Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас 2017 оны 5-р сард зохион байгуулсан Аялал жуулчлал, аялалын хөтөчийн сургалт дээр Бүтээлч аялал жуулчлалын талаар сонссоноос хойш гэртээ шагай оролцсон аялал жуулчлал, сургалт хүмүүжлийн бүтээгдэхүүн гаргах гээд бодсоор яваа.
Үүнийхээ бэлтгэл болгож 10, 20-хон шагайтай байсан манайх 1000, 2000, ... бүр 10000 шагайтай болохоор цуглуулж байна. Уламжлалаас харахад малтай айл өөрийнхөө хонь, ямааны шагайг хадгалдаг байж, харин хот суурингийн иргэд бид махны худалдаанаас очиж шагайтай шаант яс авчирах, эсвэл махны худалдаа хийдэг хүмүүсээс шагайг нь худалдан авч байна.
Шагай шиг хэлбэр, хэмжээтэй хиймэл шагайг хийж, тоглоом бэлтгэн худалдаалж эхэлснийг, мөн тосыг нь бүрэн буцалгаж аваад хувхайруулсан олон шагайг
хэлхэж эд хэрэглэл хийгээд байгааг хараад
- малчин айл бойлсон малынхаа шагайг шаантнаас нь салгаж авч үлдээсэй,
- мах борлуулагч нар шагайг заавал салган авч, цааш нь худалдаасай,
- шаант ястай мах авсан бол шагайг нь салган авч хадгалж цуглуулаасай,
шагай нь тос нүнжигтэйгээрээ байгаасай, учир нь барьж атгаж байгаа хүний гарын арьсанд тос тосолгоо, дасгал эмчилгээ болохын учир шалтгааныг бодолцож, цаашилбал малын буян хишгээ тогтоох, дээдлэх гэх мэт билэгдэл, учир зүйг ярилцаж, цуглуулж, амьдралынхаа баяр баясгаланг билэгдэл, тоглоомоор нь дамжуулан хүртээсэй.
М.Чимэдрагчаа: ... малын ясыг хамаагүй хаядаггүй!
Шагайн нууц баримтат нэвтрүүлэг
Эх орон ТВ. 2013 он.
Сэтгүүлч Б.Гэрэлмаа
#ШагайтайҮүргэвч аялал
- 2016 онд ОХУ Новосибирск руу 116 хүнтэй танилцан аялсан,
- 2018 онд Беларусын Минск руу 150 хүний оролцоотой аялаад ирсэн. Аяллын маань онцлог монгол ахуй соёлоо аяллын замд таарсан азтай хүмүүст танилцуулж, ярилцаж яваад, зорьсон ажлаа бүтээгээд ирэх байлаа.
Шагайг яаж танилцуулах
Мөн шагайг гадаад хүмүүст хэрхэн тайлбарлаж, таниулж ярилцах талаар аяллын хөтөч нарт сургалт хийж үзсэн.
Сургалтын агуулгаа дэлгэрүүлэн тайлбарлан бичсэн.
4 шагайгаар 20 тоглоом
Шагайны тухай шүлэг
Шагай судлаач Ө.Сүхээ гуайн ярилцлага
Хотондоо налайх сүргийн нь хишиг шагайндаа
Хожим уулзах залуусын нь болзоо шагайндаа
Хотол монголын сайны бэлгэдэл шагайндаа
Эрчүүлийнх нь андгай тангараг шагайндаа
Эцэг эхийн нь эртийн буян шагайндаа
Эргэж уулзахын нь итгэл ерөөл шагайндаа
Эв нөхөрлөлийн эрхэм бэлгэдэл шагайндаа
Амгалан энхийн цагтаа
Асгасан шагай шигээ нүүж ээ суудаг
Аян дайны ширүүн цагтаа
Атгасан шагай шигээ хурж ээ нэгддэг
Тэгш дөрвөлжин шагайндаа
Тэнгэрлэг хувь буянаа хурааж
Таван хошуу малын хишгээ
Талын монголчууд атгаж явдаг юм
Алаг мэлхий өрж атгаж наадаж
Амны хишгээ даллан хурайлдаг
Хөөеөг шидэж шагай хормойлж
Хишиг буянаа хурайлан далладаг
Төр улсын төвшин заяа нь төөрөгийн шагайндаа
Түмэн ардын амар жаргалан нь тэгш шагайндаа
Мянган оны ирэх зөн билэг нь мэргийн шагайдаа
Түмэн жилийн туулсан түүх нь өрөгийн шагайндаа
Тахилгат уулсын нь хишиг буян шагайндаа
Тал дүүрэн билчих малын нь хишиг шагайндаа
Мөнх тэнгэрийн оноо хувь нь шагайндаа
Мөхөлгүй орших Монгол заяа шагайндаа
Амгалан энхийн цагтаа
Асгасан шагай шигээ нүүж ээ суудаг
Аян дайны ширүүн цагтаа
Атгасан шагай шигээ хурж ээ нэгддэг
Тэгш дөрвөлжин шагайндаа
Тэнгэрлэг хувь буянаа хурааж
Таван хошуу малын хишгээ
Талын монголчууд атгаж явдаг юм
Алаг мэлхий өрж атгаж наадаж
Амны хишгээ даллан хурайлдаг
Хөөеөг шидэж шагай хормойлж
Хишиг буянаа хурайлан далладаг
2012.01.05
Эх сурвалж: Д.Сумъяа http://dsumiya.blogspot.com/
Ө.Сүхээ: Нэг удаа гурван янчаан, гурилтай шөлөөр шагнуулж байлаа
“Монголын анхны Ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансүрэнгийн амьд ахуйдаа хэрэглэж байсан шагайнууд надад бий. Энэ шагайнаасаа би Монголын болоод Оросын нэр хүндтэй олон хүнд бэлэглэсэн” гэж шагай судлаач Ө.Сүхээ гуай ярьсан юм. Хүүхэд ахуй үеэсээ шагай сонирхож, судалж, мэргэлж, ном бүтээл туурвиж ирсэн түүнийг энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо урьсан юм.
Хүмүүс намайг “Мэргэн хүүхэд” гэдэг байлаа
-Шагай сонирхож, судлах болсон дурсамжаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Би 1930 онд Өвөрхангай аймгийн Ханхөгшин хошуунд төрсөн. Гүннарийн сумын бага сургуульд сурдаг байлаа. Манайх мал малын захтай айл байсан л даа. Манай аав Дамбадаржаа бичиг соёлын өндөр мэдлэгтэй, бас мэргэлдэг байсан. Зоос, шагай, далны ясаар мэргэлнэ. Шагай цуглуулсан хүн өөдөлж, дэвждэг, хөрөнгөждөг гэж үздэг байсан.
