Нялхсыг угтах, 13, 33, 81 насны дом засал



Нөхөрсөг нохой жилийн сар шинийн өдрүүдээр, ахмад настангууддаа золгохдоо нэгэн асуултыг асууж байлаа.

- Манай өвөг дээдэст 16, 18 нас хүрч байгаа хүү, охиндоо амьдралд хариуцлагатай байх цаг ирсэнийг нь ёс журамтайгаар илэрхийлдэг, хүндэтгэл үзүүлдэг ямар нэг зан үйл байдаг уу?

Монголчууд бид даахь үргээх ёслол, сүй тавих ёслол гээд олон ёс заншлаа уламжлалт утга агуулга, билэгдэл зүйгээр нь сэргээн хэрэглэж байгаа энэ цаг үед
16, 18 насныханд зориулсан зан үйл байх боломжтойг
саяханы нэг сургалт дээр сэтгэл судлаачийн хичээлээс өлгөн авч, бодож эхэлсэн юм.

Ийнхүү цагаан сараар уламжлал, өв соёлоо, өнөөгийн амьдралын хэв маягаа бодох бясалгах цаг гардагт баяртай байдаг.

- аягаа өвөртөлж очих,
- ахмадын сургаал, ерөөл үгийг бичлэгт авч үлдэх,
- зөвхөн өөрсдийн гараар бэлгээ бэлтгэх,
- ерөөл, магтаал хэлж, морин хуураа татах ... гэх мэтээ блогтоо бичиж үлдээсэн.

Амьдралыг, тэр дундаа гэр бүлээ зорьж, тэмүүлж бүтээдэг болохыг хожим ухаарч ойлгодог Монголчуудыг хэн нэгэн нь 60 хүрч ухаардаг гэж хэлсэн байж магад.

Учир нь  нүүдлийн соёл иргэншил нь хүний мах, цус, ясан биеийг ямар ч асуудалгүй тэтгэж, гэдэс цатгалан, мөр бүтэн байх бүрэн дүүрэн боломжийг олгож чаддаг, харин хүний нөгөө 2 чухал дотоод, гэрлэн  биеийг тэр болгон хүн боддоггүй байсан байх. Гэхдээ л бодоосой гэж Цагаан сараар тавгийн идээгээ 5 суурьтай засдаг болохыг дөнгөж энэ жил би уншиж ухаарлаа. Магадгүй өмнө жилүүдэд уншиж л байсан байх, гэхдээ л ухаардаггүй, хэрэгжүүлдэггүй байж.


Би өөрийнхөө 18 насыг эргэн санахад,

10-р ангиа онцсайн үнэлгээтэйгээр төгсөөд, дуртай анги мэргэжлээ сонгон их сургуульд элсэн орж, аав ээжийн гэрээс гарч, Улаанбаатар хотод оюутан болж ирээд, хамаатан ах, айлд сууж байсан цаг.

1-р курсын төлбөр 30000 гаран төгрөг, 2-р курсын төлбөр 70000 гаран төгрөгийг аав ээж минь төлөхийн тулд ажил хөдөлмөрийн багаж, өмч болсон трактороо хүртэл аав зарж байсаныг санаж байна. Харин би тэр үед юу ч бодож ухаардаггүй нэгэн байсан?!

Нэгэн удаа хотод ирээд буцаж байгаа аавыгаа Тээврийн товчоонд суулгаж өгчихөөд, Барилгачдын талбайгаар дайрахдаа Барилгын зургийн институт гэх энэ том барилгад юу байдгийг орж сонирхож явахдаа, компьютерийн сургалтын төв гэсэн хаягийг харж, хаалгыг нээж хүнтэй нь уулзан би хичээл зааж болох уу гэснээр,

3-р курсынхаа 2-р хагасаас архитектур, зураг төслийн Өрх компанийн дэргэдэх компьютерийн сургалтын төвд багшилж эхэлсэн, тус компанийн захирал О.Саранцацрал, инженер Энхбат ах нарын дэмжлэгтэйгээр, ажлын цалин, урамшууллаас гадна сургалтын төлбөрийг энэ компаниас төлж байсан.

Ингэж би их сургуулиа програм хангамжийн инженер мэргэжлээр дүүргэж, Улаанбаатар хотын нийтийн төв номын санд өөрийн хүсэлтээр компьютерийн инженерээр ажилд орж, гэргийтэйгээ танилцаж, гэр бүлээ байгуулж, номын сандаа 14 жил ажиллаж орчин цагийн, хот суурин газарт амьдрал ахуйгаа янз бүрээр бүтээж байна.

