатар буй Японы элчинд ажиллаж, нийтдээ 13 жил Монгол Улсад амьдарсан болохоор бидний тухай элдвийг мэддэг нэгэн. Аман хүзүүний ясыг япон хэлээр хотокэ-сама гэж хэлэх ба утга нь "Бурхан aбугай” болно. "-Аман хүзүүний яс завилаад суусан бурхан шиг байдаг учир япончууд ихэд эрхэмлэдэг” гэж Какимото гуай Японы Тоо-мэй (Токио-Нагояа) хурдны замаар давхиж явахдаа надад тайлбарласан юм. Бөркелей дахь Кальфорны их сургуулийн Зүүн өмнөд Ази судлалын номын санд Xятаны түүхийн олон сурвалжийг хуруу чилээн эргүүлж cуухад "-Япончууд аман хүзүүний ясыг эрхэмлэх цаад санаа нь Хятанаар дамжин арлын оронд Бурханы шашинтай хамт дэлгэрсэн бөөгийн зан үйлтэй шууд холбоотой байх нээ” гэсэн бодол тархинд зурcxийж билээ. Үүнээс ургуулаад бодоход эрт цагт аман хүзээг амин хүзүү хэмээн нэрлэж байсан ч юм билэв үү. Толь бичгээс энэ үгийг сайн хайх хэрэгтэй боллоо.” гэсэн нь бий.
Японы эрдэмтэн Конаяа Юуки "Монгол нутгийн амьдралын далай” номондоо: "...Монгол ардын удамшилт заншлаар 11 сард /нядалгааны сар/ Нядалгааны сар гэдэг нь /идэш хийх цагийг зааж буй/ аман хүзүүний тахилга” хийдэг. Аман хүзүү бол толгойн үетэй хүзүүний ясны арын ястай залгаж байгаа үе мөн ч толгой болон биеийг холбож байгаа эхний үе болно. Англи хэлэнд "аман хүзүү”-г atlas гэдэг. Эртний Грекийн домогт бөмбөрцгийг мөрөн дээрээ дамначихдаг аварга хүчитнийг атлас /atlas/ гэж нэрлэдэг байжээ. Эртнээс аваад "аман хүзүү”-г толгойг тулж байх чухал үеэр үздэг юм. Монгол туульд баатрууд махчин мангасыг дарсан хойно сэлмээрээ аман хүзүүг нь цавчин салгадаг тухай дүрслэл олон байдаг. Энэ нь амьтан голтны амин сүнс аман хүзүүнд шингэж байдаг гэсэн үзэлттэй холбогдож байна” гэжээ. Энэ олон судлаачид -аман хүзүү”-ний тухай эрэгцүүлэхдээ "амин сүнс” гэсэн нэг ухагдхуунд хүрч ирж байгаа нь тун сонин юм. Бас ч үүрэг чухал, их бие толгой хоёрыг холбож байдаг гэсэн нэг санаанд очиж нийлж байгаа юм. Энэ нь үнэндээ аминд хамгийн ойр гэсэн давхар утга агуулагдаж байна. Тийм болохоор амин сүнс тэнд оршино гэсэн нэг гаргалгаа байна. Толгой бол сүнсний орон байр оюун санааны ертөнц юм. Хүний сүнс зулайгаараа гардаг гэж ярьдаг. Хүүхдийн зулай хамгийн сүүлд битүүрч ясждаг гээд амьдрал дээр анхаарч үзэх зүйлүүд ч бас байна. Аман хүзүү бол хүний амин сүнсийг тээж явах уулзвар зангилаа газар юм. Их бие бол толгойн удирдлагаар үйл хөдлөл амьдарахуйн үйл явцад оролцогч бүтээц юм.
