Монгол ардын тоглоомын ач тус
Ардын хөлөгт тоглоом бол
Арга бодлын гимнастик мөн
Хөгжөөнт боловсон тоглоом бол
Хүүхэд гэр бүлийн баясгалан мөн
Хүүхэд гэр бүлийн баясгалан мөн
Авъяас хөгжүүлэх тоглоом бол
Арга билгийн түлхүүр мөн
Арга билгийн түлхүүр мөн
Сэтгэхүйг сэлбэх тоглоом бол
Сэргэлэн ухааны ундрал мөн
Н.Намжилдорж. 1966 он
Хүүхэд багачуудаа авъяасыг арвижуулагч, билгийг бадруулагч, оюуныг ундруулагч, сэтгэлийг сэргээгч хөлөгт тоглоомоор өргөн тоглуулцгаая.
Сэргэлэн ухааны ундрал мөн
Н.Намжилдорж. 1966 он
Хүүхэд багачуудаа авъяасыг арвижуулагч, билгийг бадруулагч, оюуныг ундруулагч, сэтгэлийг сэргээгч хөлөгт тоглоомоор өргөн тоглуулцгаая.
Хүүхдийн наадах тоглох явдал бол тэдний төрөлхийн авъяас чанар мөн. Хүүхдийн төрөлхийн сайхан авъяас чанарыг боловсон тоглоомоор хөгжүүлэн хөтөлж, бахдалт сурлага, баясгалант хөдөлмөрийн талбар өөд тэднийг үргэлжид удирдах хэрэгтэй.
Ардын тоглоом бол хүүхдийн эрүүл саруул, сэргэлэн цовоо, баяр баясгалантай хүмүүжих, сурах, боловсрох, хөдөлмөрлөх, боловсноор амрахад тусална.
Хүүхэд тоглож байх үедээ байгаль нийгэмлэгтэй харьцах арга дадлага чадварыг олж хөдөлмөрийн дадлагатай болж сурч боловсорно.
Ардын тоглоом бол хүүхдийн наадах авъяасын дагууд удирдан хөтөлж, ажил, эрдэмд сургах жолоо мөн.
Боловсон тоглоом бол хүүхдийг зөвөөр хүмүүжүүлэх нэгэн чухал зэвсэг мөн.
Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэж манай монголын ард түмэн хүүхдээ балчир бага наснаас нь эхлэн зөвөөр тоглуулан өсгөж, ажил хөдөлмөрт дасган сургаж, амьдрал тэмцэлд хатуужуулдаг билээ.
Хүүхдийн хамт олноороо тоглодог боловсон тоглоом бол хамт олон ахмад хүмүүсээ эрхэмлэн хүндэтгэдэг, тэсвэр тэвчээртэй даруу зантай, үнэнч шударга, ажилч хичээнгүй иргэн болж хүмүүжихэд их ач холбогдолтой.
Боловсон тоглоом бол улс гэрийн хөгжин мандах явдалтай холбоотой.
Манай хүүхэд эдүгээд ажил, эрдэмд шамдан боловсорч ирээдүйд улмаар бадран өрнөх асар өндөр соёл их хөгжлийг өөрсдийн чийрэг биесээр гардан байгуулах, хамгийн найдвартай гол хүчин мөн.
Манай хүүхэд эдүгээд ажил, эрдэмд шамдан боловсорч ирээдүйд улмаар бадран өрнөх асар өндөр соёл их хөгжлийг өөрсдийн чийрэг биесээр гардан байгуулах, хамгийн найдвартай гол хүчин мөн.
Манай Монголын хөлөгт тоглоом бол тооны ухаан, тоглоомын онол, сурган хүмүүжүүлэх ухаан, түүх, угсаатны судлалын зэрэг шинжлэх ухаануудтай ихээхэн холбогдолтой зүйл юм.
Учир иймд үнэхээр айл бүхэн хүүхдийн (хөлөгт) тоглоомын булантай, цэцэрлэг бүхэн хүүхдийн (хөлөгт) тоглоомын арвин сантай, бага дунд сургууль бүхэн (хөлөгт) тоглоомын том тэнхимтэй болох хийгээд, олон нийтийн байгууллагууд хөлөгт тоглоомын клуб, дугуйлан ажиллуулах, хөлөгт тоглоомын уралдаан тэмцээнүүдийг явуулж байх зэрэгт миний бичсэн ном өчүүхэн ч гэсэн тус болох болоосой гэж үнэнч сэтгэлийн үүднээс хүснэ.