-Тэгэхээр таныг шагайтай нөхөрлөхөд аав тань нөлөөлжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Аав надад шагайн мэргээ зааж өгсөн. Ааваас гадна манай аймгаас төрсөн анхны гавьяат багш болох “Рааш онолт” Сүхээ багш бидэнд шагайн тухай үлгэр, домог, хууч яриа олныг ярьж өгдөг байлаа. Миний хувьд шагайн мэргийг их сонирхдог байсан. Арван настай байхдаа анх шагайн мэргэ үнэн болохыг мэдэрсэн шүү.
-Яаж тэр вэ?
-1940 оны улсын баяр наадмыг нийслэл хотод их өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Аймаг бүрээс хамгийн сайхан морьдыг сонгон аваачиж, үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнд оролцохоор манай сумын Сангивандан гуай гоё морио аваад явсан. Гэтэл буцаж ирэх замдаа нутгийн зах руу ороод морио алдчихсан юм билээ. Тэгээд богцоо ч задлалгүй манайд сандран гүйж ирээд ааваар мэргэлүүлсэн юм. Манай нутгийнхан cop болсон морио алдсанд нь их харамсч, хайран морь гэцгээж байсан. Аав шагайгаар мэргэлээд “Морь чинь удахгүй хүрээд ирэх юм байна” гэлээ. Гэтэл Сангивандан гуай үнэмшсэнгүй. Өөр хүн дээр очиж зоосоор мэргэлүүлэхэд мөн л адилхан хариулт өгсөн. Тэгэхээр нь манай нутгийн Чимэддорж гэдэг шагайгаар мэргэлдэг хүн дээр очтол адилхан хариулсан юм билээ. Гэтэл үнэхээр маргааш нөгөө морь нь хүрээд ирсэн шүү. Яг энэ үед манай ах Дундговь аймагт явсан юм л даа. Тэгээд нэг айлын гадаа очтол танил морь зогсч байх юм гэнэ. Тэгзхээр нь орж учир байдлыг нь олж тунгаагаад морийг нь хөтлөөд ирсэн юм даа. Сангивандан гуай ч аавын мэргэ үнэн байсныг хэлж, морио тэвэрч үнсээд сүйд болсон шүү.
-Та хүүхэд ахуйдаа шагайгаар мэргэлдэг байв уу?
-Хүмүүс намайг “мэргэн хүүхэд” гэдэг байлаа. Гол төлөв алдуул мал л мэргэлнэ. Зарим нэг нь гар цайлгаж, тавтын зоосон мөнгө өгдөг байлаа. Харин нэг удаа мэргэлснийхээ хариуд гурван янчаан, гурилтай шөлөөр шагнуулж байлаа.
-Юу мэргэлээд ийм шагнал хүртэж байв даа?
-Манай аймагт энгэртээ үзэг зүүдэг дөрөвхөн хүн байсан юм. Сургуулийн захирал, сумын дарга, Дотоод яамны төлөөлөгч, тэгээд манай багш. Гэтэл хоёрдугаар ангид байх үед захирал, багш хоёр намайг дуудлаа. Багш “үзгээ алдчихлаа. Олдох нь уу, үгүй юу. Мэргэлээд өгөөч” гэлээ. Би мэргэлж үзээд “Олдох юм байна” гэчихээд л гараад явчихсан. Гэтэл тун удалгүй багшийг дуудахаар нь очтол “Багш нь үзгээ олсон. Гэрийн хажууд байж байна” гэдэг юм байна. Тэгээд надад гурилтай шөл хийж өгч, гурван янчаанаар шагнаж билээ. Тухайн үед гурван янчаанаар төлөг худалдаж авдаг байлаа шүү дээ. Бас дайны үе байсан болохоор бараа таваар тун хомс. Гурилтай шөл гэдэг олддоггүй хоол байлаа.
-Хүмүүсийн гар цайлгаж өгсөн мөнгийг юунд зарцуулдаг байв?
-Би нэлээд хатуу айлд амьдардаг байсан. Тиймээс мөнгөө модны дор нуучихдаг байлаа. Харин дараа нь багшдаа хадгалуулаад, хэрэгтэй үедээ авдаг болсон. Гэхдээ нэг явдлаас хойш мэргэлэхээ больсон.
-Юунаас болоод больчихсон гэж?
-Нэг удаа захирал дуудлаа. Яваад ортол Дотоод яамны төлөөлөгч сууж байна. Надаар ганц хоёр зүйл мэргэлүүлчихээд “Шагайгаа надад өг. Чи үүнээс хойш мэргэлж болохгүй шүү. Хэрэв мэргэлээд байвал хотод аваачаад шоронд хийчихнэ шүү. Тэнд чи өлсч “үхэх болно” гэж хэлсэн. Ингээд шоронд орохгүйн тулд мэргэлэхээ больсон доо.
Айлд 300 шагай байх учиртай
-Мэргэлэхээ больсон ч шагайгаа сонирхсоор л байсан биз дээ?
-20 орчим жил шагай гэдэг зүйлийг мартсан. Тэгээд 1960-аад оноос шагайгаа эргэж сонирхох боллоо. Шагайн холбогдолтой хоёр гурван ном гаргасныг олж авсан. Шагайг тоглоом талаас нь судалж, цол хамгаалсан Сарантуяа гэдэг эмэгтэйтэй уулзтал “Та шагайн мэргээ үргэлжлүүлэн судал” гэж зөвлөсөн. Ер нь би шагайг бүх талаас нь сайтар судалсан шүү.
-Таныг маш олон шагайтай гэдэг юм билээ?
-2000 гаруй шагай бий.
-Шагайгаа хаанаас олж цуглуулдаг юм бэ?
-Зах дээрээс худалдаж авдаг. Мөн цайны газар, рашаан сувиллынхнаас авдаг. Зах дээр шагайны ченжүүд олон байдаг. Нэг шагайг 15-20 төгрөгөөр худалдаж авдаг.
-Таван хошуу малынхаас өөр амьтны шагай байдаг уу?
-Чоно, буга, гөрөөс, янгир, цаа буга, баавгай, гахай зэрэг 30 гаруй төрлийн амьтны шагай байдаг.
-Хамгийн үнэтэй шагай гэвэл?
-3000 төгрөгөөр янгирын шагай худалдаж авч байсан юм байна.
-Айл бүхэнд шагай байх ёстой юу?
-Заавал байх ёстой. Ер нь айлд 300 шагай байвал билэг дэмбэрэлтэй гэж үздэг. Мөн хязаалан үхрийн шагай айлд байвал бүр сайн байдаг. Дээр нь монголчууд хүж хатгадаг юм шүү дээ. Нэмж хэлэхэд, шагайгаа маш сайн цэвэрлэх ёстой. Тэгвэл унага сайхан гарна, хүүхэд хөөрхөн төрнө гэж үздэг.
-Манайхаас өөр орны хүмүүс шагайгаар нааддаг юм болов уу?
-Археологийн судалгаагаар 5000 жилийн өмнөх үеийн шагайнууд ч гарч ирсээр байна. Зөвхөн Монгол гэлтгүй ОХУ, Турк, БНХАУ, ӨМӨЗО, Казакстаны нутгаас ч эртний түүхтэй шагайнууд олдсоор байна. Шагайгаар 100 гаруй төрлийн тоглоом тоглож болдог. Мөн цагаан сарын үеэр заавал алаг мэлхий өрж, морь уралдуулдаг учиртай.