Сэтгүүлч Г. Бадамсамбуу "Аман хүзүү гэсэн нь эхний хүзүү гэсэн утгатай байж болно. Мөн "амин" гэх утга бас бий. Энэ нь эртний зүлдлэх ёстой холбоотой. Амьтны амь сүнсний эрхтэний тогтолцоог зүлд гэнэ. Эртний тахилийн гол нь зүлд байв. Зүлдэд толгой, аман хүзүү, багалзуур, өвчүүний зэрэгцээ зүрх зэрэг таван цул, цус, гэдэс дотор орно. Алив амьтны сүнс нь эдгээр эрхтэний тогтолцоонд оршдог гэж үзэх тул тахилд тэдгээрийг үргэлжид нь салган авч ёс үйлддэг байжээ. "зүлд авах ёс” нь тухайн амьтны эрхэм зүйл, амь сүнсийг эзэмдэх буюу хийморь сэтгэлээ өөр амиар сэлбэж арвитгахтай холбоотой байжээ. "Зүлдлэх” үйл нь МНТ-д "зүлд" гэж тохиолдохоос гадна "бугулзар идрээ ирэгтүн”, "Цуст тоног авагчин”, "жилда болдож” гэх мэт төлөөллийн нэрээр илэрч байж болзошгүй байна.
Зүлдийг гол гавьяа, мөн хүндэтгэл зоог, тахилгад өргөдөг. Ангийн зүлдийг агнасан хүн авна, идэшний зүлдийг гэрийн эзэн эхэлж хүртэнэ, тахилын зүлдийг шүтээнд өргөнө. Зарим нутагт идэш төхөөрсөн хүн зүлдээс эхэлж хүртэх ёс бас бий. Мал төхөөрсөний дараа идэшний таван цул, гэдэс дотор, цоройг даруй чанаж (зүлд хишиг, идэшний малын амь сүнс-шинэ шөл зоог) хотлоор хуваан хүртэнэ.” гэж нэгэнтээ бичжээ.
Ямар боловч "аман хүзүү” түүний бэлэгшээл, тахилга хүндэтгэл бол дэлхий дахины нийтлэг шинжтэй зүйл. Хүч чадлын бэлэгдэл болох нь ч зүйн хэрэг мэт. Үүргээрээ ч, бүтцээрээ ч хүч чадлын билэгдэл мөн. Аман хүзүүний тахилга хийх ёс өвөрлөгчид нэлээд байдаг ажээ. Тархи бол нугасаар дамжиж бүх биеийг удирддаг. Тархийг булаг гэж бодвол эх урсац нь аман хүзүүгээр дамжин цааш үргэлжилнэ. Ийм чухал орон зайд ачааны хүндийг үүрч, зүтгэхийн гараан дээр байх аман хүзүү чухамдаа амин хүзүү болой...
Хөххот
2019.09.03
Эх сурвалж: Аман хүзүү хүч чадлын бэлэгдэл мөн үү
2022.5.10
УБ хот, Ар гүнтэд малчин айлын гэрийн хаалганы баруун хананд аман хүзүү хавчуулсаныг харсан. Хүзүүний нүхэнд өвс чихсэн байсан. Энэ ямар дом вэ?
УБ хот, Ар гүнтэд малчин айлын гэрийн хаалганы баруун хананд аман хүзүү хавчуулсаныг харсан. Хүзүүний нүхэнд өвс чихсэн байсан. Энэ ямар дом вэ?
###
Ойрад монголчуудын дунд ийм байдаг юм аа.
-Энэ юу вэ ?
Сайн эрийн магнай
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Явах цэргийн түрүүнд явж, харих цагийн сүүлд ирдэгтээн Сайн эрийн магнай гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Алтан дөш эмээл
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Эмнэгт тоховч эвдрэхгоо, хангалд тоховч хамхарах гоодаан Алтан дөш эмээл гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Ханьгардын живэр
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Салхин гэж савдаг гоо, хур гэж хумидаг гоодаан9 Ханьгардын живэр гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Хонхэрээн хоншоор
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Далай нэвт дайр үздэг, уул нэвт онгай үздэгтээн Хонхэрээн хоншоор гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Хөндөөгийн хөх гол
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Мянган агт мөргөлдөлгоо ус уудаг, түмэн агт түлхэлдэлгоо ус уудагтаан Хөндөөгийн хөх гол гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Сайн агтын соёо
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Хөөснөө гүйцдэг, хөөгдсөндөө гүйцэгддэг гоодаан Сайн агтын соёо гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Уран залуугийн ухуу
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Татаар гоо таваг хийж, баглаар гоо багвар хийдэгтээн Уран залуугийн ухуу гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Баян сүмбэр уул
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Зүүн биед нь өвөлжсөн айлууд зүр гөрөөсөөр бялхаад байдаг, баруун биед нь зуссан айлууд башлаг тосоор бялхаад байдагтаан Баян сүмбэр уул гэж нэрлэгджээ
-Энэ юу вэ ?