Надаас өмнөх үеийнхэн, 

аав ээжийнхээ мал ахуйд өдөр тутам туслаж, гэр ахуйнхаа ажилд нь оролцож байсаны ачаар 18 нас хүрэх үедээ хөдөлмөрийнхөө үр шим өөрийн гэсэн  шинэ гэр, малаа таслан авч, амьдралдаа хоол хүнс, хувцас ахуйд санаа зовох зүйлгүй, гагцхүү бясалгах, бусад хүмүүсийг хүндэтгэх, тэднээс сурч мэдэхэд чиглэсэн амьдралыг бүтээж байсан байх гэж бодогддог.
Энэ үедээ ч 18 нас хүрсэн залуусын мах, цус, ясан бие нь хөдөлмөрийнхөө үр дүнд биежиж, ухаажиж, хэрсүүжиж, цаашдын амьдралаа сурсан мэдсэн, чаддаг болсон зүйлээрээ аваад явахад саадгүй болж байсан байх.
Харин баяр цэнгэл, элдэв торго дурдан, отго жинс гэх мэт хуурамж өнгө, мөнгөнд дурлаад эхэлсэн цагаас л бидний хүн чанар гээгддэг байсан юм болов уу?


- Манай өвөг дээдэст 16, 18 нас хүрч байгаа хүү, охиндоо амьдралд хариуцлагатай байх цаг ирсэнийг нь ёс журамтайгаар илэрхийлдэг, хүндэтгэл үзүүлдэг ямар нэг зан үйл байдаг уу?

