#MongoliaFriend Sato and Akina from Japan


Зочны дугаар 549
Mongolia Friend Sato and Akina from Japan
Бидний хамтдаа бүтээсэн өдрүүд: 2022.5.12-13, 2022.6.3-7

Япон залуус Сато, Акина:
Мөнгө гэдэг хиймэл хананд тулж зогсдог байхыг бид хүсээгүй!!!
Усны дусал, модны навч нь бидний амьдралд мөнгөнөөс илүү тусалдаг.
Засгийн газар модыг огтлох эрх олгож, газрыг мөнгөөр түрээслэж доллартай болохоо баян гэдэг.

Warmshowers.org вэбээр 2022.5.2 өдөр бидэнд дараах имэйл ирсэн.

Hello Begzsuren,
We are a couple traveling around the world for 8 years on bicycles, canoes and hitch hiking.
We are in Japan now and flying to Mongolia on 11th of May.
We might have to stay at the airport for covid test for 3 days but we are not sure. Approx date of stay is 11th to 13th of May.
We love cooking, eating nutritious food and keep healthy.
We usually have a bicycle to travel but my partner is pregnant so we decide to travel Mongolia by horse.
Is it possible to stay at your house while we are in Ulaanbaator?
My email is 
Kind regards,
Sato and Aki

Дээрх имэйлээс харахад, Дэлхийгээр 8 жил аялж байгаа, унадаг дугуй, завь, замын машинд гар өргөж сууж аялдаг гэнэ. Монголд онгоцоор ирнэ. Хоол хийх, шим тэжээллэг хооллох, эрүүл байдлаа хадгалах дуртай. Энэ удаад эхнэр нь бие давхар болохоор Монголд унадаг дугуйгаар бус мориор аялна гэнэ.

Манайх ийм туршлагатай аялагчидтай уулзах хүсэл төрж, мөн хөл хорионы 2 жилийн дараах анхны айлчид учраас шууд зөвшөөрч дараах хариуг илгээсэн.

Hello Sato and Aki,
WOW, congratulations for your decision to travel with the World people, including Mongolia.
We are ready to meet and host you in our Ger, please, read one more my updated profile and location on Google map.
Thank you for your any reply,
Bee and Soy,
creative and host family
blog in English: beesoy.wordpress.com



Энэ залуугийн warmshower вэб дэх профайл-бүртгэл мэдээлэлтэй үргэлжлүүлэн танилцлаа

Hello my name is Satoru from Tokyo Japan. i've been on the road since 2014 at the age of 18,
hitch hiking from japan to Iran, bicycling in the winter through Russia and northern Europe,
flew to Quebec, Canada and bicycled up to Alaska and made a raft and drifted down the Yukon river for two months, spend three months with eskimo people in Canadian arctic,
made my way down to west coast of canada, met Akina from japan and got married, now we are two people traveling with bicycles down south to Argentina.
we are willing to help, learn and share kindness on the road with the people we meet along our way.
cheers

18 настайгаасаа буюу 2014 оноос  Японоос Иран улс хүртэл замын машинаар аялж,  улмаар унадаг дугуйгаар хойд Европ, Оросоор аялж, Канадын Күбэк хот руу онгоцоор нисч очоод, Канадын хойд хэсэг Арктикын бүс нутгаар 3 сарын турш уугуул эскимо хүмүүсийн дунд аялсан гэжээ.
Японоос ирсэн Акинатай танилцаж, гэр бүл болоод, хамтдаа Аргентина улсад унадаг дугуйгаар аялсан гэнэ. Замд тааралдах хүмүүстэйгээ эелдэг харилцаж, ажилд нь туслаж, ажлаас нь суралцана гэж бичжээ.

Бичлэг 1. Манайд ирсэний маргааш өдөр нь энэ бичлэгийг хамт хийж, тэд Монголын аялалдаа гарсан.



