#88. Хөлөгт тоглоомын соёл (Уламжлалт Монгол тоглоом наадгай, хөлөгт тоглоомын тухай) сэдвээр онгод тэнгэрийн хүүрнэсэн танилцуулсаныг сийрүүлэн бичлээ:
0:02:36 ... Та бид хоёр соёл гажууддаг тухай ярьж байсан. Энэ юунаас болоод байгаа юм, хүн нь тэнэг байгаа юм уу, эсвэл буруу төсөөлөл бодоод байгаа юм уу, эсвэл бичсэн ном, зааж өгөхгүй байгаагаас болоод гажуудал их үүсдэг үү
- Төгс мэдсэн хүн ч гажууддаг
- Тийм үү, мэдсээр байж уу, яагаад. Өөрийнхөөрөө төсөөлөөд тэгж байгаа юм уу, өөрийнхөөрөө бодоод уу
- Хүн бүхэн хувьдаа нэг ертөнц учраас, жоохон амьдралын зөрүү нь ондоо ондоо сэтгэлгээнд уриалаад байдаг. Ойлгож байна уу, тэндээс л энэ мэдсээр байж алдаа гаргах үзэгдэл гарна шүү дээ. Тэгэхээр энэ бол байдаг л зүйл. Харин энийгээ байдаг гээд ухамсарлан тэгшилж явах нь үүрэг байхгүй юу. Ухамжтай юу. Өөрөө хүний оюун санаа бүтээхүйн орон зайг эзэгнэн төрсөнийхөө хувьд бурханлаг шинж бүтээгчийн орон зай мөн чанарыг эрэгчийнхээ хувьд сэтгэж, бодож, эргэцүүлж, шинэ хувилбаруудыг байнга төрүүлдэгийн хувьд гажих нь зүй ёсны зүйл юм. тэгж байж алдаа хохирлоос танин мэдэж, засан сайжруулж, өчигдрөөс өнөөдөр өөр болохын үндэс урган дэлгэрдэг гэх үү дээ. Ухамжтай юу. Тэгдэггүй байсан бол бид нар чоно шиг өдөр болгон бугаа мэрээд сууж байхгүй юу. Ойлгоно уу, Хүн мөн чанартай хамаатай юм. Бид нар хэвшмэл нэг дүгнэлтэнд хүрдэггүй тийм оюуны бүтэцтэй амьтад юм шүү дээ.
- Тэгэхээр, ерөнхийдөө маргалдаж байхад зөв гэсэн үг үү
25:10 Миний үед дүрмүүд нь ондоо таван хөлөгт тоглоом байсан. Бүгдийг нь шагайгаар тоглоно.
Шатар
25:46 Шатрын хүү нь хонь, тэрэг нь ямаа, морь нь морь, тэмээ нь тэмээ, хаан, бэрс хоёр нь тухайн хүнийхээ хонжоо,
- тухайн хүний хонжоо гэдэг нь тэр хүн юу дуртайгаа тавина гэсэн үг.
Өөрийгөө төлөөлүүдээд, хаан гэхлээр ихэвчлэн хүзүүний зүүлтээ, бэрсэнд бэлзэгээ тавьдаг байсан.
Шагай нь олдохгүйгээр хүмүүс л дуурайлгаж хийдэг байсан, хүү гэхлээр хүүхдийн дүрс хийгээд л, тэмээ гэхлээр тэмээ хийх гэж ядаад л.
Даам
Хоёр өнгийн шагайгаар даам тоглоно. Манай тал хонь, морь хоёрыг авна, даам гарах юм бол морь болно, нөгөө тал ямаа, тэмээ хоёр байна. Даам гарвал тэмээ болно. Халуун цустан, хүйтэн цустанаараа тоглож байна.
Анх тэгж зохиогдсон. Газар дээр 10-тын 10 тор зурж байгаад нүүжихнэ. Хүүхдүүдэд даамаар 100 хүртэл тоолуулахад их амархан байдаг.
Бартаг
Хонь хамгийн доод зэрэг, дараагийнх нь ямаа, тэгээд тэмээ, тэгээд морь болоод, нэг нүүдэл маань 4 хувьсана. Хэд идсэнээсээ хамаараад хувьсана.
Хонь зөвхөн урагшаагаа нүүнэ. 100 нүүдэлтэй. Ямаа урагшаагаас гадна хажуу тийш нүүнэ, тэгэхдээ 1, 1 нүүнэ. Тэмээгээ урагшаагаа ч 2, хажуу тийшээгээ ч 2 нүүнэ. Морь болохоор өнцөглөн нүүдэг. Бүгд анх хониор эхлэнэ. 2 идэхээр хонь чинь ямаа болж хувирна, дахиад 1 ямаа идчихвэл тэмээ болно, дахиад 1 тэмээ идчих юм бол морь болно. Өөрөө өөрөө хувирна, чанаржина.