***
2026.2.4

НЯЛХСЫГ УГТАХ ЗАСАЛ

Монголчууд эртнээс “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлдэх” гэгч хэмээн цээрлэж, хувцас хунар, нэр зэхэх гэж яардаггүй. Ээлтэй гэж ах, эгчийнх нь хуучин манцуйд өлгийддөг. Тиймээс” нэгэн эхээс цуван төрж, нэхий өлгий дамжих” гэсэн үг гарсан юм. Нэхийд өлгийдөхөд гадны нөлөө орох, доторын дулаан гадагшлах гэм гардаггүй. Энэ нь нэхийний үсний буурцаг дотор нялхаст ээлтэй нөхцөл үүсч, эрүүл чийрэг өсч торниход тустай хэмээн австралийн эрдэмтэд шинжсэн байна. Тэд ч одоо хир нэхий өлгийг чухалчлан үр удмаа нэхийд манцуйлж байна. Монголчууд эх нярайлах болоход эрүүл газрын торгон элс, эсгүл хонины хөх бууц асгаж, дээр нь эсгий дэвсээд, адууны хөмөн дээр суулгадаг байжээ.
Монгол хүн хийрхэх нь элбэг байдаг тул түүнийг нь дарах гэж үнээний буюу хонины шар тос оочуулах, мөн ихсийг нь түргэн төрүүлэх гэж буулттай \энэхүү байгалийн чухал эрдсийг амны хужир гэж буруу нэрлэдэг\ буцалгасан зөөг ус уулгадаг. Дуншвал баавгайн савраар хэвлийг маажих, сухайгаар зөөлөн дэлдэх зэргээр домнодог. Баавгай шиг түргэн төрдөг амьтан  байхгүй гэдэг агаад хээлтэй эвш намнасан анчин байдаггүй юм гэнэ билээ. Мөн төрж ядвал: “Оом нир син яа ро мү гэ ү га гэрвэ да соваахаа” хэмээн тарнидаж, түргэтгэх засал ч буй.  Хүүхэд боож авах ээжийг ааш зан, буян хишиг, олон хүүхэд боож авсан, боосон хүүхэд, эх тэргүүтэн ямаршуу яваа зэргээр нь шинжиж, ахимаг эмэгтэйг залдаг ёстой. Энэ бол боож авсан эхээ хүүхэд дуурайдаг болохыг монголчууд шинжснийх юм. Нярайлмагц хүүхдийн хүйг боож авах эх гардан шөрмөсөн утсаар боогоод, хүйг нь цахиураар огтлох юм уу домноно. Боож авсан эхийг зарим нутагт “газар эх”,” хүйсэн ээж” гэх нь бий.
Эх төрж ядвал доорх тарнийг шившин эхийн эхийн зулай уруу үлээ гэжээ: “Аом са са би га са а га ра”. Эхсийг хүүхдийн доор дэвссэн эсгийд боон, хүний хөлөөс зайдуу газар ухаж хийгээд, чулуу шороогоор дарна. Төв халхад хүүхдээ манцуйлчихаад, эхс оршоох үйлийг бүтээдэг.
Эхийг нярайлсан даруйд өдөр унтах, гол махаар хоол хийж өгөх, хөл жийж суух, хэвтэх, зулайгаар салхи авхуулах, давслаг, тослог зоог барихыг цээрлэн, Дамнайжүг буюу Тунгалаг тав хэмээх монгол эмийг хүртвээс эх, үрд нэн өлзийтэй сайхан засал болдог байжээ. 
Хүүхэд төрсний дараа тухайн айл 3-7 хоног дээс татах зэргээр хөл хорих ч нь байдаг. Энхрий хүүхэдтэй айл үүнээс ч удаан дээс татах учир бий. Энэ бол хүүхэдтэй болсны дохио төдийгүй гадны хүнээс хүүхэд хөлшүүзэй гэснийх. Хөлшвөл тугалага хайлан, хүйтэн устай сав толгойн тус газар нь барьж байгаад, цочир хийвэл сүртэй дуу гарах бөгөөд тугалага сонин хачин дүрстэй болж царцдаг нь хүүхэд айсан юмных нь дүрс гэдэг. Бас, бүхэл давс галд хийж үсэргэн, дээр нь хүүхдээ бариад нар зөв хурайлдаг зэрэг нь ширгэлэх гэгч хар домын эртний засал юм. Муу зүгийн амьтдыг зайлуулж байгаа хэрэг гэдэг. Нуган төрвөл тоононыхоо баруун цамхраагаар, хүүхэн төрвөл зүүн цамхраагаар багана гаргадаг заншлаа саяхан болтол ойрдууд уламжилж байлаа. Эрхэм дээд заяатныг мэндлэх, жирийнхийг төрөх, гарах зэргээр хэлдэг заншилтай. 
Эхийн мээм цочих нь хүнээс горьдсных гэж монголчууд үздэг. Түүнийг засах арга нь албаар гордоож байгаад сонин сайхан зүйл дараа нь гаргаж өгөх, ихрийн өрөөсний оймсоор домнох засал хийхээс гадна “Оом хам лин хам лин соваахаа” хэмээн тарнидаж засагтун гэж дээд мэргэд номлосон болой. 
Бидний эхчүүл үр хүүхдээ засрашгүй байга хөлтэй, муруй хазгай биетэй хүн болчуузай хэмээн болгоомжилж, нялхсын яс бэхжээгүй байхад зогсоох гэж оролдох,   өлгийдөхгүй хувцас өмсгөж байлгах, элэг цөс нь сунаж, хожим шарын өвчтэй хүн болузай хэмээн хол, ойр тэргэнд суулган сэгсчүүлэхийг цээрлэдэг байсныг эдүгээгийн залуу эхчүүдээс мэддэг хүн ховордсон тун тоогүй. 
Хүүхдээ гарснаас хойш яг 30 дахь хоногийг өглөө хуурайлахдаа долоовор, ядам, дунд хуруугаа нийлүүлэн, хүйсэн дээр хир тааруу хүчээр нэг дарах ба эхний хоногт хуурайлах тоолондоо тэгж нэжгээд \нэг нэг\ дарна. Маргааш нь мөн хуурайлах тоолондоо хошоод\ хоёр хоёр\ дарна. Ийнхүү нэг нэгээр өсгөж дарсаар 5 дахь хоногоос хойш  хүүхдээ өлгийнөөс гаран гартал нь хуурайлах болгондоо 5 дараад байвал түүн шиг эрүүл хүн ховор болмуй хэмээх нь хүйс гэдэг эрхтэн хичнээн чухал болохыг нэгэн гэрч болой. 
Арчаа муутай эхчүүд хүүхдийнхээ хатсан нусыг авч мэдэхгүй, бас тэгээд алмай залхуугаасаа болж нусыг нь нармай уруу нь яргуулсаар байгаад, дунд чихний буглаа гээч айхавтар өвчин тусгачихдаг байна. Буруудвал аминд хүрэх нь ч энүүхэнд. Хэрэв ийм болгочихвол хоёр чихэнд нь хонины бөөр нуруулдаж зүсээд, салхи сэв хийлгэлгүй, халуунаар хоёр чихэн дээр нь 12 цаг тавьж боох шиг л сайн юм байхгүй юм байна гэдгийг биечлэн үзсэн толгойн нэг учраас үүнийг бас марталгүй хэлье. Энэ чухал засал шүү. Орчин үеийн эмнэлэг саяхан болтол л үүнд шонгүй л байсан даа.