1-р хувилбар
1-р буудал (доод зүүн тал) нь үнээний бэлчээр, 14-р буудал (дээд үзүүр) нь тугалын билчээр болно. 2 ба 3-р буудал нь хоёр морьтой хүүхдийн гараа, 4-р буудал нь тугалын гараа болно. Тоглоход бэлтгэхэд, Үнээг 1-р буудалд, тугалыг 4-р буудалд, хоёр хүүхдийг 2, 3-р буудалд тус тус өрнө. Тоглох журам: 2 хүн тоглодог. Нэг тоглогч нь үнээ болон тугалыг, нөгөө нь хоёр хүүхдийг барьж, зураасны дагууд хааш нь ч нүүж зохих буудлууд дээр тавьж тоглоно. Эхлээд тугалыг нүүнэ. Дараа нь хоёр хүүхдийн аль нэгийг нүүх мэтээр тоглогч хоёр ээлжлэн нүүж тоглоно. Үнээг нүүхгүй. Хоёр хүүхэд барьж тоглосон хүүхэд нь тугалыг эхтэй нь нийлүүлэлгүй тугалыг билчээрт тууж аваачихыг зорино. Тугал болон үнээг барьсан хүүхэд нь тугалаа эхтэй нь нийлүүлэхийг эрмэлзэнэ.
Зургаадай тоглоход тоглолтын эхний хэсэг, эцсийн хэсэг гэж буй. Эхний хэсэгт хэн эхлэхийгээ шодох, цагаан авсан нь хөлгийн аль нэг буудалд нэг цагаан хүүгээ тавина. Хар хүүг авсан тоглогч нэг хар хүүг хөлөгт тавих мэтээр тоглож гурав, гурван хүүгээ хөлгийн хоосон буудал дээр тавьж дуусахыг Зургаадай тоглох эхний хэсэг гэнэ. Зургаадай тоглох эхний хэсэг нь хаах, идэх, жиргэх янзаар тоглоход ижил байна. Зургаадай тоглох эцсийн хэсэгт тоглогчид ээлжээр өөрийн хүүг зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нүүж тоглодог. Хөлгийн аль буудалд хүү тавих, хаанаас хаашаа нүүх нь тоглох зорилтоос хамаарна.
1. Зургаадай хаах ёс
Тоглогчдын аль нэг нь нөгөөгийн гурван хүүг нүүх нүүдэлгүй болгож хаахыг эрмэлзэж тоглоно.
2. Зургаадай идэх ёс
Хөлгийн захын буудал дээр байгаа хүү нь хөлгийн дундах буудалд байрлах өөр өнгийн хүүгийн дээгүүр шулуухан давж, яг цаад талын сул буудалд буугаад тэрхүү өөр өнгийн хүүг хөлөг дээрээс авахыг зургаадай идэх ёс гэнэ. Тоглогчдын зорилт бол нэг нь нөгөөгийнхөө гурван хүүг идэхийг эрмэлзэнэ.
3. Зургаадай жиргэх ёс
Зургаадай жиргэх ёс 4 янз буй.
а. Зургаадай шулуун жиргэх ёс хөлгийн шулуун зураасны дагуу дах цувраа гурван буудалд нэг өнгийн гурван хүү байрлахыг хэлнэ. Тоглогчдын зорилт бол өөр өөрийн гурван хүүг нөгөөдөхөөс урьтаж шулуун жиргэхийг эрмэлзэнэ
б. Зургаадай бага гурвалжин дээр жиргэх ёс гэж хөлөг дээрх 6 ижил гурвалжны аль нэг гурвалжны гурван орой дээр нэг өнгийн 3 хүү тавихыг хэлнэ. в. Зургаадай их гурвалжин дээр жиргэх ёс гэж хөлөг дээрх хоёр их гурвалжны аль нэгний гурван орой дээр нэг өнгийн гурван хүү тавихыг хэлнэ. г. Зургаадай зах жиргэх ёс гэж хөлгийн захын зэргэлдээ гурван буудалд нэг өнгийн гурван хүү тавьж байрлуулах юм.