Сайн баавгайн сайр
-Яагаад тэгж нэрлэсэн вэ ?
Ширээгийн эзэн хаанаа нэг хөвөн төрүүлдэг, ширдэгийн эзэн ламын шавь нэг хөвөн төрүүлдэг, ээж, ааваа асардаг малчин нэг хөвөн төрүүлдэгтээн Сайн баавгайн сайр гэж нэрлэгджээ
-Энэ хамаа байдаг, юу хийдэг ясан вэ ?
Олон яснаа ард байдаг, овоо яснаа өмнө байдаг, хан хүн асуудаг, харийн залуу шинжилдэг, хатавчаар гаргаж хаядаг, хар нохой хавладаг яс мөн (гэж хэлээд үүдээр гаргаж нохойдоо өгнө
Хуулбар
###
Хонь, ямааны шагай
Шагайг хэрэглэж олон тоглоом тоглодог гэдэг.
- Шагай няслах,
- шагай шүүрэх,
- морь уралдуулж тоглож өссөн бид алаг мэлхийгээ шагайгаар өрж, шатрыг шагайгаар тоглож, шагайгаар мэргэлж гэхчилэн олон хэрэглээ байдгийг сонсож, харж байна.
- Шагай няслах,
- шагай шүүрэх,
- морь уралдуулж тоглож өссөн бид алаг мэлхийгээ шагайгаар өрж, шатрыг шагайгаар тоглож, шагайгаар мэргэлж гэхчилэн олон хэрэглээ байдгийг сонсож, харж байна.
Манайх гэртээ ирсэн айлчин гадаад найзууддаа 4 шагай бэлэглэж, энэ дөрвөн шагайгаараа олон тоглоом тоглож болохыг зааж үзүүлдэг.
1. Шагай нь дотор талдаа Омега 3 гэдэг шиг биед сайн шингэдэг тос агуулдаг учраас шагайгаар тоглож байхад тос нь гарын арьсаар дамжин биеийн эрүүл хэвийн байдлыг дэмждэг. Шагайнаас тосыг нь авч жижиг шилэнд хийгээд, үе мөчинд сайн гээд худалдаалж байсантай тааралдсан. Энэ тос нь их хүйтэнд царцдаг, хуруугаараа имрэхэд хайлдаг.
2. Шагайны хэлбэр, буултыг хонь, ямаа, тэмээ, морь гэж нэрлэснээр морь уралдах, 4 бэрх, Зуутах гэх мэтчилэн 60 гаруй тоглоомыг тоглож, биеийн болон сэтгэлийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжтой.
3. Шагайг хаяж гээх, байгальд орхиход байгалийн эд зүйл учраас бүрэн задарч, байгальдаа шим тэжээл болно.
4. Шагай нь газарт ойр байрлах цул яс гэдгээрээ газрын эрчим энергийг хадгалдаг гэж Зөв үү Тав уу подкастаас сонссон.
Нэмж дуулгахад,
- Ширээний шагайн спортын холбоо НҮТББ байгуулагдан, Үндэсний спорт наадмын төрлийг нэгээр нэмж, шагай няслах, шагай шүүрэх зэрэг тоглоомыг тоглох дүрэм, зориулалтын ширээг стандарт болгосоныг 2018 онд өртөөт марафон тэмцээнд оролцох үедээ мэдэж, тус холбооны Арслан ахтай зургаа авахуулж дурсамж үлдээсэн.