Эх: Tsetsegjargal Dorj


***
2026.1.26

Арван гурваны жил нь орж буй хүүдээ аав нь өөрийн зэхсэн эмээл хүлэг морь бэлэглэж, ээж нь аяга дүүрэн сүү барин амьдралд нь гэгээн бүхнийг ерөөж байна
🇲🇳Монгол ахуй, ёс заншил хөдөө нутгийн хүн ардын аж амьдралд ийнхүү гүн шингэж, үеэс үед өвлөгдөн ирсэн нь бахархалтай


***
2026.1.22

13-ны жил орж буй хүүхдийн сууринд арга засал домын үйлийг хийлгэхээс гадна эх нь амны билгээ машид сайн бодолцох хэрэгтэй дээ.

Эцгийн үнэлэмжийг өргөж гэмээнэ үрийн заяа тэгш явна аа,бичлэгээ сайтар сонсоорой цаг гаргаад.
Мөн БҮСНИЙ ДОМ гэж юу вэ? хэрхэн хийх вэ?
Аливаад арга билгийн ухаанаар хандах чадалтай байсан эртний дээдсүүд минь нэгэн домыг үйлддэг байж,энэ бол охин хүүгээ урьдаас буюу бага наснаас нь эхлэн бүсний дом хийж хань ижлийн тэнгэр сүлдийг нь домнон дуудах ухаантай байсан.
Түүний нэг бол бүсний дом юм.
Монгол хүн та эртнээс эхтэй бүсний домыг үр хүүхэд ач зээдээ домнол хийж заншаарай, учир нь хүний ухамсарт амьдралын эхэнд анхаарах зүйл бол ирээдүйн хань ижил байдаг шүү дээ!!!
Тэгэхээр бидний цэцэн мэргэн, арга билгийн ухаант ихэс дээдэс, ѳвгѳд эмгэдийн минь зааж сургаж үлдээсэн энэхүү зан үйл зүгээр ч нэг уншаад хараад ѳнгѳрѳх зүйл бус харин оюунт Монгол хүний ѳвлүүлэн үйлдэж,арга билгийг тэнцүүлэхийн ухаан оршиж байгааг болгооно биз ээ! Ингээд энэхүү үйлийг хүүхдийн аав ээж, өвөө эмээ, ах эгч болон асарч өсгөсөн хэн ч хийж болно.
Эл домыг арван гуравны жил нь орж буй эрэгтэй хүүхэд (арван хоёр нас бүтэн хүрсэн),есөн насны жил орж буй(найман нас бүтэн хүрсэн) эмэгтэй хүүхдэд анхлан хийнэ.Мөн дээрх нас нь өнгөрсөн ч хүнтэй гэр бүл болоогүй л бол хэдэн ч настай хүн домыг үйлдэж болно.
Гол зан үйлийн утга нь:
Ханийн тэнгэрийг тухлуулан урих зан үйл дом шившлэг юм.
Дээрх дом болон бидний санаж дадвал зохилтой нэрний цээр гэж юу вэ? Шинэ төрсөн хүүхдэд нэр өгөхөд анхаарах нэн шаардлагатай ойлголт болон аяганы дом түүний цаана ямар учир холбогдол байдаг вэ? зэрэг мэдээллийг багтаасан 
Дээдсийн айлдвар товхимлоо Дашчойлон хийдийн зүүн урд орон сууцны дор байрлах Нанжвандан дэлгүүрээс худалдан аваарай!
Товхимлын худалдаалагдах үнэ:11000₮
Жич: Тус дэлгүүрт домын үйлд орох бүхий зай бий.
Далны Удган Ачиймаа


***

Хөөрхөн охин нь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох болтугай гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж байнаа. Өсвөр насныханд зориулсан тусгай сургалт удирддаг хүний хувьд хэлэхэд хүсэл сонирхлыг нь сонсох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл тэнцвэртэй хооллох, ундлах, амьдралд бэлдэх сургалтуудад хамруулж одооноос ээж, аавынхаа үгийг сонсдог, хүмүүжил, соёлтой байхыг чиглүүлэхгүй бол одоо 13-тай хүүхэд ээждээ жаахан ч гэсэн нэмэр тусгүй, санаа сэтгэлийг чилээх зүйл хийнэ гэдэг том болоод бүүр л дийлдэхгүй болохын цондон. Охин хүүхдэд өөрийн гэсэн үнэ цэнтэй, хөвгүүдээс хараат биш, санаа бодлоо зөв илэрхийлж өөрийгөө даагаад аваад явах биe даасан байдалд сургаж төлөвшүүлэх хамгийн чухал даа.
Эх сурвалж: 


***

13 НАСНЫ ДОМ

Дараагийн 12 жил рүү шилжиж том хүн болох эгзэгтэй үeд нь Монголчууд 13тай хүүхдийг домнодог байсан уламжлалтай. Төрсөн өдөр гэж тэртээ үeд хийдэггүй. Нэг насных нь ойг нижгэр хийж 13 насных нь ойг арвин баялаг хийдэг байсан нь учиртай. 