4. Зургаадай тохируулах ёс
а. Зургаадай нэмж тохируулах ёс. Хөлгийн шулуун зураасны дагууд цувраа гурван буудал дээр байрлуулсан гурван тооны нийлбэр бүхэн өөр хоорондоо тэнцүү байхаар ямар нэг дэс дараалсан долоон тоог хөлгийн 7 буудалд байрлуулахыг хэлнэ.
б. Зургаадай хасаж тохируулах ёс. Хөлгийн шулуун зураасны дагууд цувраа гурван буудлын захын хоёр тооны нийлбэрээс дундах тоог хасахад ялгавар бүхэн нь тэнцүү байхаар дэс дараалсан 7 тоог хөлгийн 7 буудалд байрлуулахыг хэлнэ.
Н.Намжилдорж. Монголын (хөлөгт) тоглоом (дэд дэвтэр). УБ. 1966 он
Бие нь өссөнөөс ухаан нь өсөөгүй
Бэлчээр нь тэлсэнээс ухамсар нь тэлээгүй
Хөл толгойгоо олохгүй яваа
Хөөрхий нялхсыг аргаар тэтгэ
Мэдлэг хурааснаас өөрийгөө таниагүй
Мэдээлэлд автсанаас үнэнийг олоогүй
Гэрэлгүй харанхуйд төөрөлдөж яваа
Гэнэхэн балчируудын замыг гэрэлтүүл
Үзэл онолоор өөрийгөө хүлсэн
Үгүйсгэл маргаанаар хоосон цэцэрхсэн
Өөрийгөө ч анзаарах сэхээгүй яваа
Өрөвдөлтөй нялхсыг уучилж өршөө
Өнгө хэлбэрт хууртаж шунасан
Өөлж гоочилж ялгаврлах дуртай
Аархаж омогшиж биеэ тоосон
Ангаахай нялхсыг тоглоомоор нь ухааруул
Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар
Бие нь өссөнөөс ухаан нь өсөөгүй
Бэлчээр нь тэлсэнээс ухамсар нь тэлээгүй
Хөл толгойгоо олохгүй яваа
Хөөрхий нялхсыг аргаар тэтгэ
Мэдлэг хурааснаас өөрийгөө таниагүй
Мэдээлэлд автсанаас үнэнийг олоогүй
Гэрэлгүй харанхуйд төөрөлдөж яваа
Гэнэхэн балчируудын замыг гэрэлтүүл
Үзэл онолоор өөрийгөө хүлсэн
Үгүйсгэл маргаанаар хоосон цэцэрхсэн
Өөрийгөө ч анзаарах сэхээгүй яваа
Өрөвдөлтөй нялхсыг уучилж өршөө
Өнгө хэлбэрт хууртаж шунасан
Өөлж гоочилж ялгаврлах дуртай
Аархаж омогшиж биеэ тоосон
Ангаахай нялхсыг тоглоомоор нь ухааруул
Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар
Есөн ухаан
нэг хүний хөлөгт тоглоом. Дараах 2 хувилбараар тоглоно.1-р хувилбар
Арван нүдний ес дээр нь чулуу тавьж, зураасны дагуу даамын хүүгийн адил бие биесийг идэлцсээр байтал хэн бодол ухаантай нь нэг чулууг үлдээж чаддаг. Нэг чулууг анхаарлаа төвлөрүүлж, арай л гэж үлдээдэг байснаас Чүүчамай гэж нэрлэдэг.
2-р хувилбар
2-р хувилбар
Хөлгийн цувраа гурван буудлыг 1, 2, 3 гэж чигээр нь тоолоод 3-ын тоо таарсан буудал бүхэнд шагай тавина. Дараа, дараачийн тоололт бүрд өмнөх тоололтын нэгийн тоонд таарсан буудал бүхэнд дараачийн залгаа тоололтын гурвын тоог зориуд тохируулан тоолж тэр бүрд шагай тавина. Үүнд, 1, 2, 3 гэж тоолоход нэг ба гурвын тоонд ноогдсон буудал бүхэн шагайгүй байх байх ёстой. Гагцхүү хоёрын тоонд ноогдсон буудал бүхэн шагайтай ч байж болно, шагайгүй ч байж болно. Тоолохдоо буудлыг алгасан тоолж болохгүй.
