Бүжгийн авъяастай, мөн бүжиг заах хүсэлтэй охин

mungulun dance school

Бүжгийн авъяас нь цус мах буюу гениэр дамжиж ирсэн эцэг өвгөдийн чадамж, өөрийн махан биеийн уян чанар, булчин шөрмөсийг хөгжүүлсэн эрүүл мэнд дээр сонсголын чадвар, хөдөлгөөнийг хараад цээжлэдэг чадвар, мөн бүжгийг сонирхон сурч, бүжиглэх хүсэл байдгийг эцэг эх бид анзаарч, шаардлагатай бүжгийн хувцас, гутал, хэрэглэгдэхүүнийг аль болох хангаж дэмжиж байна.

Охин маань үзсэн богино бичлэгээ цээжлээд бүжиглэдэг байсан бол олон сургалт, бэлтгэлийн дараа нэг бүжгийг 3 цагийн хугацаанд сурдаг болж байгаа.

Бид хүүхэд бүхэн зөн совинтой, уян хөдөлгөөнтэй, дуу чимээг анзаардаг мэдрэмжтэй байгаасай гэж хүсэж байна. Үүний тулд эцэг эх, эмээ өвөө бид хүүхдийнхээ өмнөөс загнах зандрах, муухай харах, эвгүй зан байдал харуулахгүй байхад анхаарч, бидний өчүүхэн зан байдал маш томоор хүүхдийн ирээдүйд нөлөөлдөг болохыг өөрийнхөө бага насаас олж мэдээсэй гэж хүслээ.

Бүжгийн сургалтын мэдээлэл

- Монгол бүжиг
- Орчин үеийн бүжиг
- Тик ток бүжгийн сургалт
- Гэр бүлийн бүжгийн сургалт (аав ээж хүүхэд хамт харилцаа бүжиг) 
ганцаарчилсан болон танхимын сургалтыг зохион байгуулна.

Ганцаарчилсан сургалт
5 удаа 2 цаг (120мин)-аар хичээллэнэ. Төлбөр 350000 төг. 

Групп сургалт
5 удаа 2 цаг (120мин)-аар хичээллэнэ. 1 суралцагч 75000 төг төлбөр. 

Хичээллэх бүжгийн танхимын хаяг,
Хичээллэх цагийн сонголт нь
бүртгүүлэхийн өмнө ярилцаж тогтох хэлцэл юм.
5 удаагийн сургалтыг чанартай, үр дүнтэй байлгахын тулд багш болон суралцагч нь дундын тохиромжтой байршилд бүжгийн танхим цагаар түрээслэн, боломжит цагийн сонголтоор сургалтаа явуулна.

Хичээлийн үйл ажиллагаа
- бие халаалтын хөгжимтэй дасгал
- хэмнэл сонсох дасгал
- сунгалтын дасгал
- шинэ бүжиг сурах

Бүжгийн сургалтын үр дүн, хүлээлт
- 1-2 бүжиг бүрэн сурна
- Бүжгийн бичлэгтэй болно

Сургалтын зарлал, мэдээллийн фасебуук хуудас
Сургалтанд хамрагдаж байгаа хүүхэд, эцэг эхийн фасебуук бүлэг

Бүртгүүлэх утас: 89811326
Харилцах чат: Bee Soy Mongols

 

Бүжгийн багш Бэгзсүрэнгийн Мөнгөлөн

Инстаграм: @mnglunn_b
Фасебуук: https://www.facebook.com/mungulun.begzsuren

2006 оны 10-р сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн. 3 настайгаасаа 2 эгчтэйгээ гэртээ зочилсон хамаатан садан, гадаадын айлчдад Биелэхийн хүслэн, Бани стайл, Ролли Поли 3 бүжгийг бүжиглэж авъяасаа хөгжүүлж эхэлсэн.

Хүүхэд хөгжлийн АДРФ төв, Кпоп бүжгийн Черри бомб хамтлаг, Хүүхэд хөгжлийн Зора кидс сургалтын төв болон Монголын хүүхдийн ордоны Монгол бүжгийн сонгоны ангийн сургалт, Харшийн сүлд модны наадам бүжгийн сургуулилт, Хүн домог тэмцээний бэлтгэл, Улсын баяр Наадмын бэлтгэл, Олон улсын Аниргүйн хэмнэл төслийн бүжгийн сургалтанд бүтэн суралцаж, амжилттай оролцсон. ОХУ-ын УлаанҮүд хотод Бүжгийн мастер классд суралцсан.
 

Бүжиглэх авъяас чадвараа хөгжүүлсэн байдал

2016 оноос хүүхэд хөгжлийн АДРФ сургалтын төвд суралцаж, тус төвийн Хичээлийн шинэ жил, Дулаан өвөлжих аян, Үлгэрийн шинэ жил, Дэлхийн сайн дурынханы өдөр, Хүүхдийн баяр зэрэг үйл явдлуудад өөрөө бүжиглэхээс гадна 11 настайгаасаа төвийнхөө хүүхдүүдэд бүжиг зааж эхэлсэн. Тус төвийн Хичээнгүй сурагч, Авъяаслаг сурагч шагналаар шагнагдаж, мөн 2019-2022 онд МХО-ны бүжгийн дугуйлангийн төлбөрөөр 3 жил дараалан дэмжсэн.

2019 оноос Монголын Хүүхдийн Ордонд Сумъяагэрэл багштай Монгол бүжгийн ангид элсэн тасралтгүй суралцаж байна. Бүжгийн авъяас чадварыг багш нь үнэлж 2020 оноос бүжгийн сонгоны ангид 4 дэх жилдээ суралцахдаа 2021 онд МХО-ны Эрдэм хүрэл медалиар амжилттаа үнэлүүлсэн.