- Язгуур урлагийн Алтай хамтлаг нь хэлхсэн шагайг хөгжим, аялгуундаа хэрэглэдэг.
- Үхрийн шагайг Аргай гэж нэрлэж, 1ш аргайг даллагын уутандаа хадгалдаг, аргай шагайгаар тоглодогүй гэж сонссон.
Бог малын богтос
Богтос ясны хэлбэр, дунд нь байдаг нүхийг дараах зургаас хараарай. Байгалийн бүтээсэн энэ хэлбэрийг таньж, уяа гогцоот тоглоомыг зохиож Цэцэн бэр гэж нэрлэсэн байдаг.
Нийлэх боломжгүй мэт харагдах хоёр тусдаа гогцоонд байгаа 2 яс (бөгж гэж төсөөлж болно) -ыг уран ухаанаар утсыг 5 удаа нааш цааш татан нийлүүлж, мөн салгаж тоглодог.
Богтос ястай холбоотой дом, домог
Богтос ясыг гэрийнхээ хаалганы зүүн дээд хатавчиндаа өлгөж, муу энергээс хамгаалдаг гэдэг. Эр хонины богтос ясыг ингэж өлгөдөг гэж сонссон.
Богтос яс нь дунд чөмөгнөөс бараг илүү тосыг дундаа агуулсан байдаг гэж хүн ярьж байна.
Дал
Далны махыг далуулаа гээд л хонь, ямааны далны зөөлөн, шүүслэг махыг гэрт байгаа хүн бүхэнд хүртээхийн зэрэгцээ, удахгүй ирэх хүмүүстээ хувь үлдээдэг нь сайхан байдаг.
Далны ясыг хэрэглэж тухайн айлыг шинжиж болдог гэдэгтэй холбоотойгоор далыг мөлжөөд, хормой хэсгийг хоёр хуруугаар (дунд болон долоовор), хутгаар цохиж сэтэлж, заримдаа хүмүүс хормойг атгаж цуулж эвдээд хаядаг болохыг бага наснаас ажиглаж, сонсож өссөн.
Далны мөгөөрсийг хүүхдэд бариулж, шүүсийг соруулж, зулгаалгадаг.
Бод малын далны ясан дээр сийлбэр хийдэг, зураг зурдаг уран бүтээлч бий.
Дунд чөмөг
Үхрийн дунд чөмөгний ясыг булууны яс гэж нэрлэж, булууны яс кальци эрдэс ихтэй гэж үнэлэн, шөл гаргаж, шөлтэй хоолонд хэрэглэж байна.
Манайх чөмөг болон бусад ясыг чанаж, шөл гаргахдаа, шүүсэн хүйтэн усанд 5-6 цаг дэвтээж, дахин шинэ усанд хийж чанахад шөл сайхан гардаг. Ясаа 3-4 удаа чанахад ясны цагаан, тосгүй шөл гардаг.
Бог малын чөмөгний ясыг хөндлөн тайрч, Есөн даваа тоглоомын богцод ясан хүү, Есөн түлхүүр тоглоомд цагираг болгож хэрэглэдэг.
Чанаж, буцалгаагүйгээр тэмээний чөмөгний тосыг өвдөгтөө түрхдэг талаар танд ямар нэг сонссон дуулсан мэдээлэл байна уу?