Хүүхэд наснаас биe хүн болж гормон, даавар тэнцвэргүйтэж дэвдэж эхэлдгийг Монголчууд мэддэг байсан учраас хүүхдийн 13 насны мэндэлсэн өдрийг угтаж торго дурдан бэлдэж идээ, ундаагаар элбэг дэлбэг ширээ засаж настнуудаа урьж хамгийн сайхан eрөөлөөр тэр өдөр хүүхдээ eрөөж цаашдын зам мөрийг нь тэгшгэдэг байсан. 

Торгоороо хөөрхөн дээл, бүс хийлгээд охиндоо хүндэтгэл үзүүлээд өвөө эмээгээр нь хамгийн сайхан eрөөлийн үгийг хэлүүлээд за миний хүү ингээд нас биe гүйцэх жил мөчлөг дээрээ ирээд байнаа. Ээж нь аав нь охиноо сайн хүн болж сайхан амьдраасай гэж хүсэж байна гээд дух магнай дээр нь үнсээд хайр энэрэлээ үзүүлэхэд хүүхдийн хийморь золбоо сэргэж гэр бүлийнхэндээ хандах хандлага нь ч өөрчлөгдөж эхэлдэг гэдэг. 

13 насанд хүүхэд ихэд дэвддэг муу үйл, зүйлд өртчих гээд байдаг нь өөрөөс нь шалтгаалсан зүйл биш сансарын эрчим нөлөөлдөг гэж үздэг. 

Том хүн болох гээд сансар огторгуйн нөлөөллөөс гадна биe физиологи дээр нь маш их өөрчлөлт гарч байдаг учраас хүүхдийн ааш аяг сэтгэлзүйн байдалд ч нөлөөлж байдаг. 

Гэмт хэрэгт холбогдсон, алга болсон хүүхдийн насыг харахад ихэнх нь 13 настай хүүхдүүд байдаг нь сонин юм даа гэж саяхан бодож байлаа. 

Энэ л эмзэг үeд нь охид, хөвгүүдээ анхаарч бүх мэндэлсэн өдрөөс энэ л өдөр хамгийн чухал учраас гэр бүлийнхэн нь хүндэтгэл үзүүлээд байна гэдэг итгэл үнэмшлийг мэдрээд ирэхээр хүүхэд өөрийн эрхгүй зөвт зам руугаа орж байдаг. 

Хөөрхөн охин нь аав ээждээ энэрэлтэй, эх орондоо хэрэгтэй сайн хүн болох болтугай гэж 13 насны мөчлөгийнх нь үeэр eрөөж хайрлах хэрэгтэй.
(сopy)