Dondogiin Urantuya
Сатору гэх энэ залуу 2014 онд 18 хүрсэнээсээ хойш дэлхийгээр ингэж аялж байгаа юм байна. Завь, дугуйгаар болон замын унаанд дайгдан явдаг. Японоос Иран хүртэл замын унаанд дайгдан очиж байсан, өвөл Орос болон умард Европын орнуудаар дугуйгаар явж Канадруу нисэж хүрсэний дараа Аляскаруу дугуйгаар очин Юкон голоор сэлүүрдэж Канадын Арктикийн Эскимо хүмүүстэй хамт өнгөрүүлэх зэргээр 5 сар Канадаар явж байхдаа тэнд Акина гэдэг Япон бүсгүйтэй тааралдан гэрлэж хамтдаа Аргентинаар дугуйгаар явж аяллаа үргэлжлүүлсэн. Ковидын үеийн сүүлийн 2 жил аялахгүй байж байгаад Монголд нэг сар аялахаар ирсэн, сүүлийн 3 жил хөл нүцгэн явж байгаа гэнэ.
Эхнэр Акина:
Коронагийн жилүүдэд бид хоёр манай аав ээжийн Токио дахь байранд өнгөрүүлсэн. Тэндхийн агаар ус нь тааламжтай биш учир гэдсэн дэхь хүүхэддээ Монгол нутгийн цэвэр агаар, уснаас хүртээж байгалийн дуу чимээ сонсгохыг хүссэн. Бид амьдралын утга учрыг маш энгийнээр байгаадаа сэтгэл хангалуунаар амьдрах юм байна гэдгийг ойлгосон гэнээ, энийг постондоо оруулчвал хүмүүс зөвөөр ойлгож энэ 2 аялагчдад тусална.

Bicycle Touring in Mongolia фасебуук группд дараах постыг бичсэн нь
2022.6.2нд нийтлэгдэж байгааг олж мэдлээ:

Hello everyone!  We are a Japanese couple and traveling for over 8 years around the world mostly by bicycles and canoes.  
We are going to Mongolia on the 11th of May and looking for two bicycles to travel for 1 month.  Looking forward to hear from you!  Cheers.


Манай гэр #ХоостАйл БийСоё-ийнд ирсэн нь

Шинэ нисэх буудалд 19 цагт нислэгээр ирээд, нисэх онгоцны буудалд хоноод, өглөө нь манайх руу өөрсдөө яваад ирсэн. 
15 цагт хотын төвд уулзаад хамт манайд ирье гэж чатаар харилцахад, тэгэх хэрэггүй, бидэнд хотод байх сонирхол байхгүй, бид өөрсдөө танайд яваад очно гэж хариулж байсан нь ямар их итгэл, чадвар вэ гэж бодогдсон.




Хөл хорионы 2 жилд аялаагүй гэнэ.
Японд агаар муу, амьдралын стресс их учраас эхнэр, ирээдүйн хүүдээ Монголын цэвэр агаар, цэнгэг ус, чанартай хоолоор тэтгэхээр Монголыг сонгон ирсэн гэнэ. Мөн Японд хүүхдээ төрүүлэхэд эмнэлгийн үйлчилгээнд их мөнгө төлдөг, Монголд мөнгө төлдөггүй гэхэд гайхаж ярилцсан.

Аав нь хүрээлэн байгаа орчин, Дэлхийн дулаарлын сэдвээр ажилладаг гэнэ,
эхнэрийнх нь ээж нь Mother гээд ресторан баарыг ажиллуулдаг, тэр ажилд нь энэ залуу, эхнэртэйгээ хамт тусалж ажилладаг, цалин авдаггүй гэж хуучилсан. Эхнэрийн нь аав, өөрийн нь ээж нар англи хэлний багш нар гэнэ.

Бид танилцаж ярилцаад, Сато тоглоомын талбай руу усны тэргээр элс зөөхөд бидэнд туслаж, Аки гэрт хоол хийхэд эхнэрт маань туслаж ажилласан. Манай багийн Архангайн залуутай танилцаж, түүний ээжийнх руу аялахаар тэр дороо шийдэж, газрын зургаа дэлгэн заалгаж, утасны дугаар тэмдэглэж авсан. Японы нисэх буудал Наритагаас Монголын газрын зураг худалдаж авсан гэнэ.
Аяллын тэмдэглэлээ бичдэг жижиг дэвтэртэй, гарынхаа ар дээр сурч байгаа үгээ бичсэн зэрэг нь туршлагатай аялагч болохыг илтгэж байсан.