Шатраас илүү их ухаан шаардана. Яагаад гэвэл, хөлөгөө чанаржуулахын дээр нөгөөдөхөө огт оргүй болтол нь хоослох гэж ухаан зарж тоглодог тоглоом. Хоёр тал 50, 50 хонь нүүж эхэлнэ. Эхлээд бүгд хониос эхэлнэ.
Мориноос цааш бол ахидаггүй. Сайндаа талбай дээр 2 морь гарч ирдэг. 35 нүүдлийн дараа л морь болгох боломжтой. Нөгөө талаа идчихээр хасагдана.
30:38 мин-д
2 хонь идээд юм уу, 1 хонь идээд ямаа болгож байгаа. 35 нүүдлийн дараа л морь болгох боломжтой, өөрөөр хэлбэл нөгөө тал нь
Бух
бараг л дайны талбар даа. Шагайгаараа тоглоно. Хөндлөнгөөрөө 100, уртаашаа 100 гээд 1000 нүдэн дотор тоглодог том талбайны тоглоом. Дээрээс нь бартаа хийдэг. Ашигладаггүй нүднүүд ихтэй, ашигладаггүй нүд рүү гарааны 100 өрөгөө оруулчихбал ялагдчихдаг, өөрөөр хэлбэл нүхтэй. Нууртай, цавтай, уултай, бартаануудаа өөрсдөө дурын газраа байрлуулдаг, хоёр тал 3, 3 бартаа зохиогоод, 1000 нүүдэл дотор.
Хөндлөн эгнээгээр 100, босоо эгнээгээр 100 нүүдэлтэй том өрөг дээр тоглодог. Түрүүний бартагаас хэцүү.
5 дах нь мөрийтэй тоглоом. Нөгөө алдарт
Төлгөн ширээ
Энэ тоглоомыг Өрөг Тунхаг Тамга ном дээр бичсэн байдаг. Ар ноёдуудын тоглодог, хүнээр тоглодог. Ар талдаа бооцоо нь олзолж авах гэж байгаа хүнээрээ тоглодог. Шагай, Дөрвөн бэрх, Хөзөр гурвуулаа нэг өрөг дээр байдаг тоглоом.
Хөзөр гэж ноён, хатан, жанжин, ард, шивэгчин гэж 5 дүрстэй. 5 дүрсийнхээ 1-ийг сугалаад ямар дүрд орж байгаагаа өөрөө сонгоно. Чиний хөзөр ямар байсанаас хамаараад чиний өрөг чинь хэд нүүх нь гарч ирнэ. Би ноёнг сонгочихбол 5-ын нүүдэлтэй, миний бүх өрөг 5 нүүнэ. 1 нүүхээрээ 5 нүүнэ. Шивэгчин болчихвол 1 нүүдэлтэй, хатан гэхлээр 4, жанжин гэхлээр 3, ард 2 нүүдэлтэй.
Өрөг байна, шагай байна. 4 бэрхээ буулгана. Том ширээнд тоглоно. Бүгд ганц дүрээсээ эхэлнэ. Талбай дээр бэлэн байгаа шагайнуудыг түүх маягаар нүүж тоглодог. 1000 шагайг замбараагүй нүүдэл дотор тавьчихна. Тэндээсээ өөрийнхөө 5 нүүдэг шагайгаар, 1 нүүдэг шагайгаар эхлээд тэр өрөгүүдээ иддэг.
Дөрвөн бэрхээрээ аль зүг рүү нүүхээ шалгана. 4 бэрх чинь буулт болгон дээрээ 8 зүгээ гаргаад ирнэ. 4 бэрх буувал дурын нүүлт хийнэ. Булангаас эхлээд 5 нүүнэ. Шивэгчин байсан бол дурын зүг рүүгээ ганц л нүүнэ. Ганц нүүхэд буудал дээр чинь шагай байх юм бол чи 2 шагайтай болно. Дараагийн удаа 2ш 1 нүүдэг зүйлтэй болно, чи 2-ууланг нь нүүлгэнэ, гээд тоо нь ахиж тоглодог. Нийтдээ бол 1000 орчим, энд тэнд нь тавьчихсан шагай байна. Гэтэж очоод сул эзэмшилгүй байгаа шагай өөрийн талын хүнээ болгож тоглодог тоглоом. Би шивэгчин байлаа, 1, 1-ээр явсаар байгаад 3-ыг идчихлээ гэхэд, 3 цэрэгтэй болчихлоо. Нүүхлээрээ 3-уулангаар нь зэрэг 1, 1 нүүнэ. 5-уулангаар нь зэрэг нүүнэ, гээд олшроод байдаг. Зугаатай, хөдөлгөөн нь олшироод байдаг. 4 бэрхийн шагай 4 морь буувал цол ахина. Шивэгчин байснаа Ард болно. Ноёнтой байсан бол шууд 2 ноёнтой болно гэхчилэн цол ахина. Талбай дээр байгаа олон шагай дээр өөрийнхөө нөгөө нэг ганц явдаг юмыг буулгаж хоёулаа болчих гээд л дайраад л. Чи миний эзэлсэн шивэгчин дээр чиний ноён буучихвал хэн ялахаа үзнэ, чи миний шагайг авах уу, би чиний ноёныг авах уу гэдэг дээр дахиад үзнэ. Одоо ингээд чи ноёнтой, би шивэгчинтэй, миний шивэгчин дээр чиний ноён буучихлаа гэе, шивэгчин дийлж ноёныг авах уу, ноён дийлж шивэгчинээ авах уу гэдэг дээр дахиад тоглоом болдог.
