Шагайгаар ямар авъяас чадвараа хөгжүүлдэг вэ

playing Knuckle bone guessing
Хүүхдүүд гадаад аялагчтай шагай тааж тоглож байна. 2008.7.8

Танайх хэдэн шагайтай вэ?

"Монгол хүн нэн хэрэгцээт зүйлийг л гэртээ хадгалж, цаг хугацаанд нь хэрэглэж үр шимийг хүртдэг" #ХоостАйл


Гарчиг
- Шагайгаар тоглохын ач тус
- Шагайтай холбоотой билэгдэл, цээр
- 4 шагайгаар тоглох 20 тоглоомын заавар
- Шагайн тоглоом танилцуулсан ном
- Шагай судлаач, цуглуулагч, хэрэглэн аялагч
- Гэр бүлийн бүтээлч өдрийн аялал
- Есөн даваа богц

Бие нь өссөнөөс  ухаан нь өсөөгүй
Бэлчээр нь тэлсэнээс ухамсар нь тэлээгүй
Хөл толгойгоо олохгүй яваа
Хөөрхий нялхсыг аргаар тэтгэ
Мэдлэг хурааснаас өөрийгөө таниагүй
Мэдээлэлд автсанаас үнэнийг олоогүй
Гэрэлгүй харанхуйд төөрөлдөж яваа
Гэнэхэн балчируудын замыг гэрэлтүүл
Үзэл онолоор өөрийгөө хүлсэн
Үгүйсгэл маргаанаар хоосон цэцэрхсэн
Өөрийгөө ч анзаарах сэхээгүй яваа
Өрөвдөлтөй нялхсыг уучилж өршөө
Өнгө хэлбэрт хууртаж шунасан
Өөлж гоочилж ялгаврлах дуртай
Аархаж омогшиж биеэ тоосон
Ангаахай нялхсыг тоглоомоор нь ухааруул

Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар


Эрдэнэ мэт дээдлэх малын буян хишиг
Шагай яс

Шагай тоглосноор дараах авъяас чадваруудаа та хөгжүүлнэ

 хүүхдээ ямар хүн болгохыг хүсч байна, та өөрөө үлгэрлэн харуулж чадна. Хүүхдийн хүмүүжилд энэ бүхэн нөлөөлнө.

- цуглаж, мэндэлж, танилцах, найр ахмадаас, наадам багаас гэдэг тул хүндэлд сурна
- тоглоомын дүрмээ ярилцах, ойлголцох, дүрэм мөрдөхийн тулд анхаарал төвлөрүүлж сурна
- хожиж, хожигдож, өөрийгөө чадаж байгаагаа мэдэрнэ
- сууж, тоглож дуустал хичээх болно, суулгаж сургана
- атгах, гарын дасгал, харвах няслах хурууны булчин, хурдаа сайжруулах, нүдний хараа сайжруулна
- нүүр царай, дуу хоолой, нүд, чих, эргэн тойрноо мэдрэх
- гар, биеэ тослох
- ясны эрчим энергийг хүртэх
- баяр хөөр, гуниг мэдрэх, чимээгүй суух, сэтгэл хөдлөлөө барьж сурна
- тоо тоолол, цээжээр тооцоолох, цээжлэх, ой тогтоолт сайжирна
- зөн мэдрэмж, хүслээ хэлж сурах
- уучлал өршөөл үзүүлж, учир байдлыг тайлбарлана
- малаа таних
- билэгдэл зүйг мэдрэх
- зохион бүтээх
- баг болох, тоглож байгаа хүүхэд, хүмүүсийг таних, багаар ажиллах чадвар

Гэртээ гадаад хүмүүсийг ирүүлж, Монгол ахуй соёлоо танилцуулах үед шагайгаар тоглохыг зааж өгөх нь бидний хийх дуртай ажил байлаа.
Шагай няслах, морь уралдах, шагай таалцах нь айлчин найз, хүүхдүүдийн харилцааг эерэг дулаан болгож, инээд хөөр бялхсан гэр болдог байсан. Дээрх зургийг Andrew-ийн блогоос авлаа.

Шагайг яагаад цуглуулдаг, яаж тоглодогыг зааж тайлбарлаад, 4 шагайг бэлэглэдэг болсоор 10 жил өнгөрчээ. Мөн энэ хугацаанд шагайгаа авч яван гадаад улсад аялан очиж, замдаа тааралдсан болон очсон айлын хүмүүстээ бэлэглэж, тайлбарлаж өгч байлаа.
Одоо бол гадаад хүмүүст таны өвөг дээдэс хэдэн 100, 1000 жилийн өмнө шагайгаар тоглож байсаныг мэдэх үү гээд эртний Европд шагайг хэрэглэж байсан археологийн олдвор, музейн үзмэрийг интернэтээс гаргаж үзүүлж, харуулдаг болсон.
Шагайг гадаад хүмүүст тайлбарлаж өгдөг өөрийн туршлагатай болсон.




