Монголчууд бид уг чанартаа ямар хүмүүс вэ


13-р зуунд Ромын IV Пап өөрийн элч санваартан Плано карпини гэж хүнийг Тарутор гэж таамаглан нэрлэгдэж байсан улс руу элч болгон явуулжээ. 
Тарутор гэдэг нь тухайн үед Европыг эзлэн түрэмгийлж байсан Дорно дахины үл мэдэгдэх нэгэн улс байв. Тэднийг сайн мэдэхгүй Европчууд Тарутар хэмээн өөрсдийнхөөрөө нэрлэдэг байж. 
Элч илгээх гол зорилго нь товчхондоо Таруторчуудын эзлэн довтлогооныг зогсоож, Таруторчуудыг Христос шашинг шүтэхийг хүссэн захидлыг Таруторын хаанд өгөхийг зорилго болгон явуулжээ.

Плано карпини Европыг дамнан Польш, Оросыг өнгөрөн Дорно зүгт Таруторчууд байдгийг сураглан жил гаран замыг туулж Таруторчуудын нутагт хөл тавив. Үнэн хэрэгтээ тэдний Тарутор гэж нэрлэсэн улсыг Монгол гэдэг байсныг Карпини мэдэв. 
Ийнхүү Карпипи талын нүүдэлчин Монгол гэх улсыг харан гайхан биширч ийнхүү тэмдэглэн үлдээжээ. Тэмдэглэл нь одоог хүртэл Ватиканы номын санд хадгалагдаж буй. 

Уг тэмдэглэлд: “Тарутор хэмээх бидний нэрлэдэг улсыг Монгол гэх бөгөөд Миний бие өөрийн үзсэн харснаа бичив.
Монголчууд ямар ч үед тэвчээр хатуужлыг гаргаж чадна, тэд тэвчихийн аргагүй халууныг ч, тэсэхийн аргагүй хүйтнийг ч өлхөн давж чаддаг.
Хээнцэр үрэлгэн байдлыг үл тэвчинэ. 
Тэд хэрүүл маргаанд дургүй. Тэдний дунд хэрүүл маргаан байхгүй гэвэл хэтрүүлэг бодохгүй биз ээ. Хүмүүс нь бие биенээ хүндэтгэдэг. Талцал хуваагдал огтоос үгүй бөгөөд хоорондоо их эв нэгдэлтэй улс юмсанж. 
Тэд Үхэр, хонь, ямаа, адуу, тэмээг маллаж сүүгээр нь идээ ундаагаа хангаж, махаар нь хооллодог. 
Тэд биесээ гэх халуун сэтгэлтэй, ховор хомс байвал байгаа юмаа хувааж иддэг улсууд юм байна.
Монголчууд бусдын шашин шүтээнийг ямагт хүндэтгэн үздэг. Буруу номтныг байлдан дагуулсан ч тэдний шашин шүтлэгийг хориглодоггүй бөгөөд өөрийнхөө шашиныг тулган хүлээлгэдэггүй, үнэхээр гайхалтай байгаа биз. 
Монголчууд хувийн эзэмшлийн эд хөрөнгөд огт санаа тавихгүй, газар нутгийг хувьдаа эзэмших шунал хүсэл үгүй хүмүүс юм" хэмээн тэмдэглэн үлдээжээ. 

Карпини Их Монгол улсын хаан болон түүний түшмэдүүдтэй ойр амьдарч, өөрт нь зориулсан жижиг гэрт амьдарч өгсөн хоолыг нь идэж Монголын хаанд Папын бичгийг нь өгөхийг хүлээн өдөр хоногийг хүлээн эцэст нь Монголын хаанд бараалхан Папын бичгийг өгчээ. 
Яг энэ үеэр Их Монгол Улсын хаанаар Чингис хааны ач Гүюг хаан ширээнд заларч байв.

Түүнээс хойш 700 жилийн дараа буюу 20-р зууны эхэнд  100 хан жилийн өмнө Монголд судалгаа хийсэн Оросын Судлаач И.Майски Монголчуудын талаар ийнхүү тэмдэглэжээ. 
Уг тэмдэглэлд: Монголчууд маш найрсаг эелдэг улс бөгөөд яралзсан цагаан шүдээрээ инээмсэглэн угтан мэндчилнэ. 
Тэдэнд шунал гэх зүйл огтоос үгүй. Мал аж ахуйгаа эрхэмлэн амьдарч, амь нэгтэй, биесээ хүндэтгэж, их л элгэмсүү хандаж хамгаална. Монголын нэг захаас нөгөө зах хүртэл ямар ч хоол хүнсгүй явахад өлсөж үхнэ гэж үгүй агаад замд явж буй хэнийг ч угтаж цай идээгээр угтан үйлчилнэ. Монголын тал нутгийн нэг захаас нөгөө зах хүртэл дүүрэн алт эрдэнэстэй явахад хэн ч үл тоон аюулгүй амар амгаланд амьдардаг улс гэжээ. 