Маргааш өглөө нь цайгаа уугаад, #MongoliaFriend бичлэг хамдаа хийж, Японы бугын арьсаар хийсэн hand drum-аа хөнгөн тоглож, каноё завины уралдаанд дуулдаг дуугаараа урам зоригоо дуудан, аяллаа эхэлсэн.

сүүлийн 3 жил хөл нүцгэн амьдарч байгаа

Манайд ирэхдээ тавчик өмссөн байсан. Ярилцаад үзэхэд, сүүлийн 3 жилд хөл нүцгэн явдаг болсон, бүр Японы нисэх буудалд хөл нүцгэн ирж, одоо ч хөл нүцгэн аялж байгаа нь энэ гэнэ.

Хөл хүнд эмэгтэй хүнийг морь унуулж хол явуулдаггүй, хүний бие сэгсрэгдэж доргино гэж зөвлөсөн. Мөн Монголд зуны дэлгэр цагт зүлгэн дээр хөл нүцгэн явдаг гэж дэмжлээ.

Энэ Япон залуу аяллын өдрүүдээ урьдчилж төлөвлөдөггүй, сонголт шийдвэрийг дор нь гаргаад аялдаг гэж ярьсанаас харахад тэдэнд хэцүү бэрх, болохгүй, чадахгүй гэж санаа зовох зүйл байдаггүй, хорвоо ертөнцийг бүрнээ таньж мэдсэн сайн багшийн шавь нар гэж хэлэхээр байна.

Монголын аяллаас ирээд, манайд хэд хоног хамт ажил үйлсэд туслаад, Япон руугаа буцахын өмнөх өдөр майханд нь дараах бичлэгийг хийсэн.



2022.6.3-7
Япон залуус манайд давхиад ирлээ.  
Японд ажиллаж байсан залуу таарч, хоорондоо японоор ярилцаж, Багануураас хотоор дамжаад хүргэж иржээ.

Бид дараах сэдвээр ярилцаж, манай хоёр майханаа барьж хонож, өглөө, өдрийн цай, хоолоо хамтдаа идэж, усны тэргээр ус зөөж авчрах, түлээ хагалах, багийн тоглолтын орчин бэлдэж байгаа бидний ажил үйлсэд гар бие оролцож, туслаж байна.

news.mn-ийн сэтгүүлч А.Цээсүрэн, зурагчинтайгаа хамт ирж, ярилцлага хийсэн. 2022.6.6нд тус вэбд ярилцлага болон нийтлэгджээ.



Нум сум харвуулж, заасан. Очиж амьдрах Канадын ойд нум сумаар ан агнах боломжтой гэж ярьсан.

Мод хөрөөдөж хагалж өгсөн. Японд гар хөрөөгөөр мод хөрөөдөх байдал одоо бараг байгүй, бүгд цахилгаан хөрөө ашигладаг гэнэ.

Канадын хүн ам сийрэг бүс нутагт 2 жил амьдрахад тус улсын иргэн болох эрхийг олгодог гэнэ. 1 жил нь тус очсон сууриндаа ажиллаж амьдарсан байх шаардлага тавьдаг гэж судлаад хүсэлтээ илгээсэн байгаа гэдгээ хуучилсан.

Ноднин зун шар хуайсны үрийг хайрцаг дотор суулгаж ургуулсанаа шилжүүлж суулгалаа. Энэ ажилд туслаж байхдаа Японы газар тариалангийн эцэг гэгдэх алдарт судлаач Masanobu Fukuoka-ийн хэлсэн "мод суулгах нүх жижиг байх тусам сайн, учир нь мод ургахад эргэн тойрны хөрс, орчин хөндөгдөөгүй байх нь их тустай" гэсэн үгийг надад хэлж, бид жижигхэн нүхэнд шар хуайсны суулгацаа суулгаж, мөн хатсан өвсөөр хучиж усаллаа.

Манайх гэртээ боловсруулсан цагаан идээгээ амсуулж, өрөмтэй талх, тараг, сүүтэй будаатай цай, гурилтай шөл, банштай шөл, шарах шүүгээнд хийсэн үзэмтэй боов, талх, гишүүний чанамал, хонины сүүл элэгтэй хуурга, хонины толгой чанаж шөл амсуулж, Монгол хүнс хоолыг эрүүл, амттай байна гэсэн урам авсан.