Юрий Никулинд шагайнаасаа бэлэглэж байлаа
-Сайн ноён хан Намнансүрэнгийн хүүхэд ахуйдаа тоглож байсан шагайнууд яаж яваад таны гарт ирэв ээ?
-Анхны Ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансүрэн шагай судалдаг, тоглодог хүн байсан юм билээ. Түүнийг нас эцэслэсний дараа хэрэглэж байсан эд зүйлсийг нь дуудлага худалдаагаар арилжсан гэсэн. Тэгээд тоглож байсан хоёр тулам шагайг нь хүмүүс өндөр уулын оргил дээр асгахаар шийдээд байж. Энэ үед Уянгын хүрээний лам байсан Цэрэндулам гэдэг хүн “Би шагайг нь авъя” гээд зургаан янчаанаар худалдаж авсан гэдэг. Тэр лам манай ээжийн эгчтэй суусан юм. Тэгээд сүүлд нь надад 500 гаруй шагайг нь өгсөн.
-Эдгээр шагайнаас та хүнд өгсөн үү?
-Алдар цуутай олон хүнд тарааж өгсөн.
-Тухайлбал?
-Би нэг хэсэг Москва дахь Монголын ЭСЯ-нд жолоочоор ажилласан юм. Энэ үедээ Казакстаны нэрт дуучин Роза Ренбаев болон алдарт алиалагч Юрий Никулин нартай танилцаж, тэдэнд Сайн ноён хан Намнансүрэнгийн шагайнаас бэлэглэсэн. Мөн Монголын нөлөө бүхий улстөрчид болох Ц.Шаравдорж, У.Хүрэлсүх, Д.Туяа, Д.Арвин, Р.Раш, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ, С.Оюун, Т.Ганди, Б.Жаргалсайхан, сайд Б.Эрдэнэбат, Ерөнхий сайд М.Энхболд нарт номоо бэлэглэсэн. Тэд их баярлаж, “Номоо улам төгс сайхан болгоорой” гэж ерөөсөн.
-Номынхоо талаар сонирхуулахгүй юу. Гадуур огт харагддаггүй юм билээ?
-”Дөрвөн бэрхийн мэргийн ухаан” нэртэй ном байгаа юм. Энэ номыг гаргахад сэтгүүлч А.Даваасамбуу их тусалсан гэдгийг онцолмоор байна. Шагай гэж их утга учиртай зүйл гэдгийг ойлгосон гадаадын нэртэй их сургуулиуд тухайлбал, Харвард, Стэнфорд, Колумб, Калифорнийн их сургууль, Америкийн Конгрессийн номын сан, Бээжин, Тайвань, Улаан-үд, Хөх хотын номын сангууд энэ номыг маань авсанд их баярлаж явдаг. Миний энэ ном одоо зарагдахгүй байгаа л даа. “Интер ном”-ынхон дахиад номоо зарахгүй юм уу гэж асуугаад байгаа. Хөдөө орон нутгаас ном авах хүсэлтэй хүмүүс ч захидал бичиж байна. Тиймээс номоо дахин баяжуулж, хэвлүүлэх гэж байгаа. Одоо ивээн тэтгэгч л хийж байна даа. Номоо гаргасны дараахан “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо надад зориулж, “Хийморийн шагай” нэртэй шүлэг бичиж өгсөн.
-Шагайн судар байдаг гэл үү?
-СГЗ Данзан гэж мундаг лам байлаа. Тэр надад “Шагайны судар ганц хоёр л байдаг юм. Одоо бурханч лам Г.Пүрэвбатад байгаа” гэж ярьж байсан. Пүрэвбат лам тэр судрыг надад өгнө гэж амлаад байгаа.
-Бас шагайн баримал байдаг гэж сонссон юм байна?
-Өвөрхангай аймгийн Хятрууны рашааны дэргэд морь, хонь, тэмээ, үхэр, нохойн шагайны баримал байдаг. Би багадаа очиж үзэж байсан. Гэхдээ одоо ганц, хоёр нь л үлдсэн байна лээ.
-Таныг шагайн бүжгийн зохиол бичсэн гэх юм?
-Өвөрмонголчууд шагайн бүжигтэй. Монгол ардын дуу эгшиглэсэн их сайхан бүжиг байдаг. Ийм бүжиг манайд ч байх ёстой. Тиймээс шагайн бүжгийн зохиол бичиж, түүнийгээ Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатарт өгсөн л дөө. Удахгүй бүжиг дэглэнэ гэж байсан. Мөн шагайн тайлбар их товч байсныг өөрчилж дэлгэрүүлсэн.
-Монголд шагайн холбоо байгуулагдах гэж байгаа гэл үү?
-”Шагайг эрхэмлэх зан үйл, уламжлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа “Улаанбаатар” их сургуулийн багш Б.Даваацэрэн гэдэг залуу бий. Тэр энэ холбоог санаачлан байгуулах гэж байгаа. Хот, хөдөөгийн шагай сонирхдог хэн боловч энэ холбоонд элсэх боломжтой. Сүүлийн үед шагай сонирхдог хүмүүс их олширч байна. Намайг Эрдэнэтэд явах үед радиогийнхон нь зар өгч, шагай цуглуулж байсан. Учрыг нь асуутал “Монгол үндэсний уламжлалаа сэргээж, хүүхдүүдийг шагай тоглодог болгох гэж байгаа юм гэж байсан. Тэд цуглуулсан 2000 гаруй шагайгаа цэцэрлэгүүдэд тарааж өгсөн гэхээр нь их баярласан шүү.
-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань мөн л шагай сонирхдог уу?
-Зургаан хүүхэдтэй. Бүгд шагайгаар мэргэлдэг. Бас надад шагай цуглуулж өгдөг. Нэг охин маань Сингапураас ирэхдээ надад Тайланд хонины 30 орчим шагай авчирч өгсөн.
Айл гэрт буян хишгийг тогтоогч гэж хүндэтгэдэг
-Шагайг хүндэтгэх ёсны талаар сонирхуулахгүй юу?
-Монголчууд өнө эртнээс малын шагайг ёсчлон сүсэлж, биширч шүтсээр ирсэн уламжлалтай. Малын буян хишгийг хүртэж явдаг монгол хүн шагайг чөмөгнөөс нь заавал салгаж авдаг. Богийн шагайг гэмтээлгүйгээр салган авч, засч цэвэрлэн, цуглуулан хурааж, арвижуулж, айл гэрт буян хишгийг тогтоогч гэж хүндэтгэн, хүүхэд багачуудаа тоглуулдаг. Хээр гадаа явж байхад шагай тааралдвал замаас өшиглөн холдуулдаг. Ямар ч шагайн дээгүүр алхаж, гишгэж гарах, чөмөгнөөс нь салгалгүй хог руу хаяхыг ихэд цээрлэдэг. Эрт дээр үед ихэс дээдэс алс холын аян жин болон алба хүндэтгэлээр зорчих элч төлөөлөгчдөд шагай өгч явуулдаг байж. Мөн төрийн туг хийморь, дарцаг, цэрэг эрсийн сум саадганд зүүдэг, авч явдаг сүсэг бишрэлийн ариун нандин ёсыг дээдэлж ирсэн байна. Эдгээр хүндэтгэлээс гадна нярайлсан эхэд хоонт шаантаар шөл хийж өгөн тэнхрүүлж, хүүхдийнх нь өлгий буюу тоглоомд нь шагай зүүж өгдөг.