Цаашид шагайгаар тоглодог тоглоомуудыг, тэр дундаа 4 шагайгаар яаж тоглож болохыг зааж, шагайгаар тоглох үедээ биеэ тосолдог, авъяас чадвараа хөгжүүлдэг болохыг танилцуулахаар зорьж байна.


Шагайтай холбоотой дом, цээр

- цул учраас эрчим энерги, сүнстэй яс гэж дээдэлж цуглуулж, хэрэглэдэг
- чанасан шаант яснаас шагайг эрхий хурууны бяраар мулталж аваад, махыг цэвэрлэж, шагайгаа орхиж морь буулгахыг зорьдог
- буйран дээрээ шагайгаа үлдээж орхидоггүй
- шагайг амандаа үмхдэггүй
- шагайг мал төллөсөн цагаас эхлэн зун, намрын ажил ихтэй үед тоглодоггүй, өвлийн үдэш тоглодог. 
- 2022.1.28 Монголын радиогийн өглөөний нэвтрүүлгээр М.Ариунаа: эртний баатрууд богцондоо 10 шагайтай явдаг байсан. Яагаад гэвэл шагай нь бэртдэггүй яс. Дайн байлдаангүй үедээ шагай шүүрэх тоглоомыг тоглодог байж. Хөө хуягныхаа зэсэн хэлхээг хэрэглэдэг.
Алаг мэлхий өрж тоглож, жилийн цээрээ арилгадаг

Шагай тоглож байхад нь хүүхдийнхээ авъяас чадварыг шинжиж тогтоодог уламжлал

байсаныг М. Баасанжаргал (argabilig222.blogspot.com) өгүүлжээ:

Морь уралдахад морь нь давхиад байвал энэ хүү арилжаа наймаа үүсгэвэл болох юм байна гэдэг дээ. Одоогоор бизнесмэн. Няслахдаа эвтэй байвал гарын уртай болох нь дархан, мужаан, бариач гарч ирэх нь хэмээн эртнээс бэлддэг. Шүүрэхдээ овтой байвал цэрэг, адуучин, бөх болох нь гэж бэлэгшээдэг. Одоогоор тамирчин байж болох. Цаашлаад шагай таалцахдаа сайн байх юм бол удирдагч хүн болох нь хэмээн маш их ач холбогдол өгдөг байж. Ирээдүйг юм уу болох процессыг мэдрээд байгаа тэр хүүхдийг түмэн олны тусын тулд зүтгэнэ хэмээн багаас нь "хариуцлага" гэдэг зүйлийг ойлгуулдаг сайхан уламжлал байна. Ер хүүхэд 4 нас хүртлээ энэ хорвоод яах гэж ирсэн, хэн гэдгээ эцэг эх асран хамгаалагчиддаа ойлгуулах мэдээллийг харамгүй өгдөг юм билээ.

Д.Чулуунбаатарын цуглуулгад 100 гаруй монгол үндэсний тоглоом наадгай бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Лхагва.Н
lkhagwa@montsame.gov.mn
2019-10-16 12:51:53

Ховд /МОНЦАМЭ/. Улс, үндэстэн бүрт өөрийн гэсэн тоглоом наадгай, түүнийг дагасан ёс заншил бий. Монгол үндэсний тоглоом наадгайг судлах, сурталчлах, байнгын хэрэглээг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хүмүүсийн нэг бол Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Д.Чулуунбаатар юм.

Тэрбээр 2009 оноос эхлэн Монголын уламжлалт тоглоом наадгайг цуглуулж, судалж байна. Түүний цуглуулга, цаашдын зорилтын талаар тодрууллаа.

Иргэн Д.Чулуунбаатар нь “Өв соёл, монгол тоглоом наадгай” төвийг үүсгэн байгуулсан. Тухайн төвийг түшиглэн Монголын уламжлалт тоглоом наадгайг судлахаас гадна цаашид үйлдвэрлэл бий болгох замаар хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажиллаж байна гэж ярилаа.

Д.Чулуунбаатарын цуглуулгад одоогийн байдлаар урианхай ястны “Үүчүүр”, халх үндэсний “Панжига”, торгууд үндэсний “Шагайгаар цахдах”, мянгад ястны ”Таван хошуу малыг үнэлэх”, өөлд ястны “Хүлтэгжинэ”,  тува үндэсний ”Дөрт бэргээ”  зэрэг 100 гаруй тоглоом наадгай байна.