Тооно
25 буудалтай. 6, 6 чулуугаар тоглоно. Тоглоомын зорилт бол нөгөө тоглогчийн 6 чулууны анхны байрыг эзлэхийг эрмэлзэх. Тоглоомын бэлтгэх байдал нь 6, 6 чулууг дээд, доод зэргэлдээ 6 буудалд байрлуулна. Цагаан нь эхэлж нүүнэ. Нүүхдээ зураасны дагууд нэг, нэг буудлаар нүүнэ. Хэрэв шулуун зураасны дагууд зэргэлдээ буудалд аль нэгний чулуу байгаад цаадах зэргэлдээ буудал чулуугүй байвал түүнийг давж нүүж болно.Үүд
12 буудалтай, 4, 4 хүүгээр тоглоно. Үүд тоглоход бэлтгэсэн байдал нь 4 цагаан хүүг босгонд, 4 хар хүүг тотгонд өрнө. Тоглох журам бол цагаан нь эхэлнэ. Хүүг зураасны дагууд, зэргэлдээ сул буудалд хаашаа ч нүүж болно. Тоглогчдын зорилт бол, тоглогчдын аль нэг нь нөгөөгийнхөө нэг буюу хэсэг хүүг бусдаас нь таслан, тэдгээрийн нүүвэл зохих бүх талын замыг өөрийн хүүгээр хаахыг эрмэлзэнэ. Ингэж хаасан нь хожино. Хаагдсан нь хаагдаагүй өөр хүүтэй байвч хожигдоно.Тулга
10 зам, 9 буудалтай. Тулга тоглох журам гэвэл эхлээд цагаан, дараа нь хар чулууг ээлжилж нэг нэгээр хөлгийн 9 буудлын 8 дээр тавьж гүйцнэ. Нэг өнгийн чулуу цувраа 3 буудалд байрлахыг жиргэсэн гэж нэрлэдэг. Жиргэсэн бол нөгөөгийн жиргээгүй (жиргээгүй чулуу байхгүй бол жиргэсэн) чулууг хөлөг дээрээс авна. Энэ мэт жиргэж тоглосоор байтал тоглогчдын аль нэг нь хожих найдваргүй болж бууж өгөх буюу хоосорч хожигдоно.Тугал туух
Энэ хөөх тоглоом бол 2 морьтой хүүхэд тугалаа эхтэй нь нийлэлгүй, тугалын билчээрт гаргахыг хичээдэг. Тугал нь буцаж эхтэйгээ нийлчих гээд байдаг бодит байдлыг илэрхийлсэн, амьдрал тэмцлийн утга учиртай тоглоом.1-р буудал (доод зүүн тал) нь үнээний бэлчээр, 14-р буудал (дээд үзүүр) нь тугалын билчээр болно. 2 ба 3-р буудал нь хоёр морьтой хүүхдийн гараа, 4-р буудал нь тугалын гараа болно. Тоглоход бэлтгэхэд, Үнээг 1-р буудалд, тугалыг 4-р буудалд, хоёр хүүхдийг 2, 3-р буудалд тус тус өрнө. Тоглох журам: 2 хүн тоглодог. Нэг тоглогч нь үнээ болон тугалыг, нөгөө нь хоёр хүүхдийг барьж, зураасны дагууд хааш нь ч нүүж зохих буудлууд дээр тавьж тоглоно. Эхлээд тугалыг нүүнэ. Дараа нь хоёр хүүхдийн аль нэгийг нүүх мэтээр тоглогч хоёр ээлжлэн нүүж тоглоно. Үнээг нүүхгүй. Хоёр хүүхэд барьж тоглосон хүүхэд нь тугалыг эхтэй нь нийлүүлэлгүй тугалыг билчээрт тууж аваачихыг зорино. Тугал болон үнээг барьсан хүүхэд нь тугалаа эхтэй нь нийлүүлэхийг эрмэлзэнэ.