Эх сурвалж : Purevdulam Avirmed

***
Энэ домгийг хэд ч бичсэн багадхаар, монгол эмэгтэй бүр унших ёстой санагддаг юм. 

Хэдэн зууны өмнө монголын дайчин эрсийг дийлж чадаагүй дорны нэг их хаан нэгэн туршуулыг явуулсан юм гэдэг. 
Түүний үүрэг даалгавар нь монгол эрсийн дайчин, эрэмгий, эх оронч шинж чанар хаанаас бүрдэн бий болдог, яагаад нүүдэлчин эрсийг зэр зэвсгийн илүүгээр ч дийлж чадахгүй байгаагийн ул суурийг олж сул талыг илрүүлэх байжээ.
Тэр хүн монголын нутгаар хөндлөн гулд таван жил явсан гэдэг. Тэгээд буцан ирж хаандаа бараалхан ингэж хэлсэн юм гэнэ: 
-Агуу их хаан минь ээ. Таны тушаалаар монгол эрсийн уугуул нутагт таван жил амьдарлаа. Нэг л зүйлийг ойлголоо. Монгол дайчин эр бүрийн ард ухаан төгс хатан байна. Тэр хатан болгон хүү төрвөл чи бол монголын хаан. Чи дайчин эр болж монгол эх орноо хам гаалан тэмцэх ёстой гэж сургаж өсгөдөг юм байна. Охин төрвөл чи бол монголын хатан. Чи дайчин монгол эрийн хатан байж үр хүүдээ хааны болон хатны зэрэгт өсгөх ёстой гэж сургадаг юм байна. Тиймээс ч монгол нутагт айл бүрт хаан, хатан өсөн торниж, бидэнтэй байлдаж буй эрс өөрсдийгөө тэр нутгийн хаан нь гэж үздэгээс амь хайрлалгүй тэмцэлдэж чаддаг юм байна. Тэд хэдий арьс хөдөс нөмөрсөн ч дотроо хааны зэрэгт сэтгэж байгаагаас бид дийлдэггүй юм байна. Бид нэг дайчин эрийг устгахад ард нь арван хаан өсөн бойжиж байдаг юм байна гэжээ. 

Домог хууч яриа
Эх сурвалж: Хөх ноён

***
Амны билгээс Ашдын билэг

Ам муутын заяа муу.
Өрөвдмөөр бяцхаан зарим хүмүүс бидэн дунд мөнхөд оршино Тэд нар голдуу нуугдаж, далд хэлбэрээр амьдарч, бусдыг элдвээр доромжилж, тэрнээсээ таашаал авдаг.Өөрсдийнх нь амьдрал дандаа дутуу, сэтгэл зүй дутуу, оюун ухаан дутуу Залхуу заваан дээрээс нь худалч. Бусдын амьдралыг харж дандаа үзэн ядаж хорсож явдаг.Тийм хүмүүсийн шинж тэмдэг дандаа өөрийгөө өрөвдүүлж.Шударга үнэн юм ярьж байгаа мэт аашилж Би бол шулуун хэлчихдэг хүн гэх мэтээр өөрийгөө тодорхойлдог.Надад сайхан сэтгэл байна. Гол нь сэтгэл гэж тэрийгээ их хүмүүст ярина Бусдын хийж бүтээснийг дандаа шүүмжилж өөнтөглөнө Өөрсдөө юу ч хийдэггүй .Ийм хүмүүсийн ам худал хуурмаг бузар бүхнийг шингээж амьдардаг энэ насандаа Хаа явсан газраа хэн нэгний амьдралыг заавал амаараа хорлох битгий хэл улс түмнийг талцуулж. айл гэр бүл үймүүлж найз нөхөрлөлд сэв суулгаж амьтан хүний амьдралд хүртэл гай болж бузарлаж явдаг Гэхдээ нэг үнэн юм нь ийм хүмүүс хэзээч өөдөлдөггүй.Эрт цагийн монголын нэг хаан хорон муу үгтэй Шивэгчний худал үгнээс болоод  төрсөн дүүгээ хаан ширээг нь булаах гэж байна гэж сонсоод хөнөөсөн байдаг гэтэл дүүд нь тийм санаа огт байгаагүйг мэдэж шивэгчинг хаан маш аймшигтай цаазаар авсан байдаг тэр нь аманд нь шороо цутгаж оёоод цаазаар авсан байдаг  юм учир нь ахиж ийм амтай хүн бүү төрөг гэсэн утгатай Хар хэл хорон муу үгээ мөнхөд бусдын тухай ярьж хорлож явдаг хүнийг Шашны номонд  урд насандаа зэтгэр байсан гэж үздэг Тийм учраас монголчууд Хүний ам хэл маш чухал гэдгийг үзэн ойлгож амны билгээс ашдын билгэ гэдэг ерөөлтэй ард түмэн Шашинд ч тэр бөө мөргөлд ч тэр хар хэл амыг дардаг  ном эрдэм зан үйл нь улам дэлгэрч  хаа явсан газраа худал хуурмаг зүйлс хүн хооронд ярьж явдаг бузар амтай бузар сэтгэлтэй улсуудыг дарах гэж зориулан хар хэл амны ном зан үйл үүссэн  түүхтэй Зарим хүмүүсийн Хар хэл нь хатаж Хагархай ам нь Хумигд гэж хариулдаг байсан домтой 
(Хар Домч овогт Т.Ангар зайран)