Уламжлалт анагаах ухааны их эмч, сэтгэл судлаач Б. Батчимэг:
"Бага байхад чөмөг идэхээр нусгай болно гээд идүүлдэггүй байсны учрыг хэлж өгье🙂
Битүү ясны доторх чөмөг нь дусал болоод хүч тамирыг үүсгэдэг. Дусал гэдэг нь эрэгтэй, эмэгтэйн үрийн шингэн бөгөөд Уламжлалт анагаах ухааны хэллэг. Тэгэхээр бага балчир насандаа чөмөг их идвэл эрт бэлгийн бойжилт явагдах тул тухайн насандаа, физиологийн хэвийн үйл явцаараа явагдаг гээд идүүлдэггүй байжээ. Харин дусал барагдаж, тамир тэнхээ доройтож, ядарч сульдаж нас явж байгаа өтөл насны хүмүүс бол чөмөг идэх учиртай"
Фитнесс Коүч Сээгий: #Ясны_шөлний_дэглэм
#Долоо_хоногт_нэг_өдөр бүтэн өглөөнөөс орой хүртэл энэ шөлөө л уугаарай… … …#шөлний хагас мацаг өөхнөөсөө салаарай💪🏾
Маш гоё шүү, ядаргаа тайлж хагам мацаг барьж дотор өөхнөөсөө салахад тусална, #заавал_хадгалж_аваарай👩⚕️
"Ясны шөлний мацаг"-н заавар оруулж байна.
•Үхрийн булууны ясны шөл 2,5литр + Лиш 5ширхэг + Задь 1гр + Халгай 2гр + Улаан үзэм 20ширхэг нэмээд 15 минут нэмж буцалгана. Боломжгүй бол зөвхөн шөлөө л бэлдэнэ.
/Эхлээд үхрийн булууны ясаа 1 цаг буцалгаад, шөлийг нь асгана. Дахин ус хийгээд 3-4 цаг зөөлөн гал дээр буцалгаж шөлөө гаргаж авна. Ингэхдээ битүү чанагч ашиглахгүй..!!! Энгийн хоолны тогоондоо буцалгана. Аан тийн бас 1 хэрэглэсэн ясаа хаяхгүйгээр уутанд хийгээд хөлдөөгчиндөө хадгалаад дахин дахин ашиглана. Өмөрч унатал нь удаан ашиглана.
• Өглөө сэрээд ширгээсэн ус ууна. Тогоондоо ус хийгээд буцалгана. Талыг нь ширгэтэл буцалгаад хөргөж ууна.
•Өглөөнөөс орой хүртэл 2,5литр ясны шөлөө бага багаар хувааж ууна. Уух бүртээ халаагаад халуунаар нь ууна
Заавал халуунаар хэрэглэнэ.
•Өөр зүйл идэхгүй, нэмж ус уухгүйгээр өдрийг дуусгана
Маш сайн жин хасна шүү. Сульдаж ядрахгүй. Хөхөнд сүү сайн орно. Ковидоор өвдсөн үед маш бүхэнд тустай. Дархлаа нэмнэ. Хий дарна. Цус цэвэрлэнэ. Элэг бөөрний шүүх үйл ажиллагааг дэмжинэ. Үсний уналт зогсоно. Арьс гэрэлтэнэ. Сэтгэл санаа тогтворжино. Уян хатан байдал нэмэгдэнэ.
Шийр
Бид хүүхэд байхдаа хонь, ямааны хуйхалсан шийрийг чанаж шөлөнд нь будаа, гурил хийж иддэг байсан. Шийр нь олон жижиг ястай, тэдгээрийг нь салгаж мөлжиж, хэлбэрийг сонирхон хардаг байжээ.
Үхрийн шийрийг хуйхалж, чанаад, царцаамаг (стужен) хийдэг.
Тэмээ, адууны шийрийг хүнс болон өөр зүйлд яаж хэрэглэдэгийг мэдэхгүй.
- хонь, ямаа, үхрийн шийрийг хуйхлахгүйгээр арьсыг нь өвчөөд чанахад болох юм байна гэж бодож тунгаалаа.
- үсийг нь хуйхалдаг, арьсыг нь зөөлөртөл чанадаг хоолны технологи хэзээ гарсан юм бол оо гэж бодогдож байна?
Борви, тойг, далны толгой
Хонины борви, тойг, далны толгойн ясаар 3 шимтийн шөл чанаж, түүгээрээ тангаа хүртдэг талаар Монгол эм, эмчилгээний судар номд байдаг гэдэг.
Эх сурвалж: Маралгоо уламжлалт эмчилгээ
🔸3 шимт, 4 шимт, 5 шимт
ясны шөлөнд ямар ямар
яс байдаг вэ?
