Хүмүүн болсон хэн бүхэн өөрөө гүйцэлдүүлж чадахгүй тул бусад хүнээр хийлгэдэг 4 зан зйл б
Угаал
Сэвлэг даах
Хурим буюу галын үйл
Хойлог буюу хойдын үйл
ХҮҮХЭД УГААХ УЛАМЖЛАЛТ ЁС
Залуу ээж аавуудад мэдвэл зохихуйн уламжлалт ёсны гүн ухаанаас: Шинэ мэндэлсэн хүүхдийнхээ хүйг нь цөглөхөд гурав, тав, долоо дахь хоног дээр нь сайн өдөр сонгож угаал үйлдэх ёс гүйцэлдүүлдэг. Шинэ төрсөн ээжид анхны шөл хийж өгөх дөө богтос, шаант чөмөгний булчинлаг шөрмөслөг махыг том томоор нь хөшиглөж шөл хийж өгдөг байсан. Энэ нь нярай ээжийн шүд амнаас эхЭсүүлээд бүх заадлаараа сунаж ангайсан бүхнийг хурдан агшааж булчин шөрмөс, үе заадлыг нь нөхөн сэргээх бөхлөн хамгаалах биеийн дасгал болоод олон удаа зажлаж гар оролцон зулгааж эрүү хурууны булчингаас эхлэн хүчлэл ачаалалтай ажиллаж нөхөн сэргээгдэх, булчинлаг шөрмөслөг хүнс нь хурдан шим болон тэтгэдэг аж. Бас тослог багатай учир эх хүүхдэд их сайн шимт хүнс болон эхийн сүүгээр дамжин хүрдэг болохоор хүүхдийнхээ анхны хүнс гэж билэгшээдэг.
Ингээд хүүхдийнхээ угаах усыг бэлтгэх дээ шагайт чөмөгөө дахин хөнгөн буцалгаж шингэн цагаан шөл болгон бэлддэг. Мөн шингэн хар цай чанаж бэлддэг. Хүүхдийнхээ цөглөж унасан хүйг нь авч самбай хадаганд боож өвдвөл нь домнож явая гэж хадгалдаг.
Гэтэл одоо шинжлэх ухааны шинэ ололт нээлт болж зарлагдан байгаа хүйнээс гаргаж авч хүний дархлааг хамгаалан сэргээх "үүдэл эс буюу УлЭс" түүний бэлдмэл гэх мэт эсийн түвшинд, ДНХний түвшинд эерэг нөлөө үзүүлэх дааврын бэлдмэл, уураг тэжээлийн бэлдмэл болгон ашиглаад байгаа нь шинжлэх ухааны ололт "НАНО технолог"ийн түвшиний амжилт болж байна. Харин бидний мартагдах шахсан Монгол уламжлалт ЁС нь шинжлэх ухааны ололтоос хэтийдсэн "Торсийн технолог"ийн үр шим болно. Учир нь "Торсын бие Аура/ Гэрлэн бие" бүх л материйг бүрхэн оршиж буйг батжуулан судалж буй энэ цаг дор Торсийн биеийг бүрэлдүүлэгч эрчим "Нейтрина" нь бүр эсийн дотрох бүрдэлд байгаа атом, нейтрон, фротон, электронийг ч бүрхэн оршиж л байна. Атом электрон хоёроос буюу татах хүч
/сор хүч/, түлхэх хүч /гүр хүч/ хоёрын гурамсан эрчимээс хөдөлгөгч цахилгаан соронзон эрчим /бяр хүч/ гарч байдаг нь тодорхой болоод ирэхээр Нейтроноос "нейтрина" ухамсарт (Хийморь) эрчим "энерги" Фротоноос "фотон" (Харьцангуй хурд) гэрлийн бөөм гурамсан эрчис болж гарах нь нотлогдсоор л байна. Чухам даа энэ их шинжлэх ухааны ололтоос хэтийдсэн гүн ухааныг мэдрэн харилцагч Тэнгэр үзэл минь ахуйд уяатай ЁС болсоны баталгаа нь энд хүүхэд угаал үйлдэх ёсонд хүртэл хадгалаатай байгаа билээ. За ингэхээр нярайгаа угаахад:
1. Унасан газрын чулуугаа! Санавал домнож явна гэж хэв оврыг нь сонжиж бэлдэхдээ хожмоо хаана ч авч явахад боломжийн байхыг бодож, чулууны мэдээлэлт эрчим хадгалах чанар хамгийн удаан байдгийг мэдэрч унаган багын хамгийн эрүүл, зөв, эерэг мэдээллийг нь хамгийн удаан найдвартай хадгалуулах гэж түүндээ шившин шингээдэг аж.