***

""""Билэгдэх ёс""""
Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлга. 
Долоон хүрд  биед тань оршидог учир биеэ ариун байлга.
Хов хэлээр  өвчин ойртдог учир 
амаа ариун байлга.
Хоёр оршихгүй ганц амьдрах учир амьдралаа ариун байлга. 
Хар архи буян бардаг болохоор.
дотроо ариун байлга.
Хайр энэрлээр хүн  дутдаг учир сэтгэлээ ариун байлга.
Хангай лус хэлгэндэг болохоор.
Өргөлөөр номхруулан байлга.
Хар толгой алддаг болохоор бодлоо цэгцтэй байлга
Сүү залгиж хүн болсон учир.
Сүнсээ цэвэр байлга
Сүр омог хэрэггүй учир  өөрийгөө даруу байлга.
Уур уцаар гай чирдэг учир ухаанаа тогтуун байлга.
Удам угсаа нэгэн цустай учир.
эвийг эрхэм байлга.
Хойморын буян харьдаг учир хуурыг Хүндэлж  дээдлэж байлга.
Хот малын шим өгөөж ариун учир хорогдуулахгүй тогтуун байлга
Цагаан сүү тэнгэрт хүрдэг учир 
Цацлаа хадагтай байлга.
Цагаан идээ малын буян учир 
Цараа  дүүрэн байлга
Буянт малын шим ариун учир.
Бууцыг нь хүндэлж байлга.
Буяны хариу ирдэг учир гараа өглөгтэй байлга..
Үүдэн тэнгэрийн ивээл ирдэг учир босгоо сүүгээр домно..
Үдэш орой хээрээр явахдаа зулайгаа битүү байлга. 
Хэр сэв хана нэвтэрдэг учир гэрээ ариун байлга.
Хэнэггүй зан харанхуй бодол  хүнийг эвддэг учир эрдэмтэй байлга.
Нар сар ээлжилдэг учир цагийг эрхэм байлга. 
Нартын амьдрал эрхэм учир буянаар ариван байлга.
Амны билэгдэлтэй Монгол хүн таныг  
Ашид мөнхийн буян заяа ивээнэ
"Тайгын хар бүргэд удган зохиол" 2024.09.15нд

***
20240930 нэмэв

Хормойн явдал үрд
Хэрүүлийн бузар галд
Үхээрийн бузар зүүдэнд
Лусын хорлол арьсанд
Архины дэв агсанд
Гал бузарлаваас нүдэнд
Ус бузарлаваас лусад
Сэтгэл бузартваас хийморьд
Сүлд тэнэвээс мунхаг
Сүнс зайлбаас үхэлд
Заяа хазааваас үйлсгүй
Хар хэл ажил саатуулна
Цагаан хэл бие иднэ
Эцгээ гомдоовол хоосорно
Эхээ гомдоовол өвчилнө
Үрээ орхивол нас ахардана
Хүний эр булавал долоон жилийн зовлон
Үрийн нэхэлтэй эм насан туршийн зовлон
Цагаан сүүний гомдол үүрсэн эрийн            зам төөрнө
Буянаа барвал хоосорч
Харамчаас өрөнд харалганаас зовлонд
Эм хуний нулимс нэхэл хатуутай
Эр хуний зүхэл үрд халгаатай
Эцгийн тэнэгт хүүгийн үйлс дордож
Эхийн тэнэгт охин үрийн заяа хазайна
Удмын хазгай үр үндэст
Залуугийн нүгэл өтөл цагт
Буртагтай хувцаснаас өвчин салахгүй
Буруу газар хоновол бузар салахгүй
Харамсаж өгсөн зүйл хэрэглэвэл гарзын үүд нээгдэнэ
Хайрласан сэтгэлрүү нь нулимвал хүний сайн холдож одно.