Эдгээр тоглоом наадгайг эсгий, мод, төмөр ашиглан хийсэн бөгөөд шагай, байгалийн чулуу оролцуулан тоглодог аж.

Тухайлбал, Наран сүмбэр гэх тоглоомыг зэс, төмөр ашиглан хийжээ. Энэхүү тоглоом цагираг, шилбэ, сээр, ул, бариул гэсэн таван хэсгээс бүрдэнэ. Цагираг нь ихэвчлэн 9 эсвэл 12 байдаг.  Улмаар цагирагийг буулгах, мордуулах зарчмаар тоглодог аж. Ингэснээр нүдний хараа сайжруулах, гарын хөдөлгөөн, булчингийн үйл ажиллагааг идэвхжүүлэх давуу талтай гэнэ. Энэ тоглоом наадгайг  Монголчууд өргөнөөр ашиглаж байна. Харин сүүлийн үед "Буга нохой", "Тулга" гэх мэт хөлөгт тоглоом наадгайгаар  хүмүүс  тоглох нь тун ховор болжээ.  Энэ "Буга нохой" гэдэг тоглоом надад  долоон төрөл байна. Би энэ тоглоом наадгайг хүүхдүүдэд заах их дуртай. Хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэгээрээ онцлогтой гэж Д.Чулуунбаатар хэлэв.

Мөн  Монгол тоглоом наадгайгаар дамжуулан хүүхдийн оюун санааг хөгжүүлэх, улмаар тогтвортой сууж сургах, зөв дадал зуршилтай болгох боломж бололцоо нээлттэй байна. Тийм учраас хүүхдийг шагай, хөлөгт тоглоомоор тоглож сураасай гэж би хүсдэг.  Тоглоом гэдэг бол зөвхөн хүүхдүүд л тоглоод байдаг зүйл биш, харин гэр бүлээрээ тоглох нь маш их ач холбогдолтой.

Нэгдүгээрт, эцэг эх, эмээ өвөөтэйгөө хамт тоглосноор тухайн гэр бүлийн харилцаа сайхан болдог. Хоёрдугаарт, хүүхдийн хүмүүжилд эерэг нөлөөтэй. Гуравдугаарт,  эрүүл мэндийн хувьд тоглоомд оролцогч бүрт сайн үр дүнг авчирна.

Мөн хүний гарын алганд 150 гаруй мэдрэлийн цэг байдаг. Тэр бүгдийг шагайгаар тоглон сэргээж, эрүүлжүүлэх боломжтой. Гучин минут шагайгаар тоглох нь эмнэлэгт нэг цаг дөчин минутын хугацаанд бариа засал хийлгэсэнтэй тэнцэхүйц алжаал тайлдаг гэж тэрбээр онцоллоо.

Монголчуудын соёлын үнэт өвийн нэг болох тоглоом наадгайг хүн бүр тоглож, гэр бүлдээ эрүүл мэнд, баяр хөөр нэмэхийг  хүсэж явдгаа иргэн Д.Чулуунбаатар хэлж байв.

https://montsame.mn/mn/read/203936

4 шагайгаар тоглох 20 тоглоомын заавар

Эрхэм та хүүхэдтэйгээ 4 шагайгаар дараах 20 тоглоомыг тоглож үзээрэй.

- Шагай авах (нэг нэгээр авах, хамж авах, товшиж авах)
- Дөрвөн бэрх (4 ижил буулт 4 оноо; 2,2-оороо ижил буулт 2 оноо; 4 бэрх 8 оноо)
- Лан цэн бодох (тэмээ 50 лан, морь 40 лан, хонь 30 лан, ямаа 20 лан)
- Морь уралдуулах



- шагай таалцах (атгасан тоог таах, малыг таах)
- бөгцөг няслах (чигчий хуруугаар няслана)
- төгс хаях (морь +5, тэмээ -5)
- бөх барилдуулах
- гурван шагай хаях (3 ижил - 2 тоо, 2морь+1хонь, 2хонь+1морь, 2тэмээ+1ямаа, 2ямаа+1тэмээ буувал 1 тоо)



- та нэмнэ (ямаа, тэмээ +1, морь -1)
- андгайцах (дээш шидсэн шагайг гарын ар дээр буулгаад, түүнийгээ дээш шидэж шүүрч авах)
- цагаан тэмээцэх (2 шагайг орхиж, тэмээ буусны тоогоор нийт 20 тэмээнээс хувь хүртэх)

Сүхбаатар аймгаас шагайгаар тоглодог хувилбараа бичиж ирүүлсэнд гялайлаа:
- бөгцөг няслах (5 хуруугаараа ээлжлэн няслаж тоо авна)
- шагай таах (гарын алган доор шагайгаа эргэлдүүлж, буусан малыг таах)




"Эрхийн чинээ биетэй
Эрхэм дөрвөн нэртэй" тэр юу вэ?

