Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгддэг Даавуун хавтасыг оёх ажилд хамтран ажиллахыг сонирхож байгаад баярлалаа.
Та хийж байгаа оёдлын ажлаа гүйцэтгэл сайтай, сэтгэл гаргадаг, амралт ажлаа зохируулдаг байх шаардлагатай.
Утсаа ард нь зангиддаг, бөхөлгөөг оёдлын эхлэл төгсгөлд хийдэг, илүү тасадсан утсаа түүж цэвэрлэдэг, хүний зааж өгч байгааг бичиж тэмдэглэдэг байх хэрэгтэй.
Зарын бүрэн мэдээллийг уншаарай.
Оёдлын тэмдэглэгээ хийгдсэн эсгүүрийг таны гэрт, ажлын байранд нь хүргэж өгнө.
1) Оёдлын ураишуулал
1ш даавуун хавтас оёх 8500 төг
2) Бид тантай ярилцаж, заасан хаягаар нь 10-20ш эсгүүрийг авч очоод,
Даавуун хавтас оёх дараалал, шаардлагыг хэлж зөвлөж, оёулна. 1ш-ийг оёход 1-2 цаг болдог.
Манай гэр дарь эхд байдаг тул, таны гэрт автобусаар очиход ойрхондуу, мөн замын ачаалал багатай байвал сонгож байгаа.
Танд даавуун хавтас оёход боломжтой санагдвал эсгүүрээ үлдээж,
оёод дуусахаар нь тооцоо хийж, дахин эсгүүр өгөх эсэхээ ярилцаж шийднэ.
- Оёдлын урамшууллыг оёсон даавуун хавтсыг хүлээж авахдаа өгнө
3) Зааж өгсөний дагуу оёно.
4) Буруу оёсоны оёдлыг задалж дахин засах учраас анхааралтай, сэтгэлээ гаргаж оёорой!
Та бидэнтэй Даавуун цүнхний оёдол дээр хамтарч ажиллахдаа
- дээрх 4 нөхцлийг зөвшөөрч
"уншлаа, зөвшөөрч байна" гэж хариултыг дараах чатаар бичээрэй,
- эсгүүр хүлээн авах хаягаа
дараах чатаар бичээрэй
Асууж, ярилцах утас 89811326, 99861326
Ж.Бэгзсүрэн
- эсгүүрийг Ж.Бэгзсүрэн, Б.Мөнгөнсоёмбо хийж,
- оёдолчин, уран бүсгүй Г.Мягмарбаяр, Б.Мөнгөнсоёмбо, Б.Энхмандах, Сайнаа, Энхмандах, Э.Чимгээ, Бадамханд, Оюунцэцэг, Халиунаа, Паш, Бибигүл нар сэтгэл гарган оёж байна.
- оёдолчин, уран бүсгүй Г.Мягмарбаяр, Б.Мөнгөнсоёмбо, Б.Энхмандах, Сайнаа, Энхмандах, Э.Чимгээ, Бадамханд, Оюунцэцэг, Халиунаа, Паш, Бибигүл нар сэтгэл гарган оёж байна.
Даавуун хавтасыг хаана хэрэглэдэг вэ
Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл ТББ-аас санаачлан,
- Цэгээр наадъя зурлага бичвэрийн дэвтэр, Дүрсээр наадъя зургийн дэвтэр, өнгийн харандаа, баллуур, харандаа үзүүрлэгч зэргээ хийдэг байх, хүүхдэд бага наснаас нь эмх цэгцтэй зан чанарыг хэвшүүлэхэд туслах
- Даавуун хавтас (цүнх) -ны загвар гаргаж, оёх хүсэлтийг бидэнд 2021 оны 7-р сард танилцуулж, ярилцаж, хамтран ажилласнаар энэ бүтээлийн загвар бий болсон.
Даавуун хавтасны хэрэглээ
✅ САНААЧИЛГАТАЙ
✅ ТУУШТАЙ
✅ ХИЧЭЭНГҮЙ
✅ ЭМХ ЦЭГЦТЭЙ хандлагыг хүүхдэд бий болгоход зориулагдсан.
Багц-5: Даавуун цүнхтэй "Бүтээлч хүүхэд багц"
1. "Цэгээр наадъя"- зурлагын дэвтэр 4, 5 нас
2. "Цэгээр наадъя-Аргачлалтай дасгалын дэвтэр" -4, 5 нас
3. "Цэгээр наадъя" -Баруун зүүн тархи хөгжүүлэх 2 гараараа зэрэг бичдэг дэвтэр
4. "Зураасаар наадъя"- Үндсэн 5 төрлийн зураасыг таньж, ашиглаж сурахад чиглэсэн зургийн дэвтэр
5. "Дүрсээр наадъя" - Сонирхолтой зураасаар холбогдсон энгийн дүрс ашиглан 20 агуулгаар зураг зурж сурах аргачлалтай зургийн дэвтэр багтсан.
Даавуун цүнхтэй "БҮТЭЭЛЧ ХҮҮХЭД" багц-аа захиалаад хичээлийн жилийн турш явагдах ЦАХИМ ДУГУЙЛАН-д хамрагдаарай!
#Цэгээр_наадъя
#Зураасаар_наадъя
#Дүрсээр_наадъя
Өөр нэг оёдлын ажлын санал
Монгол ардын хөлөгт тоглоомоос сурах, тоглоход зориулагдсан
Есөн даваа богц оёх ажилд хамтран оролцоно уу?
Comments