• 3 шимт яс:
Борви+ Тойг+ Далны толгой
• 4 шимт яс:
3 шимт +ГОДОН
• 5 шимт яс :
4 шимт + Дунд чөмөг
Ийм ялгаатай байдаг. Хаврын улиралд алийг нь ч хэрэглэсэн ХИЙ тэгшитгэх тустай.
Хийн өвчний бүлэгт ШӨЛӨН эмийн бүлэг гэж байдаг. Шөлөн эмд 3,4,5 шимт ясны шөл багтдаг.
Хаврын улиралд цагаан гаа, жамц давс нэмж хэрэглэвэл тустай.
УАУ-ы их эмч О.Очгэрэл
* * *
🔸ГУРВАН ШИМТИЙН ШӨЛ
Эвшээж сунайх нь ихсэх, яс үес, сүүж бэлхүүсээр хөндүүрлэх, янгинах энд тэнд хатгуулах нь ХИЙН ХЯМАРСАН шинж тэмдэг байдаг.
Хий тэгшитгэх зөөлөн иллэг бариа, төөнүүр, жин, рашаан,
эм тангаар эмчилдэг.
Шүдлэн хонины далны бариул яс, борвины яс, тойгны ясыг махнаас нь шулж аваад битүү саванд хийж буцалгасан ясны шөлийг хэлнэ.
Ач тус:
•Ядарч сульдсанд тамир тэнхээ үүсгэхийн дээд идээ болно.
•Толгой эргэх, чих шуугих, дотор муухай оргих, амархан даарч бие илчгүй болох үед, •Нойргүйдэх, мартамхай болох, яс үесээр янгинах, бөөр давсагны өвчнүүдийн үед гурван шимтийн шөл ууж, тан, талхан эмийг шөлөөрөө даруулж ууна. Ингэснээр өвчний эдгэрэлт түргэсдэг.
•Голын хий, зүрхний хий, эмэгтэйчүүдийн хий бүрэлдсэн өвчинд ерөндөг болдог.
•Амаржсан нялх биетэй ээж хонины махтай битүү хар шөл,3 шимтийн ясны шөлийг тасралтгүй 21 хоног уух аваас маш хурдан тэнхэрдэг.
•Эмнэлэгт хэвтсэн хүнийг эргэхдээ хонины махтай битүү хар шөл, 3 шимтийн ясны шөлөөр эргэж очиж байгаарай.
АУ-ны Хүний их эмч Б.Батчимэг
Хавирга
Бог малын хавиргыг мөлжихөд төгсгөлийн зөөлөн мөгөөрсөөс эхэлж зулгааж, хавирганы хальсийг толгой руу нь хуулж идээд, хамгийн сүүлд хавирганы толгойн хэсгийн зөөлөн махыг идэж өссөн. Хавирганы толгойн махыг дархлаа дэмжигч селен эрдэстэй мах гэж сонссон. Хавирганы толгойг тас хасаж иддэг хүнийг харж байсан. Хамгийн богино хавиргыг айлд өгөх байтугай, өөрсдөө ч иддэггүй, нохойдоо өгдөг гэж сонссон.
Бод малын хавиргыг Есөн түлхүүр тоглоом хийхдээ хэрэглэж эхэлсэн.
Сээр
Сээр цохих ардын тоглоом наадамСээр хугарах чимээнээр элдэв муу зүйл арилдаг гэдэг.
Ясны тос
Яснаас тосыг дараах аргаар бэлтгэж болохыг энд тэндээс уншиж мэдэж байна
- чанах арга
усанд давс, амтлагч хийхгүйгээр зөөлөн буцалгаж, ялгарсан тосыг царцааж авах.
усанд давс, амтлагч хийхгүйгээр зөөлөн буцалгаж, ялгарсан тосыг царцааж авах.
- тослох
ёроол нь цоорхой тогоонд ясаа хийж, дээрээс нь галлаж тосыг халааж гоожуулж авдаг.