=
МОНГОЛ ДОМ

Аранзал ган тулганыхаа аманд шар тос  амсуулж домнодог
Арслантай бор авдрынхаа цуурганд хүрэл цүү чагталж домнодог
Алдуул малынхаа тэгш заяаг аяганд хоргол хөмөрч домнодог
Асгасан цагаан сүүнийхээ буяныг магнайдаа адислаж домнодог
Би домогт итгэдэг Монгол
Би домын шившлэгтэй Монгол 

Үүднийхээ сахиусыг нохойгоор мануулж  домнодог
Хойморийнхоо буяныг бурхнаар сахиулж домнодог
Эмтэрхий шаазанд цай аягалдаггүй, зовлонгоо  хүнээс харамлаж домнодог
Эсгэсэн торгонд толбо суулгадаггүй, гоёлоо  бусдаас нууж домнодог

Сарны сүүдэр нүүрэнд тусгахгүй гэж өрхөө хошуулдаж домнодог
Нарны хор нүдэнд тогтохгүй гэж өөрийгөө ариулж домнодог
Сайхан өвгөдөө нутаглуулахдаа босгондоо мод гишгэж домнодог
Сайны ерөөл хүсэхдээ тотгондоо мэс хавчуулж домнодог

Давхил холын харгуйд дөрөөндөө сүүн мялаалгатай монгол
Далны хуудасны махаар дөрвөн үйлийг гэтэлж домнодог
Лусын нүд гэмтчихнэ гэж морио бэл рүүгээ аргамжиж домнодог
Лхамын цангаа тайлагдана гэж тотгондоо мөс залж домнодог

Хасын тамга сэвтчихнэ гэж сүлдний гал асааж домнодог  
Хосын заяа ээдчихнэ гэж бөгжний хээ  ижилсүүлж домнодог
Би домогт итгэдэг монгол
Би домын шившлэгтэй монгол

Болохгүй сүүдрийн чимээ үргээж хүүгийнхээ  бойтгонд хонх зүүж домнодог
Бор амьдралын сэв арилгаж охиныхоо хөлсрөхийг давсаар ширгэлж домнодог
Энэ төр болохгүй бол эцгийнхээ малгайгаар сүлд дуудаж домнодог
Эр хүн болохгүй бол эхийнх нь хөхөөр хийморь хурайлж домнодог

Хөлд нь хий орчихвол өвсөөр чөдөр зангидаж домнодог
Сэтгэлд нь сэв суучихвал өргөлөөр хүсэл дуудаж домнодог 
Тагнайгаа хаттал цангасан ч сүүний шанага горхинд дүрэхгүй хөх усыг домнодог
Ташуургүй шуурганд төөрвөл малгайн бүч сэтэлж хүглэгэр уулсыг домнодог

Тангад ном мэдэхгүй ч тарнитай сахиус зүүж хар хүчийг домнодог
Тавилан төөрөгөө мэдэхгүй ч нүүдлийн зүг тооноо залж цагаан хүчийг домнодог
Овооны чулууг хормойноос нь өргөж өөдлөхийн цээрийг домнодог
Огт үгүй хоосоны чинь цээрийг олзонд боож домнодог

Хар шөнөөр цагаан идээ гаргахгүй гэж хатавчиндаа ус дусааж домнодог
Харьд мордогсодод улаан нүгэл үзүүлэхгүй гэж  цагаан хадаг очирлож домнодог
Одгүй үдшээр бор халзан туулай өлгийдөж  үрээ энэрч домнодог
Одтой шөнөөр чагтаганыхаа үзүүрт устай бортого зүүж үзүүргүй салхийг домнодог

Арц гангын үнэрээр гэрийн зэв арилгаж домнодог
Адуу малын хэвтрээр газрын хий үргээж домнодог
Эрлийн хүний төөрөлдөөг дөчин нэгэн чулуугаар домнодог
Элээсэн амьдралын гэмийг зуун найман эрхиэр домнодог 
Эгэл нандин биеийг есөн эрдэнийн чулуугаар домнодог
Энэ тавилангийн төөргийг ерөөлийн цэнхэр хадгаар домнодог 

