Зочны дугаар 550
Mongolia Friend Ryoka from Japan
May 23-24, 2022
Харилцсан вэб: workaway.info
Аялагчдыг орон нутгийн иргэдтэй холбож өгдөг, бидний хэрэглэдэг бусад вэбүүд
5-р сарын 18-25-ны өдрүүдээ төлөвлөж Монголд аялан ирсэн энэ оюутан бүсгүйтэй дээрх вэбээр харилцан ярилцаж, 23-ны өдөр манайд ирж, 24-нд хот руу буцах хуваарь гаргасан.
18May 8pm [Arrival at Genghis Khan Airport Spend the day in Ulaanbaatar]
19-23 May all day [Free plan]
・Experiencing Ger stay
・Experiencing traditional Mongolian culture (e.g. dance)
・Going to Gorkhi-Terelj National Park
・Gobi desert
・Horse riding
・Camel riding
・wearing traditional Mongolian dress
24 May all day [Spend in Ulaanbaatar]
・take PCR for returning JAPAN
・Buying souvenirs
25May 4am [Depart Ulaanbaatar Arrive airport at 5am]
Ийнхүү Монголд онгоцоор ирж, хостелд бууж, Тэрэлж аяллын бүсээр аялан, малтай айлд очиж морь унаж, анх аялалд төлөвлөсөнөөр дан дээл худалдан авсан байсан.
Хамгийн дуртай хоолыг нь асуухад суши гэсэн. Улаанбаатарт япон ресторанд суши авч идэж үзсэн боловч амт чанар нь япон шиг байгаагүй гэсэн.
Монгол, Японы соёл, ахуйн талаар
- Өвөр гүнтийн хус, хар модон ойн цэвэр агаарыг мэдэрч, шууд талархалаа илэрхийлж байсан.
- Манайх битүү шөлөөр дайлж, гэртээ бүрсэн тараг, арвайн гурил амсуулж, нум сум харваж гялайлгасан.
- Савх, олон мууртай зурагтай түрийвч, усанд ороход ваннд хийдэг давсны бэлэгтэй иржээ. Савх яаж барихыг харуулж, япончууд муурыг мөнгө, азын билэг тэмдэг гэж үздэг гэж ярилцсан.
- Үндэстэн ястаны амьдралын ялгааг харж мэдрэхийг хүсдэг болохоор Хятад болон бусад улсаар аялсан, Монголд 2018 онд аав ээж нь аялж, сайхан сэтгэгдэл төрж, охиноо Монгол руу аялахыг зөвлөж, дэмжсэн гэнэ.
- Япон улсын хүн ам 125 сая гэнэ, Токио хот бараг 14 сая хүн амтай гэхлээр, тэр олон сая хүнээс 22 настай бүсгүй манай гэрт ирж танилцахад нь урам өгч, манайд ирсэн бусад Япон найзуудаа танилцуулж, Монгол улсад аялсан болон тэдний хийдэг сонирхолтой ажлуудтай танилцахыг зөвлөсөн.
- Япон хүмүүс хоолоо идэхээс өмнө ИтаТакиМас гэж хоол хүнсийг өгсөн бурхан тэнгэрт талархалаа илэрхийлж, хоолоо идсэний дараа ГоЧиСуСамаДишТа гэж хэлж мөн талархдаг.
Сэтгэгдэл, зочны дэвтэрт
workaway системийг хэрэглэгчид feedback (үнэлгээ) бичдэг.
Манай зочны дэвтэрт
Hi I'm Ryoka (Японоор нэрээ бичсэн), from Japan (Япон улсынхаа далбааг зурсан)
I'm interested in Mongolian traditional culture like ger life, deel and Mongolian dance.
My impression of Mongolia after coming here, different wonderful landscapes, food by region. And family living in harmony with nature.
I'll definitely come Mongolia again!!
P.S Японоор өгүүлбэр бичсэн, дотор нь Bee & Soy, Kawaii! гэсэн үгс байна. Тааж уншихад Бэгзээ, Соёмбоо хоёроо манай Кавай хотод ирээрэй гэсэн байх?
2022.7.27
#ХүнийСэтгэлдХүрсэнМонгол
Ээж эмээ нарынхаа зөвлөснөөр 2022 оны 5-р сард
Монгол улсад анх удаа аялан ирсэн Япон оюутан Риока
аяллын бичлэгээ бэлтгэж танилцууллаа.
Аяллынхаа дараа Токиод байдаг Монгол ресторанд очиж битүү шөл иддэг болсон, мөн найзуудтайгаа ирж Монгол ахуй соёлоос суралцана гэнэ.
#ХүнБайхынУхаанМонгол
ХоостАйл гэж ямар айл вэ
Монгол ахуй, соёлыг сонирхон, үзэж харах, суралцах хүсэлтэй гадаад, дотоодын аялагч нарт Монгол гэр доторх ахуй, соёлоо таниулах ажил үйлсийг #ХоостАйл БийСоё нь 2008 оноос хийж байгаа.
Дэлхийд гийчид Монгол гэрт | Begzsuren Jamsranjav | TEDxUlaanbaatar 2017
Гэр бүлийн бүтээлч аялал
Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэх, хүүхэд гэр бүлийн харилцааг дэмжих, бидний ажил үйлстэй танилцах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.
Comments