Яс - хүнс тэжээлийн ач тусыг хүртэхийн тулд мэдэх, суралцах, ярилцах
Дархлаа муудна гэдэг цус булингартсаны тэмдэг. Дархлаагаа сайжруулахын тулд цусаа тэтгэнэ. Яаж тэтгэх вэ гэвэл, булууны яс, ясны шилбэ, бүдрэн, шийр тагалцгийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяат цагаан шөл гаргаж уувал энэ нь цус төлжүүлэх шөл болдог. Цус алдаж тамирдсан, цус багатай, цусны дутагдалд орсон ямар ч хүнд ийм шөлийг өгөхөд хурдан тэнхээждэг.
Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхэж хэрэглэхэд ч цус төлждөг. Тосыг өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгтээ халуу дүүгтэл үрж хэрэглэнэ. "Монгол домч" судар дахь энэ мэдээллийг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлснээс хойш өвдгөөр хатгаж, шилбээр сэнгэнэдэг нь алга болж, огт оргүй байсан хумсны угийн хонь хүртэл гарч ирсэн нь ясны сийрэгжилтээс аврагдсаныг илэрхийлнэ.
Дархлаа сайтай хүмүнээс корона байтухай нь айх тул олдоцтой, өртөг багатай, бие махбодид шингэц сайтай ардын эмчилгээгээ болхи гэж гололгүй, буруу гэж таягдалгүй хэрэглээд үзээрэй. Ядаж төрөх насны охинтой бол төрөхдөө тэнхээтэй, цус багадалт үгүй, төрсөн нялх нь биерхүү, эрүүл чийрэг, цахиур нь хүртэл 3 сартайдаа цухуйх нь хайхам.
Эр эм, хөгшин залуугүй цар тахлаас дархлаажиж, царай зүс өнгөжиж, алсдаа цус харвахгүй, цуцаж майжганахгүй, зүрхний шигдээс болохгүй, зүүлэглэж зөнөхгүй, таяг тулахгүй тэнхээтэй өтлөх бэлтгэл хангагдана. Дээрх зовлонгоос урьдчилан сэргийлж байгаадаа дэмтэй, тустай, ашигтай байгаа биз.
Бидний эцэг эх “Яс сайтай” байсны нэг нууц энэ юм билээ. Монгол Домч судраас
Ямар ч ясны өвчнийг ясны шөл, ясны гурилаар эмчилнэ. Давс сахарыг хатуу хориглоно. Гэсэн байдаг аа.
Эх сурвалж: Монгол домч бүлэг
Ястай холбоотой цээр, ёс
-шүд унаж байна гэж зүүдэлбэл, муу зүүд гэж тооцож, хүмүүст ярихгүйгээр, энэ муу зүүдээ багахан зуурсан гуриланд боогоод, зүүн хойд зүгт хаяж, ёрыг зайлуулдаг
- яс мөлжихдөө ясыг хутганы ирээр хусдаггүй
- унасан шүдийг өөхөнд хийж нохойд өгдөг, өгөхдөө миний муу шүдийг аваад, сайн шүд өгөөрэй гэж хэлж хүсч өгдөг
- явсан нохой яс зуух (зүйр цэцэн үг). зүгээр суулгүй явж, юм бүтээсэн хүн сайн сайхан амьдарна гэсэн санаа.
- яс мөлжихдөө ясыг хутганы ирээр хусдаггүй
- унасан шүдийг өөхөнд хийж нохойд өгдөг, өгөхдөө миний муу шүдийг аваад, сайн шүд өгөөрэй гэж хэлж хүсч өгдөг
- явсан нохой яс зуух (зүйр цэцэн үг). зүгээр суулгүй явж, юм бүтээсэн хүн сайн сайхан амьдарна гэсэн санаа.
Сүүжний ясыг гэрт хонуулдаггүйн учир ба мах, шүүстэй холбоотой цээрлэх ёсон
Богино хавирга, хүзүү, чөмгийг дангаар нь таваглаж зочин гийчинд өгдөггүй - зочноо боол зарц мэт дорд үзсэн хэрэг болно.