Шагайг эртний цагт Дэлхий даяар хэрэглэж байсан (knuckle bone in ancient europe гээд интернэтээс хайж үзүүлсэн), өнөө цагт бэлчээрийн мал аж ахуйтай Монгол тэргүүтэй цөөхөн улс шагай яс (abstract tool)-ыг хэрэглэж байгааг тайлбарлаж, 4 шагайгаар 6 тоглоом тоглож үзүүлж, 4 шагай мөн богтос ясаар хийдэг Цэцэн бэр тоглоомыг бэлэглэсэн.

Байгалийн нөөц, ус, дулаан, цахилгаан, эд зүйлсийг нийтэд нь natural energy гэдэг үгээр төлөөлүүлж, Япон улс маш их энергийг зарцуулж амьдардаг.
Японд хуримлах хосууд эхнэртээ бараг 3 сарын цалингаараа алмазан бөгж бэлэглэдэг болсоныг даган дуурайхгүй гэнэ. Учир нь алмаз эрдэнийн чулууг Өмнөд Африкийн нутаг дэвсгэрээс олзворлож, АНУ, Хятад, Япончууд хамгийн ихээр худалдаж авдаг мөртлөө тэр ард түмэн ядуу амьдардаг нь таалагддаггүй, иймд энэ байдлыг дэмждэггүй.

Мөн
Канадын баруун эрэгт салмон загас элбэг, нутгийн иргэд нь далайгаас салмон загас барьж хүнсэнд хэрэглэдэг байхад, Японы том компани тэнд далайн усанд цөөрөм байгуулж, салмон загасыг үржүүлэн далайн усыг бохирдуулж, салмон загасаа Япон руу экспортолж, борлуулалт ихтэй байдаг хачин бизнесийг харсан гэнэ. Энэ тухайгаа дараах #MongoliaFriend Sato and Akina from Japan (Part 2) бичлэгт дурдсан.


Манайхаас явахдаа Монголын газрын зургаа үлдээж, сэтгэгдлийн дэвтэрт аяллын зөвлөгөө үлдээж, Нарантуул захаас авчирсан бор саахар, үзэм хоёроор нь амталсан гишүүний варень, үзэмтэй боов бэлэглэж, Хар цагаан гардаг зургийн аппаратаар хамтдаа зургаа авахуулж аян замыг нь ерөөж үдсэн.

Зочдын сэтгэгдлийн дэвтрийн хуудас




Please use the map whoever needs it! smile
Hello! We are Japanese couple,
Satoru & Akina and we're traveling around the World over 8 years.
Here are some recommendations for you!

Mongol Dadal - we camped beside the Onon gol (river), very beautiful and nice water with fish!

Canada Yukon River - raft down or canoe! We went from Whitehorse to Dawson, then hitchhiked with a canoe to Eagle Plains and went down Eagle river, Bell river and into Parcupine river to the village of Old Crow. Just amazing!!
Alert Bay - strong FirstNation culture & Hanson Island - Orca lab & Earth Embassy in B.C.

South America - canoed down Beni river in Bolivia and crossed border to Brazil. Then hitchhiked some boats along the Amazon river to Santarem.
Pirapo - a Japanese village in Paraguay. They keep the good old day of Japan.

Kyrgystan - Bishkek - try to find Jahangir at couchsurfing. Very helpful man.

Georgia - Tbilisi - I was pitching a tent near city center at random yard. There is good embassy for Russia to get visa for cheap.

Never eat yellow snow.

Bayarlala Soy-saan and Be-saan
Ta uneheer nuhursug uym!! You two are very inspiring couple. We learned so much from below the surface. We want to be like you two when we make our wood home. inspired by minimalism ger life. We learned how water is so important by looking how you two wash hands, by bringing water by human power. Of course we learned abstract tool from Soy-saan of super delicious Amtsutte зоог!! We hope you two stay healthy and please visit us near future!
email
address
FB group
heart heart heart

Earth Embassy Ambassadors
Akina Kwala'Yu Satoru Yamada
Traveling since 2014 with mostly human power and the help of kind people all over the World. We believe in LOVE. We respect diversity, we want to make this world a better place for the upcoming generations.

warmshowers вэбд үлдээсэн feedback


Overall Experience: Positive
Satoru and Akina Yamada are our Mongolian family's 549th friends from the World. We appreciate to meet and host lovely family with nature energy on May 12-13 and June 3-7, 2022 in our new place, Uvur Gunt camp area of Ulaanbaatar capital city of Mongolia. 