2. Ундалсан хүнсний дээж шөл бэлдсэн шагАй-т чөмӨг-өө, Өлсвөл нь домнож хүлхэж явна гэж хүүд морин шагайт, охинд гүүн шагАйт чөмӨг бэлдэж хадгалдаг.
3. Ураг тасарсан хүйгээ, өвдвөл нь домнож явна гэж бэлддэг нь хүйнээс гаргаж авдаг үүдэл эс гэх хамгийн дээд цэвэр ариун эсийн болоод энэ бүгдийн аура торсын нь цэвэг "гени" удамшилийн мэдээлэлтэй харьцаж засаж залж явсны бүрэн дүүрэн билэгдэл юм. Шинэ цаг талст ауратай хүний төрөлд шилжиж байгаа нь улам бүр нотлогдоод байгаа учир талст ухамсарын оюун санаанд нийцсэн Мэдээлэл, Эрчмийн /энерги/ эринд нийцсэн тэнгэр үзэлтний оршин амьдрахуйн ЁС нь энэ гурван билэгдлийн үрээр торсын биеийнхээ мэдээллийн ариусал цэвэршил цэнэгжилтээр дархлаагаа сэргээж хамгаалж явсан болж байна.
Хол газар хүний нутаг харийн хатууд, цагийн цөвүүн ний-гэм-ийн доройтолд энэ гурваа авч хадгалж нандигнаж яваа нэгэн хэзээ ч эрсдэл эндэлд өвдөлт өлсгөлөнд санаж бэтгэрэхэд өртөлгүй явахын билэгээ дүүргэж удамшил дархлаагаа цэвэр ариун мэдээллээр хангаж авдаг жамтай байсан нь мэдээлэл эрчимийн /энерги/ сөрөгт цохигдохгүй дархлаатай ауратай байдаг байсан байна. Энэ нь хөх Монгол угсаатны хэзээнээсээ талст /кристал/ төрөлтэй байсны нотолгоо юм. Угаал үйлдэхдээ эхлээд нярай үрээ цайндаа оруулж угааж салс салиагаа бүрэн арилгаад дараа нь шөлөндөө угааж нүнжиг дархлаагаа шингээгээд бэлдсэн даавуундаа ороож охиний зүүн хөл, хүүгийн баруун хөлийн уланд унасан газрын нь чулууг гишгүүлэн домнохдоо миний хүү, охиний унасан газарын чулуу энэ болов гэж шившин аравнайлан нярайгаа өлгийддөг. Дараа нь голомт дээрээ аав нь урУг удамд минь хүү! охин!төрлөө гэж мэдүүлэн өгрөөд ээжийн нь чихэнд нэрийг нь шивнэн хэлж! хүүгийн баруун охиний зүүн чихэнд ээж! үрийн минь нэр Тэр болов гэж гурав шившин дуулгаж домнодог. Эрт цагийн нэршил нь нэг үгээр бүрэн утга төгөлдөр хэлэгддэг нэр байсан нь дүүрэн билэгтэй байхын ЁС. Харин шажинтай дэлгэрсэн нэрүүд нь хоёр ба түүнээс дээш үгийн бүтэцтэй болгож түүнийгээ товчилж дутуу дууддаг нь билэгээ дутаахын шалтгаан болдог. Удам угсаа аав ээжээс уламжлан авсан зөв мэдлэгээрээ баяжуулан таслалгүй авч ирсэн нутаг усны минь нэгээхэн уламжит ЁС-ны гүн ухаанлаг заншил энэ. Эрт цагаас эх-эсээ оршоосон газартаа угаасан ус (цай, шөлөө) аа шингээж дээр нь 3 чулуугаар хүй даран тавьж бие сэтгэл тавгүй болсон үедээ энэ унасан газраа хөрвөөж торсын мэдээллээ уг язгуураар нь засаж байсан билэг ээ. Тиймээс чулууг байрнаас нь хэн хамаагүй хөдөлгөдөггүй! Хэрийн хүн даахааргүй том чулууг эцэг хүн! эс бөгөөс бөх тэх хүнээр өргүүлж хүйг нь дардаг! "Байрнаасаа хөдөлсөн чулуу гурван жил зүдэрдэг" гэж хүндэтгэн биширдэг. Хүйний эзнийг 13 нас гүйцэхээр аав нь хүй дарсан 3н чулууг нь зааж өгснөөр ахас эгчисийнхээ эхЭсийн овоонд өөрийн хүй дарсан чулуугаа нийлүүлж хурааснаар эхЭсийн овоо! ЭхЭсийн газар бүрэлддэг ёс ч байсан.
(Даваа Одонтуяа)
Comments