-Шагай цуглуулдаг айлд буян хишиг тогтдог гэж үнэн үү?
-Яах аргагүй үнэн үг. Буян хишиг тогтож, төл мал нь өсч, идээ цагаа нь арвин баян болж, мөнгө төгрөг нь өсдөг.
-Шагайгаа хаана, яаж хадгалах ёстой вэ?
-Хүүхэд багачууд тоглож, наадсаныхаа дараа шагайгаа тулман уутанд хийж, хоймортоо тавих ёстой. Бурхантай бол бурхныхаа хаалт хөшигний доод үзүүрт тавьж, хоёр хос шагай торгон бүчээр хадаж хүндэлдэг. Шагайг бас цул мөнгөөр цутгуулан бэл, тамхины хүүдийний тээглүүр хийж билэгшээн зүүдэг хүмүүс ч байдаг. Энд нэг зүйлийг сонирхуулж ярья л даа. Богд Жавзандамба хутагтын танан шигтгээтэй сум модон ширээн дээр модон баавар дүүрэн шагай байдаг байж. Бас шагайн мэргэ орхидог байснаас гадна гартаа байнга шагай атган суудаг байсан гэдэг.
Хонь, зээр, ямааны шагайгаар мэргэлдэг
-Шагайн мэргэ гэхээр хүмүүс азын дөрвөн бэрхээр л төсөөлдөг?
-Эзэн Чингис хаан алс газар дайлаар мордохынхоо өмнө шагайгаар мэргэлдэг байсан гэдэг. Шагайгаар мэргэлэхэд орон зай, өнгө төрх, хүйсийг хэлж болдог. Адууг бараан, тэмээг шаргал, хонийг цагаан, ямааг хар өнгөөр зүсэлдэг. Эдгээр нь ертөнцийн зүгийн өнгөнд дүйцсэн билэг төгөлдөр өнгө юм. Мэргийн ухаанаар элдэв зүйлийг ялгаж таамаглаж, тодруулахад морь, тэмээ, хонь гурав тус бүртээ хоёр өнгийгт өлөөлдөг. Морь бараан ногоон, тэмээн улаан шар, хонь цагаан цэнхэр, ямаа хар өнгийг илэрхийлдэг. Мэргийн төрлөөр үндсэн энэ долоон өнгөнөөс эд зүйлс, хувцасны өнгийг ялгаж хэлэн мэргэ тайлдаг. Мөн морь, тэмээ эр хүйс, хонь, ямааг эм хүйсээр төлөөлүүлэн болгоож, эр эмийг ялгаж хэлдэг.
-Мэргийн шагайг яаж сонгодог юм бэ?
-Нарийн сонгож авдаг. Улаан шар, ногоон, цагаан өнгийн их цэвэрхэн, зөв хэлбэртэй, нас бие гүйцсэн эр хонь, ямаа, зээрийн шагайгаар мэргэлдэг.
-Шагайн мэргээр зүг чигийг яаж тодорхойлдог юм бэ?
-Дөрхөн бэрхийн мэргийн буултад мэргийн шагайн толгойн тал аль зүгийг чиглэн бууснаар нь мэргийн зүгийг шинжин тайлдаг.
-Мэргэлэх үед баримтлах ёс жаяг байдаг уу?
-Сангийн бойпорт арц, хүж уугиулж, түүнд гар болон шагайгаа ариусгана. Дөрвөн бэрхийн толгой шагайнд юу мэргэлэх утга агуулгаа товч айлдаж, сэтгэлдээ санаж, сүсэглэн тарнидаад зоосны нэгэн адил атган дотроо зайлна. Ингээд зориулалтын зөөлөн олбог дээр сүү самрахын адил гурван баримын газраас зөөлөн орхидог учиртай. Ямар ч мэргийн эхнийх нь үнэн зөвийг зөгнөдөг. Дөрвөн бэрхээр мэргэлэхдээ өөрийн сүлд гарагт мэргийн төлгө тавибал од хийморьтой байдаг. Мэргийн төлгө буулгах сайн цаг нь могой, морь, хонь, нохой цагууд юм.
-Таны шагайнууд нь их гоё өнгөтэй юм аа?
-Мэргийн шагай ертөнцийн дөрвөн өнгөөр, харин тоглоомын шагайг хүрэн, шар, улаан, ногоон, ягаан өнгөөр буддаг. Харин шагайг тосон будгаар буддаггүй. Цэвэрлэсэн шагайг будгаар будаж өнгө оруулаад, шилэн саванд хийж таглан хэд хонуулахад будаг нэвчиж, жигд сайн болдог.
-Ингэхэд шагайнаас өөр сонирхдог зүйл танд бий юу?
-Чулуу их сонирхдог. Надад газар газрын чулуу бий. Бүр Антарктид тивийн гурван ч чулуу бий. Туйл судлаач Чулуунбат авчирч өгсөн юм. Өнгөрсөн жил би Майхан толгойн орчим байрлах Өндөр гэгээн Занабазарын үдэлж, хэд хоносон овоон дээр очиж газар газрын чулууныхаа дээжээс тавьсан. үүндээ их билэгшээж явдаг даа.
Эх сурвалж: Сэтгүүлч Сарангэрэлийн блог
2018-2-12 өдрийн ярилцлага
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт таван хошуу мал, уул ус, нурууд, нуур цөөрөм, орон нутгийн Засаг захиргааны нэгжийг оролцуулсан, монгол ахуйд суурилсан, үндэсний хэмжээний хөлөгт тоглоом болох “Миний Архангай” тоглоомыг шагайн өв тээгч Хасбазарын Батбаяр зохиож, худалдаанд гаргалаа. Түүнтэй цөөн хором ярилцсанаа сийрүүлэн хүргэе.
- Тиймүү? Одоо хэдэн шагайтай юм бэ?
- Би 50,000 гаруй шагайтай байна. Надад миний мэдээ орсон цагаасаа гартаа атгаад өнөөдрийг хүртэл тоглосон шагай маань л гэхэд 16,000 шагай байдаг. Ардын уламжлалт шагайн тоглоомыг дэлгэрүүлэх гэж 30,000 гаруй буюу 5 шуудай шагайг унаж явсан дунд гарын жийп машинаанаараа хүртэл сольж байлаа. Мөнгөөр тооцвол 6 сая орчим төгрөг юмдаа. Одоо энэ бүх шагайгаа тоглоомоор дамжуулан нийтийн хүртээл болгоно доо.