We really loved to know and share their endless life stories of traveling and feeling of human power. Then I wrote this blog post https://beesoy.blogspot.com/2022/05/mongoliafriend-sato-and-aki-from-japan.html(link is external)

Thank you very much for your attention to humanity and nature. We love you and meet you again in your lovely home.

Guest
Date We Met: 2022-06


Overall Experience: Positive
The time we spent with Bee and Soy were one of the highlights of our Mongolian trip!!  They are so kind, full of hospitality, and they know how to treat travelers!  Good night's rest, amazing soul food Soy makes, interesting conversations, sharing traditional knowledge etc.

They were willing to share their normal life to us and we felt at home during the whole stay. Apparently we were the first travelers to stay on their new site which is 20km north from Ulaanbaatar. The view from the new site is beautiful with many trees and fresh air.

Don't hesitate to ask them to stay!
Thank you Bee and Soy for making our Mongolian trip so special!

Sato and Aki

Host
Date We Met: 2022-06




- өмнөх 548 дах айлчин                                        дараах 550 дах айлчин -

ХоостАйл нэршил, үйл ажиллагаа


Манайх 2008.7.8 өдрөөс эхлэн гэртээ гадаадын аялагч найзуудаа ирүүлж байгаа ба Нутгийн иргэдийн оролцоот тогтвортой аялал жуулчлалд мэдлэг, туршлагаа солилцож, ХоостАйл нэршлээр үйл ажиллагаагаа танилцуулан, анхаарлаа хандуулж амьдарч байна.



creative camp family creative day trip


“ГЭР БҮЛЭЭРЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН
ХӨГЖӨӨНТ АЯЛАЛ  

#АгаартТоглоё #ХүүхдүүддээЦагГаргая

Гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ хамт агаар салхинд гарч, хөгжөөнт тоглоом тоглож, хүүхдүүдтэйгээ ойлголцох, гэр бүлийн дурсамж бүтээх, идэвхитэй амралт, өдрийн аялалд уръя.
Өнөөгийн хурдтай нийгэмд гэр бүлээрээ хамтдаа байх цаг хугацаа, орон зай хомс болсоор байна. Гэр бүлээрээ хамт хийх зүйл, үйлчилгээ ч дутагдалтай байна. Тиймээс манай хотхон танд хүүхдүүддээ, гэр бүлдээ цаг гаргаж, хамтдаа тоглож наадах, хүүхдийнхээ зан ааш, хүсэл сонирхолыг ажиглаж танин мэдэх, хамтдаа суралцан хөгжих орон зайг бүрдүүлж, Гэр бүлийн танин мэдэхүйн хөгжөөнт өдрийн аялалаа эхлүүлж байна.
Крейтив кэмп нь гадаад орчны багийн тоглоом, экстрийм тоноглолтой адал явдалт хөтөлбөрийн орчин юм.


ХЭЗЭЭ: НЯМ ГАРИГ БҮР

ТӨЛБӨР: Гэр бүлээрээ 50K (Хүүхдүүдийн хамт)
ДАНС: Хас банк 5000610049 Бэгзсүрэн (Аяллын өдрөө ярилцаж сонгоод, төлбөрөө төлснөөр захиалга баталгаажина)

“Аялал биднийг нэгтгэж, сорилт биднийг нээдэг”

ЛАВЛАХ УТАС / БҮРТГҮҮЛЭХ: 89811326, 99861326



Хөгжөөнт тоглоом, тоноглол


Байршил

7 буудлаас хойшоо зуслангийн замаар Жигжидийн уулзвар хүртэл яваад, чигээрээ Гүнт гэсэн замаар 3.5км яваад хүрнэ.

Замын зүүн гар талд том чулуун хашаа дөнгөж өнгөрөөд автобусны буудал дээр тосч, машинаа хаана байрлуулах, яаж алхаж очих зэрэгт туслана.









Comments