Өлзий
23 буудалтай, 7, 7 хүүгээр тоглоно. Өлзий тоглоход бэлтгэсэн өрөг: Хар 6 хүү нь 1,4; 2,3; 3,2; 4,1; 5,2; 6,3; 7,4 буудалд, цагаан 6 хүү нь 1,6; 2,7; 3,8; 4,9; 5,8; 6,7; 7,6 буудалд байрлана. Өлзий тоглогчдын зорилт нь а) тоглогчид өөрийн 7 хүүг нөгөө талын байранд урьтаж аваачих зорилт тавина б) байраас хөдлөөгүй нөгөөгийн хүүг (тэнд нь нүүдэлгүй болгож хаасан) байр эзэлсэн өөрийн хүүгийн тоонд оруулна в) аль ч тал нь эзлэх буудлаасаа өнгөрч нүүж болохгүй. Тоглох журам гэвэл цагаан нь эхэлж нүүнэ. Нүүхдээ давшиж ахих журмаар зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нүүж бууна. Хэрэв өөрийн эсвэл бусдын хүү нэг нэг сул буудал алгасаж байвал тэдгээрийг давж хаашаа ч нүүж болно.Зургаадай
7 буудалт хөлөг дээр 3, 3 хүүгээр тоглодог. Зургаадайн хөлөг дээр 8 янзаар тоглодог.Зургаадай тоглоход тоглолтын эхний хэсэг, эцсийн хэсэг гэж буй. Эхний хэсэгт хэн эхлэхийгээ шодох, цагаан авсан нь хөлгийн аль нэг буудалд нэг цагаан хүүгээ тавина. Хар хүүг авсан тоглогч нэг хар хүүг хөлөгт тавих мэтээр тоглож гурав, гурван хүүгээ хөлгийн хоосон буудал дээр тавьж дуусахыг Зургаадай тоглох эхний хэсэг гэнэ. Зургаадай тоглох эхний хэсэг нь хаах, идэх, жиргэх янзаар тоглоход ижил байна. Зургаадай тоглох эцсийн хэсэгт тоглогчид ээлжээр өөрийн хүүг зураасны дагууд зэргэлдээ сул буудалд нүүж тоглодог. Хөлгийн аль буудалд хүү тавих, хаанаас хаашаа нүүх нь тоглох зорилтоос хамаарна.
1. Зургаадай хаах ёс
Тоглогчдын аль нэг нь нөгөөгийн гурван хүүг нүүх нүүдэлгүй болгож хаахыг эрмэлзэж тоглоно.
2. Зургаадай идэх ёс
Хөлгийн захын буудал дээр байгаа хүү нь хөлгийн дундах буудалд байрлах өөр өнгийн хүүгийн дээгүүр шулуухан давж, яг цаад талын сул буудалд буугаад тэрхүү өөр өнгийн хүүг хөлөг дээрээс авахыг зургаадай идэх ёс гэнэ. Тоглогчдын зорилт бол нэг нь нөгөөгийнхөө гурван хүүг идэхийг эрмэлзэнэ.
3. Зургаадай жиргэх ёс
Зургаадай жиргэх ёс 4 янз буй.
а. Зургаадай шулуун жиргэх ёс хөлгийн шулуун зураасны дагуу дах цувраа гурван буудалд нэг өнгийн гурван хүү байрлахыг хэлнэ. Тоглогчдын зорилт бол өөр өөрийн гурван хүүг нөгөөдөхөөс урьтаж шулуун жиргэхийг эрмэлзэнэ
б. Зургаадай бага гурвалжин дээр жиргэх ёс гэж хөлөг дээрх 6 ижил гурвалжны аль нэг гурвалжны гурван орой дээр нэг өнгийн 3 хүү тавихыг хэлнэ. в. Зургаадай их гурвалжин дээр жиргэх ёс гэж хөлөг дээрх хоёр их гурвалжны аль нэгний гурван орой дээр нэг өнгийн гурван хүү тавихыг хэлнэ. г. Зургаадай зах жиргэх ёс гэж хөлгийн захын зэргэлдээ гурван буудалд нэг өнгийн гурван хүү тавьж байрлуулах юм.
4. Зургаадай тохируулах ёс
а. Зургаадай нэмж тохируулах ёс. Хөлгийн шулуун зураасны дагууд цувраа гурван буудал дээр байрлуулсан гурван тооны нийлбэр бүхэн өөр хоорондоо тэнцүү байхаар ямар нэг дэс дараалсан долоон тоог хөлгийн 7 буудалд байрлуулахыг хэлнэ.
б. Зургаадай хасаж тохируулах ёс. Хөлгийн шулуун зураасны дагууд цувраа гурван буудлын захын хоёр тооны нийлбэрээс дундах тоог хасахад ялгавар бүхэн нь тэнцүү байхаар дэс дараалсан 7 тоог хөлгийн 7 буудалд байрлуулахыг хэлнэ.
Тэмдэглэл. Энэхүү Зургаадай бол шинэ бүтээл оновчтой саналын асуудал эрхэлсэн улсын комиссоос 1962 онд зарлаж явуулсан хүүхдийн тоглоомын уралдаанд 3-р байр эзэлсэн тоглоом юм.