Ясыг мөлжүүртэй үлдээвэл хомхой ховдог, ядуу даржин хүний шинж, үе үеэр нь нугалж эс мөлжвөөс чоно, нохой мэт дорд амьтан болно, мах эвдэхдээ ясыг хутга мэсээр бус гараараа хугалах аваас өөрийн яс бэртэнэ хэмээн цээрлэдэг
Хүүхдэд бөөр, зүрх, хэрчим мах, мөлжих хавирга, шаант, богтос, дунд чөмгийг хишиг болгож өгдөг бол өндөр настанд дал, өндөр хавирга, сүүж хишиглэвэл зохимжтой. Хишгийг заавал хоёр гараа тосч аваад, хүүхэд багачууд гялайлаа, настангууд буянаа нэм, надаас их наслаарай хэмээн ерөөж талархдаг.
Сүүжний ясыг гэрт хонуулах, нүхийг нь сэтлэхгүй орхих, толгойг дутуу мөлжих, ухархайг сэтлэхгүй хаях зэргийг ад зэтгэртэй учирна, хий юм шүглэнэ хэмээн цээрлэдэг.
Сүүжний ястай холбоотой Монголчуудын дунд ихэд тархсан нэгэн аман домог, хууч яриа
Далны яс, толгойг хазаж зулгааж идвэл өстнийхөө толгойг хазаж залгина, чөмөр ташихдаа тэг дундуур нь хугалбал "тэнэг хүн тэг дундуур нь" гэдэгтэй аддил болно, чөмгийг хүнтэй хувааж идвэл малын чөмөг дундарч бээрнэ, мах шүүсийг эвдэж хөндөхдөө хутганы ир, үзүүрийг хүн рүү зүглүүлбэл тухайн хүнийг мэсээр занаж байгаатай адил болно хэмээн цээрлэдэг.
Эрүүний ясыг ташиж дуугаргавал хэл ам хэрүүл тэмцэл ирнэ, айлын ганц хүү залаа чөмөг идвээс ор ганцаар явахын цондон, ямааны мах идээд хүйтэн ус ууваас өвчин олно гэх мэтээр цээрлэж ирсэн.
Босгон дээр чөмөг таших, чөмгийг хувааж идэх, далыг шүдээрээ зулгаах, далны хуудасны махыг ганцаараа идэх, мөгөөрс идэх, дэлүүг хазаж идэх, дэлүүг махтай нь хаях, далны ясыг буурин дээр ил орхих, сархиганы ам идэх, хүүхдэд өрөөсөн бөөр, нугас самалдаг, чөмөг, баатар хуйх, хамар, аймхай мөгөөрс, эргүү малын тархи идүүлэх гэх мэт цээр бий
2022.4.5
Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин айл тугалсан үнээний саатсан хагнаас сүүж зүүсэн байсан. Энэ ямар дом вэ?
Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин айл тугалсан үнээний саатсан хагнаас сүүж зүүсэн байсан. Энэ ямар дом вэ?
Ясыг үйлдвэрт боловсруулж юу хийж байна вэ
- бага байхад сургууль, хичээл намар эхлэхэд яс цуглуулж түүхий эд бэлтгэл гэж сургуульд тушаадаг байсан. Тэр нь цаашаа боловсруулах үйлдвэр руу, ялангуяа яснаас тос гаргаж, саван хийдэг үйлдвэрт очдог байсан байх
- хоногт 96 тонн яс боловсруулах итали технологитой үйлдвэрийг Протейн Трейд компани байгуулсан гэж 2019 онд мэдээлж байсан.
- Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн Монхимо компани нь Адуу брэндийн биологийн идэвхит бэлдмэлүүд үйлдвэрлэж байгаа. Кальци-яс бэхжүүлэх бэлдмэл, Картил-яс, үе мөчний бэлдмэл, Экинол-тосон түрхлэг, Экюнокс-зүрхний бэлдмэл.
Comments