- Маш олон шагайтай юм байна аа. Тэр их шагайг яаж хадгалдаг вэ?
-Өвөг дээдэс маань олон зуун жил энгийн ахуйд хадгалаад ирсэн байна. Шагайг хамгийн найдвартай хадгалах арга бол тоглох юм.
Х.Батбаяр:Таван шуудай шагайг унаж явсан жийп машинаараа сольж авч байлаа
2023.11.22
Сургалтын агуулгаа дэлгэрүүлэн тайлбарлан бичсэн.
4 шагайгаар 20 тоглоом
аль болох олон тоглоом тоглож, ач тусыг нь хүртэх зорилгоор танилцуулж бичлэг хийж цахим орчинд байрлуулсан
Монголын хөлөгт тоглоомд шагайг хэрэглэдэг
Шатар тоглоход шагайгаар дүрсийг хийдэг болохыг Зөв үү Тав уу подкастын Монгол тоглоомын соёл бичлэгээс сонсож мэдлээ.
Есөн даваа тоглоомын богц - Монголын хөлөгт тоглоомуудын олон төрөлтэй танилцах, тоглож суралцах дарааллыг багтаасан бүтээл бэлэн болсон.
Шагайны тухай шүлэг
Шагай судлаач Ө.Сүхээ гуайн ярилцлага
Д.Сумъяа. МОНГОЛ ШАГАЙ шүлэг
Хоймортоо тоглох хүүгий нь наадгай шагайХотондоо налайх сүргийн нь хишиг шагайндаа
Хожим уулзах залуусын нь болзоо шагайндаа
Хотол монголын сайны бэлгэдэл шагайндаа
Эрчүүлийнх нь андгай тангараг шагайндаа
Эцэг эхийн нь эртийн буян шагайндаа
Эргэж уулзахын нь итгэл ерөөл шагайндаа
Эв нөхөрлөлийн эрхэм бэлгэдэл шагайндаа
Асгасан шагай шигээ нүүж ээ суудаг
Аян дайны ширүүн цагтаа
Атгасан шагай шигээ хурж ээ нэгддэг
Тэгш дөрвөлжин шагайндаа
Тэнгэрлэг хувь буянаа хурааж
Таван хошуу малын хишгээ
Талын монголчууд атгаж явдаг юм
Алаг мэлхий өрж атгаж наадаж
Амны хишгээ даллан хурайлдаг
Хөөеөг шидэж шагай хормойлж
Хишиг буянаа хурайлан далладаг
Төр улсын төвшин заяа нь төөрөгийн шагайндаа
Түмэн ардын амар жаргалан нь тэгш шагайндаа
Мянган оны ирэх зөн билэг нь мэргийн шагайдаа
Түмэн жилийн туулсан түүх нь өрөгийн шагайндаа
Тахилгат уулсын нь хишиг буян шагайндаа
Тал дүүрэн билчих малын нь хишиг шагайндаа
Мөнх тэнгэрийн оноо хувь нь шагайндаа
Мөхөлгүй орших Монгол заяа шагайндаа
Амгалан энхийн цагтаа
Асгасан шагай шигээ нүүж ээ суудаг
Аян дайны ширүүн цагтаа
Атгасан шагай шигээ хурж ээ нэгддэг
Тэгш дөрвөлжин шагайндаа
Тэнгэрлэг хувь буянаа хурааж
Таван хошуу малын хишгээ
Талын монголчууд атгаж явдаг юм
Алаг мэлхий өрж атгаж наадаж
Амны хишгээ даллан хурайлдаг
Хөөеөг шидэж шагай хормойлж
Хишиг буянаа хурайлан далладаг
2012.01.05
Эх сурвалж: Д.Сумъяа http://dsumiya.blogspot.com/
Шагай судлаач Ө.Сүхээ гуайн ярилцлага
Сэтгүүлч Р.Сарангэрэл. 2009-1-12Ө.Сүхээ: Нэг удаа гурван янчаан, гурилтай шөлөөр шагнуулж байлаа
“Монголын анхны Ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансүрэнгийн амьд ахуйдаа хэрэглэж байсан шагайнууд надад бий. Энэ шагайнаасаа би Монголын болоод Оросын нэр хүндтэй олон хүнд бэлэглэсэн” гэж шагай судлаач Ө.Сүхээ гуай ярьсан юм. Хүүхэд ахуй үеэсээ шагай сонирхож, судалж, мэргэлж, ном бүтээл туурвиж ирсэн түүнийг энэ удаагийн “Алаг шагай”-н зочноороо урьсан юм.
Хүмүүс намайг “Мэргэн хүүхэд” гэдэг байлаа
-Шагай сонирхож, судлах болсон дурсамжаар хоёулаа яриагаа эхлэх үү?
-Би 1930 онд Өвөрхангай аймгийн Ханхөгшин хошуунд төрсөн. Гүннарийн сумын бага сургуульд сурдаг байлаа. Манайх мал малын захтай айл байсан л даа. Манай аав Дамбадаржаа бичиг соёлын өндөр мэдлэгтэй, бас мэргэлдэг байсан. Зоос, шагай, далны ясаар мэргэлнэ. Шагай цуглуулсан хүн өөдөлж, дэвждэг, хөрөнгөждөг гэж үздэг байсан.
-Тэгэхээр таныг шагайтай нөхөрлөхөд аав тань нөлөөлжээ дээ?
-Тэгэлгүй яахав. Аав надад шагайн мэргээ зааж өгсөн. Ааваас гадна манай аймгаас төрсөн анхны гавьяат багш болох “Рааш онолт” Сүхээ багш бидэнд шагайн тухай үлгэр, домог, хууч яриа олныг ярьж өгдөг байлаа. Миний хувьд шагайн мэргийг их сонирхдог байсан. Арван настай байхдаа анх шагайн мэргэ үнэн болохыг мэдэрсэн шүү.
-Яаж тэр вэ?
-1940 оны улсын баяр наадмыг нийслэл хотод их өргөн дэлгэр тэмдэглэсэн юм. Аймаг бүрээс хамгийн сайхан морьдыг сонгон аваачиж, үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнд оролцохоор манай сумын Сангивандан гуай гоё морио аваад явсан. Гэтэл буцаж ирэх замдаа нутгийн зах руу ороод морио алдчихсан юм билээ. Тэгээд богцоо ч задлалгүй манайд сандран гүйж ирээд ааваар мэргэлүүлсэн юм. Манай нутгийнхан cop болсон морио алдсанд нь их харамсч, хайран морь гэцгээж байсан. Аав шагайгаар мэргэлээд “Морь чинь удахгүй хүрээд ирэх юм байна” гэлээ. Гэтэл Сангивандан гуай үнэмшсэнгүй. Өөр хүн дээр очиж зоосоор мэргэлүүлэхэд мөн л адилхан хариулт өгсөн. Тэгэхээр нь манай нутгийн Чимэддорж гэдэг шагайгаар мэргэлдэг хүн дээр очтол адилхан хариулсан юм билээ. Гэтэл үнэхээр маргааш нөгөө морь нь хүрээд ирсэн шүү. Яг энэ үед манай ах Дундговь аймагт явсан юм л даа. Тэгээд нэг айлын гадаа очтол танил морь зогсч байх юм гэнэ. Тэгзхээр нь орж учир байдлыг нь олж тунгаагаад морийг нь хөтлөөд ирсэн юм даа. Сангивандан гуай ч аавын мэргэ үнэн байсныг хэлж, морио тэвэрч үнсээд сүйд болсон шүү.