Олон санаа
Хэрэглэгдэх зүйл: ачаа, гурван зоос.
(ачааг 1 шагайн тэмээ буултаар, 3 зоосыг 3 шагайгаар орлуулна)
Бэлтгэх байдал
Энэ тоглоомын хөлөг нь морины чөдөр хэлбэртэй.
Чөдрийн зангилаа буюу хөлгийн төв (13-р буудал)-д ачаа (шагайны тэмээ буулт) байрлуулна.
Тоглогчийн зорилт
1-р тоглогч нь 1-р буудалд, 2-р тоглогч нь 2-р буудалд, 3-р тоглогч нь 3-р буудалд (буюу гэртээ) ачааг авчирах гэж тоглогчид өрсөлддөг.
Тоглох журам
Гурван тоглогч ээлжээр гурван зоос (3 шагай)-ыг орхино. Гурван зоосны хичнээн нь цагаанаар (шагайны хонь, морь буулт) буувал ачааг төчнөөн буудлаар өөрийн гэр тийш ахиулна. Энэ мэтээр тоглож, ачааг өөрийн гэртээ авчирсан нь хожно.
Зоосны хар тал (ямаа, тэмээ) -ыг нүүхэд тооцдоггүй.
Тэрэг
16 буудалтай хөлөг
Тэрэг тоглоход тэрэгний 4 цагаан дугуй, 4 хар дугуй хэрэглэгдэнэ. (цагаан, хар дугуйг шагайны хонь, ямаа буултаар орлуулж тоглоно)
Тоглох журам
Цагаан авсан нь эхэл, хар авсан нь дагалдаж ээлж дараагаараа нүүнэ. Дугуйг нүүхдээ зөвхөн чигээрээ нэг нэг буудлаар давшиж нүүнэ. Дугуйг хушуулдаж, мөн хажуу тийш нүүдэггүй.
Тоглогчдын нэгний дугуй нь нөгөөгийн зэрэгцэж ирсэн дугуй дээгүүр давж идээд, цаад хажуугийн хоосон буудал дээр бууна. Идэш байвал энэ мэтээр чигээрээ, хажуу тийшээ, мөн буцаж хэдээр ч идэж болно.
Эсрэг талын захын дөрвөн буудлын аль нэг дээр очиход “тэрэг” болно. Тэрэг нь чигээрээ, хажуу тийшээгээ буцаж хэд хэдэн буудал алгасаж нүүж идэх эрхтэй болдог.
Тэрэг гарахад хоёр дугуйг давхарлаж тавина (шагайгаар тоглож байгаа бол морь, тэмээ буултыг хэрэглэнэ).
Тоглогчдын зорилт
Тоглогч нь нөгөө тоглогчийнхоо дугуйг аль болох олноор идэж, өөрийн дугуйг аль болох цөөнөөр идүүлэх
Уул талын буга
Нэг тоглогч 2 буга, нөгөө тоглогч 24 нохой барьж тоглоно.
Тоглоход бэлтгэх
2 буга нь 2 талын байцын ам багалзуур дээр, 8 нохойг гол тойрсон 8 буудал дээр тавина.
Тоглоомын зорилт: Бугыг хорьж барих
Тоглох журам: Буга барьсан хүнээсээ эхэлж нүүнэ. Буга нь шулуун замаар нэг нохой дээгүүр үсэрвэл нохойг тоглоомоос хасна. Хоёр нохой дээгүүр үсэрч болохгүй. Зэргэлдээх хоосон буудал руу нүүж болно. Буга барьсан тоглогч нэг үсрэхэд нохой барьсан тоглогч нэг нохойгоо тавина. Нохой барьсан хүн найман нохойныхоо араас бүх нохойгоо нэмж тавьсаар, тавих нохойгүй болсоны дараа л хөлөг дээрээ нохдоо зураасны дагууд зэргэлдээх буудалд нүүх байдлаар бугыг гарцгүй болгож шахна.
Паж
Хэрэглэгдэх зүйлс
Пажийн шил гэж нэрлэгддэг 6ш тал бөөрөнхий шил. Пажийн шилийн гүдгэр хэсгийг цагаан, хавтгай талыг хар гэдэг.