***
2026.1.21 Энхтөрийн Галбадрал

33-ны мөчлөгийн дом

#зургаар бас хийлээ хий нас ороод 33 мөчлөг гэж явна. Гол нь он гараад сар шинэ буюу амар байна уу гэж золгохоосоо өмнө хийх ёстой байдаг юм байна шүү. 👍
Эхийн хий дайрах буюу 33-ны мөчлөгийн дом гэж юу бэ?
Хүний амьдралын хувь тавиланг 13, 25, 37, 49, жил орно засал сайн хийлгэ гэдэг тэгвэл түүнээс чухал 33-ны мөчлөг тохиох үед засал заавал хийлгэх шаардлагатайг анхаар!!!. 33 ны мөчлөг 10,10 үеэр хэсэгчлэн авч үзвэл хүүхэд эх эцгийн хайранд 13 хүртэл эхлэн хаан шиг өсдөг. Үүнийг шилжилтийн нас зан ааш хүмүүжилд нь анхаарал их хандуулдаг. Зиа тэгээд 13 аас 23 өгсөн нас хүүхэд юм бүхэнд сонирхох сургууль соёл төгсөх орох анхны бүхэн эхлэдэг дэггүй халуун нас юм. 23 аас 33 өгсөн үе амьдралд алхам хийх шийдвэр гаргах хамгийн чухал амьдралын үе юм. Энэ мөчлөг хийхгүй алдсан хүний амьдралд гэр бүл салах, аваар осолд орох, тахир дутуу болох, амьдралаа алдах, шоронд орох, хамаг сайхнаа алдах, буруу эргэх энэ бүхэн нөлөөлсөн байдаг та нэг бодоод үзнэ биз. Тиймээс энэ 13 жилээр ээлжлэх он жилүүд өгсөж уруудах уул шиг давалгайлж үргэлжлэх амьдрал юм.
Цаашдын зам мөр хэрхэн явагдах нь энэ 33 насны мөчлөгөөс хамаардаг. Эрт үеэс уламжлан ирсэн зан заншил хүртэл байжээ. Мөчлөг тохиох жилдээ эцэг эхдээ гарыг минь ганзганд, хөлийг минь дөрөөнд хүргэлээ хэмээн баярласан сэтгэлээ илэрхийлж, элбэрэлт ижий, асралт аавдаа аман хүзүүний мах хамтдаа чанаж хувааж иддэг байсан байна. Ингэснээр эцэг эх нь үр хүүхэддээ сайн сайхан ерөөлийн үг өргөж, ЭВИЙ ДЭЭ ҮР МИНЬ ГЭЭД ҮНЭРЛЭХ ТӨДИЙД Л ЗАСАЛ болоод л явчихна даа хө.
33-ны мөчлөг засал.
Энэхүү заслыг хийснээр цаашдаа цээргүй, засал хийх хэрэггүй болдог гэж үзэж болно. Эх эцгийн ач хариулах дом. Шүүдрийн дуслаар цай чанаж өгөөгүй ч энэ ач холбогдолтой засал юм.
Энэ заслыг хүн бүр өөр өөрөөр хийх боловч энэ миний зүгээс түмэнд хүргэх өчүүхэн буян учир түмэнд түгээж анд найз нөхөддөө түгээж сайн сайхныг хүсэж дуулгах нь ямарч эд мөнгө баялагаас илүү сэтгэл гаргах түүнд тусалсан хэмжээлшгүй их сэтгэл юм.
Амьд буй эх эцгээ байгаа дээр нь хайрлаа эрүүл саруул өсгөж өдий болгосон хариуд нь зорин очиж хамтдаа тухлан хүндлэл үзүүлэх нь чиний цаашдын явах амьдралын хувь заяанд чинь дардам байх замыг чинь засах дом засал болон сайхан амьдрах чиг мөр болох нь дамжиггүй.
Хэрэв хэн нэгэн байхгүй хорвоогийн мөнх бусыг үзсэн бол араас нь нэхэж хээр өргөл хийж дуртай зүйлсийг дом болгон өөрийн яаж явааг хүүрнэн тоочиж дотор бугшсан гомдол харуусал мэгшилийг өчсөнөөр хацрыг чинь салхи үлээн чихэнд чинь шивнэн тэвэрч илэх шиг мэдрэмж төрөн хамаг бие сэргэн уйлах хашгирах доторхи бөглөө гарч бие тавирсанаар таныг сонсож уулчлан тэнгэрт буй сүнс сонсон таны сэтгэл тайтгарах учиртай юм.
Ер нь бол хий нас гэж ярьдаг угтуулж хийснээр зовлон үзэхгүй зол жаргалтайгаа болгож сайн сайхан явах замыг чинь өчүүхэн миний бие зааж өглөө.
Хэрвээ энэ жил таны 33-ны мөчлөг тохиож байгаа бол эцэг эхдээ баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж сэтгэлийн бэлэг барьж, ерөөлийн үгийг нь заавал сонсоорой.... Магадгүй энэ ерөөлийн үг нь маш том засал болж мэднэ шүү....
Их дошгид төв


***

ХҮНД ГУРВАН ЗАЯА БАЙДАГ 

Эхний заяа нь  эхийн хэвлийд ураг болон бүрдээд
Ижий аавын үр нь болж мэндлээд энэ хорвоод
Тоонот гэрт  тонгочоод тогоотой сүү татаж асгаад явдаг нас
Үүнийг балчир нас гэнэ
  Балчир нас  арван гурван нас хүртэл.
Арван гурван насыг хүртэл
 Аав ээжийнхээ заяагаар явдаг юм.

Үүнээс хойш төрсөн биеийнхээ  заяанд ордог
Энэ бол эцэг- эхийн заяа хичнээн сайхан өндөр байгаад
Эцэг -эх нь хэдий сайхан буян хийгээд ч
Хөвүүн болоод хүүхэн балчир үрсүүдэд 
13н наснаас дээш нас зооглосон бол хүрэхгүй.
Голомтноос гарах болсон нас нь тэр өөрийн заяагаар явах болсон нас нь тэр
Арван гурван наснаас хойш өөрийн заяагаар амьдардаг жамтай
Тухайн хүн өөрийн бодож санасан буян заяагаар учгаар явдаг нас.
Атгахан нөж болохоос 13н нас хүртэл
  Эцэг эхийн заяагаар голомтны заяагаар явдаг.