-Та хүүхэд ахуйдаа шагайгаар мэргэлдэг байв уу?
-Хүмүүс намайг “мэргэн хүүхэд” гэдэг байлаа. Гол төлөв алдуул мал л мэргэлнэ. Зарим нэг нь гар цайлгаж, тавтын зоосон мөнгө өгдөг байлаа. Харин нэг удаа мэргэлснийхээ хариуд гурван янчаан, гурилтай шөлөөр шагнуулж байлаа.
-Юу мэргэлээд ийм шагнал хүртэж байв даа?
-Манай аймагт энгэртээ үзэг зүүдэг дөрөвхөн хүн байсан юм. Сургуулийн захирал, сумын дарга, Дотоод яамны төлөөлөгч, тэгээд манай багш. Гэтэл хоёрдугаар ангид байх үед захирал, багш хоёр намайг дуудлаа. Багш “үзгээ алдчихлаа. Олдох нь уу, үгүй юу. Мэргэлээд өгөөч” гэлээ. Би мэргэлж үзээд “Олдох юм байна” гэчихээд л гараад явчихсан. Гэтэл тун удалгүй багшийг дуудахаар нь очтол “Багш нь үзгээ олсон. Гэрийн хажууд байж байна” гэдэг юм байна. Тэгээд надад гурилтай шөл хийж өгч, гурван янчаанаар шагнаж билээ. Тухайн үед гурван янчаанаар төлөг худалдаж авдаг байлаа шүү дээ. Бас дайны үе байсан болохоор бараа таваар тун хомс. Гурилтай шөл гэдэг олддоггүй хоол байлаа.
-Хүмүүсийн гар цайлгаж өгсөн мөнгийг юунд зарцуулдаг байв?
-Би нэлээд хатуу айлд амьдардаг байсан. Тиймээс мөнгөө модны дор нуучихдаг байлаа. Харин дараа нь багшдаа хадгалуулаад, хэрэгтэй үедээ авдаг болсон. Гэхдээ нэг явдлаас хойш мэргэлэхээ больсон.
-Юунаас болоод больчихсон гэж?
-Нэг удаа захирал дуудлаа. Яваад ортол Дотоод яамны төлөөлөгч сууж байна. Надаар ганц хоёр зүйл мэргэлүүлчихээд “Шагайгаа надад өг. Чи үүнээс хойш мэргэлж болохгүй шүү. Хэрэв мэргэлээд байвал хотод аваачаад шоронд хийчихнэ шүү. Тэнд чи өлсч “үхэх болно” гэж хэлсэн. Ингээд шоронд орохгүйн тулд мэргэлэхээ больсон доо.
Айлд 300 шагай байх учиртай
-Мэргэлэхээ больсон ч шагайгаа сонирхсоор л байсан биз дээ?
-20 орчим жил шагай гэдэг зүйлийг мартсан. Тэгээд 1960-аад оноос шагайгаа эргэж сонирхох боллоо. Шагайн холбогдолтой хоёр гурван ном гаргасныг олж авсан. Шагайг тоглоом талаас нь судалж, цол хамгаалсан Сарантуяа гэдэг эмэгтэйтэй уулзтал “Та шагайн мэргээ үргэлжлүүлэн судал” гэж зөвлөсөн. Ер нь би шагайг бүх талаас нь сайтар судалсан шүү.
-Таныг маш олон шагайтай гэдэг юм билээ?
-2000 гаруй шагай бий.
-Шагайгаа хаанаас олж цуглуулдаг юм бэ?
-Зах дээрээс худалдаж авдаг. Мөн цайны газар, рашаан сувиллынхнаас авдаг. Зах дээр шагайны ченжүүд олон байдаг. Нэг шагайг 15-20 төгрөгөөр худалдаж авдаг.
-Таван хошуу малынхаас өөр амьтны шагай байдаг уу?
-Чоно, буга, гөрөөс, янгир, цаа буга, баавгай, гахай зэрэг 30 гаруй төрлийн амьтны шагай байдаг.
-Хамгийн үнэтэй шагай гэвэл?
-3000 төгрөгөөр янгирын шагай худалдаж авч байсан юм байна.
-Айл бүхэнд шагай байх ёстой юу?
-Заавал байх ёстой. Ер нь айлд 300 шагай байвал билэг дэмбэрэлтэй гэж үздэг. Мөн хязаалан үхрийн шагай айлд байвал бүр сайн байдаг. Дээр нь монголчууд хүж хатгадаг юм шүү дээ. Нэмж хэлэхэд, шагайгаа маш сайн цэвэрлэх ёстой. Тэгвэл унага сайхан гарна, хүүхэд хөөрхөн төрнө гэж үздэг.
-Манайхаас өөр орны хүмүүс шагайгаар нааддаг юм болов уу?
-Археологийн судалгаагаар 5000 жилийн өмнөх үеийн шагайнууд ч гарч ирсээр байна. Зөвхөн Монгол гэлтгүй ОХУ, Турк, БНХАУ, ӨМӨЗО, Казакстаны нутгаас ч эртний түүхтэй шагайнууд олдсоор байна. Шагайгаар 100 гаруй төрлийн тоглоом тоглож болдог. Мөн цагаан сарын үеэр заавал алаг мэлхий өрж, морь уралдуулдаг учиртай.
Юрий Никулинд шагайнаасаа бэлэглэж байлаа
-Сайн ноён хан Намнансүрэнгийн хүүхэд ахуйдаа тоглож байсан шагайнууд яаж яваад таны гарт ирэв ээ?
-Анхны Ерөнхий сайд асан Сайн ноён хан Намнансүрэн шагай судалдаг, тоглодог хүн байсан юм билээ. Түүнийг нас эцэслэсний дараа хэрэглэж байсан эд зүйлсийг нь дуудлага худалдаагаар арилжсан гэсэн. Тэгээд тоглож байсан хоёр тулам шагайг нь хүмүүс өндөр уулын оргил дээр асгахаар шийдээд байж. Энэ үед Уянгын хүрээний лам байсан Цэрэндулам гэдэг хүн “Би шагайг нь авъя” гээд зургаан янчаанаар худалдаж авсан гэдэг. Тэр лам манай ээжийн эгчтэй суусан юм. Тэгээд сүүлд нь надад 500 гаруй шагайг нь өгсөн.