Шагайгаараа хэн хүчтэй буулт хийхээрээ үзэж болно. Ноён 4 хонь гаргаад ирэх, Шивэгчин 4 бэрхтэйгээрээ ноёныг авна. Энэ бол чи ноёнтой байлаа гээд ашигтай тоглоом биш. 1-рт өөрийгөө талбай дээр байгаа олон шагайгаар баяжуулах зорилго, 2-рт айлын ноёныг шивэгчин дээр унагааж барьж идэх гээд олон үйл явдал өрнөнө. Баруун зах дээр ирчихлээ гэхэд баруун тал руугаа нүүхгүй, үүнийг ацаг гэдэг. Тэгэхлээр төвөөр яаж нүүх вэ гэдэг чухал. Шагайн чиглэлээр нүүсээр байгаад захд оччихно. 4 бэрхийн шагай 4 ижил байвал дуртай зүгтээ нүүнэ. 4 бэрхийн ямар буулт нь 4 зүг, 8 зовхисын аль нүүдлийн чиг байхыг хуваарилна.
Өрөгийнхөө бартааг хүмүүс өөрсдөө зохиодог. 1000 шагайг голдоо цацдаг гэж байгаа, тэрийг санамсаргүй байдлаар дээшээ цацаад газар яаж унахаар нь зохион байгуулж болно, албаар энд тэнд гээд 3, 5-тын орноор сөөлжүүлээд тавьж болно. 1000 шагайнаас гадна ээмэг бөгж, ембүүг бооцоо болгож яг өрөгний нүүдэл дээр тавьна. Түүн дээр бууж шууд тэр эдийг авах нь бас сонирхолтой. Адуу амалсан шагайнууд байдаг, энэ манай гүү, энэ манай азарга гээд, дээр нь амлалтын гэрээтэй, тэмдэгтэй шагайнууд тавьчихдаг. Тэгэхлээр чинь бэлэн адуу авна. Бид нүүж байгаад авна, тэгэхлээр амлалтын зоос, адуу, хонинууд чинь энэ 1000 өрөг дээр нэрлэгдсэн байгаа. Энэ тоглоомд Өүлэн сайн байсан. Гурван тохойгоос шидээд байхад л дураараа нүүдэг байсан юм даа. 4 шагайгаараа бид нүүлтийн зүгээ тодорхойлдог. 4 шагайгаа 3 тохой өндрөөс шиддэг. За би тийшээгээ 2 нүүчихмээр байна гээд зүгээ 4 шагайгаа өндрөөс буулгаж чаддаг байсан.
Уламжлалт хөлгөн тоглоомуудаас танилцууллаа.
Энэ подкастын бичлэгийг эхээр нь үзэх
https://youtu.be/a-zaobQ1Sg4
https://youtu.be/a-zaobQ1Sg4
Монголын хөлөгт тоглоомуудаа өөрсдөө сурах,
олон нийтэд танилцуулж, зааж сургах зорилго хүсэлтэй байдаг.
- 2006 онд Нацагдоржийн номын сан дээр Яруу'С оюун цэнгээх тоглоомын үйлчилгээг нээж ажиллуулж байсан
- 2020 онд хөлөгт тоглоомд суралцах дараалал, аргачлалыг багтаасан Есөн даваа тоглоомын богц бүтээлийг танилцуулж, худалдаалж эхэлсэн.
4 шагайгаар 20 тоглоом тоглож болохыг танилцуулсан нийтлэл бичсэн.
Гэр бүлийн бүтээлч аялал
Нэг өдрийн энэ аяллын хөтөлбөр нь
Аялал, амралтын өдрөө сонирхолтой, амьдралын эерэг үр өгөөжтэй өнгөрүүлэхийг дэмжиж, хүүхэд гэр бүлийн харилцааг Монголын хөлөгт тоглоомоор баяжуулах хүсэлтэй гэр бүлд зориулагдсан.
Comments