Манайд ирсэн гадаадын аялагч, айлчин найзтайгаа бид Монгол орон, гадаадын улс орны амьдрал ахуй соёл, мөн бодол хүслээ ярилцдаг. 2008 оноос хойш 60 улсаас 1000 гаруй аялагчидтай олон сэдвээр ярилцжээ.
Бидний сэтгэлд үлдсэн яриа, сэдвийг дурсах лайв(live)-ыг бид эхлүүллээ.
2022.7.3
Хүүхдээ хаана төрүүлэх вэ
Хүүхдээ гэртээ төрүүлдэг байсан ахуй, соёлыг эрэлхийлдэг, хүүхдээ гэртээ төрүүлсэн хүмүүс Дэлхий даяар байдаг болохыг Японы залуус Сато, Акина, мөн Франц залуус Лаура, Себастъян нараас харсан.
Хүүхдээ төрүүлэх үйл явц нь бие давхар 9 сарын ахуй соёлд бэлтгэгдэж, хүний биеийн эд эрхтэний хэвийн үйл ажиллагаанд нийцсэн байхаас гадна сэтгэл зүйн бэлэн байдал шаарддаг болохыг 4 хүүхдийн аав ээж бид одоо л ярилцаж зөвшөөрч байна. Бүр болж өгвөл хүүхэд олохоос өмнөх 6 сарын хугацаанд хүртэл бие, сэтгэл, ахуй амьдралаа эргэж хардаг юм байна.
Comments