-Эдгээр шагайнаас та хүнд өгсөн үү?
-Алдар цуутай олон хүнд тарааж өгсөн.
-Тухайлбал?
-Би нэг хэсэг Москва дахь Монголын ЭСЯ-нд жолоочоор ажилласан юм. Энэ үедээ Казакстаны нэрт дуучин Роза Ренбаев болон алдарт алиалагч Юрий Никулин нартай танилцаж, тэдэнд Сайн ноён хан Намнансүрэнгийн шагайнаас бэлэглэсэн. Мөн Монголын нөлөө бүхий улстөрчид болох Ц.Шаравдорж, У.Хүрэлсүх, Д.Туяа, Д.Арвин, Р.Раш, Ч.Улаан, Б.Бат-Эрдэнэ, С.Оюун, Т.Ганди, Б.Жаргалсайхан, сайд Б.Эрдэнэбат, Ерөнхий сайд М.Энхболд нарт номоо бэлэглэсэн. Тэд их баярлаж, “Номоо улам төгс сайхан болгоорой” гэж ерөөсөн.
-Номынхоо талаар сонирхуулахгүй юу. Гадуур огт харагддаггүй юм билээ?
-”Дөрвөн бэрхийн мэргийн ухаан” нэртэй ном байгаа юм. Энэ номыг гаргахад сэтгүүлч А.Даваасамбуу их тусалсан гэдгийг онцолмоор байна. Шагай гэж их утга учиртай зүйл гэдгийг ойлгосон гадаадын нэртэй их сургуулиуд тухайлбал, Харвард, Стэнфорд, Колумб, Калифорнийн их сургууль, Америкийн Конгрессийн номын сан, Бээжин, Тайвань, Улаан-үд, Хөх хотын номын сангууд энэ номыг маань авсанд их баярлаж явдаг. Миний энэ ном одоо зарагдахгүй байгаа л даа. “Интер ном”-ынхон дахиад номоо зарахгүй юм уу гэж асуугаад байгаа. Хөдөө орон нутгаас ном авах хүсэлтэй хүмүүс ч захидал бичиж байна. Тиймээс номоо дахин баяжуулж, хэвлүүлэх гэж байгаа. Одоо ивээн тэтгэгч л хийж байна даа. Номоо гаргасны дараахан “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо надад зориулж, “Хийморийн шагай” нэртэй шүлэг бичиж өгсөн.
-Шагайн судар байдаг гэл үү?
-СГЗ Данзан гэж мундаг лам байлаа. Тэр надад “Шагайны судар ганц хоёр л байдаг юм. Одоо бурханч лам Г.Пүрэвбатад байгаа” гэж ярьж байсан. Пүрэвбат лам тэр судрыг надад өгнө гэж амлаад байгаа.
-Бас шагайн баримал байдаг гэж сонссон юм байна?
-Өвөрхангай аймгийн Хятрууны рашааны дэргэд морь, хонь, тэмээ, үхэр, нохойн шагайны баримал байдаг. Би багадаа очиж үзэж байсан. Гэхдээ одоо ганц, хоёр нь л үлдсэн байна лээ.
-Таныг шагайн бүжгийн зохиол бичсэн гэх юм?
-Өвөрмонголчууд шагайн бүжигтэй. Монгол ардын дуу эгшиглэсэн их сайхан бүжиг байдаг. Ийм бүжиг манайд ч байх ёстой. Тиймээс шагайн бүжгийн зохиол бичиж, түүнийгээ Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатарт өгсөн л дөө. Удахгүй бүжиг дэглэнэ гэж байсан. Мөн шагайн тайлбар их товч байсныг өөрчилж дэлгэрүүлсэн.
-Монголд шагайн холбоо байгуулагдах гэж байгаа гэл үү?
-”Шагайг эрхэмлэх зан үйл, уламжлал” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах гэж байгаа “Улаанбаатар” их сургуулийн багш Б.Даваацэрэн гэдэг залуу бий. Тэр энэ холбоог санаачлан байгуулах гэж байгаа. Хот, хөдөөгийн шагай сонирхдог хэн боловч энэ холбоонд элсэх боломжтой. Сүүлийн үед шагай сонирхдог хүмүүс их олширч байна. Намайг Эрдэнэтэд явах үед радиогийнхон нь зар өгч, шагай цуглуулж байсан. Учрыг нь асуутал “Монгол үндэсний уламжлалаа сэргээж, хүүхдүүдийг шагай тоглодог болгох гэж байгаа юм гэж байсан. Тэд цуглуулсан 2000 гаруй шагайгаа цэцэрлэгүүдэд тарааж өгсөн гэхээр нь их баярласан шүү.
-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд тань мөн л шагай сонирхдог уу?
-Зургаан хүүхэдтэй. Бүгд шагайгаар мэргэлдэг. Бас надад шагай цуглуулж өгдөг. Нэг охин маань Сингапураас ирэхдээ надад Тайланд хонины 30 орчим шагай авчирч өгсөн.
Айл гэрт буян хишгийг тогтоогч гэж хүндэтгэдэг
-Шагайг хүндэтгэх ёсны талаар сонирхуулахгүй юу?
-Монголчууд өнө эртнээс малын шагайг ёсчлон сүсэлж, биширч шүтсээр ирсэн уламжлалтай. Малын буян хишгийг хүртэж явдаг монгол хүн шагайг чөмөгнөөс нь заавал салгаж авдаг. Богийн шагайг гэмтээлгүйгээр салган авч, засч цэвэрлэн, цуглуулан хурааж, арвижуулж, айл гэрт буян хишгийг тогтоогч гэж хүндэтгэн, хүүхэд багачуудаа тоглуулдаг. Хээр гадаа явж байхад шагай тааралдвал замаас өшиглөн холдуулдаг. Ямар ч шагайн дээгүүр алхаж, гишгэж гарах, чөмөгнөөс нь салгалгүй хог руу хаяхыг ихэд цээрлэдэг. Эрт дээр үед ихэс дээдэс алс холын аян жин болон алба хүндэтгэлээр зорчих элч төлөөлөгчдөд шагай өгч явуулдаг байж. Мөн төрийн туг хийморь, дарцаг, цэрэг эрсийн сум саадганд зүүдэг, авч явдаг сүсэг бишрэлийн ариун нандин ёсыг дээдэлж ирсэн байна. Эдгээр хүндэтгэлээс гадна нярайлсан эхэд хоонт шаантаар шөл хийж өгөн тэнхрүүлж, хүүхдийнх нь өлгий буюу тоглоомд нь шагай зүүж өгдөг.
-Шагай цуглуулдаг айлд буян хишиг тогтдог гэж үнэн үү?
-Яах аргагүй үнэн үг. Буян хишиг тогтож, төл мал нь өсч, идээ цагаа нь арвин баян болж, мөнгө төгрөг нь өсдөг.
-Шагайгаа хаана, яаж хадгалах ёстой вэ?