Үзэсгэлэнт гоо охидынхоо сайхныг нүгэлгүй нүдээр дурлаж домнодог
Үйлийн үргүй сайхан эрсийнхээ заяаг сэвгүй сэтгэлээр хайрлаж домнодог
Арвайн чинээхэн биеэ би аргалын галаар домнодог монгол
Алгын чинээхэн орчлонгоо би ассан дөлөөр нь ариулдаг Монгол
Би домогт итгэдэг Монгол
Би домын шившлэгтэй Монгол...
#copy

***
✨Өвөг Дээдэсүүд нь хүүдээ хэлсэн сургаалийг дамжуулсан хэсгээс✨

"...Идэх, уух, унтах
Эдийг олох, хөлжих
Эрх мэдэл, алдарт хүрэх
Ижил олноор хүндлүүлэн шүтэгдэх
Ээ дээ, эдгээр нь зүүд зэрэглээ мэт
Усанд тусах сар мэт зуурдын болоод хуурмаг юм аа балчир.

Өөрийгөө эрж хайхаас эхлээд
Өөрийгөө танин мэдэх
Өөрийгөө олох хийгээд бүтээх нь
Өнөө цагийн та нарын гавъяа юм аа.

Энх тайван ийм цаг
Эцэг Өвгөдийн чинь амьд ахуйд байгаагүй юм.
Жаргалыг дааж сур хүү минь
Зовлонг таньж, түүнээс ухаажиж сур бас.
Өдгөө цагийн та үрсээр дамжин
Өнгөрсөн чинь засагдах боломж ирээд байна.
Эдүгээ цагийн та нарт
Ирээдүйгээ бүтээх ивээл ирээд байна..."

Өвөг Дээдэсүүдийнхээ мэргэн ухаанд бишрэн мөргөм үү🙏🙏🙏

***
БИЛЭГДлийн учир ийн байхнээ санаж явбал зохилтой...

Догшин галын эзэд эргэдэг учир галаа ариун байлга
Долоон хүрд биед тань оршдог учир биеэ ариун байлга.
#Хов хэлээр өвчин ойртдог учир амаа ариун байлга
Хоёр оршихгүй ганц амьдрах учир амьдралаа ариун байлга
Хар архи буян бардаг болохоор дотроо ариун байлга
Хайр энэрлээр хүн дутдаг учир сэтгэлээ ариун байлга
Хангай лус хилэгнэдэг болохоор өргөлөөр номхруулан байлга
Хар толгой алддаг болохоор бодлоо цэгцтэй байлга
Сүү залгиж хүн болсон учир сүнсээ цэвэр байлга
Сүр омог хэрэггүй учир өөрийгөө даруу байлга
#Уур уцаар гай чирдэг учир ухаанаа тогтуун байлга
Удам угсаа нэгэн цустай учир эвийг эрхэм байлга
Хойморын буян харьдаг учир хуурыг хүндэлж дээдэлж байлга
Хот малын шим өгөөж ариун учир хорогдуулахгүй тогтуун байлга
Цагаан сүү тэнгэрт хүрдэг учир цацлаа хадагтай байлга
Цагаан идээ малын буян учир цараа дүүрэн байлга
Буянт малын шим ариун учир бууцыг нь хүндэлж байлга
Буяны хариу ирдэг учир гараа өглөгтэй байлга
Үүдэн тэнгэрийн ивээл ирдэг учир босгоо сүүгээр домно
Үдэш орой хээрээр явахдаа зулайгаа битүү байлга
#Хир сэв хана нэвтэлдэг учир гэрээ ариун байлга
Хэнэггүй зан харанхуй бодол  хүнийг эвддэг учир эрдэмтэй гэгээтэй байлга
#Нар сар ээлжилдэг учир цагийг эрхэм байлга
Нартын амьдрал эрхэм учир буянаар арвин байлга
Амны билэгдэлтэй Монгол хүн таныг  
Ашид мөнхийн буян заяа ивээнэ
Хуулбар

***
1700 -гаад  оны  үед  Манжийн  тагнуулын  тайланд             
  " Монголчууд арслан барс мэт зүү орох зайгүй  НЯГТ ҮНДЭСТЭН. 
Өрх бүр эр хүний алсын хараа, эмэгтэй хүний уран ухаан хослосон, үргэлж нэгийнхээ үгийг сонсож эвийг дээдлэн амьдрах аж.
 Эднийг дийлэхийн тулд энэ сэтгэлийн их нягтралыг үгүй хийж хагалан бутаргах хэрэгтэй " гэжээ. 










Comments