13н наснаас холдоод гараад ирэхийн цагт өөрийн тавилан заяагаар явдаг нас.
Өөрийн тавиландаа орж зовож явах амьтан уу,  жаргаж явах амьтан уу тэр заяандаа ордог.

Үүнээс дараа 49 нас гэж бий үүнээс хойш өөрийн тавилан заяандаа хийсэн үйлийн үр 
Бодож санаж явсан болчимгүй үйл, болгоож явсан буян бузрын үйл 
Энэнээс хойш өөрийн үйлийн заяагаар явна.
13 наснаас 49 нас хүртэл 36 намар сайн үйл хийснүү, хар үйл хийснүү түүнийхээ хариугаар амь зогоож эхэлдэг юм
За тэгээд 36н намраар сайн үйл хийж, сайн болгоныг бүтээж явсан бол
49н наснаас хойш өөрийн үйлээр амьдарна.
Гагцхүү муу үйлийг бэдэрч, мулгуу тэнэг явсан бол чи 49-н наснаас хойш
Түүнийхээ үйл лайг эдэлж явна.
Ийм гурван  заяанд  хүн төрж насаа элээдэг юм
Ийм учир үйл үйлээн дагадаг учир
Хар муу үйл хийсэн бол хар муу үйлийнхээ лайгаа эдэлж, өтөл насандаа үйлээ үздэг байх нь.
Сүүн цагаан үйл хийж, сүсэглэж залбирч явсан бол өтөл насандаа сайн сайхныг үзэж, жаргалын дээдийг амсдаг байх нь.
FACEBOOK. KHISHGEE_UDGAN

***

81 нас


81-ний муу ёр, 81-ний бартаа засах гэж дом ёс бий. 81 настай хүнд өөрийн болоод өрөөл ойр хавийн хэн хүмүүсийн үйл лай ирэх гээд байдаг тул 81-ний муу ёр гэж нэрлэжээ. Тийм учраас 81 нас хүрмэгцээ тэр муу ёрыг давахын тулд хоёр цагаалдаг. Хоёр цагаалаад, "Заа одоо би 82 настай"  гэж хэлдэг. 81 тэй гэж хүнд хэлдэггүй. Удам угсаа үр хүүхдүүдийн нь үйл лай ихтэй хүн 81 настайдаа үхдэг гэж үгтэй. Хуучны хөгшчүүл ярихдаа, 
- 81 тэй үхэж үлдсэн хамаг амьтанд гай тарьчихгүй юм сан, бурхан минь гэж гүн бясалгаж залбирдаг байж. Наян нэгэндээ өөд болсон хүний үр хойчис ахан дүүс төрөл саданддаа маш муу үр дагавартай. Наян нэгэндээ үхсэн хүний хоолойг нь юмаар ороогоод бүр чангалж боогоод, хөлд нь зуудаг нохойн цус, үс ноос зэргээс яльгүй жаахныг түрхэж оршуулдаг ёстой байжээ. Хоолойг чангалдаг нь таны буян дүүрсэн тул амыг тань боолоо гэж хэлээд уутны ам боож буй мэт үйлдээд ардаа нэхэл дагалгүй дараа төрөлдөө яв! Гэсэн дом ёс. Хөлд нь айлын ярдаг нохойн үс ноос болон цус түрхэж наадаг нь мөн л арагш нь харуулахгүй гэсэндээ дараа төрөл рүү нь түргэхэн шиг явуулахыг домнож буй нь тэр. 

