Арьс хүрэлцэхүй нь ХИЙН орон гэдэг.
Арьс хуурайших, ширүүн болох, үс хагтаж хуурайших, өсгий хагарах, хаг тогтох, хөлийн шилбэ хөөж хавагнах, чинэрэх, бадайрах, шилбэ янгинах, хүйт оргих, шагай сийгэх гэх мэт зовуурь нь мөн л ХИЙ АРВИДАЖ, ХЯМАРСНЫ шинж.
Гарын алга, хөлийн улыг 4-н толио гэж нэрлэнэ. 4-н толионд шар тос түрхээд иллэг хийчихдэг байгаарай хий дарагдаж, нойр сайжирдаг.
Оджи Одгэрэл
***
🍯 Зарим хүмүүс хоол ундандаа чихэр, давсыг огт хэрэглэхээ больсон гээд л ярьдаг. Гэтэл хий хямарсан үед хамгийн хэрэгтэй амт нь байгаад байдаг.
🍯 Учир нь бүх юмс таван махбодоос бүтнэ. Тэдгээр юмсад таван махбодын хувь их багаас шалтгаалаад янз бүрийн амтыг бий болгодог.
🍯 Хязгааргүй олон янзын амт байх боловч тэр бүгд амтлаг, исгэлэн, давслаг, гашуун, халуун, эхүүн гэсэн үндсэн зургаан амтанд хураагддаг. Эдгээр нь эхнээсээ хүчтэй, сүүл рүүгээ зэрэгчилэн сул.
🍯 Тиймээс зургаан амтнаас хамгийн хүчтэй, тэжээллэг нь амтлаг амт. Амтлаг амт нь хөгшид, нялхас, турж ядарсныг тэнхрүүлнэ, хоолой, уушгины халууныг бууруулна, шархыг аниулна, өнгө зүс, мэдрэхүйн эрхтний үйл ажиллагааг сэргээнэ. Гэвч бас амтлаг амтыг хэтрүүлж болохгүй. Хэрэв хэтрүүлбэл бадган, өөхийг арвидуулна, биеийн галын илчийг бууруулна, таргална, шижин, бамбай, булчирхайн өвчин үүсгэдэг.
🍯Бусад таван амтанд бас тустай чанар болон, хэтрүүлбэл хортой чанар бий.
🍯 Хүний биед хий ихсэж хямарсан үед амтлаг, исгэлэн, давслаг амттай хоол, ундыг түлхүү хэрэглэнэ.
🍯 Шарын бэлгэ чанар ихсэж хямарсан үед амтлаг, гашуун, эхүүн амттайг түлхүү хэрэглэнэ.
🍯 Бадганы бэлгэ чанар ихсэж хямарсан үед халуун, исгэлэн, эхүүн амттайг түлхүү хэрэглээрэй.
- МУ-ын хүний гавьяат эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг.
📌ҮЗЛЭГИЙН ЦАГИЙН ХУВААРЬ: Зөвлөх эмч Г.Одонцэцэг эмчийн үзлэг Даваа-Баасан: 09:20-12:40
-Амбулаторийн эмчийн үзлэг:
Даваа- Баасан 09:20-16:00
Бямба, ням амарна.
📌ЦАГ АВАХ ДУГААР: 7707-1616
📌ХАЯГ: ХУД, 11-р хороо Ривер гарден-2 хотхон, 401-р байрны урд Манба Дацан Бодь Сэтгэлтэн УАУ-ы нэгдсэн эмнэлэг.
***
Өглөөний мэнд!
ХИЙ ХЯМАРСАН ӨВЧИНГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ДАРАХ ЭНГИЙН АРГА
✅Хий дарах идээ иднэ
❇️Бүлээн тослог шим нүнжигтэй идээ хоол иднэ
❇️ Хонины мах, 3 шимт ясны шөл ( борви, тойг , далны маяа)
4 шимт ясны шөл ( охор сүүлний ясыг нэмнэ)
❇️Бурамтай цай
❇️ Саримс
❇️ Нэрмэл цагааны архи
❇️Хур шар тос
❇️ Битүү толгойны шөл
❇️Банштай шөл
❇️Хонины сүүлтэй элэг
❇️Үхрийн борцны шөл
❇️ Шар тостой шарвин
❇️Өөхөн тосонд хайрсан боорцог тус тус зохистой хэмжээгээр идвэл тамир тэтгэж хий дарагдан зовиур арилна.
✅Хорих идээ
⁉️Будаа тутрага овьёос зэрэг шимгүй идээ
⁉️Үхэр ямааны мах
⁉️ Ногоо голдуу зууш салат нүнжиггүй идээ
⁉️ Кофе
⁉️Цэвэр ус хар ус ихээр уух
⁉️ Өлөн удаан явах
⁉️Бохь их зажилах
⁉️Шинэ шар тос
⁉️Хүйтэн ус ундаа ихээр уух
✅Хийг дарах өдөр тутмын дэг
❇️Дулаалах
❇️Бага ярих
❇️Санаагаа тайван байлгах
❇️Доод биеэ тослох
❇️ Давсаг , хошного, чих, олон уулзах яс, хүйс орчимд хур шар тосоор тослон төөнүүлэх , жин талбих
❇️Унтах амрах
✅Хорих явдал мөр
⁉️Чалчих удаан ярих
⁉️Даарах
⁉️Зүдэрч ядартлаа ажиллах
⁉️ Стресстэх уурлах
⁉️Хурьцлыг хэтрүүлэх
⁉️ Дусал алдах
⁉️Цус алдах
⁉️Мэс засалд олон орох
⁉️Үр хөндүүлэх
Зэргийг анхаарч хянамгай цээрлэнэ.
Др Ма.
Comments