2021, 2022 онд МХО-оос зохион байгуулдаг Харшийн сүлд модны наадамд хамтлаг бүжиг, ганцаарчилсан бүжгээр оролцсон.

2021.10-2022.10 сард Черри Бомб к-поп хамтлагийн шалгаруулалтанд тэнцэж, 1 жилийн гэрээгээр тус хамтлагт гишүүн байхдаа УИД-ийн гадаа машингүй өдрөөр, Хүүхдийн баяраар бүжгийн өдөрлөгт шалгарч оролцсон. Тус төвийн зохион байгуулдаг сургалтанд солонгос хэл сайн дураар заасан.

2022.1-2023.1 хугацаанд Зора кидс сургалтын төвд гэрээт багшаар ажиллаж орчин үеийн бүжгийн ганцаарчилсан, танхимын 50 цаг сургалт, монгол бүжгийн ганцаарчилсан 20 цагийн сургалтанд багшилсан.

2022.3-р сард зохион байгуулагдсан Хүн домог үндэсний бүжгийн их наадамд кпоп бүжгийн төрөлд Зора теенс хамтлагаар 1-р байр, МХО-ны нэрээр Монгол гоцлол бүжиг, хамтлаг бүжгийн төрлөөр амжилттай оролцсон.

2022 оны Улсын баяр наадмын нээлтэнд Данзанравжаа Гурамсан сургааль шүлэг аялгууны бичиг үсэг хэсэгт бүжиглэсэн.

2022 оны 7-р сард МХО-оос зохион байгуулсан ОХУ-ын Улаан-Үүд хот руу аялал, Буриадын бүжгийн сургуульд Бүжгийн мастер 3 өдрийн сургалт, аялалд амжилттай оролцсон.

2022.8.10-20 өдөрт Аниргүйн хэмнэл бүжгийн сургалтанд МХО-оо төлөөлөн суралцаж, амжилттай төгссөн. Франц, Итали, Монгол улсаас уригдсан Мартин Кросс, Милөү Ригурд, Жонассэн, СУИС-ийн бүжиглэх сургуулийн проф. багш Мөнгөнцэцэг нараас суралцсан.

2023.1-р сард сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан Result фитнес төвийн бүжгийн танхимд 20 цагийн сургалт зохион байгуулж, 7 хүүхдэд бүжгийн үндсэн хөдөлгөөн, орчин үеийн бүжиг, Монгол бүжиг заасан.


Боловсрол
2012-2015 онд ЕБС-ийн 31-р сургуульд Сумъяажав багштай 1-4-р ангид суралцсан.
2016- оноос ЕБС-ийн 21-р сургуульд 5-р ангиас эхлэн суралцаж байна.



Шагнал урамшуулал
2012
31-р дунд сургууль 2012-2013 оны хичээлийн жилд "Тэргүүний уншигч"

2014.10.27
31-р дунд сургууль АХА уралдаант тэмцээн "Тэргүүн байр"

2014.11.25
Математикийн цаг сонин Математикийн стандарт уралдаан 2-р байр

2014.12.17
31-р дунд сургууль 2014-2015 оны хичээлийн жил "Номч хүүхэд" уралдаан "Тэргүүн байр"
"Д.Нацагдорж Тэргүүний уншигч" алтан медаль

2015.12.18
31-р дунд сургууль 2015-2016 оны "Авьяас хөгжүүлэгч сурагч"

2016.02.29
31-р дунд сургууль Цэвэр бичгийн уралдаан "Тэргүүн байр"

2016.06.01
Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар "Мөрөөдлийн хот" гар зургийн уралдаан

2017.12.21
Сургуулийн төрөлжсөн монгол хэл бичгийн олимпиад 2-р байр

2018
21-р дунд сургуулийн орос хэлний өдөрлөгт "Тэргүүн байр"

2018
21-р дунд сургуулийн "Уран илтгэгч" тэмцээнд 2-р байр

2018
21-р дунд сургууль Үндэсний бичиг үсгийн баяр хөрвүүлэх чадвар "Тэргүүн байр"

2018.12.15
Adrf mongolia ТББ "Идэвхтэй сурагч" шагнал

2018-2019
21-р дунд сургууль "Шилдэг сурагч"

2019.05.25
Adrf mongolia ТББ "Эрдмийн түлхүүр хэл соёл" Шилдэг уншигч

2019.12.17
21-р дунд сургууль Урлагийн наадам Гоцлол дуу "3-р байр"

2019
Adrf mongolia ТББ "Авьяаслаг сурагч" шагнал

2019.12.22
21-р дунд сургууль 2019 оны хичээлийн жилийн "Өв тэгш сурагч" шагнал

2020
21-р дунд сургуулийн орос хэлний өдөрлөгт "Тэргүүн байр"

2020.06.01
Дэлхийн энхийн их наадам ТББ Энх-ирээдүй гар зургийн уралдаан 2-р байр

2021.05.01
Adrf mongolia ТББ "Надад хэлэх үг байна" илтгэлийн тэмцээн "2-р шатны шилдэг оролцогч"

2021.05.29
Adrf mongolia ТББ "Хичээнгүй сурагч" шагнал

2021.05.25
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар "Нийслэлийн шилдэг хүүхэд" алтан медаль

2021.12.24
Монголын хүүхдийн ордон "Эрдэм" хүрэл медаль

2022.3
Хүн домог үндэсний бүжгийн их наадамд кпоп бүжгийн төрөлд Зора теенс хамтлагаар 1-р байр

2022.11.12
Монголын хүүхдийн ордон монгол бүжгийн анхдугаар тулаан "1-р байр"

Comments