Улирал ба хүнс хоол, хүнс тэжээл

Жилийн 4 улирлын онцлогтой Монгол эх орныхоо нутагт хувь заяагаараа төрсөн бид бүхэн эх нутгаа таньж мэдэх, амьдралын хэв маягаа таньж ойлгоход цаг гаргаж, судлаач, эрдэмтэдийн сургааль номыг үздэг болсон.

Хүнс тэжээл гэдэгт
- агаар хүнс
- рашаан хүнс
- арьсаар хүртэх хүнс
- амаар идэх хүнс
гэж эрхэм чанарыг тодорхойлсон байдаг.



Монгол домч хуудастай танил уу?

2017.11.20 Хоол хүнсний хэрэглээгээр дархлаагаа сайжруулах тухай 2/2


Монгол Домч хуудас, youtube сувгийн бусад бичлэгийг үзэж, мэдээллийг үзэж бичиж тэмдэглэхийг хүсье.

Өвөө, эмээ, аав ээж, эргэн тойрны хүмүүсийн аж амьдрал-ахуй соёл ямар байсаныг санаж, сэрж, тунгаан бодсоноо дараах байдлаар бичлээ. 

- нар мандахтай зэрэгцэж биеэ сэрээж унд рашаанаа ууж, нар шингэхтэй зэрэгцэж тэр өдрийн сүүлийн тараг, хоормогоо ууж иддэг
- цаг улирал, ажил хөдөлмөрт нь нийцүүлэн, амьдралыг таньсан Ээж, эмээ нь бэлтгэж өгсөн шимт хоолыг хүртээд, илүүг эрж хайдаггүй ухаантай байжээ. Сэтгэл шингэсэн, амь орсон хүнсийг сэтгэл зорилго ижил хүмүүстэй хамт хүртэх
- шөлөөр цадаж, төлөөр баяждаг гэдэг сургаал бий, ухаж ойлгоно
- ясыг мөлжиж, сайн тос, сайн эслэг (хальс)-иар биеэ тэтгэдэг байжээ гэж тунгааж байгаа
- 32 шүд - 32 зажлах
- шүлс - хоол боловсруулах энзим
- ээдэм, аарцны шар ус, шар сүүний ялгаатай байдал


Зуны улирлын хүнс тэжээл

Зун, намрын улиралд ямар ургамал хүнс тэжээлийг бид бэлтгэж, хэрэглэж байна вэ?

Аймгийн төвд өссөн бид зуны амралтаараа хөдөө гэртээ очиж, мөн ээжийн ах дүүсийн сум руу очдог байсан нь биднийг биеийг агаар, цагаан идээ, ажил хөдөлмөрөөр тэтгэсэн үйлс байжээ.



Хүүхэд байхад гөеө биднийг таана, хөмүүл түүгээд ир гээд, хамтдаа зоодой, сорс хийдэг байсан.
- Тааныг түүж жижиглэж хэрчиж, махны машинаар жижиглэж, аарц, бор давсаар амталж, эрхий долоовор хуруугаа дугуйлан бөөрөнхийлж хавтгайлж, чигэн дээр тавьж хатаагаад, малын тэжээл болгож байсан санагдаж байна.
- Хөмүүлийг түүж, мөн жижиглэж хэрчих, эсвэл машиндаж жижиглэж няцлаад шүүсэнд нь бор давс хольж, зуурч хатаагаад, даавуун уутанд хийж хадгалаад, өвөл, хаврын шөлтэй хоолондоо имэрч нунтаглаж хийж иддэг байсан.
- Шилэнд дарсан хөмүүлийг сүүний хоолонд хийж иддэг байсаныг эргэн санахад ургамлаас эслэг, бусад шим тэжээлийг хүнсний нэмэлт болгон авч байжээ.

- Тэмээн хөхийг түүж, гадна зөөлөн эдийг иддэг байсан
- Халгайг түүж хатааж аваад, хоол, ундаа цай бэлтгэхэд хэрэглэж байна.

- Зөв үү Тав уу подкастын ярианаас
хайлаас модны үрийг хуурч иддэг талаар сонссон, туршиж үзэхийг хүсэж байгаа.

Мөн
- халиар, халгай, айраг ургамлуудын үрийг түүж, тарьж ургуулан хүнсэндээ хэрэглэх хүсэлтэй болсон.

Сүүлийн жилүүдэд гишүүнэ (зарим нутагт айраг гэдэг) ургамлыг хатааж хадгалаад, ундаа болгож уух, шинээр нь чанамал хийж идэж байна.