Шагайн тоглоомыг цаг улирал, тэнгэрийн байдлыг харж тоглох эсэхээ шийддэг болохыг аав ээж, эмээ өвөө, ах дүү нараасаа лавлаж асууж мэдээрэй.

- гүү саах
- зуут хаях (1 морь+3 хонь 25 тоо, 1 тэмээ+3 ямаа 15 тоо, 3 морь+1 хонь 75 тоо, 3 тэмээ + 1ямаа 65 тоо, 2 хонь+2ямаа 2 тоо, 4 тэмээ - 90 тоо, 4 морь - 100 тоо)
- андрайцах
- 4 зүс



Шагайгаар тоглох нь энэ биеийн авхаалж самбаа, төсөөлөл мэдрэмж, хурд хүчийг хөгжихэд дэмжиж, урам зориг, нийтэч ахуйг нэмдэг болохыг тоглож өссөн хүмүүс мэдэрдэг.
- гэр барих
- түгд булаах
- долоон халз харвах, есөн зээр харвах
- шагай тонших



Шагайн тоглоомуудыг танилцуулсан номууд




Ч. Чулуун, Шагайгаар тоглох тоглоом, 1958 он, БНМАУ Гэгээрлийн яамны хэвлэл
Б. Сарантуяа, Монголын цэнгээн наадам: Шагай наадгайн үг, нэр томъёо, 1996 он, Улаанбаатар хот

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд шагайтай холбоотой ямар ном байгааг Электрон каталогоос нь хайж мэдэж болно.
Таны амьдардаг аймаг, сумын нийтийн номын сангуудын онлайн каталог байгаа байх.

Манай ард түмэн шагайг "Эрхийн чинээ биетэй, эрхэм дөрвөн нэртэй" гэж оньсголон хүндэтгэж өсөхөөсөө өтөлтлөө нааддаг. 

Шагалцаж байвал:
Сүрэг арвин болтугай
Сум тогтох болтугай

Бөг цэг нясалж байвал:
Эрхий мэргэн болтугай
Оноо мэргэн болтугай гэж ерөөдөг.

Шагай судлаач, цуглуулагч

- Шагай судлаач Ө.Сүхээ гуайн ярилцлага
Сэтгүүлч Р.Сарангэрэл. 2009-1-12

- Шагайн нууц баримтат нэвтрүүлэг
Эх орон ТВ. 2013 он.
Сэтгүүлч Б.Гэрэлмаа

- 10000 шагайтай болж, дасгал, үзүүлбэр, сургалттай шагайн төв байгуулах хүсэл

 - 2016, 2018 онд гадаад руу #ШагайтайҮүргэвч аялал хийсэн тухай ярилцлага


Гэр бүлийн бүтээлч өдрийн аялал

Улиралдаа гэр бүлээрээ агаар салхинд гарангаа, Монгол ахуй, соёлтойгоо танилцах, гэр бүлийн дурсамж нэмэх боломжийг олгохоор
Гэр бүлийн бүтээлч өдрийн аяллыг бид зохион байгуулж байна..

- Улаанбаатар хотоо өндөрлөг цэг, байгалиас тольдох
- Монголын хөлөгт тоглоом, шагайн тоглоомоос сурч, тоглох
- Сүү, цагаан идээгээ боловсруулах, цагаан идээ амтлах, уламжлалт хүнс тэжээл бэлтгэхтэй танилцах 


Монголын хөлөгт тоглоом

Монголчууд олон төрлийн хөлөгт тоглоомыг зохиож, үе уламжлан тоглож иржээ.
Хөлөгт тоглоомын хүүг жижиг яс, шагай, мод, чулуугаар хийдэг байж.


Монголын хөлөгт тоглоомуудаас сурах, тоглоход зориулагдсан
90см дугуй даавуун дээр 9 хөлөг оёж, нэг хүний, хоёр хүний, гурван хүний, дөрвөн хүний тоглох 12 тоглоомыг багтаасан,  Есөн даваа богцын дэлгэрэнгүй мэдээлэл

Монгол ардын хөлөгт тоглоомуудыг өөрөө эхэлж сураад, үр хүүхэд, ач зээтэйгээ тоглож наадвал, таны үр хойч дурсамж, сургааль дүүрэн өсөх юм байна



Эрдэнэт мал сүрэг, бог, бод малынхаа
- өөх тос,
ясыг юунд яаж хэрэглэж байгаа талаарх бидний эрэл хайгуулд таныг нэгдэхийг уръя.

Comments