-Хүүхэд багачууд тоглож, наадсаныхаа дараа шагайгаа тулман уутанд хийж, хоймортоо тавих ёстой. Бурхантай бол бурхныхаа хаалт хөшигний доод үзүүрт тавьж, хоёр хос шагай торгон бүчээр хадаж хүндэлдэг. Шагайг бас цул мөнгөөр цутгуулан бэл, тамхины хүүдийний тээглүүр хийж билэгшээн зүүдэг хүмүүс ч байдаг. Энд нэг зүйлийг сонирхуулж ярья л даа. Богд Жавзандамба хутагтын танан шигтгээтэй сум модон ширээн дээр модон баавар дүүрэн шагай байдаг байж. Бас шагайн мэргэ орхидог байснаас гадна гартаа байнга шагай атган суудаг байсан гэдэг.
Хонь, зээр, ямааны шагайгаар мэргэлдэг
-Шагайн мэргэ гэхээр хүмүүс азын дөрвөн бэрхээр л төсөөлдөг?
-Эзэн Чингис хаан алс газар дайлаар мордохынхоо өмнө шагайгаар мэргэлдэг байсан гэдэг. Шагайгаар мэргэлэхэд орон зай, өнгө төрх, хүйсийг хэлж болдог. Адууг бараан, тэмээг шаргал, хонийг цагаан, ямааг хар өнгөөр зүсэлдэг. Эдгээр нь ертөнцийн зүгийн өнгөнд дүйцсэн билэг төгөлдөр өнгө юм. Мэргийн ухаанаар элдэв зүйлийг ялгаж таамаглаж, тодруулахад морь, тэмээ, хонь гурав тус бүртээ хоёр өнгийгт өлөөлдөг. Морь бараан ногоон, тэмээн улаан шар, хонь цагаан цэнхэр, ямаа хар өнгийг илэрхийлдэг. Мэргийн төрлөөр үндсэн энэ долоон өнгөнөөс эд зүйлс, хувцасны өнгийг ялгаж хэлэн мэргэ тайлдаг. Мөн морь, тэмээ эр хүйс, хонь, ямааг эм хүйсээр төлөөлүүлэн болгоож, эр эмийг ялгаж хэлдэг.
-Мэргийн шагайг яаж сонгодог юм бэ?
-Нарийн сонгож авдаг. Улаан шар, ногоон, цагаан өнгийн их цэвэрхэн, зөв хэлбэртэй, нас бие гүйцсэн эр хонь, ямаа, зээрийн шагайгаар мэргэлдэг.
-Шагайн мэргээр зүг чигийг яаж тодорхойлдог юм бэ?
-Дөрхөн бэрхийн мэргийн буултад мэргийн шагайн толгойн тал аль зүгийг чиглэн бууснаар нь мэргийн зүгийг шинжин тайлдаг.
-Мэргэлэх үед баримтлах ёс жаяг байдаг уу?
-Сангийн бойпорт арц, хүж уугиулж, түүнд гар болон шагайгаа ариусгана. Дөрвөн бэрхийн толгой шагайнд юу мэргэлэх утга агуулгаа товч айлдаж, сэтгэлдээ санаж, сүсэглэн тарнидаад зоосны нэгэн адил атган дотроо зайлна. Ингээд зориулалтын зөөлөн олбог дээр сүү самрахын адил гурван баримын газраас зөөлөн орхидог учиртай. Ямар ч мэргийн эхнийх нь үнэн зөвийг зөгнөдөг. Дөрвөн бэрхээр мэргэлэхдээ өөрийн сүлд гарагт мэргийн төлгө тавибал од хийморьтой байдаг. Мэргийн төлгө буулгах сайн цаг нь могой, морь, хонь, нохой цагууд юм.
-Таны шагайнууд нь их гоё өнгөтэй юм аа?
-Мэргийн шагай ертөнцийн дөрвөн өнгөөр, харин тоглоомын шагайг хүрэн, шар, улаан, ногоон, ягаан өнгөөр буддаг. Харин шагайг тосон будгаар буддаггүй. Цэвэрлэсэн шагайг будгаар будаж өнгө оруулаад, шилэн саванд хийж таглан хэд хонуулахад будаг нэвчиж, жигд сайн болдог.
-Ингэхэд шагайнаас өөр сонирхдог зүйл танд бий юу?
-Чулуу их сонирхдог. Надад газар газрын чулуу бий. Бүр Антарктид тивийн гурван ч чулуу бий. Туйл судлаач Чулуунбат авчирч өгсөн юм. Өнгөрсөн жил би Майхан толгойн орчим байрлах Өндөр гэгээн Занабазарын үдэлж, хэд хоносон овоон дээр очиж газар газрын чулууныхаа дээжээс тавьсан. үүндээ их билэгшээж явдаг даа.
Эх сурвалж: Сэтгүүлч Сарангэрэлийн блог
4 шагайн тоглоомууд
ХИС-ийн оюутануудын бэлтгэсэн үзүүлэнШагай, уламжлалт тоглоом цуглуулагчтай хийсэн ярилцлага
Монцамэ агентлаг, Архангай аймгийн сэтгүүлч Б.Гэрэлт-Од2018-2-12 өдрийн ярилцлага
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт таван хошуу мал, уул ус, нурууд, нуур цөөрөм, орон нутгийн Засаг захиргааны нэгжийг оролцуулсан, монгол ахуйд суурилсан, үндэсний хэмжээний хөлөгт тоглоом болох “Миний Архангай” тоглоомыг шагайн өв тээгч Хасбазарын Батбаяр зохиож, худалдаанд гаргалаа. Түүнтэй цөөн хором ярилцсанаа сийрүүлэн хүргэе.
- Тиймүү? Одоо хэдэн шагайтай юм бэ?
- Би 50,000 гаруй шагайтай байна. Надад миний мэдээ орсон цагаасаа гартаа атгаад өнөөдрийг хүртэл тоглосон шагай маань л гэхэд 16,000 шагай байдаг. Ардын уламжлалт шагайн тоглоомыг дэлгэрүүлэх гэж 30,000 гаруй буюу 5 шуудай шагайг унаж явсан дунд гарын жийп машинаанаараа хүртэл сольж байлаа. Мөнгөөр тооцвол 6 сая орчим төгрөг юмдаа. Одоо энэ бүх шагайгаа тоглоомоор дамжуулан нийтийн хүртээл болгоно доо.
- Маш олон шагайтай юм байна аа. Тэр их шагайг яаж хадгалдаг вэ?
-Өвөг дээдэс маань олон зуун жил энгийн ахуйд хадгалаад ирсэн байна. Шагайг хамгийн найдвартай хадгалах арга бол тоглох юм.
Х.Батбаяр:Таван шуудай шагайг унаж явсан жийп машинаараа сольж авч байлаа
2023.11.22
2000ш шагайгаар Монгол улсын газрын зургийг өрсөн байгааг харж, шагайг өнгөнд оруулж, олон өнгийн шагайгаар өрж бүтээх боломж байна гэж бодлоо
Comments