Эрхэм та ургамал хүнсний талаарх сурч мэдсэн зүйлээ бидэнд илгээж, түгээн дэлгэрүүлэхэд хамтрахыг хүсье. Утас 99861326

Бид бэлчээрийн малын сүү цагаан идээгээ таньж, боловсруулах, нөөцөлж авч бие, сэтгэлээ тэтгэх хүнс тэжээлийн уламжлалдаа эзэн байхыг уриалдаг. 


Үргэлжлүүлэн уншиж, сүүний бүтэц найрлага, боловсруулах технологийн талаарх мэдээлэл


НАМАР

Ургамал, ногоог хатааж түгээдэг 
- Ховд аймгийн Булган сумын АМТ НЭМЭХ ҮҮ брэнд, 
- Улаанбаатар хот, Хайлаастад ажилладаг Стандарт Глобаль Экспресс ХХК-уудын бүтээгдэхүүнүүдтэй танилцаж амжсан уу?
Хүнсний ногоог зооринд хадгалж, хатаах, даршлах, хөлдөөж хадгалаад хүнсэндээ хэрэглэх талаар ямар уламжлал, шинэчлэл байгааг олж мэдэж, амьдралдаа хэрэгжүүлцгээе.





ӨВӨЛ

Зунаас эхлэн хураасан, гашилсан өрмөө өвлийн эхэн сард хайлуулж, шар тос, цагаан тосоо бэлтгэдэг.
Үлээж хатаагаад хадгалж байсан хонины гүзээгээ шар сүүнд дэвтээж, цагаан тосоо хийх,
нарийн гэдсэндээ шар тосоо хийдэг гэж санаж байна.



Цай ургамал

Их Монгол улсын түүхийг өгүүлсэн "Монголын нууц товчоо"-д "цай" гэх үг огт дурдагдахгүй. Мөн Монголын эзэнт гүрэнд 1253-1255 онд суусан Гийом де Рубрук нь Францын хаанд өгсөн илтгэлдээ Монголчууд зундаа айраг, өвөлдөө хярам уудаг тухай бичсэн нь бий.
Харин судлаач Бүрэнтөгс "Монгол идээн товчоо" бүтээлдээ Монголын хаад "цай" хандалж уудаг байсан бөгөөд "цай хулгайлсан цэрэг алах ял шийтгүүлдэг байсан" гэжээ. Энэ "цай" нь Монгол газрын ургамал байх магадтай, үүнийг Б.Ринчений 1972 онд бичсэн монгол хүмүүсийн хэрэглэж ирсэн нутаг нутгийн арав орчим төрлийн ургамлын тухай өгүүлэл баталдаг.

эх сурвалж: Сэдэв Цайны зам


Tom Tuya
4 Dec 2018
Хүний биеийн хий босох цаг
--Өглөө 7'40-11'40
--Орой 17'40-19'40
Эдгээр цагуудын аль нэгэнд та 
-амны жижиг халбага шар тосонд амны том халбага арвайн гурил хуурч 1 аяга түүхий сүү дээр нь хийн хөөрүүлж 3 хоног уугаарай.
Ердөө 3 хан хоног. Биеэс тань элдэв хий гадагшилж  таны бие организмд өчүүхэн ч атугай өөрчлөлт гарах болно.
Хоромжтой хортой юм биш хийгээд уугаад үз дээ найзуудаа. Өнөөдөр миний 3 дах өдөр. Сайхан байлаа.

Эх сурвалж: Дэм дэмэндээ фасебуук бүлэг





МОНГОЛ УЛАМЖЛАЛ: ЦАЙ ЧАНАХ ЁСОН БА ЦАЙНЫ АШИГ ТУС 

Эрт үеэс бидний өвөг дээдэс байгальд ургадаг хөвөн оройт, мягмар санж, нохойн хошуу, цээнэ, өрөл, гичгэнэ, бүйлс, пагдгар бадаан, сөөгөн боролзгоно, гоёо, алирс, сөд өвс, тэхийн шээг зэрэг зуу гаруй ургамлыг орлуулан цай бэлтгэн иржээ.

Монголчууд аагтай шаргал цайгаа чанаж идээ будааныхаа дээжээр саахалт айл, гадаад дотоодын зочин гийчдийг урин дайлж олон зуун жил заншиж ирсэн болохоор монгол цайны ёс заншлын бүхэл бүтэн тогтолцоо тогтжээ. Сүүлийн үед дүрдэг цайг өргөн хэрэглэх болсон. Үүнийгээ цай чанахтай эндүүрдэг. Гэтэл монголчуудын хувьд цай гэдэг эрхэм дээд унд болж ирсэн уламжлалтай. Тиймээс нутаг нутгийн цай чанах ёс, хийх арга технологи өөр өөр. Ямар цайг хэзээ, яаж чанах, ямар өвчнийг анагаах ид шидтэй гээд дурдаад байвал цайны ашиг тус их билээ.

