Шагайгаар нааддаг 60 орчим тоглоом байдаг гэсэн, өөр тоглоомыг гэртээ худалдаж авч хог болгох хэрэг байна уу?
видеог үзэх |
Шагай гэдэг холбоос яс нь малын ард хөлд байдаг тул нэг малаас 2 шагай л гарна, иймдээ ч шагай нь малаа бага муулдаг эртний монголчуудад тийм ч элбэг эд биш байсан бололтой.
БСШУЯамны вэбд
Нүүр хуудас-Боловсрол-Дээд боловсрол-Докторын зэрэг хамгаалах хурлын зар
Эрдмийн зэрэг хамгаална
МУБИС-ийн Боловсрол судлалын ухааны докторант Т.Гэрэлтуяагийн "Хүүхдийн хөгжилд шагайн тоглоомын үзүүлэх нөлөөлөл" сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалуулах
Эрдмийн зөвлөлийн хурал 2011 оны 12 дугаар сарын 23-ны 14.00 цагт БИС-ийн Эрдмийн өргөө 207 тоотод болно. Эрдэм шинжилгээний удирдагч: Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ж.Батдэлгэр
- Хүүхдийн оюун ухааныг ардын уламжлалт тоглоом наадгайгаар хөгжүүлэх арга зүй
2012 оны 01-р сарын 24, Нийтэлсэн Д.Ганхөлөг
Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай.
Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бий болгох юм ...
- Монгол ёсон блогт Шагайгаар наадах тоглоом нийтлэл байна:
http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=123989
- Жуулчны мэдээллийн төв вэбийн Монгол зан заншил хэсэгт Алаг мэлхий өрөх тоглоомын танилцуулга
гэх мэт маш их мэдээлэл цахим орчинд тавигджээ.
Мөн цаашилбал,
- Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн цахим каталогоос "шагай" түлхүүр үгээр хайлт хийхэд тус номын санд байгаа 9 ном хэвлэлийн нэрс олдож байна.
- A clever daughter-in-law
- Ancient Mongolian Fortune Telling : http://www.docstoc.com/docs/10069977/
- 100 points : http://www.docstoc.com/docs/68699171/
2019.12.5 өдөр нэмэлт
Гэргий бид хоёр Гадаад орны хүмүүст шагай, өв соёлоо танилцуулан аялдаг Шагайтай үүргэвч аяллыг 2016, 2018 онд хийсэн
Шагайг гадаад хүмүүст хэрхэн танилцуулах зөвлөмжийг бэлтгэсэн
Comments