Пажийн бух 4 байна. 2 хүн тоглоход хоёр, хоёр бух авна, түүнээс олон хүн нэг, нэг бух авдаг. (Бухны оронд өөрт таалагдсан хэлбэртэй шагайг сонгож ямар ч буултаар тавьж болно)
Тоглох журам
Тоглогчид ээлжээр пажийн шилийг орхиод, хэдэн гүдгэр (цагаан), хэдэн хавтгай (хар) буусанаас хамаарч бухаа нүүлгэнэ.
- 5 цагаан, 1 хар буувал
16 дугаартай буудал дээр өөрийн бухыг тавина. Тоглолтын аль ч үед ийм таван цагаан буувал 3 шантай байдаг. Энэ нь ээлжгүй дараалан 3 удаа орхино гэсэн үг, харин шангийн шан гэж байхгүй.
- 5 хар, 1 цагаан
Энэ мэт буувал 2-оор гарна. Энэ нь хөлгийн 2-р буудал дээр өөрийн бухыг тавина гэсэн үг. Тоглолтын аль ч үед ийм 5 хар буувал 1 шантай. Нэг шан гэдэг нь ээлжгүй ахиад нэг орхино гэсэн үг. Харин шангийн шан гэж байхгүй.
- 4 цагаан, 2 хар;
3 цагаан, 3 хар;
2 цагаан, 4 хар
Энэ мэт буувал хичнээн цагаан буусны тоогоор бухыг төчнөөн буудлаар урагш ахиулна.
- 6 хар. Энэ мэт буувал бух нь зургаан буудлаар ухарна.
- 6 цагаан. Ингэж буувал 3 удаа орхих эрхээ хасагдана.
Пажийн шил орхих ээлжээ 3 удаа өнжинө гэсэн үг.
а. 80 дугаартай буудлыг түг гэдэг. Бухаа түгт оруулсан хүн 5 хар эсвэл 5 цагаан буулгаж, 2 эсвэл 16-р буудалд бухаа нүүлгэж түгээс гарна.
б. Нэг тоглогчийн бухын байгаа буудал дээр нөгөөгийн бух бууж ирвэл түрүүчийн бух нь цохигдож гараад, дахиж тоглолтод шинээр оролцоно.
в. Бух эхлэж гарахдаа 5 хар буюу 5 цагаан буухаас нааш гарахгүй. Хэрэв 5 хар буюу 5 цагааны аль нэг нь бууснаар бух анх гарч, цаашид хөлгийн нүдээр нар зөв тойрон нүүнэ.
г. 5 цагаанаар эхлэн гарч нүүсэн хүн пажийн шилийн цагаан буусныг тоолж нүүдэг, 5 хараар эхлэн гарч нүүсэн хүн пажийн шилийн хар буусныг тоолж нүүх ёс байдаг.
д. 5 хараар эхлэн гарч нүүсэн хүн 5 цагаан буувал бухаа 16 буудал нүүлгэхээс гадна шангаа хараар тоолж бухаа нүүдэг ёс бий.
е. Бух батын бууц дээр мөн түг дээр давхарлавал цохилцохгүй.
ё. Тоглогч бүхний пажийн шил 6 хар буюу 6 цагаан дэс дараагаар буувал хүчингүй болно.
ж. 5 цагаан буюу 5 хар буувч 14 буюу 2 нүүх буудал хүрэлцэхгүй байвал шан гэж 1 нүүнэ.
з. 5 цагаан гурав дахаа буувал түлэгдэж хүчингүй болно.
и. Бух хожлынхоо төвийн (81-р) буудалд орохдоо пажийн шилийн буулт үлдсэн буудлын тоог тохируулж болно.
Эх сурвалж
o Н.Намжилдорж. Монголын (хөлөгт) тоглоом. УБ., 1966
o Монголын уламжлалт тоглоом наадгайн
цахим номын сан naadgai.mn
Есөн даваа богц
Энэ нь Монгол ардын хөлөгт тоглоомуудаас сонгож, 90см диаметртай даавуун дээр хөлгүүдийг билигдэл шингээж байрлуулан оёж, зураад, тоглоомыг сурах дараалалтай болгосон хэрэглэгдэхүүн.
1-р хөлөг дээр Есөн ухаан,
5-р хөлөг дээр Эвэр бух,
7-р хөлөг дээр Дөрвөлжин жиргэ, Зэрэгцээ,
Хүүхдийн дөрвөлж,
8-р хөлгийн дунд хэсэг дээр Шатран буга,
Хорин тав
Comments