15. Чөмөгний ястай цай: Хонины чөмөгний ясыг цайнд чанаж уухыг мөн эмчилгээний чанартай гэж үздэг. Аль ч төрлийн цайнд ташиж хагалсан чөмөгний ясыг хийж чанаж болно. Эмээгийн маань данханд заавал нэг яс байгаа харагддагсан.

16. Тойгны ястай цай: Цайгаа чанахдаа тойгны яс хийж чанах энэ цай нь ядаргаа тайлах цай гэж үздэг.

19. Чөмөгний ястай цай:
Хонины чөмгийг хугалж цайндаа хийн буцалгана. Ясыг сүүгээ сүлэхийн өмнө хийж буцалгах ёстой. Энэ цайг ядаргаа тайлах цай гэдэг.

37. Толгойн ястай цай: Хонины толгойн гавалын ясыг хагалж аваад бэлэн болсон сүүтэй цай, хийцтэй цайн дээрээ ясаа хийж чанадаг. Ийм цайг Төв аймгийнхан чанах дуртай.

Торгуудууд эмийн чанартай, ядаргаа тайлах цай чанадаг

Ховд аймгийн Булган сумын нийт хүн амын 75 хувийг торгууд угсаатан эзэлдэг.Торгууд угсаатны цайны онцлог нь идээгээ хийхдээ чацарганы үр, жалбас гэх навч, арвайн гурил, айргийн тос зэргээр хийцэлж, удаан буцалгадаг. Ингэснээр эдгээр байгалийн жимс, ургамал, малын гаралтай идээний шим нь цайнд бүрэн сүлэгдэн уусаж эмийн чанартай, ядаргаа тайлах үйлчилгээтэй болдог аж. Ингэж чанасан цай нь ууц нурууны бэртэнгийг хөөх, хүний ясыг хөлөргөн, дэвтээж, биеийг засаж, илааршуулах, ядарч сульдсан хүний биеийн чадал хүчийг сэлбэх, шимт тэжээл, амин дэм болох чухал үйлчилгээтэй байдаг.

Мянгад угсаатны ааг амтаар бялхсан олон янзын цай

Мянгад сумын Мянгад зон олон баруун Монголын бусад угсаатны адил идээшүүлсэн аагтай цай, тавалсан цай, хийцтэй цай, зутантай цай, борцтой цай зэрэг ааг амтаар бялхсан олон янзын цай чанадаг. Мөн халгайтай цай чанахдаа, хавар, зуны улиралд таваас зургаан салаатай нялх халгай өвс түүж хатаадаг. Хатаасан халгайг нүдэж нунтаглаад тосонд хуурч сүүтэй цайндаа хийгээд самарч буцалгадаг. Гурван литр цайнд гурван халбага халгай хийнэ. Энэ цай даралт ихтэй хүний биед нэн сайн аж.

Түүнчлэн ястай цай чанадаг. Цай сүлэхийн өмнө чөмөгний яс, эсвэл бага зэрэг мах үйж нэг цаг орчим буцалгана. Ийнхүү буцалгасан цайны амт чанар сайн агаад маш тэжээллэг болно. Энэ цай нь хүйтэн хөлсийг гадагшлуулдаг тул уусны дараа салхи авч даарч болдоггүй. Мөн хонины толгойн гавлын ясыг хагалж бэлэн болсон сүүтэй цайнд хийгээд чанадаг. Ийм цайг ядаргаанд орсон, цус багатай, тархи толгой өвддөг хүн уувал сайн байдаг ажээ.


2024.9.4
MonPermaculture хуудас
Япончууд улирал солигдох тоолонд амттанаа тохируулдаг юм байна. Зундаа мөс хусаад үйрмэг дээр нь төрөл бүрийн амтат соус, ногоон цайны нунтаг гэх мэтийг цацан хэрэглэдэг бол намартаа туулайн бөөр модны самараа ( chestnuts) чанан нухаш болгон хэрэглэнэ. Хүйтрээд өвөл болмогц азуки шош буцалган амтат шөл хийдэг бол хавар будааны боовыг царс модны навчаар ороон иддэг ажээ. 

Монголчууд бид  өвөлдөө халуун амттай аарц, халуун хайлмаг, зундаа сүүтэй будаа эсвэл сүүтэй гурилтай гоё хоол иддэг, өөр ямар амттан аль улиралд иддэг билээ?