Наян нэгэнд нь үхүүлэхгүй шиг байлгах арга чарга хийж 80 насалж яваа хүний сэтгэлийг нь өргөхийг ихэд хичээж, 80 насны ойг өргөн дэлгэр тэмдэглэж хол ойрын хүн амьтан, нохой шувуу хооллож найр наадам хийдэг ёс зарим нутагт бий. Тэгээд 80 насны найрандаа 85-аас дээш настай хүнийг заавал урьдаг. Өөрөөс нь ахмад, бүр 85-аас дээш настай хэд хэдэн буурлуудыг зориуд урьж авчраад тэдгээр ахмадуудын тохойг өргүүлдэг. 85-аас дээш настай хүн нь 81 тэй хүнээ сухай модоор хийсэн суран шилбүүрээр хэдэнтээ ороолгож домнодог. Тэгвэл 81 насны муу ёр нүгэл хилэнц нь зайлдаг юм байх. Тэгээд тэрхүү 85-аас дээш настай ахмад хүмүүсээ баярлуулж бэлэг сэлт өмч мал өгвөл их сайн. Өгөхдөө 80 насны ой хийж буй хүн өөрөөсөө өгвөл бүүр ч сайн. Ахмад настай хүний тохой тосох гээч нь агуу их цаг хугацааг хүндэтгэж, ерөөл буяныг нь алгандаа тосож буй явдал мөн. Ер өөрөөс нэг насаар ах хүн байлаа ч тохойг нь өргөх хэрэгтэй. Дамаа машид зөв зам мөртэй хүний тохой тосох бол үнэхээр сайн. Өндөр настантай золгох гээд байдгийн учир бол агуу их цаг хугацаа, туулсан зам мөрийг нь сайхнаар ерөөж тэр хүнээс эрчис энерги авч ерөөл сонсох гэж хичээдэг. Наян нэгний жилээ давчихвал, бүр 85 насалчихвал байгалийнхаа жамаар ихэд ариусдаг юмсанж. Тийм учир 85 ны жил орсон хүнд ойр хавийн хэн бүхэн халуун хошуутай хонь, унага даага зүсэлж өгөх, мөн илдсэн арьс хөрс бүс бараа, бүр тэрлэг хувцас оёж өгөөд тухай буурлууд шиг өндөр насална гэж бэлэгшээдэг. 

Зарим нутагт 80 насны ой хийхийг цээрлээд таг чимээгүй байж байгаад 81 хүрэнгүүт нь хоёр цагаалах ёсоо өргөн тэмдэглэх нь ч бий. Заа тэгээд, 80-аас  85 нас хүртэл барагтаа хүнд жилээ хэлдэггүй. Дамаа 80, 81 нас "отлого ихтэй" гэж хууччуул хэлдэг байв. Харин 85 нас хүрснээс хойш бол насаа бусдад хэлж байх учиртай. Дээр өгүүлсэнчлэн байгалийнхаа жамаар ер бусаар ариусч бурхны ерөөл шингэсэн байдаг тул 85-аас дээш насалсан хүний үр хүүхдүүд аль болох олон хүнтэй уулзуулж байвал өрөөлийн буян заяа эрчис энерги зэрэгт эерэг сайн байдаг ажээ. Тэр хэрээр өөрсдийн буян нь дэлгэрдэг. Сэтгэл нь хүүхдийнх шиг хиргүй тув тунгалаг болсон байх тул тэр настай хүний бодсон бодол, хэлсэн үг бүр нь ерөөл болоод бүр машид хүчтэй ид шидийн юм шиг оршдог санж. 
- Манай энэний үйлс нь бүтэлгүйтээд сүр сүлд нь муудаад болохгүй юм. Өндөр настнаар нэг ерөөл хэлүүлчихмээр байна чухам. Алив хоёулаа тэр 90 шахаж яваа хүнтэй нэг уулзаад ирье гэдэг. Заа тэгээд өндөр настай хүн өөд болох үед толгойг нь түших, ажил явдалд нь явбал тэр аяараа буян болно шүү дээ! Аьдрал ахуй доройтоод болохгүй бүдэрч бэдэрч яваа хүн хүүхдийн даахины найр, настны оршуулгад оролцвол сайн. Их дээр үед ачлага уналага муутай нэгэн ядруухан эр, нутгийнхаа 90 шахаад өөд болсон самганыг ганц муу хөгшин хүрэн атандаа тээгээд оршуулчихжээ. Үр хүүхдүүд нь нутгийн ядуу зүдүү эрийн ганц хүрэн атыг номхон дөлгөөн болохоор нь өөд болоочийн шарилыг тээсэн юм биз ээ. Өнөө ядуу эр төдхөн амьдрал нь их сайхан болоод ирсэн гэдэг. Харин тэр өөд болоочийн үрс жаахан базаахгүй амьдрал туулжээ. Мэргэн хүн үзээд, 
- Өндөр настай ачит эхээ оршуулахдаа өөрийн унаа хөсгөөр тээхгүй яав даа! Гэжэа. 81 насны бартаа гортоог заавал ёсолж гаргах учиртай. Өндөр настай аав ээжтэй хэн боловч дээрх ёс заншил домын соёлын арга билгээ мэдэж байх хэрэгтэй болов уу гэсэндээ ийн бичив. 

Хумбагарын Батмэнд. 2025. 02. 18.

***



Comments