Төстэй асуултыг америк аялагч биднээс асууж байсан


***
20240917

🇲🇳 - МОНГОЛЧУУДЫН  ИДЭЭ УНДАА
1. ИДЭЭ НЬ :
Хавар -  Шар идээ
Зун -       Цагаан идээ
Намар - Ногоон идээ
Өвөл -    Улаан идээг хүртэнэ
Хар идээ гэж байдаг.
🟡ШАР ИДЭЭ
Хавар цагт идэх хамгийн зохистой идээ нь ШАР ИДЭЭ.
Шар идээ нь хүйтэн халууныг тэнцүүлэх бүлээн чанартай идээ байх ёстой.
Шар идээ нь малаас гарах гол бүтээгдэхүүн
-Шар тос
-Цагаан тос
-Ээзгий
-Бяслаг
-Өрөм
-Уураг байхаас гадна
-Шар будаатай цай
-Шар тостой цай
-Хайлмаг
-Арвайн гурил
Хоног шар будаа
Дээр нэр дурдсан Шар идээг ХАР, УЛААН ИДЭЭ-тэй хавсруулан хэрэглэнэ.
ШАР ИДЭЭ  нь шингэц сайтайгаас гадна,
ходоодны галын илчийг сэлбэж биеийн илчийг үүсгэдэг учир хаврын хавсрага,салхи, жаврыг давахад хэрэглэнэ.
⚪️ЦАГААН ИДЭЭ
Зуны цагт ЦАГААН ИДЭЭ- г өргөн хэрэглэнэ.
-Сүү
-Хурууд,ааруул
-Бяслаг
-Өрөм
-Зөөхий
-Айраг
-Тараг
Сүү, сүүн гаралтай идээ ундааг монголчууд үеийн үед эрүүл энх, урт наслахын уг сурвалж  хэмээн үзэж хүнсэндээ түлхүү хэрэглэхийг эрхэмлэн хичээж элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж,анагаах увидсыг нь танин мэдэж хэрэглэж ирсэн түүхтэй.
🟢НОГООН ИДЭЭ
Намрын улиралд бүх үр жимс,тариа ногоо боловсордог.
Намар цагт НОГООН ИДЭЭ- г голлон хүнсэндээ хэрэглэнэ.
НОГООН ИДЭЭ -г дотор нь 2 үндсэн хэсэгт хуваана.
1.Хүнсний таримал ногоо
2.Байгалийн жимс жимсгэнэ.
🔴УЛААН ИДЭЭ.
Өвөл цагт УЛААН ИДЭЭ-голлон хэрэглэнэ.
УЛААН ИДЭЭ нь
1.Малын мах: Хонь,үхэр, адууны мах зонхилно.
2.Ангийн мах/ ,араатны мах/:зээр, гөрөөс , буга, тарвага, янгир, хээрийн гахай зэргийн махыг голлон хэрэглэнэ.
УЛААН ИДЭЭ-ний охь нь: хонины мах, хонины шөл болно.
УЛААН ИДЭЭ-г ХАР ИДЭЭ-тэй хамт хэрэглэдэг.
⚫️ХАР ИДЭЭ
ХАР ИДЭЭ -нд сайн чанарын архи орно.
Сайн чанарын архи гэдэг нь
1.Саалийн архи/шимийн архи/
2.Хар архи.Хар архийг амуу будааг нэрж 60 градусын усны хольцгүйгүй цэврээр гаргана.
3.Үзмийн архи
Бүх архины түрүү нь"Саалийн буюу шимийн архи болно.
Архийг тунгий нь тааруулж тохирсон улиралд нь зөв хэрэглэвэл тусаа өгнө.
Буруу хэрэглэж,хэтрүүлбэл хор болно.
Дэлгүүрт зарагддаг шилтэй архи энд огт хамаарахгүй болохыг сануулъя!.
Хоёр: УНДАА
Монголчуудын идээ ундаанаас,ундааны зүйл нь:
1.УС
2.СҮҮ
3.АРХИ
4.ЦАЙ.
Сүүг цай сүлэх,хүүхдийг тэжээх,биеийг сувилах,эмчлэх чиглэлээр хэрэглэхээс бус
монголчууд цул дангаар нь ууж хэрэглэж дадаагүй.
УНДАА-г улиралдаа тохируулан хэрэглэнэ.
Хавар- шөл
Зун-  цай
Намар- буцалгаад хөргөсөн ус
өвөл - архийг тус тус  тухайн улиралдаа түлхүү хэрэглэнэ.
Хүний их эмч Г.Мядагмаа


Гэр бүлийн бүтээлч аялал

Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь 
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.


Дэлгэрэнгүй танилцуулга


Comments